Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 142

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч Н.Долгорсүрэн даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ганзориг, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.А , Ч.Б , нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б , хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А , Нийслэлийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М , гуравдагч этгээдийн өмгөөлөгч Б.А нарыг оролцуулан Э х э м ү тийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Газрын албанд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүх хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийв.

Нэхэмжлэгч: Э х э м ү т

Хариуцагч: Нийслэлийн Засаг дарга

Хариуцагч: Нийслэлийн Газрын алба

Гуравдагч этгээд: “Ю и” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар, 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжуудын тус тус Б эт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн кадастрын мэдээллийн санд Э х э м ү тийн эзэмшил газраас үндэслэлгүйгээр хассан газрын хэмжээг нэмж оруулан, кадастрын зургийг зөвтгөж бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгуулах.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Нэхэмжлэгч Э х э м ү т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 87542 м.кв газар эзэмшлийн 16/0025 тоот бүртгэлийн дугаар бүхий гэрээтэй, 180025 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, жил бүр 87542 м.кв газрын төлбөрөө хуулийн дагуу төлж, үйл ажиллагаагаа явуулж байна.

2015 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн /Ням гараг/ үүрийн 04 цагт “Б э” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Х өөрийн барилгын гүйцэтгэх компаниар манай төвийн эзэмшил газар дээр барилга барих зорилгоор хашаа барьж, төрийн өмчит эрүүл мэндийн байгууллагын эзэмшил газарт хууль бусаар халдсан.

Барилга барих гэж буй тухайн газар нь манай төвийн ус, дулаан хангамжийн төв сүлжээ, гол магистраль төвлөрсөн хэсэг бөгөөд “Н д ш с” ХХК-аас олгогдсон техникийн нөхцлийн дагуу манай төвийн үндсэн 9 барилга, үүнээс гадна ойр орчны 6 байгууллагын 8 барилга, нийт 17 барилга ус, дулаанаар хангагддаг.

Манай байгууллага нь 2003 оноос хойш гэрээгээ шинэчлэн байгуулалгүй, гэрчилгээний хугацааг сунгуулалгүйгээр өнөөдрийг хүрсэн бөгөөд газрын маргаантай асуудал үүссэнтэй холбоотойгоор Нийслэлийн Өмчийн харилцааны газарт 2016 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 59 тоот албан бичгээр 2003 оноос хойш эзэмшил газраас бусдад олгосон эсэх талаар, Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан эсэх талаар лавлагаа гаргуулах хүсэлт гаргасан. Уг хүсэлтийн дагуу 2016 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 5/1657 тоотоор хариуг хавсралт болох 28 хуудас Нийслэлийн Засаг даргын захирамжийн хуулбарыг ирүүлсэн.

Уг албан бичигт хавсарган ирүүлсэн Нийслэлийн Засаг даргын захирамжуудын хуулбарыг судлан үзэхэд 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар манай байгууллагын эзэмшилд 79723 м.кв газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Гэтэл дээрх газрыг 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 тоот захирамжаар манай төвийн эзэмшил газрыг 77775 м.кв талбайтай байхаар хасаж шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн 3 дугаарт “...2008 оны 298 тоот захирамжийн Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд ... хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай...” гэжээ. Нийслэлийн Засаг даргын 298 тоот захирамж нь 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдөр “...газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай...” утгатайгаар гарсан байх бөгөөд уг захирамжид Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эзэмшлийн газрыг өөрчлөх, газрын талбайн хэмжээг нэмэх, хасах, хамгийн сүүлд баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжтай холбоотой нэг ч асуудлыг шийдвэрлээгүй байна.

Манай төвийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй, уг захирамж хүчинтэй хэвээр байхад Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 тоот захирамжаар манай төвийн урьд нь эзэмшиж байсан 79723 м.кв талбай бүхий эзэмшил газрын хэмжээг 77775 м.кв болгон өөрчилж, манай төвийн эзэмшил газраас 1948 м.кв талбай бүхий газрыг хасаж, шийдвэрлэсэн үйлдэл нь Монгол Улсын Газрын тухай хуульд заасан манай байгууллагын газар эзэмших эрхийг зөрчиж байна.

Иймд 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 тоот захирамжийн Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон Б эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар олгосон 79723 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах шаардлагыг гаргаж байна” гэжээ. 

Хоёр. Нэхэмжлэгч Э х э м ү т 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа : “Манай байгууллага нь 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжийн Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон Б эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар олгосон 79723 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай...” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргасан билээ.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас гаргаж өгсөн нотлох баримтад Нийслэлийн засаг даргын 2011 оны 293 тоот захирамжаар манай нэхэмжлэлийн шаардлагад “хүчингүй болгуулахаар” дурдсан 2010 оны 782 тоот захирамжийг хүчингүй болгон шийдвэрлэсэн байна.

2011 оны 293 тоот захирамжид “...2010 оны 782 тоот захирамжийн “Б э” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай...” гээд захирамжийн хавсралтын 14 дүгээрт “Б э” ХХК-ийн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 тоот захирамжаар олгогдсон 4420 м.кв хэмжээг 5076 м.кв болгож нэмж өөрчилсөн байна.

2011 оны 293 тоот захирамж нь 2010 оны 782 тоот захирамжийг үндэслэж баталгаажуулсан байх тул 2011 оны 293 тоот захирамжийн Б эт холбогдох хэсгийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох зайлшгүй шаардлага гарч байна.

Иймд урьд гаргасан нэхэмжлэлийн шаардлага дээр нэмэгдүүлж “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 тоот захирамжийн Б эт холбогдох хэсгийг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ. 

Гурав. Нэхэмжлэгч Э х э м ү т 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа : “...Манай байгууллагын зүгээс захиргааны хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн материалтай танилцахад зохигчдын газар эзэмшилтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын захирамж, кадастрын зураг хоорондоо зөрүүтэй, зөрчилтэй байж болзошгүй гэж үзсэн тул мэргэжлийн байгууллага болох “Т с” ХХК-д хүсэлт гаргасны дагуу Э х э м ү т, Баянгол эмнэлгийн газар олгосон талаарх Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу Нийслэлийн Өмчийн харилцааны газраас газрын кадастрын зургийг мэдээллийн санд оруулж баталгаажуулсан кадастрын зурагт магадлал хийлгэсэн юм.

Хэргийн материал болон тус магадлал дээрх зургаас харахад гуравдагч этгээд Б эт 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн Нийслэлийн Засаг даргын 482 тоот захирамжаар 2069 м.кв газрыг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байдаг.

Үүний дараа Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 тоот захирамжаар Баянгол эмнэлгийн урьд эзэмшиж байсан газар дээр нэмж 223 м.кв олгосон байх бөгөөд захирамжийн хавсралт хэсэгт Баянгол эмнэлгийн урьд эзэмшиж байсан газрын хэмжээ нь 2069 м.кв байх байтал 2963 м.кв гэж бичиж, үүн дээр тус захирамжаар нэмж олгогдсон 223 м.кв талбайг нэмэн нийт газрын хэмжээг 3159 м.кв болгон тогтоолгож газрын албаны мэдээллийн санд оруулснаар Э х э м ү тийн эзэмшил газартай давхцуулсан байна.

Засаг даргын 2007 оны 482 тоот захирамжаар олгогдсон 2069 м.кв талбай дээр 2008 оны 298 тоот захирамжаар 223 м.кв газар олгогдсон байх тул Баянгол эмнэлгийн нийт талбай 2069+223=2292 м.кв талбай болж, уг хэмжээгээр 298 тоот захирамж гарах ёстой байсан. Гэтэл урьд эзэмшиж байсан газрын хэмжээг 2069 м.кв байсныг 2936 м.кв гэж хавсралтад бичсэний улмаас 2936+223=3159 м.кв болж, ямар ч захиргааны актгүйгээр 867 м.кв талбайг Б эт нэмж олгосон нь илт хууль бус шийдвэр болжээ.

Мөн хэрэгт цугларсан баримт материалаас харахад Э х э м ү т нь 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 326 тоот захирамжаар 79723 м.кв талбайтай болох нь тогтоогдож байна. Уг захирамжийг 2010 оны 11 дүгээр сарын 30-ний өдрийн 782 тоот захирамжаар хүчингүй болгож, Э х э м ү тийн 1261 м.кв талбайг Б эт олгосон байна. 782 тоот захирамжийн хавсралтад Баянгол эмнэлгийн 298 тоот захирамжаар эзэмшиж байсан 3159 м.кв талбай дээр нэмж олгогдсон 1261 м.кв нэмж нийт эзэмшил талбайн хэмжээг 4420 м.кв болгосон байна.

Харин Э х э м ү тийн Нийслэлийн Засаг даргын 326 тоот захирамжаар олгогдсон 79723 м.кв талбайгаас Б эт олгогдсон 1261 м.кв талбайг хасан 77775 м.кв талбайг эзэмшүүлэхээр шийдвэрийн хавсралтад заажээ. Гэтэл 79723-1261=78462 м.кв талбай бүхий эзэмшил газар Э х э м ү тд үлдэх ёстой байтал 782 тоот захирамжийн хавсралтад Э х э м ү тийн эзэмшил газрын хэмжээг 77775 м.кв болгосон нь 78462-77775=687 м.кв талбайг мөн ямар ч захиргааны шийдвэргүйгээр Э х э м ү тийн газраас хасаж, мэдээллийн санд оруулсан нь илт хууль бус болжээ.

Мөн 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 тоот захирамжаар манай төвийн эзэмшил газрыг 77775 м.кв талбайтай байхаар хасаж шийдвэрлэсэн байх ба уг захирамжийн 3 дугаарт “...2008 оны 298 тоот захирамжийн Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд ... хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай...” гэжээ.

Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 тоот захирамжид Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эзэмшлийн газрыг өөрчлөх, газрын талбайн хэмжээг нэмэх, хасах, хамгийн сүүлд баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжтай холбоотой нэг ч асуудлыг шийдвэрлээгүй байна.

Манай төвийн газар эзэмших эрхийг баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй бөгөөд уг захирамж хүчинтэй хэвээр байхад Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 тоот захирамжаар манай төвийн урьд нь эзэмшиж байсан 79723 м.кв талбай бүхий эзэмшил газрын хэмжээг 77775 м.кв болгон өөрчилсөн нь Монгол улсын Газрын тухай хуульд заасан манай байгууллагын газар эзэмших эрхийг зөрчсөн илт хууль бус захиргааны акт гарчээ.

Манай байгууллага нь тус шүүхэд “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжийн Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон Б эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар олгосон 79723 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай...”, мөн “2011 оны 293 тоот захирамжийн Б эт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох” шаардлага бүхий нэхэмжлэлийг шүүхэд гаргаад байгаа.

Хэрэг цугларсан баримт материалтай танилцсаны дараа 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 298 тоот захирамжийн дагуу Э х э м ү тийн эзэмшил газраас ямар ч үндэслэлгүйгээр 867 м.кв талбайг хасаж тооцсон нь илт хууль бус захиргааны акт болжээ.

Иймд манай байгууллагаас урьд гаргасан нэхэмжлэлийнхээ шаардлагыг дараах байдлаар нэмэгдүүлэн өөрчилж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү. Үүнд:

1. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 тоот захирамжийг илт хууль бус захиргааны акт болохыг тогтоолгох;

2. Дээрх 298 тоот захирамжид үндэслэн гарсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782, 2011 оны 293 тоот захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох” гэжээ. 

Дөрөв. Нэхэмжлэгч Э х э м ү т 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа : “...Манай байгууллага нь 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлэхдээ газрын албыг хариуцагчаар нэмж татан оролцуулахаар нэхэмжлэл гаргасан.

Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлд Газрын асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, эрх хэмжээг зохицуулан хуульчилж өгсөн байна.

Нийслэлийн Газрын алба нь тус хуулийн 23.2.14-д “...Улсын хэмжээнд газрын кадастрын бодлогыг хэрэгжүүлэх, улсын газрын мэдээллийн санг бүрдүүлэх, хөтлөх”, 23.2.17-д “...Газар зохион байгуулалт, газрын кадастр эрхлэх мэргэжлийн байгууллагын үйл ажиллагаанд хяналт тавих, дүгнэлт өгөх...”, 23.3.3-д “...Газрын кадастр эрхлэх, аймаг, нийслэлийн газрын мэдээллийн сан байгуулж, олон нийтэд мэдээллээр үйлчлэх...” гэж заасны дагуу газрын мэдээллийн санг үнэн зөв хөтлөх, бусдын газар эзэмших эрх өөрчлөгдсөнтэй холбогдуулан хийгдсэн кадастрын зургийг мэдээллийн санд оруулахдаа бусдын эзэмшил газартай давхцаж байгаа эсэхийг нягталж шалгасны эцэст газрын эрх өөрчлөгдөж байгааг үнэн зөвөөр мэдээллийн санд оруулах, бүртгэх үндсэн эрх, үүрэгтэй байгууллага юм.

Гэтэл Нийслэлийн газрын алба нь 2007 оны 482 тоот захирамжаар олгогдсон 2069 м.кв талбай дээр 298 тоот захирамжаар 223 м.кв газар олгогдсон байх тул Баянгол эмнэлгийн нийт талбай 2069+223=2292 м.кв талбай болж, уг хэмжээгээр 298 тоот захирамж гарах ёстой байсан. Гэтэл урьд эзэмшиж байсан газрын хэмжээг 2069 м.кв байсныг 2936 м.кв гэж хавсралтад бичсэний улмаас 2936+223=3159 м.кв болж, ямар ч захиргааны актгүйгээр 867 м.кв талбайг Б эт нэмж олгон мэдээллийн санд оруулсан нь хууль бус үйлдэл бөгөөд мэдээллийн санд үндэслэлгүйгээр бүртгэл хийгдсэн байна.

Э х э м ү т нь 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн Нийслэлийн Засаг даргын 326 тоот захирамжаар 79723 м.кв талбайтай болох нь тогтоогдож байна. Уг захирамжийг 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 тоот захирамжаар хүчингүй болгож, Э х э м ү тийн 1261 м.кв талбайг Б эт олгосон байна. 782 тоот захирамжийн хавсралтад Баянгол эмнэлгийн 298 тоот захирамжаар эзэмшиж байсан 3159 м.кв талбай дээр нэмж олгогдсон 1261 м.кв нэмж нийт эзэмшил талбайн хэмжээг 4420 м.кв болгосон байна.

Харин Э х э м ү тийн Нийслэлийн Засаг даргын 326 тоот захирамжаар олгогдсон 79723 м.кв талбайгаас Б эт олгогдсон 1261 м.кв талбайг хасан 77775 м.кв талбайг эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Гэтэл 79723-1261=78462 м.кв талбай бүхий эзэмшил газар Э х э м ү тд үлдэх ёстой байтал 782 тоот захирамжийн хавсралтад Э х э м ү тийн эзэмшил газрын хэмжээг 77775 м.кв болгосон нь 78462-77775=687 м.кв талбайг Засаг даргын захирамжгүйгээр Э х э м ү тийн газраас үндэслэлгүйгээр 687 м.кв хасаж, мэдээллийн санд оруулсан нь мөн дээрхийн адил илт хууль бус үйлдэл болжээ.

Э х э м ү т нь Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 тоот захирамжийн дагуу 87542 м.кв газрыг эзэмшиж, ашиглахаар 2003 онд Нийслэлийн газрын албатай газар ашиглах гэрээ байгуулсан байна.

Газрын тухай хуулийн 23.3.7-д “...Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох...”, 23.3.8-д “...Газрын төлбөрийг зохих хууль тогтоомжийн дагуу ногдуулж хураах...” гэж тус тус хуульчилж өгсөн байна.

Гэтэл 2002 оноос хойш олон удаа засаг даргын захирамжаар манай байгууллагын эзэмшил газраас бусад аж ахуйн нэгж байгууллагад олгосон боловч Нийслэлийн газрын албанаас газар эзэмшүүлэх, ашиглуулах талаар шинээр гэрээ байгуулаагүй, газрын хэмжээ өөрчлөгдсөнтэй холбогдуулан гэрчилгээг шинээр гаргаж өгөөгүй юм.

Мөн манай байгууллага нь 2002 оноос хойш өнөөдрийг хүртэл газрын эзэмшлийн 16/0025 тоот бүртгэлийн дугаар бүхий гэрээтэй, 180025 дугаар бүхий улсын бүртгэлийн гэрчилгээтэй, жил бүр 87542 м.кв газрын төлбөрөө хуулийн дагуу төлж, үйл ажиллагаагаа явуулж байна.

Нийслэлийн газрын албанд засаг даргын захирамжаар газрын хэмжээ өөрчлөгдөж шинээр гэрчилгээ гарах бүрт манай байгууллагатай газар эзэмших гэрээг шинээр байгуулах үүргээ биелүүлээгүйн улмаас манай байгууллагын зүгээс газрын төлбөрт үндэслэлгүйгээр 10000 м.кв гаруй газрын төлбөрийг илүү төлж, хохирч байсан байна.

Иймд дээр дурдсан тайлбар, үндэслэлийг харгалзан үзэж Нийслэлийн газрын албанд хууль тогтоомжид заасан эрх, үүргээ биелүүлээгүйн улмаас манай байгууллагын газрын хэмжээнээс үндэслэлгүйгээр хасаж, газрын мэдээллийн санд оруулсан байх тул манай газраас үндэслэлгүйгээр хассан газрын хэмжээг нэмж мэдээллийн санд оруулж, үнэн зөв бүртгэхийг газрын албанд даалгах, газрын төлбөр тооцооны асуудлыг нягтлан тооцож илүү төлөгдсөн газрын төлбөрийг дараагийн төлбөрт суутган, тооцоо нийлэхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлж байна” гэжээ. 

Тав. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Т шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа : “Тус шүүхэд Э х э м ү тийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжийн Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон Б эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар олгосон 79723 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад дараах тайлбарыг гаргаж байна.

Эх нялхсын эрдэм шинжилгээний үндэсний төвд анх Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 тоот шийдвэрээр 87542 м.кв газрыг ашиглах эрх олгож газрын гэрээг 5 жилийн хугацаатай байгуулжээ. Үүний дараа 2004, 2007, 2010 онуудад Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн гаргасан хүсэлтийн дагуу 3 удаа талбайн хэмжээнд өөрчлөлт орсон бөгөөд хамгийн сүүлд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн нийслэлийн Газрын албанд өөрийн эзэмшил газраас Б эт хэсэг газрыг шилжүүлэхээр гаргасан хүсэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 77775 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн байна.

Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хүсэлтийг үндэслэж Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар эзэмшүүлсэн 79723 м.кв газрын хэмжээг 77775 м.кв болгож шийдвэрлэсэн Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 тоот захирамжийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төв нь 2010 оноос хойш мэдэж байсан боловч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д заасан шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчсөн байна.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжаар Баянгол дүүргийн 11 дүгээр хороонд Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 77775 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан байна. Гэтэл тус төв нь Газрын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу газрын эрхийн гэрчилгээний хугацаа дуусахаас 30 хоногийн өмнө газар эзэмших эрхийн гэрчилгээний хугацааг сунгуулах тухай хүсэлтээ гаргах ёстой боловч өнөөдрийг хүртэл энэ талаар ямар нэгэн хүсэлт гаргаагүй байгаа тул Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон байна. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд гаргасан гэж үзэж байна.

Иймд Э х э м ү тийн нэхэмжлэлтэй нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжийн Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон Б эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар олгосон 79723 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ.

Зургаа. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа : “Э х э м ү тийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг даргад холбогдох нэхэмжлэлд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр 4/2829 тоот албан бичгээр хариу тайлбар гаргасан.

Нэхэмжлэгчээс нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан өмнө гаргасан тайлбарт нэмэлт тайлбар болон нэмэгдүүлсэн шаардлагад дараах тайлбарыг хамтатган гаргаж байна.

1. Нэхэмжлэлийн үндсэн шаардлагад нэмэлт тайлбар гаргах талаар: Б эт газар эзэмшүүлсэн шийдвэр гарсныг нэхэмжлэгч мэдэж байсан бөгөөд шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан талаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс өмнө гаргасан тайлбарт дурдсан бөгөөд үүнтэй холбоотой дараах нотлох баримтыг хавсралтаар хүргүүлж байна.

Нэхэмжлэгч 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт “Эмнэлгийн стандарт зөрчигдөж байгааг танилцуулж хүсэлт гаргах тухай” 546 тоот, 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай” 559 тоот албан бичгүүдийг явуулж зарим иргэн, аж ахуйн нэгжид, түүний дотор Б эт 2010 оны 782 дугаар захирамжаар газар эзэмшүүлсэн болон “Б э нь ... газар чөлөөлөхийг шаардсан мэдэгдлийг манай төвд ирүүлсэн...” тухай мэдэгдэж, гомдол гаргаж байсан байна. 

Б э нь 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдөр 51 тоот албан бичгийг нэхэмжлэгчид хүргүүлж маргаж буй газрыг хамтран ажиллах талаар саналыг тойм зургийн хамт хүргүүлсэн байдаг.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тул мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгоно уу.

2. “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох” нэмэгдүүлсэн шаардлагад тайлбар гаргах тухайд. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1 дэх хэсэгт захиргааны актыг илт хууль бус болох тохиолдлуудыг нэрлэн заасан.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлд нэхэмжлэгч тухайн захиргааны актыг илт хууль бусад тооцох хуульд заасан үндэслэлийг заагаагүй, нэхэмжлэлд дурдсан “2010 оны 782 дугаар захирамжийг үндэслэн гарсан” гэсэн нь хуулийн 47.1-д заасантай нийцэхгүй байна.

Иймд Э х э м ү т нь Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгохоор шаардах эрхгүй байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3, 14.4, 54 дүгээр зүйлийн 54.1.5, 54.1.8, 109 дүгээр зүйлийн 109.2-т зааснаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжийг хүчингүй болгуулах, нэхэмжлэгчийн 79723 м.кв газар эзэмших эрхийг сэргээх, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзан хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ үү” гэжээ. 

Долоо. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.А 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа : Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хянагдаж буй Э х э м ү тийн нэхэмжлэлтэй хэрэгт нэхэмжлэгч Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 дугаар захирамжийг илт хууль бусад тооцуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэнтэй холбогдуулан доорх тайлбарыг гаргаж байна.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 482 дугаар захирамжаар тус маргаан бүхий газарт Б эт 2069 м.кв газрыг 5 жилийн хугацаатай эмнэлгийн зориулалтаар эзэмшүүлсэн. Улмаар Засаг даргын 2008 оны 298 дугаар захирамжаар нийслэлийн Захиргааны хэргийн шүүхийн шүүгчийн 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн “Хэргийн оролцогчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж, Баянгол эмнэлгийн талбайн хэмжээг нэмэгдүүлэх албан хүсэлт, газрын байршлыг харуулсан тойм зураг зэргийг хавсарган ирүүлсэн тул талбайн хэмжээг нэмэгдүүлэн 3159 м.кв болгосон.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн талбайг 77775 м.кв, Баянгол эмнэлгийн талбайн хэмжээг 4420 м.кв хэмжээтэй болгож талбайн хэмжээг өөрчилсөн. Ийнхүү өөрчлөхдөө Б э болон Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн хооронд байгуулсан хамтран ажиллах гэрээний дагуу уг асуудлыг шийдвэрлэсэн. Одоогоор уг гэрээ хүчингүй болсон зүйл байхгүй, хүчин төгөлдөр байгаа учраас Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг илт хууль бусад тооцуулах үндэслэлгүй, Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан нөхцөл байдал үүсээгүй байх тул дээр захирамжууд нь хууль бус захиргааны акт биш юм. Иймд нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Найм. Хариуцагч Нийслэлийн Газрын алба шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа : “Нийслэлийн Засаг даргын 2002 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 180 тоот захирамжаар Баянгол дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 87542 м.кв газрыг эмнэлгийн зориулалтаар 5 жилийн хугацаатайгаар Э х э м ү тд эзэмшүүлж, жилд 5,952,856 /таван сая есөн зуун тавин хоёр мянга найман зуун тавин зургаа/ төгрөг төлөхөөр 1616/0025 тоот гэрээг тус албатай байгуулсан байна.

Уг гэрээний дагуу газрын төлбөрийг 2016 оны жилийн эцсийн байдлаар дараах төлбөрүүдийг төлсөн байна.

Онууд Төлөх

/гэрээний дагуу/ Төлсөн Үлдэгдэл

2003 5,952,856 3,864,657 2,088,199

2004 5,952,856 5,952,856 0

2005 5,952,856 5,952,856 0

2006 5,952,856 5,952,856 0

2007 5,952,856 4,464,900 1,487,956

2008 5,952,856 8,059,984 -2,107,128

2009 5,952,856 4,553,200 1,399,656

2010 5,952,856 5,952,856 0

2011 5,952,856 8,409,600 -2,456,744

2012 5,952,856 6,364,795 -411,939

2013 5,952,856 5,952,856 0

2014 5,952,856 5,952,856 0

2015 5,952,856 5,095,918 856,938

2016 5,952,856 5,932,000 20,856

ДҮН 83,339,984 82,462,190 877,794

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2010 оны 5/39 дүгээр “Газрын үнэлгээний бүсчлэл, газрын төлбөр ногдуулах хэмжээг шинэчлэн түр тогтоох тухай” тогтоолын 3 дугаар хавсралтын дагуу төсөвт байгууллагын 1 дүгээр бүсийн газрын төлбөр 1 м.кв нь 88 төг болно.

Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжаар эмнэлгийн зориулалтаар 77775 м.кв газрыг 5 жилийн хугацаатай Э х э м ү тд эзэмшүүлсэн боловч уг гэрээг хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд тус гэрээний дагуу жилд төлөх төлбөр 6.844.200 /зургаан сая найман зуун дөчин дөрвөн мянга хоёр зуу/ төг болно.

Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжийн дагуу 79723 м.кв, 2010 оны 782 дугаар захирамжийн дагуу 77775 м.кв болгон мэдээллийн санд өөрчлөлт оруулж, газар эзэмших эрхийн гэрчилгээг олгосон, мөн үнэлгээний зөрүүгээс шалтгаалж илүү төлөгдсөн төлбөр байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Ес. Гуравдагч этгээд “Ю и” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа : “Тус шүүхэд Э х э м ү төөс гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжийн Б эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар олгосон 79723 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн Засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлд дараах тайлбарыг гаргаж байна.

Энэхүү нэхэмжлэлд тусгагдсан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжид заасан 4420 м.кв талбай бүхий газар нь тухайн үед Монгол Улсад мөрдөгдөж байсан холбогдох хууль тогтоомж, журмын дагуу эрх бүхий байгууллагын шийдвэрээр олгогдсон газар бөгөөд Нийслэлийн Засаг даргын 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжаар 2010 оны 782 дугаар захирамжийн “Б э” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болгож 5076 м.кв газрыг эзэмшүүлэхээр захирамжилсны дагуу одоог хүртэл газрын төлбөрөө хуулийн дагуу төлж байгаа хууль ёсны эзэмшил газар болно.

Манай эмнэлэг Эх хүүхэд, төрөхийн чиглэлээр эмнэлгийн өргөтгөл барилгыг барихаар төлөвлөн ажиллаж байгаа бөгөөд тухайн барилгын зураг нь дулааны шугам дээр төлөвлөгдөөгүй, мөн барилгыг барихад Э х э м ү тийн эзэмшил газар болон эрх ашгийг ямар нэгэн байдлаар хөндөөгүй болохыг үүгээр мэдэгдэж байна.

Иймд Э х э м ү тийн гаргасан Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжийн Б эт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах болон 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар олгосон 79723 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг Нийслэлийн засаг даргад даалгуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гуравдагч этгээдийн зүгээс бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна” гэжээ. 

Арав. Гуравдагч этгээд “Ю и” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б 2016 оны 8 дугаар сарын 11-ний өдөр нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа : “Э х э м ү тийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

1. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжийн Б эт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

Захиргааны акт эрх зүйн илт алдаатай, энэхүү алдаа нь хэн ч харсан илэрхий байвал илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлдог бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд захиргааны актын илт хууль бус болох тохиолдлуудыг нэрлэн заасан. Эдгээрийг маргаан бүхий захиргааны акттай холбогдуулан авч үзвэл:

47.1.1. Утга агуулгын илэрхий алдаатай - захиргааны албан тушаалтны хүсэлт зориг тухайн актад бүрэн гүйцэд илэрхийлэгдээгүй, хоёрдмол утгатай, агуулга нь тодорхой бус байхыг ойлгодог. Гэтэл энэ тохиолдолд Нийслэлийн Засаг даргаас “Б э” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан нь тодорхой, ойлгомжтой байна.

47.1.2. Бичгээр гаргасан захиргааны актыг баталсан байгууллага тодорхойгүй - 2011 оны 293 дугаар захирамжийг Нийслэлийн Засаг дарга батлан гаргасан бөгөөд гарын үсэг үсгээ зурсан болох нь тухайн захирамжаас харагдаж байна.

47.1.3. Тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан - Газрын тухай хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд газар эзэмшүүлэх шийдвэр гаргасан.

47.1.4. Захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус - “Б э” ХХК-д газар эзэмшүүлсэн шийдвэр гаргасан бөгөөд гэрээ байгуулж, гэрчилгээ олгон хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Газрын албанд даалгасан тул тодорхой байна.

47.1.5. Хууль бус үйлдэл, эс үйлдэхүйг гүйцэтгэхийг шаардсан - Газрын тухай хуулийн дагуу газар эзэмшүүлсэн тул хууль бус үйлдэл, эс үйлдэхгүй гэж үзэхгүй.

47.1.6. Иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй - захиргааны байгууллага, албан тушаалтнаас хуулиар зохицуулаагүй болон хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчих, нэмэлт хязгаар тогтоох, бүрэн эрхээ хэтрүүлэх зэргээр захиргааны акт гаргасныг ойлгодог. Газрын тухай хуульд газар эзэмшүүлэх тохиолдлыг заасан бөгөөд энэ хүрээнд шийдвэр гарсан тул мөн энд хамаарахгүй байна.

47.1.7. Түүнийг бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй - Уг шийдвэрээр эзэмшүүлсэн газрыг хуулийн дагуу эзэмшихэд биелүүлэх боломжгүй байдал үүсэхээргүй байна.

Түүнчлэн эдгээрээс аль үндэслэлээр нь илт хууль бус гэж үзэж байгаагаа нэхэмжлэгч дурдаагүй байна. Иймээс Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжийн Б эт холбогдох хэсэг нь илт хууль бус байх нөхцлийг хангахгүй бөгөөд хуулийн дагуу гарсан тул нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь үндэслэлгүй байна.

Мөн Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 дугаар захирамжаар “Б э” ХХК-ийн эзэмшил газрын урд хэсэг дэх 656 м.кв газрыг нэмж олгосон байдаг бөгөөд тухайн газар нь нэхэмжлэгчийн эзэмшилтэй хамааралгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

2. Э х э м ү тийн Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн 546 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн 2012 оны 08 дугаар сарын 09- ний өдрийн 559 дугаартай албан бичгүүдэд “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжаар “Б” эмнэлэгт 1261 м.кв газрыг олгосон нь байгууллагын эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр болсон. ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07/2434 тоот албан бичиг тус төвд ирсэн бөгөөд уг албан бичигт “2010 онд 1260 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь зөрчил дутагдал гарах нөхцлийг бүрдүүлсэн” гэж дүгнэсэн” гэж дурдсан. Түүнчлэн бидний зүгээс 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 51 дугаартай албан бичгээр маргаан бүхий газарт цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулахаар саналаа хүргүүлэх зэргээр тухайн газрын талаар нэхэмжлэгчтэй байнга харилцаж, санал солилцож байсан тул нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийн тухай мэдээгүй гэх үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэл гаргах хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Арван нэг. Гуравдагч этгээд “Ю и” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа : “Э х э м ү тийн гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Бид 2001 онд анх уг байршилд газар эзэмших эрхтэй болсноос хойш “газар эзэмшүүлэх тухай” гэрээ байгуулж, эзэмшиж байгаа газрын кадастрын зураг хийлгэн баталгаажуулж, гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг зохих ёсоор төлж, газраа зориулалтын дагуу ашиглаж, хууль болон гэрээгээр хүлээсэн газар эзэмшигчийн үүргээ биелүүлж, ямар нэгэн зөрчилгүйгээр үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Манай эмнэлэг нь хүүхэд, эмэгтэйчүүд, төрөх эмнэлгийн чиглэлээр орчин үеийн үйлчилгээ, тоног төхөөрөмжийг ашиглан, гадаадад их дээд сургуульд мэргэжил эзэмшсэн эмч мэргэжилтнүүдтэйгээр олон улсын стандартыг хангасан эмнэлэг болон ажиллаж байна. Улмаар үйл ажиллагаагаа өргөтгөх, шинээр эмнэлгийн барилга барих зорилгоор 2015 оны 09 дүгээр сард хашаа барьж, 2016 оны 04 дүгэзр сарын 15-ны өдөр 12х25 м хэмжээтэй, 786 м.кв 2 давхар, зоорийн давхар бүхий Хүүхдийн эмнэлгийн барилгыг нурааснаас эхлэн нэхэмжлэгчээс бидний ажилд саад учруулан нэхэмжлэл гаргаж эхэлсэн.

Эх хүүхдийн эрүүл мэндийн төв болон манай эмнэлэг нь уг газрын асуудлаар байнгын харилцаатай байж, мэдээлэл солилцсоор ирсэн бөгөөд уг газрын асуудлыг нэхэмжлэгч мэдэж, хүлээн зөвшөөрдөг байсан нь бидний “Хамтран ажиллах гэрээ” зэрэг баримтуудаар нотлогдоно.

Бид шинэ эмнэлгийн барилга барихаар банкнаас 970.000 долларын зээл авч “Т к” ХХК-тай 12,194,400,000 төгрөгийн үнэ бүхий “Барилгын ажил гүйцэтгэх гэрээ”-г байгуулан гэрээнд заасны дагуу 35 хувийн буюу 4,268,040,000 төгрөгийн санхүүжилтийг төлсөн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасны улмаас үйл ажиллагааг явуулах боломжгүй болж, хүүхдийн эмнэлгээ барьж ашиглаж чадахгүйд хүрснээс уг эмнэлгээсээ олох байсан орлого болон банкны зээлийн хүүгээр их хэмжээний хохирол амсч байна. Нэхэмжлэгчийн тухайд манай эмнэлэгтэй ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг тул өрсөлдөгч байдлаар үйл ажиллагаанд саад учруулж хохироож байна.

Газрын тухай хуульд зааснаар газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах зарчимтай. Өөрөөр хэлбэл, Эх нялхсын эрдэм шинжилгээний төв нь төрийн байгууллага гэдгээр дээрх хуулийн зохицуулалтыг зөрчих ёсгүй.

Нэхэмжлэгч анх шүүхэд нэхэмжлэл гаргах үед энэхүү газар эзэмших эрхийн гэрчилгээ болон газар эзэмших гэрээний хугацаа дуусгавар болсон байсан. Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар захирамжаар Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд 77775 м.кв газрыг 5 жилийн хугацаатайгаар эзэмшүүлсэн бөгөөд энэ хугацаанд газар эзэмшигчийн үүргээ хэрэгжүүлж байгаагүй тухайгаа нэхэмжлэлдээ дурдсан байдаг ба Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.3-д зааснаас үзэхэд газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ авах нь газар эзэмших эрхийг авсан этгээдийн үүрэг атал энэхүү үүргээ хэрэгжүүлээгүй, газар эзэмших хугацаа дууссан байхад 37 дугаар зүйлийн 37.1-д заасны дагуу сунгуулах хүсэлтийг гаргаагүйгээс үзэхэд Э х э м ү тийн газар эзэмших эрх мөн хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д зааснаар дуусгавар болсон тул тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд болно. Түүнчлэн мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д заасан “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ” гэснийг зөрчсөн.

Нэхэмжлэгч анх шүүхэд хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан гэвч Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүргүүлсэн 546 дугаартай албан бичиг, Нийслэлийн Засаг даргад хүргүүлсэн 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 559 дугаартай албан бичгүүдэд “...Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжаар “Баянгол” эмнэлэгт 1261 м.кв газрыг олгосон нь байгууллагын эрх ашгийг хохироосон хууль бус шийдвэр болсон. ...Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 2011 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 07/2434 тоот албан бичиг тус төвд ирсэн бөгөөд уг албан бичигт “2010 онд 1260 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргасан нь зөрчил дутагдал гарах нөхцлийг бүрдүүлсэн” гэж дүгнэсэн” гэсэн, мөн бидний зүгээс 2012 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 51 дугаартай албан бичгээр маргаан бүхий газарт цэцэрлэг, хүүхдийн тоглоомын талбайг барьж байгуулахаар саналаа хүргүүлэх зэргээр тухайн газрын талаар нэхэмжлэгчтэй байнга харилцаж, санал солилцож байсан тул нэхэмжлэгч нь маргаан бүхий захирамжийн тухай мэдээгүй гэх үндэслэлгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн болох нь нотлогдсон.

Иймээс нэхэмжлэгч хугацаа хэтрүүлснээ хүлээн зөвшөөрч “илт хууль бус болохыг тогтоолгох” гэж нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн. Иймд зөвхөн илт хууль бус болох үндэслэлд хамаарч байгаа эсэхийг дүгнэх нь зүйтэй гэж үзэж байна. Захиргааны акт эрх зүйн илт алдаатай байвал илт хууль бус захиргааны акт гэж тодорхойлдог бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны актын илт хууль бус болох тохиолдлуудад нэхэмжлэгчийн гаргасан үндэслэл хамаарахгүй байна.

Үүнээс гадна нэхэмжлэлд дурдсан нэмэгдүүлж олгосон гэх газраас 222 м.кв нь нэхэмжлэгчтэй хамааралгүй, өөрөөр хэлбэл, түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ямар нэгэн байдлаар хөндөхөөргүй, уг байгууллагын эзэмшлийн бус газар байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

Арван хоёр. Гуравдагч этгээд “Ю и” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Б 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа : “Нэхэмжлэгчийн Нийслэлийн Засаг даргын захирамжуудыг илт хууль бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагуудад хүлээн зөвшөөрөхгүй тухай хариу тайлбараа тухай бүрт нь гаргаж байсан ба 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн нэмэгдүүлсэн шаардлага нь өмнөх нэхэмжлэлийн шаардлагад үндэслэсэн тул мөн хүлээн зөвшөөрөхгүй болно.

Э х э м ү т нь тухайн асуудлаар нэхэмжлэл гаргах эрхгүй, мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн бөгөөд манай эмнэлэг нь Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхтэй болсон ба хуулиар хүлээсэн үүргээ биелүүлж, газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулж, эзэмшиж байгаа газрын кадастрын зураг хийлгэж баталгаажуулж, гэрээнд заасны дагуу газрын төлбөрийг зохих ёсоор төлж, газраа зориулалтын дагуу ашиглаж ирсэн. Гэтэл нэхэмжлэгч нь бидэнтэй ижил үйл ажиллагаа явуулдаг тул өрсөлдөгч байдлаар хандаж, бидний үйл ажиллагаанд саад учруулж байгааг шүүхээс анхаарч үзнэ үү.

Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимын 2006 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн Газрын тухай хуулийг хэрэглэх тухай зөвлөмжийн 4 дүгээр хэсэгт “Хуулийн 33 дугаар зүйлийн 33.2, 34 дүгээр зүйлийн 34.2, 35 дугаар зүйлийн 35.3.3, 37 дугаар зүйлийн 37.1 дэх хэсэгт тус тус зааснаар бол Засаг даргын захирамж гаргасны дараа гэрээ байгуулах, гэрчилгээ авах асуудлыг хүсэлт гаргагч этгээд санаачлан шийдвэрлүүлэхээр байна” гэснээс үзэхэд нэхэмжлэгчийн “Нийслэлийн газрын албанаас шинээр гэрээ байгуулаагүй, гэрчилгээ олгоогүй” гэсэн үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгч өөрөө газар эзэмших гэрээ байгуулах, гэрчилгээ авах үүргээ хэрэгжүүлээгүй тул хариуцагчийг буруутгах боломжгүй юм. Нэхэмжлэгчээс өөрийн эзэмшлийн гэх газрын асуудлаар захиргааны байгууллагатай харилцаж, хууль болон гэрээгээр хүлээсэн үүргээ хэрэгжүүлж байгаагүй, үүнийгээ нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байдаг бөгөөд уг асуудлыг 2016 онд гэнэт мэдсэн мэтээр нэхэмжлэл гаргаж байгаа нь үндэслэлгүй ба Газрын тухай хууль өмчийн хэлбэр харгалзахгүйгээр бүх хуулийн этгээдэд нэгэн адил үйлчилж, хуулийн дагуу бүгд үүргээ хэрэгжүүлэх ёстой.

Үүнээс гадна нэхэмжлэлд “төлбөр тооцооны асуудлыг нягтлан тооцож, илүү төлөгдсөн газрын төлбөрийг дараагийн төлбөрт суутган тооцох” гэснээс үзэхэд маргаан бүхий газрыг гуравдагч этгээд хуулийн дагуу эзэмшиж байгааг хүлээн зөвшөөрсөн бөгөөд харин уг газрын гэж төлсөн илүү төлбөрөө суутган тооцохыг хүссэн гэж ойлгож байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ. 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э х э м ү т Нийслэлийн Засаг даргад холбогдуулж “Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 дугаар захирамжийн Эх нялхсын эрдэм шинжилгээний төв болон Б эт холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар олгосон 79723 м.кв газар эзэмших эрхийг сэргээхийг хариуцагчид даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг анх шүүхэд гаргасан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа хэд хэдэн удаа нэмэгдүүлж, өөрчилсөн тул хамтран хариуцагчаар Нийслэлийн газрын албыг татсан бөгөөд тухай бүрт нь хариуцагч, гуравдагч этгээдээс ирүүлсэн хариу тайлбар, нотлох баримтыг үндэслэж “Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 дугаар, 2010 оны 782 дугаар, 2011 оны 293 дугаар захирамжуудын тус тус Б э /одоогийн “Ю и” ХХК/-т холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоолгох, Нийслэлийн кадастрын мэдээллийн санд Э х э м ү тийн эзэмшил газраас үндэслэлгүйгээр хассан газрын хэмжээг нэмж оруулан, кадастрын зургийг зөвтгөж бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгах” гэж нэхэмжлэлийн шаардлагаа эцсийн байдлаар тодорхойлсон тул шүүх энэхүү нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг хянан хэлэлцэж, дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. 

Анх Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн Нийслэлийн Засаг даргын 2002 оны 180 дугаар захирамжаар эзэмшиж байсан 87542 м.кв газрын хэмжээг Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар  багасгаж, 79723 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, дээрх 180 дугаар захирамжийн нэхэмжлэгчид хамаарах заалтыг хүчингүй болгожээ. Улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 тоот захирамжаар  дээрх 79723 м.кв газрын хэмжээг 77775 м.кв болгон дахин хассан бөгөөд уг захирамжийн 3 дугаарт “...2008 оны 298 тоот захирамжийн Эх нялхсын эрдэм шинжилгээний төвд ... хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай...” гэсэн боловч Нийслэлийн Засаг даргын 298 тоот захирамжаар  Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн эзэмшил газрын хэмжээг өөрчлөөгүй, өөрөөр хэлбэл нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийг хамгийн сүүлд баталгаажуулсан Нийслэлийн Засаг даргын 2007 оны 326 дугаар захирамжийн нэхэмжлэгчид холбогдох хэсгийг хүчингүй болгосон ямар нэгэн шийдвэр байхгүй өнөөдрийг хүртэл хүчинтэй хэвээр байна. 

Ийнхүү Нийслэлийн Засаг дарга 2010 оны 782 тоот захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газар болох 79723 м.кв талбайн хэмжээг 77775 м.кв болгон өөрчлөхдөө 1948 м.кв газрыг хасаж, гуравдагч этгээд Б эт 4420 м.кв талбай бүхий газрыг 5 жилээр эзэмшүүлж, тус захирамжийн хавсралт хүснэгтийн “урьд гарсан НЗД-ын шийдвэр ... хэсэгт 2008 оны 298” гэж заасан нь эрх бүхий байгууллагын ямар ч шийдвэргүйгээр нэхэмжлэгчийн эзэмшил газрын хэмжээг хассан нь түүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчжээ гэж шүүх дүгнэв. 

Улмаар Нийслэлийн Засаг даргын 2011 оны 293 тоот захирамжаар  2010 оны 782 тоот захирамжийг хүчингүй болгосон бөгөөд 293 тоот захирамжид “...2010 оны 782 тоот захирамжийн “Б э” ХХК-д хамаарах заалтыг хүчингүй болсонд тооцсугай...” гээд захирамжийн хавсралтын 14 дүгээрт “Б э” ХХК-д Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 тоот захирамжаар олгогдсон гэх 4420 м.кв хэмжээг 5076 м.кв болгож нэмж өөрчилсөн байна. 2011 оны 293 тоот захирамж нь дээрх 2010 оны 782 тоот захирамжаар үндэслэлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил талбайн хэмжээг 1948 м.кв-аар нэмэгдүүлж 4420 м.кв болгосон хууль бус захирамжийг үндэслэж гарчээ.  

Хэрэгт цугларсан нотлох баримт болон хэргийн оролцогчдын тайлбар зэргээс дүгнэхэд гуравдагч этгээд Б эт Нийслэлийн Засаг даргын 2007 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 482 тоот захирамжаар анх 2069 м.кв газрыг эзэмшүүлж улмаар Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 тоот захирамжаар нэмж 223 м.кв олгохдоо Баянгол эмнэлгийн урьд эзэмшиж байсан 2069 м.кв талбайн хэмжээг 2963 м.кв болгож, үүн дээр тус захирамжаар нэмж олгогдсон 223 м.кв талбайг нэмж нийт газрын хэмжээг 3159 м.кв мэтээр 867 м.кв талбайг ямар ч үндэслэлгүйгээр нэмж Нийслэлийн газрын албаны мэдээллийн санд оруулсан нь нэхэмжлэгч Э х э м ү тийн эзэмшил газартай давхацсанаар маргаан үүсэх шалтгаан болжээ. 

Тус 298 тоот “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дүгээр заалтуудыг үндэслэж гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг 2069 м.кв байсныг 3159 м.кв болгон нэмэгдүүлсэн байна. Хэдийгээр Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн 2007 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 24А дугаар шүүгчийн захирамжаар  нэхэмжлэгч Б э, хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээд “С т” ХХК-ний хооронд байгуулсан 2007 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Эвлэрлийн гэрээ , Б эмнэлгийн 2007 оны 10 дугаар сарын 19-ний “...223 м.кв талбайг манай эзэмшилд оруулж захирамж гаргаж баталгаажуулж өгнө үү...” гэсэн хүсэлт, газрын байршлын кадастрын зураг зэргийг үндэслэж Нийслэлийн Засаг дарга 298 тоот захирамж гаргасныг буруутгах боломжгүй ч ямар хууль зүйн үндэслэлээр Баянгол эмнэлгийн эзэмшил талбайн хэмжээг 2069 м.кв байсныг 2963 м.кв болгон нэмэгдүүлсэн нь ойлгомжгүй байна. 

Шүүхээс нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүдийн эзэмшил газрын хэмжээ Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд орсноос хойш хэдэн онд, хэний тушаал шийдвэрээр, хэрхэн өөрчлөгдсөн талаарх зурган мэдээлэл, лавлагааг холбогдох байгууллагуудаас авсан. Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын 1/37  албан тоотоор шүүхэд ирүүлсэн нотлох баримтад “...2008 оны 09 дүгээр сараас 2009 оны 08 дугаар сарын хоорон дахь архивын мэдээлэлд нэгж талбарын 18641311198775 дугаар бүхий 2068 м.кв талбайтай газрын бүртгэлийг мэргэжилтэн М нэгж талбарын 18641311194780 дугаар бүхий 3159 м.кв талбайтай “Э н т”-ийн эзэмшил болгон өөрчлөн бүртгэсэн, ...нэгж талбарын 18641311271985 дугаар бүхий 79693 м.кв талбайтай “Э х э м ү т”-ийн эзэмших эрхтэйгээр бүртгэгдсэн газрын талбайн хэмжээнд өөрчлөлт орж 79029 м.кв талбай болон өөрчлөгдөн бүртгэгджээ, ...2009 оны 10 дугаар сарын архивын мэдээдэлд нэгж талбарын 18641311194780 дугаар бүхий 3159 м.кв талбайтайгаар “Э н т”-ийн эзэмшилд бүртгэгдсэн газрын эзэмшигч, ашиглагч нь “Ю и” ХХК болон өөрчлөгдсөн байна, ...2011 оны архивын мэдээлэлд нэгж талбарын 18641311194780 дугаар бүхий 3159 м.кв талбайтай “Ю и” ХХК-ийн эзэмшиж буй газрын бүртгэлийг нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн Э.Ж  нэгж талбарын 18641311190797 дугаар бүхий 4420 м.кв талбайтай “Ю и” ХХК-д, нэгж талбарын 18641311271985 дугаар бүхий 79029 м.кв талбайтай газрын талбайн хэмжээг 77775 м.кв талбайтай газар болгон өөрчилсөн, ...2012 оны 6 дугаар сарын архивын мэдээлэлд нэгж талбарын 18641311190797 дугаар бүхий 4420 м.кв талбайтай “Ю и” ХХК-ийн эзэмшиж буй газрын бүртгэлийн талбайн хэмжээнд нийслэлийн Газрын албаны мэргэжилтэн С.Д нэгж талбарын 18641311190793 дугаар бүхий 5076.7 м.кв талбайтай “Ю и” ХХК-ийн газар болгон өөрчилсөн байна...” гэжээ. 

Эдгээр үйл баримтыг тодруулахаар Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн санд тухайн үед өөрчлөлт оруулсан гэх холбогдох мэргэжилтнүүдээс гэрчийн мэдүүлэг  авсан бөгөөд гэрч Н.М мэдүүлэгтээ “...2008 оны 7 дугаар сард Чингэлтэй дүүргийн газрын албанд газар өмчлөлийн мэргэжилтнээр шилжсэн,1996 оноос 2008 оны 7 хүртэл Нийслэлийн газрын албанд ажилласан, 2008 оны 9 дүгээр сараас 2009 оны 8 дугаар сарын хооронд ... надад өөрлөлт хийх эрх байхгүй..., санахгүй байна, захирамж, гарсны дараагаар газар зохион байгуулагчийн цохолтоор өөрчлөлт оруулдаг...”, гэрч Э.Ж ийн мэдүүлэгт “...өөрчлөлтийг тухайн үед газар зохион байгуулагчийн цохолтоор хийсэн байх, ... тухайн үед газар зохион байгуулагч Н гэж байсан, ... өөрчлөлт хийхэд захирамж гарсан байдаг бөгөөд түүний дагуу өөрчлөлт хийдэг, ... 2011 оны 10 дугаар сард ажлаа С.Д д хүлээлгэж өгсөн...”, гэрч С.Д мэдүүлэгтээ ”...2011 оны 10 дугаар сараас 2013 оны 01 дүгээр сар хүртэл Нийслэлийн газрын албаны Кадастрын хэлтсийн бүртгэлийн мэргэжилтнээр ажиллаж байсан, ... цэг тэмдгийн өөрчлөлтийг Ц.Н оруулж гарын үсэг зурж өгдөг байсан бөгөөд түүний дагуу өөрчлөлт оруулдаг байсан, 2011 оны 10 дугаар сард энэ ажлыг Э.Ж ээс хүлээж авсан...” гэж тус тус мэдүүлсэн. 

Шүүхээс гэрчийн мэдүүлэгт дурдагдсан тухайн үеийн газар зохион байгуулагч Ц.Н гаас газрын кадастрын мэдээллийн санд дээрх өөрчлөлтийг оруулах цохолтыг ямар албан тушаалтны захирамж, шийдвэрийг үндэслэж хийсэн талаар тодруулсан боловч тэрээр “...2010 оны 10 дугаар сарын 20-ноос 11 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл гадаад томилолттой байсан...” гэсэн тайлбарыг өгсөн болно. 

Дээрх нөхцөл байдлаас дүгнэхэд Нийслэлийн Засаг дарга 298 тоот захирамжаар Б эмнэлгийн эзэмшил талбайн хэмжээг 2069 м.кв байсныг ямар эрх бүхий албан тушаалтны шийдвэрээр 2963 м.кв болгож нэмэгдүүлсэн нь тодорхойгүйгээс гадна энэхүү үйлдэл нь хууль ёсны байсан гэдгээ хариуцагч Нийслэлийн Засаг дарга болон Нийслэлийн газрын алба нотолж чадсангүй. 

Энэ нь ГХГЗЗГ-ын даргын 2008 оны 83 тоот тушаалын 1 дүгээр хавсралтаар батлагдсан “Газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журам”-ын 2-т эрхийн гэрчилгээ олгох үйл ажиллагааны дарааллыг нарийвчлан зааж, мөн журмын 13 дугаар зүйлийн 13.1-д “Энэ журмын 2.1-д заагдсан үйл ажиллагаа хийгдэж холбогдох шийдвэр гарсан тохиолдолд Газрын мэдээллийн сангийн график болон хүснэгтэн мэдээлэлд өөрчлөлт, шинэчлэлтийг хийнэ” гэснийг зөрчсөн байна. Нийслэлийн газрын алба газрын мэдээллийн санг үнэн зөв хөтлөх, мэдээллийн санд өөрчлөлт оруулахдаа холбогдох хууль тогтоомжид заасан үндэслэл, тавигдах шаардлагыг сайтар нягталж, бусдын эзэмшил газартай давхцал байгаа эсэхийг шалгах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.1-9.1.9-д захиргааны акт илт хууль бус байх тохиолдлуудыг зааж өгсөн. Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 тоот “Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрхийн талбай, зориулалт, байршил өөрчлөх тухай” захирамж нь Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3, 21.2.4 дүгээр заалтуудыг үндэслэж ямар ч эрх бүхий байгууллагын шийдвэргүйгээр, өөрөөр хэлбэл үндэслэлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг 2069 м.кв байсныг 3159 м.кв болгон нэмэгдүүлснийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7-д заасан “захиргааны акт гаргах эрх зүйн үндэслэл байгаагүй” гэх үндэслэлээр илт хууль бус захиргааны акт болохыг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй юм. Учир нь захиргааны байгууллага, албан тушаалтан бүрэн эрхээ хэтрүүлэн тухайн харилцааг зохицуулсан хуулийн тодорхой заалтыг хэрэглээгүй буюу хуулийн ерөнхий заалтыг хэрэглэж, хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчжээ. Илт хууль бус захиргааны акт нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байдаг тул түүнийг үндэслэж гарсан дараа дараагийн актууд нь мөн хүчин төгөлдөр бус байдаг. Тиймээс илт хууль бус Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 тоот захирамжийг үндэслэж гарсан 2010 оны 782, 2011 оны 293 тоот захирамжууд нь мөн илт хууль бус захиргааны акт болох юм. Хариуцагч Нийслэлийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарт “...2010 оны 782 дугаар захирамж нь Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн даргын хүсэлтийг үндэслэж гаргасан...” гэх боловч энэ нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т “Энэ хуулийн 35.1.4, 35.1.6-д заасан эрх төрийн байгууллагад хамаарахгүй” гэсэн заалтыг зөрчжээ. Өөрөөр хэлбэл, төрийн байгууллага төрийн өмчийн газрыг эзэмших, ашиглах эрхээ бусдад шилжүүлэх эрх зүйн зохицуулалт байхгүй бөгөөд хариуцагч Нийслэлийн Засаг дарга өөрт олгогдсон эрх мэдлээ хэтрүүлэн хуулиар тогтоосон хязгаарлалтыг зөрчсөн байна. 

Хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс Эх нялхсын эрдэм шинжилгээний төвийн захирал Т.Э болон Баянгол эмнэлгийн захирал М.Сүхбаатар нарын хооронд байгуулсан 2010 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 176 дугаар хамтран ажиллах гэрээ  нь хүчин төгөлдөр, энэхүү гэрээг хүчингүй болгосон эрх бүхий байгууллагын шийдвэр байхгүй гэж маргадаг. Энэхүү гэрээ нь дээр дурдсанчлан Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2-т заасныг зөрчиж хийгдсэн тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д “дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна”, 56.1.1-д “хууль зөрчсөн буюу нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харшилсан хэлцэл” гэж тус тус заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцэл байна. Энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Б ийн шүүх хуралдаанд хийсэн тайлбар үндэслэлтэй юм.

Дээрх байдлаас дүгнэхэд Нийслэлийн Засаг даргын 2008 оны 298 тоот захирамж нь нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхардуулан газрын кадастрын бүртгэл хийх үндэслэл болж улмаар Нийслэлийн Засаг даргын 2010 оны 782 тоот захирамжаар нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг буруу тооцож тогтоожээ. 

Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1-д зааснаар газар эзэмшигч нь гэрээнд заасны дагуу зориулалтын дагуу эзэмшиж, ашиглах эрхтэй бөгөөд маргаан бүхий дээрх актуудаар Э х э м ү тийн эзэмшил газрын хэмжээг удаа дараа багасгаж тогтоосны улмаас нэхэмжлэгч хууль ёсны дагуу олгогдсон эзэмшил газраа бүрэн хэмжээгээр нь эзэмших, ашиглах эрх нь зөрчигдсөн байна гэж шүүх дүгнэлээ. Тиймээс Нийслэлийн кадастрын мэдээллийн санд Э х э м ү тийн эзэмшил газраас үндэслэлгүйгээр хассан газрын хэмжээг нэмж оруулан, өөрөөр хэлбэл Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 79723 м.кв газрын талбайн хэмжээгээр кадастрын зургийг зөвтгөж бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгаж шийдвэрлэв.

Хариуцагч Нийслэлийн Засаг даргын хариу тайлбарт “...2010 оны 782 тоот захирамжийг Эх нялхсын эрдэм шинжилгээний төв нь 2010 оноос хойш мэдэж байсан ... шүүхэд нэхэмжлэл гаргах хугацааг зөрчсөн..., нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан, ... Газрын тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.1-д заасны дагуу газар эзэмших эрх дуусгавар болсон, .... нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд...” гэх тухайд. 

Хэдийгээр нэхэмжлэгч 2012 оны 08 дугаар сарын 01-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт “Эмнэлгийн стандарт зөрчигдөж байгааг танилцуулж хүсэлт гаргах тухай” 546 тоот, 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдөр “Нийслэлийн Засаг даргын захирамжийг хүчингүй болгуулах тухай” 559 тоот албан бичгүүдийг явуулж байсан байх боловч хариуцагчийн “...782 тоот захирамжийг Эх нялхас эрдэм шинжилгээний төв нь 2010 оноос хойш мэдэж байсан... ” гэх шалтгаанаар ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшил газрын хэмжээг нэмэгдүүлж нэхэмжлэгчийн эзэмшил газартай давхцал үүсгэж, улмаар дараа дараагийн эрх зүйн зөрчилтэй, илт хууль бус захиргааны акт гаргах үндэслэл болсонд нэхэмжлэгч өөрийн хууль ёсны эрх, ашиг сонирхлоо зөрчигдсөн гэж үзэж шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийг хязгаарлах нь шударга ёсонд нийцэхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Захиргааны байгууллагын гаргасан захиргааны акт, байгуулсан гэрээ илт хууль бус болох, эрх зүйн харилцаа байгаа эсэхийг тогтоох болон захиргааны хэм хэмжээний акттай холбоотой нэхэмжлэлд энэ хуулийн 14.1-14.4-д заасан хугацаа үл хамаарна” гэж заасны дагуу нэхэмжлэл гаргах эрхтэй. 

Мөн нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн хугацаа 2015 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр дууссан гэх боловч Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 тоот захирамжаар нэхэмжлэгчийн эзэмшил газрын талбайн хэмжээг багасгаж 79723 м.кв газрыг 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн байх ба өнөөдрийн байдлаар улсын хэмжээний эх хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр нийтийн ашиг сонирхлын төлөө эмнэлгийн үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага болох Э х э м ү тийн газар эзэмших эрхийг эрх бүхий байгууллагын ямар нэгэн шийдвэрээр хүчингүй болгоогүй байгааг дурдах нь зүйтэй байна. 

 

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2, 106.3.4, 106.3.12-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн /2002 оны/ 9 дүгээр зүйлийн 9.1.7, Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.1, 35.2, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Э х э м ү тийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Нийслэлийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 298 дугаар, 2010 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 782 дугаар, 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн 293 дугаар захирамжуудын тус тус Б эт холбогдох хэсгийг илт хууль бус болохыг тогтоож, Нийслэлийн Засаг даргын 2007 оны 07 дугаар сарын 06-ны өдрийн 326 дугаар захирамжаар нэхэмжлэгчид эзэмшүүлсэн 79723 м.кв газрын талбайн хэмжээгээр газрын кадастрын зургийг зөвтгөж, мэдээллийн санд бүртгэхийг Нийслэлийн Газрын албанд даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төргөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн газрын албанаас 35100 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгчид олгосугай. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эрхтэй. 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.ДОЛГОРСҮРЭН