Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01689

 

 

 

 

 

2023 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 210/МА2023/01689

 

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ш.Оюунханд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 183/ШШ2023/01317 дугаар шийдвэртэй,

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, Т.*******-*******д холбогдох,

37,955,651 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ш.Оюунханд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Золтуяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1. Компаниас зээлээр авсан чингэлэг болон компанийн нэр дээрх ..-.. УН. улсын дугаартай Приус маркийн автомашины засвар үйлчилгээний үлдэгдэл төлбөрт нийт 1,004,897 төгрөг гаргуулах тухайд:

Т.*******-******* нь дараах төлбөр тооцоог дутуу төлж барагдуулсан. Үүнд, 2016 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр Х32016...5-01 тоот Чингэлгийн төлбөр төлөлтийн гэрээг байгуулж, 13 сарын хугацаанд сар бүрийн цалингаасаа 200,000 төгрөг суутгуулж төлбөрийг барагдуулах төлбөрийн нөхцөлтэйгээр 1 бүрийн үнэ нь 1,300,000 төгрөгийн үнэ бүхий CLHU88....-3, TGHU74....-1 дугаартай 40 тонны 2 ширхэг чингэлэгийг нийт 2,600,000 төгрөгөөр худалдан авсан.

2017 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Х3201.....1 тоот "Чингэлгийн төлбөр төлөлтийн гэрээ" байгуулж, 8 сарын хугацаанд төлж барагдуулах төлбөрийн нөхцөлтэйгээр 1 бүрийн үнэ нь 1,500,000 төгрөгийн үнэ бүхий ECMU......-7 дугаартай 40 тонны 1 ширхэг чингэлгийг нийт 1,500,000 төгрөгөөр худалдан авсан.

Иргэн н.Өнөрцэцэгийн худалдан авсан CLHU.....1-9 дугаартай 40 тонны чингэлгийн үлдэгдэл төлбөр 257,697 төгрөг, иргэн Бекханы худалдан авсан ТЕХU17.....-2 дугаартай 40 тонны чингэлгийн үлдэгдэл төлбөр 582,250 төгрөг нийт 839,947 төгрөгийг Т.*******-******* нь 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр ХЗ2016.....1 тоот "Чингэлгийн төлбөр төлөлтийн гэрээ" байгуулж 8 сарын хугацаанд сар бүр цалингаасаа 100,000 төгрөг суутгуулж төлж барагдуулах төлбөрийн нөхцөлтэйгөөр хүлээн зөвшөөрсөн.

Иргэн н.Алтангэрэл, н.Самдан нар тус бүр чингэлэг худалдан авсан бөгөөд үлдэгдэл төлбөр болох 620,000 төгрөгийг Т.*******-******* нь хариуцаж төлж барагдуулна гэж аман байдлаар хүлээн зөвшөөрсөн.

2015 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 1/02 тоот компанийн машиныг ашиглах тухай захирал Ц.*******гийн тушаалын дагуу Т.*******-******* нь компанийн эзэмшил бүхий ..-.. УН. улсын дугаартай Приүс-20 маркийн автомашиныг ажлын бус цагаар хувьдаа ашиглаж байсан.

 

Тус машины засвар үйлчилгээнд 2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар зарцуулсан 329,101 төгрөгийн зардлаас Т.*******-Эрдэнийн хувийн хэрэгцээнд ашиглаж, 3,106 км-т ногдох зардал болох 34,950 төгрөгийг Т.*******-*******эс авах авлага үүсгэсэн.

 

2016 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн бэлэн мөнгөний зарлагын баримтаар 110,000 төгрөгийг компанийн эзэмшил бүхий ..-.. УН. улсын дугаартай Приүс-20 маркийн автомашинд засвар үйлчилгээ хийлгэнэ гэж авсан бөгөөд одоог хүртэл уг автомашинд засвар үйлчилгээ хийлгэснийг нотлох баримт хүлээлгэн өгөөгүй ба уг мөнгийг компанийн касс болон харилцах дансанд буцааж тушаагаагүй. Т.*******-******* нь дээр дурдсаны дагуу нийт 5,704,897 төгрөгийн төлбөр тооцоотой байсан ба үүнээс 4,700,000 төгрөгийг сар бүрийн цалингаасаа суутгуулж төлбөрийг барагдуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр 1,004,897 төгрөгийг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.

 

1.2. ******* ******* ХХК-аас ******* вэй ХХК-ийн авах ёстой 156,116.44 ам.долларын төлбөрөөс Т.*******-******* нь 3,292.56 ам.долларыг хувьдаа ашигласан болохоо хүлээн зөвшөөрч, 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000 ам.долларыг төлж барагдуулсан ба үлдэх төлбөр 1,292.56 ам.долларыг хариуцагчаас гаргуулах тухайд:

 

******* ******* ХХК нь ******* вэй ХХК-тай 2014 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр БГ/14/7 тоот тээвэр зуучийн ерөнхий гэрээ, 2017 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Х320170529/01 тоот тээвэр зуучийн (импорт) үйлчилгээний гэрээнүүдийг тус тус байгуулж хамтран ажиллаж байгаа ба 2016 оны төлбөр тооцооны үлдэгдэл 18,209 ам.доллар, 2017 оны төлбөр тооцоо 141,200 ам.доллар, нийт 159,409 ам.долларын төлбөрөөс 2017 онд 156,116.44 ам.долларыг төлж барагдуулсан. Үлдэгдэл төлбөр болох 3,292.56 ам.доллартой тэнцэх хэмжээний бараа материалыг Т.*******-******* нь ******* ******* ХХК-аас хувийн хэрэгцээндээ авсан тул ******* ******* ХХК нь төлөх ёстой төлбөр тооцооноосоо суутган тооцож уг үлдэгдэл төлбөрийг төлж барагдуулаагүй.

Т.*******-******* нь 3,292.56 ам.долларын үнэ бүхий бараа материалыг ******* ******* ХХК-аас авснаа хүлээн зөвшөөрч 2017 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр ИВ201...... тоот "Тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр төлөлтийн гэрээг ******* вэй ХХК-тай байгуулж төлж барагдуулахаар болсон байна. 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 4,896,000 төгрөг буюу 2,000 ам.долларыг Голомт банкин дахь 14........ тоот төгрөгийн дансанд тушаасан ба үлдэгдэл 1,292.56 ам.долларыг одоог хүртэл төлж барагдуулаагүй байна.

1.3. , , , компаниудаас төлбөрийг дутуу нэхэмжилж нэхэмжлэгч ******* вэй ХХК-д хохирол учруулсан 4,106 ам.долларын хариуцагчаас гаргуулах тухайд

 

, , , компаниуд нь ******* вэй ХХК-аар зуучлуулан гадаадын агентлаг компаниар ачаа тээвэрлүүлэн авсан байна. Гадаадын агентлаг компаниас ирсэн ачаа тээвэрлэсэн төлбөрийн нэхэмжлэхийг харилцагч байгууллагууд руу илгээхдээ компаниас 450 ам.доллар, , компаниас 330 ам.доллар, компаниас 516 ам.доллар, компаниас 2,810 ам.доллараар нэхэмжилж нийт 4,106 ам.долларын алдагдал ******* Вэй ХХК-д үүсгэсэн болно. Тухайн үед манай компанийн санхүүд Т.*******-*******эс ирсэн нэхэмжлэлийн дагуу дээрх дотоодын аж ахуйн нэгжүүдтэй тооцоо хийсэн. Дараа нь гадаадын агентуудтай тооцоо нийлэхэд их хэмжээний зөрүү гарсан. Т.*******-******* нь ажлын хариуцлагагүйгээс болж гаргасан энэхүү зөрүүг компанийн удирдлагаас нууж гадаад агентаас ирсэн нэхэмжлэлүүдийг засварлаж санхүү рүү явуулдаг байсан нь гадаадын агентаас тооцоо нийлэхэд мэйлээр ирсэн нэхэмжлэлүүдээр тогтоогдсон болно.

 

1.4. Гадаадын агент компаниас нэхэмжилсэн төлбөр хэмээн худал тайлбарлан авсан 5,280 ам.долларыг хариуцагч Т.*******-*******эс гаргуулах тухайд

 

Гадаадын агентлаг /хуучин нэр/ - /шинэ нэр/ компаниас ирүүлсэн DEL....-01 дугаар бүхий 2014 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэх хэмээн нягтлан бодогчид Т.*******-Эрдэнийн хүлээлгэн өгсөн нэхэмжлэхийн дагуу 5,280 ам.долларыг чингэлгийн барьцаа гэж ******* вэй ХХК нь 2014 оны 9 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн байна.

 

- компаниас барьцаа мөнгөө буцааж авах үүрэг даалгаврыг Т.*******-*******д компанийн удирдлагын зүгээс нэг бус удаа өгсөн болно. Т.*******-Эрдэнийг ажилдаа ирэхгүй бүтэн сар болсны дараа энэхүү барьцаагаа буцааж авах талаар Гадаадын агентлаг - компанид мэдэгдэхэд 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн мэйлээр 5,280 ам.долларын төлбөр нь төлбөрийн барьцаа биш чингэлгийн төлбөр болохыг мэдэгдэж буцаан олгох барьцаа төлбөр байхгүй ба тухайн үед Т.*******-Эрдэнийн хүсэлтээр нэхэмжлэхээ барьцаа гэж бичиж өгсөн болохоо мэдэгдсэн байна. Гэтэл ******* вэй ХХК нь тус компаниас төлбөр төлөөгүй худалдан авсан чингэлэг байхгүй учир хариуцагч Т.*******-******* нь дээрх хохирлыг манай компанид учруулсан болно.

 

1.5.******* вэй ХХК нь иргэн д тээвэр зуучин үйлчилгээ үзүүлсэн бөгөөд төлбөрийг Т.*******-*******-д шилжүүлсэн тус үйлчилгээний үлдэгдэл төлбөрийн болох 450 ам.доллар, 165,000 төгрөгийг тус тус хариуцагчаас гаргуулах тухайд

 

******* вэй ХХК нь иргэн аас тээвэр зуучийн үйлчилгээний төлбөр 165,000 төгрөг, 3,850 ам.долларын авлагатай ба авлага барагдуулах талаар 2018 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 99119965 дугаар бүхий утсаар холбогдож иргэн д мэдэгдэхэд ******* вэй ХХК-ийн ажилтан Т.*******-*******д энэхүү мөнгийг өгсөн гэдэг тайлбарыг өгсөн.

ХХК-аас 735 ам.доллар, ХХК-аас 121 ам.доллар, ХХК-аас 289 ам.доллар нийт 1,145 ам.доллар, ХХК-аас 95 евро, ХХК-аас 425 евро нийт 520 еврог тус тус дутуу нэхэмжилж нэхэмжлэгч ******* вэй ХХК-д хохирол учруулсан төлбөрийг хариуцагч Т.*******-*******эс гаргуулах тухайд.

 

ХХК, ХХК, ХХК, ХХК, ХХК нь ******* Вэй ХХК-аар зуучлуулан гадаадын агентлаг - , , , компаниудаар ачаа тээвэрлүүлсэн авсан. Эдгээр гадаадын агетлагууд болох - , , , компаниудаар ирсэн ачаа тээвэрлэсэн төлбөрийн нэхэмжлэхийг харилцагч байгууллагууд руу илгээхдээ ХХК-аас 735 ам.доллар, ХХК-аас 95 евро, ХХК-аас 425 евро, ХХК-аас 121 ам.доллар, ХХК-аас 289.08 ам.доллар нэхэмжилж нийт 1,145.08 ам.доллар, 520 евро дутуу нэхэмжилсэн байна. Тухайн үед манай компанийн санхүүд Т.*******-*******эс ирсэн нэхэмжлэлийн дагуу дээрх дотоодын аж ахуйн нэгжүүдтэй тооцоо хийсэн. Дараа нь гадаадын агентуудтай тооцоо нийлэхэд их хэмжээний зөрүү гарсан. Т.*******-******* нь ажлын хариуцлагагүйгээс болж гаргасан энэхүү зөрүү үг компанийн удирдлагаас нууж гадаад агентаас ирсэн нэхэмжлэлүүдийг засварлаж санхүү рүү явуулдаг байсан нь гадаадын агентаас тооцоо нийлэхэд мэйлээр ирсэн нэхэмжлэлүүдээр нотлогдсон болно. Т.*******-Эрдэнийн ажлын ******* луу орж үзэхэд дээрх асуудалтай холбоотой бүх мэйлүүдийг устгасан байсан. Иймд дурдсан үндэслэлээр хариуцагч Т.*******-******* нь нэхэмжлэгч ******* вэй ХХК-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчиж их хэмжээний хохирол учруулсан байх тул дээр дурдсан хохиролд нийт 37,955,648 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ******* вэй ХХК-д олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Нэхэмжлэгчийн гаргасан ажлын үйлчилгээнд явсан ..-.. УНК улсын дугаартай автомашины тос, масло, техникийн үйлчилгээний зардлыг хүчээр албан хаагчдаас гаргуулдаг байсан ба тус засварын зардал 1,004,897 төгрөгийг миний 2017 оны олгогдоогүй амралтын цалингаас суутган авахыг би зөвшөөрсөн.

******* вэй компани миний 2017 оны амралтын цалин болох 2,576,000 төгрөгийг 1,900,000 төгрөг гэж бууруулан шамшигдуулан бодсон болно. Тус 2,576,000 төгрөгийн амралтын цалин олгоогүйг Баянзүрх дүүргийн шүүх дээр нотлогдсон болно. Тус компанийн захирал Ц.******* ажилчдын цалин урамшууллыг бууруулдаг.

******* ******* ХХК-аас ******* вэй компанийн захирал Ц.*******гийн зөвшөөрлийн дагуу ******* ******* ХХК-тай бартер хийн цахилгаан бараа авч барагдуулж байсан ба үлдэгдэл 900 орчим ам.долларыг миний олгогдоогүй үлдсэн урамшуулал цалин болох 2500 орчим доллараас суутгахыг би зөвшөөрсөн. Жич: 2017 оны 11 дүгээр сар болон 12 дугаар сард ирсэн миний ачаануудын борлуулалтын ашгаас авах урамшууллыг олгоогүй болно.

2.2. , 4,106 ам.долларын төлбөрийг би дутуу нэхэмжлээгүй болно. Нэхэмжлэл бичдэг ажлын үүргийн хүн нь тусдаа гэх нягтлан бодогч нь нэхэмжилсэн болно. Эдгээр ачаанууд намайг жирэмсэн байх хугацаанд ажлаас халснаас 2-3 сарын өмнө ирсэн ачаанууд байсан. Хэрэв тээврийн хөлсний зөрүү гарсан бол тэр даруй нягтлан мэдэгдэх үүрэгтэй байдаг. ******* вэй ХХК-ийн нэхэмжилсэн хохирол нь Баянзүрх дүүргийн шүүхэд гаргасан ханшийн зөрүүний алданги байна. Ханшийн зөрүүний алдагдлыг яагаад хувь хүн төлөх ёстойг ойлгохгүй байна. ******* вэй ХХК-ийн захирлын зөвшөөрлөөр нэхэмжилсэн тээврийн хөлсийг үйлчлүүлэгч хугацаа хойшлуулан төлдөг. Бүх зууч адилхан. Энэхүү хойшлуулан төлөх үед гарсан ханшийн алдагдлаа надаас яагаад нэхэмжилж байгааг мөн ойлгохгүй байна. ******* вэй ХХК дотроо тээврийн программтай ба үүнийг админ эрхтэй хүн нь орж засдаг. Админ эрх нь захиралд байдаг. Намайг ажлаас гарсан 2017 оны 12 дугаар сараас тээврийн программд нэвтрэн орох эрхийг маань хаасан байсан ба программ дээр байсан бодит мэдээллийг худал мэдээлэл болгон шивж оруулан намайг гүтгэж байна. Энэхүү хэрэг мөн Баянзүрх дүүргийн шүүх болон улсын аудитаар шалгагдсан болно.

2.3. агентын 5280 ам.долларыг би огт өөртөө авч хэрэглэж завшаагүй болно.

гэх үйлчлүүлэгч тээврийн хөлсөө бүрэн төлсөн ба илүү төлбөр авч завшаагүй болно. Тус үйлчлүүлэгч ******* вэй нягтлангийн нэхэмжлэлийн дагуу тээврийн хөлсөө төлсөн болно.

2.4. ХХК, ХХК, Косметикс ХХК, Санаа ХХК тус тус ажлын гэрээтэй ба төлбөрөө шууд ******* вэй ХХК-ийн данс руу хийдэг байсан. Үүнийг тус компаниуд гэрчлэх ба ******* вэй ХХК-д хохирол учруулсан тохиолдол байхгүй. Мөн ханшийн зөрүүний алдагдал гарсныг яагаад хувь хүн төлөх ёстойг ойлгохгүй байна. Гэрээ болон нэхэмжлэлийн дагуу төлбөрийг үйлчлүүлэгч ******* вэй ХХК-ийн данс руу төлдөг байсан ба үйлчлүүлэгчийн дансны тооцооноос харагдах болно гэжээ. Мөнгийг цалин хөлснөөс суутгасан гэжээ

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан хариуцагч Т.*******-*******эс 19,735,443 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* вэй ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,220,205 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 347,728 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Т.*******-*******эс 256,627 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* вэй ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1.Тухайн маргаан бүхий асуудлыг урьд нь Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж байсан тухай хариуцагчийн маргасан тайлбарт дүгнэлт өгөөгүй. маргасан.

Нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм буруугийн талаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа.

4.2. ******* вэй" ХХК нь шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн байтал шүүх хөөн хэлэлцэх хугацаандаа нэхэмжлэл гаргасан гэж буруу дүгнэсэн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2 дахь хэсэгт зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш 3 сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй гэж заасан. "******* вэй ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага болох нийт 37,955,648 төгрөг гаргуулах тухай маргаан бүхий асуудал нь 2014 оны 01-р сарын 13-ны өдрөөс 2017 оны 08-р сарын 21-ний хооронд болсон үйл явдал.

4.3. Т.*******-*******эс 19,735,443 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч "******* вэй ХХК-д олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайлбал, нэхэмжлэгчийн гадаадын агент гэх компаниас ирүүлсэн DEL....-01 дугаар бүхий 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн нэхэмжлэхийн дагуу 5,280 ам.долларыг "******* вэй ХХК нь 2014 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн гэх төлбөр буюу нэхэмжлэл гаргахаас бүр 7 жилийн өмнөх төлбөрийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Энэхүү 7 жилийн хугацаанд барьцааны мөнгөө гадаадын агентлаг гэх компаниас шаардах бүрэн боломжтой байсан.

 

Мөнгө шилжүүлэх зөвшөөрлийг захирал н.******* өгч, мөнгийг нягтлан бодогч шилжүүлэх эрхтэй байдаг. Т.*******-Эрдэнийг 2017 оны 12-р сараас хойш байгууллагын мэйл рүү нэвтрэх эрхийг хаасан байх ба энэ хооронд нэхэмжлэгч нь нэвтрэн орж мэйлийг засварлах зэрэг боломжтой юм. Мэйлд үзлэг хийх байдлаар хариуцагчаас 5,200 ам.доллар буюу 15,046,996 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хариуцагчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зорчиж байна.

Мөн уг 5,200 ам.долларыг хариуцагч нь өөртөө авч хэрэглээгүй буюу завшаагүй болохыг Шүүхийн шинжилгээний хүрээлэн, Цагдаагийн байгууллагаас тогтоосон бөгөөд энэхүү баримтууд хэрэгт авагдсан болно. Үнэхээр 5,200 ам.долларын хохирол учирсан бол нэхэмжлэгч, нь төлбөрийг хариуцагч Т.*******-*******эс бус үйлчилгээ авсан гадаадын агент болох - компаниас холбогдох баримтыг үндэслэн шаардах нь зүйтэй болов уу.Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр хариуцагч Т.*******-*******эс 19,735,443 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* вэй ХХК-д олгож шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

5. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

 

5.1. 2 дугаар хавтаст хэрэгт хариуцагчийн гомдолд дурдсан 2021 оны 3 дугаар сарын 19-ны шүүхийн шийдвэр байдаг. Мөн 1 дүгээр хавтаст хэрэгт 100-101 дүгээр талд авагдсан иргэний гоц буюу ховор авьяас өндөр ур чадварыг хөлслөн ашиглах гэрээний 1.3-д заасан урамшуулал олгосон 13,00,000 төгрөгөөс гэрээний үүргээ биелүүлээгүй учир 3,000,000 төгрөгөө буцааж авах талаар маргасан. Шүүх үүнийг шийдвэрлэхдээ ногдох хувь буюу 5 жилийн хугацаанд ажиллаагүй хугацааг пропорцолж шийдвэрлэсэн. Хариуцагчийн ярьж байгаа өмнө нь тогтоогдсон буюу 37,000,000 төгрөгийн асуудлыг шийдвэрлэсэн маргаан болон үйл явдал биш.

 

5.2. Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх хэсэгт заасан асуудлаар нэхэмжлэл гаргаагүй. 2017 онд Т.*******-*******тэй чингэлэг түрээсийн гэрээ байгуулсан. Энэ гэрээгээр хариуцагч нь цалингаас суутгуулж гэрээний үүргээ төлөхөөр тохиролцсон. Гэтэл гэрээний үүргээ биелүүлээгүй ажлаа хаяад алга болсон. Нэхэмжлэгчээс энэ гэрээний үүргийг шаардсан. ******* Технологи ХХК-тай 2017 онд гэрээ байгуулсан. Хариуцагч ******* ХХК үйлчлүүлэгч байгууллагын тоног төхөөрөмжийг авснаа хүлээн зөвшөөрч нэхэмжлэгчид тухайн мөнгийг төлөх талаар гэрээ байгуулчихсан.

 

Энэ нь 1 дүгээр хавтаст хэргийн 63 дугаар тал, 2 дугаар хавтас хэргийн 5 дугаар талд авагдсан. Уг гэрээний үүргээ биелүүлээгүй учир нэхэмжлэгч талаас шүүхэд нэхэмжлэл гаргасан.

 

2014 оны 09 дүгээр сарын 02-ны чингэлгийн 5200 ам.долларыг байршуулж, тухайн байгууллагатай байнгын харилцаанд орж бараа бүтээгдэхүүнээ татан авахаар тохиролцсон Т.*******-Эрдэнийг ажлаас гарсны дараа ХХК руу мөнгөө буцаан авах талаар 2017 оны 12 дугаар сард холбогдож, тухайн компаниас 12 дугаар сарын 20-ны өдөр уг мөнгө нь барьцаа биш чингэлгийн үнийг төлүүлсэн. Тухайн асуудлаар нэхэмжлэгч талаас шүүхэд нотлох баримт гаргаж өгөх үүрэгтэй боловч нотлох баримт гаргаж өгөөгүй. ХХК-ийн мэйл хаягийн нэр өөрчлөгдсөн талаар нотлох баримтыг хавтаст хэрэгт гаргаж өгсөн. Хариуцагч ХХК-ийн мэйл өөрчлөгдсөн гэж үзэж байвал мэйл бичиж хандаж шалгах бүрэн боломжтой. Мөн хариуцагчаас эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ байгуулсан, байгуулаагүй гэж маргаж байгаа нь үндэслэлгүй байна. талууд гэрээг өөрийн хүсэл сонирхлын дагуу байгуулах эрхтэй. Шүүхийн шийдвэрийн хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ

 

Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй, хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

1. Нэхэмжлэгч нь ******* ******* ХХК нь хариуцагч Т.*******-*******д холбогдуулан

1.а. Компаниас зээлээр авсан чингэлэг болон компанийн нэр дээрх ..-.. УН. улсын дугаартай приүс маркийн автомашины засвар үйлчилгээний үлдэгдэл төлбөрт нийт 1,004,897 төгрөг,

1.б. ******* ******* ХХК-аас ******* вэй ХХК-ийн авах ёстой 156,116.44 ам.долларын төлбөрөөс хариуцагч Т.*******-******* нь нийт 3,292.56 ам.долларын бараа авч 2017 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр 2,000 ам.долларыг төлж, үлдэх төлбөр 1,292.56 ам.доллар буюу 3,683,550 төгрөг,

1.в. Гадаадын агент компаниас чингэлэг хувьдаа авч компаниар төлүүлсэн төлбөрт 5,280 ам.доллар буюу 15,046,996 төгрөг,

1.г. Ачаа ачуулж байгаа компаниудаас төлбөр дутуу нэхэмжилсэн төлбөрт:

, , , компаниудаас 4,106 ам.доллар,

1.д. ******* вэй ХХК нь иргэн д тээвэр зуучийн үйлчилгээ үзүүлсэн төлбөрт 450 ам.доллар болон 165,000 төгрөг,

ХХК-аас 735 ам.доллар,

ХХК-аас 121 ам.доллар,

ХХК-аас 289 ам.доллар,

ХХК-аас 95 евро,

ХХК-аас 425 евро нийт 520 еврог буюу 37,955,651 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ./хх/

 

2. Хэргийн үйл баримтын талаар:

2.а. Нэхэмжлэгч нь ХХК нэртэй байгаад нэрээ өөрчилж ******* вэй ХХК болсон үйл баримтын хувьд зохигч маргаагүй. Энэ үйл баримт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр тогтоогдсон. /2 дугаар хх 34/

2.б. Хариуцагч Т.*******-******* нь нэхэмжлэгч ******* вэй ХХК-д 2013 оны 5 дугаар сарын 13-ны өдөр 1/02 тоот тушаалаар гүйцэтгэх захирлаар орж, тус компанийн захирлын 2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн ажлаас чөлөөлөх тухай №1/01 тоот тушаалаар ажлаас чөлөөлөгджээ. /1 дүгээр хх 69,101/

2.в. Зохигчдын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээ хэрэгт авагдсан. Уг гэрээний 1.5-д 2015 оны 6 дугаар сарын 11-ний өдрөөс 2016 оны 6 дугаар сарын 11-ний өдөр хүртэл 1 жилийн хугацаатай байгуулсан талаар, гэрээний 1.7.3 -д гэрээний хугацаа дуусахад гэрээг цуцлах санал талууд тавиагүй бол анх байгуулсан хугацаагаар сунгагдсанд тооцно гэж тохиролцсон. Мөн эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээ авагдсан байна. /1-р хх 64, 70/

2.г. Анхан шатны шүүх

Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.3-т заасныг баримтлан хариуцагч Т.*******-*******эс 19,735,443 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* вэй ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 18,220,205 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй.

 

3. Хариуцагч Т.*******-******* 19,735,443 төгрөгийг төлөх үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн, хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр гарсан гэж маргажээ.

3.а. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн иргэний эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүй, мөн хөөн хэлэлцэх хугацааны талаар зөв дүгнээгүй алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэж, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Зохигчийн хооронд иргэний эрх зүйн бие даасан харилцаа болон хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн гэж үзнэ.

Хэрэгт авагдсан банкны төлбөр тооцооны баримтаар хариуцагч нь нэхэмжлэгчид 1,004,897 төгрөг, цахилгаан барааны үнэ болох 3,683,550 төгрөгийн төлбөртэй болох нь нотлогдож байх бөгөөд дээрх хэмжээний мөнгөн хөрөнгийг төлөхийг хүлээн зөвшөөрч төлж байсан байна.

Хэдийгээр энэ нь хариуцагчийн нэхэмжлэгч байгууллагад хөдөлмөрийн гэрээний харилцаатай байх үеийн төлбөр боловч дээрх хэмжээний төлбөрийг хүлээн зөвшөөрч төлсөнөөр хөөн хэлэлцэх хугацаа тасалдс гадна зохигчдын хооронд иргэний эрх зүйн төлбөр барагдуулах хэлцэл буюу Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасан гэрээний үүрэг үүссэн гэж үзэхээр байна.

3.б. Иймд компаниас зээлээр авсан чингэлэг болон компанийн нэр дээрх ..-.. УН. улсын дугаартай приүс маркийн автомашины засварын үлдэгдэл гэх 1,004,897 төгрөг, ******* ХХК-д төлөх ёстой үлдэгдэл төлбөр 3,683,550 төгрөгийн хэмжээнд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулах нь зүйтэй.

3.в. Нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг нь талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний үндсэнд үүссэн харилцаа байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.3 дахь хэсэгт заасан хугацааны журмаар нэхэмжлэгч нэхэмжлэл гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 33,267,204 төгрөгт /37,955,651-4,688,447/ холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулав.

Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг баримтлаад нэхэмжлэлийн шаардлагаас 4,688,447 төгрөгийг хангаж, 33,267,204 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

4.Дээрх үндэслэлээр хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан хөөн хэлэлцэх хугацааны талаарх гомдлыг хангав.

4.а. Харин хэргийн баримтаас үзэхэд нэхэмжлэлд дурдсан 37,955,651 төгрөгийг өмнө нь нэхэмжилсэн гэж дүгнэх үндэслэлгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул шүүхийн зардлыг тэр хэмжээгээр зохигчдод хуваарилан хариуцуулах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 гэж, 19,735,443 гэснийг 4,688,447 гэж, 18,220,205 гэснийг 33, 267,204 гэж ,

2 дахь заалтыг 249,051 гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 290,000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

 

Ш.ОЮУНХАНД