Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/02024

    2023         11        20                                         210/МА2023/02024

Г.Э-ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Т.Бадрах, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02653 дугаар шийдвэртэй

Г.Э-ы нэхэмжлэлтэй, “Э” ХХК-д холбогдох

Ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,717,217 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Чинбат, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Уранцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Солонго нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би “Э” ХХК-д 2011 оноос хойш  хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байна. Энэ хугацаанд хэд хэдэн удаа хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан бөгөөд хамгийн сүүлд 2021 оны 5 дугаар сарын 01-ний өдөр жолооч албан тушаалд хөдөлмөрийн гэрээг шинэчлэн байгуулсан.

1.2. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/132 тоот тушаалын 1 дэх хэсэгт Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 21 тоот тогтоолоор компанийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, жолоочийн орон тоог хассан тул Г.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр дуусгавар болгох тушаал гарсан.

Гэтэл өмнө гурван жолоочийн орон тоо байсныг нэг болгож, ингэхдээ миний орон тоо яагаад хасагдсан, ямар үндэслэл, сонгон шалгаруулалтаар нөгөө жолоочийн орон тоог авч үлдсэн нь үндэслэлгүй байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт ажилтныг аливаа нөхцөл байдлаар шууд эсхүл шууд бусаар ялгаварлан гадуурхах, эрхийг нь хязгаарлах, давуу байдал олгохыг хориглосон.

1.3. “Э” ХХК нь хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй учир Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.8-д заасны дагуу хариуцагчийн байрладаг Сүхбаатар дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд хандсан боловч дүүрэгт хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороо байгуулагдаад үйл ажиллагаа явуулж эхлээгүй тул шүүхэд хандах тухай хариу өгсөн.

Иймд ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Монгол улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 16, А/32 дугаар хамтарсан тушаалаар байгуулагдсан ажлын хэсгээс “Э” ХХК-ийн 2019, 2020 оны үйл ажиллагаа болон охин компаниудад хийсэн дотоод аудитын хяналт шалгалтын тайланд тус компанийн орон тоог 30 хүртэл хувиар бууруулах, стратегийн ач холбогдол бүхий орд газруудыг эдийн засгийн эргэлтэд оруулах ажил хангалтгүй, бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн, орон тоог бууруулж, алдагдалтай ажиллаж байгаа охин компаниудыг өөрчлөн зохион байгуулах, салгах, нэгтгэх, зардлыг бууруулах зэрэг дүгнэлтүүдийг дурдаж, зөвлөмж, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дотоод аудитын хорооны 2021 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаар дотоод аудитын дүнгийн тухай тогтоолын хамтаар ирүүлсэн.

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаар “Э” ХХК-ийн дүрмийг шинэчлэн батлах тухай тогтоолын хавсралтаар компанийн дүрмийг шинэчлэн, компанийн нэгдлийн бодлого зарчмаар хөгжүүлэх хууль, эрх зүйн үндэслэлийг бататгасан. Компанийн шинэчлэн баталсан дүрэмд холбогдуулан 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн 1-т ...шинэчлэн баталсан дүрэмд нийцүүлэн “Э” ХХК-ийн болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийг давхардалгүй байхаар тогтоох, үйл ажиллагаа явуулдаггүй, үр ашигггүй, давхардсан чиг үүрэг бүхий хараат, охин компани, төслийн нэгжийг татан буулгах, нэгтгэх, өөрчлөн зохион байгуулах, Төлөөлөн удирдах зөвлөлгүй болгох болон нэгдлийн хэмжээнд санхүүгийн сахилга батыг мөрдүүлэх, өртөг зардал бууруулах, үр ашигтай ажиллуулахад чиглэсэн зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг “Э” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд даалгасан.

Дээр дурдсан дотоод аудитын хяналт, шалгалтын тайлан, аудитын хорооны тогтоол болон 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, “Э” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан бүтэц, зохион байгуулалт болон “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн А/61 дугаар компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтууд тус тус баталж, мөрдүүлсэн байна.

2.2.“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/61 дугаар тушаалаар жолооч гэх ажлын байрны орон тоо хасагдсан тул нэхэмжлэгч Г.Э-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэж, мэдэгдлийг гардуулсан боловч нэхэмжлэгч мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/132 тоот тушаал гарч, Г.Э-д 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилцуулсан нь хуульд заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлсэн. Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-т аж ахуйн нэгж, байгууллага, түүний салбар, нэгж татан буугдсан, ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэх хэсгээс компанийн зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ажлын байр хасагдсан гэж ойлгох тухай Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол, зөвлөмжүүдэд тус тус заасан байдаг.

2.3. Г.Э- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154.2-т хөдөлмөрийн эрхийн маргааныг маргалдагч тал эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш дараах хугацаанд хөдөлмөрийн эрхийн маргааныг урьдчилан шийдвэрлүүлэхээр хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, 154.2.1-д хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцалсан буюу дуусгавар болгосон, эсхүл өөр ажилд шилжүүлсэн, сэлгэн ажиллуулсан тухай ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасныг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/105 дугаар тушаалаар “Э” ХХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан байдаг. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээ цуцлагдсанаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлэх боломжтой байсан байна.

Иймд компанийн бүтцээс жолооч гэх ажлын байр байхгүй болж, ажлаас чөлөөлөх талаар хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/132 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлийг хангасан байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Э-ыг урьд эрхэлж байсан жолоочийн ажилд эгүүлэн тогтоож, хариуцагч “Э” ХХК-аас нэхэмжлэгч Г.Э-ы урьд нь эрхэлж байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговорт 10,747,778.71 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлээс 12,969,438.29 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

нэхэмжлэгч Г.Э-ы 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөс 2023 оны 8 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хуульд заасан хувь хэмжээгээр тооцон суутгаж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын байгууллагын дансанд шилжүүлэхийг хариуцагч “Э” ХХК-д даалгаж,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн  7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1- нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурьдаж, нэхэмжлэгч Г.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогоос гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “Э” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 186,914 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлын агуулга:

4.1. Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дотоод аудитын хяналт, шалгалтын тайлан, аудитын хорооны тогтоол болон 2022 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаас гаргасан 28 дугаар хуралдааны тэмдэглэлийн хэрэгжилтийг хангаж, “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 21 дүгээр тогтоолоор батлагдсан бүтэц, зохион байгуулалт болон “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн А/61 дугаар компанийн бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, ажлын байрны нэр, орон тоог шинэчлэн батлах тухай тушаал, түүний хавсралтууд тус тус баталж, мөрдүүлсэн байна.

“Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/61 дугаар тушаалаар “Жолооч” гэх ажлын байрны орон тоо цөөрсөн тул нэхэмжлэгч Г.Э-тай байгуулсан Хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай 2022 оны 09 сарын 05-ны өдөр нэхэмжлэгчид мэдэгдэж, мэдэгдлийг гардуулсан боловч нэхэмжлэгч мэдэгдэлд гарын үсэг зурахаас татгалзсан. Гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/132 тоот тушаал гарч Г.Э-д 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр танилцуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4-т ажил олгогч энэ хуулийн 65.4.2, 78.1.5, 80.1.1,80.1.2, 80.1.3-т заасан үндэслэлээр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай ажилтанд 30-аас доошгүй хоногийн өмнө бичгээр мэдэгдэх бөгөөд ажилтанд мэдэгдэл өгсөн тухайгаа шаардлагатай тохиолдолд ажил олгогч нотлох үүрэгтэй гэж заасныг хэрэгжүүлсэн.

4.2. Г.Э- нь Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2-т “... хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисст, хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссгүй аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд хооронд үүссэн маргааныг сум, дүүргийн хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандах эрхтэй, мөн хуулийн 154.2.1-т “... ажил олгогчийн шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл түүнийг хүлээн авсан өдрөөс хойш 30 хоногийн дотор гэж заасныг зөрчиж шүүхэд нэхэмжлэл гаргасан. Харин “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн А/105 дугаар тушаалаар “Э” ХХК-ийн Хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комиссыг байгуулсан. Нэхэмжлэгч нь хөдөлмөрийн гэрээг цуцлагдсанаас хойш буюу 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөс 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн хугацаанд компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандан шийдвэрлүүлэх боломжтой байсан боловч компанийн хөдөлмөрийн маргаан таслах комисст хандаагүй нь урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явагдаагүй гэж үзнэ.

Компанийн бүтцээс жолооч гэх ажлын байр цөөрсөн тул ажлаас чөлөөлөх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэгчид мэдэгдэж, гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ний өдрийн Б/132 тоот тушаалаар ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай хуульд заасан үндэслэлийг хангасан. Гэтэл шүүх тушаалын үндэслэх хэсгийн доор хасагдсан гэж бичсэн байгаа тул Г.Э-ы ажлын байр хасагдаагүй цөөрсөн бөгөөд 3 жолоочоос 1 жолоочийг ямар үндэслэлээр цөөрүүлснээ тайлбарлаагүй гэж буруу дүгнэсэн. “Э” ХХК нь мэдэгдэлд таны ажлын байр цөөрсөн тул ажпаас чөлөөлж байна гэж мэдэгдлийг хүргүүлж Г.Э-ы тушаалыг Хөдөлмөрийн тухай хуулийн 80.1.1-д зааснаар цөөрүүлсэн гэж гаргасан байдаг.

4.3. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4 дэх хэсэгт “банк, санхүүгийн болон бусад салбарын төрийн болон орон нутгийн өмчийн 50 болон түүнээс дээш хувийн оролцоотой хуулийн этгээд, түүний албан тушаалтан” дагаж мөрдөхөөр заасан. Мөн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 -д зааснаар “Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын тэргүүн дэд, дэд, орлогч дарга болон дэд сайд, яамны төрийн нарийн бичгийн дарга, Засгийн газрын агентлагийн дарга, төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээдийн захирал, төсвийн байгууллагын дарга хот дотор албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно, мөн хуулийн 6.2-д зааснаар “Аймаг, нийслэл, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг даргаас бусад этгээд албан тушаалын суудлын автомашин ашиглахыг хориглоно, мөн хуулийн 6.3-т зааснаар “Энэ хуулийн 3.1-д заасан этгээд орон нутагт албан томилолтоор, хуульд заасан эрх бүхий этгээд газар дээрх хяналт шалгалтаар ажиллахад хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, эсхүл төрийн болон орон нутгийн өмчийн авто тээврийн байгууллагаар үйлчлүүлэхээс бусад тохиолдолд автомашин ашиглахыг хориглоно” гэж заасан байна.

Монгол Улсын засгийн газар 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай тогтоол гарч, автомашины хэрэглээг хуулиар хязгаарласантай холбогдуулан суудлын автомашин ашиглах эрх бүхий албан тушаалтнаас бусад албан тушаалтны албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа, төрийн өмчид бүртгэлтэй автомашины талаарх дэлгэрэнгүй мэдээллийг Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газарт, орон нутгийн өмчид бүртгэлтэй автомашины талаарх мэдээллийг аймаг, нийслэлийн Засаг даргад тус тус хүргүүлж, тогтоосон хугацаанд батлагдсан хуваарийн дагуу заасан байршилд татан төвлөрүүлж, зохих журмын дагуу хүлээлгэн өгөх арга хэмжээ авахыг бүх шатны төсвийн захирагч, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн гүйцэтгэх захирал, төсвөөс санхүүжилт авдаг бүх байгууллагын дарга нарт тус тус даалгасан. Тус хууль болон Засгийн газрын тогтоол батлагдсанаар 100 хувь төрийн өмчит “Э” ХХК нь машин хэрэглэх боломжгүй болсон тул жолооч ажиллуулах боломжгүй болсон. Засгийн газрын 2022 оны 204 дүгээр тогтоолын дагуу төрийн өмчит хуулийн этгээдэд ашиглаж байгаа суудлын автомашинаас татан төвлөрүүлж байна.

Мөн автомашины хэрэглээг хуулиар хязгаарласантай холбогдуулан суудлын автомашин ашиглах эрх бүхий албан тушаалтнаас бусад албан тушаалтны албан хэрэгцээнд ашиглагдаж байгаа автомашины холбогдох зардлыг Сангийн яамнаас хязгаарласан. Төрийн хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлээгүй, үйл ажиллагаандаа санхүүгийн сахилга бат, хэмнэлтийн горимыг мөрдөж ажиллаагүй нь тогтоогдвол хариуцлага тооцохоор хуульчилсан. Гэтэл шүүх хэргийн бодит байдал талуудын хүсэл зоригийг буруу тайлбарлаж хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэрийг биелүүлж жолооч ажиллуулах нь Төрийн хэмнэлтийн тухай хуулийг зөрчих хүртэл нөхцөл байдалд “Э” ХХК-ийг хүргэхээр байна. Иймд жолоочоор ажиллаж байсан Г.Э-ы хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалж, 5 сарын цалинтай тэнцэх тэтгэмж болох 9,629,121.29 төгрөгийг олгосон.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудын нийцэл, талуудын хүлээн зөвшөөрсөн, баталгаажуулсан нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлэлт өгч чадаагүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх заалтыг зөрчсөн. Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдаж жолоочийн чиг үүрэгтэй ажлын байр тус компанид шаардлагагүй болсон тул одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын А/144 дугаартай компанийн зохион байгуулалт бүтцийн нэгжүүдийн чиг үүрэг, орон тооны хязгаар албан тушаапын жагсаалт батлах тухай тушаалаар компанид нэмж жолоочийн ажлын байр нэмэгдээгүй. Ажил олгогч нь Компанийн тухай хуульд заасан эрх хэмжээний хүрээнд өөрийн хэрэгцээ, шаардлага, үйл ажиллагааны цар хүрээнд тохируулан дотооддоо зохион байгуулалтын өөрчлөлт хийж, зарим ажлын байрыг хасах, цөөрүүлэх, өөрчлөх шийдвэр гаргасныг хууль зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагчийн зүгээс 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцлах тухай тушаалд жолоочийн орон тоог хассан тул таныг ажлаас чөлөөлж байна гэсэн тушаал гаргасан. Энэ тушаалыг гаргахдаа 30 хоногийн өмнө ажлаас нь чөлөөлөхтэй холбоотой мэдэгдлийг хүргүүлж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Хариуцагчийн зүгээс давж заалдах гомдолдоо дурдсанчлан олон сарын өмнө мэдэгдсэн гэдэг. Өөрөөр хэлбэл 30 хоногийн өмнө мэдэгдсэн гэдгээ нотлох үүргээ хэрэгжүүлээгүй. Бид тушаал гаргахдаа андуураад хасагдсан гэж бичсэн, албан тушаал цөөрсөн гэдэг зүйлийг ярьдаг боловч бодит байдалд орон тоо хасагдсан гэдгийг Улсын дээд шүүхээс тухайн ажлын чиг үүрэг байхгүй болж тухайн байгууллагаас албан тушаал хасагдсан байхыг ойлгоно гэж тайлбарласан. Гэтэл жолоочийн ажлын байрны орон тоо 3 байсан ба уг ажлын байр 1 болж өөрчлөгдсөн. Ажлын байрны орон тоо цөөрсөн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Хариуцагч давж заалдах гомдолдоо орон тоо цөөрсөн байсныг бид алдаад тушаалд хасагдсан гэж бичсэн гэдэг боловч хэргийн 73, 89 дүгээр талд хариуцагчийн хариу тайлбар болон нэмэлт тайлбарт жолоочийн ажлын чиг үүрэг байхгүй болж орон тоо хасагдсан тул гэсэн байдаг. Өөрсдөө орон тоо хасагдсан гэдэг байдлаар хариу тайлбараа гаргаж, мэтгэлцэж байсан мөртлөө давж заалдах шатны шүүхэд орон тоо цөөрсөн гэж гомдлын үндэслэлээ тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй.

Мөн ямар үндэслэлээр 3 жолоочийн нэг жолоочийг нь авч үлдэж байгаа талаараа тайлбарладаггүй, энэ талаар сонгон шалгаруулалт явагдаагүй. Зөвхөн эрүүл мэндийн хувьд хэцүү байсан учраас тухайн хүнийг авч үлдсэн, та хоёр эрүүл чийрэг учраас ажлаасаа чөлөөлөгдөнө гэж үндэслэлгүй тайлбарыг гаргадаг. Гэтэл Хөдөлмөрийн тухай хууль болон “Э” ХХК-ийн хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээнд сонгон шалгаруулалтын үндсэн дээр албан тушаалд томилно гэдэг боловч тус заалтуудаа зөрчиж ялгаварлал үүсгэж н.Энхтөр гэдэг хүнийг ажилд нь үлдээгээд нөгөө 2 хүнийг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нөхцөл байдал тогтоогддог. Хариуцагч гомдолдоо бид Засгийн газрын тогтоол болон Төрийн хяналтын тухай хуулийг даган мөрдөж, биелүүлсэн гэж тайлбарладаг. Засгийн газрын тогтоол болон Төрийн хяналтын тухай хууль гарсаныг үгүйсгэхгүй. Гэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж хүнийг үндэслэлгүй ажлаас нь чөлөөл гэсэн хууль байхгүй. Хүний хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох гэж байгаа бол хуульд заасан үндэслэл журмын дагуу дуусгавар болгох ёстой гэдэг байр суурийг нэхэмжлэгчийн зүгээс гаргадаг. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан үндэслэл журам, нотлох баримтын хүрээнд хэргийг үнэн зөв шийдсэн тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гомдолд дурдсан үндэслэлээр хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгов.

2. Нэхэмжлэгч Г.Э нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,717,217 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3. Хэргийн үйл баримтын талаар:

3.а. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/132 тоот тушаалаар Г.Э-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрөөр тасалбар болгон жолоочийн ажлаас нь чөлөөлж, хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгож ажил олгогчийн санаачилгаар цуцалсан үйл баримт хэргийн баримтаар тогтоогдож байна. /хх-ийн 14/ 

3.б. Г.Э-ыг ажлаас чөлөөлсөн гүйцэтгэх захирлын 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн Б/132 тоот тушаалд “...Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 тоот тогтоолоор Компанийн бүтэц зохион байгуулалт шинэчлэн батлагдаж, жолоочийн орон тоог хассан...” гэх үндэслэл заан Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 80.1.1, Компанийн тухай хуулийн 83.1, “Э” ХХК-ийн дүрмийн 7.7.3, 7.7.4, 7.7.11, 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн Засгийн газрын хуралдааны тэмдэглэл, Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоол, Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7, 11.3.9, 11.4.1, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7-д заасныг тус тус баримталжээ.

3.в. “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2021 оны 02 дугаар сарын 10-ны өдийн А/25 дугаартай тушаалын 2 дугаар хавсралтаар жолоочийн орон тоог “3” байхаар баталсан байна.

Монгол улсын Засгийн газрын 2022 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 147 дугаар тогтоолоор “Э” ХХК-ийн дүрмийг шинэчлэн баталсан байх бөгөөд уг дүрмийн 5.7.12-т тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл нь компанийн зохион байгуулалтын бүтцийг батлах, орон тооны дээд хязгаарыг тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр, мөн дүрмийн 7.7.3-т компанийн бүтэц, зохион байгуулалтын талаар санал боловсруулж, баталсан орон тооны хязгаар, зохион байгуулалтын бүтцийн хүрээнд ажилтнуудын ажлын байрны тодорхойлолтыг батлах бүрэн эрхийг хэрэгжүүлэхээр тус тус заасан байна. /хх-26-32 тал/

Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдааны 28 дугаар тэмдэглэлийг үндэслэн “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолоор компанийн нийт орон тооны дээд хязгаарыг 3 дугаар хавсралтаар нийт 70 байхаар баталсантай холбоотойгоор  “Э” ХХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн А/61 тоот тушаалаар Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг үндэслэн ажлын байрны нэр, орон тоог хоёрдугаар хавсралтаар жолоочийн орон тоо “3” байсныг “1” болгон орон тоог цөөрүүлсэн байна. /хх-ийн 56-63/

3.г. Засгийн газрын 2022 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн хуралдаанаар “Э” ХХК болон нэгдлийн зохион байгуулалтын бүтцийг цомхон, чадварлаг, чиг үүргийн давхардалгүй байхаар тогтоохоор тус компанийн Төлөөлөн удирдах зөвлөл, гүйцэтгэх захиралд даалгаснаар “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл нь 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 тоот тогтоолоор тус компанийн бүтэц зохион байгуулалтыг шинэчлэн баталж, зарим газар хэлтсийг татан буулгах, нэгтгэх, зарим ажлын байр, орон тоог хасах, цөөрүүлэхээр тогтоол гаргажээ.

Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор хариуцагч байгууллага ажлын байрны орон тоог цөөрүүлсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт нийцсэн байхаас гадна Хөдөлмөрийн дотоод журмын 6.2.7, 11.3.9, 11.4.1, Хөдөлмөрийн гэрээний 9.2.2.7 дахь заалтыг зөрчөөгүй, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна.

Өөрөөр хэлбэл, ажилтны тоог цөөрүүлэх нь ижил албан тушаалын хэд хэдэн орон тоо зэрэгцэн байгаа тохиолдолд ажлыг нягтруулахаар тэдгээрээс тодорхой тооны орон тоог хасах үед орон тооны хэрэгцээ, шаардлага, ажлын ачааллыг үндэслэн хариуцагч байгууллага нь цомхон, чиг үүргийн давхардалгүй байлгах зорилгоор өөрийн салбар, нэгжийг татан буулгах, ажлын байрыг хасах, орон тоог цөөрүүлсэн нь буруу биш байна. Харин хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалсан тушаалд жолоочийн орон тоог цөөрүүлснийг “хассан” гэж бичигдсэн нь уг тушаалыг хүчингүй болгох үндэслэл болохгүй. /хх-ийн 6-12, 46-55/

3.д. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар тус тус үнэлээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна.

Учир нь “Э” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 21 дүгээр тогтоолыг үндэслэн компанийн гүйцэтгэх захирлын шийдвэрээр хөдөлмөрийн гэрээг 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрөөр цуцлах болсныг нэхэмжлэгч Г.Э-д 2022 оны 09 дүгээр сарын 05-ны өдрийн 01/650 дугаартай албан бичгээр мэдэгдсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт нийцсэн байна. Нэхэмжлэгчийн “ажлаас чөлөөлөх талаар 30 хоногийн өмнө мэдэгдээгүй” гэх тайлбар  үндэслэлгүй болно. Уг албан бичгийн ар талд “гарын үсэг зурахаас татгалзсан” тухай тэмдэглэгдсэн нь хэргийн 64 дүгээр талд авагдсан баримтаар тогтоогдсон тул ажлаас чөлөөлөх мэдэгдлийг мэдэгдсэн гэж үзнэ.

3.е. Анхан шатны шүүх хөдөлмөр эрхлэлтийн харилцааг цуцлах тухай мэдэгдлийг хуульд заасан хугацааны дотор ажилтанд танилцуулсан болохоо нотлоогүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь буруу байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, энэ талаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангав.

4. Шүүх жолоочийн 3 ажлын байрыг 1 болгож цөөрүүлэхдээ ямар шалгуураар буюу сонгон шалгаруулалтаар 1 жолоочийг үлдээж, 2 жолоочийг ажлаас чөлөөлсөн болохоо тухайн ажилтнуудад тайлбарлах нь ажил олгогчийн үүрэг гэж дүгнэсэн нь үндэслэл муутай болжээ.

Учир нь ажил олгогч ажилтныг томилох, чөлөөлөх шийдвэр гаргах  эрхтэй байх ба ажлын байрыг цөөрүүлж байгаа тохиодолд ажилтнуудаас тухайн үлдсэн ажлын байранд хамгийн олон жил ажилласан эрүүл мэндийн шалтгаантай жолоочийг ажиллуулахаар үлдээсэн гэх тайлбарыг буруутгах боломжгүй. Иймд ажлын байрыг цөөрүүлсэн нөхцөлд хөдөлмөрийн гэрээ, хамтын гэрээ, байгууллагын бусад дүрэм, журамд энэ талаар зохицуулсан гэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байна.

5. Хариуцагчийн “нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.3 дахь хэсэгт зааснаар урьдчилан шийдвэрлэх журмыг хэрэглэлгүй хөдөлмөрийн маргаан таслах комисст хандалгүйгээр шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн авч шийдвэрлэсэн хууль зөрчсөн” гэх гомдлыг хангах үндэслэлгүй.

5.а. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2 дахь хэсэгт  “ажилтан” энэ хуулийн 154.2-т заасан хөдөлмөрийн эрхийн маргаан шийдвэрлэх байгууллагад маргаан шийдвэрлүүлэх боломжгүй гэж үзвэл шүүхэд хандаж маргаан шийдвэрлүүлнэ гэж заасан байх тул нэхэмжлэгч урьдчилан шийдвэрлэх журам хэрэглэлгүйгээр шүүхэд хандсаныг буруутгахгүй.

6. Дээрх үндэслэлээр хариуцагч “Э” ХХК-ийн ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,717,217 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 181/ШШ2023/02653 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2, 127 дугаар зүйлийн 127.1, 43 дугаар зүйлийн 43.2.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч “Э” ХХК-д холбогдох, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,717,217 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх тухай нэхэмжлэгч Г.Э-ы нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа хариуцагч “Э” ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 2023 оны 10 дугаар сарын 24-ний өдөр урьдчилан төлсөн 186,914 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.    

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Э.ЭНЭБИШ

                                       ШҮҮГЧИД                                      Т.БАДРАХ

                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

2. Нэхэмжлэгч Г.Э- нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоолгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 23,717,217 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.