Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 97

 

   Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дашдондов даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Отгонбаяр,

улсын яллагч Б.Дэлгэрмаа,

амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д....,

хохирогч Б....,

хохирогч Б....,

хохирогч М....,

хохирогч Д....,

иргэний нэхэмжлэгч Б....,

шүүгдэгч А...., түүний өмгөөлөгч  Г.Наранбаатар /ҮД-0342/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хийв.

 

Шүүх хуралдаанаар Тээврийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт ...гийн ...д холбогдох 1803006920413 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авснаар, хянан хэлэлцэв.

 

            Биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1992 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Архангай аймгийн Их тамир суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, краны оосорлогч, дохиочин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн ...тоотод түр оршин суух хаягтай, Боржигон овогт ...гийн ... /.../.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн товч агуулга:

 

   А.... нь согтуурсан үедээ 2018 оны 08 дугаар сарын 12-ны 13 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны эцсийн буудал руу явдаг “Одонт”-...тоот хашааны баруун талын замд Тоёота Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр згнээгээр зорчдог замд гуйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан “Жопооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас эсрэг урсгалд, Б....ийн жолоодож явсан Тоёота Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Х....р, Х.... нарын амь нас хохирч, О...., Б.... нарын эрүүл мэндэд хүнд, Д...., М.... нарын эрүүл мэндэд хүндэвтэр, Д...., Б....т нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогдсон./прокурорын яллах дүгнэлтээс/

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг талуудын хүсэлтээр шинжлэн судлав. Үүнд:

 

           1.Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Зүүн салааны замд өөдөөс гэнэт маш хурдтай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин урсгал сөрөн орж, ирэн эсрэг урсгалд явж байсан манай машиныг маш хүчтэй мөргөж, миний өвөр дээр байсан 28 хоногтой ...р хүү маань эмнэлгийн тусламж рвч чадалгүй нас барж, охин ... маань ГССҮТөвийн сэхээн амьдруулах тасагт 1 хоног ухаан орохгүй байж байгаад нас барсан. ...буруутай этгээдэд хуульд заасан хамгийн хүнд арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. ...” / гэх мэдүүлэг /1 хх 45-46 х/,

 

          2.Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “8 дугаар сарын 12-ны 12 цагийн орчимд бид гэр бүлээрээ хадам аавыгаа лагер хүргэж өгөх, хоёр хүүхдээ салхинд гаргах гээд гэрээсээ гарсан. Тухайн өдөр цаг агаар тогтуун, бага зэргийн салхитай байсан. Бид ойролцоогоор 40 км/цагийн хурдтай явж байсан. Бид бүгд суудлын бүсээ зүүсэн, би 28 хоногтой хүүхдээ өөрөө хамгаалж явж байсан. Зүүн салааны зам дээр явж байхдаа бид урд явж байсан машиныг лагерын хөрш мөн үү гэж ярилцаж явсан. Гэтэл их хурдтай цагаан өнгийн машин нүдний өмнө ороод ирсэн, түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Бодит хохирол болох оршуулгын зардал, эмчилгээ, автомашины үнэлгээний зардалд нийт 42,217,018 төгрөг гарсан. Цаашид 2019 оны 8 дугаар сард нөхөр түнхний хагалгаанд, би хамарны  хагалгаанд орно. Эдгээр хагалгааны зардал болон 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэл нөхөр хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан тул олох ёстой байсан орлогийг нэмээд нийт 79,052,750 төгрөгийг нэхэмжилсэн. Манай нөхөр хувиараа сав баглаа боодлын үйлдвэр ажиллуулдаг, одоо биеийн байдлаас болж ажил эрхлэх боломжгүй байгаа ... зардал нийлээд 31,340,478 төгрөг нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          3.Хохирогч О....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “... би жолооч талын хойд талын суудал дээр суугаад ииний зүүн гар талд ач охин ... сууж явсан. ... би хажуу тийшээ харсан байдалтай ач охин ...тайгаа яриад явж байтал нүдний үзүүрт маш хурдтай цагаан өнгийн машин манай машиныг мөргөсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. Гэмтлийн эмнэлгийн сэхээнд 10-аад хоносон. ... Манай гэр бүл 2 хүнээ алдчихаад, 2 хүн нь хэвтэрт орчихсон зовж байгаа учир маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 58-60 х/

 

          4.Хохирогч О....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...Нэг л өдөр нэг согтуу хүнээс болж миний гэр орон сүйдэж, 2 хүүхэд тэнгэрт хальж, үлдсэн 3 хүн тахир дутуу боллоо. Бидний амьдралын утга учир, нар сар, гэрэлт ирээдүй, аз жаргал нь 2 хүүхэд минь байсан. Одоо гэр орон минь асаж байгаа галд ус хийгээд унтраасан мэт байдалд байна. Үр хүүхэдтэй хүмүүс үүнийг ойлгох байх. Миний ач охин манай гэр бүлийн төдийгүй бүх хүний зүрх сэтгэлийг булаасан хүүхэд байсан. Тухайн үед цэцэрлэг нь  хүртэл нэг өдөр гашуудал зарласан. Ийм хүүхдээ алдчихаад би хүртэл үхмээр санагдаж байсан. Би ийм байдалтай байхад төрүүлсэн эцэг эх нь ямар байгааг ойлгох байх гэж бодож байна. Манай гэрт өдөр бүр аз жаргал, хүүхдийн инээд хөөр, дуу хуур бялхаж байдаг байсан, гэтэл нэг өдрийн дотор харанхуй хонгилд орсон юм шиг болсон. Бид нэгнийхээ сэтгэлийн шархыг хөндөхгүйн тул хоорондоо дуугарахгүй, тус тусдаа оронд буруу хараад хэвтдэг болсон. Осол гарсанаас хойш 5 сар гаруй хугацаа өнгөрсөн, эхний 2 сарын туршид бид эмч царайчилж, бөө нарын хойноос гүйж өнгөрүүлсэн. Эмнэлгээс гарч ирээд ч гэрээ эмнэлэг болгож, 3-аа эмч хөлслөөд эмчлилгээ хийлгээд амьдах гээд арга ядаад явж байна, амьдрахад хэцүү байна. Нэг айлын гэр бүл сүйрлээ. Би өөртөө санаа зовохгүй байна, харин үлдсэн хоёр хүүхдэдээ санаа зовж байна. Маргааш группд орох гэж байна, эд яаж амьдрах вэ? Хэн тэжээх вэ? ... манай өмгөөлөгчид Солонгосоос мөнгө цуглуулж байна, 24,000,000 төгрөг өгнө гэж байсан, гэтэл өгөөгүй. 3,000,000 төгрөгийг өгчихөөд болно гэж бодож байгаа байх. Эмнэлгийн сэхээний коридорт хөдөө, хотоос ирсэн 10 гаруй хүн нойр, хоолгүй, сэтгэл нь түгшүүртэй, нүд нь нулимстай шалан дээр хэвтэж байхад ...ийн талаас нэг ч удаа ирээгүй. Ийм хүн чанаргүй хүн байдгийг би анх удаа харж байна. ...ийг эхтэйгээ хоёулаа амьдардаг гэж бодож байсан боловч одоо харахад олон хамаатан садан байдаг юм байна. Би эмнэлэгт 80 хоносон, ...ийн талаас хүн ирвэл уулзах, ярилцах боломж байсан. Би тахир дутуу болоогүй бол ...ийн амийг авах байсан. ...ээс 2 хүүхдийн амь насыг нэхэж байна, 2 хүний хохирлыг нэхэмжилж байна. Бидний хохирлыг гаргуулахыг шүүхээс хүсэж байна. ...ийн хийсэн үйлдлийг хүндрүүлэн үзэх хэрэгтэй гэж бодож байна. Энд сууж байгаа 3 залуу ...ийн хамсаатан, хамт архи уусан. Манай өмгөөлөгч хохирлыг хамтарч төл гэж хэлэхэд гэнэт хохирогч болоод шүүх хуралдаанд оролцож байна. ... 100-с дээш км/цагийн дээш хурдтай явж байсан. Би машиныг нь нүдний булангаар хальт л харсан. Хэрэв 60 км/цагийн хурдтай явж байсан бол миний 2 хүүхэд амьд байх байсан. ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          5.Хохирогч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...шороо бужигнаад маш хурдтай цагаан машин урсгал сөрөөд ороод ирсэн. Би автомашиныхаа хурдыг хастал өөдөөс урсгал сөрөөд нүд ирмэхийн зуур нөгөө цагаан машин мөргөх шиг болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд машин дотроо рульнийхээ ард амьсгалж чадахгүй байж байсан ... зүгээр явж байгаад хариуцлагагүй танхай балмад этгээдүүдээс болж үр хүүхэд, эрүүл мэнд бүх юмаа алдсан тул маш хэцүү бас маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 50-52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           6.Хохирогч Б....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “Миний цаашид орох түнхний хагалгаа 12,000,000 төгрөг, эхнэрийн хамарны хагалгаа 1,400,000 төгрөг болж байгаа. Би олох байсан орлогоо жилийн хугацаагаар тооцсон. Манай үйлдвэр түрээсийн байранд байдаг. Жилийн түрээсийн төлбөр 4,000,000 төгрөг, сард олох орлого 4,000,000 төгрөг байдаг тул эдгээр мөнгө нэмээд нийт 79,052,750 болсон. Үүнээс гадна ослоос хойш би 4 сарын турш гэрээр эмчилгээ хийлгэж байна. Учир нь ослын улмаас зүүн талын хөл өвдөгнөөс доош мэдээгүй болсон тул нөхөн сэргээх эмчилгээ өдрийн 25,000 төгрөгөөр хийлгэж байгаа. Одоогоор хэдэн төгрөг болохыг мэдэхгүй, үүнийг нэмж нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

            7.Хохирогч М....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Зүүн салааны эцсээс урагшаа Улаан худаг жоохон өнгөрөөд явж байтал машин нэг дайвалзах шиг болсон тэгээд замын хашлага жолооч тал буюу баруун талын урд дугуйгаараа мөргөсөн үү аль эсвэл замын хашлага давах шиг болсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна нэг мэдэхэд ...ийн машины ар талд замын хашлага налаад гэдсээ дараад хэвтэж байсан. ... Яг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан нилээд хурдтай явж байсан. Би зөөлхөн яв гэж анхааруулж байсан. Би автомашины урд суудал дээр буюу жолоочийн хажуу талд сууж явсан. Хойд суудал дээр яг миний хойд талд ..., жолоочийн хойд талд ... сууж явсан. Жолооч бүсээ хэрэглэсэн байсан. Бид 3 хэрэглээгүй байсан. ...Замын хөдөлгөөн ийрэг байсан. Автомашин бараг байхгүй байсан гэж хэлж болно. Эсрэг урсгалаар анц нэг машин явж байсан. Би согтууруулах ундааны зүйл хэрэглсэн. Бид 4 авсан пивоо хувааж уусан. ...” гэх мэдүүлэг /1 хх 193-194 х/,

 

           8.Хохирогч М....гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “... 2018 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 9 цагийн орчимд над руу ярьсан. Би тухайн үед хувиараа засвар  хийж байсан. ... машины гэрэл дээш олийгоод байна, засаад өгөөч гэж хэлсэн. Тэгээд би эгчийнхээс отверка авчихаад ...тэй уулзсан. ... замд таарсан. ... урд дэлгүүрээс 2 пиво авсан. Бид хойшоо явж байхдаа би нэг пивийг,  ... нэг пивийг нь аягалсан. Тэгээд явж байгаад жолооч талаараа машин нэг дайвалзсан түүнээс хойш юу ч санахгүй байна. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хохирогч нарын өмгөөлөгч хохирлыг хувааж төл гэж хэлсэн, би мөнгө төлж чадахгүй, харин миний эмчилгээний зардалд гарсан 1,600,000 т нэхэмжилнэ ...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           9.Хохирогч Д....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Хойшоо пивоо уух гэж явж байхдаа 140 км/цагийн хурдтай явж байхыг нь харсан. Буцаад хөдөлж явахдаа яг хэдэн л/цагийн хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл бид 2 пиво хувааж уугаад нилээн согтсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 204-205 х/,

 

           10.Хохирогч Д....ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр бүтэн сайн өдөр байсан. 10 цаг өнгөрөөд ... над руу залгаад гараад ир гэж хэлсэн. Очиход ... суучих гэхээр нь би машинд суусан. Тэгээд урагшаа явж байтал замд ... таарсан. ... ...ийг эргэж ирээд авъя гэж хэлээд дэлгүүр орж өөрөө 2 пиво авсан. Тэгээд буцаж яваад ...ийг аваад эцэс дээр очиж пивоо хувааж уучихаад явсан. Хөдлөөд би бууж бие зассан, түүнээс хойш юу болсоныг санахгүй байна. Би эмчилгээний зардал болох 350,000 төгрөгийг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           11.Иргэнийн нэхэмжлэгч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...2,5 литрийн хоёр пиво 4-үүлээ хувааж уусан. Пивоо ууж дуусчихаад гэртээ харьцгаая гээд буцаж явж байгаад авто осолд орсон. Яг юу болсныг мэдэхгүй байна. ... Хоёр пивоо бид 4 тэнцүү хувааж уусан. ... Замын хөдөлгөөн бага байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 212-213 х/,

 

           12.Иргэний нэхэмжлэгч Б....ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “2018 оны 8 дугаар сарын 12-ны өдөр 10 цаг 30 минутын үед ..., ..., ... нар над дээр ирсэн. ...гийн утсаар залгаад гараад ир гэж хэлсэн. Тэгээд бид 4 Зүүн салааны эцэс рүү явсан. Тэнд очоод 2 пиво хувааж уучихаад буцаж гэр рүүгээ явсан. Осол яаж гарсаныг санахгүй байна. Одоо нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           13.Шүүгдэгч А....ийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би 2018 оны 08-р сарын 12-ны өдөр 11 цагийн үед найз ..., ... нарын миний машинаар Зүүн салаанд явж байгаад, ..., ... 2 хүнсний дэлгүүрээс 2 том 2 л савтай пиво аваад, зүүн салааны эцэс рүү явж байгаад ...той тааралдаад түүнийг машиндаа суулгаад, Зүүн салааны эцэст гудамжинд миний машин дотор пиво хувааж уусан, би эхний пивоноос уугаагүй, харин сүүлийн пивоноос 3-н аяга пиво уусан. Бид нар пиво ууж дуусаад, миний машиныг манайд тавих гээд явж байсан. Тухайн үед би ойролцоогоор 60 гаруй км цагийн хурдтай явж байгаад санаандгүй жолоогоо алдаад замын боржурыг мөргөөд, тэгээд сандарсандаа урсгал руугаа дараад өөдөөс ирж байсан автомашиныг мөргөсөн, тухайн үед би бариад, миний хажууд ..., түүний ард талд ..., түүний хажууд ... нар суугаад явж байсан. ...хохирогч нараас уучлал гуйж байна, хохирлыг би залуу хүн ажил хийж байгаад төлж барагдуулна ...” гэх мэдүүлэг /2 хх 101-102 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

14.Гэрч Б....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...би дээшээ явж байтал 2 талаасаа жоохон өгсүүр замын тэнд эсрэг урсгалаас цайвар өнгийн Приус-20 маркийн автомашин гэнэт урсгал сөрөөд маш хурдтай орж ирсэн. Би яаж байгаа юм бол гэж бодоод хурдаа хастал миний урдхан талд ирээд баруун rap тийш буцааж даран миний машиныг шүргэх шахам хажуугаар хурдтай гарсан. Тэгээд ардхан талд маш хүчтэй чимээ гарахаар нь би машинаа зогсоон охиныхоо хамт бууж очтол миний ард явж байсан Приус 20 автомашиныг маш хүчтэй мөргөсөн байсан. ... Замын хөдөлгөөн сийрэг байсан. Миний урд ямар ч машин байгаагүй. Өөдөөс ч гэсэн машин байгаагүй гэнэт тэр цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн машин ороод ирсэн. ...” гэх мэдүүлэг /1 хх 221-222 х/,

 

           15.Гэрч Ж....ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...тухайн үед өглөөний 09 цагаас 10 цагийн үед гэрээсээ зуслан болох Зүүн салаа руу таксигаар ганцаараа явж байтал зүүн салааны замд 2 автомашин мөргөлдсөн байсан. Машин зогсох үед би буугаад очтол 2 автомашины хүмүүс нэлээн гэмтсэн байсан. Хар өнгийн приус машины жолоочийн хажуу талд нэг эмэгтэй хүн нярай хүүхэд тэврээд сууж байсан. Мөн хажууд нь нэг жаахан охин ухаангүй байсан. Тэгээд би өөрийн утаснаас 103-д дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 223 х/,

 

           16.Гэрч Д....ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдөр 11 цагийн орчим болов уу цагийг нь сайн санахгүй байна. Ниссан маркийн ...улсын дугаартай цагаан өнгийн автомашиныг жолоодон Зүүнсалаанд байрлах зуслангийн газарт гэр бүлийн хамт амарчихаад хот руу буцаж явахад Баянхошууны Зүүн салаанаас хойш 1 км орчим зайд 2 суудлын автомашин мөргөлдсөн, нэг машин нь айлын хашааны том хаалганы орчим зогссон. Нөгөөдөх нь явган хүний зам дээр хот тал руу эргэсэн байрлалтай зогссон байсаныг машин дотроосоо харсан. Айлын хашааны үүдний хажууд байсан автомашины хаалга онгойсон, машин цус болчихсон хүмүүс газар хэвтэж байхыг харсан.Тэгээд би 102 болон 103 руу 95004899 гэсэн дугаараас дуудлага өгсөн. ...” гэх мэдүүлэг /1 хх 224 х/,

 

           17.Гэрч Н....гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би 4 хүүхэдтэй, манай хүү ... нь дээрээсээ 2 дахь хүүхэд маань юм. Миний хүү 1992 онд Архангай аймагт төрсөн, тэндээ манайх амьдарч байгаад Улаанбаатар хот руу нүүж ирээд, манай хүү Сонгинохайрхан дүүргийн сургуульд 9-р анги төгсөөд, тэндээсээ барилгын коллежид орж 1 жил сургуулиа төгсөж чадалгүй гарсан, гараад Барилга карпариц ХХК-д мужаанаар 2 жил ажиллаж байгаад тэндээсээ Оюу толгойд байх салбарт нь шилжиж ажиллаж байсан. Миний хүү осол болох үед хөдөө ажлаас ирээд амарч байх хугацаандаа тээврийн осол гаргасан, манайх талийгаач нарын хохиролд 2 сая төгрөг л өгсөн мөнгө одоогоор олдохгүй байна, талийгаач нарын хохирлыг төлж барагдуулна. Миний хүү зан төлөвийн хувьд төлөв даруухан, хүнтэй эвсэг харьцдаг, урьд хэрэгт холбогдож байгаагүй, уул нь архи дарс ууддагүй юм, тэр өдөр л найз нартайгаа л нийлчихсэн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 225 х/,

 

            18.Гэрч А....н мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би эхнэр 3 хүүхэдтэйгээ амьдарч байна, харин ... болохоор ээж 2 дүүгийн хамт Сонгинохайрхан дүүрэг Хилчин хорооллын ойролцоо гэр хорооллын айлын хашаанд амьдарч байгаа. ... л ажил хийж гэрээ авч явдаг. Манай дүү ... нь хөгжлийн бэрхшээлтэй юм. Манай дүү зан төлөвийн хувьд төлөв даруухан, нийтэч, ажилсаг сайхан сэтгэлтэй, урьд хэрэгт холбогдож байгаагүй, би архи уусан байхыг харж байгаагүй. ...” гэх мэдүүлэг /1 хх 226 х/,

 

            19.Шинжээчийн 10171 дугаар дүгнэлт:

             1.Д....ын биед хамрын ясны хугарал, баруун зулай хэсгийн зөөлөн эдийн няцрал, хамар, зүүн бугалга, шуу, бугуй, баруун хөх, хэвлий, баруун шилбэнд цус хуралт, тохой, шилбэнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

             2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

             3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

            4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

             5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /1 хх 241 х/,

 

            20.Шинжээчийн 10172 дугаар дүгнэлт:

             1.Б....ийн биед зүүн сүүжний тогооны ар ханын хугарал, үений мултрал, дунд чөмөгний толгой хэсгийн сэтэрсэн хугарал, баруун бугалга, тохой, өвчүү, зүүн хөх, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун, зүүн өвдөгт шарх гэмтэл топгоогдлоо.

              2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

              3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна.

              5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /1 хх 235 х/,

 

             21.Шинжээчийн 10170 дугаар дүгнэлт:

              1.О....ийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, баруун дунд чөмөгний далд хугарал, хоёр талын уушгины доод дэлбэнгийн хавчилт, баруун нүдний зовхи, баруун тохой, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

              2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

              3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

              4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлээс хамаарна.

              5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /1 хх 244 х/,

 

             22.Шинжээчийн 10173 дугаар дүгнэлт:

1.Х....гийн биед тархины аксоны тархмал гэмтэц, тархины эдийн няцрал ба цус хуралт, баруун чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зүүн мөр, өвдөгт хөх өнгийн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр буюу зам тээврийн ослын үед үүсэх боломжтой.

 3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3- д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэл, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5.Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. гэх дүгнэлт /1 хх 245 х/,

 

23.Шинжээчийн 1880 дугаар дүгнэлт:

1.Талийгаач Х....-н цогцост Зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, баруун зүүн тал бөмбөлгийн орой, дотор ховил, тунгалаг таславчны хатуу хальсан доор цусан хураа, зүүн зулай, чамархайн хуйхны дотор гадаргуунд цус хуралт, зүүн тохойн дотор хонхор, баруун, зүүн тавхайн дээд гадаргуунд цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал тээврийн ослын үед суугаа байрлалд урагш мөргөгдөх, савагдах үед үүсгэгдэнэ.

 3.Талийгаачийн цогцост үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

 4.Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас төвийн rat амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ.

 5.ГССҮТ-н Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн №10461 тоот өвчтөний түүхэнд бичигдсэнээр талийгаач нь В(Ш) бүлгийн цустай байна.

 6.ГССҮТ-н Эрчимт эмчилгээ мэдээгүйжүүлгийн тасгийн №10461 тоот ее түүхэнд бичигдсэнээр 2018.08.23-ны өдрийн 23 минутанд нас баржээ. гэх дүгнэлт /2 хх 41-45 х/,

 

           24.Шинжээчийн 1806 дугаар дүгнэлт:

1.Талийгаач Х....р-н цогцост баруун зулай, дагз ясруу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины дагзны дэлбэнгийн суурь, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, 2 талын уушгины дэлбэнгүүдийн няцрал, баруун зулай, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал авто ослын үед толгой, цээжин тус газар цохигдох үед үүсгэгдсэн байх боломжтой. Учрах үедээ амь насанд аюултай гэмтэл байна.

3.Дээрх гэмтлүүдийн авсан дарааллыг нарийвчлан тогтоох боломжгүй, уг гэмтлүүд нь шинэ байна. Үхэлд хүргэх архаг хууч эмгэг өвчин тогтоогдсонгүй.

4.Талийгаач нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ.

5.2018 оны 8 дугаар сарын 12-ны 17 цаг 45 минутын цогцосны анхны үзлэгээр талийгаач нь нас бараад 4-6 цаг орчим болсон байна. Талийгаачийн цус нь О /I/ бүлгийн харъяалалтай байна. гэх дүгнэлт /2 хх 35-37 х/,

 

           25.Шинжээчийн 10640 дүгээр дүгнэлт:

1....ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2.4.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /2 хх 73 х/,

 

26.Шинжээчийн 10641 дүгээр дүгнэлт:

1....ын биед баруун эгэм ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /2 хх 65 х/,

 

27.Шинжээчийн 10642 дугаар дүгнэлт:

1....тын биед элэгний 3,4-р сегменийн эдийн голомтлог няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. гэх дүгнэлт /2 хх 77 х/,

 

28.Шинжээчийн 10643 дугаар дүгнэлт:

1....гийн биед баруун бөөрний эдийн голомтлог цус хуралт, баруун гарын алга, зүүн гарын долоовор, дунд, ядам хурууны 3-р зэргийн эдийн дутагдал бүхий түлэгдэл гэмтлүүд тогтоогдлоо.

2.4.Дээрхи гэмтэл нь мохоо болон өндөр хэмийн зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

5.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй. гэх дүгнэлт /2 хх 69 х/,

 

29.Сэтгэц эмгэг судлалын 856 дугаар дүгнэлт:

1.Б. ... нь зам тээврийн осолд орохын өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Б.... нь зам тээврийн осолд орохын өмнө өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. Б.... нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдан жолоодох чадвартай байна.

2.Б.... нь одоо Дасан зохицохын эмгэг. Сэтгэл гутрах сунжирсан хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна.

3.Б.... нь Дасан зохицохын эмгэг. Сэтгэл гутрах сунжирсан хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна. Б.... нь болсон явдлыг зөв тусган авч үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

4.Б.... нь хэрэг бүртгэлийн ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай байна.

5.Б....ийн дээрхи эмгэг нь 2018-08-12-ны өдрийн зам тээврийн ослын улмаас төрсөн хоёр хүүхэд нь нас барсны улмаас үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт /2 хх 49-53 х/,

 

30.Сэтгэц эмгэг судлалын 857 дугаар дүгнэлт:

1.Д.... нь зам тээврийн осолд орохын өмнө сэтгэцийн ямар нэгэн өвчтэй  байсан гэх баримт мэдээлэл үгүй байна. Д.... нь зам тээврийн осолд орохын өмнө өөрийнхөө хийж байгаа үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна.

2.Д.... нь зам тээврийн ослын дараа Дасан зохицохын эмгэг. Түгшүүрлэх сэтгэл гутрах холимог xapиу урвал сэтгэцийн эмгэгтэй байна. Д.... нь өөрийнхөө үйлдлийг мэдэн удирдан жолоодох чадвартай байна.

3.Д.... нь одоо Дасан зохицохын эмгэг. Түгшүүрлэх сэтгэл гутрах холимог хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна.

4.Д.... нь Дасан зохицохын эмгэг. Түгшүүрлэх сэтгэл гутрах холимог хариу урвал сэтгэцийн эмгэгтэй байна. Д.... нь болсон явдлыг зөв тусган авч үнэн мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Д.... нь хэрэг бүртгэлийн ажиллагаанд ач холбогдолтой зарим нэг үйл явдлыг зөв тусган ойлгох чадвартай байна.

6.Д....ын дээрхи эмгэг нь 2018-08-12 ны өдрийн зам тээврийн ослын улмаас төрсөн хоёр хүүхэд нь нас барсаны улмаас үүссэн байх боломжтой байна. гэх дүгнэлт /2 хх 57-60 х/,

 

            31.Техникийн шинжээчийн 684 дүгээр дүгнэлт:

            1.Тоёота Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ... овогтой ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл, жолоодох;’’, 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.’’, 9.1. “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгслийн онцлог байдал, тээж яваа ачаа, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2.Тоёота Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ... овогтой ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. гэх дүгнэлт /2 хх 90-91 х/,

 

          32.Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл  /1 хх 12-13 х/

          33.Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “... драйгер багаж ашиглан шалгахад 0,5 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” /1 хх 21 х/

           34. “5292 УБН улсын дугаартай 2003 онд үйлдвэрлэгдсэн Тоёота приус 20 маркийн тээврийн хэрэгсэл 9,500,000 төгрөгийн үнэлгээтэй худалдаалагдаж байгаа болно” гэх Хөрөнгө-Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /2 хх 41 х/

          35.Хохирлын тооцоонууд /1 хх 62-80, 125-128, 201-202, 210 х/

          36.Хохирлын баримтууд /1 хх 81-124, 129-139, 142-144, 175-189, 197-200, 208-209 х/

          37. “осолд өртсөн Д....ын эзэмшлийн 1710 УБН улсын дугаартай “Тоёота приус” загварын тээврийн хэрэгслийн эвдрэлийн солих болон засварлах зардал нийт 10,800,000 т” Бест Эстимейт ХХК-ийн хөрөнгийн үнэлгээ /2 хх 84-88 х/

          38.А....ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2 хх 103 х/

         39.Иргэний үнэмлэхийн лавлагаа /2 хх 110 х/

         40.Оршин суугаа хаягийн тодорхойлолт /2 хх 111, 118-119 х/

         41.А....ийн 5292 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, лавлагаа /2 хх 108, 115 х/

         42.Жолоочийн лавлагаа /2 хх 113 х/

          43.Д....ийн нэр дээр хуулийн этгээд бүртгэлгүй тухай лавлагаа /2 хх 116 х/

          44.А....ийн өмчлөлд бүртгэлтэй эд хөрөнгө байхгүй тухай  лавлагаа /2 хх 117 х/

          45. Хохирлоос 3 сая төгрөгийн төлбөр төлсөн баримт /3 хх 14-18 х/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, яллагдагч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нараас мэдүүлэг авах, бусад нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж, прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруутай талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзсэн.

Хохирогч Б.... нарын өмгөөлөгч Х.Мөнгөнсүх өвчтэй тухай баримт, хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүхэд ирүүлсэн хэдий ч хохирогч нар шүүх хуралдааныг хойшлуулахгүй явуулж өгнө үү?, өмгөөлөгчөөс татгалзаж байна гэдгийг бичгээр гаргаж өгсөн тул шүүх хуралдааныг хохирогчийн өмгөөлөгчийг оролцуулалгүй явуулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, бусад хохирогч, иргэний нэхэмжлэгч нар өмгөөлөгчгүй оролцох хүсэлтээ гаргасан болохыг тэмдэглэх нь зүйтэй.

  А.... нь 2018 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 13 цаг 10 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн салааны эцсийн буудал руу явдаг “Одонт”-...тоот хашааны баруун талын замд Тоёота Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг согтуурсан үедээ жолоодож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7.а-д заасан “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл жолоодох;”, мөн дүрмийн 8.2-д заасан “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно”, мөн дүрмийн 9.1-д заасан Жолооч хөдөлгөөний эрчим, ..., замын ..., хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж хурд ихтэй явснаас замын хашлага мөргөж эсрэг урсгалд орж, Б....ийн жолоодож явсан Тоёота Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, уг автомашинд зорчиж явсан Х....р, Х.... нарын амь нас хохирч, О...., Б.... нарын эрүүл мэндэд хүнд, А....ийн өөрийнх нь жолоодож явсан автомашинд зорчиж явсан Д...., М.... нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учирсан болох нь:

 

            - Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч Д....ын “... Зүүн салааны замд өөдөөс гэнэт маш хурдтай цагаан өнгийн Тоёота Приус 20 маркийн автомашин урсгал сөрөн орж, ирэн эсрэг урсгалд явж байсан манай машиныг маш хүчтэй мөргөж, миний өвөр дээр байсан 28 хоногтой ...р хүү маань эмнэлгийн тусламж рвч чадалгүй нас барж, охин ... маань ГССҮТөвийн сэхээн амьдруулах тасагт 1 хоног ухаан орохгүй байж байгаад нас барсан. ...буруутай этгээдэд хуульд заасан хамгийн хүнд арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна. ...” / гэх мэдүүлэг /1 хх 45-46 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          - Хохирогч О....ийн “... би жолооч талын хойд талын суудал дээр суугаад миний зүүн гар талд ач охин ... сууж явсан. ... би хажуу тийшээ харсан байдалтай ач охин ...тайгаа яриад явж байтал нүдний үзүүрт маш хурдтай цагаан өнгийн машин манай машиныг мөргөсөн. Тэрнээс хойш юу болсныг мэдэхгүй. ... Манай гэр бүл 2 хүнээ алдчихаад, 2 хүн нь хэвтэрт орчихсон зовж байгаа учир маш их гомдолтой байна. ...” гэх мэдүүлэг /1 хх 58-60 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          - Хохирогч Б....ийн “... шороо бужигнаад маш хурдтай цагаан машин урсгал сөрөөд ороод ирсэн. Би автомашиныхаа хурдыг хастал өөдөөс урсгал сөрөөд нүд ирмэхийн зуур нөгөө цагаан машин мөргөх шиг болсон. Тэгээд юу болсныг мэдэхгүй. Нэг мэдэхэд машин дотроо рульнийхээ ард амьсгалж чадахгүй байж байсан ......” гэх мэдүүлэг /1 хх 50-52 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

          - Хохирогч М....гийн “... Зүүн салааны эцсээс урагшаа Улаан худаг жоохон өнгөрөөд явж байтал машин нэг дайвалзах шиг болсон тэгээд замын хашлага жолооч тал буюу баруун талын урд дугуйгаараа мөргөсөн үү аль эсвэл замын хашлага давах шиг болсон. Тэрнээс хойш юу болсныг санахгүй байна нэг мэдэхэд ...ийн машины ар талд замын хашлага налаад гэдсээ дараад хэвтэж байсан. ... Ямар ч байсан нилээд хурдтай явж байсан. Би зөөлхөн яв гэж анхааруулж байсан. ... Бид 4 авсан пивоо хувааж уусан. ...” гэх мэдүүлэг /1 хх 193-194 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           - Хохирогч Д....ын “... Хойшоо пивоо уух гэж явж байхдаа 140 км/цагийн хурдтай явж байхыг нь харсан. Буцаад хөдөлж явахдаа яг хэдэн км/цагийн хурдтай явж байсныг сайн мэдэхгүй байна. Яагаад гэвэл бид 2 пиво хувааж уугаад нилээн согтсон байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 204-205 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           - Иргэнийн нэхэмжлэгч Б....ийн “... 2,5 литрийн хоёр пиво 4-үүлээ хувааж уусан. Пивоо ууж дуусчихаад гэртээ харьцгаая гээд буцаж явж байгаад авто осолд орсон. Яг юу болсныг мэдэхгүй байна. ... Хоёр пивоо бид 4 тэнцүү хувааж уусан. ...” гэх мэдүүлэг /1 хх 212-213 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

           - Шүүгдэгч А....ийн “... Би 2018 оны 08-р сарын 12-ны өдөр 11 цагийн үед ... Зүүн салааны эцэст гудамжинд миний машин дотор пиво хувааж уусан, би эхний пивоноос уугаагүй, харин сүүлийн пивоноос 3-н аяга пиво уусан. Бид нар пиво ууж дуусаад, миний машиныг манайд тавих гээд явж байсан. ... явж байгаад санаандгүй жолоогоо алдаад замын боржурыг мөргөөд, тэгээд сандарсандаа эсрэг урсгал руугаа дараад өөдөөс ирж байсан автомашиныг мөргөсөн, тухайн үед би бариад, миний хажууд ..., түүний ард талд ..., түүний хажууд ... нар суугаад явж байсан. ...” гэх мэдүүлэг /2 хх 101-102 х, шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

 - Гэрч Б....ийн “...би дээшээ явж байтал 2 талаасаа жоохон өгсүүр замын тэнд эсрэг урсгалаас цайвар өнгийн Приус-20 маркийн автомашин гэнэт урсгал сөрөөд маш хурдтай орж ирсэн. Би яаж байгаа юм бол гэж бодоод хурдаа хастал миний урдхан талд ирээд баруун rap тийш буцааж даран миний машиныг шүргэх шахам хажуугаар хурдтай гарсан. Тэгээд ардхан талд маш хүчтэй чимээ гарахаар нь би машинаа зогсоон охиныхоо хамт бууж очтол миний ард явж байсан Приус 20 автомашиныг маш хүчтэй мөргөсөн байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 221-222 х/,

 

           - Гэрч Ж....ын “...тухайн үед өглөөний 09 цагаас 10 цагийн үед гэрээсээ зуслан болох Зүүн салаа руу таксигаар ганцаараа явж байтал зүүн салааны замд 2 автомашин мөргөлдсөн байсан. Машин зогсох үед би буугаад очтол 2 автомашины хүмүүс нэлээн гэмтсэн байсан. Хар өнгийн приус машины жолоочийн хажуу талд нэг эмэгтэй хүн нярай хүүхэд тэврээд сууж байсан. Мөн хажууд нь нэг жаахан охин ухаангүй байсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 223 х/,

 

           - Гэрч Д....ийн “... хот руу буцаж явахад Баянхошууны Зүүн салаанаас хойш 1 км орчим зайд 2 суудлын автомашин мөргөлдсөн, нэг машин нь айлын хашааны том хаалганы орчим зогссон. Нөгөөдөх нь явган хүний зам дээр хот тал руу эргэсэн байрлалтай зогссон байсаныг машин дотроосоо харсан. Айлын хашааны үүдний хажууд байсан автомашины хаалга онгойсон, машин цус болчихсон хүмүүс газар хэвтэж байхыг харсан. ...” гэх мэдүүлэг /1 хх 224 х/,

 

            - Шинжээчийн 10172 дугаар дүгнэлт:

             1.Б....ийн биед зүүн сүүжний тогооны ар ханын хугарал, үений мултрал, дунд чөмөгний толгой хэсгийн сэтэрсэн хугарал, баруун бугалга, тохой, өвчүү, зүүн хөх, баруун гуя, шилбэнд цус хуралт, баруун, зүүн өвдөгт шарх гэмтэл тогтоогдлоо.

             3.Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.6.1-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... гэх дүгнэлт /1 хх 235 х/,

 

            -  Шинжээчийн 10170 дугаар дүгнэлт:

              1.О....ийн биед хэвлийн битүү гэмтэл, нарийн гэдэсний чацархайн урагдал няцрал, хэвлийн хөндийн цусан хураа, баруун дунд чөмөгний далд хугарал, хоёр талын уушгины доод дэлбэнгийн хавчилт, баруун нүдний зовхи, баруун тохой, сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. ....

              3.Дээрх гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. ... гэх дүгнэлт /1 хх 245 х/,

 

- Шинжээчийн 1880 дугаар дүгнэлт:

1.Талийгаач Х....-н цогцост Зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, тархины эдийн няцрал, баруун, зүүн зулайн дэлбэнгийн аалзан хальсан доорхи голомтлог цус харвалт, баруун зүүн тал бөмбөлгийн орой, дотор ховил, тунгалаг таславчны хатуу хальсан доор цусан хураа, зүүн зулай, чамархайн хуйхны дотор гадаргуунд цус хуралт, зүүн тохойн дотор хонхор, баруун, зүүн тавхайн дээд гадаргуунд цус хуралт шинэ гэмтэл тогтоогдлоо.

 2.Дээрх гавал тархины гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр тухайлбал тээврийн ослын үед суугаа байрлалд урагш мөргөгдөх, савагдах үед үүсгэгдэнэ. ... 4.Талийгаач нь дээрхи гавал тархины гэмтлийн улмаас төвийн амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ. ... гэх дүгнэлт /2 хх 41-45 х/,

 

           - Шинжээчийн 1806 дугаар дүгнэлт:

1.Талийгаач Х....р-н цогцост баруун зулай, дагз ясруу үргэлжилсэн шугаман хугарал, их тархины дагзны дэлбэнгийн суурь, бага тархины орой хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, 2 талын уушгины дэлбэнгүүдийн няцрал, баруун зулай, дагзны хуйхны дотор гадаргуу дахь цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. ...,

4.Талийгаач нь дээрх гавал тархи, цээжний хавсарсан битүү гэмтлийн улмаас нас баржээ. ... гэх дүгнэлт /2 хх 35-37 х/,

 

- Шинжээчийн 10641 дүгээр дүгнэлт:

1....ын биед баруун эгэм ясны далд хугарал, цээжний зөөлөн эдийн няцрал, баруун нүдний доод зовхины шарх бүхий гэмтлүүд тогтоогдлоо. ...

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ... гэх дүгнэлт /2 хх 65 х/,

 

- Шинжээчийн 10643 дугаар дүгнэлт:

1....гийн биед баруун бөөрний эдийн голомтлог цус хуралт, баруун гарын алга, зүүн гарын долоовор, дунд, ядам хурууны 3-р зэргийн эдийн дутагдал бүхий түлэгдэл гэмтлүүд тогтоогдлоо.

3.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. ... /2 хх 69 х/,

 

            - Техникийн шинжээчийн 684 дүгээр дүгнэлт:

            1.Тоёота Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч ... овогтой ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7. “Жолоочид дор дурдсан зүйлийг хориглоно: а/согтууруулах ундаа, ... хэрэглэсэн, ... үедээ тээврийн хэрэгсэл, жолоодох”, 8.2. “Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.’’, 9.1. “Жолооч замын … хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр сонгож явна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

            2.Тоёота Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан ... овогтой ... нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна. гэх дүгнэлт /2 хх 90-91 х/,

              - Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл “... драйгер багаж ашиглан шалгахад 0,5 хувийн тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэсэн болох нь тогтоогдлоо” /1 хх 21 х/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

          

Автотээврийн хэрэгслийн жолооч А.... нь хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, согтуугаар, хурд хэтрүүлэн, эсрэг урсгалд орж, Б....ийн жолоодож явсан Тоёота Приус маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж, зорчигч Х....р, Х.... нарын амь нас хохирч, О...., Б.... нарын эрүүл мэндэд хүнд, Д...., М.... нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг хангах гол шалгуур нь А....ийн автомашин жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.7, 8.2, 9.1.  заалтуудыг зөрчсөн үйлдэл нь О...., Б.... нарын эрүүл мэндэд хүнд, Д...., М.... нарын эрүүл мэндэд хүндэвтэр гэмтлүүд учирсан, Х....р, Х.... нарын амь нас хохирсон хор уршигтай шууд шалтгаант холбоотой болох нь хэргийн үйл баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч эхэлж Замын хөдөлгөөний дүрмийн заалтууд зөрчиж хохирогч нарын автомашиныг мөргөсөн үйлдлээс дээрх хохирол, хор уршигт хүргэсэн гэж үзэх үндэслэлтэй.

             Хохирогч О...., Б.... нарын эрүүл мэндэд хүнд хохирол учирсан  нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэх дүгнэлтүүд, Д...., М.... нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.5-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна гэх дүгнэлтүүд, Х....р, Х.... нар “... авто ослын улмаас үүссэн гавал тархины /амь насыг аврах боломж муутай/ гэмтлийн улмаас нас баржээ. ...” гэх дүгнэлтүүд, согтуурлын зэрэг шалгасан мөрдөгчийн тэмдэглэл зэргээр уг гэмт хэргийн объектив талын шинжүүд хангагдсан.

 

Уг гэмт хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгдсэн.

Болгоомжгүй гэдэгт: Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол, хор уршиг учирсан, эсхүл хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой, мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хохирол, хор уршиг учирсан болохыг ойлгоно.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг.

 

А.... автомашин жолоодож явахдаа архидан согтуурах, хурдаа хэтрүүлэх зэргээс осолд орох боломжтойг ухамсарлах ёстой байсныг ухамсарлаагүй үйлдлийн улмаас уг гэмт хэргийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Иймд энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тогтоосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, прокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон гэж шүүх үзсэн.

 

Хохирлын талаар:

- Амь хохирсон хоёр хүүхдийн оршуулгын зардал 11,324,918 т, амь хохирогч Х....агийн эмчилгээ, сахиурын зардал 948,950 т, иргэний нэхэмжлэгч Д....ын осолд өртсөн автомашины хохирол 10,845,000 т, иргэний нэхэмжлэгч Д....ын хамрын эмчилгээний зардал 540,000 т, цаашид хамарт хийгдэх эмчилгээний зардал 1,400,000 т /1 дүгээр хавтаст хэрэгт 144 хуудас/, нийт 34,344,478 төгрөгнөөс – 3,000,000 т /төлөгдсөн хохирол / хх 14-18 х// = 31,344,478 төгрөг,

- Хохирогч Б....т хийгдсэн эмчилгээний зардал 4,767,690 т, цаашид зүүн түнхний үе солиход хийгдэх хагалгааны зардал 12,000,000 т /1 дүгээр хавтаст хэрэгт 142, 143 хуудас/,

- Хохирогч О....ийн эмчилгээний зардал 2,504,850 т,

- Хохирогч М....гийн эмчилгээний зардал 1,662,400 т

- Хохирогч Д....ын эмчилгээний зардал 369,950 т тус тус нэхэмжилж буй нь гарсан зардлын болон цаашид хийгдэх эмчилгээний зардлын баримтуудаар нотлогдож байгаа.

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4.Хохирогч эмчилгээний зайлшгүй зардлыг урьдчилан төлүүлэхээр гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээдээс шаардах эрхтэй. гэж заасны дагуу хохирогч Б...., Д.... нарт цаашид эмчилгээ зайлшгүй шаардлагатай болох нь 1 дүгээр хавтаст хэргийн 142-144 дүгээр хуудсан дахь эмч нарын зөвлөгөөний шийдвэр, цаашид хийгдэх эмчилгээний зардлын баримтуудаар нотлогдож байгаа тул цаашид гарах зардлыг энэ тогтоолоор нэг мөр гаргуулах хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх үзсэн.

Харин хохирогч Б....ийн түрээсийн төлбөр, хөдөлмөр эрхлэх боломжгүй байсан хугацааны алдагдал нийт 53,322,200 төгрөг нь баримтгүй тул энэ шүүх хуралдаанаар хэлэлцэх боломжгүй учраас энэ талаарх нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэйг тогтоолд дурьдаж өгөх нь зүйтэй. Мөн Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.3.Эрүүл мэндийг хохироосноос хохирогч хөдөлмөрийн чадвараа алдсан буюу хөдөлмөрийн чадвар нь буурсан, эсхүл хэрэглээ зардал нь нэмэгдсэн бол гэм хорыг арилгах үүрэг бүхий этгээд хохирогчид сар тутам мөнгө /тэжээн тэтгэхтэй холбогдсон тэтгэлэг/ төлөх замаар гэм хорыг арилгах үүрэгтэй. гэж заасны дагуу хохирогч нар дээрх гэмтлүүдийн улмаас групп тогтоолгосон, зардал нэмэгдсэн тохиолдолд зөрүү мөнгөө баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй.

 

Иргэний нэхэмжлэгч Б.... нэхэмжлэх хохирол, төлбөргүй гэсэн болохыг тэмдэглэх нь зүйтэй.

 

Хууль тогтоогчоос гэмт хэрэгт тооцоогүй /хөнгөн гэмтэл учруулсан/ үйлдлийг Прокуророос яллах дүгнэлтийн тэмдэглэх, тогтоох хэсэгт бичиж ирүүлсэн нь хуульд нийцэхгүй, цаашид энэ асуудалд анхаарахыг тэмдэглэх нь зүйтэй.

 

           Улсын яллагч: Шүүгдэгч А....д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 06 жилийн хугацаагаар хасаж, 04 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргасан.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар: “Миний үйлчлүүлэгч гэм буруу, хэргийн зүйлчлэл дээр маргаагүй. Ял шийтгэл хуульд заасан хэмжээ хязгаарын дотор яригдах ёстой. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал мөн хуульчлагдсан. Энэ хүрээнд асуудлыг шийднэ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар гэмт хэргийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдлыг харгалзан үзэж шүүгдэгчид оногдуулах хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдэж өгнө үү?” гэх тайлбарыг гаргасан.

 

           Хохирогч Б....: “.. ... энэ хохирлыг төлж чадахгүй, цаашид ч төлж чадахгүй. Тийм учир 8 жилийн хорих ял өгч, энэ хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлэх саналтай байна ...”

 

           Хохирогч О....: “... Хэрэв 60 км/цагийн хурдтай явж байсан бол миний 2 хүүхэд амьд байх байсан. Эдгээр хохирогч гэх 3 залууд зохих хэмжээний шийтгэл хүлээлгэмээр, хохирлыг төлүүлмээр байна. Монгол Улсад ял шийтгэл сул байна, хууль чанга байх хэрэгтэй ...”.

 

           Амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч Д....: “... Би үнэхээр их гомдолтой байна, 2 хүний амь алдаж, 2 хүн хүнд гэмтсэн. Цаашид эрүүл болно гэсэн баталгаа байхгүй, нөхрийг группд орох шаардлагатай гэж хэлсэн, цаашид хөдөлмөр эрхлэх боломжтой үгүйг хэлж мэдэхгүй байна. Маш их гомдолтой байгаа тул ялын дээд хэмжээг нь чанга дэглэмтэй хорих ангид эдлүүлж өгөхөөр шийвэрлэж өгнө үү? ...”

 

           Хохирогч М....: Саналгүй,

           Хохирогч Д....: Саналгүй.

 

            А....д холбогдох гэмт хэрэгт эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлүүдэд заасан нөхцөл байдлууд тогтоогдоогүй, хувийн байдлын хувьд шүүгдэгч урьд нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байгаагүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлын хувьд согтуугаар гэмт хэрэг үйлдсэн, хор уршиг ихтэй, бодит гарсан болон цаашид гарах зардлууд бүрэн төлөгдөөгүй зэрэг нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан А....д тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилээр хасч, 06 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэсэн.      

            Хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч А....ийн гэмтэлтэй автомашиныг хохиролд тооцуулахаар Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч цагдан хоригдсон хоноггүй, хувийн бичиг баримт шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй зэргийг шийтгэх тогтоолд дурьдаж, хэрэгт хураагдан ирсэн А....ийн өмчлөлийн 01870722 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ, жолооны үнэмлэх зэргийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт шилжүүлж, Тоёота приус маркийн ...дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээж, шүүгдэгчид урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.3 дугаар зүйлийн 1, 3, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Боржигон овогт ...гийн ...ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т заасан Авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан, согтуугаар үйлдсэн, хоёр хүний амь нас хохирсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.2-т зааснаар А....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хасч, 06 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А....д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар А....ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 05 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолсугай.

 

5.Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508  дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан А....ээс

1/ 31,344,378 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 23-21 тоотод хаягт оршин суух, УД92090721 регистрийн дугаартай Д....т,

2/ 16,767,690 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 23-21 хаягт оршин суух, ЧС84031895 регистрийн дугаартай Б....т,

3/ 2,504,850 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны 23-21 хаягт оршин суух, ЧС50041173 регистрийн дугаартай О....д,

4/ 1,662,400 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 5-24 хаягт оршин суух, УП95100311 регистрийн дугаартай М....д,

5/ 369,950 төгрөг гаргуулж Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хорооны Одонтын 8-49б хаягт оршин суух, ВЮ93012855 регистрийн дугаартай Д....т тус тус олгосугай.

 

6.А....ийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардалгүй, хохирогч Б.... ажилгүй байсан хугацааны орлого, байрны түрээсийн төлбөр болон хохирогч нар групп тогтоолгосон тохиолдолд орох байсан орлогын зөрүү зэргээ холбогдох нотлох баримтуудаа бүрдүүлж  иргэний журмаар жич нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг тус тус дурдсугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар хэрэгт хураагдан ирсэн А....ийн өмчлөлийн 01870722 дугаарын гэрчилгээтэй “Тоёота приус” маркийн ...улсын дугаартай тээврийн хэрэгсэл /гэмтэлтэй, хохиролд тооцуулахаар/-ийг, мөн А....ийн 845121 дугаартай В ангиллын жолоочийн үнэмлэх, 01870722 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээ зэргийг тус тус Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт шилжүүлсүгэй.

 

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол А....д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, энэ тухай Хил хамгаалах ерөнхий газарт мэдэгдэхийг шүүгчийн туслах Б.Нарантуяад хариуцуулж, шүүгдэгчид энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 

 

 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч түүний өмгөөлөгч, амь хохирогч нарын хууль ёсны төлөөлөгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл түүнийг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.ДАШДОНДОВ