Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/ма2023/01947

 

 

 

 

 

2023 оны 11 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2023/01947

 

 

 

 

Т.Б ий нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Д.Цогтсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/02846 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Т.Б ий хариуцагч М.С т холбогдуулан гаргасан талийгаач С.Г-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдвөл зохих хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцны зах зээлийн үнэ 100,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг хариуцагч М.С оос гаргуулах тухай үндсэн,

гуравдагч этгээд Ш.Б гийн хариуцагч М.С т холбогдуулан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох,

гуравдагч этгээд К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн нэхэмжлэгч Т.Б , хариуцагч М.С , гуравдагч этгээд Ш.Б нарт холбогдуулан барьцааны гэрээний дагуу Капитал банкны зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Цогтсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Б, П.А, хариуцагчийн өмгөөлөгч Г.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Миний нөхөр С.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр өвчний улмаас нас барсан ба тухайн үед миний бие БНСУ-д сурж байсан. Нөхөр С.Г нас барснаас хойш гэр бүлийн дундын эд хөрөнгийн талаар хадам аав М.С той үл ойлголцол үүсэж, маргасан. Талийгаачийн нэр дээр Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот од байрлал бүхий 40 м.кв талбайтай, Ү-2205013263 дугаар бүртгэлтэй орон сууц байсан. Одоо энэ орон сууцанд эцэг М.С амьдарч эзэмшиж байгаа болно. Миний хувьд нас барагч С.Г-ийн хууль ёсны өвлөгч, өвлөгдвөл зохих хөрөнгийн талаар маргаан үүсгэж хууль ёсны өвлөгчийн эрх маань зөрчигдөж хөрөнгөнөөс өвлөж чадаагүй ба уг байр нь зах зээлийн ханшаар 100,000,000 төгрөгийн үнэтэй юм. Иймд нэхэмжлэгч Т.Б намайг нас барагч нөхөр С.Г-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, талийгаач С.Г эс надад өвлөгдвөл зохих хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот байрны зах зээлийн үнэ болох 100,000,000 төгрөгөөс ногдох 50,000,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: Талийгаач хүү С.Г-ийн орон сууцанд хамааралгүй ба амьдарч байгаагүй. Т.Б миний хүүтэй 2010 оноос хамтран амьдарч байгаад гэр бүл болсон боловч 2011 оны 10 дугаар сард хуримаа хийгээд удаагүй 2 сар орчим амьдраад хүүгээс минь салсан. Тус орон сууц нь Т.Б тэй амьдрахаас өмнөх эд хөрөнгө бөгөөд 2007 онд Анод банкнаас зээл авч, өнөөг хүртэл төлбөрөө барагдуулаагүйн улмаас одоог хүртэл тус банкны асуудлаар зээлийн хороотой шийдвэрт хүрээгүй байгаа. Т.Б 2011 онд хүүг минь хаяж явснаас хойш архи хэтрүүлэн уудаг зуршилтай болж, үүний улмаас эрүүл мэндээр хохирч, нас барсан. Мөн хүүг минь нас барахад ажил явдал дээр нь ирээгүй байж эд хөрөнгийн асуудлаар маргаж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Мөн Анод банк дампуурч, маргаан бүхий байрны асуудал Капитал банк руу шилжсэн боловч мөн Капитал банк дампуурч маргаан бүхий асуудлууд хойшилсоор байна гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Б гийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Талийгаач С.Г-ийн эхтэй найз нөхөд юм. Би 2005 онд мөнгөний хэрэг гарсан тул С.Г-ийн эхэд хандсан. Тэгэхэд чи өөрийн нэр дээрх үл хөдлөх хөрөнгөө миний хүүгийн өмчлөлд шилжүүлчихвэл С.Г-ийн нэр дээр Анод банкнаас зээл гаргуулж өгье гэж байсан. Ингээд би түүний хэлснээр өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33 дугаар байрны тоот хаягт байрлах 3 өрөө орон сууцаа С.Г-ийн өмчлөлд шилжүүлж, улмаар талийгаач С.Г-ийн нэр дээр банкнаас зээл авч байсан. Энэ зээлийг би захиран зарцуулж, төлж барагдуулж байсан. Ингээд Анод, Капитал банкууд дампуурсан. Талийгаач С.Г болон түүний эх нас барсны улмаас одоог хүртэл орон сууцны өмчлөх эрхийг эргүүлэн авч чадаагүй өнөөдрийг хүрсэн. Хариуцагч М.С миний энэ нөхцөл байдлыг сайн мэдэж байгаа бөгөөд орон сууцны өмчлөлийн асуудлаар маргаан үүсгэж байгаагүй. Иймд Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1, 135.2.14-т тус тус заасны дагуу Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 3 дугаар хороолол, 33 дугаар барны тоот од байрлах 40 м.кв, Ү-2205013263 дугаартай үл хөдлөх хөрөнгийн хуль ёсны өмчлөгч болохыг тогтоож өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн шаардлага, түүний үндэслэлийн агуулга: Нэхэмжлэлд дурдсан улсын бүртгэлийн Ү-2205013263 дугаартай Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 7 дугаар бичил хороолол, ТЭЦ-4 33 дугаар байрны тоот хаягт байрлалтай 40 м.кв талбайтай 3 өрөө орон сууцыг С.Г нь 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр Анод банктай №16070485 дугаартай зээлийн болон барьцааны гэрээг байгуулан орон сууц худалдан авах зориулалтаар 24,000 ам.долларыг зээлж авахдаа зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгож барьцаалуулсан. 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр А ХК дахь банкны эрх хүлээн авагч болон Капитал банк нарын хооронд байгуулсан №301/2011ЭХА дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээгээр С.Г-ийн Анод банкнаас авсан зээл нь Капитал банкинд шилжиж ирсэн бөгөөд тухайн үеэс хойш Капитал банк нь зээлийн төлбөрийг барагдуулах ажиллагааг хийж байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгч С.Г нь үндсэн зээлийн үлдэгдэл 37,982,650 төгрөг, зээлийн хүү 7,366,554 төгрөг, нотариатын зардал 11,000 төгрөг, нийт 45,360,204 төгрөгийн зээлийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 28.2 дахь хэсэгт өв хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцна гэж тодорхой заасан. Иймд зээлдэгч С.Г нь нас барсан өв залгамжлал болон өмчлөлийн асуудал яриагдаж байгаа энэ тохиолдолд Капитал банкны зээлийн барьцаа хөрөнгө болох дээрх 3 өрөө орон сууцыг өв залгамжлан авсан этгээд эсхүл өмчлөх эрхийг шилжүүлэн авсан этгээд нь барьцааны гэрээгээр хүлээсэн үүргийг давхар хүлээх эрх зүйн үр дагавар үүсэж байх тул тус орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, 528 дугаар зүйлийн 528.3 дахь хэсэгт заасныг баримтлан, талийгаач С.Г-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгож, М.С оос 50,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Т.Б ий нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, гуравдагч этгээд Ш.Б гийн гаргасан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот дах 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай бие даасан шаардлага, гуравдагч этгээд К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн гаргасан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот дах 3 өрөө орон сууцаар хангуулах тухай бие даасан шаардлагыг тус тус хэлэлцэхээс татгалзаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт зааснаар гуравдагч этгээд К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь бие даасан шаардлагадаа тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, гуравдагч этгээд Ш.Б гийн бие даасан шаардлагадаа тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 765,950 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж, Ш.Б д олгож шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүхээс талийгаач С.Г-ийн хууль ёсны эхнэр болох Т.Б ий хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдвөл зохих хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байр тоот хаягт байрлах орон сууцнаас 50,000,000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Өвлөгч Т.Б ий хууль ёсны эрхийг хөндсөн, өвлөгдөх хөрөнгийг үнэгүйдүүлж, өвлөх этгээд байхгүй болгон шийдвэрлэсэн. Т.Б ий хувьд өвлөх эрхээ нээлгэх цаг хугацаа алдсан боловч хувийн шалтгаантай байсныг шүүх анзаарч хандсангүй. Талийгаач нөхөр болох С.Г-ийн эцэг М.С өвлөх эрхээсээ сайн дураараа татгалзаж байхад өвлөх хөрөнгийг өвлөгчөөр тогтоогоогүй орхигдуулан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд хэргийг хянан үзэж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Т.Б ийг өвлөгчөөр тогтоон шийдвэрлэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга: Нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь эс зөвшөөрч байна. 2011 оны 10 дугаар сард гэрлэлтээ батлуулж, Т.Б , С.Г нар гэр бүл болсон гэх үйл баримттай талууд маргадаггүй. Гэтэл 2011 оны 12 дугаар сард Т.Б , С.Г нарын хооронд хэрүүл, маргаан үүсэж, тусдаа амьдарсан. Мөн 2011 оноос хойш 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр буюу нас барах хүртэл талийгаач С.Г нь өөрийн эцэг М.С той хамтран амьдарч байсан. 2011 оны 12 дугаар сараас 2019 он хүртэл хамт амьдраагүй гэж хариуцагчийн зүгээс тайлбарласан боловч уг тайлбарыг үгүйсгэсэн нэг ч нотлох баримтыг хэрэгт хавсаргаж өгөөгүй. Мөн нэхэмжлэгч нь анхан шатны шүүхээс өвлөгч гэж тогтоосон гэх тайлбарыг гаргаж байна. Иргэний хуулийн 520 дугаар зүйлд заасны дагуу М.С , Т.Б нар нь хууль ёсны өвлөгч мөн. Гэтэл Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсэгт заасны дагуу хууль ёсны өвлөгч нар хамт амьдарч байсан, байгаагүй болон өв нийлүүлэх хүсэлтийг хугацаандаа гаргасан эсэх асуудлаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийсэн. 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр буюу талийгаач С.Г-ийг нас барах өдрийг хүртэл нь хамт амьдраагүй гэдгээ нэхэмжлэгч нэхэмжлэлдээ тусгасан байдаг. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс хамт амьдарсан гэдгийг нотлох баримт гаргаж өгөөгүй. Мөн өв хүлээн авах хугацааг сэргээлгэх эрхээ хүндэтгэн үзэх шалтгааны улмаас алдчихлаа гэх боловч хүндэтгэн үзэх шалтгаанаа нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргаж өгөөгүй, нэхэмжлэлээ нотолж чадаагүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

8. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Б тайлбар гаргаагүй болно.

9. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд К ХХК дахь банкны эрх хүлээн авагч тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасны дагуу иргэний хэргийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.

2. Нэхэмжлэгч Т.Б нь хариуцагч М.С т холбогдуулан талийгаач С.Г-ийн хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдвөл зохих хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцны зах зээлийн үнэ 100,000,000 төгрөгөөс 50,000,000 төгрөгийг хариуцагч М.С оос гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч М.С болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Б , К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нар эс зөвшөөрч маргажээ.

2.1. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гуравдагч этгээдээр оролцсон Ш.Б нь хариуцагч М.С т холбогдуулан Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгохыг хүссэн бие даасан шаардлага гаргасныг хариуцагч М.С хүлээн зөвшөөрсөн бол нэхэмжлэгч Т.Б эс зөвшөөрч маргажээ.

2.2. Мөн гуравдагч этгээд К ХХК дахь банкны эрх хүлээн авагч нь нэхэмжлэгч Т.Б , хариуцагч М.С , гуравдагч этгээд Ш.Б нарт холбогдуулан барьцааны гэрээний дагуу Капитал банкны зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг хүссэн бие даасан шаардлага гаргасныг нэхэмжлэгч Т.Б болон бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Б нар зээлийн үлдэгдэл төлөхийг хүлээн зөвшөөрч, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахыг зөвшөөрөхгүй гэсэн бол хариуцагч М.С бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

3. С.Г нь Т.Б тэй 2009 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр гэр бүл болсноо бүртгүүлж, улмаар тэдний дундаас 2011 оны 05 дугаар сарын 24-ний өдөр эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Дутуу тээлт судлалын тасагт 2800 гр жинтэй 49 см урттай хүү төрүүлсэн болох нь гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, төрсөн тухай эмнэлгийн лавлагаа, мөн талийгаач С.Г нь нас барах хүртлээ өөрийн эцэг М.С ын хамт амьдарч байсан дээрх үйл баримтууд талуудын тайлбараар тус тус тогтоогджээ.

4. Иймд нэхэмжлэгч Т.Б , хариуцагч М.С нарыг Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар нас барагч С.Г-ийн хууль ёсны өвлөгч гэж үзнэ. Энэ талаар х хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.

5. Өвлүүлэгч С.Г нь эрхийн улсын бүртгэлийн Ү-2205013263 дугаартай, Баянгол дүүрэг, 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот хаягт байрлах, 40 и.кв талбайтай, 3 өрөө орон сууцны өмчлөгчөөр 2007 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бүртгэгдсэн, уг хөрөнгийн өмчлөгч болох хэргийн баримтуудаар тогтоогджээ.

5.1. Дээрх орон сууцны өмчлөгч С.Г нь А ХК -тай 2007 оны 05 дугаар сарын 28-ны өдөр орон сууцны зээлийн гэрээ байгуулж, уг гэрээгээр зээлдүүлэгч нь 24,000,000 төгрөгийг, 120 сарын хугацаатай, жилийн 1,75 хувийн хүүтэйгээр зээлдүүлэх, зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаалсан уг үл хөдлөх хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон.

5.2. Үүний дараа А ХК татан буугдсантай холбоотойгоор тус банкны эрх хүлээн авагч, К ХХК нар хоорондоо 2011 оны 10 дугаар сарын 21-ний өдөр шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулж, улмаар С.Г-ийн авсан зээл К ХХК -д шилжсэн үйл баримт Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасантай нийцжээ.

6. Өв хүлээн авах, хүлээн авахаас татгалзах журмыг тогтоосон Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2, 528.3 дахь хэсэгт зааснаар өвлүүлэгч С.Г-ийг нас барах үед хамт амьдарч байсан өвлөгч М.С өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариатад мэдэгдээгүй тул өвийг хүлээн авсан гэж харин бусад өвлөгч болох Т.Б өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариатад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч өргөдөл гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогдоогүй тул нэхэмжлэгч Т.Б ийг өвлөхөөс татгалзсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

6.2. Нэхэмжлэгч Т.Б нь Хүндэтгэн үзэх шалтгаантай байсны улмаас өв хүлээн авах хугацааг сунгах хүсэлт

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд гаргаж шийдвэрлүүлээгүй байгаа тохиолдолд түүний өвлөгдвөл зохих эд хөрөнгөөс өөрт ногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн шүүхийн дүгнэлт үндэслэтэй байна.

7. Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ш.Б , К ХХК дахь эрх хүлээн авагч нарын гаргасан нэхэмжлэлийн шаардлагын тухайд.

7.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.10-т зохигч болох хүн нас барсан, хуулийн этгээд татан буугдсан тохиолдолд маргаж байгаа шаардлага буюу маргаантай үүрэг нь эрх залгамжлагчид шилжээгүй өв залгамжлагч М.С т өв хөрөнгө хуулийн дагуу шилжээгүй байхад шүүх бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдүүдийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авч шийдвэрлэсэн нь буруу болжээ. Зүй нь анхан шатны шүүх уг бие даасан шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх байжээ.

7.2. Иймд давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.С т холбогдох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ш.Б гийн бие даасан шаардлагатай,

нэхэмжлэгч Т.Б , хариуцагч М.С , гуравдагч этгээд Ш.Б нарт холбогдох барьцааны гэрээний дагуу Капитал банкны зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гуравдагч этгээд К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлагатай хэргийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Түүнчлэн, анхан шатны шүүх шийдвэрийн тогтоох хэсгийн удиртгал болгож буй хуулийн зохицуулалтад энэхүү маргааныг шийдвэрлэхэд хамааралгүй Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсгийн заалтыг баримталсаныг хасч шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулна.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 102/ШШ2023/02846 дугаар шийдвэрийн

тогтоох хэсгийн 2 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч М.С т холбогдох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай гуравдагч этгээд Ш.Б гийн бие даасан шаардлагатай,

нэхэмжлэгч Т.Б , хариуцагч М.С , гуравдагч этгээд Ш.Б нарт холбогдох барьцааны гэрээний дагуу Капитал банкны зээлийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн 10 дугаар хороо, 33 дугаар байрны тоот хаягт байрлах орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай гуравдагч этгээд К ХХК дахь банкны эрх хүлээн авагчийн бие даасан шаардлагатай хэргийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 407,950 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД Э.ЗОЛЗАЯА

Д.ЦОГТСАЙХАН

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Анхан шатны шүүхийн шийдвэрийн удирдлага болгох хэсэгт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон баримталсныг хасч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг баримтлан гуравдагч этгээд Ш.Б гийн гаргасан бие даасан шаардлага, мөн гуравдагч этгээд К ХХК банкны эрх хүлээн авагчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн өөрчлөлтийг оруулна. Тогтоох хэсэгт хууль хэрэглээ болон найруулгын өөрчлөлт оруулж, шүүхийн шийдлийн хувьд хэвээр үлдээж нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхино

Нэхэмжлэгч Билгүүн нь Сосорт холбогдуулан хууль ёсны өвлөгчөөр тогтоолгох, өвлөгдвөл зохих хөрөнгийн 50 хувь болох 50,000,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан. Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Сосор, Билгүүн нарын хэн аль нь хууль ёсны нэгдүгээр өвлөгчид байна. Хуулиар хууль ёсны өвлөгч гэж хуульчилсан нь нэхэмжлэлээр хууль ёсны өвлөгч гэдгийг тогтоохгүй. Энэ нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна. ИХ 528.1 дэх хэсэгт нас барагчтай хамт амьдарч байсан этгээд Сосорын хувьд 3 сарын хугацаанд өвлөх эрхээсээ татгалзсан талаар хүсэлт гаргаагүй учраас өвийг хүлээн авсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт зөв болсон байна. мөн их 528.1 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Билгүүний хувьд нас барснаас хойш нэг жилийн хугацаанд бол өвийг хүлээн авах талаар хүсэлт гаргах хуулийн зохицуулалтын хугацааг хэтрүүлсэн тэгэхээр өвийг хүлээн авахаас татгалзсан гэж дүгнэсэн шүүхийн дүгнэлт зөв болжээ. Энэ хугацаанд нэхэмжлэгчийн хувьд 528 4 дэх хэсэгт заасны дагуу шүүхэд энэ хугацааны талаар сэргээх талаар гаргаагүй хүсэлт гаргаагүй, гаргаагүй учраас өвийг хүлээн авахаас татгалзсан талаар хийсэн шүүхийн дүгнэлт буруу биш байна. мөн түүнчлэн бие даасан шаардлага баярмаа ка тус тус бие даасан шаардлага гаргасан байна. энэ өвлөгч сосорын хувьд ихш 65 1 10-д маргаантай байгаа эрх үүрэг өвлөгч сосорт шилжээгүй байгаа нөхцөлд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах байжээ. Ингээд шүүх бие даасан шаардлагыг хэлэлцэхээс татгалзаж шийдвэрлэсэн нь буруу байгааг шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт найруулга болон хууль хэрэглээний өөрчлөлт оруулна. Ихш 117 1 хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргасан баярмаа кап шаардлагатай нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлтийг оруулсан магадлал гарч байна. нэхэмжлэлийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэж гомдлыг хангахгүй орхиж байна.