Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 966

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Мт холбогдох эрүүгийн

 хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг даргалж, шүүгч Б.Зориг, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

          прокурор Б.Уранчимэг,

          яллагдагч С.М, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт,

          нарийн бичгийн дарга Э.Ариунзаяа нарыг оролцуулан,

          Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ё.Цогтзандан даргалж хийсэн шүүх хуралдааны 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1006 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Уранчимэгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай прокурорын эсэргүүцлээр С.Мт холбогдох эрүүгийн 201725030400 дугаартай хэргийг 2018 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Боржигон овгийн Соёлхүүгийн М, 1990 оны 9 дүгээр сарын 14-ний өдөр Төв аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эх, эгч, хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Барилгачдын  тоотод оршин суух,

          2008 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн 30 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2, 216 дугаар зүйлийн 216.1 дэх хэсэгт зааснаар нийт 4 сарын хугацаагаар баривчлах ялаар шийтгүүлсэн, /РД: /;

 

С.Мыг хүн байнга амьдрах орон байранд нэвтэрч:

 

1. 2011 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Дамбын тоосгоны эцсийн буудлын задгайд оршин суух Б.Батжаргалын гэрт хонохдоо Б.Болортуяагийн эзэмшлийн “Acer” загварын зөөврийн компьютерийг хулгайлж, 500.000 төгрөгийн,

2. 2017 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 18 дугаар байрны 20 тоотод оршин суух Ч.Баярмаагийн гэрийн хаалгыг хөшиж, монетон гинж 4 ширхэг, цагаан алтан гарын бугуйвч, монетон ээмэг 3 ширхэг, мөнгөн аяга, “ipad”, монетон кулон зэрэг бусдын эд хөрөнгийг,

3. 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хороо, 41 дүгээр байрны 24 тоотод оршин суух Х.Ганбаярын гэрийн бүргэд хаалгыг хөшиж нэвтэрч, монетон бөгж 2 ширхэг, монетон гинж 1 ширхэг, мөнгөн аяга 3 ширхэг эд хөрөнгийг,

4. 2017 оны 2 дугаар сарын 11-ний өдөр Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, 4 дүгээр байрны 54 тоотод оршин суух Д.Түмэнжаргалын бүргэд хаалгыг хөшин нэвтэрч, 3 ширхэг мөнгөн аяга, “Dell” загварын зөөврийн компьютер, ээмэг, бөгжний сав, мөнгөн бугуйвч, хар сувдан мөнгөн бөгж, хар сувдан ээмэг, цагаан сувдан ээмэг, 2 ширхэг хөөрөг зэрэг эд хөрөнгийг хулгайлсан,

 

С.М нь Ш.Наранцогт, Б.Отгонбат, Т.Бямбадорж нартай бүлэглэн 2012 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн Хил хамгаалах ерөнхий газрын дэргэдээс иргэн М.Золбаатарыг “Toyota plazt” загварын автомашинд суулган, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт аваачин хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эд хөрөнгийг дээрэмдсэн,

 

С.М нь Ш.Наранцогт, Б.Отгонбат, Т.Бямбадорж нартай бүлэглэж, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож,

1. 2012 оны 2 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, Монелийн 38-04 тоотод оршин суух хохирогч Б.Магсаржавд 40 тонны багтаамжтай контейнер зарна гэж 1.000.000 төгрөгийг,

2. 2012 оны 2 дугаар сарын 2-ны өдөр Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 5-15 тоотод оршин суух хохирогч У.Алтанбаганад “Mitsubishi delica” загварын автомашиныг 5.000.000 төгрөгөөр худалдана гэж 240.000 төгрөгийг,

3. 2012 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 56 дугаар байрны 9 тоотод оршин суух хохирогч Г.Нямдоржид “Nissan tino” загварын автомашины урд буфер зарна гэж 150.000 төгрөгийг,

 

С.М нь Ш.Наранцогт, Б.Отгонбат нартай бүлэглэж,

1. 2012 оны 2 дугаар сарын 4-ний өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, 6-24 тоотод оршин суух хохирогч Т.Энх-Амгаланд “Toyota crwon” загварын автомашины буфер зарна гэж 350.000 төгрөгийг,

2. 2012 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороо, 58г-54 тоотод оршин суух хохирогч С.Цэрэнтогтоход “Honda modilio” загварын автомашины сэлбэг зарна гэж 150.000 төгрөгийг,

С.М нь Ж.Дашнямтай бүлэглэж,

1. 2013 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсэрт байрлах “Хаан” банкнаас иргэн С.Золжаргал нь 650.000 төгрөгийг,

2. 2013 оны 10 дугаар сарын 3-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо, ХГ-ын 740 тоотод суух Ш.Ганбаатарт контейнер зарна гэж 1.180.000 төгрөгийг,

3. 2013 оны 10 дугаар сарын 17-ны өдөр Д.Дашзэвэгт контейнер зарна гэж 600.000 төгрөгийг,

4. 2013 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороо, Цайзын 1-6 тоотод оршин суух Г.Түмэнжаргалд контейнер зарна гэж 500.000 төгрөгийг,

5. 2013 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.Баярбатад “Land cruiser 200” загварын автомашины мотор зарна гэж 1.400.000 төгрөгийг,

6. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр иргэн Д.Бат-Эрдэнэд контейнер зарна гэж 600.000 төгрөгийг,

7. 2013 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Хархорин зах дээр иргэн Б.Баян-Эрдэнэд контейнер зарна гэж 600.000 төгрөгийг,

8. 2013 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр иргэн Н.Анарт контейнер зарна гэж 600.000 төгрөгийг,

9. 2013 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Т.Эрдэнэд контейнер зарна гэж 600.000 төгрөгийг,

10. 2013 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр иргэн Г.Бямбадоржид автомашины шил зарна гэж 200.000 төгрөгийг,

11. 2013 оны 10 дугаар сарын 21-ний өдөр иргэн Х.Болдбаатарт автомашины шил зарна гэж 570.000 төгрөгийг,

12. 2013 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр иргэн Д.Тайванбаатарт контейнер зарна гэж 600.000 төгрөгийг,

 

С.М нь Ж.Дашням, Б.Баярчулуун нартай бүлэглэж,

1. 2013 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Налайх дүүргийн 7 дугаар хороо, Өвөр шандын 4-10 тоотод оршин суух иргэн Б.Отгонхүүд контейнер зарна гэж 600.000 төгрөгийг,

2. 2013 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр иргэн С.Пүрэвдоржид автомашины шил зарна гэж 740.000 төгрөгийг,

 

С.М нь ганцаараа,

1. 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаагийн 2-103 тоотод оршин суух Ё.Гансүхээс алдагдсан 4 сартай дундад ази нохойг олсон гэж дансаар 125.000 төгрөгийг,

2. 2011 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт Д.Баттөмөрт газрын бичиг баримт гаргаж өгнө гэж 800.000 төгрөгийг,

3. 2012 оны 2 дугаар сарын 29-ний өдөр Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, 73-09 тоотод оршин суух Н.Нямжавт “Замын цагдаагийн газар ажилладаг, ахмад Отгоноос хураалгасан бичиг баримтыг авч өгнө” гэж 65.000 төгрөгийг, “Avante XD” загварын автомашиныг авч явж, 555.000 төгрөгийн эвдрэл учруулан орхиж, нийт 620.000 төгрөгийн,

4. 2012 оны 3 дугаар сард Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороо, Жаргалантын 47-747 тоотод оршин суух Ё.Энхцэцэгт “Замын цагдаагийн газар ажилладаг, төв замын зөвшөөрөл авч өгнө” гэж 190.000 төгрөгийг биетээр, Д.Мөнхнасангийн нэр дээрх “Хаан” банкны 5026579332 тоот дансаар 50.000 төгрөгийг, нийт 240.000 төгрөгийг,

5. 2012 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Багануур дүүргийн 11 дүгээр хороо, 1-26 тоотод суух С.Ганбатад “Nissan datsun” загварын автомашины кроп зарна гэж М.Золбаатарын нэр дээрх “Хаан” банкны 5020830792 дугаартай дансаар 540.000 төгрөгийг,

6. 2012 оны 3 дугаар сарын 9-ний өдөр Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, 7-207 тоотод суух, Ч.Багатэвэнд “Toyota ipsum” загварын автомашины урд буфер зарна гэж М.Золбаатарын нэр дээрх “Хаан” банкны 5020830792 дугаарын дансаар 300.000 төгрөгийг,

7. 2012 оны 3 дугаар сарын 10-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, 1-03 тоотод суух В.Адъяасүрэнд “Mitsubishi delica” загварын автомашины сэлбэг зарна гэж 1.250.000 төгрөгийг,

8. 2012 оны 3 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хороо, Хужирбулангийн 1 дүгээр хэсэг, 2-81 тоотод оршин суух Т.Гэрэлтуяад “Hino ranger” загварын автомашины сэлбэг зарна гэж М.Золбаатарын нэр дээрх “Хаан” банкны 5020830792 дугаартай дансаар 150.000 төгрөгийг,

9. 2012 оны 3 дугаар сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, 1-118 тоотод оршин суух, Г.Сарнайд “Toyota altiza” загварын автомашины доод анги зарна гэж Д.Мөнхнасангийн нэр дээрх “Хаан” банкны 5026579322 тоот дансаар 150.000 төгрөгийг,

10. 2012 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 15-73 тоотод оршин суух М.Гантөмөрт “Toyota harrier” загварын автомашины мотор зарна гэж Д.Мөнхнасангийн нэр дээрх “Хаан” банкны 5026579332 тоот дансаар 400.000 төгрөгийг,

11. 2012 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, 4 дүгээр хороолол, 10-32 тоотод оршин суух Г.Энхтөрд 20 тонны контейнэр зарна гэж “Хаан” банкны 5035233451 тоот дансаар 600.000 төгрөгийг,

12. 2012 оны 4 дүгээр сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 5 дугаар хороо, 87 дугаар байрны 106 тоотод оршин суух З.Цогтбаатарт 20 тонны контейнэр зарна гэж Б.Янжинлхамын нэр дээрх “Хаан” банкны 5023073986 тоот дансаар 600.000 төгрөгийг,

13. 2012 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сум, Хүрэнбулаг баг, 18-23 тоотод оршин суух С.Даваадоржид “Land cruiser 80” загварын автомашины кузов зарна, вагоноор явуулсан тосоод аваарай гэж Б.Янжинлхамын нэр дээрх “Хаан” банкны 5023073986 тоот дансаар 400.000 төгрөгийг,

14. 2012 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 дугаар хороо, 3 дугаар байрны 38 тоотод оршин суух Д.Эрдэнэбатад 20 тонны контейнэр зарна гэж Б.Янжинлхамын нэр дээрх “Хаан” банкны 5023073986 тоот дансаар 2.000.000 төгрөгийг,

15. 2012 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Төв аймгийн Баянчандмань сумын Загт багийн Холбооны 1-10 тоотод оршин суух Р.Жамсранбазарт 20 тонны контейнэр зарна гэж Б.Янжинлхамын нэр дээрх “Хаан” банкны 5023073986 тоот дансаар 1.000.000 төгрөгийг,

16. 2013 оны 8 дугаар сарын эхээр Б.Анхзаяагийн картыг ашиглан бусдаас мөнгө залилан авсан бөгөөд Б.Анхзаяагийн хүүхдийн тэтгэмжийн 150.000 төгрөгийг,

17. 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Бат-Энх нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5077265485 дугаарын дансаар 200.000 төгрөгийг,

18. 2013 оны 8 дугаар сарын 10-ны өдөр иргэн Д.Амарбаяр нь интернэтэд тавьсан зарын дагуу “Mitsubishi chariot” загварын автомашины сэлбэг худалдан авна гэж 200.000 төгрөгийг,

19. 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Ундармаа нь контейнэр худалдан авна гэж “Хаан” банкны 5011227300 дансаар 500.000 төгрөгийг,

20. 2013 оны 8 дугаар сарын 20-ны өдөр иргэн Х.Батсайхан нь зарын дагуу контейнэр худалдан авна гэж “Хаан” банкны 5011227300 дугаарын дансаар 1.400.000 төгрөгийг,

21. 2013 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт Н.Ганзоригт “Lexus 470” загварын автомашин зарна гэсний дагуу утсаар ярьж урьдчилгаанд нь 280.000 төгрөгийг,

22. 2013 оны 8 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Баатар нь контейнэр худалдан авна гэж “Хаан” банкны 5720283324 дугаарын данс руу 500.000 төгрөгийг,

23. 2013 оны 9 дүгээр сарын 3-ны өдөр П.Цэдэнбал нь контейнэр худалдан авна гэж “Хаан” банкны 5720283324 дугаарын данс руу 1.700.000 төгрөг,

24. 2013 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр Ч.Батдэлгэр нь контейнэр худалдан авна гэж “Хаан” банкны 5011227390 дугаарын данс руу 6.000.000 төгрөгийг,

25. 2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр Э.Мөнхтүвшин нь “Land cruiser 105” загварын автомашины кроп худалдан авна гэж “Хаан” банкны 5011227390 дугаарын данс руу 100.000 төгрөгийг,

26. 2013 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Т.Насанбуян нь контейнэр худалдан авна гэж “Хаан” банкны 5015197970 дугаарын данс руу 600.000 төгрөгийг,

27. 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Д.Хүрэлбаатар нь 20 тонны контейнэр авна гэж 5015197970 дугаарын “Хаан” банкны данс руу 550.000 төгрөгийг,

28. 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэрт Ч.Мөнгөнцэцэг нь контейнэр худалдан авна гэж “Хаан” банкны 5890616563 дугаарын данс руу 300.000 төгрөгийг,

29. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Сүхбаатар дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт З.Алтандуулга нь контейнэр худалдаж авна гэж 5017226809 дугаарын “Хаан” банкны данс руу 500.000 төгрөгийг,

30. 2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр Ц.Барсболд нь контейнэр худалдаж авна гэж “Хаан” банкны 5017226809 дугаарын данс руу 600.000 төгрөгийг,

31. 2014 оны 10 дугаар сарын 8-ны өдөр Дархан-Уул аймгийн Дархан сумын 11 дүгээр баг, 6-12 тоотод оршин суух С.Мөнгөнцоож нь “Mitsubishi canter” загварын автомашины мотор худалдаж авна гэж “Хаан” банкны 5017226809 дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг,

32. 2014 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Д.Оюунцэцэг нь контейнэр худалдаж авна гэж “Хаан” банкны 5028107312 дугаарын данс руу 400.000 төгрөгийг,

33. 2014 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Б.Ганбаяр нь контейнэр худалдаж авна гэж “Хаан” банкны 5032540067 дугаарын дансаар 600.000 төгрөгийг,

34. 2014 оны 10 дугаар сарын 14-ний өдөр Д.Энхбаатар нь контейнэр худалдан авахаар “Хаан” банкны 5055168601 дугаарын данс руу 600.000 төгрөгийг,

35. 2014 оны 10 дугаар сарын 13-ны өдөр Б.Ханбүргэд нь контейнэр худалдаж авна гэж “Хаан” банкны 5032540067 дугаарын дансаар 500.000 төгрөгийг,

36. 2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Тэгшбуян нь контейнэр худалдаж авна гэж “Хаан” банкны 5750433943 дугаарын данс руу 500.000 төгрөгийг,

37. 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр С.Батсүрэн нь автомашины сэлбэг худалдаж авна гэж “Хаан” банкны 5814085702 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг,

38. 2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр Д.Батхүү нь автомашины сэлбэг авна гэж 5814085702 дугаарын “Хаан” банкны данс руу 1.300.000 төгрөгийг,

39. 2014 оны 11 дүгээр сарын 2-ны өдөр Ж.Алтанцэцэг нь автомашины сэлбэг авна гэж 5814085702 дугаарын “Хаан” банкны данс руу мөнгө 300.000 төгрөгийг,

40. 2014 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хаан” банкнаас Д.Алтанцэцэг нь контейнэр худалдан авна гэж 5814085702 дугаарын данс руу 600.000 төгрөгийг,

41. 2014 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр Н.Баттулга нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5814085702 дугаарын данс руу 700.000 төгрөгийг,

42. 2014 оны 11 дүгээр сарын 8-ны өдөр М.Баттөгөлдөр нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5814085702 дугаарын данс руу 900.000 төгрөгийг,

43. 2014 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Д.Хонгорзул нь автомашины мотор авна гэж “Хаан” банкны 5814085702 дугаарын данс руу 300.000 төгрөгийг,

44. 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Батболд нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5814085702 дугаарын данс руу 400.000 төгрөгийг,

45. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Л.Амартүвшин нь контейнэр худалдан авна гэж “Хаан” банкны 5814085702 дугаарын данс руу 600.000 төгрөгийг,

46. 2014 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Ц.Сэлэнгэ нь автомашины сэлбэг худалдан авна гэж “Хаан” банкны 5814085702 дугаарын данс руу 500.000 төгрөгийг,

47. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт оршин суух М.Нямсүрэн нь “Nissan condor” автомашины мотор авна гэж “Хаан” банкны 5814085702 дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг,

48. 2014 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр С.Батбаяр нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5814085702 дугаарын данс руу 800.000 төгрөгийг,

49. 2014 оны 12 дугаар сарын 24-ний өдөр Б.Ихбаяр нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5562013989 дугаарын данс руу 300.000 төгрөгийг,

50. 2014 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д.Бадрах нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5562013989 дугаарын данс руу 800.000 төгрөгийг,

51. 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ж.Даваажаргал нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5562013989 дугаарын данс руу 500.000 төгрөгийг,

52.  2015 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр Б.Наргил нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5562013989 дугаарын данс руу 300.000 төгрөгийг,

53. 2015 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Б.Төгөлдөр нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5562013989 дугаарын данс руу 500.000 төгрөгийг,

54. 2015 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт О.Эрдэнэтогтох нь контейнэр худалдан авна гэж “Хаан” банкны 5562013989 дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг,

55. 2015 оны 1 дүгээр сарын 12-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн З.Баяр нь автомашины сэлбэг худалдан авна гэж “Хаан” банкны 5017181210 дугаарын данс руу 400.000 төгрөгийг,

56. 2015 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр иргэн С.Мөнхзул нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5074040724 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг,

57.  2015 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Х.Элбэгзаяа нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5017181210 дугаарын данс руу 800.000 төгрөгийг,

58. 2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Б.Баярсайхан нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5032622644 дугаарын данс руу 700.000 төгрөгийг,

59. 2015 оны 2 дугаар сарын 17-ны өдөр Ө.Бүрэнтөгс нь контейнэр худалдан авна гэж “Хаан” банкны 5070089887 дугаарын данс руу 500.000 төгрөгийг,

60. 2015 оны 2 дугаар сарын 18-ны өдөр Т.Ербол нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5070089887 дугаарын данс руу 200.000 төгрөгийг,

61. 2015 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Д.Баярмагнай нь автомашины сэлбэг авна гэж “Хаан” банкны 5738039896 дугаарын данс руу 600.000 төгрөгийг,

62. 2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Н.Түвшинтөгс нь автомашины мотор худалдан авна гэж “Хаан” банкны 5009649631 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг,

63.  2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр Төв аймгийн Зуун мод сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт Д.Ганбаатарт автомашин худалдана гэж “Хаан” банкны 5028333476 дугаарын данс руу 2.000.000 төгрөгийг,

64. 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.Соёл-Эрдэнэд “Toyota allion” загварын автомашин хямд зарна гэж 5006391536 дугаарын данс руу 2.100.000 төгрөгийг,

65. 2017 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Б.Баярмагнайд автомашин зарна гэж 5543128121 дугаарын данс руу 4.800.000 төгрөгийг,

66. 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд оршин суух Б.Даваамягмар нь машин худалдаж авна гэж 5374140990 дугаарын данс руу 11.100.000 төгрөгийг,

67. 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт А.Отгонмөнхөд “Toyota prius 20” загварын автомашин зарна гэж 5021294262 тоот данс руу урьдчилгаа 3.800.000 төгрөгийг,

68. 2017 оны 4 дүгээр сарын 7-ны өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт С.Ганбатад “Toyota prius 30” загварын автомашин зарна гэж 5021294262 тоот данс руу урьдчилгаа 3.200.000 төгрөгийг тус тус шилжүүлж, бусдын эд хөрөнгийг залилах гэмт хэрэгт холбогджээ.

 

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: С.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр хавтаст хэргийн материалыг хянаж С.Мт холбогдох хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэв. Учир нь, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болохоор” заасан тул түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Яллагдагч С.М нь өөр, өөр шүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол хэд хэдэн шийтгэх тогтоолоор эсхүл хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүсч түүний эрх зүйн байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд аль нэг шүүхийн шийдвэр нь нөгөө шүүхэд мэдэгдэхгүй өнгөрөх, түүнчлэн цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад ял нэмж нэгтгэх боломжгүй юм.

Иймд С.Мт холбогдох хэргүүдийг нэгтгүүлэн шалгуулахаар хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнээд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн С.Мт холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцааж, С.Мт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, энэ шийдвэрийг прокурор эс зөвшөөрвөл хүлээн авснаас хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж шийдвэрлэлээ.

 

            Прокурор Б.Уранчимэг бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 1006 дугаар захирамжийг дараах үндэслэлээр эсэргүүцэж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж мөрдөн байцаалт явуулна.”, 29.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно.” гэж заасан байхад Баянгол, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэргүүдийг нэгтгэн шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж буцаасан нь үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл урьдчилсан хэлэлцүүлэгт С.М нь шалгагдаж байгаа хэргүүдийн дугаар хэлсэн боловч яллагдагч, түүний өмгөөлөгч нараас эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж байгаа талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй болно.

Иймд шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж, нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан байх тул Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1006 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар прокурорын эсэргүүцэл бичсэн...” гэв.

 

Яллагдагч С.Мын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хэргийг нэгтгэн шалгуулахаар шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэл бүхий гарсан гэж үзэж байна. Баянгол дүүрэгт өөр хэрэгт шалгагдаж, Баянзүрх дүүрэгт хэрэг бүртгэлтийн ажиллагаа нээгдсэн байгаа. Энэ талаар нотолсон баримтуудыг авах хүсэлт удаа, дараа гаргасан боловч урьд нь зохисгүй байдал үүсч байсан учраас хэрэгт хяналт тавьж байгаа прокурорын хийх ёстой ажил байна гэж хэлж байсан. 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр яллах дүгнэлт гардуулах гэж мөрдөгч ирсэн гэж миний үйлчлүүлэгч хэлдэг. Туслахаа явуулсан гэж прокурор хэлдэг боловч хуульд заасан үндэслэлээр прокурор яллах дүгнэлт гардуулах ёстой байсан. Үүнээс үүдэж ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх, хохирол төлбөрийн талаарх асуудлыг мэдэх эрх зөрчигдсөн гэж үздэг. Яллагдагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх үүднээс хэргийг нэгтгэж шалгах хууль зүйн үндэслэлтэй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна...” гэв.

 

                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

С.Мт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 1006 дугаар шүүгчийн захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 3 дахь заалтад заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

 

1. Яллагдагч С.М шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Баянгол дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст 201626021387 дугаар хэрэгт яллагдагчаар мэдүүлэг өгсөн, Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хэлтэс, мөн Баянзүрх дүүрэгт хэрэгт шалгагдаж байгаа тул хэргүүдийг нэгтгэн шалгуулах тухай хүсэлт гаргажээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг нотлох баримтаар тооцох боловч уг мэдүүлэг дангаараа түүнийг яллах үндэслэл болохгүй.”, мөн хуулийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй.” гэж тус тус хуульчилжээ.

 

Шүүх аливаа гэмт хэргийг шийдвэрлэхдээ болсон үйл баримтыг материаллаг болон процессын эрх зүйн хэм хэмжээтэй нийцүүлэн дүгнэлт хийхээс гадна шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцож, яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлж байгаа оролцогчийн гаргасан хүсэлтийг зөвхөн хэрэгт байгаа нотлох баримтын хүрээнд хууль зүйн дүгнэлт хийж шийдвэрлэдэг учиртай.

 

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэж үзвэл яллагдагч С.М Баянгол, Баянзүрх, Сүхбаатар дүүргүүдийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа талаар хүсэлт гаргасан байх бөгөөд тухайн хэрэгт шалгагдаж байгаа талаарх эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоол зэрэг яллагдагчийн мэдүүлгийг нотолсон нотлох баримтууд хэрэгт авагдаагүй байна.

 

Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 2-т “...эсхүл нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болохоор” заасан тул түүнд холбогдох хэргүүдийг нэгтгэх нь зүйтэй, С.М нь өөр өөр шүүхэд гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол хэд хэдэн шийтгэх тогтоолоор эсхүл хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулах нөхцөл байдал үүсч түүний эрх зүйн байдал сөргөөр нөлөөлж болзошгүй бөгөөд аль нэг шүүхийн шийдвэр нь нөгөө шүүхэд мэдэгдэхгүй өнгөрөх, түүнчлэн цаг хугацааны хувьд нэг шүүхийн шийдвэр нь хүчин төгөлдөр болоогүй байхад ял нэмж нэгтгэх боломжгүй тул С.Мт холбогдох хэргүүдийг нэгтгүүлэн шалгуулахаар хэргийг Чингэлтэй дүүргийн прокурорын газарт буцааж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй, хийсвэр дүгнэлт болжээ.

 

Анхан шатны шүүхийн дээрх дүгнэлт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулийн заалтыг чанд сахина” гэсэнтэй нийцэхгүй юм.

 

Энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж үзлээ.

 

2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Хан-Уул дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч цагдаагийн хошууч З.Хүрэлбагана 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Цагаанбандийн Буянбаатарыг /1-р хх-ийн 217-218/, 2014 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Хэнмэдэхийн Тулгыг /3-р хх-ийн 26-27/,

Баянгол дүүрэг дэх цагдаагийн 2 дугаар хэлтсийн хэрэг бүртгэгч, цагдаагийн ахмад Ш.Эрдэнэтуяа 2014 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Ганхуягийн Есөн-Эрдэнийг /1-р хх-ийн 146-147/,

Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын хэрэг бүртгэгч цагдаагийн ахмад Э.Гунаажав 2014 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Баасанжавын Энхжавхланг /2-р хх-ийн 88-89/,

Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн 1 дүгээр хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч Х.Абдулбек 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Гочоогийн Одмандах /5-р хх-ийн 125-127/ нарыг тус тус хохирогчоор тогтоож, байцаасан байна.

 

Гэтэл Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранчимэгийн үйлдсэн 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 382 дугаар яллах дүгнэлтэд дээр нэр дурдсан нэр бүхий хохирогч нарыг залилсан үйлдлүүдийг тусгаагүй орхигдуулсан байна.

 

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.3 дугаар зүйлд заасныг зөрчсөн буюу мөрдөн байцаалт явуулсан хэргийн талаар прокуророос хянавал зохих асуудлуудыг бүрэн хянах үүргээ зохих ёсоор биелүүлээгүй гэж үзнэ.

 

3. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Уранчимэгийн үйлдсэн 2016 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн 200 дугаар яллах дүгнэлтэд яллагдагч С.Мыг дангаараа 110 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарыг залилсан хэмээн яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлж байжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагч С.Мыг сэжигтнээр /1-р хх-ийн 127-128/, /2-р хх-ийн 12-15, 56-57, 130-131, 177-178, 242-243/, /3-р хх-ийн 154/, /4-р хх-ийн 1-2, 6-7, 164-171/, /5-р хх-ийн 197-199/, /8-р хх-ийн 159-160/, /9-р хх-ийн 33-34, 124-125/, /10-р хх-ийн 48/, /11-р хх-ийн 139-141/, /13-р хх-ийн 127-128, 181-183, 201-203/, /14-р хх-ийн 29-31, 63-64, 78-79, 90, 135-136, 148, 211-212/, /19-р хх-ийн 12-14/, яллагдагчаар /3-р хх-ийн 155-157/, /4-р хх-ийн 172-174/, /5-р хх-ийн 200-204/, /6-р хх-ийн 122-136, 219-220/, /8-р хх-ийн 170-171/, /9-р хх-ийн 135-136/, /10-р хх-ийн 49-51, 76, 99/, /11-р хх-ийн 142-143, 148-149/, /17-р хх-ийн 43-52/, /19-р хх-ийн 15-16/ тус тус татаж, түүнээс мэдүүлэг авчээ.

 

Харин 2018 оны оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 382 дугаар яллах дүгнэлтээс үзэхэд түүнийг ганцаараа 67 удаагийн үйлдлээр нэр бүхий хохирогч нарыг залилсан гэж яллах дүгнэлт үйлдсэн байна.

Дээрх байдлуудаас үзэхэд:

С.М нь дангаараа;

-2013 оны 8 дугаар сард иргэн Б.Ууганбаярт автомашины мотор зарна гэж 2.000.000 төгрөгийг,

-2013 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо, Улаанхуарангийн 9-227 тоотод оршин суух иргэн Д.Баасандоржод “Nissan Terrano” загварын автомашин зарна гэж 1.650.000 төгрөгийг,

-2013 оны 9 дүгээр сарын 27-ны өдөр иргэн Б.Уранцогтод “Benz ML-320” загварын автомашины рулийн аппарат зарна гэж 400.000 төгрөгийг,

-2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр иргэн Б.Хаш-Эрдэнэд автомашины сэлбэг зарна гэж 1.000.000 төгрөгийг,

-2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр иргэн Д.Будхүүд автомашины сэлбэг зарна гэж 1.500.000 төгрөгийг,

-2014 оны 10 дугаар сарын 20-ны өдөр иргэн Н.Нямжавт автомашины сэлбэг зарна гэж 600.000 төгрөгийг,

-2015 оны 2 дугаар сарын 26-ны өдөр иргэн О.Ариун-Эрдэнэд автомашины сэлбэг зарна гэж 300.000 төгрөгийг,

-2015 оны 1 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Э.Алтансүхэд автомашины сэлбэг зарна гэж 600.000 төгрөгийг,

-2015 оны 2 дугаар сарын 23-ны өдөр иргэн П.Төгсбаярт автомашины сэлбэг зарна гэж 600.000 төгрөгийг,

-2015 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хороонд оршин суух иргэн Ц.Үүрдмандахад “Toyota Rav-4” загварын автомашины кроп зарна гэж 250.000 төгрөгийг,

-2014 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Ч.Бат-Эрдэнэд автомашины сэлбэг зарна гэж 300.000 төгрөгийг,

-2015 оны 2 дугаар сарын 12-ны өдөр иргэн Т.Алтанхуягт автомашины сэлбэг зарна гэж 3.000.000 төгрөгийг,

-2015 оны 2 дугаар сарын 3-ны өдөр иргэн Б.Жанаамаад контейнэр зарна гэж 2.000.000 төгрөгийг,

-2015 оны 3 дугаар сарын 2-ны өдөр иргэн С.Батбаярт автомашины сэлбэг зарна гэж 1.000.000 төгрөгийг,

-2016 оны 2 дугаар сарын 13-ны өдөр Б.Батсайхан нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу Хаан банкны 5059188737 дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг,

-2016 оны 2 дугаар сарын 26-ны өдөр иргэн Х.Ганбат нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу Хаан банкны 5027428167 дугаарын данс руу 1.200.000 төгрөгийг,

-2016 оны 3 дугаар сарын 1-ний өдөр иргэн Б.Эрдэнэбаяр нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг зарна гэсэн зарын дагуу Замын-Үүдийн гаалийн байцаагч гэх хүнд банкны 5009649631 дугаарын данс руу 700.000 төгрөгийг,

-2016 оны 2 дугаар сарын 8-ны өдөр иргэн Б.Мөнхтогтох нь автомашины кузов авна гэж 5736038307 дугаарын данс руу 999.000 төгрөгийг,

-Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо, 2016 оны 2 дугаар сарын 24-ний өдөр иргэн Б.Чингис нь үл таних хүнээс “Benz” загварын автомашины мотор авах гэж Ардын эрхийн Хаан банкны АТМ-ээс 5009649631 дугаарын данс руу 300.000 төгрөгийг,

-2016 оны 3 дугаар сарын 21-ний өдөр иргэн Р.Хурцбаяр нь Чингэлтэй дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингис шар айраг” ХХК-ийн байрнаас “Land Cruiser 200” загварын автомашины кузов авахаар Хаан банкны 5015268047 дугаар данс руу 3.000.000 төгрөгийг,

-2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр иргэн Ч.Отгонбаатар нь “UNEGUI.MN” зарын сайтад “Samsung 55” маркийн экскавоторын явахын редуктор авна гэсэн зар байршуулсаны дагуу 95137542 дугаараас залгаж Замын-Үүдийн гаалийн байцаагч гэх хүнд дансаар 600.000 төгрөгийг,

-2016 оны 2 дугаар сарын 15-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо, Сансарын 8-33 тоотод иргэн З.Сандаг нь “UNEGUI.MN” зарын сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу 99561903, 95590083 дугаараас залгаж Замын-Үүдийн гаалийн байцаагч гэх хүний данс руу 400.000 төгрөгийг,

-2016 оны 3 дугаар сарын 8-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хаан банкны АТМ-ээс иргэн Н.Майдаржав нь экскавотор зарна гэсэн зарын дагуу банкны 5032127898 дугаарын данс рууч 8.000.000 төгрөгийг,

-2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэн Б.Алтанхуяг нь “UNEGUI.MN” зарын сайтад “Nord” загварын самосвал маркийн автомашин худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5005575819 дугаарын данс руу 2.400.000 төгрөгийг,

-2016 оны 5 дугаар сарын 15-ны өдөр иргэн Н.Эрдэнэбаяр нь “UNEGUI.MN” зарын сайтад автомашины сэлбэг худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5005575819 дугаарын данс руу 1.950.000 төгрөгийг,

-2016 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр иргэн Б.Амартүвшин нь “UNEGUI.MN” зарын сайтад “Lexus 570” загварын автомашин худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5027594644 дугаарын данс руу 10.000.000 төгрөгийг,

-2016 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр иргэн Ш.Хүрэлбаатар нь “UNEGUI.MN” зарын сайтад автомашины кузов худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5011241485 дугаарын данс руу 1.300.000 төгрөгийг,

-2016 оны 5 дугаар сарын 23-ны өдөр иргэн Д.Чулуунхүүгээс Замын-Үүдээс автомашины кроп ачуулна гэж Хаан банкны 5020561160 дугаарын данс руу 6.400.000 төгрөгийг,

-2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр иргэн Л.Чинбат нь “UNEGUI.MN” зарын сайтад контейнэр худалдана гэсний дагуу үл таних этгээд утсаар ярьж 5015268047 дугаарын данс руу 1.300.000 төгрөгийг,

-2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр иргэн Г.Бат-Эрдэнэд өөрийгөө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн байцаагч Сугарсүрэн байна гэж танилцуулсан эрэгтэй “Lexus 570” загварын автомашиныг хямд үнээр зарж борлуулна гэж итгүүлэн Хаан банкны 5009649631 тоот данс руу 700.000 төгрөгийг,

-2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр иргэн М.Мэндбатаад өөрийгөө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Цогтбаатар байна гэж танилцуулсан эрэгтэй “Lexus 570” загварын автомашин хямд үнээр зарж борлуулна гэж итгүүлэн Хаан банкны 5027658293 тоот данс руу 5.000.000 төгрөгийг,

-2016 оны 5 дугаар сарын 2-ны өдөр иргэн А.Дашдаваа нь “UNEGUI.MN” зарын сайтад  автомашины худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5027658293 дугаарын дансаар 1.500.000 төгрөгийг,

-2016 оны 5 дугаар сарын 3-ны өдөр иргэн Г.Дэлгэрмөнхөд өөрийгөө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Цогтбаатар байна гэж танилцуулсан эрэгтэй “Lexus 570” загварын автомашин хямд үнээр зарж борлуулна гэж итгүүлэн Хаан банкны 5027658293 тоот данс руу 3.000.000 төгрөгийг,

-2016 оны 5 дугаар сарын 17-ны өдөр иргэн Б.Мөнхтөрд өөрийгөө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газрын дарга Цогтбаатар байна гэж танилцуулсан эрэгтэй “Тадан” маркийн краны мотор хямд үнээр зарж борлуулна гэж итгүүлэн Хаан банкны 5005575819 тоот данс руу 2.500.000 төгрөгийг,

-2016 оны 3 дугаар сарын 2-ны өдөр иргэн Д.Төрмөнхөд өөрийгөө Дорноговь аймгийн Замын-Үүд дэх гаалийн газрын байцаагч Сугарсүрэн гэж танилцуулсан машины мотор, кроп хямд үнээр зарж борлуулна гэж итгүүлэн Хаан банкны 5009649631 тоот данс руу 600.000 төгрөгийг,

-2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр иргэн Д.Баяржаргал нь “UNEGUI.MN” зарын сайтанд том автомашин худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5009649631 дугаарын данс руу 200.000 төгрөгийг,

-2016 оны 5 дугаар сарын 8-ны өдөр иргэн А.Адъяа нь “UNEGUI.MN” зарын сайтад “Land Prado” загварын автомашины гадна арьс худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5025540317 дугаарын данс руу 1.200.000 төгрөгийг,

-2016 оны 3 дугаар сарын 6-ны өдөр иргэн Э.Гантулгад мотор худалдана гэж утсаар ярьж 5017289463 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг,

-2014 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр иргэн Д.Батхүү нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу 89884447 дугаарын утаснаас залгаж сэлбэг зарахаар 5814085702 дугаарын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлээрэй гэсний дагуу 1.300.000 төгрөгийг,

-2014 оны 10 дугаар сарын 6-ны өдөр иргэн Д.Цэцэгээ нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу Соёлхүүгийн М нь 89884447 дугаарын утаснаас залгаж сэлбэг зарахаар болж  5006010201 дугаарын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлээрэй гэсний дагуу 200.000 төгрөг шилжүүлж залилуулсан,

-2015 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр иргэн Б.Баярсайхан нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу С.М нь 89884447 дугаарын утаснаас залгаж сэлбэг зарахаар болж 5032622644 дугаарын Хаан банкны данс руу мөнгө шилжүүлээрэй гэсний дагуу 700.000 төгрөг шилжүүлж залилуулсан,

-2014 оны 12 дугаар сарын 9-ний өдөр иргэн Б.Буянжаргал нь “UNEGUI.MN” сайтад автомашины сэлбэг авна гэсэн зар байршуулсаны дагуу С.М нь 95921743 дугаарын утаснаас залгаж сэлбэг зарахаар болж 104000315464 дугаарын Төрийн банкны данс руу 300.000 төгрөгийг,

-2016 оны 5 дугаар сарын 5-ны өдөр иргэн Т.Мөнхдэлгэр нь “UNEGUI.MN” зарын сайтад “Land Crusier 76” загварын автомашины кузов худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5087194736 дугаарын данс руу 1.500.000 төгрөгийг,

-2016 оны 3 дугаар сарын 3-ны өдөр иргэн Н.Түвшинтөгс нь “UNEGUI.MN” зарын сайтад автомашины мотор худалдаж авахаар зар байршуулсаны дагуу үл таних этгээд утсаар ярьж 5009649631 дугаарын данс руу 1.000.000 төгрөгийг залилсан,

-Сүхбаатар дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Хаан” банкны АТМ-ээс 2015 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр иргэн С.Түмэнжаргалын данс андуурч шилжүүлсэн 500.000 төгрөг буюу санамсаргүй олдсон эд хөрөнгийг завшсан гэх эдгээр үйлдлүүдийг хэрхэн шийдвэрлэсэн талаарх нотлох баримт хэрэгт алга.

    

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн /Эрүүгийн хэргийг нэгтгэх, тусгаарлах/ 2 дахь хэсэгт “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол хэргийг нэгтгэж мөрдөн байцаалт явуулж болно” гэж заасны дагуу нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлт үйлдээгүйгээс түүнд хоёр шийтгэх тогтоолоор ял оногдуулсан тохиолдолд ялыг нэмж нэгтгэх боломжгүй байна.

 

2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд /Хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах/ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах журмыг заасан боловч энэ зүйлийн 1 дэх хэсэгт уг ажиллагааг “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж зохицуулсан байна.

 

Дээрх зохицуулалтаас үзэхэд хүчин төгөлдөр болсон шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг бүрэн эдэлж дуусаагүй байхдаа ялтан гэмт хэрэг шинээр үйлдсэн тохиолдолд хоёр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудыг нэгтгэн жинхэнэ эдлэх ялыг тогтоох журмыг хуульчилснаас бус тогтоол гарахын өмнө үйлдсэн гэмт хэрэг нь тогтоол гарсны дараа илэрсэн тохиолдолд хэрхэх асуудлыг дээрх зүйл, хэсэгт зохицуулаагүй орхигдуулжээ.

 

Энэ тохиолдолд шүүхээр өмнө нь ял шийтгүүлсэн хэргийн зүйлчлэл өөрчлөгдөх эсэхээс үл хамааран тухайн этгээдийн холбогдсон нэг төрлийн хэргүүдийг бүхэлд нь нэгтгэн мөрдөн байцаалт явуулж, нэг яллах дүгнэлтийн хүрээнд, шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэж, гэм буруугийн болон ялын асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл, тус тусдаа мөрдөн байцаалт явуулж, яллах дүгнэлт үйлдэн, шүүхээр хянан шийдвэрлэгдэн, хоёр өөр шийтгэх тогтоол гаргасан тохиолдолд ялуудыг нэгтгэх журмыг хуульчлан тодорхойлоогүй тул шүүх ялтны жинхэнэ эдлэх ялын хэмжээг тогтоох боломжгүй байна.

 

Иймд эдгээр нь нэг төрлийн гэмт хэрэг учир тэдгээрийг нэгтгэн шалгах шаардлагатай.

 

4. Яллах дүгнэлт гардуулан өгсөн тухай тэмдэглэлд “...С.Мт яллах дүгнэлтийг гардуулан өгөхөд хүлээн авахаас татгалзсан ба “хүлээн авахаас татгалзсан тухайгаа бичиж өг” гэхэд “ямар нэгэн юм бичихгүй” гээд бичихээс татгалзсан болно. Тэмдэглэл бичсэн а/д Д.Бүүвэйбаатар...” гэж бичигджээ. /21-р хх-ийн 200/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт “Прокурор яллах дүгнэлтийн хувийг яллагдагчид гардуулж, хавтаст хэргийг харьяалах шүүхэд шилжүүлсэн тухай яллагдагч, эсхүл түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид мэдэгдэнэ.” гэж хуульчилжээ.

 

Прокурор Б.Уранчимэг өөрийн үйлдсэн яллах дүгнэлтийг яллагдагч С.Мт гардуулах хуулиар хүлээсэн үүргээ өөр этгээдээр гүйцэтгүүлсэн нь дээрх хуулийн заалтыг ноцтой зөрчсөн зөрчил болжээ.

 

Иймд прокурор Б.Уранцэцэгийн бичсэн 2018 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 63 дугаартай прокурорын эсэргүүцлийн “...Баянгол, Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа хэргүүдийг нэгтгэн шалгаж шийдвэрлэх нь зүйтэй гэж буцаасан нь үндэслэлгүй...” гэх хэсгийг хүлээн авч, энэ магадлалд заасан үндэслэлээр хэргийг прокурорт буцааж байгаа тул анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: