Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 216

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн би иргэн С.А*******ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэх явцад хэргийн оролцогчдоос гаргасан эвлэрлийг гэрээг хянаад 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч С.А*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Н.М*******, гуравдагч этгээд Б.Э******* нарын бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээнд: “Нэг талаас нэхэмжлэгч С.А*******, нөгөө талаас хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Н.М******* бид Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй газрын маргааны хүрээнд дараах нөхцөлөөр эвлэрч, эвлэрлийн гэрээг сайн дурын үндсэн дээр байгуулж байна.

Гэрээний нөхцөл

1. Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга доорх эргэлтийн цэг бүхий 371.8 м.кв газрыг С.А*******д эзэмшүүлэх, Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Э*******од холбогдох хэсэгт зохих өөрчлөлт хийж, газрын хэмжээг 371.8 м.кв хэмжээгээр багасгах. С.А*******, Б.Э******* нарын нэр дээр ногдох хэмжээгээр газар эзэмшүүлэх эрх олгох тухай захирамж гаргах. 

Х

Ү

Н

Цэг

Зай

1

5324526,487

650276,959

1590,247

1-2

22,54

2

5324546,254

650266,135

1590,247

2-3

15,78

3

5324554,530

650279,570

1590,247

3-4

22,97

4

5324534,960

650291,600

1590,247

4-1

16,92

2.    Нэхэмжлэгч С.А******* Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Э*******од холбогдох хэсэгтэй холбогдуулан дахин маргаан гаргахгүй, Б.Э*******од үлдэх 328,2 м.кв газар эзэмших эрхийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрнө. 
3. Гуравдагч этгээд Б.Э******* нь нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрч буй дээрх нөхцөлийг хүлээн зөвшөөрч, нэхэмжлэгч С.А*******ын эзэмшлийн 371.8 м.кв газар эзэмших эрхийг хүндэтгэж, хүлээн зөвшөөрнө. 
4. Шинжээчийн зардал болох 351.900 төгрөгийг нэхэмжлэгч хариуцан төлж, шүүхэд баримтыг хүргүүлнэ.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн С.А******* нь Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдуулан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2011 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 309 дүгээр захирамжийн Б.Э*******од холбогдох хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан бөгөөд хариуцагчтай эвлэрсэнээ илэрхийлж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б*******, Н.М******* нартай бичгээр байгуулсан эвлэрлийн гэрээг шүүхэд ирүүлсэн. 
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1-д зааснаар хариуцагчтай эвлэрэх эрхтэй, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргаас 2017 оны 03 дүгээр сарын 15-ны өдөр 1/574 тоот итгэмжлэлээр Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч дүүргийн Газрын албаны Газар зохион байгуулагч Н.М*******д нэхэмжлэгчтэй эвлэрэх эрх олгосон байх тул тэдний байгуулсан эвлэрлийн гэрээг хүчинтэй гэж үзэх үндэслэлтэй байна.   
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-д “нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68 дугаар зүйлийн 68.4-д “нэхэмжлэгч, хариуцагч хоёрын эвлэрсэн нь хуульд харшлаагүй, эсхүл бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу талууд харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулж, гарын үсгээ зурсан, эвлэрлийн гэрээний нөхцөл нь бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй байх тул эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч нь уг асуудлаар дахин нэхэмжлэл гаргах эрхгүй бөгөөд энэхүү захирамжид давж заалдах болох хяналтын журмаар гомдол гаргах эрхгүйг нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт тайлбарласан болно.

 

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:


1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1, 68.4 дэх заалтыг тус тус баримтлан С.А*******ын нэхэмжлэлтэй, Сүхбаатар дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Н.ДОЛГОРСҮРЭН