Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 0297

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: А.Номин-Эрдэнэ

улсын яллагч: Ц.Отгонсүрэн

шүүгдэгч Э.Д өмгөөлөгч : Ц.Намжилцогт,

шүүгдэгч Б.Э өмгөөлөгч : Х.Даваасүрэн  

шүүгдэгч: Б.Э, Э.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Нийслэлийн  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан гэмт хэрэгт Б овогт Бн Э овогт Э Д нарт тус бүр холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн   1806076510292  дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгч  нарын   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт Б Э, 19  оны  дугаар  сарын -ны өдөр Сэлэнгэ аймгийн Зүүнхараа суманд төрсөн,  настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, буудагч мэргэжилтэй,  ажилтай байсан, ам  бүл 4, ээж,  дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сумын  дугаар баг  оршин суудаг, Улаанбаатар хотод Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо  хороололын  байрны тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэгдэж байгаагүй,  РД:,

          2.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Э овогт Э Д, 19  оны  дүгээр  сарын 28-ны өдөр Багануур дүүрэгт  төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй, ам  бүл 5, хойд эцэг, эх, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн  дугаар хороо  дүгээр хороололын  дугаар байрны  тоотод оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй,  ял шийтгэгдэж байгаагүй, РД:,

 

Холбогдсон хэргийн талаар:

          Б.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гаднаас  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 44.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  хууль бусаар түүсэн,  

            2018 оны 9 дүгээр сарын 15-наас 17-ны өдөр хүртэлх хугацаанд   Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадна сааданд өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 44.8 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадна сааданд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр Э.Д өгсөн,

          Э.Д нь   2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадна сааданд өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвс гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэгт  тус тус холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

         Шүүгдэгч Б.Э шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн асуудал “Алтан өргөө” хотхоны байранд болоогүй. 2018 оны 09 дүгээр сарын 16-17 шилжих шөнийн 24.00 цагийн орчим Баянзүрх дүүрэг 15 дугаар хорооны 06 дугаар байрын гадна саравчинд Д, М, бид нар пиво уусан. Тэр үед би Д нөгөө олсон өвс мөн эсэхийг шалгуулахаар үзүүлэхэд надад “мөн юм шиг байна” гэж хариулсан. Би тухайн өвсийг 4 дүгээр байрын гадна талбайгаас түүж, жижиг уутны ёроолд хийсэн байсан. Д тамхины цаасанд ороож татах гэж оролдоход өвс нойтон болохоор асахгүй байсан. Бид хэд пиво уугаад согтож, би М гэх найзтайгаа муудалцаж, чанга чанга ярьсан учир оршин суугч нар цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ирж, бид нарыг Баянзүрх дүүргийн цагдагаийн 2 дугаар хэлтэс рүү авч явсан гэв.

              Шүүгдэгч Э.Д шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 09 дүгээр сарын 16-17 шилжих шөнө А, Мг, Э, бид нар уулзсан. Би Эй уулзаагүй 2 сар болсон байсан учир 1-2 лааз пиво уусан. Э надад нэг зүйл үзүүлээд өвс мөн үү гэж асууж байсан. Би өвс мөн эсэхийг шалгах гэж E баримтын цаасанд ороож татах гэж үзэхэд нойтон учир асаагүй. Бид нар сааданд очиход тэнэмэл хүн байсан. Тэр хүн Э нэг нутаг усны тухай ярихад Мг “наад ах дүүгээ хая” гэж хэлээд Эй мууцалдсан. Тэр үед хөдөлгөөнт эрүүл ирж, бид нарыг авч явсан. Э цагдаагийн машинд сууж явах үед надад ууттай зүйл бариулаад “наадахаа хаячих” гэж хэлсэн. Би машины арын цонхыг буулгах гэхэд цонх онгойхгүй байсан. Надаас хурааж авсан өвс миний биеэс гараагүй. Надад байгаагүй, би хадгалаагүй байсан. Би хийсэн үйлдэлдээ гэмшиж байна гэв. 

          Шүүгдэгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Маior нэртэй ПС-ны газар би үсээ засуулчихаад өөрийн найз Аболон М нар дээр очсон. Тэндээ 3 орчим цаг байж байгаад 22.00 цагийн орчимд тэр хоёроос салаад найз Мй Баянзүрх зах дээр уулсан. Бид хоёр уулзаад Баянзүрх захын хажууд байрлах 49 дүгээр байрны сааданд лаазтай пиво ууж хэсэг суусан. Бид хоёр пивоо ууж дуусчихаад Баянзүрх захын хажуу талын 4 дүгээр байрны саравчинд очиж суусан ба би найз Д руу залгаад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороо Хард Рок нэртэй байшингийн хажуу талын саравчинд бид нар нэг ширхэг 2 литрийн Сэнгүр пиво уугаад тэрнийгээ дуусгачихаад Д нэг эмэгтэйтэй уулзана гээд үлдсэн. Мг бид хоёр байрны ойролцоо байсан охидуудтай уулзахаар явсан. М бид хоёр  4 охинтой хамт Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 6 дугаар байрны гаднах сааданд суугаад дахин пиво ууцгаасан. Бид хоёр тэндээ сууж байгаад 24.00 цагийн орчимд Дг ирэхээр нь дахин архи авч уусан. Би бага зэрэг согтолттой байсан болохоор зарим зүйлийг санахгүй байгаа юм. Миний цүнхэнд ногоон өнгийн ургамал яаж орсоныг би мэдэхгүй байна. Би Зэвсэгт хүчний  дугаар ангид 2017 оны 8 дугаар сарын 22-ны өдрөөс хойш зенит бууны сумлагч албан тушаалд дэд ахлагч цолтойгоор ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа юм. 2018 оны 8 дугаар сарын 20-дын үеэр ээлжийн амралтаа аваад 15 хоног амарч 2018 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр ажилдаа орох байсан юм. Амралтаараа би ээж, дүү хоёр дээрээ очих гээд Сэлэнгэ аймгийн Мандал сум руу явсан. 2018 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатарт ирээд 15-ны өдөр гадуур явж байгаад 13 дугаар хороололд байдаг хамаатны эгчийндээ очих гээд Баянзүрх захаас орж юм авчихаад гараад иртэл 23-28 орчим насны залуу дуудсан. Яах гэсэн юм гээд очтол юм авах уу гээд нууцлаг байдлаар асуусан. Тэгэхээр нь юу гэнээ гэхэд мэддэггүй юм уу сүүлийн үед хүмүүс их сонирхоод байгаа ш дээ. Өвс гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй бодис гэсэн. Би мэдэхгүй гэхэд авчихаач дээ надад мөнгө хэрэгтэй болоод байна гээд гялгар ууттай өвс үзүүлсэн. Тэгээд 30000 төгрөгөөр өгчихнө гээд байхаар нь би надад тийм их хэмжээний мөнгө байхгүй гэж хэлсэн чинь гуйгаад байхаар нь би өөрт байсан 15.000 төгрөгөөр аваад цүнхэндээ хийчихсэн юм. 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр М уулзаад пиво уусан. Дараа нь бид хоёр Дг дуудаж уулзсан. Д У хоёр уулзаж байна гэхээр нь бид хоёр очсон юм. Бид нар пиво уугаад би согтсон байсан. Тэгээд нөгөө өвсөө мартсан байснаа санаад тэр хоёрт хэлэхэд Д татаад үзий гэсэн. Тэгтэл нөгөө өвс нь нойтон байсан болохоор болохгүй байсан. Мг бид хоёр согтоод муудалцаад байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаагийн машинд суугаад явж байтал Д нөгөө өвсийг цонхоор шидчих гэхээр нь шидэх гэтэл цонх нь онгойхгүй гялгар уут шаржигнаад дуугартал урд сууж байсан эмэгтэй цагдаа шууд хурааж авсан. Тэгээд цагдаа дээр ирээд шээсний шинжилгээ хийлгэхэд Мг бид хоёроос гаргаагүй харин Дс илэрсэн гэж байсан. Би өмнө нь өвс гэх зүйлийг хэрэглэж байгаагүй  гэжээ. /хх-ийн 68, 70/

          Шүүгдэгч Э.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:Би 2018 оны 9 дүгээр сарын 17-ны орой 21.00 цагийн орчимд эмэгтэй найзыхаа хамт 13 дугаар хорооллын 22б байрны арын сааданд сууж пиво ууж байтал Э манай найз эмэгтэй рүү залгаад намайг байгаа эсэхийг асуусан. Би түүнтэй яриад 13 дугаар хороололд байна гэхэд Мг тэр хоёр бид хоёр дээр ирсэн. Тэр хоёр пиво уусан гэж байсан. Ингээд бид 4-үүлээ уулзаж байхад Энх-Од өөртөө өвч гэх мансууруулах бодис байгаа 13 дугаар хорооллын байрны гаднаас түүсэн гэж хэлсэн. Тэгээд тэр хоёр өөр хүмүүстэй уулзаж архи ууна гээд салаад явсан. Би Ууй үлдээд пиво ууж байхад Уг явлаа гээд явсан. Би Э, Мг хоёр дээр очсон. Тэгээд бид гурав пиво уугаад нилээн халсан. Тэгж байгаад би Э цүнхэнд байгаа гэсэн гялгар ууттай өвсийг хэрэглэхээр тасдаж  аваад уутанд хийж өөрийнхөө цүнхэнд хийсэн. Үлдсэн хэсгийг нь Э цүнхэнд үлдээсэн. Би уг өвснөөс сонинд ороогоод татах гэхэд нойтон байсан болохоор болохгүй байсан. Харин Мг уг өвснөөс аваагүй, татаагүй. Тэгээд бид гурав Алтан Өргөө хотхоны сааданд очоод байж байтал Мг, Э хоёр маргалдаж муудалцсан чинь цагдаа ирээд бид гурвыг нэгжсэн чинь нөгөө гялгар ууттай өвснүүд гарсан. Би сааданд сууж байхдаа Эс авч хэрэглэж үзэх гэтэл нойтон болоод болохгүй байсан тэгэхээр нь цүнхэндээ хийсэн байсан юм гэжээ. /хх-ийн 65/    

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 11-31/: Э.Д биед үзлэг хийсэн байна.

          Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 32-35/

          Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 36-46/: Б.Э биед үзлэг хийсэн байна.

          Эд зүйл хураан авсан тэмдэглэл /хх-н 47-51/

          Мансууруулах сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл /хх-н 52-55/

           Б.Э мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /хх-н 56-58/

          Хэрэг бүртгэлийн 180607651 дугаартай хэрэгт Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс ирүүлсэн эд зүйлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 59-61/

           Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоолд: Хэрэг бүртгэлтийн 180607651 дугаартай хэрэгт шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгээс №9788, 9789 дугаартай дүгнэлтээр НҮБ-н1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканниболын агууламж бүхий мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодис болох нь тогтоогдсон Э.Д, Б.Э нарын биед үзлэг хийж хураан авсан өвс нэршилтэй мансууруулах бодисыг тэдний биед үзлэг хийж бэхжүүлж авсан бичлэг, зургийг тусгасан СД зэргийг эд мөрийн баримтаар тооцсугай.  /хх-н 62/

          Э.Д, Б.Э нарыг гэрчээр байцаасан тэмдэглэлүүд /хх-н 63-72/

          Гэрч Б.Мг мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр 19.00 цагийн орчимд Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх зах дээр найз Э уулзаад 13 дугаар хороолол руу хамт алхаад явсан. Бид хоёр Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 4 дүгээр байрны үүдэнд сууж байгаад дараа нь Алтан өргөө хотхоны сааданд сууж пиво уусан. Тэгээд 22.00 цагийн орчимд танил дүү болох Арвай ирээд манай ээж 8 сарын сүүлээр нас барчихлаа гээд бид нар хамт архи уугаад байж байтал Эруу Д залгаад би нар 22б байрны орчим очсон. Э, А бид гурав Д дээр очиход Д нэг танихгүй эмэгтэйтэй байсан. Бид гурав тэнд удаагүй эргээд нөгөө газартаа ирсэн. Тэнд бид нар пиво уусан. Цаг гарангийн дараа Д бид нар дээр ирсэн. Бид нар мөнгөө нийлүүлээд архи авч ууцгаасан. Тэнд байж байтал эргүүлийн цагдаа ирээд бид нарыг тар гэсэн. Бид нар явж байгаад эргээд нөгөө саадандаа ирсэн. Гэтэл дахиад цагдаа нар ирсэн. А 21 насанд хүрээгүй болохоор зугтаасан. Бид гурав цагдаа дээр ирсэн. Би тэр хоёрын цүнхэнд байсан зүйлийг мэдээгүй гэжээ.  /хх-н 73-77/

          Гэрч С.Д мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний хүү Данзанравжаа нь 1994 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр Багануур дүүрэгт айлын том хүүхэд болж мэндэлсэн доороо 10, 5 настай хоёр дүүтэй. Бага насаа Багануурт эцэг эхийн гар дээр өнгөрөөсөн. 1996 онд манайх хотод шилжин ирсэн. Шихи хутаг хууль зүйн сургуулийг төгссөн. Сургуульд сурч байхдаа оюутан цэрэгт хамрагдаж цэргийн албаа хаасан. Миний хүү зан байдлын хувьд өрөвч зөөлөн сэтгэлтэй, хүнд итгэмтгий, хүнд туслах гээд л байдаг, сайхан сэтгэлтэй хүүхэд байгаа юм. Миний бие 2016 онд судасны хагалгаанд орж асаргаа их шаардлагатай болсон. Энэ үед миний хүү л тус болдог байсан. Хэргийн талаар би огт мэдээгүй. Миний сэтгэл санааг зовоочихно гээд хэлээгүй юм шиг байсан гэжээ. /хх-н 78-79/

          Гэрч Ү.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би Баянзүрх дүүргийн 15 дугаар хороо 4 дүгээр байранд орцны жижүүрийн ажлыг хийгээд 11 жил болж байна. Би 11 жил энэ байрны орцуудаар жижүүр хийж амьдарч байгаач байрны гадаа байх сааданд мансууруулах үйлчилгээтэй өвс ургамал ургадаг талаар нь мэдэхгүй. Манай байрны орцны жижүүрүүд жилдээ 7 сарын эхээр болон 9 сарын сүүлээр нийтдээ 2 удаа сааданд ургасан зэрлэг ургамлыг түүж бөөгнүүлээд хогны машинд ачуулан хаядаг. 2018 оны 9 сарын сүүлээр мөн дээрх байдлаар түүж хаясан. Би ямар өвс ургамал байдаг талаар нь мэдэхгүй бүх өндөр ургасан ургамлыг л үндсээр нь тасдаж авч хаядаг гэжээ.  /хх-н 80-81/

          Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2018 оны 9 дүгээр сарын 16-ны орой 20.00 цагаас 17-ны өдрийн оройн 08.00 цаг хүртэл 12.00 цагийн хооронд машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэсэн. Энэ хугацаанд буюу шөнийн 01.00 цагийн орчимд Алтан өргөө хотхоны гадуур машинт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед сааданд үл таних 3 залуу архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хоёр залуу нь хоорондоо маргалдаж барьцалдсан байх үед нь саатуулж  машин дээрээ 3-ууланг нь авч ирээд цэргийн ангид ажилладаг гэх залуугийн үүрч явсан цүнхийг шалгатал гялгар ууттай нойтон ногоон өнгийн өвс мэт зүйл байсан тул шалгуулахаар хэлтэс рүүгээ 3-ууланг нь авч явсан. Тэдгээр залуусыг авч явж байхад хойно сууж байсан өндөр залуу  /  нь гялгар уут дуугаргахаар нь эргэж хараад гартаа байгаа зүйлээ өг гэхэд өвс мэт зүйлийг өгсөн. Энэ юу юм бэ гэхэд өвс байгаа юм найзаасаа авсан юм хатааж хэрэглэх гэж байгаа юм гэж хэлсэн. Хэнээс авсан бэ гэхэд хажуудаа сууж явсан залуугаас авсан гэж хэлсэн. Харин нөгөө нэг залуугаас нь ямар нэгэн зүйл илрээгүй гэжээ.  /хх-н 82-83/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 85/

          2018.9.28-ны өдрийн 9789 дугаартай шинжээчийн дүгнэлт:

          1.Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

           2.Шинжилгээнд ирүүлсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 44.8653 г, цэвэр жин нь 40.4363 г байна. Ургамал мэт зүйлийн нэр төрлийг тогтоох боломжгүй.

          3.4.Эдгээр асуулт нь манай лаборторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно.

         5.№2 иргэн Б Э хураан авсан эд зүйл гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно гэжээ.  /хх-н 86-87/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 88/

          2018.9.28-ны өдрийн 9788 дугаартай шинжээчийн дүгнэлт:

           1. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна.

2.Шинжилгээнд ирүүлсэн нойтон ногоон өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин нь 35.7960 г, цэвэр жин нь 32.8474 г байна. Ургамал мэт зүйлийн нэр төрлийг тогтоох боломжгүй.

           3.4 Эдгээр асуулт нь манай манай лаборторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно.

          5.№1 иргэн Э Д  хураан авсан эд зүйл гэрч Б.Б гэсэн хаягтай ногоон өнгийн ургамал мэт зүйлээс дельта-9 тетрагидроканнабинол /delta 9 tetrahydrocannabinol/ илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ийн жагсаалтад багтдаг болно гэжээ.  /хх-н 89-90/  

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 9/

          2018.9.28-ны өдрийн 9782 дугаартай шинжээчийн дүгнэлт

1.Шинжилгээнд ирүүлсэн Э.Данзанравжаагийн шээсэнд тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ илэрч байна.

Шинжилгээнд илэрсэн  тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын “сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-д  багтдаг болно.

2.3.Манай лаборторийн тодорхойлох хүрээнд хамаарахгүй болно гэжээ.  /хх-н 92-93/                         

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл/ хх-н 94/

         Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 96/

         Шүүх сэтгэц эмгэг судлалын 957 тоот дүгнэлт

         1.Б.Э нь урд өмнө нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт үгүй байна.

2.Одоо Б.Э нь сэтгэцийн эмгэггүй байна.

3.Б.Э нь сэтгэцийн эмгэггүй байна.

4.Б.Э нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Б.Э нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 9 дүгээр сарын 17-ний өдөр хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6.Б.Э нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7.Б.Э нь одоо сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. Б.Э эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй байна.

9.Б.Э мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмдэг илрэхгүй байна гэжээ.  /хх-н 97-98/

          Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 100/

         Шүүх сэтгэц эмгэг судлалын 958 тоот дүгнэлт

1.Э.Д нь урьд өмнө нь каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг сэтгэцийн эмгэгээр өвчилж байсан байна.

            2.Э.Д нь Каннабинойдын шалтгаант сэтгэцийн болон зан үйлийн эмгэг сэтгэцийн эмгэг өвчтэй байна.

           3.Энэ эмгэг нь олдмол эмгэг юм.

4.Э.Д нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна.

5.Э.Д нь гэмт хэрэг үйлдэх үедээ буюу 2018 оны 9 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө  хэрэг хариуцах чадвартай байсан байна.

6.Э.Д нь одоо сэтгэцийн хувьд хэрэг хариуцах чадвартай байна.

7.Э.Д нь  сэтгэцийн хувьд ял эдлэх чадвартай байна.

8. Э.Д эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй байна. СЭМҮТөвд сайн дураар эмчилгээнд хамрагдах боломжтой юм.

9.Э.Д мансууруулах донтой, мансууруулах бодисын хамааралтай байна  гэжээ. /хх-н 101-103/

         Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 99,104/

         Шинжээч эмч Б.С мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ:

         Э.Д 4939 дугаартай өвчний түүхийн хуулбар /хх-н 107-118/        

         Б.Э хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 138-139/

         Э.Д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 140-141/

          Э.Д иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 148,157/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 161/, хувийн байдлын талаарх баримтууд /хх-н 163-169/

          Б.Э иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 146, 156/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 159 /,

          Э.Д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 119, 131/, прокурорын тогтоол /хх-н 132-133/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 134-137/ ,

          Б.Э Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 120,123/, прокурорын тогтоол /хх-н 125-126/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 127-130/ зэрэг болно.

            Б.Э нь 2018 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гаднаас  Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидро канниболын агууламж бүхий уутны хамт 44.8 грамм өвч гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  хууль бусаар түүсэн, 

           2018 оны 9 дүгээр сарын 15-наас 17-ны өдөр хүртэлх хугацаанд   Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадна сааданд өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 44.8 грамм өвч гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан,

            2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадна сааданд Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвч гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр Э.Д өгсөн,

          Э.Д нь   2018 оны 9 дүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны Алтан-Өргөө хотхоны гадна сааданд өөрийн биедээ Нэгдсэн үндэсний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц-ийн 2 дугаар жагсаалтад орсон дельта-9 тетрагидроканниболын агууламж бүхий уутны хамт 35.7 грамм өвч гэх нэршилтэй мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг  худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Шүүгдэгч Б. мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн... Баянзүрх захаас орж юм авчихаад гараад иртэл 23-28 орчим насны залуу дуудсан. Яах гэсэн юм гээд очтол юм авах уу гээд нууцлаг байдлаар асуусан. Тэгэхээр нь юу гэнээ гэхэд мэддэггүй юм уу сүүлийн үед хүмүүс их сонирхоод байгаа ш дээ. Өвс гэх нэршилтэй мансууруулах үйлчилгээтэй бодис гэсэн. Би мэдэхгүй гэхэд авчихаач дээ надад мөнгө хэрэгтэй болоод байна гээд гялгар ууттай өвс үзүүлсэн. Тэгээд 30000 төгрөгөөр өгчихнө гээд байхаар нь би надад тийм их хэмжээний мөнгө байхгүй гэж хэлсэн чинь гуйгаад байхаар нь би өөрт байсан 15.000 төгрөгөөр аваад цүнхэндээ хийчихсэн юм. ...Тэгээд нөгөө өвсөө мартсан байснаа санаад тэр хоёрт хэлэхэд Д татаад үзий гэсэн. Тэгтэл нөгөө өвс нь нойтон байсан болохоор болохгүй байсан. М бид хоёр согтоод муудалцаад байж байтал цагдаа нар ирсэн. Цагдаагийн машинд суугаад явж байтал Д нөгөө өвсийг цонхоор шидчих гэхээр нь шидэх гэтэл цонх нь онгойхгүй гялгар уут шаржигнаад дуугартал урд сууж байсан эмэгтэй цагдаа шууд хурааж авсан. Тэгээд цагдаа дээр ирээд шээсний шинжилгээ хийлгэхэд М бид хоёроос гаргаагүй харин Д илэрсэн гэж байсан. Би өмнө нь өвс гэх зүйлийг хэрэглэж байгаагүй  гэсэн мэдүүлэг  /хх-ийн 68, 70/, Шүүгдэгч Э.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн ... бид 4-үүлээ уулзаж байхад Э өөртөө өвч гэх мансууруулах бодис байгаа 13 дугаар хорооллын байрны гаднаас түүсэн гэж хэлсэн. ...Тэгж байгаад би Э цүнхэнд байгаа гэсэн гялгар ууттай өвсийг хэрэглэхээр тасдаж  аваад уутанд хийж өөрийнхөө цүнхэнд хийсэн. Үлдсэн хэсгийг нь Э цүнхэнд үлдээсэн. Би уг өвснөөс сонинд ороогоод татах гэхэд нойтон байсан болохоор болохгүй байсан. ...М, Э хоёр маргалдаж муудалцсан чинь цагдаа ирээд бид гурвыг нэгжсэн чинь нөгөө гялгар ууттай өвснүүд гарсан. Би сааданд сууж байхдаа Э авч хэрэглэж үзэх гэтэл нойтон болоод болохгүй байсан тэгэхээр нь цүнхэндээ хийсэн байсан юм гэсэн мэдүүлэг /хх-ийн 65/   Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн .. машин дээрээ 3-ууланг нь авч ирээд цэргийн ангид ажилладаг гэх залуугийн үүрч явсан цүнхийг шалгатал гялгар ууттай нойтон ногоон өнгийн өвс мэт зүйл байсан тул шалгуулахаар хэлтэс рүүгээ 3-ууланг нь авч явсан. Тэдгээр залуусыг авч явж байхад хойно сууж байсан өндөр залуу  нь гялгар уут дуугаргахаар нь эргэж хараад гартаа байгаа зүйлээ өг гэхэд өвс мэт зүйлийг өгсөн. Энэ юу юм бэ гэхэд өвс байгаа юм найзаасаа авсан юм хатааж хэрэглэх гэж байгаа юм гэж хэлсэн. Хэнээс авсан бэ гэхэд хажуудаа сууж явсан залуугаас авсан гэж хэлсэн. Харин нөгөө нэг залуугаас нь ямар нэгэн зүйл илрээгүй гэсэн мэдүүлэг  /хх-н 82 зэрэг бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.            

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Б. нь Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 4 дүгээр байрны гаднаас  өвс гэх нэршилтэй ургамалыг түүж гялгар уутанд хийгээд цүнхэндээ авч хийгээд шөнө Э.Д энэ мөн үү гэж асуухад Э.Данзанравжаа мөн байна гээд хэсгийг татах гэсэн боловч нойтон учир асаагүй байна. Ингээд хатааж байгаад хэрэглэх зорилгоор гялгар уутанд тасдаж аваад биедээ авч явсан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна.

        Иймд Б.Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар түүж бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг, Э.Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

        Шүүгдэгч Э.Д өмгөөлөгч Э. нь энэ гэмт хэрэгт хэлбэрийн төдийн оролцсон тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн санал гаргасаныг шүүх хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ. Э.Д уг бодисыг хэрэглэдэг учраас мөн эсэхийг мэддэг байсан ба, мөн тухайн  үед Б.Э хатааж байгаад хэрэглэх зорилготойгоор гялбар уутанд тасдаж аваад цүнхэндээ хийсэн талаараа өөрөө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэг өгөхдөө мэдүүлсэн ба цагдаагийн байгууллага дээр очоод түүний  цүнхэнд үзлэг хийж цүнхнээс нь гаргаж авсан талаараа тэмдэглэл үйлдсэн баримт байгаа зэргээс үзэхэд Э.Да хэлбэрийн төдий биш идэвхтэй үйлдлээр гэмт хэрэг үйлдсэн байна гэж шүүх дүгнэсэн болно.    

    Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдпаж буй №1 иргэн Э.Д хураан авсан цагаан өнгийн хуванцар савтай хөгзөрч муудсан хатсан байдалтай хар бараан өнгийн ургамал 13,03 грамм жинтэй / цаасанд боосон байдалтай 21,17 грамм жинтэй/, №02 гэж дугаарласан иргэн Б.Э хураан авсан өнгөгүй гялгар уутанд хийсэн цагаан өнгийн хуванцар савтай хатаж хөгзөрсөн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 25,7 грамм-г  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шилжүүлэх, нэг ширхэг СД-г хэрэгт хэрэг хадгалах хугацаа дуустал үлдээхээр шийдвэрлэв.

         Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

         Шүүх шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10,36.12, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Б овогт Б Э Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүний түүхий эдийг худалдаалах зорилгогүйгээр  хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай,

          Э овогт Э Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт заасан мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг  тус тус  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн  1 дэх хэсэгт зааснаар Б.Э 2 жилийн хугацаагаар, Э.Д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар  Б.Э, Э.Д нарт тус бүр оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад  тус тус эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  Б.Э, Э.Д нарын 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрөөс энэ өдөр хүртэл цагдан хоригдсон 44 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

5. Энэ хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Б.Э, Э.Д нар нь бусдад төлөх төлбөргүй  болохыг тус тус  дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Хар тамхитай тэмцэх газрын эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалагдпаж буй №1 иргэн Э.Д хураан авсан цагаан өнгийн хуванцар савтай хөгзөрч муудсан хатсан байдалтай хар бараан өнгийн ургамал 13,03 грамм жинтэй / цаасанд боосон байдалтай 21,17 грамм жинтэй/, №02 гэж дугаарласан иргэн Б.Э хураан авсан өнгөгүй гялгар уутанд хийсэн цагаан өнгийн хуванцар савтай хатаж хөгзөрсөн ургамал мэт зүйл гялгар уутны хамт 25,7 грамм-г  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-д зааснаар устгуулахаар  Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газарт шилжүүлэх, нэг ширхэг СД-г хэрэгт хэрэг хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  Э.Д, Б.Э нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН