Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2023/00039

 

 

 

 

 

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 208/МА2023/00039

 

 

 

******* ******* ХХК -ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, Г.Давааренчин нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 148/ШШ2023/00240 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК,

Хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: 1,143,262,604.88 төгрөг гаргуулах тухай

Хэргийг хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 07 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Давааренчингийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиунаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Болд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Сэлэнгэ, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Цэрэнжээ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул оролцов.

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1... ******* ******* ХХК нь газар *******лангийн үйлдвэрлэлийн салбарт хүнсний болон тэжээлийн улаан буудай, овъёос зэрэг бүтээгдэхүүн *******лах, худалдах үйл ажиллагаа эрхэлдэг ******* ******* ХХК-тай 2021 онд хамтын ажиллагааны хэлбэрийг хэлэлцээд, *******лалтын үйл ажиллагаанд нь шаардлагатай байгаа бараа бүтээгдэхүүнийг зээлээр урьдчилан шилжүүлж нийлүүлэх, ******* ******* ХХК нь манай компанид 2021 онд *******лсан чанарын стандартад тэнцэх хүнсний улаанбуудай нийлүүлэх, харилцан нийлүүлсэн бараа бүтээгдэхүүний төлбөрийн тооцоог нийлэх, төлбөрийг харилцан барагдуулах нөхцлүүдийг тус тус тохиролцсон болно.

Дээрх тохиролцооны дагуу ******* ******* ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд нийт 765 сая 138,950 төгрөгийн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа материал, бүтээгдэхүүн шилжүүлэн өгсөн бөгөөд ******* ******* ХХК нь 2021 оны 09-11 дүгээр саруудад нийт дүнгээрээ 1,749,940 тонн үр ******* нийлүүлсэн болно.

******* ******* ХХК-ийн 1-4 дүгээр ангилалд тэнцэнэ гэж нийлүүлсэн 1,749,940 тонн улаан буудайг лабораторийн шинжилгээнд оруулж тоо хэмжээ, төрөл чанар стандартыг тогтооход 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493,680 кг, овъёос 238,820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1,017,440 кг болсон.

******* ******* ХХК-ийн нийлүүлсэн улаан буудайны зарим хэсэг нь хүнсний чанарын стандартыг хангахгүй байгаагаас шалтгаалан талуудын хооронд маргаан үүссэн болно. Манай компанийн зүгээс маргааныг эвийн журмаар харилцан тохиролцсоны үндсэн дээр шийдвэрлэх зорилгоор удаа дараа санал тавьсан боловч ******* ******* ХХК нь нийлүүлсэн үр *******ныхаа чанар, үнэлгээний талаар тохиролцохгүй, харин нийлүүлсэн улаан буудайгаа биетээр нь буцаан авна гэдэг санал гаргасан атлаа манай компаниас гэрээний үндсэн дээр хүлээн авсан бараа бүтээгдэхүүний үнийг төлөхөөс татгалзсан тул манай компанийн зүгээс урьдчилан төлсөн бараа, бүтээгдэхүүнийхээ үнэ болох нийт 765 сая 138,950 төгрөгийг ******* ******* ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй, чанарын шаардлагад тэнцэхгүй буудай нийлүүлснээс шууд шалтгаалан манай компанид учруулсан эд хөрөнгийн алдагдал буюу хохиролд 150 сая 661,339 төгрөгийн төлбөр, бүгд 916,266,212 төгрөг гаргуулахаар танай шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргаж байсан билээ.

1. ******* ******* ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд шилжүүлэн өгсөн нийлмэл бордоо, тэжээлийн хивэг, үрийн буудай, түлш, хүнс зэрэг бараа, материал, бүтээгдэхүүний үнэ 765 сая 138,950 төгрөг,

2.******* ******* ХХК-ийн үүргээ зохих ёсоор биелүүлэлгүй чанарын шаардлагад тэнцэхгүй буудайны ачилт буулгалт, хатаалгын зардалд 157 сая 414,802.74 төгрөг,

3. Монгол Улсын Иргэний хуулийн 222 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэгчээс хугацаа хэтрүүлсэн нөхцөлд хүлээх хариуцлагыг хуульчлан тогтоосон бөгөөд мөнгөн төлбөрийн үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү төлөх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь, хариуцагчаас авах мөнгөн төлбөрөө хугацаанд авч чадалгүй өнөөдрийг хүрсэн тул хэтэрсэн хугацааны хүүг арилжааны банкны зээл, хадгаламжийн дундаж хүүгийн хэмжээгээр нэхэмжлэх эрхтэй байна.

Хариуцагч тал нийт 765 сая 138,950 төгрөгийг төлөх үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй өнөөдрийг хүрсэн тул 2022 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 357-660 хоног хугацаа хэтрүүлсэн байна.

Энэхүү хугацааны хүүг хадгаламжийн хүүгээр тооцох боломжтой тул манай компанийн хүсэлтийн дагуу Монгол банкнаас ирүүлсэн төгрөгийн хадгаламжийн жигнэсэн дундаж хүүгийн нөхцлөөр тооцвол нийт 110 сая 354,426.07 төгрөгийн хүү төлөхөөр байна. Иймд ******* ******* ХХК-иас бүгд 1 тэрбум 143,262,604.88 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч хариу тайлбартаа:

...******* ******* ХХК-ийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа. Хүнсний улаан буудайны үндсэн төлбөрийг төлнө гэдгээ хүлээн зөвшөөрдөг. Нэхэмжлэлийн шаардлагыг 765,138,950 төгрөгийн хэмжээнд хүлээн зөвшөөрч байна. Бид ямар нэгэн байдлаар зээлийн гэрээ хийгээгүй учраас хүү тооцох үндэслэлгүй гэж үзэж байна гэжээ.

 ******* ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлдээ:

... ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай харилцан тохиролцож 2021 оны 09 дүгээр сараас 11 дүгээр сарын хооронд 1-4 дүгээр ангиллын 1,749,940 тонн хүнсний улаан буудайг манай компани өөрийн тээврээр тээвэрлэж ******* ******* ХХК-д нийлүүлсэн болно.

Гэтэл ******* ******* ХХК нь өөрийн лабораторийн шинжилгээгээр 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493,680кг, овъёос 238,820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1017440 кг болсон гэж манай компаниас нийлүүлсэн улаан буудайны ихэнх хэсгийг хүнсний чанарын стандартыг хангахгүй гэсэн шалтгаанаар тэжээлийн буудайн ангилалд оруулж өнөөдрийг хүртэл улаан буудайн үнийг төлөөгүй байна. Иймд 1,749,940 тонн улаан буудайг буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 ******* ******* ХХК нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ: ******* ******* ХХК нь 2021 оны 09 дүгээр сарын 25-ны өдрөөс 11 дүгээр сарын 27-ны өдрийг хүртэлх хугацаанд 1,749,940 тонн улаан буудайг өөрийн тээврийн хэрэгслээр тээвэрлэн ******* ******* ХХК-д хүргэж өгсөн.

******* ******* ХХК нь манай компанийн нийлүүлсэн буудайн ихэнх хэсэг буюу 1,017,440 тонныг тэжээлийн буудайн ангилалд оруулан тооцно гэснээс үүдэн өглөг авлага тооцоо нийлэх боломжгүй болж хоёр компанийн дунд үл ойлголцол үүссэн.

******* ******* ХХК-ийн 4 жолооч нийт 46 удаагийн тээвэрлэлтээр 1,749,940 тонн буудайг тээвэрлэн хүлээлгэж өгсөн. Үүнд доорх зардал гарсан.

- Жолооч нарын цалин ажлын хөлсөнд 14,884,672 төгрөг

- Шатахууны зардалд Сэлэнгэ аймгийн ******* сумаас ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбар хүртэл 160 км бөгөөд нийт 46 удаагийн тээвэрлэлт хийсэн нь нийт 7360 км явсан. Тус машинууд нь 100 км-д дунджаар 50 литр түлш зарцуулдаг бөгөөд 14720 литр шатахуун зарцуулсан байна. Тухайн үед манай компани ******* ******* ХХК-аас 1 литр түлшийг 2361 төгрөгөөр худалдан авсан. Нийт 34,753,920 төгрөгийн шатахуун зарцуулсан байна.

******* ******* ХХК-д хүргэхэд гарсан зардал нь 49,638,592 төгрөг бөгөөд одоо тус буудайг буцаан авах тул хүргэсэн болон буцаан тээвэрлэх зардлыг ******* ******* ХХК хариуцан төлөх нь зүйтэй.

Иймд 2023 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг 99,277,184 төгрөгөөр нэмэгдүүлж байна гэжээ.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбартаа:

... Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. ******* ******* ХХК-ийн зүгээс олон байгууллагатай харьцдаг. Ингэж харьцахдаа бүх компанитай ижил үнэ, шалгуур, хэмжүүр тавьдаг. Зөвхөн ******* ******* ХХК-д ийм шаардлага тавиад байдаг юм биш, бүгд дүрэм журмын дагуу явагддаг. Энэ процесс яаж явагддаг вэ? гэрээ байгуулсан компаниас буудайгаа ачаад ******* ******* ХХК-ийн гадаа байрладаг хүнсний дэлгүүрийн 2 давхарт байрлах лабораторын үүдэнд буудай тээвэрлэсэн машин ирж зогсдог. Үүнээс лаборатор дээжээ авдаг. Ингээд лабораторын дээжийг бүх талууд хүлээн зөвшөөрсөн тохиолдолд манай хашаагаар ордог. Хашаагаар орсны дараагаар машинууд автомат пүүн дээр очиж зогсдог. Үүнээс хойшхи бүх зардлууд манай компаниас гардаг. Энэ бүх процессийг ******* ******* ХХК хамт хянаад л явж байсан. Хэрвээ чанар стандартын хувьд тэжээлийн буудай биш гэсэн маргаан гаргах байсан бол тухайн үед хэлж болох байсан.

Энэ бол нэг удаадаа 1,700,000 тонн улаан буудайг аваагүй. Сар дамнаж ийм хэмжээний улаан буудайг авсан. Буудайныхаа ангиллыг өөрсдөө хүлээн зөвшөрч оруулсан мөртлөө тооцоо нийлэх болоход 1-4 дүгээр зэрэглэлийн үнийн дүнгээр бодуулна гэх асуудлыг бид нарт анх удаа тавьсан. Энэ үед бүх ажиллагаа болоод өнгөрсөн, гомдол гаргах хугацаа ч мөн адил өнгөрсөн байсан. Бидний зүгээс тусгайлсан лабораторт шинжилгээ хийлгүүлдэг. Хэрвээ тэр гарсан шинжилгээний дүнг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тохиолдолд манайх хашаагаараа ч оруулдаггүй. Хашааны гадаа энэ бүх үйл ажиллагаа болдог.

Бидний зүгээс нэгэнт ******* ******* ХХК төлбөрөө төлөөгүй байгаа тул улаан буудайг хүлээлгэн өгөх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Хоёрдугаарт нэхэмжлээд байгаа үнийн дүн бүхий зардлууд нь ******* ******* ХХК-ийн буруутай үйл ажиллагаанаас болоод үүссэн зардал биш юм. Хэрвээ 1-4 дүгээр ангилалд нийцэх буудайг нийлүүлсэн бол энэ зардлууд болон өнөөдрийн маргаан үүсэхгүй байсан. Тэгэхээр нэхэмжлэгч талаас болж гарсан зардлууд биш тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 148/ШШ2023/00240 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ******* ХХК-аас 922,553,752 төгрөгийг гаргаж ******* ******* ХХК-нд олгож, үлдэх 110,354,426 07 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, ******* ******* ХХК-наас 858,048,100 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-нд олгож, үлдэх 378,690,094 төгрөгийг сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ******* ******* ХХК-ийн 5,874,264 төгрөг, ******* ******* ХХК-ийн 6,560,744 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* ******* ХХК-наас 4.770.719 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-нд, ******* ******* ХХК-наас 4,448,190 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-нд тус тус олгохоор шийдвэрлэжээ.

 Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

... Анхан шатны шүүхийн шийдвэрийг дараахь үндэслэлээр эс зөвшөөрч, энэхүү гомдлыг гаргаж байна.

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1- д Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасан байна.

******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбараас 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд манай компанид холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба нэхэмжлэлд нэхэмжлэгчээр ******* гэх хүн гарын үсэг зуржээ.

Гэтэл хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар ******* нь ******* ******* ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх бүрэн эрхтэйг нотлох баримт, түүнд итгэмжлэл олгосон баримт, түүнийг Сэлэнгэ салбарын захирлаар томилсныг нотлох баримтууд байхгүй байгаа ба ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл бүрдсэн байгааг анхан шатны шүүх харгалзан үзээгүй нь учир дутагдалтай байна.

Нөгөөтэйгүүр Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.3-т Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна, 83.8-д Гүйцэтгэх удирдлага нь төлөөлөн удирдах зөвлөлөөс олгосон эрх хэмжээний хүрээнд хэлцэл хийх, гэрээ байгуулах, компанийг төлөөлөх зэргээр компанийн нэрийн өмнөөс итгэмжлэлгүйгээр үйл ажиллагаа явуулна гэж заасны дагуу нэхэмжлэлд хавсаргагдсан ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнээс үзэхэд ******* гэх хүн нь тус компанийг төлөөлж нэхэмжлэл гаргах бүрэн эрхтэй этгээд байхаар байна.

Түүнчлэн ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарыг төлөөлж ******* гэх хүн нэхэмжлэлд гарын үсэг зурсан атлаа тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож буй итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нарыг ******* гэх хүн томилж итгэмжлэл олгож, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ байгуулж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил болсон гэж хариуцагч талаас үзэж байна.

2. Анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт "... 1,749,940 тонн улаан буудай нь лабораторийн шинжилгээгээр чанар стандартыг тогтооход дараах байдлаар ангилагдсан байна. Үүнд: 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493680 кг, овьёос 238820 кг, тэжээлийн будаа 10174440 кг ... ******* ******* ХХК-ийн захирлын 2021 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн улаан буудайнд үнэлгээ тогтоон худалдан авах тухай тушаалаас ... тооцож үзвэл нийт нийлүүлсэн буудай 845,048,100 төгрөг болж байна гэж дүгнэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40,1-д Шүүх хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлнэ, 40.2-т Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ, 44 дүгээр зүйлийн 44.1-д Хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий бичгийн хэлбэртэй баримтыг бичмэл нотлох баримт гэнэ 44.2-т Бичмэл нотлох баримтыг шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол но*******тчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө. Хуулбарыг өгсөн үед шаардлагатай гэж үзвэл шүүх жинхэнэ эхийг шаардан авах эрхтэй. Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал зохигчийн хүсэлтээр түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулах ба шинжлэн судалж болно гэж тус тус заажээ.

Маргалдагч талуудын хооронд ******* ******* ХХК-ийн нийлүүлсэн улаан буудайн нийт хэмжээний талаар маргадаггүй ч гэсэн чанар, стандарт, ангилал, үнэлгээний асуудлаар маргасан ба шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэт нэг талыг барьж буюу зөвхөн нэхэмжлэгч талаас гаргасан тушаал, шийдвэр, шинжилгээ зэрэгт үндэслэн эргэлзээтэй, бодит бус нотлох баримтуудад үндэслэн чанар, стандарт, ангилал, үнэлгээг тогтоож байгаад нь манай компаниас гомдолтой байна.

Тодруулбал улаан буудайн чанар, стандарттай холбоотойгоор ******* ******* ХХК-аас түүхий эдийн шинжилгээний хуудсыг шүүхээс үнэлж дүгнэж байгаа нь эргэлзээтэй буюу шинжилгээний дээж нь ******* ******* ХХК-ийнх гэдэг нь тодорхой бус, шинжилгээний үр дүнгийн талаар манай компанид танилцуулаагүй зэрэг нь учир дутагдалтай байна.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Үр *******ны үрийн болон хүнсний улаанбуудайн үнэ тогтоох тухай А-225 тоот тушаалаар улаанбуудайн үнэ ханшийг тодорхойлсон байдаг ба уг тогтоосон үнэ ханшаас хамаагүй багаар манай компанийн нийлүүлсэн улаанбуудайг үнэлж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Дээр дурьдсан сайдын тушаал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-д Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэж заасан нийтэд илэрхий үйл баримт ба нийтэд илэрхий үйл баримтад үндэслэх байдлаар шүүх шийдвэрээ гаргах бүрэн боломжтой байсан байна.

Нөгөөтэйгүүр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9-д Шүүх хуралдааны явцад шинээр нотлох баримт шаардагдвал шүүх хуралдааныг нэг удаа хойшлуулах, хэрэгт хамааралгүй, нотолгооны ач холбогдолгүй, хуулиар зөвшөөрөгдөөгүй баримтыг хэргийн нотлох баримтаас хасах буюу шаардан авахаас татгалзах эрхийг шүүх эдлэх бөгөөд эдгээр тохиолдолд шүүх тогтоол, шүүгч захирамж гаргана гэж заасан ба уул эрхээ шүүх өөрөө хэрэгжүүлэх замаар маргаантай энэ асуудлын талаар нотлох баримт цуглуулах бүрэн боломжтой байтал хэт нэг талыг барьж шийдвэрлэсэнд нь гомдолтой байна.

3. Мөн анхан шатны шүүхээс Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг огт дүгнэж шийдээгүй. Манай компанийн нийлүүлсэн буудайн ихэнх хэсгийг тэжээлийн буудайн ангилалд оруулан үнэ бууруулан авахыг хүлээн зөвшөөрөхгүй учир нийлүүлсэн буудайгаа буцаагаад авъя гэсэн шаардлага гаргасан. /улсын тэмдэгтийн хураамж төлөхийн тулд буудайн дундаж үнээр тооцон тэмдэгтийн хураамж төлсөн үүнийгээ ч шүүх хуралд дээр хэлж тайлбарласан/ ******* ******* ХХК нь ******* *******ийн буудай манайд байгаа гэдэг гэвч шүүх яагаад нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэж шийдээгүйг ойлгохгүй байна. Хүнсний буудай худалдан авна, Хүнсний буудай нийлүүлнэ гэсэн алтаа манай компани юу гэж 1000 тонн тэжээлийн буудай авч очно гэж, худалдан авагч компани ч гэсэн өөрсдийн хэрэгцээ шаардлагад нийцээгүй 1000 тонн тэжээлийн буудайг яах гэж хүлээж авах юм. Зэрэглэл бууруулж тооцон хямд үнээр улаан буудай авч гурил үйлдвэрлэн өндөр үнээр зарах гэсэн бизнесийн ашиг сонирхлоос үүдэн манай компани ихээхэн хохирсон нь илтэд ойлгомжтой харагдаж байна.

4. Шүүхээс буудайн ачилт буулгалтын зардлыг үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал гэж үзэж хариуцагчаас 157,414,802.74 төгрөгийг гаргуулах үндэслэлтэй байна... гэж дүгнэсэн. Манай компаниас буудайг ачиж очоод хашаанд нь оруулаад буулга гэсэн газарт нь нэг ёсондоо нүх рүү буулгаж өгдөг тэнд нь канвераар цааш нь татаад аваад явдаг, гадаа ил буулгаад цаашаа дахин тээвэрлэлт хийдэг зүйл огт байхгүй байтал нэхэмжлэгч тээвэрлэлтийн зардал нэхэмжилж шүүх түүнийг нь хангаж л байдаг. Тэгсэн мөртлөө манай компани 160 км-с тээвэрлээд очсон зардлаа нэхэмжлэхээр шийдвэрлэлгүй орхигдуулж байгаагаас нь л үзэхэд дээрх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй нь илт байна.

5. Мөн анхан шатны шүүхээс талуудын хооронд Зээлээр худалдах худалдан авах гэрээг байгуулсан гэж дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байх ба талуудын хооронд бичгээр гэрээ байгуулаагүй буюу Иргэний хуулийн 263 дугаар зүйлийн 263.1-д заасан шаардлагыг хангаагүй байгааг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзэхийг хүсье. Иймд дээр дурьдсан үндэслэлүүдээр Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 148/ШШ2023/10240 тоот шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, манай компанийн гаргасан сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт хариуцагчийн гаргасан давж заалдах гомдолтой танилцаад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс хариу тайлбар гаргаж байна.

1.Нэхэмжлэл гаргах итгэмжлэлгүй этгээд нэхэмжлэлд гарын үсэг зурсан гэх гомдол нь үндэслэлгүй талаарх:

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргахдаа нэхэмжлэлд гарын үсэг зурсан

*******гийн итгэмжлэлийг хэрэгт хавсаргаж өгсөн. Нэхэмжлэлийн 3 дахь хуудсанд Нэхэмжлэлд хавсаргасан баримтууд хэсгийн сүүлийн дугаарт Итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар-4 хуудас" баримтыг шүүх хүлээн авсан. Нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд нэхэмжлэл гаргасан учраас шүүхийн мэдээлэл лавлагаа нэхэмжлэлийг хүлээн авч, шүүгч иргэний хэрэг үүсгэж хэргийг хянан шийдвэрлэсэн. Анхан шатны шүүх хуралдаанд хэргийг бүхэлд нь шинжлэн судлахад итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбарыг шинжлэн судалсан болох нь шүүхийн шийдвэрийн 6 дахь хуудсанд Шүүх хэрэг авагдсан нотлох баримтууд болох: ... итгэмжлэл, салбарын гэрчилгээ... итгэмжлэгдсэн төлөөлөгчийн иргэний үнэмлэхний хуулбар... гэж заасан байгаагаар нотлогдоно.

Давж заалдах шатны шүүхэд ирсэн хэргийн материалын 9-11 дүгээр талд Б.Болдод олгосон итгэмжлэл, Б.Болдтой байгуулсан Өмгөөлөл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн иргэний үнэмлэхний хуулбар нийт 3 хуудас материал байна. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь анх нэхэмжлэл гаргахдаа нийт итгэмжлэл, иргэний үнэмлэхний хуулбар 4 хуудас материалыг шүүхэд хүлээлгэн өгсөн. Анхан шатны шүүхийн шийдвэр гарсны дараа итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн итгэмжлэл хэргийн материалаас алга болсон нь нэхэмжлэгч талаас хамаараагүй, нэхэмжлэгчийн шүүхээр хэргээ эцэслэн шийдвэрлүүлэх эрхэд саад болох учиргүй.

Манай компанийн хувьд 2022 оны 12 дугаар сарын 22-ны өдөр хуульд заасны дагуу зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар Сэлэнгэ аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлсэн. Гэтэл шүүхэд хандсанаас хойш 1 жилийн дараа нэхэмжлэгчийн аливаа үйл ажиллагаатай хамааралгүй шалтгаанаар нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь нэхэмжлэгчийн зөрчигдсөн эрхийг давхар хохироосон үндэслэлгүй асуудал болно. (Хариу тайлбарт шүүхэд өгсөн итгэмжлэлийн илүү хувийг хавсаргав).

Ер нь ******* нь ******* ******* ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 395 дугаар Үүрэгжүүлж итгэмжлэн томилох тухай тушаалаар компанитай холбоотой нэхэмжлэлийг шүүхэд гаргах эрхтэй байдаг. ******* ******* ХХК-д холбогдох хэргийн хувьд өмгөөлөгчийн зөвлөсний дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох итгэмжлэлийг тусад нь гаргаж нэхэмжлэлдээ хавсаргаж өгсөн билээ.

2. Анхан шатны шүүх хэт нэг талыг барьж буюу зөвхөн нэхэмжлэгч талаас гаргасан тушаал, шийдвэр, шинжилгээ зэрэгт үндэслэн эргэлзээтэй, бодит бус нотлох баримтуудад үндэслэн чанар, стандарт, ангилал, үнэлгээг тогтоож байгаад нь манай компани гомдолтой байна... Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Үр *******ны үрийн болон хүнсний улаанбуудайн үнэ тогтоох тухай А-225 тоот тушаалаар улаанбуудайн үнэ ханшийг тодорхойлсон байдаг ба уг тогтоосон үнэ ханшаас хамаагүй багаар манай компанийн нийлүүлсэн улаанбуудайг үнэлж дүгнэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэх гомдол нь үндэслэлгүй талаар:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх , 38 дугаар зүйлийн 38.1-т Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нъ өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэж нотлох баримтын талаар хэргийн оролцогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хүлээх үүргийг тус тус хуульчилсан. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлох зорилгоор улаанбуудайн чанар, стандарт, ангилал, үнэлгээтэй холбоотой нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн. ******* ******* ХХК-ийн хувьд бүх газартай харилцахдаа тогтоосон журмын дагуу итгэмжлэгдсэн лабораторын шинжилгээ авч байж улаанбуудайг хүлээн авдаг. Дан ганц ******* ******* ХХК-д зориулж тусгай журам тогтоогоогүй. ******* ******* ХХК-ийн хувьд ч нэг удаа биш удаа дараа тогтоосон журмын дагуу улаанбуудайгаа шинжилгээнд оруулан хүлээлгэн өгсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдоно. ******* ******* ХХК-ийн улаанбуудайг гаргасан удаа дараагийн шинжилгээнүүд нь он сар, цаг минуттайгаа хэргийн материалд байгаа.

Харин хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж үгүйсгэхтэй холбоотой нотлох баримтыг гаргаж өгөөгүй. Хариуцагч талаас шүүхийн мэтгэлцээний явцад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Үр *******ны үрийн болон хүнсний улаанбуудайн үнэ тогтоох тухай А-225 тоот тушаалын талаар огт дурдаагүй, нотлох баримт шүүхэд гаргаж өгөөгүй, шүүхэд хүсэлт гаргаагүй. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу шүүх хэргийг талуудын мэтгэлцээн, хэрэгт авагдсан баримтын хүрээнд шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй.

Хариуцагч тал гомдолдоо анхан шатны шүүхийг ... тал бүрээс нь бүрэн бодитоогоор дүгнэж чадаагүйн улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна... гэсэн хэрнээ яг ямар нотлох баримтуудыг анхан шатны шүүх дүгнээгүй гэдгийг нэрлэн заагаагүй байна. Хариуцагчийн нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэсэн яг ямар нотлох баримт хэрэгт байгаа юм бэ?

3.Анхан шатны шүүхээс Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг огт дүгнэж шийдээгүй гэх гомдол нь үндэслэлгүй талаар:

Манай компанийн хувьд улаанбуудайгаа хүлээн авахаас өмнө ******* ******* ХХК-д нийт 765,138,950 төгрөгийн бараа материал шилжүүлж төлбөрийг урьдчилан төлсөн байсан. Гэтэл ******* ******* ХХК-ийн зүгээс харилцан тохиролцсон ангилалын шаардлага хангаагүй улаанбуудайг удаа дараа нийлүүлж манай компанийн итгэлийг эвдсэн. Бидний зүгээс бусад бүх харилцагч нартайгаа харилцдаг журмын дагуу лабораторын шинжилгээнд оруулж, шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөн учраас үйлдвэрийн хашааруугаа оруулан хүлээн авсан. Анхан шатны шүүх хуралдааны үер хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс ... Одоо манай компанийн хүлээлгэн өгсөн улаанбуудай байгаа үгүй нь мэдэгдэхгүй, холшдсон... гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан. Анхан шатны шүүхээс уг тайлбарыг үндэслэн улаанбуудайг биш, түүний үнийг нь гаргаж шийдвэрлэсэн нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг дүгнэж шийдвэрлээгүй асуудал биш. Нэхэмжлэгчийн зүгээс анхан шатны шүүхийн сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэн хэсгийг хүлээн зөвшөөрч байгаа.

 4.... Манай компани 160 км-с тээвэрлээд очсон зардлаа нэхэмжлэхээр шийдвэрлээгүй орхигдуулж байгаагаас үзэхэд дээрх шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болж чадаагүй нь илт байна.гэх гомдол нь үндэслэлгүй талаар:

Шүүх хэрэгт Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлд заасан бичмэл нотлох баримтын шаардлага хангасан баримтыг үнэлж хэргийг шийдвэрлэдэг. Хариуцагч талаас гаргаж өгсөн бичмэл нотлох баримт нь сөрөг нэхэмжлэлийн шаардлагаа нотлоогүй, хуульд заасан шаардлагыг хангаагүй учир шүүхээс нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Анхан шатны шүүх хуралдаан удаа дараа хойшилж байсан. Шүүхийн зүгээс хэргийн оролцогч нарын хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгсөн нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 184/ШШ2023/0240 дугаартай шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Талуудын хооронд зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Учир нь 263.1-т заасан шаардлагыг хангасан зүйл байхгүй. Гагцхүү талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх нь үндэслэлтэй. Энэ зөвхөн 2021 оны асуудал биш, урьд нь гурилын үйлдвэрүүд болон *******лан эрхэлдэг компаниуд хооронд байдаг л хэвийн харилцаа явагдаж ирсэн зүйл. Талуудын хооронд зээлтэй холбоотой тохиролцоо байхгүй тул худалдах, худалдан авах гэрээ гэж дүгнэх нь үндэслэлтэй байна. Маргааны гол зүйл буюу чанарын стандартын шаардлага хангаагүй доголдолтой бүтээгдэхүүн нийлүүлсэн гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон. Чанар стандартын шаардлага хангаагүй гэдгийг тодорхой нотолсон зүйл байхгүй. Өөрийнхөө гүйцэтгэх захирлын гаргасан тушаал, өөрийнхөө гаргасан лабораторийн шинжилгээний хариу гэсэн зүйл л байгаа. Энэ нь нотолбол зохих байдлыг бүрэн илэрхийлж чадахгүй, хэргийн нөхцөл байдлыг бодитоор тогтоогоогүй байна.

... Анхан шатны шүүх буудайн тээвэрлэлтийн зардал 150 сая гаруй хангаж шийдвэрлэсэн нь мөн бодит үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иргэний хуулийн 245. 1. Гэрээнд өөрөөр заагаагүй бол эд хөрөнгө шилжүүлэхтэй холбогдсон /жигнэх, савлах, баглах гэх мэт/ зардлыг худалдагч, барааг худалдагчийн байгаа газраас өөр газар хүргэх, зөөх, тээвэрлэх, хүлээн авахтай холбогдсон зардлыг худалдан авагч хариуцна гэж заасан байна. Тээвэрлэлттэй холбоотой зардлыг 100 хувь ******* ******* компани хариуцах нь хууль зүйн үндэслэлтэй байна. ******* ******* компани талбайгаас ******* ******* ХХК-ний үйлдвэр хүртэл 99 сая төгрөг нэхэмжилсэн байна.

Доголдлын тухайд нэхэмжлэгч тал үүнийгээ нотолж чадаагүй Шийдвэртэй холбогдуулж хэлэхэд будааг нь буцаагаад өгчих гэсэн бид ямар нэгэн мөнгө нэхээгүй. Гэтэл шүүх нэхэмжлэгчийн тодорхойлсон шаардлагаар үнэлсэн нь бодит бус, үндэслэлгүй шийдвэр болжээ. Өмгөөлөгчийн хувьд саналаа хэлэхэд нэгэнт анхнаасаа нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан учир хүлээж авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгоод, сайн судалж байж дахин шийдвэр гаргах шаардлагатай байна гэв.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Хамгийн түрүүнд хэргийн бүх талаас нь хянаж үзээд хуульд нийцсэн шийдвэр гаргах ёстой. Итгэмжлэлийн хувьд байсан байгаагүй гэж тайлбарлаж байна. Ямар нэгэн шалтгаанаар итгэмжлэл байхгүй байна. ******* ******* ХХК-ийн салбарын захирал төлөөлөх эрхтэй. Хөндлөнгийн хүн явуулж байгаагүй 2 төрлийн баримтаа өгсөн. Галхүү биеэ даасан үйл ажиллагаа явуулдаг салбарын үйл ажиллагааг явуулна гэсэн тушаалтай. Итгэмжлэл гаргаад өгчихвөл асуудал үүсэхгүй гэж ярьсан. 196 зүйлд зааснаар гэрээ байгуулсан. Анхан шатны шүүх зээлээр худалдах гэж нэрлээд бичгээр байгуулагдаагүй тул хүү алданги тооцохгүй гэсэн агуулгаар тайлбарласан. Өөрөөр хэлбэл ******* ******* худалдан авагч юм бол ирээдүйд худалдаж авах юмныхаа мөнгийг төлсөн. *******аараа төлөх ёстой. Бүх лабораториор авсан. Энэ үнэлгээнийхээ дагуу мөнгөө тохиръё 9 сараас эхлээд будаа өгч эхэлсэн.

...Нэгэнт биет байдлаараа буцааж өгөх боломжгүй юм байна. Ганц үнийн асуудал байгаа юм байна. Хариуцагч тал татгалзалтай холбоотой баримтаа гаргаж өгөөгүй. Чанарын дүгнэлтээ гаргах боломжтой. Будааг өнөөдөр буцааж өгөх боломжгүй тул мөнгийг нь өгөх авч байгаа ******* будааны үнэ хэзээ ч буухгүй, бусад зах зээлийн эрэлт хэрэгцээнээс болоод тэр журмаараа явж байгаа хооронд уялдуулаад, шийдвэр гаргасан байна гэв.

 ХЯНАВАЛ:

 Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор хэргийг хянахад анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам болон хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрхийг тус тус зөрчөөгүй боловч хэрэгт авагдсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасны дагуу үнэлээгүй, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг хэрэглээгүй байх тул нэхэмжлэлийн шаардлага болон шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-нд холбогдуулан бараа бүтээгдэхүүний үнэ, гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн улмаас учирсан хохирол, үүрэг гүйцэтгэгч хэтрүүлсэн хугацаанд тохирсон хүү нийт 1.143.262.604 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч нийлүүлсэн улаан буудайг буцаан гаргуулж, улаан буудай тээвэрлэхэд зарцуулсан зардал 99.277.184 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргасан байна.

  1.1.******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ний хооронд 2021 оны хаврын *******лалтад зориулж ******* ******* ХХК-иас түлш, бордоо, бусад хүнсний бүтээгдэхүүн нийлүүлэх, худалдан авагч ******* ******* ХХК нь 2021 оны намрын ургацаар хүнсний улаан буудай нийлүүлэхээр тус тус тохиролцон ******* ******* ХХК нь нийт 765.504.879 төгрөгийг бараа бүтээгдэхүүнийг ******* ******* ХХК-аас авсан байна.

Талууд гэрээг бичгээр байгуулаагүй боловч гэрээний гол нөхцлийн талаар тохиролцож худалдагч талаас бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн, худалдан авагч талаас бараа бүтээгдэхүүнийг хүлээн авснаар зохигчдын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзнэ.

 1.2.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээхээр хуульд заасан.

Гэрээгээр хариуцагч ******* ******* ХХК нь бараа бүтээгдэхүүний үнэнд 2021 оны *******лалтын ургацаасаа хүнсний улаан буудайг худалдагчид нийлүүлэхээр тохиролцсоны дагуу 1.749.940 кг үр ******* нийлүүлсэн боловч үр *******ны чанарын талаар талууд маргаснаар гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдээгүй байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК ... хариуцагч ******* ******* ХХК нь гэрээгээр хүнсний улаан буудай нийлүүлэхээр тохирсон боловч нийлүүлсэн 1.749.940 кг буудайнаас лабораторийн шинжилгээгээр 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493.680 кг, овьёос 238.820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1.017.440 кг болсон... гэж тайлбарладаг бол ******* ******* ХХК нь нэхэмжлэлийн татгалзлаа ...нийт нийлүүлсэн 1.749.940 кг үр *******ны ихэнхийг ******* ******* ХХК нь хүнсний бус тэжээлийн буудайн ангиллаар тооцон бараа бүтээгдэхүүний үнэнд тооцон авна гэж байгааг хүлээн зөвшөөрөхгүй... хэмээн маргаж, улмаар нийлүүлсэн буудайг буцаан гаргуулах тухай сөрөг нэхэмжлэл гаргажээ.

1.3.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн ******* сум дахь өөрийн үтрэмийн талбайгаас улаан буудайг зарлагын падаан үйлдэн өөрийн тээврээр тээвэрлэж ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарт хүргэдэг бөгөөд ******* ******* ХХК нь Ургамал эрүүл ахуй, хорио цээрийн өөрийн стандарт бүхий шаардлага хангасан лабораторид тээвэрлэгдэж ирсэн улаан буудайнаас дээж аван шинжилгээ хийж, буудайн чанарын ангиллыг тодорхойлсон түүхий эдийн шинжилгээний хуудас олгож, түүхий эдийн орлогын падаанаар буудайг хүлээн авч, шинжилгээний хуудас болон түүхий эдийн орлогын падаанд тээвэрлэгчээр гарын үсэг зуруулан баталгаажуулдаг байна. /ХХ-ийн 99-170/

Дээрхи журмын дагуу ******* ******* ХХК нь 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс 11 сарын 12-ны өдөр хүртэл хугацаанд ******* ******* ХХК-аас ирүүлсэн буудайг өөрийн лабораторийн шинжилгээгээр буудайн ангиллыг тогтоож хүлээн авчээ.

Улаан буудайг хүлээн авсны дараа талууд гэрээ дүгнэх үед ******* ******* ХХК-иас ...******* ******* ХХК буудайн чанар ангиллыг үндэслэлгүйгээр бууруулсан... гэсэн шалтгаанаар маргаан гаргаснаар талууд гэрээгээ дүгнэж чадаагүй улмаар маргаанаа шийдвэрлүүлэхээр шүүхэд хандсан байна.

1.4.Иргэний хуулийн 251 дүгээр зүйлийн 251.1-д Гэрээгээр тогтоосон тоо, хэмжээ, чанар бүхий эд хөрөнгийг биет байдлын хувьд доголдолгүй гэж үзнэ. гэжээ.

Нийлүүлсэн улаан буудайн чанар, ангилал, бүтээгдэхүүний үнийн талаар маргаж буй нь зохигчдын хооронд худалдсан эд хөрөнгийн биет байдлын доголдлын талаар маргаан үүссэн гэж үзэхээр байна.

Иргэний хуулийн 256 дугаар зүйлийн 256.1-д зааснаар Эд хөрөнгийн доголдолтой холбогдуулан худалдагч, худалдан авагчийн аль нь ч гэрээг цуцлах эрхтэй бөгөөд энэ тохиолдолд худалдагч нь худалдан авагчид учирсан хохирол, зардлыг нөхөн төлөх үүрэгтэй.

Иргэний хуулийн 254 дүгээр зүйлийн 254.1-д худалдан авагч нь эд хөрөнгийн доголдлыг арилгуулах буюу доголдолгүй тухайн төрлийн хөрөнгөөр солиулах, доголдлыг арилгахад гаргасан зардлаа төлүүлэх, эсхүл гэрээг цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй гэж, 254.6-д худалдагч эд хөрөнгийн баталгаат хугацаа тогтоосон бол энэ хугацааны дотор, баталгаат хугацаа тогтоогоогүй бол тухайн эд хөрөнгийг өмчлөх эрхийг шилжүүлэн авснаас хойш доголдлыг илрүүлсэн худалдан авагч энэ хуулийн 254.1-д заасан шаардлагын аль нэгийг гаргах эрхтэй гэж, 254.7-д эд хөрөнгийн баталгаат хугацааг худалдан авагчид эрсдэл шилжсэн үеэс эхлэн тоолох бөгөөд хэрэв баталгаат хугацааны дотор гол доголдлыг илрүүлсэн бол худалдан авагчид эрсдэл шилжих үед уг доголдол байсан гэж үзнэ гэж тус тус зохицуулсан.

Дээрхи хуулийн зохицуулалтаар эд хөрөнгийн доголдлын талаар хуульд заасан хугацаанд үндэслэл бүхий гомдлыг гаргасан байх учиртай хэрэв энэхүү хугацаанд гомдлоо гаргаагүй тохиолдолд гомдол гаргах эрхээ алдахаар заажээ.

Мөн хэрэгт авагдсан баримтаар зохигчид эд хөрөнгийн доголдлын талаар маргаантай байсан гэж тайлбарлаж байгаа боловч гомдлыг хэзээ хэрхэн гаргасан эсэх нь тодорхойгүй, буудайн талаар ямар нэгэн гомдол гаргаж байсан эсэх болон хариуцагч талаас 2021 оны ургацыг өөр газар тушаахад стандартад тэнцэж байсан гэсэн тайлбарыг шүүхэд гаргадаг боловч хэрэгт энэ талаар баримт авагдаагүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрсөн тайлбар, татгалзлаа нотлох үүрэгтэй бөгөөд хариуцагч энэхүү үүргээ биелүүлээгүй гэж үзлээ.

1.5.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-нд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа хариуцагчаас нийлүүлсэн буудайг хүлээн авсан боловч буудайн чанар, ангилал, үнийн талаар хариуцагч маргасан тул буудайг эргэлтэд оруулаагүй гэж худалдах худалдан авах гэрээний үүрэг, гэрээг хугацаанд нь биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлоо гаргуулах гэж тайлбарлажээ.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан бөгөөд худалдан авсан бараа бүтээгдэхүүний үнэд шилжүүлсэн улаан буудайн чанар, ангилал, үнийн талаар хариуцагч маргаснаар талуудын хооронд байгуулсан гэрээний үүрэг зохих ёсоор биелэгдээгүй байх тул нэхэмжлэгчийн хариуцагчид холбогдуулсан гарсан шаардлага үндэслэлтэй байна.

Иймд давж заалдах шатны шүүхээс зохигчдын хооронд байгуулсан худалдах худалдах авах гэрээний үүргийг хариуцагч зохих ёсоор биелүүлээгүй тул нэхэмжлэгч ******* ******* ХХК-ний гэрээний үүргийн шаардлага үндэслэлтэй байна гэж үзлээ.

2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэгчид нийлүүлсэн улаан буудайг буцаан гаргуулж, буудайг тээвэрлэхэд зарцуулсан зардал 99.277.184 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн талаар:

Хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлага нь нийлүүлсэн улаан буудайн чанар, ангиллыг үндэслэлгүйгээр бууруулж, буудайн үнийг зах зээлийн ханшнаас бууруулсан гэж гэрээний дагуу нийлүүлсэн улаан буудайг буцаан гаргуулах буюу гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах агуулгаар гаргасан гэж үзэхээр байна.

Хариуцагч ******* ******* ХХК нь улаан буудайг 2021 оны 10 сарын 04-ний өдрөөс 11 сарын 12-ны хооронд нийлүүлсэн байх ба нийлүүлсэн улаан буудайн чанарын талаар буюу эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээг цуцлах шаардлага эсхүл улаан буудай нийлүүлэх гэрээнээсээ татгалзах тухай саналаа нөгөө талдаа мэдэгдсэн эсэх нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Түүнчлэн хэргийн 211-217 талд нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн зүгээс хүлээн авсан буудайны шинжилгээний талаар хариуцагчийн холбогдох хүмүүст утсаар болон фэйсбүүк /facebook/ хаягаар шинжилгээний хариуг зураг хэлбэрээр хүргүүлж, харилцан ярьж байсан тухай тэмдэглэл авагдсан байх ба шүүхээс дээрхи баримтуудад үзлэг хийсэн тэмдэглэл үйлдэж баримтжуулжээ. Тухайн баримтаар хариуцагч нь нийлүүлсэн улаан буудайн чанарын талаар мэдсэн гэж үзэхээр байна.

Эд хөрөнгийн доголдолтой холбоотой гомдол гаргах шаардлага үндэслэл, хугацааны талаар магадлалын хянавал хэсгийн 1.4 дэх хэсэгт тодорхой дурьдсан бөгөөд хариуцагчаас эд хөрөнгийн доголдолтой холбоотой гэрээнээс татгалзах болон гэрээ цуцлах талаар шаардлага гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2023 оны 01 сарын 31-ний өдөр гаргасан тул давж заалдах шатны шүүхээс түүний сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагчийн сөрөг нэхэмжлэлтэй холбоотойгоор ******* ******* ХХК-аас нийлүүлсэн улаан буудайг буцаан өгөх шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар гаргаж байгаа боловч өөрийн лабораторийн шинжилгээний дагуу хүлээн авсан 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493.680 кг, овьёос 238.820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1.017.440 кг будааг л буцаан өгнө гэдэг бол хариуцагч нь сайн чанарын буюу 1-4 ангилалын 1.017.440 кг улаан буудайг буцаан гаргуулна гэж байгаа нь нэхэмжлэгч нь хэлбэрийн хувьд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа мэт боловч талуудын хооронд үүссэн буудайн чанар, ангиллын талаар маргаан хэвээр байх тул нэхэмжлэгчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн гэх үндэслэлгүй юм.

Мөн шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс ...улаан буудайг худалдан авагчаас авч шинжилгээ хийж буудайн шинж чанараас хамаарч ангилал тогтоож, ангиллын дагуу тус тусын агуулахад хадгалдаг тул хариуцагчаас нийлүүлсэн улаан буудай нь бусад *******лангийн компаниас ирүүлсэн буудайтай холилдсон байгаа .. гэсэн тайлбараас үзвэл эд хөрөнгийг буюу улаан буудайг бодит байдлаар буцаах боломжгүй болохыг тайлбарлах нь зүйтэй.

3.Зохигчдын хооронд байгуулсан худалдах худалдан авах гэрээгээр ******* ******* ХХК нь бараа бүтээгдэхүүн нийлүүлэх, ******* ******* ХХК нь бүтээгдэхүүний үнийг хүнсний улаан буудай нийлүүлэх хэлбэрээр төлж барагдуулахаар тохиролцсон нь харилцан шаардлага бүхий үүргээ тооцож үүргийг дуусгавар болгохоор талууд тохиролцсон гэж үзэхээр байна.

******* ******* ХХК-ийн захирал нь 2021 оны 10 сарын 04-ний өдөр Улаан буудайнд үнэлгээ тогтоон худалдан авах тухай тушаал гаргаж худалдан авах үнийг тогтоосон бөгөөд нэхэмжлэгчээс талуудын хооронд байгуулсан гэрээний төслийг хариуцагч ******* ******* ХХК-ийн захирал Ц.Дөлгөөний мэйл хаягаар хүргүүлсэн байх ба тухайн төслийг хүлээн зөвшөөрсөн эсэх талаар хариу ирүүлээгүй болох нь хэргийн 206-221 талд авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн улаан буудай авах үнийн саналд хариу ирүүлээгүй, үнийн талаар санал гаргахгүйгээр улаан буудайг худалдахаар нэхэмжлэгчид нийлүүлж байгаа үйлдэл нь үнийн саналыг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

4.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1.Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ. гэж заасан тул хариуцагч ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-аас худалдан авсан барааны үнийг төлөх, ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК -аас нийлүүлсэн улаан буудайн үнийг төлөх үүргээ тус тус биелүүлээгүй байх ба талууд харилцан шаардлага бүхий үүргийг харилцан тооцохоор тохиролцсоны дагуу гэрээний талуудыг үүргийг дараах байдлаар тооцон шийдвэрлэхээр давж заалдах шатны шүүх дүгнэв.

Үүнд: Бараа бүтээгдэхүүн худалдах худалдан авах гэрээгээр ******* ******* ХХК нь 765.138.950 төгрөгийн бүтээгдэхүүн худалдан авсан,

******* ******* ХХК нь хариуцагчаас 2-4 дүгээр ангилалд тэнцэх буудай 493.680 кг, овьёос 238.820 кг, тэжээлийн ангилалд тэнцэх буудай 1.017.440 кг хүлээн авсан байх тул 493.680 кг буудайг / 493.680х 670.000= 330.980.000 / 330.980.000 төгрөг, 238.820 кг овьёос, 1.017.440 кг тэжээлийн буудайг /1.017.440кг х420.000=427.140.000/ 427.140.000 төгрөгөөр тус тус тооцон нийт 858.048.100 төгрөгийг буудай нийлүүлсэн гэж тооцон

Хариуцагчаас нийлүүлсэн буудайн үнэ 858.048.100 төгрөгөөс нэхэмжлэгчид төлөх бараа бүтээгдэхүүний үнэ 765.138.950 төгрөгийг хасч зөрүү 93.361.050 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас гаргуулах,

4.1.Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагчаас гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй улмаас учирсан хохиролд буудайг маргаантай улмаас хатаалт хадгалалтын болон бусад зардалд 157.414.802 төгрөг, мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй хугацаа хэтрүүлсэний хүү 110.354.426 төгрөг гаргуулах шаардлага гаргасан.

Иргэнийн хуулийн 219 дүгээр зүйлийн 229.3-т зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй гэж заасан.

Хариуцагч ******* ******* ХХК нь талуудын хооронд байгуулсан гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас хохирогчид тодорхой хэмжээний хохирол учирсан гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгчийн буудайн чанарын талаар маргаантай гэсэн шалтгаанаар эдийн засгийн эргэлтэд оруулж чадаагүй гэсэн тайлбар болон буудайн хадгалалт, хатаалтын зардлын тооцоолол зэрэг хэрэгт авагдсан баримтыг үндэслэн дээрхи зардалд 78.707.401 төгрөгийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т зааснаар хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

 Харин нэхэмжлэгчийн мөнгөн төлбөрийн үүргээ гүйцэтгээгүй хугацааны хүү 110.354.426 төгрөг гаргуулах тухай шаардлагаа нэхэмжлэгч нотлоогүй, хүүг хэрхэн тооцсон тухай тооцооллыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэгчийн энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын талаар: Хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрсөн давж заалдах гомдлоо 4 үндэслэлээр тайлбарласан.

5.1. 1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1- д Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана , 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасан байна.

2022 оны 12 сарын 22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгчийг ******* ******* ХХК, ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбар гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэл гаргасан хэсэгт ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын тамга дарагдаж салбарын захирал ******* гарын үсэг зурсан байна. Нэхэмжлэлд хавсаргасан баримтуудын тоог нэг бүрчлэн нэрлэн заасан байх ба үүнд ******* ******* ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, салбарын гэрчилгээ, ******* ******* ХХК-ийн захирлын 2022 оны 05 сарын 19-ний өдрийн хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох тухай Итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх тухай гэрээ, салбарын эрхлэгч *******гийн иргэний үнэмлэхийн хуулбар болон нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой баримтуудыг хавсарган ирүүлжээ.

Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2023 оны 01 сарын 02-ны өдрийн 56 дугаартай захирамжаар ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэсэн байх ба ******* ******* ХХК-ийн захирлын 2023 оны 01 сарын 13-ны өдөр өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Г.Халиунааг томилжээ.

Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Халиунаагаас ...******* ******* ХХК нь том компани учраас салбаруудаараа дамжуулан үйл ажиллагаа явуулдаг ба салбарын даргад компанийг төлөөлөх эрхийг итгэмжлэлээр олгож итгэмжлэлийн хугацааг салбарын даргаар ажиллах хугацаанд хүчин төгөлдөр байхаар олгодог. Мөн шүүхэд гаргасан нэхэмжлэлд салбарын даргын иргэний үнэмлэхийг хавсаргасан нь энэхүү итгэмжлэлтэй холбоотой... гэсэн тайлбарыг гаргаж тайлбартайгаа холбогдуулан ******* ******* ХХК-ийн захирлын 2020 оны 10 сарын 27-ны өдрийн 395 дугаартай үүрэгжүүлэн итгэмжлэн томилох тухай тушаалыг ирүүлсэн байна.

Дээрхи баримтаар ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хууль зүйн туслалцаа авахаар өмгөөлөгчтэй гэрээ байгуулж итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилсон, компаний гүйцэтгэх захирлаас салбарын даргад тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх итгэмжлэлээр олгосон зэрэг нь тогтоогдсон, нэхэмжлэлийг салбарын дарга шүүхэд гаргаснаар ******* ******* ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөгүй, салбарын дарга нь өөрт олгосон эрхийн хүрээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна. Мөн нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосноор талуудын хооронд үүссэн маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүй бөгөөд энэ үндэслэл нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

5.2. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, гэсэн гомдлын хувьд :

Хэрэгт авагдсан баримтаар ******* ******* ХХК-иас хариуцагчаас ирүүлсэн улаан буудайнаас дээж аван шинжилгээ хийж, түүхий эдийн шинжилгээний хуудсыг танилцуулснаар буудайг хүлээн авдаг үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. ...Шинжилгээний дээж нь ******* ******* ХХК-ийнх гэдэг нь тодорхой бус, шинжилгээний үр дүнгийн талаар манай компанид танилцуулаагүй... гэж хариуцагчаас гомдлоо тайлбарладаг боловч хэргийн 211-217 талд авагдсан баримтаар ******* ******* ХХК-ийн зүгээс хүлээн авсан буудайн шинжилгээний талаар хариуцагчийн холбогдох хүмүүст утсаар болон фэйсбүүк /facebook/ хаягаар шинжилгээний хариуг зураг хэлбэрээр хүргүүлж, харилцан ярьж байсан тухай тэмдэглэл авагдсан тухай баримтыг хэргийн оролцогчийн хүсэлтээр хэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бэхжүүлж авсан байх ба тухайн баримтуудыг хуульд зааснаар бэхжүүлсэн гэж үзнэ.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн 2021 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн Үр *******ны үрийн болон хүнсний улаан буудайн үнэ тогтоох тухай А-225 тоот тушаалаар улаан буудайн үнэ ханшийг тодорхойлсон байдаг боловч энэ үнийг талуудын хооронд гэрээ байгуулахдаа заавал баримтлах үүрэггүй.

Хариуцагч нь ******* ******* ХХК үнийг дангаараа тогтоосон гэсэн гомдлын хувьд нэхэмжлэгч талаас улаан буудай худалдан авах үнийн санал, буудайн чанар, стандартын талаар худалдах худалдан авах гэрээндээ тусгаж гэрээг цахимаар хариуцагч талд илгээсэн /хх-ийн 211-217 талд/ боловч түүний хүсэлтийг хүлээн авсан атлаа ямар нэгэн хариу ирүүлээгүй, улмаар буудайг нийлүүлсэн нь дээрхи гэрээний нөхцлийг хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

5.3.Хариуцагчаас анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийн шаардлага, нэхэмжлэгчийн зардал гаргуулах болон хүү гаргуулах тухай шаардлагад эрх зүйн дүгнэлт хийгээгүй гэсэн гомдол үндэслэлтэй тул давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад эрх зүйн дүгнэлт хийж шийдвэрлэсэн болно.

Харин хариуцагчийн сөрөг нэхэмжлэлд магадлалын 2 дахь хэсэгт эрх зүйн дүгнэлтийг хийсэн болохыг тайлбарлах нь зүйтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлага болон хууль хэрэглээнд зохих өөрчлөлт оруулж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 148/ШШ2023/00240 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн

 1 дэх заалтыг:

Иргэний хуулийн 219 дугаар зүйлийн 219.1, 222 дугаар зүйлийн 222.7, 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус зааснаар ******* ******* ХХК-аас гэрээний үүрэг хохирлын хамт /765.138.950+78.707.401/ 843.846.351 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* ******* ХХК-нд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 299.416.253 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчаас нийлүүлсэн улаан буудайн үнийн зөрүү 14.653.649 төгрөгийг нэхэмжлэгч ******* ******* ХХК-аас гаргуулж хариуцагч ******* ******* ХХКнд олгож, хариуцагчийн сөрөг ннэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 2 дахь заалтыг:

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн ******* ******* ХХК-ийн 5,874,264 төгрөг, ******* ******* ХХК-ийн 6,560,744 төгрөгийг тус тус орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж, ******* ******* ХХК-аас тэмдэгтийн хураамж 4,377,182 төгрөг гаргуулан ******* ******* ХХК-нд олгосугай. гэж тус тус өөрчлөн шийдвэрийн тогоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 2.Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол төлөхдөө урьдчилан 6.893.254 төгрөгийг орон нутгийн төсөвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Б.ЭРДЭНЭХИШИГ

Top of Form

Г.ДАВААРЕНЧИН

 

 

Bottom of Form