Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 09 сарын 25 өдөр

Дугаар 210/МА2023/01804

 

 

 

 

 

 

2023 оны 09 сарын 25 өдөр Дуга210/МА2023/01804

 

 

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* Ерөнхий шүүгч Г.Даваадорж даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02055 дугаар *******тэй,

 

Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: ******* ******* ******* ******* *******т холбогдох,

 

Үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнхүү, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Минжээ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:

******* ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ХХК, О.д холбогдох иргэний хэргийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан хэлэлцэж, 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 851 дугаар захирамжаар ХХК, О. нараас 225,451,327.33 төгрөгийг ******* ******* *******инд олгож, үүргээ биелүүлээгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар *******лэсэн.

Дээрх захирамжийн дагуу ******* ******* ажиллагаа явагдаж, Д.******* миний өмчлөлийн Ү-2203017819 дугаартай Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, байрны тоот 73.1 м.кв талбай орон сууцыг 248,500,000 төгрөгөөр, мөн Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар байр, 1 дүгээр орцны зоорийн давхарт байрлах 200 м.кв талбай бүхий конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 361,900,000 төгрөгөөр тус тус үнэлүүлсэн талаар 2022 оны 4- дугаартай албан бичгээр ******* гүйцэтгэгч н.Баттүшиг мэдэгдсэн.

Тухайн орон сууц болон конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнэлгээ хийхдээ зах зээлийн бодит байдлыг харгалзан үзээгүй үнэлгээ хийсэн болох нь үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу ******* ******* ******* ******* газрын эстимэйт ХХК-аар хийлгүүлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус үнэлгээ бодит бус зах зээлийн үнэд нийцээгүй хэт бага үнээр үнэлсэн, миний эрх ашгийг ноцтой зөрчиж байна.

Иймд 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 4- дугаартай мэдэгдлээр танилцуулсан бодит бусаар үнэлсэн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 851 дугаар *******ээр ХХК, О. нараас 224,805,338 төгрөгийг гаргуулж, ******* ******* *******инд олгож, төлбөрийг төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Д.*******, О. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203017819 дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Бага тойруу гудамж, 10 дугаар байр, тоот, 73.1 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууц, иргэн Д.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, Их тойруу гудамж, 6 дугаар байр, 1 дүгээр орц, зоорийн давхар, конторын зориулалттай 200 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар *******лэсэн бөгөөд тус ******* 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч ******* ******* ажиллагааг үүсгэн төлбөр төлөгчид төлбөр төлөх мэдэгдлийг удаа дараа хүлээлгэн өгсөн боловч төлбөрийг төлж барагдуулаагүй тул үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгийг битүүмжлэн хурааж, талуудаас үнийн санал авахад төлбөр төлөгч нараас 73 дугаар байрны үнийг 1 м.кв-ын үнийг 6,000,000 төгрөг, тоот үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв-ын үнийг 8,000,000 төгрөгөөр тооцон үнийн санал өгөхөд төлбөр авагчаас үнийн саналтай танилцан үнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй тул хөндлөнгийн шинжээч томилж үнэлгээ тогтоолгох хүсэлт гаргасан.

Дээрх хүсэлтийн дагуу тус газраас хөрөнгийн үнэлгээний Эстимэйт ХХК-ийг үнэлгээчнээр томилоход 73 дугаар байрны зах зээлийн үнэлгээг 361,900,000 төгрөг, тоот үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээг 248,500,000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу талуудад мэдэгдсэн бөгөөд ******* ******* ажиллагаа нь хууль зөрчөөгүй хуулийн дагуу явагдаж, төлбөр төлөгч нь ******* хүчин төгөлдөр *******ийг биелүүлэхээс зайлсхийх хугацаа хожих зорилгоор үндэслэлгүйгээр шүүхэд хандан төлбөрийн үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч, ******* ******* ажиллагаанд саад учруулж, үндэслэлгүйгээр нэхэмжлэл гаргаж байгаа тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь бүхэлдээ хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* ******* ******* ХХК-ийн тайлбарын агуулга:

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 851 дугаар шүүгчийн захирамжаар ХХК, О. нараас зээлийн гэрээний үүрэгт 226,805,338.33 төгрөгөөр 06 сарын хугацаатай эвлэрч төлөөгүй тохиолдолд барьцаа эд хөрөнгө болох Д.*******, О. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203017819 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу гудамж, 10-р байрны тоот хаягт байрлах 73,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууц, иргэн Д.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо их тойруу гудамж, 6-р байр 1-р орц, зоорийн давхар, конторын зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцон, улсын тэмдэгтийн хураамжид 645,9 төгрөгийн хамтаар гаргуулж, *******, ******* ******* ХХК-д олгохоор *******лэсэн.

2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн ******* ******* ажиллагаа явагдаж, барьцаа эд хөрөнгүүдийг 2022 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр талуудаас үнийн санал авч дуудлага худалдаанд оруулахаар болж үнийн саналд харилцан тохиролцоогүйн улмаас хөндлөнгийн шинжээч томилон эстимэйт ХХК-аар үнэлгээг хийлгэсэн.

Д.*******, О. нарын өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2203017819 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу гудамж, 10-р байрны тоот хаягт байрлах 73.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 248,500,000 төгрөг, иргэн Д.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо их тойруу гудамж, 6-р байр, 1-р орц, зоорийн давхар, конторын зориулалттай 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 361,900,000 төгрөгөөр үнэлсэн нь зах зээлийн үнэд нийцсэн үнэлгээг гаргасан гэжээ.

 

4. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.2.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.*******гийн үнэлгээг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгч Д.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэжээ.

 

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Есүхэйгийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Иргэн Д.*******гийн өмчлөлийн Ү-2203017819 дугаартай Сүхбаатар дүүрэг, 6 дугаар хороо, 10Б байрны тоот 73.1 м.кв талбай орон сууц, Ү- дугаартай Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 6 дугаар байр 1 дүгээр орцны зоорийн давхарт байрлах 200 м.кв талбай конторын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүд нь Улаанбаатар хотын А зэрэглэлд байршилтай зах зээлийн эрэлт ихтэй, бие даасан харуул хамгаалалттай, тав тухтай амьдрах орчин нөхцөл бүрэн хангагдсан, өдрөөс өдөрт үнэ цэнэ нь өсөн нэмэгдэж байгаа орон сууц байхад олон жилийн өмнө худалдаж авч байсан үнийн дүнд ч хүрэхгүй хэт доогуур үнэлсэн байгааг анхан шатны шүүх *******лэхдээ анхаарч үзээгүй байна.

Мөн уг шүүх хуралдаанд тус үл хөдлөхүүдэд үнэлгээ хийсэн үнэлгээний шинжээчийг оруулах хүсэлтэй өгсөн ч уг эрхийг маань хангаж өгөөгүйг анхаарч, шүүх бүрэлдэхүүн хэргийг бүрэн хянаж, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02055 дугаартай *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг ханган *******лэж өгнө үү гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэрэнхүүгийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга:

Анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1.Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээв.

 

2.Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан эстимэйт ХХК-ийн 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн үнэлгээний тайланг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* ******* ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэх үндэслэл заан маргасан байна.

3.******* ******* ******* ******* ******* нь хуулийн хүчин төгөлдөр болсон Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 181/ШШ2022/00851 дугаартай *******, 2022 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн 00793 дугаартай ******* баримт бичиг зэргийг үндэслэн мөн сарын 12-ны өдөр ******* ******* ажиллагааг үүсгэн, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1-т зааснаар барьцааны эд хөрөнгүүдийг битүүмжлэн, хураан авах ажиллагаа явуулсан үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоосон байна. Энэ ажиллагаанд талууд маргаангүй.

 

4.******* ******* ******* ******* нь төлбөр төлөгч, төлбөр авагч нараас дуудлага худалдаагаар худалдах дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдэд үнийн санал авах ажиллагаа явуулсан байна. /хх-58-59,62-63,66,69/ Төлбөр төлөгч ХХК, О., өмчлөгч Д.******* нар Сүхбаатар дүүргийн 6 дугаар хороо, 73 дугаар байрны 1.1 тоотод байрлах конторын зориулалттай 200 м.кв талбай бүхий үл өдлөх эд хөрөнгийг 1,200,000,000 төгрөгөөр, тус хорооны 10б байрны тоотод байрлах орон сууцыг 584,000,000 төгрөгөөр тус тус үнэлэх үнийн санал ирүүлснийг төлбөр авагч ******* ******* ******* ХХК эс зөвшөөрч, шинжээч томилж үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан байна. Шийдвэр ******* ажиллагааны талууд эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүй, мөн төлбөр авагч хүсэлт гаргасан зэрэг нөхцлийг үндэслэн ******* ******* ******* ******* газраас шинжээч томилж, хөрөнгийн үнэлгээ хийлгэсэн нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасантай нийцжээ.

 

5.Нэхэмжлэгч нь барьцаа хөрөнгөд үнэлгээ тогтоолгохоор шинжээч томилсон ажиллагаанд маргаагүй, үнэлгээ хуульд нийцсэн эсэх талаар маргаж, гомдлоо Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан хугацаанд шүүхэд гаргажээ.

 

5.1.Хэргийн баримтаас үзвэл, шинжээч нь маргааны зүйл болох хөрөнгөд үнэлгээ хийхдээ зах зээлийн, өртгийн, орлогын хандлагын аргыг ашиглан, хандлага тус бүрийн ач холбогдлыг тодорхойлон зах зээлийн хандлагын аргыг ач холбогдолтой гэж үзээд эрхийн улсын бүртгэлийн Ү-2203017819 дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо, бага тойруу гудамж, 10-р байрны тоот хаягт байрлах 73.1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 248,500,000 төгрөгөөр, иргэн Д.*******гийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэгдсэн Сүхбаатар дүүрэг, 6-р хороо их тойруу гудамж, 6-р байр, 1-р орц, зоорийн давхар, конторын зориулалттай, 200 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг 361,900,000 төгрөгөөр үнэлж, дүгнэлт гаргасан нь 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлд заасан шаардлагад нийцсэн байна. /хх-12-64/

 

5.2.Нэхэмжлэгч тал барьцаа хөрөнгө болох орон сууцыг хэт доогуур үнэлсэн, тухайн орон сууцны үнэ цэнэ өсөн нэмэгдсэн буюу шинжээчийн үнэлгээнээс өндөр байгаа гэх тайлбараа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул энэ үндэслэлээр гаргасан түүний давж заалдах гомдлыг хангах боломжгүй. Иймд анхан шатны шүүх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *******лэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчөөгүй, ******* ******* хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн гэж үзнэ.

 

6.Анхан шатны шүүх хөрөнгөд үнэлгээ хийсэн шинжээчийг шүүх хуралдаанд оролцуулах тухай нэхэмжлэгчийн хүсэлтийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн нь хэргийн оролцогчийн хуулиар олгосон эрх ноцтой зөрчигдсөн үндэслэлд хамаарахгүй байна.

 

7.Иймд анхан шатны ******* *******ийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж *******лэх хуулийн үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, ******* *******ийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 181/ШШ2023/02055 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дах хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

 

Ч.ЦЭНД