Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 31 өдөр

Дугаар 46

 

             Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ариунхишиг даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ур, улсын яллагч Ч.Бр, шүүгдэгч /хохирогч/ Б.А, шүүгдэгч Г.Г нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Мянгад овогт Бн А, Модчин овогт Г Г нарт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 1806090442208 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

             Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

            1. Монгол Улсын иргэн, М

2. Монгол Улсын иргэн, 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/

            Яллагдагч Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Х-Апартмент" хотхоны 1 давхарт хохирогч Б.Г гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь "зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Х-Апартмент" хотхоны 1 давхарт хохирогч Б.Аыг гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь "зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, духанд зулгаралт, цээжинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.    

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

     Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Г мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг бүгд үнэн зөв. Нэмж хэлэх зүйлгүй.” гэв.

            Баянзүрх дүүргийн цагдаагийн 3 дугаар хэлтэст гаргасан өргөдөл /хх-н 3-4/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Б.Гын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 10-11, 13-14/, мөрдөн шалгах ажиллгааны шатанд Б.Аын хохирогчоор өгсөн мэдүүлэг /хх-н 16-17/,  гэрчээр И.Эрхэмбаатарын өгсөн мэдүүлэг /хх-н 18-19/, гэрчээр Б.Мөнхбатын өгсөн мэдүүлэг /хх-н 20/, гэрч Б.Чулуунцэцэгийн өгсөн мэдүүлэг /хх-н 22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13529 дугаартай дүгнэлт /хх-н 27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13508 дугаартай дүгнэлт /хх-н 30/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Б.Аын өгсөн тэмдэглэл /хх-н 48-49/, мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар Г.Гын өгсөн тэмдэглэл /хх-н 52/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-н 40-41/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-н 34-35, 36-37/ зэрэг болно.  

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзээд шүүх тал бүрээс нь бүрэн, бодитой хянасаны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:

            Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Ч.Батбаяраас шүүгдэгч Б.А нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Х-Апартмент" хотхоны 1 давхарт хохирогч Б.Г гараараа нүүрэн тус газар нь цохиж эрүүл мэндэд нь "зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн хохирол учруулсан,

яллагдагч Г.Г нь 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Нийслэлийн Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Х-Апартмент" хотхоны 1 давхарт хохирогч Б.Аыг гараараа нүүрэн тус газар нь 2-3 удаа цохиж эрүүл мэндэд нь "зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, духанд зулгаралт, цээжинд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.   

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1, 4, 17.5 дугаар зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасан журмыг баримтлан хэргийг хянан шийдвэрлэв.   

Шүүхээс шүүгдэгч Б.Аыг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Г цохиж эрүүл мэндэд нь "зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал" бүхий хөнгөн гэмтэл учруулсан,

шүүгдэгч Г.Гыг 2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хохирогч Б.Аыг цохиж эрүүл мэндэд нь "зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдний алимны салстад цус хуралт, тархи доргилт, духанд зулгаралт, цээжинд цус хуралт" бүхий хөнгөн гэмтэл учруулсан болох нь дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж үзэв. Үүнд:      

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Б.Гын хохирогчоор өгсөн: “...2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр 23 цагийн орчим гэртээ орох гээд орц руугаа ороход орцон дотор 2 согтуу хүн манай дүү Гын хоёр талд нь гарчихсан ард, урдаас нь зууралдаад цохиод байгаа бололтой харагдахаар нь очоод А гэдэг залууг салгаад гараараа түлхсэн чинь тэр залуу эргэж хараад баруун гараараа зүүн талын нүд рүү нэг удаа цохьсон чинь тухайн хэсэгт гал манас гээд би тэрнээс хойш юу болсон эсэхийг сайн санахгүй байна. Тэгээд тэр залуу миний өөдөөс гар утас шидээд дээд уруулд оноод тухайн үедээ тэр хэсэг хавдсан байсан. Намайг цохиулангуут манай дүү миний урдуур орж ирээд Анхбаяр гэдэг залууг шууд цохиод авсан боловч цааш яасан талаар би сайн мэдэхгүй байна. Одоо нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 13-14/,

            Мөрдөн шалгах ажиллагаанд шатанд Б.Аын хохирогчоор өгсөн: “..2018 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр найз Мөнхбатын гэрт нь очиж архи уусан. Би гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй эрүүл орсон. Тэднийхээс гарахдаа согтсон байсан. Тэгээд нэг залуутай таараад би тэр залууг хүнтэй андуураад юм яриад зогсож байснаа санаж байна. Цааш юу болсон эсэхээ мэдэхгүй байна. Нэг мэдсэн миний зүүн нүдний зовхины дээд талаас цус гарч байсан. Дээд үүдэн шүд бага зэрэг хөдөлсөн, духны зүүн талд зулгарсан, зүүн нүдний зовхины дээд хэсэгт сэтэрч цус гарсан байсан. Би орцонд чанга, чанга яриад байхад дуугаа намсаг гэж хэлсэн юм шиг байгаа юм. Тэгээд тэрнээс болж маргалдаад зодоон хийсэн байх гэж бодож байна. Эхлээд хамгаалагчтай маргалдаад байж байхад нэг эгч ирээд намайг түлхэхээр нь би тэр эгчийн гарыг нь холдуулаад нүүрэн тус газар нь цохьсон юм шиг байгаа юм. Тэгсэн тэр тарган залуу намайг цохьсон гэсэн. Би энэ асуудлаа ойлгож байгаа учир тухайн хүмүүсээс уйчлал гуйгаад өөрийн буруугаа ойлгуулж, хохирлыг нь барагдуулмаар байна. Миний зүгээс гомдол санал гээд байх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-н 16-17/,

            Гэрч Б.Мөнхбатын өгсөн: “...Би тухайн өдөр согтсон нэг мэдсэн нэг давхарт очсон. Манай найз А хамгаалагчтай муудалцаад би найзыгаа авч явах гээд байснаа санаж байна. Ер нь дийлдэхгүй байсан. Хамгаалагчтай муудалцаж байхад манай найзыг цохьсон залуу болиулаад байж байтал нэг эгч гарч ирсэн чинь Анхбаяр тэр эмэгтэйн нүүрэн тус газар нь цохиод тэр махлаг залуу манай найзыг цохиод авсан.” гэх мэдүүлэг /хх-н 20/,

             Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 13529 дугаартай:

             1. Б.Аын биед зүүн нүдний зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний дээд зовхинд шарх, зүүн нүдний ухархайн дотор ханын хугарал, зүүн нүдны алимны салстад цус хуралт, тархи доргилт, духанд зулгаралт, цээжинд цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

            З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 27/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 13508 дугаартай:

            1. Б.Гын биед зүүн хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

            2.Дээрх гэмтэл нь тухайн болсон хэргийн нөхцөлд үүссэн байх боломжтой.

            3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 

            З.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэх дүгнэлт /хх-н 30/, шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг  зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тус тус хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А, Г.Г нар нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогдож, шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, түүний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн байх тул шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, прокурорын саналыг харгалзан тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шийдвэрлэв.

Шүүхээс шүүгдэгч Б.А, Г.Г нарт ял шийтгэл оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөлд, харин хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзэв.  

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Хохирогч нар нь “...гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлт гаргасан байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолын хүрээнд бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.