Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2023/01423

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023  07  21  210/МА2023/01423

 

 

Ж.*******-*******, Б.******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/01568 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч Ж.*******-*******, Б.******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

Зээлийн гэрээний 2.1.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 3,753,600 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Баднайнямбуу, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Түмэнбаяр, Т.Хүүбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч нарын нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Ж.*******-*******, Б.******* нар нь ******* ******* ХХК-тай 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны зээлийн гэрээг байгуулж, 375,360,000 төгрөгийг 240 сарын хугацаатай зээлсэн. ******* ******* ХХК нь зээлдэгчтэй байгуулдаг стандарт гэрээг нэхэмжлэгч нартай байгуулсан бөгөөд зээл авахын тулд гэрээг зөвшөөрч гарын үсэг зурсан.

Уг гэрээний 2.1.8-д Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэсэн заалт байгаа ба ******* үүнийг үндэслэж нэхэмжлэгч нарт олгосон зээлээс үнийн дүнгийн 1 хувь болох 3,753,600 төгрөгийг буцаан авсан.

1.2. Банкнаас олгох зээл нь Иргэний хуулиас гадна эрх бүхий этгээдээс олгох зээлийн үйл ажиллагааны тухай нарийвчилсан хуулиар зохицуулагдах ба эдгээр хуульд зааснаар зээлдэгч нь зээлийн төлбөр, хүү, нэмэгдүүлсэн хүүг л төлөх үүрэгтэй. Харин зээлдэгч нь *******ны өөрийнх нь үйл ажиллагааны хүрээнд хэрэгжүүлэх хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг төлөх үүрэггүй байна.

Өөрөөр хэлбэл, зээлдэгчээс хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг авах эрхийг хуулиар *******инд олгоогүй бөгөөд төлбөртэй буюу хүү тогтоосон зээлийн гэрээний төлбөр дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэрээний уг заалт нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д зааснаар хүчин төгөлдөр бус гэж үзэхээр байна.

Иймд зээлийн гэрээний шимтгэл 3,753,600 төгрөгийг зээлийн нэг хувийн шимтгэл гэж авсан нь хууль бус буюу уг заалт нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус тул зээлийн гэрээний 2.1.8-д Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэснийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хуулийн 56.5 дахь хэсэгт зааснаар хариуцагчаас 3,753,600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Зээлийн гэрээ байгуулах үед дагаж мөрдөгдөж байсан 1995 оны Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт Зээлдүүлэгч нь зээлийн зориулалт, хүүгийн хэмжээ, хугацаа болон бусад нөхцөлийг тогтоон нийтэд мэдээлэх... гэж зааснаар зээлдүүлэгч зээл олгох нөхцөл болзлыг өөрөө тогтоох эрхтэй байхаар зохицуулсан бөгөөд бусад нөхцөлийн тухайд Монгол******* хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд журам гаргах замаар нөхөн зохицуулж өгсөн, түүндээ хяналт тавьж ажилладаг. Банкны зээлийн шимтгэл нь нэг удаагийн шинжтэй бөгөөд нийтэд урьдчилан мэдээлсэн байдаг.

Зээлийн хүү нь зээлийн үнэ буюу мөнгөн хөрөнгийг ашиглуулсны төлөө тогтоосон хариу төлбөр тул *******ны зээлийн хүүд зарим үйл ажиллагааны зардал болох шимтгэл, хураамж багтдаггүй, ийм учир зээлийн бодит өртгийг тодорхойлоход зээлийн хүүгээс гадна шимтгэл, хураамж, бусад зардлыг тооцож, тогтоох үндэслэлийг Монгол*******ны Ерөнхийлөгчийн баталсан журамд заасан.

Монгол*******ны Ерөнхийлөгчийн баталсан 2008 оны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 9.1 дэх хэсэгт зээлийн шимтгэлд зээл үүсгэх харилцаа, зээлийн өргөдөл, баримт бичгийн судалгаа хийх, шийдвэр гаргах, барьцаа хөрөнгийн үнэлгээ, тайлан, зээлийн түүхийн судалгаа, шуудан холбоо, нэмэлт судалгаа, хяналт, шалгалт, хугацаа сунгасны шимтгэл гэсэн нийт 8 зардлыг шингээж, шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байна гэж зааснаар ******* зээлийн гэрээнд зээлийн шимтгэлийн талаар тусгасан нь тус журамд нийцсэн.

Дээрх хууль, журамд тус тус зааснаар зээлийн шимтгэл тогтоох, түүнийг зээлдэгчээр төлүүлэх харилцаа нь хууль тогтоомжоор хориглоогүй тул зээлийн гэрээнд шимтгэл төлүүлэхээр харилцан тохирсон энэ нөхцөлийг хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзэх үндэслэлгүй.

Иймд нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5-д заасныг баримтлан ******* ******* ХХК-д холбогдох Зээлийн гэрээний 2.1.8-д заасан ...шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь... гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 3,753,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.*******-*******, Б.******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,208 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Давж заалдах гомдлыг бичгээр дэлгэрэнгүй гаргасан тул гомдлоо дэмжиж байна. Талуудын хооронд байгуулсан гэрээ стандарт нөхцөлтэй тул Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5 дахь хэсэгт заасныг үндэслэн зээлийн гэрээний 2.1.8-д заасан шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бусд тооцож, гаргасан зардлыг буцаан гаргуулах үндэслэлтэй гэсэн агуулгаар гомдол гаргасан. Анхан шатны шүүх ерөнхий байдлаар дүгнэсэн бөгөөд нэхэмжлэгч талын үндэслэлийн талаар дүгнээгүй.

Иймд шийдвэрт нэхэмжлэлийг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны шүүх *******ийг Иргэний хууль болон бусад хуульд зааснаар шимтгэл авах эрхтэй гэж дүгнэсэн. Иймд нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

  1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч нарын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

2. Нэхэмжлэгч Ж.*******-*******, Б.******* нар нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан зээлийн гэрээний 2.1.8-д заасан ...шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь... гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 3,753,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Талуудын хооронд 2020 оны 03 дугаар сарын 31-ний өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч ******* ******* ХХК нь 375,360,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, зээл олгосон өдрөөс хойш эхний 6 жилийн хугацаанд тогтмол 12 хувь, 7 дахь жилээс эхлэн жилийн хүү Монгол*******наас тогтоосон бодлогын хүү +4 хувийн хүүтэй нөхцөлөөр зээлдүүлэх, зээлдэгч Ж.*******-*******, Б.******* нар нь зээл, хүүний төлбөрийг хуваарийн дагуу төлөхөөр харилцан тохиролцжээ.

Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан *******, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээ байгуулагдсан талаар зөв дүгнэсэн байна.

 

4. Зээлийн гэрээний 2.1.8-д Зээлийн хяналт, эрсдэлийн менежментийн шимтгэлд нэг удаа: зээлийн үнийн дүнгийн 1% хувь гэж тохиролцсон ба уг нөхцөлийг үндэслэн нэхэмжлэгч нараас 3,753,600 төгрөгийг хариуцагчид шилжүүлсэн болох нь дансны хуулгаар нотлогдож байна.

 

5. Анхан шатны шүүх ******* ******* /Монгол*******/-ны тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн Монгол*******ны бүрэн эрхийн зохицуулалт, мөн Монгол*******ны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам, 2018 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн А/203 дугаар тушаалаар батлагдсан Банкны хүү бодох аргачлал, хүү, шимтгэл, хураамжийн ил тод байдлын журамд тус тус заасныг баримтлан зээлдүүлэгч ******* болон зээлдэгч нар нь зээлийн гэрээндээ хүүнээс гадна шимтгэлийн талаар тохиролцох эрхтэй талаар хийсэн дүгнэлт Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.2, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт нийцжээ.

Зээлдэгчээс хяналт, эрсдэлийн менежментийн төлбөрийг авах эрхийг хуулиар *******инд олгоогүй, хүүн дээр нэмж өөр хураамж, шимтгэл авахаар тогтоосон гэх агуулгаар гаргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй байна.

 

6. Мөн нэхэмжлэгч нь гэрээний 2.1.8 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох шаардлагын хууль зүйн үндэслэлээ Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.2.5-д гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцож шаардах эрхийг өөртөө олгосон гэж зааснаар тайлбарласан.

Тус нөхцөл нь Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт зааснаар гэрээний нэг тал нь нөгөөдөө санал болгож байгаа, байнга хэрэглэгдэх, урьдчилан тогтоосон шинжтэй тул гэрээний стандарт нөхцөлд хамаарна.

Гэвч хэрэгт авагдсан баримтаар зээлийн шимтгэлийн хэмжээг тогтоохдоо гаргасан зардлыг хэт өндрөөр буюу нэмэгдүүлэн тооцсон гэж дүгнэх үндэслэл тогтоогдоогүй. Монгол*******ны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмын 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсэгт шимтгэл нь зээлийн дүнгийн 1 хувиас хэтрэхгүй байхаар заасан ба ийнхүү тогтоосон хэмжээг талуудын байгуулсан гэрээнд хэтрүүлээгүй.

 

7. Анхан шатны шүүх хариуцагчид холбогдуулан гаргасан зээлийн гэрээний 2.1.8-д заасан ...шимтгэлд нэг удаа зээлийн үнийн дүнгийн 1 хувь... гэсэн хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, 3,753,600 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 182/ШШ2023/01568 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.*******-*******гийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 145,208 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД  Д.БЯМБАСҮРЭН

 

Д.ЗОЛЗАЯА