Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Пунцагжавын Болормаа |
Хэргийн индекс | 147/2016/0229/и |
Дугаар | 281 |
Огноо | 2016-08-02 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Сүхбаатар аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 281
СҮХБААТАР АЙМАГ ДАХЬ СУМ ДУНДЫН
ИРГЭНИЙ ХЭРГИЙН АНХАН ШАТНЫ ШҮҮХИЙН
ШҮҮГЧИЙН ЗАХИРАМЖ
2016 оны 08 сарын 02 Дугаар 281 Баруун-Урт
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг
хүлээн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Болормаа би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7-р багт байрлах Төрийн банкны Сүхбаатар салбарын нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Уулбаян сумын 2-р багт оршин суух Ж.Мөнхтуул, Г.Эрдэнэчимэг нарт холбогдох зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл 2798531.80 /хоёр сая долоон зуун ерэн найман мянга таван зуун гучин нэгэн төгрөг наян мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Зээлдэгч Ж.Мөнхтуул, хамтран зээлдэгч Г.Эрдэнэчимэг нар нь Төрийн банкны Сүхбаатар салбарын харьяа Уулбаян тооцооны төвөөс 2015.06.11-ний өдөр зээлийн хорооны хурлын 15/706 тоот шийдвэрийн дагуу 2500000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувь /сарын 2.5 хувь/-ийн хүүтэй, 10 сарын хугацаатай, 22710/2683 тоот малчны барьцаат зээлийн гэрээ, БГ-22710/2683 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан авсан. Зээлдэгч Ж.Мөнхтуул нь сумын ЗДТГазрын даргын ажлаа өгөөд малчин болсон. Одоогоор ямар нэгэн ажил эрхлээгүй. Энэ хугацаанд 2015.04.17-ны өдрөөс эхлэн зээл төлөгдөхгүй хугацаа хэтэрч эхэлсэн. Зээл төлүүлэх зорилгоор зээлдэгчтэй утсаар байнга залгадаг бөгөөд зээлдэгч ярих бүрд “төлөхгүй гээгүй, одоо боломж алга, мөнгө олдохгүй байна, байшингаа зарахаар хүнтэй тохирсон” гэх мэтчилэн худал мэдэгдэл өгсөөр байдаг. Одоо зээл нь төлөгдөхгүй 60 хоногийн хугацаа хэтэрсэн байна. Иймд Төрийн банкны балансад 2016.06.15-ний өдрийн байдлаар үндсэн зээл 2500000 төгрөг, хуримтлагдсан хүү 284970.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13561.64 төгрөг нийт 2798531.80 /хоёр сая долоон зуун ерэн найман мянга таван зуун гучин нэгэн төгрөг наян мөнгө/-ийг зээлдэгч Ж.Мөнхтуяа, хамтран зээлдэгч Г.Эрдэнэчимэг нараас гаргуулж, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шийдвэрийг гаргаж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Мөнхтуул, Г.Эрдэнэчимэг нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Төрийн банкны Сүхбаатар салбарын харьяа Уулбаян тооцооны төвөөс 2015.06.11-ний өдөр зээлийн хорооны хурлын 15/706 тоот шийдвэрийн дагуу 2.500.000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувь /сарын 2.5 хувь/-ийн хүүтэй, 10 сарын хугацаатай, 22710/2683 тоот малчны барьцаат зээлийн гэрээ, БГ-22710/2683 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан авсан. Зээлийн барьцаанд 41 инчийн “Самсунг” телевизор, “Мөлхөө” стенк, 3-н хаалгатай “ВСВ” хөргөгч, 4х5, 3х4 харьцаатай “Эрдэнэт” хивс, хувийн сууц, газар эзэмших гэрчилгээ, малын “А” данс зэргийг тус тус барьцаалан уг зээлийн харилцаанд дүү Эрдэнэчимэгийн хамт оролцож гэрээнд гарын үсэг зурж авсан юм. Барьцааны хөрөнгөнөөс хувийн сууц, газар эзэмших гэрчилгээ малын “А” данснаас бусад хөрөнгө нь байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлага банкны зээлийн үлдэгдэл үндсэн зээл 2500000 төгрөг, хуримтлагдсан хүү 284970.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13561.64 төгрөг нийт 2798531.80 /хоёр сая долоон зуун ерэн найман мянга таван зуун гучин нэгэн төгрөг наян мөнгө/-ийг барьцаа хөрөнгөө оролцуулан энэ ондоо багтаан төлөхийг зөвшөөрч байна. Маргах зүйлгүй гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төв нь Ж.Мөнхтуул, Г.Эрдэнэчимэг нараас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 2500000 төгрөг, хуримтлагдсан хүү 284970.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13561.64 төгрөг нийт 2798531.80 /хоёр сая долоон зуун ерэн найман мянга таван зуун гучин төгрөг наян мөнгө/ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд ирүүлжээ.
Хариуцагч Ж.Мөнхтуул, Г.Эрдэнэчимэг нар нь Төрийн банкны Сүхбаатар салбарын харьяа Уулбаян тооцооны төвөөс 2015.06.11-ний өдөр зээлийн хорооны хурлын 15/706 тоот шийдвэрийн дагуу 2500000 төгрөгийн зээлийг жилийн 30 хувь /сарын 2.5 хувь/-ийн хүүтэй, 10 сарын хугацаатай, 22710/2683 тоот малчны барьцаат зээлийн гэрээ, БГ-22710/2683 тоот үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээ байгуулан авчээ.
2016 оны 06-р сарын 15-ны өдрийн байдлаар нэхэмжилсэн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл үндсэн зээл 2500000 төгрөг, хуримтлагдсан хүү 284970.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13561.64 төгрөг нийт 2798531.80 /хоёр сая долоон зуун ерэн найман мянга таван зуун гучин нэгэн төгрөг наян мөнгө/ гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Мөнхтуул, Г.Эрдэнэчимэг нар нь төлөхөөр хүлээн зөвшөөрч бичгээр хариу тайлбараа ирүүлсэн зөвшөөрөл нь хуулинд харшлах зүйлгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолыг хөндөөгүй байх тул хариуцагч Ж.Мөнхтуул, Г.Эрдэнэчимэг нар нь барьцаа хөрөнгөө оролцуулан нэхэмжлэлийн шаардлагыг энэ ондоо багтаан төлөхөөр хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвийн 2798531.80 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 59726 төгрөгний тал хувь 29863 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 29863 төгрөгийг хариуцагч Ж.Мөнхтуул, Г.Эрдэнэчимэг нараас тус тус гаргуулж Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвд олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, 123 дугаар зүйлийн 123.1-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвийн 2500000 төгрөг, хуримтлагдсан хүү 284970.16 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 13561.64 төгрөг нийт 2798531.80 /хоёр сая долоон зуун ерэн найман мянга таван зуун гучин нэгэн төгрөг наян мөнгө/ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Ж.Мөнхтуул, Г.Эрдэнэчимэг нар төлөхөөр хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-т зааснаар нэхэмжлэгч Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвийн 2798531.80 төгрөгний улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 59726 төгрөгний тал хувь 29863 төгрөгийг улсын төсвийн орлогоос, үлдэх 29863 төгрөгийг хариуцагч Ж.Мөнхтуул, Г.Эрдэнэчимэг нараас тус тус гаргуулж Төрийн банкны Сүхбаатар салбарын тооцооны төвд олгосугай.
3.Хариуцагч Ж.Мөнхтуул, Г.Эрдэнэчимэг нар нь банкны зээлийн төлбөрөө сайн дурын үндсэн дээр төлөөгүй тохиолдолд барьцааны хөрөнгийг зарж борлуулж, шийдвэрийг албадан биелүүлэхийг ШШГА-нд мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигчид энэ захирамжинд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ П.БОЛОРМАА