Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 07 өдөр

Дугаар 208/МА2023/00046

 

 

 

******* ******* ******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Д.Буянжаргал даргалж, шүүгч Г.Давааренчин, Б.Эрдэнэхишиг нарын бэлдэхүүнтэй тус шүүхийн А танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 492 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК,

 Хариуцагч *******ад холбогдох

 Нэхэмжлэлийн шаардлага: Зээлийн гэрээний үэгт нийт 363,025,752.78 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгө болох газар, трактораар үгийн гүйцэтгэлийг хангуулах тухай

 Хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2023 оны 10 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Эрдэнэхишигийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн, Г.Золбаяр /цахим/, хариуацагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Д.Ариунтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ ХЭСЭГ:

 Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ:

1.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 07 сарын 22-ны өдрийн ЗГ/124 тоот зээлийн гэрээний дагуу зээлийн өр төлбөрт үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүд 140,937,862.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 22,087,890.40 төгрөг нийт 363,025,752.78 төгрөгийг төлүүлэх,

 2.Талуудын хооронд байгуулсан 2019 оны 07 сарын 22-ны өдрийн БГ/124 тоот барьцааны гэрээний дагуу барьцаалуулсан газар лангийн зориулалттай эзэмших эрхтэй газруудыг худалдан борлуулах замаар зээлийн үгийн гүйцэтгэлийг хангуулах.

******* ******* ******* ХХК нь зээлдэгч ******* нартай байгуулсан 2019 оны 07 сарын 22-ны өдрийн ЗГ/124 тоот эргэлтийн хөрөнгийн зээлийн гэрээний дагуу 200,0000,000 төгрөгийг 12 сарын хугацаатай, жилийн 20,4 хувийн хүүтэй, зээл зээлийн хүүгийн төлбөрийг зээлийн гэрээнд заасан хуваарийн дагуу төлөх, зөрчил үүссэн тохиолдолд нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тус тус харилцан тохиролцож, зээлдүүлсэн болно. Зээлийн гэрээний үгийг хангуулахаар ******* нь Сэлэнгэ аймаг ******* сум 3 баг, ******* ******* ******* тоотоос тоот хтэл орших хаягтай газар лангийн зориулалттай эзэмших эрхтэй газруудыг /5ш/ барьцаалуулж 2019 оны 07 сарын 22-ны өдрийн БГ/124 тоот барьцааны гэрээг байгуулсан бөгөөд барьцааг зохих журмын дагуу улсын бтгэлд бтгүүлсэн. ******* нар нь зээлийн гэрээний төлбөрийн хуваарийн дагуу зээл, зээлийн хүүгийн төлбөрийг сар б төлөх үгээ 2020 оны 01 сарын 20-ноос эхлэн зөрчсөн буюу зээл авснаас хойш ямар ч төлөлт төлөгдөөгүй байна.

Тус ******* нь дээр дурдсан зээлийн өр төлбөрийг төлөхийг зээлдэгчтэй 10 гаруй удаа мэдэгдэж, шаардсан боловч мэдэгдэл хгүүлэх бд тодорхой арга хэмжээ авч төлбөрийн хуваарийн дагуу төлөх тухай хариу хэлдэг ч бодитой төлөлт огт хийгдээгүй юм... гэжээ.

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа:

 1. ... ******* би дээрх зээлийг авч хэрэглээгүй бөгөөд уг зээлийг ХХК-д авч өгсөн. Иймд энэхүү нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч нь Сэлэнгэ аймгийн ******* сумд үйл ажиллагаа явуулдаг /захирал , утас /-г хариуцагчаар татаж өгнө үү. Иргэн ******* миний бие уг зээлд хамааралгүй.

- Тухайн үед ХХК-д 2019 оноос зөвлөх, 2020 оноос механикаар тус тус ажиллаж байсан. ХХК-ийн захирал нь тухайн үед ******* ******* ******* ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирлаар ажилладаг байсан. Намайг ажиллаж байх үед энэ зээлийг миний нэр дээр авсан. нь надад хэлэхдээ хурдан хугацаанд мөнгө хэрэгтэй байна, хурдан *******а гэж хэлсэн. Би тухайн үед группт байдаг байсан учраас миний нэр дээр зээл гарах үндэслэлгүй байсан. Анх миний нэр дээр зээл авсныг мэдээгүй. Намайг бригад дээр байхад ирээд ХХК-г байгуулъя гэж санал солилцсон. Энэ хэргийг би шүүхэд шилжснийх нь дараа л мэдэж байна. Энэ мөнгөнөөс би өөртөө нэг ч төгрөг зарцуулаагүй, тухайн үеийн үйл ажиллагаанд зарцуулагдсан. Гэрээ байгуулахдаа үүсэх нөхцөл байдлын талаар сайн мэдээгүй. Сайн мэдэхгүй байсан. Манай захирал мөнгө авч хэрэглэх гэж байгаа юм байна л гэж ойлгосон. гэх компани байгуулах гээд мөнгө авсныг л мэдсэн. Би хөдөө бригад дээр байдаг учраас гэрээтэй танилцах зав байгаагүй. Би сард 1 удаа л группээ сунгуулахаар төвд орж ирдэг байсан. Зээлийн эдийн засагч, нягтлан, 3 нэг удаа хамт ирээд гарын үсэг зуруулъя. Яаралтай газар авах хэрэгтэй байна гэсэн. захирал ажилчиддаа ******* ******* ******* ХХК-д данс нээлгээд бүгдийг нь данстай болгож өгсөн. Бид нарын мэдээлэл бүгд нягтланд байдаг. Тухайн үед миний дансанд зээлийн мөнгө орсон эсэхийг мэдээгүй. Зээл бүтсэн гэдгийг л мэдсэн. Би гэрээ байгуулж гарын үсэг зурсан. данс миний данс мөн, зарлага би хийгээгүй, энэ дансыг ашиглаж байгаагүй. Тухайн үед захирлын тайлбарласнаар богино хугацааны зээл удахгүй төлнө гэж хэлээд надаар гарын үсэг зуруулсан. Миний нэр дээр зээл авсан гэж ойлгоогүй. би өөрөө зохицуулна гэсэн учраас Цагдаагийн байгууллагад хандахгүй. Энэ зээлийг *******ийг хохироохоор авсан гэж бодохгүй байна. ХХК-г үүсгэн байгуулагч нь ******* ******* ******* ХХК шүү дээ. Энэ хүмүүс л нийлж миний нэрээр халхавчилж ийм зүйл хийсэн байна гэж ойлгож байна. Би ХХК-д харьяалалтай явдаг. Манай компанийн хувьд энэ жил ургац лаагүй. той жил орчмын хугацаанд утсаар л ярьж байна. Надтай уулзахгүй зугтаад байгаа. Үүнээс биш той тохирсон зүйл байхгүй гэв.

 Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 492 дугаартай шийдвэрээр:

 Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасныг баримтлан хариуцагч овогт Сандагсэнгийн //-аас зээлийн гэрээний үэгт үндсэн зээлд 200,000,000 төгрөг, зээлийн хүүнд 140,937,862.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22,087,890.40 төгрөг, нийт 363,025,752.78 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК /РД:2698072/-нд олгож,

 Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д зааснаар хариуцагч ******* нь шүүхийн шийдвэрийг сайн дураараа биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох:

-Улсын бтгэлийн , , , , дугаартай газар лангийн зориулалтай газрууд болон ЮТО-184 трактороор үгийн гүйцэтгэлийг хангуулахыг Сэлэнгэ аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нэхэмжлэгчээс төлсөн 2,043,278 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******аас улсын тэмдэгтийн хураамжид 2,043,278 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хариуцагч болон түүний өмгөөлөгчийн зүгээс тус хэргийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08-р сарын 29-ний өдрийн 492 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлж дүгнээгүй гэж үзэж бүхэлд нь эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Үүнд:

1.Анхан шатны шүүх нэхэмжлэгч ******* ******* Банк ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянаж үзэхдээ хамгийн эхлээд нэхэмжлэл гаргах эрхтэй этгээд гаргасан эсэх, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилон эрхтэй этгээдээс итгэмжлэл олгосон эсэх тал дээр хууль зүйн дүгнэлт хийх байсан. Хэрэгт авагдсан хуулийн этгээдийн улсын бтгэлийн гэрчилгээний хавсралтад 2017.11.28-ны өдөр гэх хүн тус *******ны гүйцэтгэх захирлаар томилогдсон тэмдэглэгээ байдаг. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасан ******* ******* ******* ХХК-ийн Дархан салбарын захиралд тус *******ны гүйцэтгэх захирал гээд гэх хүн итгэмжлэл олгосон байдаг. Тухайн олгосон итгэмжлэлийн хээнд Дархан салбарын захирал нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох төлөөлөгч нарт мөн дамжуулан итгэмжлэл олгосон байдаг. гэх хүнийг тус *******ны ТУЗ-өөс гүйцэтгэх захирлаар томилсон тогтоол хэрэгт авагдсан байдаг боловч Иргэний хуулийн 26-р зүйлийн 26.1-д ...Хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар нь улсын бтгэлд бтгүүлснээр үүснэ... гэсний дагуу ТУЗ-ын тогтоол буюу гүйцэтгэх удирдлагыг өөрчилсөн өөрчлөлт улсын бтгэлд бтгэгдсэнээр шинэ гүйцэтгэх удирдлага хуулинд заагдсан компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх, бусдад итгэмжлэл олгох гэх мэт эрхээ хэрэгжүүлэх хууль зүйн үндэслэл нь бдэх юм. Өөрөөр хэлбэл ТУЗ-ийн тогтоол улсын бтгэлд бтгүүлснээр хүчин төгөлдөр болно. Мөн энэ талаар Хуулийн этгээдийн улсын бтгэлийн тухай хуулийн 10.3-т Энэ хуульд өөрөөр заагаагүй бол 10.1-д заасан мэдээлэлд өөрчлөлт оруулах тухай шийдвэр, бусад баримт бичгийг тухайн хуулийн этгээд ажлын 15 өдрийн дотор улсын бтгэлийн байгууллагад хгүүлнэ, Хуулийн этгээд, түүний салбар, төлөөлөгчийн газрын улсын бтгэл хөтлөх журмын 3.5-д ...Хуулийн этгээдийн улсын бтгэлийн тухай хуулийн 10-р зүйлийн 10.3 дахь хэсэгт заасны дагуу хуулийн этгээдийн мэдээлэлд оруулсан өөрчлөлтийг бтгүүлэх өргөдлийг ажлын 15 өдрийн дотор улсын бтгэлийн байгууллагад гаргана... гэж тус тус заажээ. Иймд ******* ******* ******* ХХК-ийн ТУЗ-өөс тус *******ны гүйцэтгэх захирлаар ийг томилсон тогтоол нь хууль, журамд заасан хугацааны дотор эрх бүхий байгууллагад бтгүүлснээр хүчин төгөлдөр болох байсан ба гүйцэтгэх захирал гэх нь компанийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй ба бусдад итгэмжлэл олгох ч хууль зүйн үндэслэлгүй юм.

2.Анхан шатны шүүх нь гэрээнд гарын үсэг зурсан учир гэрээ байгуулагдсан гэж үзнэ, дансанд мөнгө орсон учир зээл олгосон гэж үзнэ, иймээс бусад байдлыг буюу тухайн зээлийг ******* ямар санаа зорилгоор судалж олгосон, хэн хэрхэн зарцуулсан нь хэрэгт хамааралгүй тул тэр талаар дүгнэлт өгөх шаардлагагүй гэх байдлаар хэтэрхий өнгөц дүгнэсэн нь хэргийн бодит байдал, үйл баримттай огт нийцэхгүй шийдвэр болжээ.

Тухайлбал шийдвэрийн үндэслэх хэсэг \4р тал\-т Хариуцагчийн хувьд ....гэрээнүүдэд гарын үсэг зурж, гэрээг байгуулсныг хүлээн зөвшөөрсөн тайлбарыг шүүх хуралдаанд гаргасан бөгөөд мөн зээл авах шалтгаанаа нь шинээр компани үүсгэх шаардлагатай байна, мөнгө хэрэгтэй байна гэсэн тайлбарлав. Үүнээс үзвэл хариуцагч мөнгө зээлэх хүсэлттэй байсан гэж үзэх бөгөөд энэхүү хүсэл зоригийнхоо хээнд нэхэмжлэгчтэй гэрээ байгуулж, мөнгө авсан гэж үзэх үндэслэлтэй байна хэмээн... дүгнэжээ. Анхан шатны шүүх хэргийн бодит байдлыг үнэн зөв ойлгосон хэрнээ бодит байдалд огт нийцэхгүй дүгнэлтийг гаргажээ. Хариуцагчийн хувьд зээлийн болон барьцааны гэрээнүүдэд гарын үсэг зурснаа хүлээн зөвшөөрдөг боловч энэ нь хүсэл зоригоо илэрхийлэн хэлцэл хийсэн гэж үзэх хангалттай үндэслэл биш юм. Хариуцагчид зээлийн гэрээнд дурьдсан шиг эргэлтийн хөрөнгийн зориулалтаар 200,000,000 төгрөгийн зээл авах хэрэгцээ шаардлага, хүсэл сонирхол огт байгаагүйн дээр *******наас тэр хэмжээний зээл хүсэх шалгуур шаардлагыг ч хангахгүй гэдэг нь хангалттай нотлогддог. Гэрээ байгуулах хүсэл зоригийн илэрхийллийг тайлбарлахдаа хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, тухайн үйлдлийн эдийн засгийн болон эрх зүйн ач холбогдол, түүний зорилго шалтгаан, бусад нөхцөл байдлыг зайлшгүй харгалзаж, хэрэгт авагдсан үүнтэй холбоотой нотлох баримтууд болох *******ын зээлийн танилцуулга \ХХ-70-72ху\, зээлийн хорооны шийдвэр \ХХ-73ху\ зээлийн болон харилцах дансны хуулга \ХХ-74-32ху\, зээлийн болон барьцааны гэрээ, хүү тооцооллын хүснэгт зэрэг бичгийн нотлох баримтуудыг тал бээс нь бэн бодитой харьцуулан үзэж, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэлт, дүгнэлт өгөх шаардлагатай байсан. Анхнаасаа зээл судлахдаа л огт зээлийн шалгуур хангахгүй хүнд нэр төдий судалгаа хийж, огт бизнес эрхэлдэггүй хүнд эргэлтийн хөрөнгийн зориулалтаар зээл судлаж, зээлийн зориулалтыг хаврын лалт, намрын хураалтанд хэрэгцээтэй эргэлтийн хөрөнгө гэж тодорхойлсон хэрнээ хаврын лалт дууссан үед буюу 07-р сард зээлийн судалгаа хийгдэж байсан. Мөн *******ыг газар лангийн үйл ажиллагаа явуулах боломжтой газартай хэмээн зээлийн судалгааг эхлүүлсэн боловч судалгааны явцад зээлийн зарцуулалтыг гаргахдаа 140 сая төгрөгөөр тухайн газруудыг худалдан авах, үлдэх 60 сая төгрөгөнд хаврын лалт, намрын хураалт зэрэгт хэрэглэнэ гэх мэтээр илт худлаа судалгаа хийж түүнийгээ хурлаар оруулан өөрсдөө зээл олгох шийдвэрийг гаргасан байдаг. Эдгээр баримтуудаас үзэхэд тухайн *******ны удирдлагад уг зээлийг зөвшөөрч, олгох хэрэгцээ, шаардлага маш их байсан нь илт харагддаг.

Ингээд зээл батлагдан, зээлийн гэрээнд талууд гарын үсэг зурснаас хойш 7 хоногийн дараа хариуцагчийн ******* ******* *******-н дахь харилцах дансанд 168 сая төгрөг орж, дахин сар гарны дараа үлдэх 32 сая төгрөг нь орсон байдаг. Зээлийн гэрээ байгуулагдсан өдрөө бус түүнээс хойш 2 хуваагдаж зээл олгогдож байхад зээлийн гэрээг яг хэзээ байгуулагдсанд тооцох вэ, зээлийн хүүг хэзээнээс эхлэн тооцох вэ гэх мэт эргэлзээтэй асуудлууд их байхад шүүхээс энэ тал дээр хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийлгүй хариуцагч талыг хэдэн төгрөгний хүү, нэмэгдүүлсэн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа тодорхой хэлээгүй тул хасаж тооцох үндэслэлгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхой бус байхад эргэлзээтэй хэвээр нь үлдээн шийдвэрлэсэн.

Ингээд зээлийн зарцуулалт бүгд ХХК-ийн үйл ажиллагааны зардалд гарсан байдаг. Хариуцагч *******ын хувьд тус компанид хөдөлмөрийн гэрээгээр ажилладаг ба ажилд ороод 3 сар л болж байсан хэрнээ *******наас тэр их хэмжээний зээл авах шаардлагыг хангаад, авсан зээлээ ажил олгогч компанийхаа үйл ажиллагааны зардалд зарцуулж байна гэдэг нь бодит байдалд хэр боломжтой зүйл вэ. Үүнд ч анхан шатны шүүх дүгнэлт хийгээгүй.

Гэтэл анхан шатны шүүх: ...Хариуцагчийн хувьд Д. гэх хүнээс мөнгө нэхэмжлэх, Иргэний хуулийн 498-р зүйлийн 498.1-д заасан нэхэмжлэгч *******ны ажилтан өөрт нь гэм хор учруулсан гэж үзэж хохирлоо холбогдох байгууллагаас нэхэмжлэхэд энэхүү шүүхийн шийдвэр саад болохгүй... хэмээн дүгнэсэн нь уг зээлийг тухайн үеийн ******* ******* Банк ХХК-ийн Сэлэнгэ салбарын захирал Д. гэх хүн д үзүүлэн гэрээ хийж хариуцагчийн нэр дээр зээл гаргуулан авч ашигласан үйл баримтыг тогтоож байна гэж ойлгогдохоор байна.

Иймд анхан шатны шүүхийн 2023.08.29-ний өдрийн 492 дугаартай шийдвэр бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэв.

 Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Би тухайн зээлийг авах үед группд байдаг байсан. Миний нэр дээр зээл гарах боломжгүй. Энэ талаар Аринболд захиралд хэлж байсан. Гэтэл мөнгө хэрэгтэй байна. Таны нэр дээр зээл авъя гээд сүүлд зээлийг нөхөж авсан. гэдэг хүн надаар гарын үсэг зуруулсан гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тэмүүлэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан байна гэж гомдол гаргасан байна. Гүйцэтгэх захирлыг томилсон тушаалыг *******ны зүгээс гаргаж өгсөн. Энэ талаар анхан шатны шүүх дээр мэтгэлцээд шүүгч үндэслэлтэй шийдвэр гаргасан. Зээлийн гэрээний талаар маргаад байна. ын хувьд зээл авсан талаар маргадаггүй, тухайн зээлийг ашиглаагүй гэж маргадаг. Банк ямар нэхэмжлэлийн шаардлага гаргадаг вэ гэхээр *******тай байгуулсан зээлийн гэрээний дагуу гэрээгээр олгосон мөнгө болон тухайн зээлийн хүүг шаардаад байгаа юм. ******* энэхүү зээлийг өөрөө ашигласан байна уу, бусдад ашиглуулсан байна уу гэдгийг манай байгууллага үнэлэлт дүгнэлт гаргадаггүй. Манай зүгээс зөвхөн олгосон мөнгөө буцааж авмаар байна гэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. ******* нь ...энэ мөнгийг ашиглаагүй, захирал ашигласан... гэж хэлдэг. Тухайн зээлийн гэрээ байгуулагдснаас хойш *******ын дансанд орсон байдаг. Дансанд орсноор захиран зарцуулах эрх нь өөрт нь олгогдсон. *******ын хувьд эрх зүйн бэн чадамжтай этгээд юм. ...Зээлийн судалгаанд үнэлэлт дүгнэлт хийгээгүй гэж гомдол гаргадаг. Банкны зүгээс хүчээр *******ад зээл олгосон гэж яриад байдаг. С.Эрдэнбат нь өөрийн хүсэлтээр хүсэлтээ өгч байж, зээлийн судалгаа хийсний үндсэн дээр зээл олгосон. Ажлаа хийгээд явж байсан *******ыг дуудаж авч ирээд зээл олгоогүй. Зээлийн судалгаанд шүүхээс үнэлэлт дүгнэлт гаргасангүй гэж гомдолд дурддаг. Шүүхээс тухайн зээлийг олгох ёстой байсан үгүйд үнэлэлт дүгнэлт гаргахгүй. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагын хээнд дүгнэлт гаргана.

Иймд давж заалдах гомдлуудын шаардлага үндэслэлгүй гэж үзэж байна. Банкны зүгээс зарцуулалт хийгээд байгааг нотлох үэгтэй гэж ярьж байна. Банкны зүгээс тухайн харилцагчийн дансанд болон хувийн мэдээллийг бусдад задруулахгүй, зөвшөөрөлгүй нэвтрэх нь хуулиар болон дотоод дмээрээ хориотой байдаг. Тиймээс тухайн хүний зээлийн зарцуулалтыг хянах ямар ч боломж байхгүй. Мөн зээлийг олгосон өдрөө дансанд нь олгоогүй, 7 хоногийн дараа олгочоод олгох ёстой байсан өдрөөсөө хүү тооцож бодоод байна гэж ярьж байна. Хэд хоногийн хэдэн төгрөгийн хүүг хүлээн зөвшөөрөхгүй байна вэ. Гэрээ байгуулснаас хойш олгосон өдөр хтэл хэд хоногийн хугацаа байна вэ, хэдэн төгрөгийн хүү бодогдож, хэдэн төгрөгийн хүүг зөвшөөрөхгүй байгаагаа анхан шатны шүүх дээр ч, давж заалдах шатны шүүх дээр ч тайлбарлахгүй байна. Анхан шатны шүүхийн шийдвэр бүхэлдээ үндэслэлтэй байх тул хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Золбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Төлөөлөх эрхгүй этгээдийн хувьд улсын бтгэлийн гэрчилгээнд 2022 оны 05 дугаар сарын 18-ны өдөр Ганзориг захирлыг томилсон улсын бтгэлийн гэрчилгээ байгаа. ******* ******* *******ны вэб сайт руу ороод үзэхэд гараад ирнэ. Шүүхэд нэмж материал өгсөн. 200.000.000 төгрөгийн зээлийг нэг өдөр олгочоод, харилцах дансанд нь зээлийг нь цувуулж хийсэн гэдэг зүйл яриад байгаа. Энэ нь зээлийн дасны хуулгаар ойлгомжтой харагдаж байна. 2019 оны 07 дугаар сарын 30-ны өдөр 168.500.000 төгрөгийн зээлийг эхлээд олгосон. 2019 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр 31.500.000 төгрөгийг олгоод нийт 200.000.000 төгрөгийн зээл авсан. Энэ нь програмд зээл олгосон өдрөөсөө хэдэн төгрөгийн зээл байна, түүнээсээ эхлээд бодож байгаа. Хүүний зөрүү гарахгүй. Зээлийн дансны хуулга ил тод ойлгомжтой байгаа. ******* нь зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэн ч бай аваад өг гэж тохиролцсон бол харилцан ярилцсаны дүнд зээл авч байгаа. Өөрөө ч ашигласан байж болно. Гол нь зээл авснаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээх саналтай байна гэв.

 ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй ******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй *******ад холбогдох хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд гомдлыг хангах үндэслэлгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, талуудын мэтгэлцэх эрхийг бэн хэрэгжүүлсэн, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт болон маргааны зүйлийг зөв тогтоож, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

3.Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

Нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдуулан зээлийн гэрээний үэгт 200,000,000 төгрөг, зээлийн хүү 140,937,862.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,087,890.40 төгрөг нийт 363,025,752.78 төгрөгийг зээлдэгч *******тай байгуулсан 2019 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ/124 тоот зээлийн гэрээ, БГ/124 тоот барьцааны гэрээний дагуу эрхийн улсын бтгэлийн , , , , дугаартай газар лангийн зориулалтай газрууд болон ЮТО-184 тракторыг худалдан борлуулах замаар зээлийн үгийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

Хариуцагч *******аас ...Уг зээлийг би өөрөө аваагүй, Тухайн үед ******* ******* *******ны Сэлэнгэ салбарын захирал ажилтай байсан Д. уг зээлийг авсан тул би төлөхгүй... гэж маргасан байна.

******* ******* ******* ХХК болон хариуцагч ******* нарын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн, мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт зааснаар зээлийн гэрээг бичгээр хийх хуульд заасан шаардлагуудыг хангасан, энэ талаар анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд эрх зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Зээлдүүлэгч ******* ******* ******* ХХК нь зээлийн гэрээний дагуу 200.000.000 төгрөгийг зээлдэгч *******ад олгосон болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, гэрээний талууд гэрээ байгуулсан талаар маргаангүй, харин уг гэрээг д үзүүлж хийсэн хэлцэл тул хүчин төгөлдөр бус болохыг тогтоож өгнө үү гэж маргажээ.

Зээлдэгч нь 200.000.000 төгрөгийн зээлийн гэрээг 12 сарын хугацаатай байгуулсан байх ба 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрөөс эхлэн зээлийн гэрээний дагуу зээлийн эргэн төлөлт хийгдэхгүй зээлдэгч үгээ зөрчсөн, зээлдүүлэгч нь үгээ биелүүлэхийг удаа дараа шаардсан боловч зээлдэгч нь зээл эргэн төлөх хуваарийн дагуу төлөөгүй, төлбөрөө төлөхгүй хугацаа хэтрүүлж, үгийн зөрчил гаргасан, зээлийн гэрээний хугацаа 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдөр дуусгавар болсон байна.

Иймд нэхэмжлэгч ******* ******* ******* ХХК нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үгээ биелүүлэх тухай шаардлага гаргах эрхтэй байна.

Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар зээлдэгч нь зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үэгтэй гэж заасан.

Хариуцагч ******* нь зээлийн гэрээний хугацаанд төлбөрийн хуваарийн дагуу төлөөгүй зээлийн гэрээний үэгт 200,000,000 төгрөг, зээлийн хүү 140,937,862.38 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 22,087,890.40 төгрөг, нийт 363,025,752.78 төгрөгийн төлбөртэй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Мөн талуудын хооронд барьцааны гэрээ байгуулагдсан байх ба зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үгээ биелүүлээгүй тул барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгөөр үгийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардсан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага хуулийн үндэслэлтэй байна.

 4.Давж заалдах гомдлын талаар:

Хариуцагч ******* нь уг зээлийн гэрээнд өөрийн хүсэл зоригийн дагуу гарын үсэг зурж баталгаажуулсан талаар маргаангүй байгаа боловч уг зээл дансанд нь орж ирснийг мэдээгүй, захиран зарцуулаагүй гэж маргаж байгаа ба зээлийн гэрээний дагуу 200.000.000 төгрөг түүний эзэмшлийн ******* ******* *******ан дахь тоот дансанд орж улмаар захиран зарцуулалт хийгдсэн байна.

Хариуцагч *******ын дансан дахь мөнгийг түүний зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн эрх бүхий этгээд дур мэдэн зарцуулалт хийж түүнийг хохироосон бол энэ талаар эрх бүхий байгууллагуудад хариуцагч ******* гомдол гарган шалган шийдвэрлүүлж гэм буруутай этгээдээс зээлийг дур мэдэн зарцуулж хохироосон хохирлоо гаргуулан авах эрхтэй боловч ийм байдлаар шийдвэрлүүлэх хүсэл сонирхолгүй байгаа талаараа давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргасан тул Иргэний хуулийн зохих зохицуулалтын дагуу шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах боломжгүй байна.

Харин түүний гомдолд дурьдсанчлан өөрөө зээл авах хүсэл сонирхолгүй, зээлийн шаардлагыг хангаагүй байхад зээл олгосон тул уг гэрээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-д зааан д үзүүлэн хийсэн хэлцэл гэж тайлбарлан, уг гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах хүсэлт гомдол гаргаж байгааг ханган шийдвэрлэх боломжгүй.

Учир нь: Хариуцагч ******* 200.000.000 төгрөгийн зээл авах хэрэгцээ шаардлага байхгүй, группт байдаг учраас мөнгө олгох *******ны шаардлагыг хангахгүй байгааг шүүх шалган тогтоох шаардлагагүй бөгөөд түүнд хүчээр зээл олгосон эсэх, түүний данснаас дур мэдэн зарцуулалт хийсэн зэргийг *******ны үйл ажиллагаанд хяналт тавьж ажилладаг Монгол *******, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг дээд шатны байгууллагууд түүнчлэн Цагдаагийн байгууллага зэрэг хуулийн байгууллагад гомдол, өргөдлөө өгч шийдвэрлүүлэх боломж түүнд байгаа болно.

Иймд анхан шатны шүүхээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д заасан заалтыг баримтлан хариуцагчийг зээлийн гэрээний үгээ хэтрүүлсэн хугацааны зээлийн гэрээгээр хүлээсэн үэг болох үндсэн зээл, зээлийн хүү гаргуулж шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Хариуцагч нь гэрээний үгээ хугацаа хэтрүүлсэн, гэрээний зөрчлийг арилгах талаар зээлдүүлэгчээс удаа дараа сануулсан боловч тодорхой дүнд хээгүй тул зээлдэгчээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар зээлийн гэрээний үгийг барьцаа хөрөнгөөр барагдуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлтэй. Мөн хариуцагч *******ын зээлийн гэрээний үгийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор түүний барьцаалсан газар лангийн зориулалттай 5 газрыг худалдан борлуулах замаар үгийн гүйцэтгэлийг хангуулсан нь хуулийн шаардлагыг хангасан.

Учир нь: Хариуцагч ******* барьцаанд тавьсан түүний эзэмшлийн газар лангийн зориулалт бүхий эрхийн улсын бтгэлийн , , , , дугаартай лангийн зориулалтай газрууд болон ЮТО-184 трактор нь албан ёсны бтгэл нь түүний нэр дээр боловч түүний өөрийн хөрөнгөөр авч бий болсон хөрөнгө биш талаар давж заалдах шатны шүүхэд тайлбар гаргасан боловч хариуцагчтай байгуулсан барьцааны гэрээ хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн байх тул үгийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгүүдээр хангуулахаар шийдвэрлэсэн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

Хариуцагчийн өмгөөлөгчийн гомдолд ******* ******* ******* ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна.

Учир нь: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д Шүүгч дараахь тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана, 65.1.5-д нэхэмжлэгчийг төлөөлөх бэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж заасан байна.

2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлд нэхэмжлэгчийг ******* ******* ******* ХХК Дархан-Уул аймаг 01 дүгээр салбар гэж тодорхойлсон байх ба нэхэмжлэл гаргасан хэсэгт Дархан-Уул салбарын тамга дарагдаж салбарын захирал Б.Баттулга гарын үсэг зурсан байна.

Нэхэмжлэлд хавсаргасан баримтуудад үнэлэлт дүгнэлт өгвөл Дархан-Уул аймгийн салбарын захирgл Б.Баттулгад шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг уг *******ны гүйцэтгэх захирал гэх хүн олгосон бөгөөд түүнийг ******* ******* *******ны төлөөлөн удирдах зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 20/07 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлаар томилсон болох нь хавтаст хэргийн 07 дахь талд авагдсан баримтаар нотлогдож байх тул түүнийг уг *******ийг төлөөлөх эрхгүй этгээд гэж үзэх боломжгүй байна.

Дээрхи баримтаар ******* ******* ******* ХХК нь хариуцагч *******ад холбогдох иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Б.Баттулга, Г.Золбаяр, А.Тэмүүлэн нарыг томилсон, компаний гүйцэтгэх захирлаас Дархан-Уул 01 дүгээр салбарын даргад тухайн хуулийн этгээдийг төлөөлөх эрх итгэмжлэлээр олгосон зэрэг нь тогтоогдсон, нэхэмжлэлийг салбарын дарга шүүхэд гаргаснаар ******* ******* ******* ХХК-ийн эрх ашиг зөрчигдөөгүй, салбарын дарга нь өөрт олгосон эрхийн хээнд шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэхээр байна.

Мөн нэхэмжлэлийг төлөөлөх эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосноор талуудын хооронд үүссэн маргаан эцэслэн шийдвэрлэгдэхгүй бөгөөд энэ үндэслэл нь хэргийн шийдвэрлэлтэд нөлөөлөхгүй гэж үзсэн.

Иймд Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 492 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч *******ын өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамж болох 2,043,278 төгрөгийг төлөх хугацааг давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хтэл хугацаагаар хойшлуулах хүсэлтийг гаргасныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг дурьдаж, хариуцагч Б.ын өмгөөлөгчийн давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол хангагдаагүй тул түүний төлөх ёстой анхан шатны шүүхээс магадлал гарах хтэл хойшлуулагдсан улсын тэмдэгтийн хураамж болох 2.043.278 төгрөгийг түүнээс гаргуулан орон нутгийн төрийн санд орлогод оруулах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн

167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 492 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа урьдчилан төлөх ёстой улсын тэмдэгтийн хураамж болох 2,043,278 төгрөгийг төлөх хугацааг давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хтэл хугацаагаар хойшлуулах хүсэлтийг гаргасныг анхан шатны шүүхээс хангаж шийдвэрлэснийг дурьдаж, хариуцагч *******аас 2,043,278 төгрөгийг гаргуулан орон нутгийн төрийн сангийн орлогод оруулсугай.

 3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч, гуравдагч этгээд магадлалыг гардан авсан, эсхүл хгүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар талуудад магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үэгтэй бөгөөд гардаж аваагүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГ ДАРГАЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААРЕНЧИН

Top of Form

Б.ЭРДЭНЭХИШИГ

АЛАГЧ Д.БУЯНЖАРГАЛ