Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 210/МА2023/01878

 

                                                                                                      

 

2023 оны 10 сарын 20 өдөр Дугаар 210/МА2023/01878 Улаанбаатар хот

 

 

*******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02340 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******-******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ХХК, ******* ******* ХХК болон Н.******* нарт холбогдох,

 

Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 64,764,300 төгрөгийг гаргуулах тухай,

 

*******-******* ХХК-аас 44,513,800 төгрөгийг гаргуулах тухай хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэлтэй,

 

******* ******* ХХК-аас 387,334,275 төгрөг гаргуулах тухай ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийг зохигчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ******* элдорадо ХХК-ийн төлөөлөгч Т.*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Жавзмаа, хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч Н.*******, өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Батболд, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

1.1.******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 хороо, Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажил гүйцэтгэх 15/1251 тоот гэрээг 2 жилийн хугацаатай байгуулсан. Уг гэрээний үүргээ ******* ******* ХХК нь биелүүлээгүй, *******-******* ХХК-аар дээрх гэрээний үүргээ гүйцэтгүүлэх санал тавьсан. Бид 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж, ерөнхий гэрээнд заагдсан ажлуудыг хэрэгжүүлэх үүргийг "*******-*******" ХХК хүлээн авсан.

1.2.Манай компани туслан гүйцэтгэгчийн хувьд 2016 оны гэрээт ажлыг 98 хувьтай гүйцэтгэсэн тул "******* *******" ХХК буюу захиалагч талын ажил хүлээж авах багийн гишүүдтэй гэрээний ерөнхий гүйцэтгэгч "******* *******" ХХК-ийн захирал Н.******* гэрээ дүгнэсэн протокол 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр үйлдсэн бөгөөд протоколд 2016 оны гүйцэтгэлд нийт олгох санхүүжилт 185,144,400 төгрөг олгохоос 2015 онд зүлэг ургаагүйгээс тухайн ажлын хөлс 46,650,600 төгрөгийг хасаж тооцсон. Энэ нь туслан гүйцэтгэгч "*******-*******" ХХК-ийн 2016 онд гэрээний дагуу гүйцэтгэсэн ажлын 3 гүйцэтгэлд хамаарахгүй тул 2015 оны ажлыг чанаргүй хийсэн "******* *******" ХХК-аас дээрх 46,650,600 төгрөгийг нэхэмжлэхээс аргагүй байдалд оруулсан байна.

"******* *******" ХХК нь 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 52/2016 тоот албан тоотоор 185,144,400 төгрөгийн зөрүүг саадгүй олгоно гэж мэдэгдэл ирүүлсэн. Гэтэл "******* *******" ХХК нь 2017 оны 09 дүгээр сард зүлгийн үр, модны тарьц суулгацын үнэ 29,300,000 төгрөгийг "*******-*******" ХХК-иас нэхэмжилж, үүнээс 8,400,000 төгрөгийг "*******-*******" ХХК-аас "******* *******" ХХК-д олгох шүүхийн шийдвэр 2018 онд гаргуулсан. "*******-Эльдорадо" ХХК нь "******* *******" ХХК-иас авах ёстой 46,650,600 төгрөгөөс "******* *******" ХХК-д шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 8,400,000 төгрөгийг хасаж тооцоход 38,250,600 төгрөг болж байна.

1.3. Дээрх төлбөр дээр 2015 онд "******* *******" ХХК-ийн хэрэглэж ашигласан цахилгааны болон хогны төлбөр усалгааны систем хөлдөөсөн актын төлбөр тооцоонд суутгасан 2,479,233 төгрөгийг гаргуулна. "******* *******" ХХК нь "*******-Эльдорадо" ХХК-ийн 2016 оны гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрөөс баталгаат хугацааны барьцаанд 10 хувь суутгаж, ерөнхий гүйцэтгэгч "******* *******" ХХК-д 2017 онд олгосон 18,814,440 төгрөг "******* *******" ХХК-иас "*******-Эльдорадо" ХХК-д шилжүүлэх ёстой 185,144,400 төгрөгийн үлдэгдэл зөрүү 13,600,000 төгрөгийг нэмж тооцсон 73,144,200 төгрөг болно. Үүнээс ******* ******* ХХК-д төлөх 16,779,900 төгрөгийг хасаж тооцоход 56,364,300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан болно.

Шүүхийн шийдвэрийн дагуу төлөх 8,400,000 төгрөгийг нэмж нийт 64,764,300 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК болон Б.******* нараас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч ******* ******* ХХК-ийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Манай компани 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ******* ******* ХХК-тай Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулсан. Уг гэрээнд үндэслэн дээрх ажилд туслан гүйцэтгэгчээр Т.*******гийн "*******-******* ХХК-ийг оролцуулан 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэлд нэхэмжлэгч тал хариуцагчийг байлцуулан ажлаа хүлээлгэж өгсөн мэтээр бичсэн нь үндэслэлгүй.

2.2. Хариуцагч тал өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаа нэхэмжлэгч талд биш ерөнхий захиалагч буюу ******* ******* ХХК-д биднийг оролцуулалгүй хүлээлгэн өгч, үндсэн ажлын хөлсийг *******-******* ХХК хүлээн авснаар нэхэмжлэгч тал уг ажлаас ашиг хүртээгүй одоог хүртэл өөрсдийн зардлаар баталгаат хугацааны ажлыг хийж гүйцэтгэн хохирсоор байна. Үүнтэй холбоотойгоор бид 2016 онд дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдсан бараа материалын үнэ бүхий төлбөрийг үндсэн санхүүжилтээс гаргуулж чадаагүй бөгөөд одоог хүртэл уг төлбөрийг туслан гүйцэтгэгч талаас авч чадаагүй юм.

2.3. Нэхэмжлэлд дурдсан 8,400,000 төгрөг нь энэ гэрээтэй холбоогүй, иргэд хоорондын өөр харилцаа байдаг.

Дээрх нөхцөл байдлаас харахад нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй, бид туслан гүйцэтгэгч тал буюу нэхэмжлэгчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Н.*******ын татгалзал, тайлбарын агуулга:

3.1. Маргаан бүхий гэрээнд нэхэмжлэгч, хариуцагч байгууллагууд буюу хуулийн этгээдийн эрх хэмжээний хүрээнд оролцсон бөгөөд иргэн Н.******* нь зөвхөн хуулийн этгээдийг төлөөлж гэрээнд гарын үсэг зурсан байдаг. Иргэний хууль, Компанийн тухай хуульд заасны дагуу хуулийн этгээд болон иргэн нь тусдаа субъект бөгөөд энэ утгаараа эрх зүйн харилцаанд бие даасан эрх эдэлж, үүрэг хүлээдэг. Үүнтэй холбоотой Н.******* нь хуулийн этгээдийн нэрийн өмнөөс аливаа хариуцлага хүлээх үндэслэлгүй гэж үзэж байна.

Иймд Н.*******ад холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

4. Хариуцагч ******* ******* ХХК-иас гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Талуудын хооронд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр ажил гүйцэтгэх гэрээ байгуулан хамтран ажилласан. Манай компаниас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж санхүүжилтийг цаг хугацаанд нь гүйцэтгэгч талд олгож ажилласан болно. Уг гэрээний нийт 111,800,000 төгрөг, гүйцэтгэлээр тооцон баталгаажуулсан төлбөр 94,624,400 төгрөг, арчилгааны зардал 21,000,000 төгрөг, нийт 227,424,400 төгрөгийг төлж барагдуулсан. Гэрээний төлбөр төлсөн баримт болон задаргааг хавсралтаар хавсаргасан болно.

4.2. Талуудын хооронд 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр протокол үйлдэж гэрээгээ дүгнэсэн бөгөөд гэрээний үнийн дүн болон гүйцэтгэлээр нийт 185,144,400 төгрөг болсон үүнээс захиалагч тал гүйцэтгэгч талд 89,118,783 төгрөг олгосон болохыг баталгаажуулан үлдэгдэл 96,025,617 төгрөгөөс барьцаа 5 хувь болох 9,257,220 төгрөгийг хасаж үлдэгдэл 86,768,397 төгрөгийн олгохоор тохиролцсон. Үүнээс 18,500,000 төгрөгийг ******* ХХК-ийн евроблокоор, 68,268,397 төгрөгийг мөнгөөр олгохоор тус тус тохиролцсон. Тус гэрээ дүгнэсэн протоколыг талууд гарын үсэг зурж тамга даран баталгаажуулсан. Үүний дараа талуудын хооронд 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдөр 15-1251 тоот гэрээний нэмэлт гэрээг байгуулсан бөгөөд уг гэрээгээр гэрээний үнийн дүнгийн 5 хувь болох 9,257,220 төгрөгийг барьцаа болгон авч үлдэх байсныг талууд тохиролцон 10 хувь болгож өөрчлөн 18,514,440 төгрөгийг 3 жилийн арчилгаа, нөхөн сэргээлтийн хугацаанд барьцаа болгон авч үлдэхээр тохиролцсон байдаг. Иймд үлдэгдэл санхүүжилтээс 10 хувь барьцаа болох 18,514,440 төгрөгийг авч үлдэх 59,000,000 төгрөгийг мөнгөөр, 18,500,000 төгрөгийг ******* ХХК-ийн евроблокоор гүйцэтгэгч талд төлсөн болно.

4.3. Нэхэмжлэлд ******* ******* ХХК-ийг *******-******* ХХК-ийн захирал Н.*******тай хуйвалдан 59,000,000 төгрөгийг *******-******* ХХК-ийн дансанд шилжүүлсэн, 18,500,000 төгрөгийн блокийг шилжүүлэн өгсөн мэт дурдсаныг ойлгохгүй байна. ******* ******* ХХК-иас 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 51/2016 тоот албан бичгээр 2016 оны гэрээт ажлыг "*******-*******" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк ХХК-ийн 411017610 тоот дансанд шилжүүлэх албан тоотыг "******* дээдлэе" ХХК-ийн захирал Н.******* гарын үсэг зурж компанийн тамга дарж баталгаажуулсан байдаг. Мөн албан тоотод "******* *******" ХХК болон "*******-*******" ХХК-иудын хооронд байгуулсан туслан гүйцэтгэгчийн гэрээ, нэхэмжлэл зэргийг хавсаргасан байсан. Үүний дагуу манай компаниас тус албан тоотод заасан дансанд 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 59,000,000 төгрөгийг шилжүүлсэн бөгөөд 18,500,000 төгрөгийн үнэ бүхий ******* ХХК-ийн евроблокийг хүлээлгэн өгсөн болно.

4.4. Талууд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр гэрээгээ үйлдэж, Гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн болно. Уг протоколоор гэрээний үнийн дүн болон гүйцэтгэлээр 185,144,400 төгрөг байснаас захиалагч тал гүйцэтгэгч талд 166,829,960 төгрөгийг олгосон, арчилгааны зардал 21,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг захиалагч тал гүйцэтгэгч талд олгосон болохыг баталгаажуулаад баталгаат хугацааны барьцаа 18,314,440 төгрөг, арчилгааны үлдэгдэл 11,000,000 төгрөг, нийт 29,314,440 төгрөгийг захиалагчаас гүйцэтгэгч талд олгон 15-1251 тоот Ажил гүйцэтгэх гэрээ-г хаахаар дүгнэж, талууд гарын үсэг зурж, тамга даран баталгаажуулсан болно.

4.5. Захиалагч тал гэрээ дүгнэсэн протоколын дагуу 29,314,440 төгрөгийг олгож талуудын хооронд тооцоо дууссан болно. Мөн гүйцэтгэгч талын зүгээс захиалагч талаас ирүүлсэн албан тоот, талуудын хооронд гэрээ дүгнэсэн протокол үйлдсэн, талуудын хооронд тооцоо нийлсэн акт үйлдэж баталгаажуулсан зэргээс гүйцэтгэгч талд ямар нэгэн төлбөрийн үлдэгдэлгүй болох нь харагдана.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэгчийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл, түүний үндэслэлийн агуулга:

5.1. Манай компани нь ******* ******* ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Бага тэнгэр аялал жуулчлалын цогцолборын 1 дүгээр ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажил гүйцэтгэх ерөнхий гэрээ байгуулан юм. Уг гэрээнд үндэслэн дээрх ажилд туслан гүйцэтгэгчээр Т.*******гийн *******-******* ХХК-ийг оролцуулан 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан. Бид хариуцагчид өөрсдийн хийх байсан ажлаа итгэл хүлээлгэн шилжүүлсэн тул тухайн ажилд шаардагдах бүхий л бараа материалыг чанартай байлгах үүднээс харилцан тохиролцсоны дагуу ******* ******* ХХК нийлүүлсэн юм. Өөрөөр хэлбэл, хариуцагч тал 2016 онд тухайн ажлыг хийж гүйцэтгэхдээ зүлэг, бут, үрсэлгээ гэх мэт барааг зөвхөн нэхэмжлэгч талаас авч байсан.

5.2. Хариуцагч тал өөрийн хийж гүйцэтгэсэн ажлаа нэхэмжлэгч талд биш ерөнхий захиалагч ******* ******* ХХК-д биднийг оролцуулалгүй, хүлээлгэн өгч, үндсэн ажлын хөлсийг *******-******* ХХК нь хүлээн авснаар нэхэмжлэгч тал уг ажлаас ашиг хүртэх нь битгий хэл одоог хүртэл өөрсдийн зардлаар баталгаат хугацааны ажлыг хийж гүйцэтгэн хохирсоор байна. Үүнтэй холбоотой 2016 онд дээрх ажлыг хийж гүйцэтгэхэд шаардагдсан бараа материалын үнэ бүхий төлбөрийг үндсэн санхүүжилтээс гаргуулж чадаагүй бөгөөд одоог хүртэл уг төлбөрийг туслан гүйцэтгэгч талаас авч чадаагүй юм.

Иймд 2016 онд хариуцагчид шилжүүлсэн бараа материалын тооцоо болох 44,513,800 төгрөгийг *******-******* ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

 

6. Сөрөг нэхэмжлэлд нэхэмжлэгч талын гаргасан тайлбар, татгалзлын агуулга:

6.1. "******* *******" ХХК-тай ажил хүлээлцэх протокол болон гэрээ дүгнэхэд "*******-*******" ХХК нь "******* *******" ХХК-ийн захирал Н.*******ын зөвшөөрөлтэй албан хүсэлтийн дагуу оролцсон. "*******-*******" ХХК-ийн захирал Т.******* нь "******* *******" ХХК-ийн ажилтан биш болно. Иймд нэхэмжлэлийг үндэслэлгүй, нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, дэмжихгүй байна.

6.2. 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр ******* ******* ХХК-тай гэрээ хийгээд ажиллаж байсан. Ногоон байгууламжийн онцлог нь 5 сараас 10 дугаар сард төлбөр тооцоогоо дуусгана. 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр бүтэн жилийн дараа гэрээ байгуулж ажил хийсэн. Мөнгөө өгсөн, хүлээж авсан акт нь байгаа гэжээ.

 

7. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******-******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ХХК, Н.******* нараас нийт 64,764,300 /жаран дөрвөн сая долоон зуун жаран дөрвөн мянга гурван зуу/ төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ******* ХХК нэхэмжлэгч *******-******* ХХК-д холбогдуулан гаргасан 44,513,800 төгрөгийг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээ татан авсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ХХК-иас нийт 258,104,810 /хоёр зуун тавин найман сая нэг зуун дөрвөн мянга найман зуун арав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* ******* ХХК хариуцагч *******-******* ХХК, хариуцагч ******* ******* ХХК нарт холбогдуулан гаргасан 387,334,275 /гурван зуун наян долоон сая гурван зуун гучин дөрвөн мянга хоёр зуун далан тав/ төгрөгийг гаргуулах нэхэмжлэлээс хариуцагч *******-******* ХХК-д холбогдох хэсгээс татгалзсаныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, 60 дугаар зүйлийн 60.1, 106 дугаар зүйлийн 106.1, 106.6 дахь хэсэгт, Улсын тэмдэгтийн хураамжийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44.1.1-т зааснаар нэхэмжлэгч ******* элдорадо ХХК-ийн 2020 оны 3 дугаар сарын 31-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,000 төгрөг, 2021 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 149,350 төгрөг нийт 589,350 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 107,578 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* элдорадо ХХК-д, нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн 2021 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,710,820 төгрөг, 2021 оны 5 дугаар сарын 13-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 671,300 төгрөг, нийт 2,382,120 төгрөгөөс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 287,498 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д тус тус олгож, хариуцагч ******* ******* ХХК-ийн сөрөг нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 380,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснийг дараах үндэслэлээр эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна.

8.1. Шүүх хуралдаан 5 цаг үргэлжилж, шүүх 8 цаг зөвлөлдсөний эцэст хэргийг шийдвэрлээгүй, шүүгч хэрэгт авагдсан бичгийн баримтыг тухайн хэрэгт хамааралтай талаас нь харьцуулан үзэж үнэлж дүгнэж чадаагүй зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагыг ойлгоогүй, нотлох баримтыг хольж хутган үнэлж, Грийд-******* ХХК-ийн нэхэмжлэлийг хууль зүйн үндэслэлгүйгээр бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь хууль хэрэглээний болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэж байна.

8.2. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* ******* ХХК нь *******-******* ХХК-иас 44,513,800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл болон хамтран хариуцагч Грийд элдорадо ХХК-иас 387,334,275 төгрөг гаргуулах шаардлагаасаа бүхэлд нь татгалзсан гэж дүгнэхдээ ******* ******* ХХК 387,334,275 төгрөгөөс *******-******* ХХК-д холбогдуулан хэдий хэмжээний мөнгө шаардсан, хэдэн төгрөгөөс хэдийг татгалзсаныг тогтоохгүйгээр *******-******* ХХК-д холбогдох хэсгээс татгалзсан гэж ойлгомжгүй байдлаар дүгнэж, тодорхойгүй байдлыг үүсгэсэн.

8.3. ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр 15-1251 дугаар Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдаж, ******* ******* ХХК нь дээрх гэрээ байгуулснаас хойш 4 cap 28 хоногийн дараа 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр *******-******* ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулсан ба гэрээний 1.3-д тусгасан. *******-******* ХХК-иас туслан гүйцэтгэгчийн гэрээний 2.1-д заасан ажлыг гэрээний 4.1-д заасан хугацаанаас өмнө 2016 оны 09 дүгээр сард 98 хувийн гүйцэтгэлтэй хүлээлгэн өгсөн талаар хэрэгт авагдсан ******* ******* ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Гэрээ дүгнэсэн протокол, дүгнэлтэд баталгаажуулснаар нэхэмжлэгч ажлын хөлснөөс өөрөөс хамаарахгүй шалтгаанаар хасагдсан 2015 оны гүйцэтгэл 46,650,600 төгрөгийг нэхэмжлэх эрхтэй болсон. Гэтэл анхан шатны шүүх тухайн баримтыг ******* ******* ХХК нь гэрээнд заасан ажлыг гэрээнд заасан хугацаанд ******* ******* ХХК-д хүлээлгэн өгөөгүй болох нь 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Гэрээ дүгнэсэн протокол-оор тогтоогдож байна гэж дүгнэсэн атлаа *******-******* ХХК-ийн хийсэн ажлын хөлс 2016 оны гүйцэтгэлийн дүн 185,144,400 төгрөг байхаар тооцов гэж баталгаажуулсныг шүүх болон хариуцагч тал үгүйсгээгүй, шүүх нотлох баримтыг үнэн зөв эргэлзээгүй талаас үнэлж чадаагүй, хэтэрхий нэг талыг барьж шийдвэр гаргасан. 2016 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн нэхэмжлэх, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн төлбөрийн даалгаврын-42, ******* ******* ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 52/2016 дугаартай албан бичигт зэрэг баримтаар туслан гүйцэтгэгч *******-******* ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажлын хөлс 185,144,400 төгрөг гэдгийг хариуцагч нотолсон байдаг. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ******* ******* ХХК-ийн 52\2016 тоот бичигт 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 3808 дугаартай шинжээчийн дүгнэлтээр 2016 оны 11 сарын 11-ний өдөр явуулсан 52\2016 тоот бичигт зурагдсан шинжилж буй гарын үсэг Н.*******ын гэх гарын үсгийн загваруудтай тохирч байна гэдгийг тогтоосон.

Анхан шатны шүүх дээрх 3 баримтыг буруу болон дутуу үнэлж, *******-******* ХХК нь туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу 59,000,000+18,500,000=77,500,000 төгрөгийн ажил гүйцэтгэсэн болох нь тогтоогдож байна" гэж дүгнэсэн нь хэрэгт авагдсан ******* *******" ХХК-ийн 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, дүгнэлт, ******* ******* ХХК-ийн 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 52\2016 тоот бичиг, гэрч М., Н.Баярмаа нарын мэдүүлэг зэрэг баримтаар гэрээт ажлыг *******-******* ХХК гүйцэтгэсэн болох нь нотлогддог ба хариуцагч талаас няцааж үгүйсгэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан үүргээ хэрэгжүүлж чадаагүй болно. Мөн шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4, Улсын Дээд шүүхийн 2006 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн зөвлөмжийн 4.2-д заасныг зөрчсөн. Шүүх дээрх баримтыг ******* дээдэлье ХХК нь *******-******* ХХК-ийн туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу гүйцэтгэсэн хөлс болох 59,000,000+18,500,000=77,500,000 төгрөг төлсөн байна гэж дүгнэсэн нь шүүгч хэтэрхий чадваргүй, шударга бус хууль зүйн үндэслэлгүй, хариуцагчид тал зассан байдлаар нотлох баримтыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2, 40.3 дахь хэсэгт заасан шаардлагыг зөрчсөн. ******* ******* ХХК-иас ******* ******* ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр явуулсан 51/2016 тоот бичигт Н.******* гарын үсэг зурсан баримт нь туслан гүйцэтгэгчийн гэрээний 3.3-т заасныг хэрэгжүүлж хийгдсэн байдаг.

8.4. Шүүх *******-******* ХХК нь туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу нийт 185,144,400 төгрөгийн ажил гүйцэтгэсэн гэх тайлбараа баримтаар нотлоогүй, энэ тайлбар нь гэрч Н., М. нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байна гэжээ. Дээрх дүгнэлт нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар үгүйсгэгдэж байна. ******* ******* ХХК-иас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Гэрээ дүгнэсэн протокол, дүгнэлтээр баталгаажуулсан туслан гүйцэтгэгч *******-******* ХХК-ийн хийсэн ажлын хөлс 185,144,400 төгрөг болохыг тогтоосон баримт, гэрч М.ын 2022 оны 10 дугаар сарын 11-ний өдөр, гэрч Н.гийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдөр, 2022 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн мэдүүлэг зэрэг баримтаар шүүхээс нэхэмжлэгчийн тайлбарыг үгүйсгэсэн гэх баримтууд нь шүүхийн дүгнэлтийг үгүйсгэж байна.

8.5. ******* ******* ХХК-аас 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээ дүгнэсэн протокол, дүгнэлтээр 2016 оны гүйцэтгэлийн дүн 185,144,400 төгрөгөөс 2015 онд зүлэг ургаагүй шалтгаанаар 2015 оны гүйцэтгэл 46,650,600 төгрөгийг хасаж тооцон баталгаажуулсан байдаг. Анхан шатны шүүх ******* ******* ХХК, ******* ******* ХХК нар 2016 оны өдрийн нэмэлт гэрээгээр гэрээний үнийн дүнгийн 10 хувь болох 18,514,400 төгрөгийг баталгаат хугацааны барьцаа болгохоор харилцан тохиролцсон гэжээ. Энэхүү барьцааны 18,514,400 төгрөг нь 2016 оны гүйцэтгэлийн дүн 185,144,400 төгрөг буюу *******-******* ХХК-ийн ажлын хөлснөөс авагдсан байдаг ба энэ мэтчилэн нэхэмжлэлийн шаардлагад хамааралгүй, асуудалд үндэслэлгүй дүгнэлт өгсөн атлаа нэхэмжлэлийн шаардлага тус бүрийг хэрхэн яагаад үгүйсгэсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй болохыг давж заалдах шатны шүүх анхаарна уу.

*******-******* ХХК нь гэрээт ажлын хөлснөөс хассан 46,650,600 төгрөг, үүнээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 101/ШШ2017/03729 шийдвэрийн дагуу төлөх 8,400,000 төгрөгийг хасаад 38,250,600 төгрөг, 2015 онд ******* ******* ХХК-ийн хэрэглэж ашигласан цахилгааны болон хогны төлбөр усалгааны систем хөлдөөсөн актын төлбөр тооцоонд суутгасан 2,479,233 төгрөг, барьцааны 18,814,400 төгрөг, гэрээт ажлын нийт үнэ 185,144,400 төгрөгийн үлдэгдэл 13,600,000 төгрөг, нийт 73,144,233 төгрөгийг ******* ******* ХХК, Н.******* нараас гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийг 1 дэх заалтад нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шүүгч нэхэмжлэлийн шаардлага түүний үндэслэл болсон нотлох баримт, тайлбарыг ялгаж, салган ойлгоогүй, нотлох баримтыг үгүйсгэхдээ хууль зүйн дүгнэлт хийгээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2, 118 дугаар зүйлийн 118.4 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

9.1. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр манай байгууллагаас хийж гүйцэтгэсэн ажлаа ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн. Талуудын хооронд маргаан үүссэний дараа Т.******* нь 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр туслан гүйцэтгэгчийн гэрээг байгуулсан гэж үздэг. 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр хийж гүйцэтгэсэн ажлаа хүлээлгэн өгч, талуудын хооронд маргаан үүссэн байхад туслан гүйцэтгэгчийн гэрээг хийх боломж байхгүй. Туслан гүйцэтгэгчийн гэрээний асуудал байхгүй бөгөөд Т.******* худал тайлбар гаргаж байна. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн зүгээс намайг гарын үсгээ шинэчлэн өгсөн гэх тайлбарыг гаргасан нь үндэслэлгүй. Миний бие өөрийн гарын үсгээ шинэчлэн өгөхийг шаардаагүй бөгөөд тухайн албан бичигт авагдсан дурдагдсан утга санаа нь манай байгууллагын байр суурийг илэрхийлж чадахгүй байна гэж хэлсэн. Мөн миний зүгээс Т.*******г 3-4 удаа цагдаагийн байгууллагад өгсөн бөгөөд манай байгууллага 10 албан бичиг алдсанаас 4 албан бичгийг нь Т.******* ашигласан байдаг. Тухайн албан бичгийн он сар, өдөр, компанийн дугаар Т.******* өөрөө бичсэн гэдгээ Цагдаагийн байгууллага дээр хүлээн зөвшөөрсөн байдаг.

9.2. Мөн Т.******* нь манай байгууллагын дугаарыг мэдэхгүй байсан учраас өөрөө бичсэн гэж тайлбарладаг. 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн протоколын талаар гэрч Н.н мэдүүлэгт тусгагдсан. Тухайн мэдүүлэгт Н.******* өвчтэй учраас ирж чадахгүй тул би гарын үсэг зурна гэж Т.******* дур мэдэн гарын үсэг зурсан байдаг гэв.

 

10. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

Манай зүгээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан гэж үзэж байна гэв.

 

11. Хариуцагч ******* ******* ХХК-ийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын агуулга: Анхан шатны шүүх хэргийн оролцогчдыг тодруулах болон маргааны зүйлийг ялгаж эрх зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн. Үүнд:

11.1 ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй ******* *******" ХХК-д холбогдох ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 258,104,810 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагын ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 15-1251 дугаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулан Бага тэнгэр аялал цогцолборын 1 дүгээр ээлжийн баруун хэсэгт 111,800,000 төгрөгийн мод, бут тарих, зүлэгжүүлэх ажлыг хийхээр нэмэлт ажил 21,280,000 төгрөгийн Спорт комплексын мод, бут тарих, зүлэгжүүлэх ажлыг хийхээр, мөн 2016 онд 185,144,400 төгрөгийн мод, бут тарих, зүлэгжүүлэх ажлыг хийхээр, нийт 318,224,400 төгрөгийн мод, бут тарих, зүлэгжүүлэх ажлыг хийж, харилцан тохиролцож хамтран ажилласан нь хэрэгт авагдсан баримтаар нотлогддог. Мөн 2015 оны 15-1251 дугаартай ажил гүйцэтгэх гэрээний 3.2-т заасан байгаа. Дээрх гэрээний биелэлтээс ******* *******" ХХК нь өнөөдрийн байдлаар 2015 оны 15-1251 дугаартай 111,800,000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээний үндсэн төлбөрөөс ******* ******* ХХК нь 64,000,000 төгрөгийн төлбөрийг ******* *******" XXК-д төлсөн ба үлдэгдэл 47,800,000 төгрөг төлөгдөөгүй. Спорт комплексын мод тарих, зүлэгжүүлэх төлбөр 21,280,000 төгрөгийг ******* ******* ХХК-д төлсөн, маргаагүй. 2015 оны 15-1251 дугаартай гэрээний үргэлжлэл буюу 2016 онд хийсэн ажлын хөлс 185,144,400 төгрөгөөс 22,639,550 төгрөгийг ******* ******* ХХК-д төлсөн, үлдэгдэл 162,504,850 төгрөг төлөгдөөгүй. Мөн 2015-2019 оны мод, бут, зүлэгжүүлэх арчилгаа үйлчилгээний төлбөр буюу 1 жилийн 9,600,000 төгрөгөөр тооцож, 3 жилийн арчилгаа үйлчилгээний төлбөр 57,600,000 төгрөг, үүнээс 39,314,440 төгрөг төлсөн, үлдэгдэл 18,285,560 төгрөг төлөгдөөгүй, ажил гүйцэтгэх гэрээний барьцааны 10 хувь болох 18,514,400+11,180,000=29,514,400 төгрөг төлөгдөөгүй ба нийт 258,104,810 төгрөгийг ******* ******* ХХК нь ******* *******" ХХК-д төлөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад зүлэгжүүлэлт арчилгааны төлбөр төлсөн, үлдэгдэл 210,304,850 төгрөгийг ******* *******" ХХК-иас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Анхан шатны шүүх ******* ******* ХХК-иас гаргаж өгсөн баримтууд нь бие биеэ үгүйсгэсэн, нэхэмжлэлийн шаардлага, тайлбартаа уялдаа холбоогүй баримтуудыг үнэлсэн. Өөрөөр хэлбэл, нотлох баримтыг үнэлж буй шүүх тухайн баримтыг бусад нотлох баримттай хэрхэн дүйцэж байгаа, тэдгээрийн хоорондох уялдаа холбоо, баримтууд бие биеэ үгүйсгэж байгаа эсэх, нэг үйл баримтыг давхар нотолж байгаа эсэхийг тус тус шалгадаг тул бодитойгоор харьцуулан үзэх гэсэн ойлголт нотлох баримтыг тал бүрээс үнэлэх ажиллагааны хэсэг болдог байхад шүүх харгалзан үзээгүй. Шүүх зохигчдын гаргасан зарим нотлох баримтын талаар ямар нэгэн дүгнэлт өгөхгүй байх, нэг талын баримтыг нөгөө тал баримтаар үгүйсгэсэн байхад түүнийг үнэлэхгүй байх, нотлох баримтыг тал бүрээс үнэлэх зарчмыг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтууд тухайн хэрэгт хамааралтай байх нь нэхэмжлэлийн шаардлага болон түүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа татгалзлыг тогтооход ач холбогдолтой бөгөөд шалтгаант холбоотой байх шинжийг илэрхийлнэ, нотлох баримтууд хоорондоо зөрүүтэй байх, бие биеэ үгүйсгэх нь нотлох баримтын үнэн зөв байдалд эргэлзээ төрүүлэх үндэслэл болно. Уг эргэлзээ арилаагүй тохиолдолд нотлох баримтыг үнэн зөв гэж үзэх боломжгүй гэж үзэх үндэслэлтэй гэж үзэж байна.

11.2. ******* ******* ХХК нь *******-******* ХХК-тай ямар нэгэн туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулж байгаагүй, хамтран ажиллаж ч байгаагүй, *******-******* ХХК-ийн захирал гэх Н.******* нь ******* ******* ХХК-ийн ажилтан юм. ******* ******* ХХК, *******-******* ХХК-иудын хооронд туслан гүйцэтгэгчийн гэрээ байгуулагдаагүйг гэрч гэрчилдэг, мөн *******-******* ХХК нь ажил хийсэн талаарх баримт болон ажил хүлээлцсэн акт байхгүй нь хэрэгт нотлогдохгүй байна гэж шүүх дүгнэсэн атлаа ******* ******* ХХК-иас гэрээний үлдэгдэл мөнгө гэж ******* *******" ХХК-ийн өмнөөс *******-*******" ХХК нь нэхэмжлээд авсан мөнгийг хэрэгсэхгүй болгосон нь анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй. Хэрэв *******-******* ХХК нь ******* *******" ХХК-тай туслан гүйцэтгэгчийн гэрээ хийсэн байж, ******* ******* ХХК-иас мөнгөө нэхэмжлэхгүй ******* ******* ХХК болон захиалагчаас ажлын хөлсөө нэхэмжилсэн нь ойлгомжгүй. Гэрээ байгуулагдаагүй байхад ******* *******" ХХК нь *******-******* ХХК-д ажлын хөлс шилжүүлсэн нь туслан гүйцэтгэгчийн гэрээ хийгдээгүй нь үгүйсгэгдэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтуудын хоорондын шалтгаант холбоо, цаг хугацаа, хэргийн үйл баримтыг нэхэмжлэлийн шаардлагатай холбож дүгнэлт хийж чадаагүй.

11.3. Анхан шатны шүүх нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хэргийн бодит байдалд үндэслэл бүхий эрх зүйн дүгнэлт хийж чадаагүй, тооцоолол буруу бодсон, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхийг ноцтой зөрчиж байна. Өмнөх шүүх хуралдаанаа жич товлохоор хойшлуулсан атлаа, шүүх өмгөөлөгчийн шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхийг хангаагүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаадлагад нийцээгүй, хэргийн болон шүүх хуралдаанд оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг ноцтой зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

12. Давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

12.1. Анхан шатны шүүх хуралдаанд ******* ******* ХХК-ийн захирал Н.******* өөрийн биеэр оролцсон. Мөн шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг хангахын тулд удаа дараа асууж тодруулахад Н.******* нь шүүх хуралдаанаа хийлгүүлнэ гэж тайлбарласан. ******* ******* ХХК-ийн захирал өөрийн биеэр шүүх хуралдаанд оролцсон учраас хурлыг үргэлжлүүлсэн. Хариуцагч ******* ******* ХХК-ийн өмгөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт явуулсан байсан боловч уг шүүх хуралдааныг өмнө нь мэдсэн. Шүүх хуралдааны товыг мэдсэн өдрөөс хойш үүссэн нөхцөл байдлуудыг өмгөөлөгчийн зүгээс зохицуулах ёстой гэж үзсэн. Мөн ******* ******* ХХК-ийн захирал Н.*******аас удаа дараа асуусан учраас хэргийн оролцогчийн эрхийг бүрэн хангаж, шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн. Хариуцагч ******* ******* ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдолд хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч ******* ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

13. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

13.1. Анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна. Хэрэг маргаан нь шүүхэд хандсанаас хойш 4, 5 жил үргэлжилж байна. Мөн хэрэг анхан шатны шүүхэд 10 гаруй удаа хойшилсон учраас сүүлд хойшлуулахдаа эцсийн удаа хойшлуулж байгаагаа сануулж, гарын үсэг зуруулсан. Анхан шатны шүүхээс хэргийн оролцогчийн эрхийг зөрчсөн зүйл байхгүй.

13.2. Талуудын хооронд 15/1251 дугаартай 111,800,000 төгрөгийн үнийн дүнтэй гэрээ байгуулагдсан. Тухайн гэрээний 3.3-т гэрээний нийт үнэ гэрээт ажлын гүйцэтгэлээс шалтгаалж, үнийн дүн хэлбэлзэх бөгөөд тухайн үнийн дүнг талууд актаар баталгаажуулна гэж заасан. Талуудын хооронд гэрээ байгуулагдаж, гэрээт ажлаа 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн протоколоор дүгнэж, хэмжилт хийж нийт гэрээний үнэ 185,144,400 төгрөг болсон. Тухайн гэрээг дүгнэхэд манай зүгээс урьдчилгаа болон дундын санхүүжилтийг өгч, тооцоо нийлсэн актаар 89,118,783 төгрөгийг манай байгууллагаас төлсөн. Мөн үлдэгдэл төлбөр 96,025,617 төгрөг байна гэж талуудын хооронд тооцоо нийлж, акт үйлдсэн. Уг нөхцөл байдлын дараа нэмэлт гэрээ байгуулж, 3 жилийн хугацаанд тухайн зүлэг ургахгүй бол ямар арга хэмжээ авах талаар ярилцсан. Мөн гэрээний үнийн дүнгээс 10 хувийн барьцаа болох 18,514,440 төгрөгийг барьцаалан үлдэхээр тохиролцож, нэмэлт гэрээг байгуулж, үлдэгдэл төлбөрийг нь манай байгууллагаас шилжүүлсэн. Тухайн төлбөрөөс үлдэгдэл 77,511,177 төгрөгөөс 59,000,000 төгрөгийг бэлнээр шилжүүлж, 18,511,177 төгрөгийг евроблокоор шилжүүлж өгсөн. Мөн 3 жилийн зүлэг арчилгааны зардалд 21,000,000 төгрөгөөр гэрээ дүгнэсэн протоколд тодорхойлсон. 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр талууд тооцоо нийлж, 15/1251 дугаартай ажил гүйцэтгэх гэрээг дүгнэсэн. Талуудын хооронд барьцааны 10 хувь буюу 18,514,440 төгрөг болон арчилгааны зардал 21,000,000 төгрөгөөс 10,000,000 төгрөгийг нь өгсөн учраас 11,000,000 төгрөг үлдэж, нийт 29,514,440 төгрөгийг шилжүүлж, гэрээг дуусгавар болгохоор протокол үйлдсэн. Талуудын хооронд байгуулагдсан гэрээ дуусгавар болсон нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байна. Манай зүгээс ******* ******* ХХК-тай гэрээ байгуулан хамтран ажилласан бөгөөд *******-******* ХХК-тай гэрээний харилцаа үүсээгүй.

Иймд хариуцагч ******* ******* ХХК-ийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2.Нэхэмжлэгч ******* элдорадо ХХК нь хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК, Н.******* нарт холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлд 64,764,300 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч, маргажээ.

 

3.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* элдорадо ХХК-д холбогдуулан 44,513,800 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад уг шаардлагаасаа татгалзсан байна. Уг татгалзлыг шийдвэрлэхдээ анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийн заалтыг хэрэглэсэн нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан, шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтад хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулна.

 

3.1.Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасан нэхэмжлэлээ татан авч болно гэдэг нь татгалзсантай адилтган үзэхээр Улсын дээд шүүхийн Улсын дээд шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 09 дугаар тогтоолоор тайлбарласан байна. Иймээс мөн зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч ******* элдорадо ХХК-д холбогдуулан гаргасан 44,513,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч ******* ******* ХХК татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхггүй болгосугай гэж өөрчлөн найруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

4.Анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн захирамжаар ******* элдорадо ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэрэгт ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй, ******* ******* ХХК-д холбогдох иргэний хэргийг нэгтгэсэн байх ба нэгтгэж байгаа хэрэгт нэгтгүүлж байгаа хэргийн оролцогч нь хариуцагчаар тодорхойлогдох учиртай. Анхан шатны шүүх хэрэг нэгтгэсэнтэй холбоотойгоор нэхэмжлэгч, хариуцагч нарыг буруу тодорхойлсон байгааг мөн залруулна.

 

5.Хариуцагч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 387,334,275 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага тус тус гаргасан гэж үзнэ. .

 

6.Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг тухайн хэрэгт ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмыг зөрчсний улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байна. Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах замаар уг алдааг залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ.

7.Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд

7.1. ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-тай 2015 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, гүйцэтгэгч ******* ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуучлалын цогцолборын 1-р ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажлыг хуанлийн 43 хоногт хийж гүйцэтгэн, ажлыг актаар хүлээлгэн өгөх, захиалагч ******* ******* ХХК нь ажлын хөлсөнд 111,800,000 төгрөгийг 3 үе шаттай санхүүжилт хийх замаар төлөх нөхцлийг харилцан тохиролцжээ.

 

8.******* ******* ХХК болон ******* элдорадо ХХК нарын хооронд 2015 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Туслан гүйцэтгэгчийн гэрээ нэртэй гэрээ байгуулагдаж, гэрээгээр ******* элдорадо ХХК нь ******* ******* ХХК, ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу гүйцэтгэж байсан ажлын хүрээнд Баянзүрх дүүрэг, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдаж байгаа Бага тэнгэр аялал жуучлалын цогцолборын 1-р ээлжийн баруун хэсгийн зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажлыг гүйцэтгэх, гэрээнд нэмэлт өөрчлөлт гэрээний дагуу 2016 оноос 2 жилийн хугацаагаар хийгдэх зүлэгжүүлэлт, мод бут тарих, усалгааны системийн угсралтын ажлыг гүйцэтгэх, гүйцэтгэсэн ажлын төлбөрийн ажлын гүйцэтгэлээр тооцох, гэрээний төлбөрт ажлын гүйцэтгэлд холбогдох материалын болон бусад зардал, ажлын хөлс зэрэг гарч болох бүхий төлбөр зардлыг багтаан тооцохоор харилцан тохиролцсон байна.

 

9.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр

 

10. Дээрх гэрээний ерөнхий захиалагч нь ******* ******* ХХК, ерөнхий гүйцэтгэгч нь ******* ******* ХХК, туслан гүйцэтгэгч нь ******* элдорадо ХХК боловч Иргэний хуулийн 347 дугаар зүйлийн 347.1 дэх хэсэгт зааснаар захиалагч нь ******* ******* ХХК, гүйцэтгэгч нь ******* элдорадо ХХК гэж үзнэ.

 

11.Хариуцагч ******* ******* ХХК нь нэхэмжлэгч ******* элдорадо ХХК-тай туслан гүйцэтгэх гэрээ байгуулсан гэдэгт маргаангүй. Харин нэхэмжлэгч тал ажлын үр дүнг хүлээлцэхдээ биднийг оролцуулаагүй, ерөнхий захиалагч ******* ******* ХХК-д хүлээлгэж өгсөн, 2016 оны санхүүжилтийг манай зөвшөөрөлгүйгээр ******* ******* ХХК-аас авсан, туслан гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй хаяад явсан гэж татгалзлын үндэслэлээ тайлбарлан, маргажээ.

12.Хэргийн нотлох баримтуудаар ******* ******* ХХК, ******* ******* ХХК-ийн хооронд байгуулагдсан 15/1251 дугаартай гэрээгээр гүйцэтгэх ажлыг ******* элдорадо ХХК нь Туслан гүйцэтгэх гэрээ-ний дагуу хийж гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын үр дүнг ерөнхий захиалагч ******* ******* ХХК-д хүлээлгэн өгч, талууд гэрээг дүгнэн акт үйлдсэн болох нь тогтоогдсон байна. /2хх 34 дүгээр тал/

12.1.Тодруулбал, хэрэгт 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн Гэрээ дүгнэсэн протокол авагджээ. /2хх-48/ Уг баримтад ******* ******* ХХК, ******* ******* ХХК нарын байгуулсан 15-1251 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээг дүгнэж, гүйцэтгэгч тал 2015 онд гүйцэтгэлээр 46,650,600 төгрөгийн ажил хийсэн боловч захиалагч талаас спорт комплексийн зүлэг ургаагүй гэсэн шалтгаанаар 2015 оны гүйцэтгэл 46,650,600 төгрөгийг хасахаар болсон, 2016 оны гүйцэтгэлийн дүн 185,144,400 төгрөгийн гүйцэтгэл хийсэн гэж тодорхойлж, захиалагч талаас ******* ******* ХХК-ийн холбогдох албан тушаалтнууд, гүйцэтгэгч талаас ******* ******* ХХК-ийн захирал Н.******* гэсэн хэсэгт Захирал-г гэсэн тэмдэглэгээ хийж ******* элдорадо ХХК-ийн захирал Т.******* гарын үсэг зурсан болох нь гэрч н., н. нарын мэдүүлгээр нотлогдож байна.

12.2.******* элдорадо ХХК нь туслах гүйцэтгэх гэрээний дагуу ******* ******* ХХК-д гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээлгэж өгөх үүрэгтэй боловч ерөнхий захиалагч ******* ******* ХХК-д ажлын үр дүнг хүлээлгэж өгснийг ******* ******* ХХК хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна. Учир нь хариуцагч ******* ******* ХХК нь ******* элдорадо ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 52/06 дугаартай албан бичгээр 2016 оны гэрээт ажлыг ******* ******* ХХК гүйцэтгэж, 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн гэрээг дүгнэсэн протоколоор тус ажлыг ******* ******* ХХК-д хүлээлгэн өгсөн нь үнэн болохыг илэрхийлж, ******* элдорадо компанийн гүйцэтгэсэн ажлын хөлс болох 184,144,400 төгрөгийн зөрүүг саадгүй олгох болохоо мэдэгдэж байжээ. /1хх-20/

12.3.******* ******* ХХК, ******* ******* ХХК нар Туслах гүйцэтгэх гэрээ-ний 3.3-т Ерөнхий захиалагч буюу ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-ийн хүсэлтийн дагуу санхүүжилтыг туслан гүйцэтгэгчийн дансаар олгож болно гэж тохиролцсон байна.

12.4.******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д 2016 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 51/2016 дугаартай албан бичгээр тус компанитай байгуулсан 15/1251 тоот гэрээгээр Бага тэнгэр аялал жуучлалын төвд ногоон байгууламжийн ажил гүйцэтгэж байгаа, компанийн захирал Н.*******ын эрүүл мэндийн шалтгаанаар бид 2016 оны ажлыг ******* элдорадо ХХК-аар туслан гүйцэтгэгчийн гэрээгээр гүйцэтгэж байгаа нь үнэн болно гэж дурдаад 2016 оны гүйцэтгэлийн санхүүжилтийг ******* элдорадо ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны 411017610 тоот дансаар шилжүүлэх хүсэлт явуулжээ. /2хх-78/

12.5.Хариуцагч ******* ******* ХХК нь дээрх албан бичгийг хуурамч гэж марган, шүүхийн журмаар шинжээч томилуулсан, шинжээчийн 2020 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 3808 тоот дүгнэлтээр тус албан бичигт зурагдсан гарын үсгийн хэв нь хариуцагч компанийн захирал Н.*******ын гарын үсгийн хэвтэй таарч байгаа болохыг тогтоосон байна. /1хх-155-158/ Иймээс ажлын үр дүнг хүлээлгэж өгөөгүй, манай зөвшөөрөлгүйгээр санхүүжилт авсан гэх хариуцагч ******* ******* ХХК-ийн татгалзал, давж заалдах гомдол үндэслэлгүй.

Дээрхээс дүгнэхэд нэхэмжлэгч ******* элдорадо ХХК-ийг гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгэсэн, гүйцэтгэсэн ажлын хэмжээ 185,144,400 төгрөг гэж үзнэ.

13.Нэхэмжлэгч ******* элдорадо ХХК нь ажил гүйцэтгэх гэрээний үүргийн гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөр гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ... 2016 оны гүйцэтгэсэн ажлын хөлс 185,144,400 төгрөгөөс хариуцагч ******* ******* ХХК-ийн 2015 оны доголдолтой ажлын гүйцэтгэлийн хөлс болох 46,650,600 төгрөг хасч тооцсон, 2016 оны гүйцэтгэлийн үлдэгдэл төлбөрөөс баталгаат хугацааны барьцаанд 10 хувь суутгасан 18,814,440 төгрөгийг ******* ******* ХХК нь ******* ******* ХХК-д олгосон, 2015 оны ******* ******* ХХК-ийн 2015 оны ажил гүйцэтгэлийн ашиглалтын зардал 2,479,233 төгрөгийг манай компаниас суутгасан тул уг мөнгийг хариуцагчаас гаргуулна, шилжүүлэх ёстой ажлын хөлс 185,144,400 төгрөгийн зөрүү 13,600,000 төгрөгийг мөн хариуцагчаас гаргуулна гэж тайлбарлажээ.

13.1.Хэргийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.

Талуудын 2016 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 15-1251 тоот Гэрээ дүгнэсэн протокол-ын дүгнэлт хэсэгт ******* ******* ХХК болон ******* ******* ХХК-ийн хооронд байгуулсан 2015 оны 12-1251 тоот гэрээний гүйцэтгэгч тал 2015 онд гүйцэтгэлээр 46,650,000 төгрөгийн ажил хйисэн боловч зүлэг ургаагүй тул уг гүйцэтгэлийн мөнгийг хасахаар болсон агуулга тусгагджээ. /2хх-87/ Уг ажлыг ******* элдорадо ХХК нь нэмэлтээр хийсэн, хариуцагч ******* ******* ХХК-ийн 2015 оны ажлын гүйцэтгэлтэй холбоотой цахилгааны төлбөр, зам усалгаа, хогны төлбөр, акт зэрэгтэй холбоотой 2,479,233 төгрөгийг нэхэмжлэгч компанийн 2016 оны ажлын гүйцэтгэлийн хөлснөөс суутган тооцсон гэх нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан ******* ******* ХХК-аас ******* ******* ХХК-тай Гэрээт ажлын тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудаар нотлогдож байх ба хариуцагч ******* ******* ХХК нь дээрх нотлох баримтыг өөр баримтаар няцааж, үгүйсгэж чадаагүй байна.

13.2. ******* ******* ХХК, ******* ******* ХХК нар нь 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 15-1251 тоот гэрээний нэмэлт гэрээний 2 дахь заалтаар талуудын хооронд байгуулсан гэрээт ажлын үнийн дүнгийн 5 хувийн барьцааг 10 хувь болгон нийт 18,514,440 төгрөгийг захиалагч тал арчилгааны баталгаат хугацааны барьцаанд авч үлдэхээр, 3-т нь Тус баталгаат хугацааны барьцааны мөнгийг 3 жилийн арчилгаа, нөхөн сэргээлт хийгдсэний дараа хүлээлгэж өгсөн актыг үндэслэн захиалагч талаас гүйцэтгэгч талд олгохоор харилцан тохиролцсон байна. /2хх-90/

13.3.Хариуцагч ******* ******* ХХК нь 2018 оны 10 дугаар сарын 02-ны өдөр ******* ******* ХХК-ийн ажлын гүйцэтгэлийн дахин үзлэгийн акт үйлдэж, талууд 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдөр Гэрээ дүгнэсэн протокол үйлдэж, 3 жилийн хугацаанд нөхөн тарилт, арчилгаа усалгааны ажлыг сайн хийж гүйцэтгэсэн болохыг тодорхойлж, гүйцэтгэгч талын баталгаат хугацаа болон арчилгааны хугацаа 2018 онд дуусч захиалагч талд хүлээлгэн өгч ажлаа дүгнүүлсэн байна. Ингээд гүйцэтгэгч талд баталгаат хугацааны барьцаа болох 18,314,440 төгрөг, арчилгааны зардлын үлдэгдэл 10,000,000 төгрөг, нийт 29,314,440 төгрөгийг олгож, 15-1251 тоот гэрээг хаахаар дүгнээд захиалагч талаас ******* ******* ХХК-ийн холбогдох албан тушаалтанууд, захиалагч талаас ******* ******* ХХК-ийн захирал Н.******* нар гарын үсэг зурж, компанийн тамга, тэмдэг дарж баталгаажуулжээ. /2хх-91, 92/

13.4.Мөн ******* ******* ХХК-д олгосон санхүүжилтын тооцоог хоёр компанийн нягтлан бодогч нар гарган, гарын үсгээ зурж, компанийн санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсан байна. /2хх-94/

13.5.Хариуцагч ******* ******* ХХК нь 2021 оны 02 дугаар сарын 26-ны өдөр 29,314,440 төгрөгийг ******* ******* ХХК-д шилжүүлсэн болох нь 2 дугаар хавтаст хэргийн 96 дахь талд авагдсан Голомт банкны цахим гүйлгээний баримт нотлох баримтаар нотлогдож байна. Иймээс нэхэмжлэгч ******* элдорадо ХХК нь гүйцэтгэсэн ажлын хөлсөө дутуу авсан гэх үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу гүйцэтгэсэн ажлын хөлсний үлдэгдлээ хариуцагч ******* ******* ХХК-аас шаардах эрхтэй.

 

14.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ 46,650,660 төгрөгөөс 8,400,000 төгрөгийг хасч тодорхойлсон учир ажлын хөлсний үлдэгдэлд 38,250,060 төгрөгийг, ашиглалтын зардалд суутгасан 2,479,233 төгрөг, барьцааны 18,814,440 төгрөг, нийт 59,544,233 төгрөгийг хариуцагч ******* ******* ХХК-аас гаргуулж, нэхэмжлэгч ******* элдорадо ХХК-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 5,219,967 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцнэ.

15.Нэхэмжлэгч ******* элдорадо ХХК болон хариуцагч Н.******* нарын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн гэх үйл баримт баримтаар тогтоогдоогүй тул түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

 

16.Хариуцагч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ХХК-д холбогдуулан 2015, 2016 оны ажил гүйцэтгэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр, 2015-2019 оны арчилгаа үйлчилгээний төлбөрийн үлдэгдэл, барьцааны мөнгө нийт 258,104,810 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч тал эс зөвшөөрч, гэрээгээ дүгнэн, ажлын хөлсийг барьцааны хамт шилжүүлж, үүрэг дуусгавар болсон гэх агуулгаар тайлбарлан, талууд маргажээ.

16.1.Талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүссэн гэж анхан шатны шүүх зөв тодорхойлсон.

16.2.Хариуцагч ******* ******* ХХК, ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон талаар дээр дүгнэсэн тул дахин дүгнэх шаардлагагүй.

 

17.Анхан шатны шүүх ******* ******* ХХК болон ******* ******* ХХК нарын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний үүрэг дуусгавар болсон гэх үндэслэлээр хариуцагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэх журмыг зөрчөөгүй байх тул энэ талаар гаргасан хариуцагч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй байна.

 

18.Мөн хариуцагч ******* ******* ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөх эрхээр хангаагүй гэх гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Учир нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа 2021 оны 01 дүгээр сараас явагдсан байхаас гадна хариуцагч талын өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг шүүх хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж байжээ. Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч нарыг хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хүрэлцэн ирээгүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүх өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хэргийн оролцогчийн эрхийг хангасан гэж дүгнэлээ.

 

19.Анхан шатны шүүх хариуцагч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 дэх хэсгийн заалтыг баримталсан нь оновчгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан өөрчилнө.

 

20.Хариуцагч ******* ******* ХХК нь ******* ******* ХХК болон ******* элдорадо ХХК-д холбогдуулан 387,334,275 төгрөг гаргуулах шаардлага гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч ******* элдорадо ХХК-аас татгалзаж, хариуцагч ******* ******* ХХК-д холбогдох шаардлагаа дэмжиж оролцсон байна. Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулий 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу ******* элдорадо ХХК-д холбогдох нэхэмжлэлээс татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон нь зөв байх тул нэхэмжлэлийн шаардлагын ямар хэмжээгээр татгалзсныг шийдвэрт тодорхой тусгаагүй гэх хариуцагч ******* ******* ХХК-ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив. Харин шийдвэрийн 4 болон 5 дахь заалтуудад хууль хэрэглээний болон найруулгын өөрчлөлт оруулах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсгийн заасантай нийцнэ.

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 181/ШШ2023/02340 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 59,544,233 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******-******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 5,219,967 төгрөгт холбогдох хэсэг болон хариуцагч Н.*******ад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******-элдорадо ХХК-д холбогдуулан 44,513,800 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлээсээ хариуцагч ******* ******* ХХК татгалзсныг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай. гэж,

3 дахь заалтын Иргэний хуулийн 344 дүгээр зүйлийн 344.1 ... гэснийг Иргэний хуулийн 343 дүгээр зүйлийн 343.1 гэж өөрчлөн,

4 дэх заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ******* элдорадо ХХК, хариуцагч ******* ******* ХХК нарт холбогдох 387,334,275 төгрөг гаргуулах нэхэмжлэлээс ******* элдорадо ХХК-д холбогдох хэсгээс хариуцагч ******* ******* ХХК татгалзсныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчлөн найруулж,

 

5 дахь заалтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 56.1, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ******* элдорадо ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 589,350 төгрөгөөс илүү төлсөн 107,578 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан нэхэмжлэгчид олгож, үлдэх 481,772 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч ******* ******* ХХК-аас 455,671 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* элдорадо ХХК-д буцаан олгож, хариуцагч ******* ******* ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,382,120 төгрөгөөс илүү төлсөн 287,498 төгрөгийг улсын орлогоос буцаан гаргуулан хариуцагчид олгож, үлдэх 2,094,622 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэж өөрчлөн найруулж, 6 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6, 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт заасны дагуу хариуцагч ******* ******* ХХК-аас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад холбогдуулан улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 380,519 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй гэсэн нэмэлт оруулж, шийдвэрийн тогтоох хэсгийн 6 гэсэн дугаарлалтыг 7 гэж өөрчлөн, бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 481,772 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ХХК-иас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1,209,474 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

 

ШҮҮГЧ Ч.ЦЭНД