Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01657

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2023/01657

 

 

Ч.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С., Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02358 дугаар шийдвэртэй,

Ч.*******ын нэхэмжлэлтэй, ******* ******* ******* ******* ******* ******* ******* *******д холбогдох,

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулж, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ч.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О., А., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие Замын даргын 2022 оны 10 сарын 13-ны өдрийн тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. 2022 оны 08 сарын 16-ны өдрийн Хувь ******* ******* ******* ******* *******ын Ерөнхий хорооны 4 дүгээр хурлын тогтоолын 13 дугаар хавсралтаар бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтийг баталж, 2022 оны 09 сарын 01-ний өдрөөс мөрдөхөөр заасан.

Тус бүтэц зохион байгуулалтаар 2022 оны 08 сарын 31-ний өдрийн байдлаар байсан орон тооноос зохих хэсгийг хасах нэмэх байдлаар өөрчлөлт оруулж, нийт ажилтан албан хаагчдын тоог цөөрүүлэх зорилготой байсан атлаа эцсийн үр дүнд 520 ажилтны тоог 530 болгож нэмэгдүүлсэн. Энэхүү бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөөр манай ажлын албанаас дотоод бүртгэлийн ажилтны орон тоо нэг байсныг цомхотгож дотоод хяналт шалгалтын байцаагч 6 ажилтан байснаас 5 болгон цомхотгосон.

Ерөнхий хорооны 2022 оны 08 сарын 16-ны өдрийн 4 дүгээр протоколын 13 дугаар хавсралтад алба бие бүтэц орон тооны хуваарь өөрчлөлтийн он сар өдрийг харвал 08 сарын 15-ны өдрөөс 08 сарын 16-ны өдөр байгаа юм. Өөрөөр хэлбэл, 08 сарын 15-ны өдөр манай албаны ажилчдын орон тоо болон бусад ажилтан албан тушаалтныг цомхотгох тодорхой болсон байсан. Ерөнхий хорооны 4 дүгээр протоколын 13 дугаар хавсралтад авагдсан хуваарьт нэр өөрчлөгдсөн, шилжсэн, нэмсэн тухай нэр томьёо байгаа юм. Үүнд дотоод хяналт шалгалтын орон тоог хоёроор хасах гэсэн байдаг.Үүнийг анхааран авч үзнэ үү.

1.2. Намайг ажлаас чөлөөлсөн тушаал дээр дотоод хяналт шалгалтын байцаагчийн албаны 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 24/120 тоот албан бичгийг үндэслэсэн энэхүү хурлын тэмдэглэл нь 2022 оны 10 сарын 12-ны өдөр гэж заасан байдаг. Гэвч тухайн өдөр хурал болоогүй учир нь ажлын орон тооны цомхотголд орсон 6 байцаагчид 09 сарын 13-ны өдөр мэдэгдэл өгөөд 10 сарын 13-ны өдөр дуусах байсан боловч надад мэдэгдэл өгөөгүй 09 сарын 13-ны өдрөөс хойш надад ямар нэгэн ажил үүрэг даалгавар өгөхгүй бусад 5 байцаагчид ажлын үүрэг даалгавар өгөөд хангагдаж байсан.

Эдгээр байдлыг хараад намайг онцолж байгааг ойлгосон. Тухайн үед би дээд удирдлага надтай уулзаж ярилцан байх гэж итгэн хүлээж 10 сарын 10-ны өдрөөс 10 сарын 14-ний өдрийг дуустал цагтаа ажилдаа ирж явсан. Ингээд би дотоод хяналт шалгалтын албаны дарга Н.тай уулзах гэсэн боловч надаас зайлсхийгээд ажил дээрээ ирээгүй уулзаж чадаагүй.

Улмаар 09 сарын 01-ний өдрөөс дүн бүртгэлтийн орон тоо байхгүй болно гэдэг сургаар дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоон дээр н.ийг томилоод тухайн хурлын протоколыг түүгээр хөтлүүлсэн. Харин мэдэгдэх хуудас авсан ажилтнуудын хэнтэй ч уулзаагүй бид өдөр болгон нэгнээсээ асууж хүлээсэн хүмүүс байсан.Тус хурлын тэмдэглэлд ажилчид ажил үүрэг гүйцэтгэлийн ур чадварын *******д хол зөрүүтэй зүйл байхгүй талаарх судалгаа гаргаж бичсэн байдаг.

Дотоод хяналт шалгалт байцаагчийн албанаас намайг хасаад 5 хүнийг үндсэн ажилтнаар ажиллуулах тушаал гарсан. Үүнд н., н.-, н. н., н. нар эдгээр ажилтнуудын тушаал дээрх туршилтын хугацааг анхаарч харж өгнө үү гэж хүсэж байна. Яагаад гэвэл н., н.- нарын туршилтын хугацаанаас ялгаа харагдана гэж бодож байна. Надаас бусад байцаагч нар гэр бүлтэй нялх хүүхэдтэй хүмүүс байгаа тул шууд ажилгүй болох нь эдгээр хүмүүсийн аж амьдралд хүндээр тусахаар байна гэж хурлын тэмдэглэлийн төгсгөлд бичсэн байдаг.

1.2. Миний бие 3 хүүхэдтэй бага хүүхэд минь дунд сургуульд сурдаг, дунд хүүхэд минь гадаадад оюутан, том хүүхэд минь БНСУ-д хөдөлмөр эрхлээд явж байгаа, би өөрөө байрны ипотекийн зээлтэй гээд надад ч мөн ар гэрийн асуудал бий. Би 19.. онд төрсөн, одоо .. настай. байдлын төлөө 34 жил ажиллаад хурандаа цолтой .. настайдаа өөрийн саналаар цэргийн тэтгэвэрт гарсан.

Намайг ажлаас чөлөөлсөн тушаал нь Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсэг, Хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 5.1.1, 145 дугаар зүйлийн 145.1, 145 дугаар зүйлийн 145.2 хэсэгт заасныг тус тус зөрчиж байна. Намайг ажлаас чөлөөлөгдөх үеэр манай ажлын албаны бичиг хэргийн ажилтны орон тоог цомхотгосон бөгөөд тус ажлын орон тоон дээр жирэмсний амралт авсан ажилтны оронд түр хугацаагаар ажиллаж байсан н.ийг 2022 оны 09 сард дотоод хяналт шалгалтын байцаагчаар шилжүүлэн томилсноор дотоод хяналт шалгалтын байцаагчийн албан дээр ажиллаж байгаа ажилтны тоо 2022 оны 08 сарын 15-ны өдрийн хорооны хурлын шийдвэрт 6 байсан албан тушаалтны тоог нэгээр нэмснээр цомхотгох шалтгаан үүссэн.

******* ******* *******ын даргаар н. 2021 оны 12 сарын 28-ний өдөр томилогдсон цагаас эхлэн байгууллагын хөрөнгө мөнгийг хэмнэх, ажлын байрны цомхотгол хийх талаарх яриа гарч эхлээд манай албаны хуучин дарга н. ажилчдын цомхотголд оруулах ажилтнуудын нэг нэгээр нь дуудан уулзаж айлган сүрдүүлсэн үйлдлүүд гаргах болсон. ******* ******* ******* ******* ******* *******ээс ажилчдын орон тооны цомхотгол хийсэн атлаа дахин ажилчид авсаар байсан. 2022 оны 04 сарын 15-ны өдөр н.Хангай, 2022 оны 04 сарын 29-ний өдөр н.-, 2022 оны 05 сарын 27-ны өдөр н.- нарыг тус тус 3 сарын туршилтын хугацаатайгаар ажилд авсан. Манай албаны ажилтан н. жирэмсний амралтын чөлөө авах болсноор ******* ******* *******ын өртөөнд н. нь 2017 оноос эхлэн бичиг хэрэг, мөнгөний нярваар ажилласан Дотоод хяналт шалгалтын байцаагч н. оронд 07 сарын 01-ний өдөр н.тай хөдөлмөрийн гэрээ байгуулж 09 сарын 01-ний өдрөөс дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажлын байранд түр ажилтнаар томилогдсон. Тухайн дотоод хяналт шалгалтын ажлын байранд тавигдах шаардлагад дээд боловсролтой, эрх зүйч, эдийн засагч, төрийн удирдлагын мэргэжилтэй байх ёстой гэж заасан байдаг. Гэвч н. нь МИУС-ийн физик электрон сургуулийн физикч мэргэжилтэй, бичиг хэрэг, мөнгөний нярваар ажиллаж байсан, ажлын байранд тавигдах шаардлага хангахгүй хүнийг ямар ч сонгон шалгаруулалтгүйгээр томилж, нэг хүнийг илүүдэл үүсэж намайг тэтгэвэр авдаг тэтгэврийн насны хүн гэх шалтгаанаар ажлаас чөлөөлсөн. Иймд намайг үндэслэлгүйгээр хууль зөрчиж ажлаас чөлөөлсөн тушаалыг хэрэгсэхгүй болгож, эргүүлэн ажилд буцаан томилж, ажилгүй байх хугацааны нөхөн олговор болон нийгмийн даатгалыг төлүүлэх хүсэлттэй байна. Миний бодсон тооцооллоор цалингийн картын дүн 29,710,000 төгрөг болж байгаа, үүнийг 10 сарын дунджаар бодоход 2,970,000 төгрөг, ажлын 21 хоногт хуваахад нэг өдрийн цалин 141,476 төгрөг гарч байгаа. Намайг ажлаас чөлөөлсөн өдрөөс өнөөдрийг хүртэл нийт 160 хоногийг 141,476 төгрөгөөр үржүүлэхэд 22,636,160 төгрөгийн нөхөн олговор болон ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалыг төлүүлэх хүсэлттэй байна гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. ******* ******* ******* ******* ******* ******* *******ын Ерөнхий хороо 2022 оны 08 сарын 16-ны өдрийн хурлын 4 дүгээр протоколын 13 дугаар хавсралтаар Алба бие даасан хэлтсийн түвшний орон тооны хуваарийг баталсан. Энэхүү протоколын 20 дугаарт Дотоод аудит хяналт шалгалт алба түүний 354 дэх дугаарт дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоог 6 байсныг 5 болгон хорооноос өөрчилсөн. Үүний дагуу ******* ******* *******ын даргын 2022 оны 09 сарын 01-ний өдрийн А/688 тоот бүтэц зохион байгуулалт орон тоог батлах тухай тушаалаар нэрсийн жагсаалт гарч дотоод аудит хяналт шалгалтын албанд 2022 оны 10 сарын 22-ны өдөр хяналт шалгалтын хэлтсийн орон тоо 10 байсныг 8 байхаар болж үүнд дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо, хэрэг бүртгэлтийн ажилтны орон тоо тус тус хасагдсан талаар хуралдсан байдаг.

2.2. Тухайн хуралд хяналт шалгалтын хэлтсийн 9 ажилтанд анкетын аргаар судалгаа хийхэд 22-55 насны хооронд, дунджаар 0-15 насны хоёроос дээш хүүхэдтэй гэр бүлтэй залуучууд байна дээрх ажилчид ажил үүргийн гүйцэтгэл, ур чадварын *******д хол зөрүү байхгүй. Харин Ч.******* нь газраас 2018 оны 09 сарын 01-ний өдөр цэргийн тэтгэвэрт гарсан тэтгэвэр авч байгаа талаар судлан ярилцсан. ******* ******* ******* нь төрийн болон орон нутгийн өмчид хуулийн этгээд ба төрөөс давхар цалин хангамж авч байгаа ажилчдын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр таслан зогсоох үүднээс засгийн газраас тодорхой бодлогыг хэрэгжүүлж байгаатай холбогдуулан дагаж мөрдөх нь зүйтэй гэж үзэж шийдвэрийг гаргаж нэр бүхий албан тушаалтнуудад мэдэгдлийг хүргүүлсэн.

Ч.******* нь ******* ******* *******ын дотоод аудит хяналт шалгалтын албаны байцаагчаар 2021 оны 09 сарын 29-ний өдрөөс эхлэн хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаад 2022 оны 10 сарын 13-ны өдөр Б1/523 тоот Замын даргын хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тушаалаар хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болгосон түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг дуусгавар болгохдоо дараах хуулийн заалтыг баримталсан.

Үүнд: Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж, 83 дугаар зүйлийн 83.1 дэх хэсэгт Ажил олгогч ажилтны ажлын байрыг хэвээр хадгалах тохиолдолд ажлыг нь түр, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа дуусгавар болсон тохиолдолд бүрмөсөн хүлээн авна гэж,

83.3 дахь хэсэгт Ажил олгогч ажилтны хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай шийдвэртээ ажил хүлээлгэн өгөх хугацааг заана гэж тус тус заасны дагуу мөн ******* ******* *******ын Ерөнхий хорооны 2022 оны 4 дүгээр протоколын 13 дугаар хавсралт, ******* ******* *******ын дүрмийн 22 дугаар зүйлийн А,З заалт, Үйлдвэрчний хэвлэлийн хорооны 2022 оноос 2023 оны хамтын гэрээний 6 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэг, Дотоод аудит хяналт шалгалтын албаны 2022 оны 10 сарын 13-ны өдрийн 24/120 тоот албан бичгийг тус тус үндэслэж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох тухай албан тушаалыг гаргасан байдаг.

Ч.*******ад Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт Ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1, 80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасны дагуу 2022 оны 09 сарын 13-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэж заасны дагуу мэдэгдэх хуудсыг өгсөн. ******* Төмөр *******ын дэргэдэх, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс 2022 оны 12 сарын 09-ний өдөр Ч.*******ын гаргасан гомдлыг хуралдаад хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь үндэслэлтэй байна гэх шийдвэрийг хүргүүлсэн байдаг.

2.3. 2022 оны 10 сарын 12-ны өдөр дотоод аудит хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байсан ажилтнуудын судалгаа гарахдаа нийгмийн хангамж баталгаа буюу тухай хүмүүсийн 0-15 насны нялх хүүхэдтэй байдал, ар гэрийн нөхцөлийг анкетын аргаар судалгаа хийхэд Ч.******* нь өндөр настны тэтгэвэрт гарсан цалин орлоготой харин бусад ажилчдын *******д 2-5 насны нялх хүүхэдтэй, сургуульд суралцдаг, эцэг эхийн цалин хөлснөөс шууд хамааралтай буюу үр хүүхдээ тэжээн тэтгэх боломжийг хангах үүднээс тусдаа цалин орлоготой ажилтан ганцхан Ч.******* байсан учир нийгмийн халамжийг хамгаалал,хүүхдийн эрхийг хамгаалах тухай асуудлаас гадна, анкетын аргаар шүүж шийдвэрийг гаргасан албанд хэн хэнийг үргэлжлүүлэн ажиллуулах талаарх санал хүсэлтийг хүнийг нөөцөөс ******* *******ын дарга руу хүргүүлэхэд Ч.*******аас бусад 5 байцаагч нар үргэлжлүүлэн ажиллах саналаа ирүүлсэн түүний дагуу тушаалыг гаргасан байдаг.

Үйлдвэрчний хэвлэлийн хамтын гэрээний 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийг баримтлан ажилласан жилтэй хамааруулж Ч.*******ад 2 сарын тэтгэмжийг олгосон 2022 оны 10 сарын 13-ний өдрийн 24/120 тоот албан бичгийг үндэслээд Ч.*******тай байгуулсан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан нь хууль хэрэглээ болон хуулийг тайлбарлах хэрэглэх ямар нэгэн алдаа байхгүй нэхэмжлэл гаргахдаа Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд заасны дагуу ялгаварлан гадуурхах, хөдөлмөрийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, 6 дугаар зүйлийн 6.1 , 145 дугаар зүйл заалтуудыг баримталсан. Ч.*******ыг ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй.

Өөрөөр хэлбэл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 26 дугаар зүйлд заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаа нотлох хэрэгтэй. Нэхэмжлэгчийг тэтгэвэрт гарсан гэдэг үндэслэлээр намайг ажлаас чөлөөлсөн гэж байгаа боловч ийм зүйл байхгүй эрх бүхий байгууллагаас манай албаны 2 орон тоог цөөрүүлэх тушаал гарсан дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоо, хэрэг бүртгэлийн ажилтны орон тоог тус тус нэгээр цөөрүүлсэн. Дотоод хяналт шалгалтын 6 байцаагчийг өндөр насны тэтгэвэрт гарснаар нь ялгаварлан гадуурхсан зүйл байхгүй анкетын аргаар судалгаа хийж сонгон шалгаруулалт явуулахад тогтмол орлоготой, нийгмийн даатгалын газрын архив мэдээгээр Ч.******* сар бүр 2,375,000 төгрөг тогтмол авдаг байсан. Замын даргын 2022 оны 10 сарын 13-ны өдрийн Б1/523 тоот хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгосон тушаал хууль тогтоомж зөрчөөгүй, ажлын байр цөөрсөн үйл баримт тогтоогдсон гэж үзэж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1, 127 дугаар зүйлийн 127.1 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Ч.*******ыг ******* Төмөр *******ын Дотоод хяналт шалгалтын байцаагчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговорт хариуцагчаас 22,208,940.0 төгрөг /холбогдох суутгалыг хийх/-ийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* *******д даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1 дэх заалтыг баримтлан хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 268,995 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн байна.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Тус *******ийн Ерөнхий хорооноос бүтэц зохион байгуулалтад өөрчлөлт оруулсан бөгөөд энэ өөрчлөлтөөр Дотоод аудит хяналт шалгалтын албаны хяналт шалгалтын хэлтсийн байцаагчийн 6 орон тоог 5 болгож цөөрүүлсэн. Энэхүү 6 орон тоонд эдгээр хүний дунд сонгон шалгаруулалтыг хийсэн бөгөөд 6 ажилтан дунд анкетын аргаар явуулсан. Тухайн 6 ажилтны нэг нь төрсний дараах хүүхэд асрах чөлөөтэй тул Хөдөлмөрийн тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-дэх хэсэгт "Энэ хуулийн 80.1.4, 80.1.5, 80.1.6-д заасан болон аж ахуйн нэгж, байгууллага татан буугдсанаас бусад тохиолдолд жирэмсэн эмэгтэй, гурав хүртэлх насны хүүхэдтэй эх /ганц бие эцэг/-ийн хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлахыг хориглоно" гэж заасан тул 5 ажилтны дунд явуулсан. Эдгээр нь ажлын ур чадварын *******д адил тэнцүү байсан тул гэр бүлийн цалин орлого ба бага насны хүүхэдтэй байдлыг харгалзан Дотоод аудит хяналт шалгалтын алба нь анкетын аргаар сонгон шалгаруулалтыг хийж шийдвэр гаргаж, Хүний нөөцийн албанд цаашид ажиллах 5 хүний нэрийг ирүүлсэн. Түүнийг үндэслэн Замын даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/1/523/ дугаартай тушаалаар гаргасан.

4.2. Замын даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б//523/ дугаартай тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3 заалт, УБЗ ХНН-ийн дүрмийн 22 дугаар зүйлийн а, и заалт, Ерөнхий хорооны 2022 оны 4 дүгээр хурлын протоколын 13 дугаар хавсралт зэргийг үндэслэн гарсан бөгөөд Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т заасны дагуу нэг сарын өмнө мэдэгдсэн болно.

Тухайн тушаал нь хууль хэрэглээний алдаагүй болно. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил олгогчийн үндсэн эрх, үүргийг заасан бөгөөд энэ зүйлийн 43.3 дахь хэсэгт "Ажил олгогч нь ажил, амралтын цагийг зохицуулах, хөдөлмөр эрхлэлтийн уян хатан нөхцөл хэрэглэх зэргээр ажилтны ажил, амьдралын тэнцвэрийг хангахад дэмжлэг үзүүлэх, хамтын гэрээ, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээнд тусгах *******аар ажилтны хүүхдэд ээлтэй, хүүхэд хамгааллын бодлого хэрэгжүүлнэ" гэж үүрэг болгосон хэм хэмжээг хуульчлан заасан тул бага насны хүүхэдтэй 5 ажилтанг ажлын байраар хангах шийдвэр гаргаж байгаа нь ажил олгогч нь хуулиар хүлээсэн үүргээ шударгаар биелүүлсэн зөв шийдвэр гэж үзнэ.

4.3. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 10-т "харин сонгон шалгаруулалт явуулахгүйгээр бага насны хүүхэдгүй, тэтгэврийн орлоготой гэж ажлаас чөлөөлж хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ялгаварлан гадуурхсан гэх нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй..." гэсэн дүгнэлт хийсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр болжээ.

Сонгон шалгаруулалтыг анкетын аргаар явуулахад адил тэнцүү нөхцөл тогтоогдож байвал мэргэжил ур чадварын сонгон шалгаруулалт явуулах бөгөөд бидний авч үзэж байгаа энэ асуудлын *******д ийм нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг шүүгч анхаарсангүй. Нэхэмжлэгч Ч.******* нь энэ 5 ажилтны дунд ганцаараа өндөр насны тэтгэвэр тогтоолгосон этгээд бөгөөд өндөр насны тэтгэвэрт гарсан үйл баримтын талаар талууд маргаагүй.

Мөн шийдвэрийн тогтоох хэсэгт ямар ажилд эргүүлэн тогтоож буй нь ойлгомжгүй бөгөөд тодорхойгүй байгаа нь шүүхийн шийдвэр биелэгдэх нөхцөлгүй шийдвэр болсон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 13 ба 14-т энгийн тооцооллын алдаатай шийдвэр болжээ.

Иймд шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангахгүй хуулиар хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлсэн ажил олгогчийг шийтгэж байгаа мэт илэрхий алдаатай Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02358 дугаартай шийдвэрт нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гарсан. 6 орон тоог 5 орон тоо болгож цомхотгосонд талууд маргаагүй. 6 орон тоонд анкетын аргаар сонгон шалгаруулалт явуулсан гэдэг боловч сонгон шалгаруулалт явуулаагүй байдаг. Орон тоо цомхотгоход анкетын аргаар сонгон шалгаруулалт явуулдаггүй. Миний бие дотоод хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж, сонгон шалгаруулалтын үзлэг шалгалт хийх чиг үүрэгтэй ажиллаж байсан. Анкетын аргыг шинэ орон тоо бий болоход буюу сул орон тоонд хүмүүсийг сонгон шалгаруулалтад оруулахад ашигладаг 4 үе шатны, 1 үе шат нь байдаг. Уг анкетад 9 хүний нэр байдгаас 2 нь ахлах байсан учир мэдэгдэх хуудас өгөөгүй. Судалгааг нөхөж хийсэн нь 2 хүнийг нэмж оруулсан гэдгээр нотлогддог. Би 09 дүгээр сарын 13-ны өдөр мэдэгдэл авч, 10 дугаар сарын 13-ны өдөр хүртэл дахин ажиллах өргөдөл гаргаж, Дотоод хяналт шалгалтын албаны даргатай уулзах гэсэн боловч уулзаж чадаагүй. Тухайн үед албаны хурал болсон гэж ярьдаг ч хурал болоогүй. Уг хурлыг нөхөж хийхдээ намайг хүүхэдгүй гэж дурдсан байдаг. Би 3 хүүхэдтэй, том хүүхэд Солонгост ажилладаг, дунд хүүхэд Ирландад оюутан, бага хүүхэд 9 дүгээр ангид суралцдаг. Мөн байрны ипотекийн зээл төлдөг. Намайг тэтгэвэрт гарсан гэж тайлбарладаг, би нийгмийн даатгалын сангаас өндөр насны тэтгэвэрт гараагүй.

Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар тэтгэвэр авдаг. Энэ нь төрийн албанд байдлын төлөө хүчний 25 жилээс доошгүй жил ажилласан эрэгтэй хүсвэл, өөрийн хүсэлтээр тэтгэвэрт гарч болдог хуулийн зохицуулалттай. Би .. насандаа өөрийн хүсэлтээр хурандаа цолтой тэтгэвэрт гарсан. Гэтэл өндөр насны тэтгэвэрт гарсан гэж намайг ялгаварлан гадуурхаж, ажлаас халсан. 06 дугаар сараас 07 дугаар сарын хооронд Дотоод хяналт шалгалтын албанд 6 орон тоонд 6 хүн ажиллаж байсан. 07 дугаар сард н.Золзаяа гэдэг эмэгтэй хүүхэд асрах чөлөө авсан бөгөөд 6 орон тоонд 5 хүн ажиллаж байсан. 08 дугаар сарын 16-ны өдөр Ерөнхий хорооны хурал болж, түр ажиллаж байсан хүнийг хүүхэд асрах чөлөөтэй хүний оронд ажилд авч, намайг тэтгэвэр гарсан гэдэг үндэслэлээр ажлаас халсан.

Дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоонд сонгон шалгаруулалтгүйгээр томилогдсон архив бичиг хэргийн ажилтан нь тухайн албан тушаалын тодорхойлолтод заасан шаардлагыг хангадаггүй. Мөн сонгон шалгаруулалтад оролцсон оролцогчдын ур чадварыг үнэлээгүй томилсон. Хариуцагчаас Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт заасныг баримталж, ажлаас халсан нь үндэслэлгүй. Хүүхдэд ээлтэй бодлого гэдэг нь хариуцагч талын тайлбарлаж байгаагаас өөр ойлголт байдаг. Тухайн маргаан бүхий хэргийг шүүгч өөрийн дотоод итгэл, үнэмшлээрээ хянан шийдвэрлэсэн байхад хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий заалтыг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй байна. Хариуцагч талын гаргасан гомдлын үндэслэлүүд хоорондоо зөрчилддөг. Анхан шатны шүүхийн шийдвэрт Дотоод хяналт шалгалтын байцаагчаар эгүүлэн томилно гэж дурдсан байдаг. Шүүх холбогдох журмын дагуу цалингийн тооцооллыг гаргасан бөгөөд үүнд харшлах зүйл байхгүй гэдэгтэй санал нийлж байна гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр буцаав.

 

1. Нэхэмжлэгч Ч.******* нь хариуцагч *******-******* ******* ******* ******* ******* ******* *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр шаардсаныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

2. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар.

2.а. Нэхэмжлэгч Ч.******* нь ******* Төмөр *******ын Дотоод аудит, хяналт шалгалтын байцаагчаар ажиллаж байсан бөгөөд ******* Төмөр *******ын даргын 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн Б/I/523 тоот тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1, 83 дугаар зүйлийн 83.1, 83.3, Хувь ******* ******* ******* ******* *******ын Ерөнхий хорооны 2022 оны 4 дүгээр хурлын протоколын 13 дугаар хавсралт, хамтын гэрээний 6.8.1, Дотоод аудит, хяналт шалгалтын албаны 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 24/120 тоот албан бичгийг үндэслэн Замын даргын 2022 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн А-688 дугаар тушаалаар бүтцийн өөрчлөлт орсонтой холбогдуулан хөдөлмөр эрхлэлтийн харилцааг 2022 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс цуцалж, чөлөөлжээ.

2.б. Хувь ******* ******* ******* ******* *******ын Ерөнхий хорооны 2022 оны 4 дүгээр хурлын протоколын 13 дугаар хавсралтаар бүтцийн өөрчлөлт хийхээр шийдвэрлэж, Хувь ******* ******* ******* ******* Замын даргын 2022 оны 9 дүгээр сарын 06-ны өдрийн А-688 дугаар тушаалаар бүтэц, зохион байгуулалт, орон тоог баталж шийдвэрлэсэн ба нэхэмжлэгчийн ажиллаж байсан Дотоод аудит, хяналт шалгалтын албаны дотоод хяналт шалгалтын байцаагчийн орон тоог 6 байсныг 5 болгож цөөрүүлж, бичиг хэргийн ажилтан орон тоог хассан баримт авагдсан.

 

3. Талуудын маргааны зүйл болсон сонгон шалгаруулалттай холбоотой үйл баримт бүрэн тогтоогдоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу болжээ. Өөрөөр хэлбэл, сонгон шалгаруулалтыг хариуцагч талаас анкетын аргаар явуулсан гэх боловч нэхэмжлэгчийн анкет, нэхэмжлэгч нь тус ажлын байран дээр тэнцсэн эсэхийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байна. Мөн шинээр нэмж авсан гэх ажилтны анкет авагдаагүй.

3.б. Дээрхи баримтууд авагдаагүйгээс харьцуулан судлах, хэргийн үйл баримтын талаар үнэлэлт дүгнэлт өгөх боломжгүй байна.

 

4. Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 102/ШШ2023/02358 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268,995 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

Ш.ОЮУНХАНД