Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 18

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, 

улсын яллагч Э.Бадрал,

  шүүгдэгч Б.Ж, О.Д /шүүгдэгч нар нь өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн ...нарт холбогдох эрүүгийн 1811032401124 дугаартай хэргийг 2018 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1., 1995 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 23 настай, дээд боловсролтой, Барилгын газрын кадастр мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Баянгол дүүрэг 5 дугаар хороо, 202-114 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар

 2., 1993 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг гэх, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт Хан-Уул дүүрэг 16 дугаар хороо, Буянт-Ухаа наадамчдын зам гудамж, 728 дугаар байрны 42 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч О.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB нэртэй бааранд хохирогч Б.Ж-тай маргалдаж улмаар түүний баруун шанаа орчимд пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай урчуулсан гэмт хэрэгт,

Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB нэртэй бааранд хохирогч О.Д-той маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч, хохирогч О.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Ж нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч О.Д нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Тэгээд нэг пиво ууж дуусгаад хоёр дахь пивоо гартаа бариад ариун цэврийн өрөө  ортол Батбаясгалан араас орж ирсэн. Би угаалтуурт гараа угааж байхад манай нутгийн зүс таних залуу ороод ирэхээр нь хүүе юу байна ахын дүү чи Навагийн дүү мөн биз дээ гэж асуухад тэр залуу нэлээн их согтчихсон байсан ба чи хэн юм бэ, би чамайг танихгүй юм байна гэхээр би тодруулаад танай ах бид хоёр нэг үе байгаа юм аа гэхэд. Би чам шиг пиздааг танихгүй юм байна. Энэ найзыг чинь ч танихгүй юм байна гээд Батбаясгалангийн шилэн хүзүүн дээр 2 удаа алгадаад мангасдахаар нь чи яагаад байгаа юм гэхэд урдаас тэгээд яахын гарах юм уу гээд миний шанаа руу гараараа нэг удаа цохичхоод ариун цэврийн өрөөнөөс гараад явчихаар нь араас нь гартаа барьж байсан шилтэй пивоор баруун талын шанаа хэсэгт нь нэг удаа цохисон. Тэгээд Жаргалсайхан уурлаад надруу дайрч миний цээж, гарын бугалга, толгой хэсэгт хөлөөрөө дэвсэж цохисон...” гэжээ /хх-16-17х/. 

Хохирогч Б.Ж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Араас нь гарах санаатай ариун цэврийн өрөө рүү ортол манай ширээний ойролцоо ширээнд сууж байсан үл таних 3-4 залуучууд бие засч байсан. Тэгээд нэг цайвар фудболктой, цайвар жинсэн өмдтэй, цайвар царайтай, халимаг засалттай, 2 талаараа ул тавиулаад хусуулсан залуу намайг хөөе чи Баянхонгор гараад явж байтал араас тэр залуу толгой хэсэгт юмаар цохиход би манараад газар унасан. Тухайн үед газар цохиулчхаад хэсэг манараад би хариу үйлдэл хийсэн. Нэг залууг цохисон хаашаа нь цохисноо санахгүй байна. Тэгээд гадаа гараад найз Оргилсайханд хүнд зодуулчихлаа гэж хэлэхэд Оргилсайхан намайг түшээд яг юу болсон бэ гээд пабруу дотогш орсон...” гэжээ /хх-14х/. 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №13633 дугаар дүгнэлтэд: 

“1. Б.Жаргалсайханы биед баруун шанаа, зүүн хацарт шарх, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөхгүй” гэжээ /хх-31/. 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №13646 дугаар дүгнэлтэд: 

“1. О.Дашхонгорын тархи доргилт, зүүн бугалга, зүүн тохой, баруун гарын алганд зулгаралт, дух, зүүнд шуунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. ” гэжээ /хх-35/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-53, 65/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-51, 63/, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-11/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч О.Д нь 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB нэртэй бааранд хохирогч Б.Жаргалсайхантай маргалдаж улмаар түүний баруун шанаа орчимд пивоны шилээр цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай урчуулсан гэмт хэрэг,

              Шүүгдэгч Б.Ж нь 2018 оны 11 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах UB нэртэй бааранд хохирогч О.Дашхонгортой маргалдаж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын  мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн №13633 дугаар дүгнэлт, 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №13646 дугаар дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүх шүүгдэгч Б.Ж, О.Д нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав.   

Мөн шүүгдэгч Б.Ж, О.Д нарт ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан буюу Б.Жаргалсайханд 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох, О.Дашхонгор 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал зэргийг тус тус харгалзав.

Шүүгдэгч, хохирогч Б.Ж, О.Д нар нь “...Бид хоёр сайн дурын үндсэн дээр эвлэрч байгаа, зодуулсан асуудлаар ямар нэгэн гомдол санал байхгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Шүүгдэгч Б.Ж, О.Д нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, хэрэгт баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж, Д нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Жд 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ял,  

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Дт 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ж, О.Д нар нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Б.Ж, О.Д нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргах болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Ж, О.Д нарт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН