Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 07 өдөр

Дугаар 95

 

Э.Тд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Очмандах даргалж, шүүгч Ш.Бат-Эрдэнэ, Ц.Оч нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор З.Энхжаргал,

ялтан Э.Т, түүний өмгөөлөгч О.Баярбаясгалан, Н.Ганхуяг,

хохирогч Т.М, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

хохирогч Н.Лийн өмгөөлөгч Н.Батбаатар,

хохирогч Ж.Ц,

нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

2016 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 224 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Э.Т, түүний өмгөөлөгч Н.Ганхуяг нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Э.Тд холбогдох 201525031230 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Ц.Оч илтгэснээр хянан хэлэлцэв.

Х овгийн Э-ийн Т, 19.. оны . дугаар сарын ..-ны өдөр аймагт төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, оршин суух тодорхой хаяггүй, ял шийтгэлгүй, /регистрийн дугаар: /,

Э.Т нь эрхэлсэн тодорхой ажилгүй, хөрөнгийн эх үүсвэргүй атлаа бусдад “банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа, олон хүнтэй хамтарч ажилладаг, эд хөрөнгөө барьцаалж хүүтэй мөнгө зээлүүлээч хугацаанд нь өгье” гэж худал хэлж давтан үйлдлээр:

Иргэн Т.Саас:

-“хашаа байшингаа барьцаанд тавьчих, дээд хэмжээгээр нь зээл гаргаж өгье, хамтарч ажиллая” гэж хэлээд 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр Т.Сын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, сургуулийн гудамжны 1706 тоот хашаа байшинг “Хас” банкинд 27.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж 14.500.000 төгрөгийг бэлнээр,

-2014 оны 7 дугаар сарын 25-ны өдөр “хүнээс зээлсэн мөнгө хүүтэй нэхэгдээд байна, яаралтай мөнгө олоод өгөөч” гэж хэлээд 14.300.000 төгрөгийг дансаар,

Иргэн Т.Маас:

-2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Т.Мын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо, 22-25 тоот орон сууцыг “Капитал” банкинд 40.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж Т.Саар дамжуулан 16.000.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн Н.Лоос:

-2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр “мөнгө зээлээч, 2 сарын хугацаатай хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж 15.000.000 төгрөгийг бэлнээр,

-2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр “мөнгө зээлээч, 2 сарын хугацаатай хэрэглэж байгаад өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж 2.000.000 төгрөгийг бэлнээр, 8.000.000 төгрөгийг дансаар,

-2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр “аавын дүү зээл авах гэж хөөцөлдөж байгаа, өмнөх зээлийг хаагаад өмнө авсан мөнгөтэй хамт өгье” гэж хэлээд өдрийн 1 хувийн хүү төлөхөөр тохиролцож 30.000.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн Ц.Бээс:

-2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр “1 сарын хугацаатай 1 хувийн хүүтэй мөнгө зээлүүлээч” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутагт байрлах “Хаан” банкинд Н.Лоор дамжуулан 15.500.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн С.Мэс:

-2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр “1 сарын хугацаатай мөнгө зээлүүлээч” гэж хэлээд Чингэлтэй дүүргийн нутагт зээлийн гэрээ байгуулж, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 17-28 тоотод байрлах хашаа байшинг “Капитал” банкинд барьцаанд тавиулж 10.000.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн Ж.Цээс:

-2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр “Банк бус санхүүгийн байгууллага ажиллуулж байгаа, олон хүнтэй хамтарч ажилладаг, 30 орчим сая төгрөг хэрэгтэй байна, байраа барьцаалаад мөнгө зээлүүлээч, сар болгон банкны зээлийн төлөлтийг хийгээд бэлнээр 500.000 төгрөг өгч байя” гэж хэлээд Ж.Цийн өмчлөлийн Баянгол дүүргийн .. дугаар хороо, . дүгээр хороолол, ..тоот орон сууцыг “Капитал” банкинд барьцаанд тавиулж 1 жилийн хугацаатай 32.000.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн П.Баас:

-“Зээл авах гэсэн юм, дансанд барьцаа хөрөнгө байрлуулахад мөнгө хэрэгтэй байна, 14 хоногийн хугацаатай хэрэглээд өгье” гэж хэлээд 2014 оны 4 дүгээр сард Баянзүрх дүүргийн нутагт 6.000.000 төгрөгийг бэлнээр,

-2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр “зээл бүтдэггүй, мөнгө зээлээч” гэж хэлээд 1.000.000 төгрөгийг мобайл банкаар шилжүүлж,

-2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Говьсүмбэр аймгийн “Хаан” банкнаас 2.000.000 төгрөгийг дансаар,

-2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Говьсүмбэр аймгийн “Хаан” банкнаас 6.000.000 төгрөгийг дансаар,

Иргэн Б.Бээс:

-2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нутагт “20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлээч, 26.000.000 төгрөг болгож өгье” гэж хэлээд Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Туулын 15-278 тоот 227.16 мкв газрыг “Женерал Фенанс” ББСБ-д барьцаанд тавиулж, 1 сарын хугацаатай 20.000.000 төгрөгийг бэлнээр,

Иргэн Н.Цаас:

-“Хамтарч ломбард ажиллуулъя” гэж хэлээд 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 24 дүгээр байрны 10 тоот орон сууцыг Баянзүрх дүүргийн нутагт байрлах “Ариг” банкны салбарт 30.000.000 төгрөгийн барьцаанд тавиулж 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр уг мөнгөнөөс Чингэлтэй дүүргийн нутагт сарын 10 хувийн хүүтэй 13.000.000 төгрөгийг бэлнээр тус тус итгэл эвдэх, хуурч мэхлэх аргаар залилан авч бусдад 204.800.000 төгрөгийн буюу онц их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас: Э.Тд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс: Шүүгдэгч Хиад боржигон овогт Э-ийн Тийг бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан гэмт хэргийг давтан үйлдсэний улмаас бусдад онц их хэмжээний хохирол учруулсан гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4-т зааснаар шүүгдэгч Э.Тэс 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж, 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6-д зааснаар шүүгдэгч Э.Тд оногдуулсан 11 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2-т зааснаар шүүгдэгч Э.Тийн цагдан хоригдсон 85 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Тэс 194.243.440 төгрөг гаргуулж, хохирогч Б овогт Т-ын С /РД: /-т 18.800.000 төгрөг, С овогт М /РД: /-т 16.000.000 төгрөг, Б овогт Н Л /РД: /-д 46.500.000 төгрөг, Ч овогт Ц Б /РД: /-д 11.000.000 төгрөг, Б овогт Жын Ц /РД: /-д 38.973.440 төгрөг, Ш овогт Б /РД: /-д 14.750.000 төгрөг, Ц овогт Б-ийн Б /РД: /-д 25.000.000 төгрөг, Т овогт Н-ын Ц /РД: /-д 23.220.000 төгрөг тус тус олгож,

хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдаж,

шүүгдэгч Э.Тд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Ялтан Э.Т гаргасан давж заалдах гомдолдоо: “...надад холбогдох хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгахдаа хэт нэг талыг барьж, яллан буруутгах үүднээс байцаалт, мэдүүлэг авч байсан бөгөөд миний хүсэлтийг авч хэлцдэггүй, шалгуулъя гэсэн баримт материалыг мэдүүлэгт бичдэггүй, шалгадаггүй, хохирогч нарын мэдүүлэг “үнэн зөв” гэж тулган байцаадаг байсан. Мөрдөн байцаалтад өмгөөлөгчийг байлцуулъя гэхэд “чи өмгөөлөгчөөр яадаг юм бэ, хохирогч нарын мэдүүлж байгаа үнэн зөв гэж хүлээн зөвшөөр гэж тулган тайлбар мэдүүлэг авч байсан нь миний эрх ашиг маш ихээр хохирч, зарим хийгээгүй хэргийнхээ төлөө 11 жилийн чанга дэглэмтэй хорих ял авсандаа маш их гомдолтой байна. Мөн шүүх хурал дээр хохирогч С, М, Л нар илт худлаа ярьж намайг гүтгэсэнд гомдолтой байна. Үнэн хэрэгтээ С, Л, Д бид 4 нийлж 2013-2014 онд цамхагт тоот өрөөг түрээслэж, зээл чөлөөлөх, мөнгө зээлэх ажлыг хамтран хийж байсан атлаа мөрдөн байцаалт болон шүүхийн хуралдаанд зээл чөлөөлөх ажлыг хамтран хийж байгаагүй гэж худал мэдүүлэг удаа дараа өгч надад залилуулж хохирсон мэтээр гүтгэж байна. С, Л нар надтай хамтран ажиллаж байсныг шүүх хуралдаанд гэрч Б.Д, Г.Б нар гэрчилж байсныг шийтгэх тогтоолын 11, 12 дугаар хуудаст бичсэн байхад шүүх үүнийг анхаарч үзээгүйд харамсаж байна. Учир нь би Л, С нартай хамтран ажиллаж зээл чөлөөлдөг байхад бид бие биедээ итгэж харилцан мөнгө өгч авдаг байсан. Ихэвчлэн данснаас дансны хооронд гүйлгээ хийдэг байсан. Гэтэл мөрдөн байцаалтын шатанд хохирогч гэх С болон миний “Хаан” банкны дансны хуулгыг бид хоёрын хоорондын орлого зарлагын гүйлгээнүүдийг он сараар нь тулгаж шалгаагүй. Би Ст хичнээн сая төгрөгийг хэдэн удаа ямар зорилгоор шилжүүлсэн. С надаас хичнээн сая төгрөгийн орлого зарлагын гүйлгээ хийж байсан нь ямар учиртай мөнгөнүүд болохыг огт асууж байцааж шалгаагүй. Тооцооны илүү дутууг тогтоогоогүй байхад анхан шатны шүүх намайг Т.Сыг залилан мэхлэж “Хас” банкнаас авсан зээлээс 28.800.000 төгрөг авсан гэж ял тулгасан нь огт үндэслэлгүй юм. Банкны баримтаар тогтоогоогүй, бэлнээр мөнгө авсан баримт байхгүй байхад түүний гүтгэлгээр намайг хилсээр ялласан. Мөн Т.Мын өмчлөлийн орон сууцыг барьцаалж “Капитал” банкнаас авсан 40.000.000 төгрөгийн зээлээс Т.Саар дамжуулан 16.000.000 төгрөгийг залилан мэхлэж авсан гэснээ бодит байдал дээр Т.Сын хүргэн ах Т.Мын байрыг барьцаалж зээл авч автомашины наймаа хийх гэсэн юм гэж, Чи “капитал” банкны Бт хэлээд гуйгаад өг, Бт би 2.000.000 төгрөг хахуулдан өгсөн гэж хэлж С өөрөө хүргэн ах Т.Мыг залилан мэхэлж 39.600.000 төгрөг авсан асуудлаа надад тохсон. Би Т.Ст, Т.М нараас ямар ч мөнгө аваагүй. Харин С, Мын байрыг тавьж авсан мөнгөнөөсөө 2.000.000 төгрөгийг банкны Бт өгч байхад би байсан. Үлдсэн 37.600.000 төгрөгийг Т.С өөрөө авсан атлаа надад өгсөн гэж хэлсэн байсан. Мөн С нь намайг Мын эхнэр болох өөрийн эгчдээ эвлэрлийн гэрээ хийчих, мөнгийг нь авсан гэж хэлнэ шүү гэж намайг гуйж ятгадаг байсан. Хэрвээ намайг Мыг залилан мэхлэж 16.000.000 төгрөгийг авсан гэж үзэж  байгаа бол яагаад Т.Сыг хамтран бүлэглэсэн гэж үзэхгүй, хэргийн холбогдогчоор шалгахгүй ганц намайг алагчлан үзэж, нотлох баримтгүй ял тулгаж, олон жилийн хорих ял оноосонд гомдолтой байна. Т.С хэнд ч баримтгүй мөнгө өгдөггүй, дансаар мөнгө хийдэг бөгөөд хүнд залилуулах биш, уран цэцэн үгтэй, хүнд итгэл төртөл ярьдаг хүн юм. Т.М, Т.С нарын хооронд мөнгө өгч авалцсан баримт байгаа бөгөөд С бид хоёрын хооронд мөнгө өгч авалцсан (16.000.000) ямар ч баримт байхгүй байхад шүүх намайг Саар дамжуулан Мыг залилсан гэж үзэж байгаад гайхаж байна. С, М нар хүргэн ах дүүгийн холбоогоороо хуйвалдаж намайг гүтгэж байна. Прокурор З.Энхжаргал Т.Маас Т.Сыг хэрэгт татах үгүйг асууж байсан нь шударга явдал гэж үзэхгүй байна. Мөн Т.М нь шүүх хуралдаанд би Чингэлтэй дүүргийн шүүхэд ажиллаж байсан гэж хэлж байсан. Т.С намайг болон банкийг залилан мэхэлсэн 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдөр би “Хас” банкнаас автомашин лизингээр худалдан авсныг Т.С автомашиныг авчихаад одоог хүртэл өгөхгүй байна. Банк болон намайг 18.000.000 төгрөгөөр хохироож байгаа атлаа шүүх хуралдаанд надаас автомашин аваагүй гэж худал хэлж байсан. Т.С автомашин авсныг Б.Д, Г.Б, Э.Ц, М нар мэднэ. Үүнийг шалгуулж хохирол тооцоогоо гаргуулмаар байна. Мөн түүнчлэн С, Б.Д бид нартай хамтран зээл чөлөөлөх ажил хийж байсан. Хохирогч гэх Н.Л надтай хамтран ажиллаж байгаагүй гэж шүүх хуралдаанд худал мэдүүлэг өгсөн. Гэтэл Н.Л нь надтай танилцахаасаа өмнө олон жил зээлж, мөнгө хүүлэх ажил хийж бусдыг хохироож байсан хүн юм. Хэрвээ “Зар мэдээ” “Шуурхай мэдээ” сонинуудын 2010-2014 онуудын дугааруудыг шалгаж үзэх юм бол Н.Лийн 9 гэсэн дугаараар зээл чөлөөлж, барьцаатай зээл өгнө гэсэн зар 7 хоног бүр 2 удаа гарч байсныг үзэж болно. Үнэн хэрэг дээрээ Л нь Бээс 15.500.000 төгрөгийг надаар түрүү барьж өөрөө залилан авсан юм. Н.Л нь 2014 оны 6 дугаар сард намайг гар утсаар дуудаад миний нэг танил Б байраа зараад мөнгөтэй байгаа, би чамд мөнгө зээлж, авч өгч байгаа болж уулзъя, чи надаас 15.000.000 төгрөг аваад өгөөгүй байгаа биз дээ, надад мөнгө их хэрэгтэй байна гэж хэлж Бийг дуудаж ирүүлээд би 10 хувь эрсдэлийг нь даана гэж Н.Л нь Бийг хууран мэхлэж, мөнгийг нь авчихаад намайг гэмт хэрэгт түлхсэнд маш их гомдолтой байна. Н.Л нь Х-ын хашаа байшинг Мд миний нэрээр барьцаалуулж мөнгийг нь Л авсан. Л намайг Ц.Т, П.Д нарт 34.500.000 төгрөгөө алдсан, зурхайч Э нар надад хөрөнгө оруулалт хийнэ гэж ББСБ байгуулахаар хөөцөлдөж байсан зэргийг мэддэг байсан хэрнээ огт мэдэхгүй гэж худал мэдүүлж байгаад гомдолтой байна. Г.Б нь намайг хүмүүсээс мөнгө зээлэхэд хамтран оролцож байсан. Цийн байрны мөнгөнөөс 10.000.000 төгрөгийг авсан, зурхайч М, Э нартай намайг танилцуулж хамтран ажиллана гэж итгүүлж байсанд гомдолтой байна. Цийн 20.000.000 төгрөг, Бийн 20.000.000 төгрөгийг тус тус Т.С авсан. Би хохирогч гэх Баас бэлнээр 6.000.000 төгрөг аваагүй байхад авсан гэж үзсэнд гомдолтой байна. Мөн Л, М, Б нар эвлэрлийн гэрээ хийе гэж өөрсдөө хөөцөлдөж намайг дарамтлан гэрээ хийж хуурсан. Мөн би Ц.Т, Б.Д нарт 34.500.000 төгрөгөө залилуулсан байхад тухайн үед Чингэлтэй дүүргийн цагдаа, прокурор эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж байсанд гомдолтой байна. Иймд дээрх нөхцөл байдлуудыг дахин шалгаж өгөхийг хүсэж байна.” гэв.

Ялтан Э.Тийн өмгөөлөгч Н.Ганхуяг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангаагүй байна. Анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо “...шүүгдэгч Э.Т нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Т.Сын өмчлөлийн Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, 4 дүгээр хэсэг, сургуулийн гудамжны 1706 тоот хашаа байшинг барьцаалуулж “Хас” банкнаас авсан зээлээс нийт 28.800.000 төгрөгийг, 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Т.Мын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн 2-р хороо, 22-25 тоот орон сууцыг барьцаалуулж, “Капитал” банкнаас авсан 40.000.000 төгрөгийн зээлээс 16.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 3 дугаар сарын 28-ны өдөр хохирогч Н.Лоос 15.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 5 дугаар сарын 16-ны өдөр 2.000.000 төгрөгийг бэлнээр, 8.000.000 төгрөгийг дансаар, 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр 30.000.000 төгрөгийг бэлнээр, нийт 55.000.000 төгрөгийг, 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Ц.Бээс 15.500.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хохирогч С.Мийн Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 17-28 тоотод байрлах хашаа байшинг нь барьцаалуулж, “Капитал” банкнаас авсан зээлээс 10.000.000 сая төгрөгийг бэлнээр, 2014 оны 8 дугаар сарын 7-ны өдөр хохирогч Ц.Цийн Баянгол дүүргийн 17-р хороо, 4-р хороолол, 34-110 тоот орон сууцыг нь барьцаалуулж, “Капитал” банкнаас авсан зээл 32.000.000 төгрөгийг бэлнээр, хохирогч П.Баас 2014 оны 4 дүгээр сард 6.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 6 дугаар сарын 27-ны өдөр 1.000.000 төгрөгийг “Мобайл” банкаар, 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Говьсүмбэр аймгийн “Хаан” банкнаас 8.000.000 төгрөгийг дансаар нийт 15.000.000 төгрөгийг 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр Б.Бийн Баянгол дүүргийн 16-р хороо, 15-278 тоот 227,16 мкв газрыг “Женерал Фенанс” ББСБ-д барыдаалуулж, авсан зээл 20.000.000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Н.Цын Баянзүрх дүүргийн 16-р хороо, 24-р байр 10 тоот орон сууцыг барьцаалуулж “Ариг” банкны салбараас 30.000.000 төгрөгийн зээлээс 13.000.000 сая төгрөгийг бэлнээр тус тус авч, бусдад 204.800.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь хохирогч гэрчүүдийн мэдүүлэг, хохирогч нараас цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, “Хасбанк”, Т.С нарын хооронд хийсэн барьцаат зээлийн гэрээ, “Капитал” банк, Т.М нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, “Капитал” банк Ж.Ц нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, зээл төлөх тухай Э.Тэс гаргасан тайлбар, “Женерал финанс” ББСБ, Б.Б нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо гэж дүгнэж дээрх баримтуудыг нотлох баримтаар үнэлж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон байна. Шүүгдэгч Э.Т шүүх хуралдаан дээр мэдүүлэхдээ “2013 оны 4 дүгээр сарын сүүлчээр Т.Стай танилцаж дараа нь түүнтэй "Огч" ХХК-д хамтарч ажиллаж байсан. Тус компанид Даваасүрэн, Л, Т.С бид 4 хамтарч ажиллаж байсан. Би Т.Саас 4.600.000 төгрөг авсан, буцааж түүнд 13.000.000 сая төгрөг төлсөн. Би Маас мөнгө аваагүй, түүнийг Б.Бтэй уулзуулж байсан. Лоос 25.000.000 сая төгрөг авсан 35.000.000 төгрөг өгсөн түүнээс 20.000.000 төгрөг аваагүй. Ц.Бээс мөнгө аваагүй, Лтой цуг явж байсан. Мөнх-Эрдэнийн хашаа байшинг түүний нэр дээр шилжүүлж өгөөд бидний хооронд тооцоогүй болсон. Цийн орон сууцыг барьцаалж “Капитал” банкнаас 32.000.000 төгрөг авсан нь үнэн. Үүнээс 20.000.000 сая төгрөгийг “фото студи” ажиллуулахаар авсан, 10.000.000 төгрөгийг Болортуяад өгсөн. Баас 10.000.000 төгрөг авсан, 12.000.000 төгрөг өгсөн. Буяхишигийн байрыг барьцаалж 20.000.000 төгрөг авснаас Т.Ст өгсөн. Т.С бид 2-ын хооронд өгөх, авах тооцоо байсан. Миний тооцоогоор Т.Саас 59.000.000 төгрөг авах ёстой. Т.С ахдаа худлаа хэлчихлээ гэхээр нь зээлийн гэрээ хийсэн. Би Даваабаатарт 34.500.000 төгрөг өгөхдөө Т.Стай цуг явж байсан, Туяа, Даваабаатар нарт мөнгө өгөөд алдсан гэж өөрт холбогдох хэргийн талаар зарим үйлдэл холбогдлоо үгүйсгэж мэдүүлэг өгсөн” гэдэг. Эрүүгийн хэргийн мөрдөн байцаах болон хянан шийдвэрлэх шүүхийн шатанд гарах шийдвэрүүд түүний дотор шүүгдэгч тухайн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай эсэхийг эцэслэн тогтоох ажиллагаа нь зөвхөн нотлох баримтанд үндэслэсэн байх ёстой билээ. Өөрөөр хэлбэл, гэмт хэргийн нөхцөл байдал, гэмт хэрэгт холбогдсон этгээдийн гэм буруутай эсэх талаар эрх бүхий этгээд шүүхээс хийж буй дүгнэлт нь хуулиар тодорхойлсон эх сурвалжаас олж авсан, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулсан болон бэхжүүлсэн нотлох баримтанд тулгуурласан байхыг хуулиар нарийвчлан зохицуулсан байна. Уг зохицуулалтын хүрээнд нотлох баримтыг цуглуулах болон бэхжүүлэх ажиллагааны арга, журмыг хуульчлан тодорхойлсон бөгөөд эдгээрийг баримтлаагүй буюу зөрчсөн тохиолдолд баримт сэлт нь нотлох чадвараа алдаж шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүйг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4 дэх хэсэгт шууд заасан байна. Мөн тухайн этгээдийн гэм буруутай эсэх талаар эргэлзээ гарвал “сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дэх хэсэгт зарчимлан тодорхойлжээ. Мөн түүнчлэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1 дэх хэсэгт хэрэг хэлэлцэхэд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг халах буюу хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар энэ хуулийн шаардлагыг зөрчсөн бол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтойгоор зөрчсөн гэж үзнэ гэж тодорхойлоод 320 дугаар зүйлийн 320.1.3 дахь хэсэгт хохирогч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй бол тогтоолыг заавал хүчингүй болгохоор заажээ. Гэтэл миний үйлчлүүлэгч Э.Тийг энэ гэмт хэрэгт холбогдуулан шалгахдаа мөрдөн байцаалтын шатанд түүнийг яллагдагчаар татаж, яллагдагчаар удаа дараалан байцаахдаа өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй, нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ энэ хуульд заасан журмыг баримтлалгүй зөрчсөн, хохирогч гэх хүмүүсээс мөнгө бэлнээр авсан гэх бичгийн нотлох баримт байхгүй байхад нотлогдсон гэж үзсэн, хэрэгт чухал ач холбогдол бүхий бичиг баримтыг шаардан гаргуулж аваагүй, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой бичгийн нотлох баримтыг мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд шалгаж, шинжлэн судлалгүй шийтгэх тогтоол гаргасан нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьж гүйцэт биш хийсэн тогтоолд дурьдсан дүүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй гэж үзэх хангалттай үндэслэлүүд байна. Үүнд:

1. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 320 дугаар зүйлийн 320.1.3, 39 дүгээр  зүйлийн 39.4 дэх хэсэгт зааснаар мөрдөн байцаалтын шатанд яллагдагч Э.Тийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй. Э.Тийг 2016 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мөрдөн байцаагч Д.Батсүрэн яллагдагчаар татаж, байцаахад яллагдагч Э.Т нь би өмгөөлөгчтэй байцаалт өгмөөр байна гэж мэдүүлсэн байдаг. Гэтэл Э.Тийг яллагдагчаар байцаасан 2016 оны 3 дугаар сарын 4-ний өдрийн байцаалт, 2016 оны 4 дүгээр сарын 6-ны өдрийн яллагдагчаар байцаасан байцаалт, 2016 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн яллагдагчаар байцаасан байцаалт, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн яллагдагчаар байцаасан байцаалт, 2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн яллагдагчаар байцаасан байцаалт зэрэг 5 удаа Э.Тийг яллагдагчаар байцаахдаа өмгөөлөгч оролцуулаагүй байцаалт явуулж яллагдагчийг өмгөөлүүлэх бололцоогоор хангаагүй, яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарлах замаар мөрдөн байцаалтын ажиллагааг явуулж Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд өмгөөлөгч оролцуулах боломжийг хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагч, прокурор, шүүх хангана гэж заасан хуулийн заалтыг зөрчсөн.

2.Мөрдөн байцаалтын шатанд Э.Тд холбогдох хэргийн бичгийн нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлэхдээ үзлэг нэгжлэг хийсэн, хураан авсан тухай тэмдэглэл байхгүй, хэргийн оролцогч, байгууллага, албан тушаалтнаас гаргаж өгсөн, шуудангаар ирсэн бичиг баримтыг хөндлөнгийн гэрч оролцуулж тэмдэглэл үйлдээгүй, хаанаас хэн гаргаж өгсөн, эсвэл хаанаас яаж цуглуулж, бэхжүүлсэн нь тодорхойгүй, нотлох баримтын шаардлага хангаагүй бичиг баримтуудын хуулбаруудыг хавтаст хэрэгт хийсэн нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 , 93 дугаар зүйл, 132-140 дүгээр зүйлд заасан бичиг баримт хураан авах үндэслэл, журам, тэмдэглэл үйлдэх тогтоол гаргах, хөндлөнгийн гэрч байлцуулах зэрэг хуулиар нарийвчлан зохицуулсан үндэслэл, журмыг зөрчиж нотлох баримтыг цуглуулж бэхжүүлсэн, нотлох чадвараа алдсан баримт сэлтийг анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн үндэслэлээ болгосон байна. Тухайлбал: Шийтгэх тогтоолын 13 дугаар талд дурьдсан, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон “Хасбанк”, Т.С нарын хооронд хийсэн барьцаат зээлийн гэрээ, “Капитал” банк, Г.М нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, “Капитал” банк, Ц нарын хооронд хийсэн зээл, барьцааны гэрээ, зээл төлөх тухай Э.Тэс гаргасан тайлбар, “Капитал” банкны нэхэмжлэлтэй М.Цэд холбогдох иргэний хэргийн шүүхийн шийдвэр, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаатай холбоотой баримтууд нь нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй, зөрчсөн нотлох баримтууд байна. Мөн түүнчлэн “бичгийн бусад баримтуудаар нотлогдон тогтоогдлоо” гэсэн боловч шүүхийн шийдвэрийн үндэслэлд тодорхойлон бичигдээгүй хохирогч П.Бын “Хаан” банкны дансны дэлгэрэнгүй хуулганууд, хохирогч Н.Л, Э.Т нарын хооронд хийсэн зээлийн гэрээнүүд, хохирогч Т.Мын банкинд мөнгө төлсөн баримтууд нь эх хувь биш, нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх журам зөрчсөн, нотлох чадвараа алдсан баримт сэлтүүд байна.   

З. Шийтгэх тогтоолд дурьдсан 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хохирогч Т.Сын өмчлөлийн хашаа байшинг барьцаалуулж, “Хас” банкнаас авсан зээлээс нийт 28.800.000 төгрөгийг Т.Мын өмчлөлийн орон сууцыг барьцаалуулж “Капитал” банкнаас авсан 40.000.000 төгрөгийн зээлээс 16.000.000 төгрөгийг Э.Т залилан мэхлэж авсан гэж шүүхийн тогтоолд дурьдсан боловч Т.Саас 28.800.000 төгрөгийг, Маас 16.000.000 төгрөгийг бэлнээр эсвэл дансаар Э.Т авсан тухай ямар ч бичгийн нотлох баримт, гэрчийн мэдүүлэг байхгүй, хохирогч гэх Т.Сын мэдүүлгээс өөр нотлох баримтын эх сурвалжгүй байхад шүүх залилан мэхлэж авсан нь нотлогдсон гэж үзсэн. Харин Т.С нь хүргэн ах Т.Маас 37.600.000 төгрөг авсан өгсөн тухай 2014 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн бичгийн нотлох баримт байхад Т.С нь Т.Мыг залилан мэхэлсэн гэж үзэхгүй, шалгахгүй, Т.Сын мэдүүлгээр Э.Тийг залилан мэхэлсэн гэж бичгийн нотлох баримтгүйгээр ял шийтгэл оногдуулах үндэслэлгүй юм. Мөн түүнчлэн 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдөр хохирогч Ц.Бээс 15.500.000 төгрөгийг бэлнээр, хохирогч П.Баас 2014 оны 4 дүгээр сард 6.000.000 төгрөгийг бэлнээр тус тус авсан нь мөнгө авсан, өгсөн тухай бичгийн нотлох баримтгүй байхад нотлогдсон гэж үзэх үндэслэлгүй байна. Хохирогч гэх Э.Мтэй 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр барьцаат зээлийн гэрээ байгуулж 10.000.000 төгрөгийг бэлнээр авч оронд нь Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Мандал-Овоо 17-28 тоотод байрлах хашаа байшинг Мөнх-Эрдэнийн өмчлөлд шилжүүлсэн нь иргэд хоорондын иргэний эрх зүйн гэрээгээр авч өгөлцсөн гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй бусдыг хохироосон залилан мэхэлсэн үйлдэл байхгүй байхад ял оноох үндэслэлгүй.

4. Хэрэгт хамааралтай, чухал ач холбогдол бүхий баримт бичиг, эд мөрийн баримтыг мөрдөн байцаалтын шатанд бүрэн шаардан гаргуулж аваагүй, нотлох баримтуудыг харьцуулан шинжлэн судлах, магадлах буюу байцаалтын аргаар нотлох баримтуудыг нягтлаагүй, шалгаж нотлоогүй орхигдуулсан нь мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлгийг явуулахдаа нэг талыг барьсан буюу гүйцэт биш хийсэн, хохирогч Т.С, ялтан Э.Т нарын хооронд “Хаан” банкны хувийн дансаар нь 2013, 2014 онуудад олон удаа олон зуун сая төгрөгийн гүйлгээнүүд харилцан хийгдсэн байхад эдгээр гүйлгээнүүд болон шилжигдэж байсан мөнгөнүүдийн эх сурвалж, гүйлгээний утга, ямар учиртай юуны мөнгөнүүд харилцан шилжүүлж байсны учир шалтгааныг мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлгийн үед огт шинжлэн судалж, магадлан шалгаагүй. Гэтэл шийтгэх тогтоолд ялтан Э.Тийг хохирогч Т.Саас “Хас” банкнаас авсан зээлээс 28.800.000 төгрөг залилан мэхлэж авсан нь тогтоогдсон гэж дүгнэсэн. Уг 28.800.000 төгрөгийг Э.Т бэлнээр авсан баримт байхгүй. Хохирогч Т.С, ялтан Э.Т нарын банк хоорондын гүйлгээний баримтаар нотлогдоогүй, Э.Т нь Т.Сыг залилан мэхэлж 28.800.000 төгрөгийг авсан гэх үйл баримт нь ганцхан Т.Сын мэдүүлгээс өөр нотлох баримтын эх сурвалжгүй эргэлзээтэй байгаа нөхцөлд Э.Тийн “Хаан” банкны 5990130252 тоот төгрөгийн дансны 28 хуудас хуулга, хохирогч Т.Сын “Хаан” банкны 5079045456 тоот төгрөгийн дансны 2013, 2014 онуудын 9 хуудас дансны хуулгуудын Э.Т, Т.С нарын хооронд шилжүүлж байсан мөнгөний орлого, зарлагын гүйлгээний эх сурвалж гүйлгээний утгыг нарийвчлан мөрдөн, байцаалтаар шалгаж тогтоох зайлшгүй шаардлагатай байгаа юм. Мөн түүнчлэн ялтан Э.Тийг нь шүүхийн хэлэлцүүлгийн үед “...би Т.Саас 4.600.000 төгрөг авсан, буцааж түүнд 13.000.000 төгрөг төлсөн. Бийн байрыг барьцаалж 20.000.000 төгрөг аваад Т.Ст өгсөн. С бид 2-ын хооронд өгөх авах тооцоо байсан. Миний тооцоогоор Т.Саас 59.000.000 төгрөг авах ёстой” гэж мэдүүлсэн тохиолдолд Т.С, Э.Т нарын “Хаан” банкны дансны гүйлгээг шалгахгүйгээр Э.Тийг Т.Сыг залилан мэхлэж 28.800.000 төгрөг авсан гэм буруутайд тооцоход эргэлзээг төрүүлж байна. Мөн Э.Тийн 28 хуудас дансны хуулганд 2014 оны 1 дүгээр сараас 2014 оны 12 дугаар cap хүртлэх хэрэгт ач холбогдолтой гүйлгээнүүдийн хуулга байхгүй, анхан шатны шүүх энэ хэргийг 2016 оны 9 дүгээр сарын 28 өдөр прокуророос хүлээн авсан талаар шийтгэх тогтоолд дурьдсан. Гэтэл хохирогч Т.Сын 9 хуудас “Хаан” банкны дансны хуулгыг “Хаан” банкнаас 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гаргаж өгсөн байгаа нь эдгээр чухал ач холбогдолтой нотлох баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд огт шалгаж, магадлалгүй мөрдөн байцаалтыг гүйцэт биш хийснийг харуулж байгаа болно.

5. Хэргийг мөрдөн байцаалтын шатанд шалгахдаа ялтан Э.Тийг зөвхөн яллах талыг баримтлан, хохирогч нарын өргөдөл гомдол, мэдүүлэгт хэт итгэж нотлох баримтыг цуглуулсан нь хууль зөрчихөд хүргэсэн. Гэмт хэрэгт холбогдох, гэм буруутай байж болох бусад холбогдогч нар нь гэрч, хохирогч нарын дүрээр ял завшиж, хэргийн бодит үнэнийг тогтооход саад учруулж байгаа, дан ганц ялтан Э.Тийг яллах, ял оногдуулах нь шудрага бус, шүүхийн шийдвэр нь “хууль ёсны ба үндэслэл бүхий байна” гэсэн хуулийн шаардлагыг хангахгүй байгаа тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү” гэв.

Ялтан Э.Тийн өмгөөлөгч О.Баярбаясгалан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Т болон өмгөөлөгч Н.Гансүх нарын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гараагүй, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих зүйлсийг тогтоогоогүй гэж үзэж байна. Тухайлбал Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг гарсан байдал, бусад байдлыг тогтоогоогүй. Энэ хэрэг анхнаасаа банк бус санхүүгийн байгууллага байгуулах, зээл чөлөөлөх үйл ажиллагаанаас үүдэлтэй. 2013 оны 8 дугаар сараас 2014 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд барьцаалан зээлдүүлэх газарт дөрвүүлээ ажиллаж, зээл чөлөөлөх ажил хариуцсан захирлаар С ажиллаж, санхүүг хариуцдаг байсан. С, Лхамцэрэн нар Э.Ттэй хамт зээл чөлөөлөх ажил хийдэг байсан. Харин дараа нь “Ихбэл финанс” ББСБ-г байгуулахаар хөөцөлдөж байсан баримт хавтаст хэрэгт авагдсан. Энэ гэмт хэрэг үйлдэгдэх болсон шалтгааныг тогтоогоогүй байна. Үүнийг тогтоосноор уг гэмт хэргийн гарсан байдал, гэм буруугийн хэлбэр тогтоогдоно. “Огч” ХХК байсан эсэх, хамтарч зээл чөлөөлдөг байсан эсэх, “Ихбэл финанс” гэж компани байсан эсэхийг мөрдөн байцаалтын шатанд тогтоогоогүй. Гэсэн хэрнээ Э.Тийг “Барьцаалан зээлдүүлэх үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжгүй атлаа” гэж буруутгасан. Түүнд компани, үйлчилгээ байгаа эсэхийг шалгаагүй хэрнээ бусдыг хууран мэхэлсэн гэж буруутгаж байгаагаараа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1 дэх хэсэгт заасан хэргийн талаар нотлогдвол зохих бусад байдал гэдгийг тогтоогдоогүй байна гэж үзэж байна. Анхан шатны шүүх хохирогчоор тогтоогдох ёсгүй зарим хүнийг хохирогчоор тогтоож хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл Мөнх-Эрдэнийг хохррогчоор тогтоосон. Мөнх-Эдэнэтэй Э.Т зээлийн гэрээ байгуулж мөнгө авсныхаа төлбөрт хашаа, байшин өгсөн. Уг үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 10 дугаар зүйлд заасан гэмт хэргийн бүхий л шинжийг агуулж байна уу. Хохирогч М “Гомдолгүй, хохиролгүй. Өгсөн мөнгөнийхөө оронд хашаа байшин авсан” гэсэн байхад үүнийг яагаад залилан мэхлэх гэмт хэргийн шинжтэй үйлдэлд гэж үзэж байна вэ. Мөн хохирогч Маас хэн мөнгө авсан бэ. М нь Ст 1 сарын 10 хувь хүүтэй мөнгө зээлсэн. Үүнд Сын үйлдэл, оролцоо байна уу гэдгийг шалгаагүй. М, М нар үнэхээр хохирогч мөн үү, үгүй гэдгийг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.5 дахь хэсгийг тогтоож чадсан эсэх нь эргэлзээтэй. Мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэлэлгүй гарсан учир хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаана уу.” гэв.

Хохирогч Т.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э.Т өөрийн хийсэн үйлдлийг эсрэгээр нь ярьж байна. Анхан шатны шүүхэд М гэж хүнийг танихгүй, тэр Бтэй уулзуулаад л явсан гэж ярьдаг. Э.Тд итгэх болсон шалтгаан нь тэрээр банкинд ажиллаж байсан, Нийслэлийн шүүхэд ажиллаж байсан гэж хэлж байсан. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.

Хохирогч Т.Мын өмгөөлөгч Ч.Энхтөвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Ялтан болон түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлууд үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж гарсан, мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн шалгаж тогтоосон. Өмгөөлөгч Ганхуяг хавтаст хэрэгт авагдсан дансны хуулгуудаас зөвхөн Э.Тийн өгсөн мөнгийг л тайлбарлаад байгаа болохоос бүгдийг харьцуулан үзээгүй. Мөн 59.000.000 төгрөг өгөх ёстой гэж байгаа нь үндэслэлгүй худал зүйл юм. Харин ч хохирлын тооцооноос 11.000.000 төгрөгийг илүү авсан байдаг. Сын хувьд боловсрол багатай хүн. Тэрээр өөрийн хашаа байшинг болон хргэн ахынхаа байрыг банкны барьцаанд тавиулан байж Э.Ттэй хамтарч ажиллах үндэслэл байхгүй. Хохирогч нарт хууль сануулж байцаалт авсан бөгөөд тэд мэдүүгээ үнэн зөвөөр өгсөн. 2013 оны 8 дугаар сард Э.Т 4.5 сая төгрөг авсан гэж шийтгэх тогтоолд хүртэл заасан. Э.Т өөрөө 11.000.000 төгрөг авсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн. Үүнээс гадна 2014 оны 7 дугаар сарын 28-ны өдөр 8.8 сая төгрөг дансаар шилжүүлж авсан гэдэг нь нотлогдсон. Нөгөө талаар Э.Т нь Сыг өөртэй нь хамтран оролцож бусад хүмүүсийг хохироосон гэх зүйл ярьж байна. Тэр байтугай гэрч Болортуяаг хэрэгт хамтран оролцсон гэж ярьж байна. Тийм л юм бол шүүх хуралдаанд гэрчээр оролцсон Болортуяагаас гэмт хэрэг үйлдэхэд хамтран оролцсон уу, үгүй юу гэж асуухгүй яасан юм бэ. Э.Т “Дөрвүүлээ нийлж “Ихбэл финанс” нэртэй банк бус санхүүгийн байгууллага байгуулсан. Захирал нь С байсан” гэж байгаа ч энэ нь нотлогддоггүй. Э.Т харин тус компаний гишүүн нь байсан гэсэн баримт хавтаст хэрэгт авагдсан. “Огч” ХХК нь Даваасүрэн гэж хүний нэр дээр бүртгэлтэй байсан. Хохирогч Сын нэр дээр ямар нэг компани байхгүй. Э.Т нь Мын мөнгийг авсан гэдгээ хүлээсэн. Хавтаст хэрэгт Э.Тийн Мтай байгуулсан зээлийн гэрээ, мөнгөө эргүүлэн төлөх талаар баталгаа гаргасан гэх баримтууд хавтаст хэрэгт авагдсан. Э.Т үйлдэл нь хэрэгсэхгүй болчих байх, ял шийтгэл нь багасах байх гэдэг үүднээс зээлийн гэрээ, эвлэрлийн гэрээ байгуулсан гэж хэлдэг. Хавта