Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 82

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хосжаргал, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ц , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г , гуравдагч этгээд “К б” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ч , С.Я , “М ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.С нарыг оролцуулан иргэн Ж.А ийн нэхэмжлэлтэй, Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Ж ын А

Хариуцагч: Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газар

Гуравдагч этгээд: “К б” ХХК

Гуравдагч этгээд: “М ” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: “М ” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х т цогцолборын ..Б байрны .. тоот орон сууцыг бүртгэсэн Ү-22060136.. дугаар бүртгэл, 0001036.. дугаар гэрчилгээ, тус байрны ... тоот автомашины зогсоолыг бүртгэсэн Ү-2206014... дугаар бүртгэл, 000107... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, уг орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр иргэн Ж.А ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг хариуцагчид даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ж.А нь 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “М ” ХХК-тай ... тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ..Б байр, .. тоот, 132 м.кв орон сууцыг ... тоот гаражийн хамт нийт 145,200 ам.доллараар худалдан авахаар тохиролцсон байдаг. Улмаар Ж.А нь захиалсан байр, гаражийн төлбөр болох 145,200 ам.долларыг бүрэн төлж, гэрээнд заасан үүргээ зохих ёсоор биелүүлсэн болно.

“М ” ХХК-тай байгуулсан Орон сууц захиалгаар бариулах гэрээний 4.1-д зааснаар тус компани нь орон сууц, гаражийг 2009 оны 07 дугаар сард багтаан захиалагчид хүлээлгэн өгөх, мөн гэрээний 4.6-д захиалагч байрны төлбөрийг бүрэн төлсөн тохиолдолд үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг захиалагчийн нэр дээр гаргаж өгөх үүрэг хүлээсэн байна. Гэтэл “М ” ХХК нь бусдын захиалгаар барьсан орон сууц, гаражийг 90 хувийн гүйцэтгэлтэй байхад нь эд хөрөнгийн эрхийн бүртгэлд бүртгүүлж, улмаар өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргуулан авсан байгаа нь иргэний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн үйлдэл юм.

Иймд Ж.А нь “М ” ХХК-д холбогдуулан өөрийн худалдан авсан орон сууц, гаражийн өмчлөгчөөр тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 01 дүгээр сард гаргасан болно. Уг иргэний хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч “М ” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбар ирүүлснээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/02673 дугаар шүүгчийн захирамжаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Энэхүү шүүгчийн захирамжаар Ж ын А нь “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, 3 дугаар хэсэг, Х т хотхон /Б с х/-ы ..Б байрны .. тоот 132 м.кв 4 өрөө орон сууц болон 44 дүгээр байрны ... тоот гаражийн хууль ёсны өмчлөгч мөн болох нь тогтоогдсон болно. Уг шүүгчийн захирамж нь шүүхийн шийдвэрийн нэгэн адил хүчин чадалтай ба заавал биелэгдэх ёстой шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр юм.

Шүүхийн шийдвэрийн дагуу дээрх орон сууц болон гаражийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлж, өмчлөх эрхийн бүртгэлийн гэрчилгээгээ гаргуулан авахыг хүсч Хан-Уул дүүргийн Эд хөрөнгийн бүртгэлийн хэлтэст 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр өөрийн өргөдөл болон холбогдох бусад баримтыг бүрдүүлэн өгсөн.

Ингээд өргөдлөө өгснөөс хойш 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр Хан-Уул дүүргийн бүртгэлийн хэлтэст очиж улсын бүртгэлийн гэрчилгээгээ авах гэхэд Хан-Уул дүүргийн улсын бүртгэгч нь улсын бүртгэлийн гэрчилгээг гаргаж өгөхөөс татгалзаж, “..Б байрны ... тоот автозогсоол нь 90 хувийн гүйцэтгэлтэй “М ” ХХК-ийн өмчлөлд Ү-2206014... дугаарт бүртгэгдэж, өмчлөх эрхийн 000107... тоот гэрчилгээ олгогдсон, мөн 2007 оны 08 сарын 01-ний өдөр, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр К бтай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн болох тухай, мөн ..Б байрны .. тоот нь аялал жуулчлалын зориулалтаар “М ” ХХК-ийн нэр дээр Ү-22060136.. дугаарт бүртгэгдэж өмчлөх эрхийн 0001036.. тоот гэрчилгээ олгогдсон

2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдөр, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдөр К бтай байгуулсан зээлийн гэрээний барьцаанд бүртгэгдсэн, Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тухай бүртгэл бүртгэгдсэн байна. Таны мэдүүлгийг бүртгэх боломжгүй” гэсэн хариу өгч, мэдүүлгийг буцаасан.

Миний бие орон сууц гаражийг худалдан авсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл амьдарч, эзэмших, ашиглах эрхээ саадгүй хэрэгжүүлж ирсэн бөгөөд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 102/ШШ2016/02673 дугаар шүүгчийн захирамжаар хууль ёсны өмчлөгчөөр тогтоогдсон байтал Хан-Уул дүүргийн улсын бүртгэгч нь өмчлөгчөөр бүртгэж, улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөхөөс татгалзсан нь Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн тухай хуулийн 14.2 дахь хэсгийг зөрчсөн үйлдэл болохын зэрэгцээ өмчлөх эрхгүй нь шүүхийн шийдвэрээр тогтоогдсон этгээд дээрх хөрөнгүүдийн өмчлөгчөөр бүртгэлтэй байгаа нь улсын бүртгэл буруу ташаа хийгдсэн байгаад тооцох үндэслэлтэй байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.5-д “Улсын ерөнхий бүртгэгч нь улсын бүртгэлийн байгууллагын албан хаагчийн үйл ажиллагаанд хяналт тавьж, түүний хууль зөрчсөн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох бүрэн эрхтэй”, Эд хөрөнгийн өмчлөх эрх, түүнтэй холбоотой бусад эрхийн бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.5-д “Иргэний хуулийн 183.3-д заасны дагуу эрхийн улсын бүртгэл буруу ташаа болох тухай өргөдлийг эрх нь зөрчигдөж байна гэж үзсэн этгээд эрхийн улсын бүртгэлийн төрийн захиргааны байгууллагад гаргах эрхтэй бөгөөд өргөдлийг шалгах явцад эрхийн улсын бүртгэлийг буруу хийсэн нь тогтоогдвол ерөнхий бүртгэгчийн шийдвэрээр бүртгэлд өөрчлөлт оруулж болно” гэж заасны дагуу шууд харьяалах дээд шатны албан тушаалтанд хандсан боловч таны гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн хариуг 2016 оны 05 дугаар сарын 06-ны албан тоотоор өгснийг 05 дугаар сарын 13-ны өдөр гардаж авсан. Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа амжилтгүй болсон тул өөрийн зөрчигдсөн эрхийг сэргээлгэхээр шүүхэд хандаж байна.

Иймд “М ” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х т цогцолборын ..Б байрны .. тоот 132 м.кв орон сууцыг Ү-22060136.. дугаарт бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгогдсон өмчлөх эрхийн 0001036.. тоот гэрчилгээ, мөн тус хотхоны ..Б байрны зоорийн давхрын автомашины зогсоолын “М ” ХХК-ийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгийн Ү-2206014... дугаарт бүртгэсэн бүртгэл, уг бүртгэлийг үндэслэн олгогдсон өмчлөх эрхийн 000107... тоот гэрчилгээг тус тус хүчингүй болгож, уг орон сууц болон автозогсоол/гараж/-ийн өмчлөгчөөр иргэн Ж.А ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргаж өгөхийг хариуцагчид даалгаж өгнө үү” гэжээ. 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Иргэн Ж.А ийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна.

1. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж ..Б дүгээр байрны .. тоот аялал жуулчлалын зориулалттай, 132 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 12-ны өдөр “М ” ХХК /РД:2714.../-ний бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-22060136.. дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 0001036.. тоот гэрчилгээ олгосон байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгөд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн К б болон “М ” ХХК /РД-2714.../ нарын хооронд байгуулсан Т07/208 тоот барьцааны гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот зээлийн гэрээ, 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Т07/208 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Т07/208 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/208 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүд бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10099 тоот албан бичгээр, мөн тус албаны 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/10836 тоот албан бичгүүдээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна.

Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.О ийн гаргасан 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Болдын нэхэмжлэлтэй “Шүүх хуралдааныг хойшлуулах тухай” захирамж нотлох баримтад хавсрагдсан байна.

2. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж .. А,Б,В,Г дүгээр байрны зоорийн давхрын ... тоот авто зогсоолын зориулалттай 18 м.кв талбай бүхий 90 хувийн гүйцэтгэлтэй үл хөдлөх хөрөнгийг 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М ” ХХК /РД:2714.../-ийн бүртгүүлэхийг хүссэн албан бичиг, хуулийн этгээдийн улсын

бүртгэлийн гэрчилгээний хуулбар, хуулийн этгээдийн дүрэм, үүсгэн байгуулагчийн иргэний үнэмлэхийн хуулбар, тухайн эд хөрөнгийн план зураг, фото зураг, тэмдэгтийн хураамж зэргийг үндэслэн Эрхийн улсын бүртгэлийн Ү-2206014... дугаарт бүртгэж, өмчлөх эрхийн 000107... тоот гэрчилгээ олгосон байна.

Дээрх үл хөдлөх хөрөнгөд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн К б болон “М ” ХХК /РД:2714.../ нарын хооронд байгуулсан Т07/141 тоот барьцааны гэрээ, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээ, 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ, 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүд бүртгэлтэй байна.

Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн байна. Мөн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгч С.О ийн гаргасан 2010 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн 705 дугаартай Б.Болдын нэхэмжлэлтэй “Шүүх хуралдааны хойшлуулах тухай” захирамж нотлох баримтад хавсрагдсан байна.

Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “Xан-Уул дүүргийн бүртгэлийн тасаг нь дээрх үл хөдлөх эд хөрөнгүүд нь “М ” ХХК-ийн нэр дээр бүртгэгдсэн, К бны барьцаанд бүртгэлтэй, мөн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлсэн тул бүртгэх боломжгүй гэх үндэслэлээ буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж дурдсан байна. “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 4.4.2-т “Хэд хэдэн этгээд хөрөнгө оруулж барьсан тохиолдолд хөрөнгө оруулагчдын нэрсийн жагсаалт, оногдох талбай, хөрөнгө оруулалтын хэмжээ, хөрөнгө оруулсан огноо, тэдгээртэй холбоотой гэрээ хэлцэл зэргийг тусгасан захиалгаар бариулсан орон сууцны жагсаалт хавсралтуудаар, нийслэлийн мэргэжлийн комиссын актын хамт албан бичгээр урьдчилан ирүүлж болно. Энэ тохиолдолд улсын бүртгэгч нь энэхүү жагсаалтыг мэдүүлгээр ирсэн нотлох баримтуудтай тулган хянаж энэхүү журмын 8.12, 8.13-д заасан үндэслэл байгаа эсэхийг шалгаж бүртгэнэ” гэж зааснаар “М ” ХХК /РД:2714.../-ийн ирүүлсэн өмчлөгчдийн нэрсийн жагсаалтын дагуу бүртгэл хийгдсэн байна.

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан.

“М ” ХХК /РД:2714.../ нь тухайн үл хөдлөх хөрөнгүүдийг барьцаалан К бнаас зээл авсан бөгөөд өнөөдрийн байдлаар барьцаат зээлийн гэрээ нь албан ёсоор дуусгавар болоогүй байна. Иймд барьцаалагчдын зөвшөөрөлгүйгээр тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөх эрхийг шилжүүлэн бүртгэх боломжгүй байна.

Мөн Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.8-д “Улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх хүчинтэй байхад дахин бүртгэж гэрчилгээ олгох”, 18.1 10-д “Улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч болон хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт хөдөлгөөн хийхийг хориглоно” гэж заасан байна.

“Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журам”-ын 5.9-д “Эд хөрөнгө өмчлөх эрх өөр этгээдэд шилжсэн тохиолдолд өмнө олгосон улсын бүртгэлийн гэрчилгээг хураан авч хүчингүй болгон хувийн хэрэгт хавсарган хадгална” гэж заасан байх тул Эрхийн улсын бүртгэлийн 0001036.., 000107... тоот гэрчилгээнүүдийг эх хувиар хураан авч хүчингүй болгосноор дараагийн өмчлөгчид өмчлөх эрхийн шинэ гэрчилгээ олгогдох тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Гуравдагч этгээд “М ” ХХК-ийн захирал Б.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын иргэн Ж.А ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт манай компани гуравдагч этгээдээр оролцож байгаа болно.

Иргэн Ж.А нь 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр манай компанитай ... тоот Орон сууц захиалгаар бариулах гэрээг байгуулж тус гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “B s” хотхоны ..Б байрны .. тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах ... тоот автозогсоолын хамт худалдан авч төлбөр тооцоог бүрэн барагдуулсан.

Мөн Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/02673 дугаар шүүгчийн захирамжаар Ж.А ийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “B S" хотхоны ..Б байрны .. тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах ... тоот автозогсоолын хууль ёсны өмчлөгчөөр тогтоосон тул манай компанийн зүгээс уг шийдвэрт хүндэтгэлтэй хандаж байгаа болно.

“М ” ХХК, “К б” ХХК нар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”, Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г тус тус байгуулж, зээлийн өр төлбөрийг “М ” ХХК нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд барьж буй “B S” хотхоны орон сууцнуудыг иргэдэд худалдан борлуулах замаар төлж барагдуулахаар харилцан тохиролцсон юм. 

Хэдийгээр дээр дурдсан Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-нд “М ” ХХК нь 205 автомашины гаражийг зээлийн барьцаанд барьцаалуулахаар тусгасан боловч, тухайн үед уг үл хөдлөх хөрөнгө бий болоогүй байсан учраас хуулийн шаардлага хангасан барьцааны гэрээ талуудын хооронд байгуулагдаагүй болно.

Харин дээрх зээлийн барьцаанд тус компанийн захирал Б.Б гийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, “Х т” хотхоны 17 тоот 3 өрөө орон сууцыг хуулийн шаардлага хангаж барьцаалсан юм.

Мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр “С Э Э Э” ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийн баталгаанд “М ” ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн ..А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга, ..Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилга мөн Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалтын газрын Зайсангийн ам нэртэй газарт орших 2.5 га бүхий газар эзэмших эрх зэргийг “К б” ХХК-ийн зээлийн барьцаанд байршуулсан иргэдэд “B S” хотхоны орон сууц, автозогсоолуудыг худалдан борлуулсан орлогоос зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийн ихэнх хэсгийг төлж барагдуулснаар ..А, ..Б хаяг бүхий 55 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгуудыг зээлийн барьцаанаас тус банк бүрэн чөлөөлсөн.

Манай компани “К б” ХХК-аас нийтдээ 9 тэрбум орчим төгрөгийн зээл авч, уг зээлүүдийн төлбөрийг иргэдэд худалдан борлуулсан орон сууц, автозогсоолуудын орлого болон үл хөдлөх эд хөрөнгүүдийг шилжүүлэх замаар 20 орчим тэрбум төгрөгийг тус банкинд төлсөн боловч, “К б” ХХК-ийн тухайн үеийн удирдлагууд манай компанийн барьж буй орон сууцнуудыг 50 хувиар үнэгүйдүүлж авах, доллар, юанийн ханш өсөх үед төгрөгөөр өгсөн зээлийг доллар юаньд шилжүүлэх зэргээр зээлийн өрийн дарамтад хийсвэрээр оруулж, бидний үйл ажиллагааг доголдуулсан. 

Ингээд 2010 оны 05 дугаар сард бид “К б” ХХК-ийн шахалтаар бусдад худалдсан орон сууц болон автозогсоолуудыг 90 хувийн гүйцэтгэлтэй хэмээн тус бүрээр нь үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлд өөрийн өмчлөлийн эд хөрөнгө мэтээр бүртгүүлэхээр хүсэлт өгч, тус банкны ажилтанд итгэмжлэл олгосноор “К б” ХХК нь орон сууц болон автозогсоолуудын гэрчилгээг гаргуулан өөртөө авсан ба манай компанитай 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинээр байгуулж, энэхүү гэрээгээр иргэн Ж.А ийн “B S” хотхоны ..Б байрны .. тоот орон сууцыг тус байрны зоорийн давхарт байрлах ... тоот автозогсоолын хамт өмчлөгчид нь мэдэгдэлгүйгээр барьцаалуулсан нь түүний эрх ашгийг хохироосон үйлдэл болсон гэдгийг хүлээн зөвшөөрч байна.

Иймд “М ” ХХК-ийн зүгээс нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд Ж.А ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Зайсангийн тойруу “B S” хотхоны ..Б байрны .. тоот орон сууц болон тус байрны зоорийн давхарт байрлах ... тоот автозогсоолын эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ бичигдэхэд татгалзах зүйлгүй болно” гэжээ. 

Гуравдагч этгээд “К б” ХХК-ийн гүйцэтгэх захирал Л.А шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Монгол Улсын иргэн Ж.А ийн нэхэмжлэлтэй Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газарт холбогдох захиргааны хэрэгт тус банк нь шүүгчийн захирамжаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох болсонтой холбогдуулан дор дурдсан тайлбар гаргаж байна.

Тус банк нь "М ” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 1.400.000.00 (Нэг сая дөрвөн зуун мянган) ам.долларыг, жилийн 20,4 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар “М ” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр №Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

• Зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт;

• 205 автомашины гараж;

• 3 өрөө орон сууц, гаражийн хамт;

• Зээлээр санхүүжүүлэн авах барилгын материал болон “М ” ХХК-ийн бараа материалын үлдэгдэл.

Мөн банк нь “С Э Э Э” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр Т07/208

тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж, 1,500,000.000.00 (Нэг тэрбум таван зуун сая) төгрөгийг,

жилийн 19,2 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай зээлсэн. Энэхүү зээлийн гэрээний

үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдөр №Т07/208 тоот

“Зээлийн барьцааны гэрээ” байгуулан дор дурдсан хөрөнгүүдийг барьцаалсан. Үүнд:

• “М ” ХХК-ийн өмчлөлийн Ү-2206008712 тоот улсын бүртгэлийн

дугаартай, 000016259 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр

хороо, Зайсангийн ..А тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн

гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

• “М ” ХХК-ийн өмчлөлийн Ү-22060087.. тоот улсын бүртгэлийн

дугаартай, 000016260 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул дүүрэг, 11 дүгээр

хороо, Зайсангийн ..Б тоотод байрлах 1692 м.кв талбай бүхий 55 хувийн

гүйцэтгэлтэй дуусаагүй барилга;

• “М ” ХХК-ийн эзэмшлийн 1/52 тоот гэрчилгээний дугаартай, Хан-Уул

дүүрэг, Богдхан-Уулын дархан цаазат тусгай хамгаалалттай газрын Зайсангийн ам

нэртэй газарт орших 2.5 га бүхий эзэмших эрхтэй газар;

Харин 2010 оны 05 дугаар сарын 13-ны өдөр “М ” ХХК-ийн өмчлөлд

..А, ..Б, 44В, 44Г дүгээр байрны тоот тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ

олгогдсон учир тус банк өмнө байгуулсан гэрээг шинэчлэн байгуулж, 2010 оны 09 дүгээр

сарын 02-ны өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр .. А,Б,В,Г дүгээр байрны 1-205 тоот автозогсоолыг нэг бүрчлэн, 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот

“Зээлийн барьцааны гэрээ”-ээр ..Б дүгээр байрны 1-24 тоот орон сууцнуудыг нэг бүрчлэн тус барьцаалсан.

Тус банкны “М " ХХК-тай байгуулсан дээрх барьцааны гэрээнүүд нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 12 дугаар зүйлийн 12.1 дэх заалтууд болон Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн бүртгэлийн журамд заасан зохицуулалтын дагуу бүртгэгдсэн, хүчин төгөлдөр гэрээнүүд юм.

Гэтэл “М ” ХХК нь иргэн Ж.А тай 2009 оны 06 дугаар сарын 19- ний өдөр ... тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ”-г байгуулж, тус банкны барьцаанд бүртгэлтэй хөрөнгө болох Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, “B S” хотхоны ..Б дүгээр байрны .. тоот орон сууц, зоорийн давхрын ... тоот автозогсоолыг худалдсан байна.

Энэ нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 -д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг мөн Иргэний хуулийн 170 дугаар зүйлийн 170.6-д “Өмчлөгч нь ипотекийн зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхээ гуравдагч этгээдэд шилжүүлэх хэлцэл хийх бол үүрэг гүйцэтгүүлэгчээс зөвшөөрөл авах үүрэгтэй” гэсэн зохицуулалтуудыг илтэд зөрчсөн хууль бус хэлцэл юм. 

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч Ж.А нь 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 102/ШШ2016/02673 тоот шүүгчийн захирамжаар маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч болсноос үзэхэд энэ нь тус банкны 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ний дагуу үүссэн барьцааны эрхээс хойш бий болсон үр дагавар байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ж.А ийн өмчлөх эрх нь тус банкны барьцааны эрхээс хойно үүссэн учир “М ” ХХК-ийн өмчлөх эрхийг Ж.А т шилжүүлэн бүртгэхэд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эрх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасны дагуу К бнаас зөвшөөрөл авахыг бүртгэлийн байгууллага (Бүртгэгч) мэдүүлэг гаргагчаас шаардах эрхтэй байна.

Түүнчлэн нэхэмжлэгч Ж.А нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.4-д “шүүх, арбитрын шийдвэрийн үндсэн дээр өмчлөгч өөрчлөгдөж байгаа бол өмчлөх эрх авч байгаа этгээд мэдүүлэг гаргах ба мэдүүлэгт шүүх, арбитрын шийдвэрийг хавсаргана” гэж заасны дагуу шүүхийн шийдвэрийн дагуу өмчлөх эрхээ бүртгүүлэхдээ мэдүүлэг гаргах үүрэгтэй бөгөөд мэдүүлэг нь мөн хуулийн 14 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан байх шаардлагатай.

Гэтэл нэхэмжлэгч нь уг хуулийн шаардлагыг бүрэн биелүүлээгүй буюу мэдүүлэгт хавсаргах шаардлагатай баримт бичгийг хавсаргаагүй учир түүний бүртгэлийг бүртгэхээс татгалзсан улсын бүртгэлийн байгууллагын үйлдэл хууль ёсны байна. Иймд нэхэмжлэгч Ж.А ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ж.А нь “Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х т цогцолборын ..Б байрны .. тоот орон сууцыг “М ” ХХК-ийн нэр дээр бүртгэсэн Ү-22060136.. дугаар бүртгэл, 0001036.. дугаар гэрчилгээ, тус байрны ... тоот автомашины зогсоолыг бүртгэсэн Ү-2206014... дугаар бүртгэл, 000107... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгуулж, уг орон сууц болон автозогсоолын өмчлөгчөөр иргэн Ж.А ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан. 

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х т цогцолборын ..Б байрны .. тоот орон сууцны тухайд. 

Хэрэгт цугларсан нотлох баримтаар тус үл хөдлөх хөрөнгөтөй холбоотой “К б” ХХК, “М ” ХХК-ийн хооронд байгуулсан 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн Т07/208 тоот зээлийн барьцааны гэрээ , “К б” ХХК, “С Э Э Э” ХХК-ийн хооронд байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот зээлийн  болон зээлийн барьцааны гэрээ , 2008 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн Т07/208 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ , 2009 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн Т07/208 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ , 2009 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ , 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/208 тоот Зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүд  бүртгэлтэй байгаа нь нотлогдож байна. Мөн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 1/10099 тоот, 2012 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 2/10836 тоот албан бичгүүдээр тус үл хөдлөх хөрөнгийн захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ.

Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х т цогцолборын ..Б байрны зоорийн давхрын ... тоот автомашины зогсоолын тухайд.

“К б” ХХК, “М ” ХХК-ийн хооронд 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байгуулсан Т07/141 тоот зээлийн барьцааны гэрээ , 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот зээлийн  болон зээлийн барьцааны гэрээ , 2007 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээнд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ , 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээ , 2010 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Т07/141 тоот зээлийн гэрээний нөхцөлд өөрчлөлт оруулах тухай нэмэлт гэрээнүүд  бүртгэлтэй байна. Түүнчлэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2010 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2/16085 тоот албан бичгээр захиран зарцуулах эрхийг түдгэлзүүлжээ. 

Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд “С Э Э Э” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Б “К б” ХХК-тай 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 1,500,000,000.00 /нэг тэрбум таван зуун сая/ төгрөгийн хөрөнгө оруулалтын зээлийг 24 сарын хугацаатай авч, мөн 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулж, барьцааны зүйлийн бүрэлдэхүүнд “...“М ” ХХК-ийн өмчлөлийн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн 000016260 дугаартай, улсын бүртгэлийн Ү-22060087.. дугаартай 1,692.0 м.кв талбай бүхий Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ..Б байрыг 797,838,912.00 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар тавьсан байна. Мөн “М ” ХХК-ийн Захирал Б.Б “К б” ХХК-тай 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Т07/141 тоот “Зээлийн гэрээ”-г байгуулж 1,400,000,000.00 /нэг сая дөрвөн зуун мянган/ ам.долларын хөрөнгө оруулалтын зээлийг 24 сарын хугацаатай авч, тус зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г байгуулан, барьцааны зүйлийн бүрэлдэхүүнд зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины зогсоол зэрэг орсон байна. 

Зээлийн гэрээ байгуулснаас хойш зээлийн хүүгийн хэмжээ, болон зээлийн эргэн төлөлтийн хуваарийг өөрчлөхөөр гэрээний талууд тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулахаар дээр дурдсан нэмэлт гэрээнүүдийг байгуулсан байна. Улмаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн “М ” ХХК-ийн хувь нийлүүлэгчдийн 13 тоот хурлын тогтоолоор  “...Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд баригдсан Х т цогцолбор хотхоны байр болон автомашины зогсоол тус бүрээр 85-90 хувийн гүйцэтгэлтэй гарсан үл хөрөнгүүдийг “М ” ХХК болон ... “С Э Э Э” ХХК-ын “К б” ХХК-аас авсан зээлийн барьцаанд бүртгүүлж, мөн “М ” ХХК болон ... “С Э Э Э” ХХК-ын Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар байгуулж буй зээлийн барьцааны гэрээнд гарын үсэг зурах эрхийг компанийн ерөнхий захирал Б.Б д олгохоор шийдвэрлэв” гэжээ. Мөн тус тогтоолын хавсралтаар барьцаалах хөрөнгийн жагсаалтыг баталсан байх ба 1 дүгээр хавсралтын 170-д “ХУД, 11-р хороо, Зайсан, .. А,Б,В,Г байрны зоорийн давхар, ... тоот 90 хувийн гүйцэтгэлтэй авто машины зогсоол”, 5 дугаар хавсралтын 19-д “ХУД, 11-р хороо, Зайсангийн гудамж ..Б байр, .. тоот 90 хувийн гүйцэтгэлтэй 4 өрөө орон сууц” гэж заасан байна. Улмаар 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр “М ” ХХК, “К б” ХХК Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулж, “М ” ХХК-ийн өмчлөлд тус бүрийн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгогдсон .. А,Б,В,Г байрнуудын 1-205 тоот автомашины зогсоолыг нэг бүрчлэн, мөн 2010 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-г шинэчлэн байгуулж, ..Б байрны 1-24 тоот орон сууцнуудыг нэг бүрчлэн тус тус барьцаалсан нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. 

Гэтэл дээрх барьцааны гэрээнүүдээр барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн гудамж ..Б дүгээр байрны .. тоот 132 м.кв талбай бүхий 4 өрөө орон сууц болон тус байрны зоорийн давхрын ... тоот авто зогсоолыг нэхэмжлэгч Ж.А нь 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “М ” ХХК-тай ... тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулж, уг гэрээгээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ..Б байрны .. тоот 132 м.кв орон сууцыг ... тоот авто зогсоолын хамт нийт 145,200 ам.доллараар худалдан авахаар тохиролцож, төлбөрийг бүрэн төлж, гэрээнд заасан үүргээ биелүүлсэн гэдэг. 

“М ” ХХК-ийн дээрх үйлдэл нь Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.11-д “Барьцаалуулагч үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны зүйлийг бусдын өмчлөлд шилжүүлэхдээ барьцаалагчийн зөвшөөрөл авна” гэж заасныг зөрчсөн байна. 

Хэрэгт нотлох баримтаар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/02673 дугаар шүүгчийн захирамж авагдсан бөгөөд захирамжийн Захирамжлах хэсгийн 1-д “...Ж.А ийн нэхэмжлэлтэй “М ” ХХК-д холбогдох Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, ..Б байр, .. тоот 132 м.кв талбайтай, 4 өрөө орон сууц, тус байрны зоорийн давхрын ... тоот автомашины зогсоол /гараж/-ийн өмчлөгчөөр тогтоолгох тухай хэргийн хариуцагч “М ” ХХК нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай”, 3-д “Захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй” гэсэн нь шүүх гагцхүү хариуцагчийн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгожээ гэж дүгнэхээр байна. Нэгэнт хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул сайн дураар өөрийн өмчлөлд бүртгэлтэй дээрх маргаан бүхий .. тоот орон сууц, ... тоот авто зогсоолыг Ж.А ийн өмчлөлд шилжүүлэх үүрэгтэй бөгөөд эс тэгвээс албадан гүйцэтгэхээр байна.

Иймд “М ” ХХК өөрийн өмчлөлд бүртгэлтэй тус ..Б байрны .. тоот орон сууц, ... тоот автомашины зогсоолд холбогдох үнийн дүнгээр банкны зээлийн үүргийн гүйцэтгэлийг хангаснаар барьцаанаас чөлөөлж, өмчлөх эрхээ хууль журмын дагуу нэхэмжлэгч Ж.А т шилжүүлэх үүрэгтэй байна. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, Зайсан ..Б байр, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ”-ээр зээлээр санхүүжүүлэн барих 5 блок 120 айлын орон сууцны барилга, газар, дэд бүтцийн хамт, 205 автомашины зогсоол зэргийг бүхэлд нь барьцаалсан болох нь хэрэгт нотлох баримтаар авагдсан гэрээнүүдээр тогтоогдож байна. 

Иймд нэхэмжлэгч Ж.А нь 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “М ” ХХК-тай ... тоот “Орон сууц захиалгаар бариулах гэрээ” байгуулснаас хойш буюу 2010 онд “Зээлийн барьцааны гэрээ”-ээр маргаан бүхий ..Б байрны .. тоот орон сууц, тус байрны зоорийн давхрын ... тоот авто зогсоолыг “К б” ХХК-д барьцаалсан гэж үзэх үндэслэлгүй юм. 

Тиймээс Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 “Улсын бүртгэлийн үйл ажиллагаанд дараахь зүйлийн хориглоно”, 18.1.8-д “улсын бүртгэлд өмнө нь бүртгэгдсэн эрх нь хүчинтэй байхад дахин бүртгэж, гэрчилгээ олгох”, 18.1.10-д ”улсын бүртгэлд хөдөлгөөн хийх эрхийг түдгэлзүүлсэн тухай Улсын ерөнхий бүртгэгч, хууль хяналтын байгууллагын шийдвэрийг зөрчиж улсын бүртгэлд өөрчлөлт, хөдөлгөөн хийх” гэж заасны дагуу ..Б байрны .. тоот орон сууц, тус байрны зоорийн давхрын ... тоот авто зогсоолын “М ” ХХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн бүртгэл, өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгож, нэхэмжлэгч Ж.А ийг өмчлөгчөөр бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгохыг хариуцагчид даалгах хууль зүйн үндэслэлгүй байна. 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т “Эрхийн улсын бүртгэлд зохих нэмэлт, өөрчлөлт хийхийн өмнө түүний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шууд хөндөгдөж болох иргэн, хуулийн этгээд буюу төрийн эх бүхий байгууллагын зөвшөөрлийг заавал авсан байх бөгөөд иргэд, хуулийн этгээдээс олгох зөвшөөрлийг нотариатаар гэрчлүүлсэн байна” гэж заасан нь нэхэмжлэгч Ж.А дээрх орон сууц болон автомашины зогсоолыг өөрийн өмчлөлд бүртгүүлэхийн тулд гуравдагч этгээд “К б” ХХК-ийн зөвшөөрлийг заавал авах хуулийн зохицуулалттай байна. Улсын бүртгэлд нэмэлт, өөрчлөлт оруулах зохицуулалтыг мөн хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2-т “эрх бүхий байгууллагын шийдвэрээр өмчлөгч өөрчлөгдөх” гэж заасан боловч 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Т07/208 тоот ”Зээлийн барьцааны гэрээ”, 2007 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Т07/141 тоот “Зээлийн барьцааны гэрээ” хуулийн хүчин төгөлдөр байхад Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 сарын 25-ны өдрийн 102/ШШ2016/02673 дугаар “Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай” шүүгчийн захирамжийг үндэслэн маргаан бүхий орон сууц, автомашины зогсоолыг Ж.А ийн өмчлөлд бүртгэхийг хариуцагчид даалгах үндэслэлгүй байна.

Шүүхээс хийсэн “М ” ХХК-ийн маргаан бүхий үл хөрөнгөтөй холбоотой бичиг баримтын үзлэгээр  “Захиалгын гэрээнүүд” гэх хавтаст нэхэмжлэгч Ж.А ийн шүүхэд гаргаж өгсөн орон сууц захиалгаар бариулах гэрээ, төлбөрийн тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудын эх болон хуулбар хувь байгаагүй бөгөөд, “М ” ХХК нь үйлчлүүлэгчийн хүсэлтээр төлбөрийн тооцоо нийлсэн акт, кассын орлогын ордерын хугацааг нь урагшлуулан гаргаж өгдөгөөс гадна төлбөрийн тооцоо нийлсэн акт болон кассын орлогын ордерын хоосон, ямар ч бичиглэл хийгдээгүй баримтад урьдчилан гарын үсэг зуруулж хадгалж байсныг фото зургаар баримтжуулсан болохыг дурдах нь зүйтэй юм. 

Мөн шүүхээс “М ” ХХК-ийн Улаанбаатар хотын банк, Голомт банк, Худалдаа хөгжлийн банкинд эзэмшдэг төгрөгийн болон валютын дансны дэлгэрэнгүй хуулгыг нотлох баримтаар авсан бөгөөд нэхэмжлэгч Ж.А 2009 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн ... тоот “Орон сууц захиалагчтай байгуулах худалдах, худалдан авах гэрээ”-ний 3.3.1-д заасан хүлээн авагч “М ” ХХК-ийн дансанд ямар нэгэн төлбөр төлж байсан нь тогтоогдохгүй байна.

Хэдийгээр шүүхээс хийсэн бичиг баримтын үзлэг, банкны дансны хуулга зэргээс нэхэмжлэгч Ж.А дээрх худалдах, худалдан авах гэрээг бодитоор хийсэн эсэх, төлбөр тооцоогоо хэрхэн барагдуулсныг баттай нотлох баримтаар тогтоох боломжгүй байх боловч шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хариуцагч улсын бүртгэлийн байгууллага, түүний албан тушаалтан холбогдох хуульд заасны дагуу бусдын үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэсний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн эсэх, маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон хариуцагчийн үйлдэл хуульд нийцсэн эсэхэд дүгнэлт өгч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.1.8, 18.1.10, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ж.А ийн ““М ” ХХК-ийн нэр дээр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, Х т цогцолборын ..Б байрны .. тоот орон сууцыг бүртгэсэн Ү-22060136.. дугаар бүртгэл, 0001036.. дугаар гэрчилгээ, тус байрны ... тоот автомашины зогсоолыг бүртгэсэн Ү-2206014... дугаар бүртгэл, 000107... дугаар гэрчилгээг тус тус хүчингүй болгож, уг орон сууц болон автомашины зогсоолын өмчлөгчөөр иргэн Ж.А ийг бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээ гаргахыг хариуцагчид даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж.А ийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                          Н.ДОЛГОРСҮРЭН