Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2023/02073

 

 

 

 

 

 

 

2023 11 27 210/МА2023/02073

 

 

******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01189 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: ******* ******* ******* ******* ******* *******лын *******нд холбогдох,

 

Хатаалгад оруулахаар өгсөн 967.4 тонн улаан буудайн үнэ 319,242,000 төгрөг, буудай хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалз******* саатуулснаас болж 759 га т*******йгаас улаан буудай хура******* авч чадаагүй, ургац алдсаны төлбөр 300,564,000 төгрөг, улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48,710,000 төгрөг, нийт 668,516,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Лхамсүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Кадирбек /цахимаар/, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбямба, Б.Уранзаяа, хариуцагчийн өмгөөлөгч Б.Хонгорзул, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэл, тайлбарын агуулга: 

1.1 ******* ******* ХХК нь газар тариалан, мал ******* ахуй, үр тарианы гурил үйлдвэрлэлийн чиглэлээр үйл *******иллагаа явуулдаг. 2009 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр буюу намрын ургац хураалтын үеэр Сэлэнгэ аймгийн тариалангийн бүс нутагт тариан т*******й 40 см цасанд дарагд*******, их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч, тариа налснаар т*******йн улаан буудайн чийгийн хэмжээнд өөрчлөлт орж, хольцын хэмжээ нэмэгдсэнээр улаан буудайг шууд нийлүүлэх боломжгүй болж, нөхцөл байдал хүндэрсэн. .

1.2 Энэ үеэр Монгол Улсын Ерөнхий сайд, Хүнс хөдөө ******* ахуй хөнгөн үйлдвэрийн сайд нар Сэлэнгэ аймагт ирж, ургац хураалтын байдалтай газар дээр нь танилцан, чийг цэвэрлэгээ дутуу буудайг ******* санд туша*******, тариалан эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэхээ амласан.

1.3 ******* ******* ХХК нь Сэлэнгэ аймгийн *******ын комисс болон ******* санд дээрх хүндрэлтэй нөхцөл байдлаа танилцуулж, улаан буудай хадгалах силосыг түр гарг******* өгөх асуудлаар хандсанаар талууд харилцан тохиролцсоноор гэрээ байгуулж, уг гэрээний 3.4-д зааснаар ******* ******* ХХК-ийн авчирсан буудайг ******* ******* Сэлэнгэ с*******р нь ...7 хоногийн дотор хатаалгаар оруулж, буудайн чийгийг бууруулж вагонд ачиж өгөх үүрэг хүлээснээс гадна гэрээний 4.2-д ******* ******* ХХК-ийн авчирсан буудайг 7 хоногийн дотор хатаалгад оруулахгүй, ачуулаагүй тохиолдолд түүнтэй холбоотой гарах бүх зардал, хохирлыг ******* сан хариуцахаар, буудай хатаах түлш, вагон тавих, татах зэрэг зардлыг ******* ******* ХХК бүрэн хариуцахаар тогтсон юм.

Гэрээнд заасны дагуу ******* ******* ХХК нь хариуцагч байгууллагад нийт 967,4 тонн буудайг ачиж очсон боловч тэр өдөртөө буудайг хүлээн авахгүй, хүлээлгэн байж хатаалгад оруулснаас болж буудай шат*******, ихэнх буудай хөгцөрч, алдагдал хүлээсэн.

1.4 Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт гаргуулахаар ******* ******* ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь ******* ******* Сэлэнгэ с*******рт шалгалт хийсэн. 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн улсын байцаагчийн 45/58/270 дугаартай дүгнэлтээр буудай хадгалсан 1014, 1015 дугаартай силос нь хатаалганы доод талын сав бөгөөд буудай хадгалах үндсэн силос биш, мөн тухайн силосонд хадгалагд******* буй улаанбуудай халж хөгцөрсөн, өнгө нь хувирсан байдалтай байсан. Иймд ******* ******* ХХК-ийн хатаалг*******, хадгалуулсан хүнсний улаан буудайг Хүнсний буудай ММХ 1004 стандартын шаардлага /чийг 14-14,5%/ хангуулж, зориулалтын буудай хадгалах силосонд хадгалах шаардлагатай байсан байна. Дээрх шаардлагыг хангаагүйн улмаас буудайн чанар алдагдсан гэж дүгнэсэн.

1.5 Мөн дахин ачиж очсон улаан буудайг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалз*******, нэг сарын хугацаагаар саатуулан сул зогссоноос ачаа эргэлт саат*******, үтрэм будаагаар дүүрч комбайн т*******йдаа будаатайгаа сул зогссоноос болж, намрын ургацын *******илд саад учруулсан бөгөөд үүнээс болж 759 га т*******йгаас ургац авч, чадахгүй нөхцөл байдал үүссэн.

1.6 Нэхэмжлэгч эд хөрөнгийн алдагдал буюу хатаалгад оруулахаар хариуцагчид шилжүүлэн өгсөн 967.4 тонн буудай нь халж хөгцөрсөн, хүний болон малын тэжээлд хэрэглэх худалдаанд гаргах боломжгүй болсон тул 1 тонн улаан буудайг тухайн үеийн зах зээлийн ханш буюу хүнсний буудай борлуулах тухай Хүнс хөдөө ******* ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2009 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 194 тоот тушаалаар батлагдсан хүнсний буудайг борлуулах үнийг 330,000 төгрөгөөр тогтоосон тарифаар тооцсон.

1.7 Түүнчлэн Монгол улсын Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолоор батлагдсан Мөнгөн урамшууллын хэмжээ тогтоох тухай тогтоолын 1-д ...гийн үйлдвэрлэл эрхэлж байгаа иргэн, хуулийн этгээдэд тэдгээрийн улсад болон гурилын үйлдвэрт нийлүүлсэн хүнсний буудайн нэг тонн тутамд олгох мөнгөн урамшууллын хэмжээг 50.0 /тавин/ мянга төгрөг байхаар тогтоосугай гэж заасан. ******* ******* ХХК нь ******* ******* ******* ******* ******* буруутай үйл *******иллагааны улмаас алдсан 967.4 тонн улаан буудайг нийлүүлсэн бол 48,710,000 төгрөгийн орлого олох байсан.

1.8 Иймд хатаалгад оруулахаар өгсөн нийт 967.4 тонн улаан буудайн үнэ 319,242,000 төгрөг, буудай хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалз******* саатуулснаас болж 759 га т*******йгаас улаан буудай хура******* авч чадахгүй, ургац алдсаны төлбөр 300,564,000 төгрөг, улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48,710,000 төгрөг, нийт 668,516,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч талын тайлбар, татгалзлын агуулга: 

2.1 ******* ******* ХХК-ийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2011 оны 10 дугаар сарын 10-ны өдөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай үндэслэл нь адилхан. Тус шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр, хариуцагч ******* ******* Сэлэнгэ с*******раас 373,032,000 төгрөг гаргуулж, үлдэх 248,688,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

2.2 Түүнчлэн нэхэмжлэгч нэмэгдүүлсэн шаардлагын үндэслэлээ Монгол улсын засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолыг үндэслэн урамшуулал тооцож олгох ёстой байсан гэж тайлбарл******* байна. Засгийн газрын 2012 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн дугаар 77 тоот тогтоол гарсантай холбогдуулан Мөнгөн урамшууллын хэмжээ тогтоох тухай Засгийн газрын 2009 оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн 350 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсон тул дээрх мөнгийг шаардах эрхгүй, мөн хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

2.3 Иймд нэхэмжлэгч ******* Хүдэр ХХК нь нэгэнт шүүхээр тогтоогдсон асуудлаар дахин нэхэмжлэл гарг******* байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6-д заасныг баримтлан хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 399 дүгээр зүйлийн 399.1, 219 дүгээр зүйлийн 219.1-т тус тус заасныг баримтлан хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******лын *******наас 246,312,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 422 204 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 3,658,480 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 1,389,510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* ******* ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Отгонбямбын давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1 2009 онд тухайн үеийн ******* санг бүрдүүлэх, захиран зарцуулах, түүнд хяналт тавих, тайлагнах журамд зааснаар ******* ахуй нэгж иргэдтэй гэрээ байгуулах эрхийг зөвхөн гүйцэтгэх захиралд олгосон ба Сэлэнгэ с*******рын эрхлэгчид гэрээ хийх эрх олгоогүй ба Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.9-д заасан хүчин төгөлдөр бус хэлцэл болж байна. 2009 оны 11 дүгээр 18-ны өдрийн ******* ******* ХХК-ийн буудайн талаар хэлэлцсэн хурлын протоколд с*******рын сав дүүрсэн, бусад ******* ахуй нэгжийн 5100 тн буудай хатаалгаар орох дутуу байна гэсэн с*******рын буудай шинжээчийн тэмдэглэл байгаа ба хэрэв зөвхөн ******* ******* ХХК-ийн буудайг хатаалгаар оруулах үйлчилгээ үзүүлсэн бол бусад тариаланчдын буудайг авах бололцоо байхгүй болж нийтийн хэмжээнд том хохирол гарах байсныг шүүх үнэлсэнгүй.

4.2 ******* ******* Сэлэнгэ с*******рын буудайн сав дүүрсэн гэдэг нь 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн ******* ******* ХХК-ийн буудайн талаар хэлэлцсэн хурлын протоколд с*******рын сав дүүрсэн гэж тэмдэглэлд тусгуулсан ба ******* сан нь тус компанийн өмнөөс яриа хэлцэл хийж Алтан тариа ХХК-д буудайг нь хадгалуулсныг, буудайг нь хата******* өгөх, хүлээн авах талаар бүхий л бололцоотой арга хэмжээг авч *******илласан ба 2009 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн гэрээний 4.1-т заасан ******* ******* ХХК-ийн хатаалгах буудайг ******* ******* буруугаар шатаасан тохиолдолд ******* ******* ХХК бүрэн хариуцна гэснийг шүүх авч хэлэлцсэнгүй.

4.3 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17/04 тоот Сангийн буруутай үйл *******иллагаанаас болж шат******* хөгцөрсөн буудайн учирсан хохирлыг барагдуулах асуудлыг шийдвэрлүүлэх тухай *******н бичиг ******* ******* ******* ******* ******* бичиг хэрэгт бүртгэгдэж, архивлагд******* үлдсэн материал байхгүй байна. Иймээс тухайн үед ******* ******* гүйцэтгэх захирлаар *******илл******* байсан В.Үнэнбат нь энэ талаарх тодорхой мэдээлэл дутмагаас болж бичиг хэрэгт бүртгэгдээгүй *******н бичигт цохолт хийснээр ******* ******* ******* ******* санг хохироож Сангийн бичиг хэрэг, *******н хэрэг хөтлөлтийн журмыг зөрчиж байна.

4.4 ******* ******* ХХК нь 2012 онд уг нэхэмжлэлийн шаардлагыг гарг******* байсан бөгөөд 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 41 тоот шийдвэр гарсан ба талууд 2012 оны 02 дугаар сарын 15-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1-р шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн дугаар 41 тоот шийдвэрээр 373,032,000 төгрөгийг багасг*******, 310,860,000 төгрөг болгон төлөхөөр тохиролцож төлж барагдуулсан. 2020 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр дахин гаргасан. Тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй гэж заасан байтал шүүх авч үзээгүй ба даалгаврын гэрээний харилцаа үүссэн гэж дахин дүгнэсэн шийдвэр нь хууль бус бөгөөд тус шийдвэрийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга: 

5.1 Хэрэг хянан шийдвэрлэх *******иллагааны явцад хариуцагчийн зүгээс даалгаврын гэрээг хүчин төгөлдөр бусад тооцуулах тухай шаардлага гарг******* байгаагүй, энэ асуудлаар маргаагүй. Гэвч анхан шатны шүүхээр хэлэлцээгүй, маргаагүй асуудлаар гомдол гаргасан байна.

5.2 Хэрэгт авагдсан Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлтэд хатаалгах явцад буудай шатаагүй, харин зориулалтын бус саванд хадгалсан учраас хөгцөрч чанарын шаардлага хангахгүй болсон нь тогтоогддог. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т заасан дээрх заалтууд зөвхөн хатаалтын явцад буудай шатсантай холбоотой хариуцлагыг ******* ******* ХХК хариуцахаар тохиролцсон заалт тул зориулалтын саванд хадгалаагүй, удаан хүлээлгэснээс үүдэлтэйгээр буудай хөгцөрч чанарын шаардлага хангахгүй болсон асуудалд хамааралгүй заалт тул хариуцагчийн гарг******* байгаа тайлбар үндэслэлгүй.

5.3 Хариуцагч компанийн баримт бичиг хэрхэн архивлах, баримт бичиг хэрхэн хадгалдаг эсэх асуудал энэхүү хэрэг хянан шийдвэрлэх *******иллагаанд ач холбогдолгүй. Тухайн үед ******* ******* захирал өөрийн нэр болон гарын үсэг зурж, шийдвэрлэх талаар тэмдэглэл хийсэн баримт хавсаргагдсан. Мөн В.Үнэнбат нь шүүхэд гэрчээр асуугд*******, тухайн баримтад зурагдсан гарын үсэг өөрийнх нь гарын үсэг мөн болохыг гэрчилсэн тул хариуцагчийн гарг******* байгаа тайлбар үндэслэлгүй.

5.3 Түүнчлэн хариуцагч талаас энэхүү хэрэг маргааныг урьд нь шүүхээр шийдвэрлэгдэж байсан тул маргах эрхгүй гэж мэтгэлцсэн боловч тус тайлбарын үндэслэлээ өөрөө нотолж, ямар нэгэн баримтыг шүүхэд ирүүлээгүй. Мөн энэхүү маргаан урд нь шийдвэрлэгдэж байсан маргаанаас өөр газрыг хамаарах маргаан гэдгийг хавтаст авагдсан баримтуудаар хангалттай нотлогдож байна. Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатын шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж дүгнэв.

 

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* ******* *******лын *******нд холбогдуулан гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохирол буюу хатаалгад оруулахаар өгсөн 967.4 тонн улаан буудайн үнэ 319,242,000 төгрөг, буудай хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалз******* саатуулснаас болж 759 га т*******йгаас улаан буудай хура******* авч чадаагүй, ургац алдсаны төлбөр 300,564,000 төгрөг, улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48,710,000 төгрөг, нийт 668,516,000 төгрөг гаргуулахнэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхээс нэгэнт тогтоогдсон үйл баримт болон хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх үндэслэл заан марг*******ээ.

Монгол Улсын Засгийн газрын 2023 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 269 дүгээр тогтоолоор ******* ******* ******* ******* ******* албыг татан буулг*******, тус ******* эрх, үүргийг ******* ******* ахуйн корпораци ТӨХХК-д бүрэн шилжүүлсэн нь нийтэд илэрхий үйл баримт байна. Иймд хариуцагчийг ******* ******* ахуйн корпораци ТӨХХК гэж тодорхойлно.

 

3. Нэхэмжлэгч ******* ******* ХХК гэрээний үүргээ зөрчснөөс учирсан хохирол нэхэмжилж, үндэслэлээ ... гэрээнд заасны дагуу ******* ******* ХХК нь хариуцагч байгууллагад нийт 967,4 тонн буудайг ачиж очсон боловч тэр өдөртөө буудайг хүлээн авахгүй, хүлээлгэн байж хатаалгад оруулснаас болж буудай шат*******, ихэнх буудай хөгцөрч, алдагдал хүлээсэн. Энэхүү нөхцөл байдалд дүгнэлт гаргуулахаар ******* ******* ХХК-ийн гаргасан хүсэлтийн дагуу Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн улсын байцаагчийн 45/58/270 дугаартай дүгнэлтээр буудай хадгалсан 1014, 1015 дугаартай силос нь хатаалганы доод талын сав бөгөөд буудай хадгалах үндсэн силос биш, мөн тухайн силосонд хадгалагд******* буй улаанбуудай халж хөгцөрсөн, өнгө нь хувирсан байдалтай байсан. Иймд ******* ******* ХХК-ийн хатаалг*******, хадгалуулсан хүнсний улаан буудайг Хүнсний буудай ММХ 1004 стандартын шаардлага /чийг 14-14,5%/ хангуулж, зориулалтын буудай хадгалах силосонд хадгалах шаардлагатай байсан байна. Дээрх шаардлагыг хангаагүйн улмаас буудайн чанар алдагдсан гэж дүгнэсэн ... гэж тайлбарлан, Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн 2010 оны дүгнэлтийг нотлох баримтаар шүүхэд гарг******* өгсөн байна.

 

4. Хариуцагч тал татгалзлын үндэслэлээ уг асуудлыг шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа, ... хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэх агуулгаар тайлбарлан, талууд марг*******ээ.

 

5. Анхан шатны шүүх талуудын маргааны зүйл болох хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэхдээ хэрэгт авагдсан ******* ******* ХХК-аас ******* санд хүргүүлсэн 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17/04 тоот *******н бичиг болон гэрч В.Үнэнбатын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудыг үндэслэн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй гэж дүгнэжээ. Уг дүгнэлт нь нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлэх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журамд нийцэхгүй байна.

Учир нь талуудын гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх гурван жил байхаар Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д за*******ээ. Мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1 дэх хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугцаааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолох бөгөөд шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гарах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүсэхээр мөн зүйлийн 76.2-т заасан байна.

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хүсэлтийг үндэслэн Сэлэнгэ аймгийн Мэргэжлийн хяналтын газар нь ******* ******* Сэлэнгэ с*******рт шалгалт хийж, Улсын байцаагчийн 2010 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 45/50/270 тоот дүгнэлт гаргасан үйл баримт тогтоогдсон тул энэ үеэс эхлэх гэрээний үүргийн зөрчилтэй холбогдох хохирлыг шаардах эрх үүссэн гэж үзнэ.

Мөн ******* ******* ХХК нь ******* ******* ******* ******* санд /хуучин нэрээр/ холбогдуулан гэрээний үүргийн зөрчилтэй холбогдон хохирол гаргуулах нэхэмжлэл гаргасныг Сэлэнгэ аймаг дахь сум дундын нэгдүгээр шүүхийн 2012 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дүгээр шийдвэрээр хариуцагч ******* ******* Сэлэнгэ с*******раас 373,032,000 төгрөг гаргуулж, үлдэх 248,688,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шийдвэр хэрэгт авагдсан байна. /2хх-99-101/ Үүнээс үзвэл, уг шийдвэр гарсан үеэс ч нэхэмжлэгч ******* ******* ХХК нь шаардах боломжтой байжээ.

Хэрэгт ******* ******* ХХК-иас ******* санд хаягласан 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 17/04 тоот *******н бичиг нь тус байгууллагад хүргэгдсэн гэдгийг нотолсон баримт хэрэгт авагдаагүй байх тул уг *******н бичиг болон гэрч В.Үнэнбатын мэдүүлэг зэрэг нотлох баримтыг үндэслэн хөөн хэлэлцэх хугацааг тоолох хуулийн үндэслэлгүй юм. Тодруулбал, Эрх бүхий этгээдүүд хоорондоо харилц******* байгаа тохиолдолд тухайн баримтыг *******н ёсоор хүлээн авч, тодорхой зөвшөөрсөн, татгалзсан хариуг *******н ёсоор өгсөн байх ёстой. Хэдийгээр гэрч тухайн *******н бичигт цохолт хийсэн гэж мэдүүлэх боловч тухайн байгууллагад энэ талаар мэдээлэл авагдаагүй байх тул эргэлзээгүй байдлаар тогтоогдсон баримт гэж үзэхгүй.

 

6. Иймд хуульд заасан хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн гэх хариуцагч ******* ******* ахуйн корпораци ТӨХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангах үндэслэлтэй.

 

7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагч ******* ******* ахуйн корпораци ТӨХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ зөрчсөний улмаас хатаалгад оруулахаар өгсөн 967.4 тонн улаан буудайн үнэ 319,242,000 төгрөг, буудай хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалз******* саатуулснаас болж 759 га т*******йгаас улаан буудай хура******* авч чадаагүй, ургац алдсаны төлбөр 300,564,000 төгрөг, улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48,710,000 төгрөг, нийт 668,516,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохоор давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 183/ШШ2023/01189 дугаар шийдвэрийг хүчингүй болгож хариуцагч ******* ******* ахуйн корпораци ТӨХХК-д холбогдуулан гаргасан гэрээний үүргээ зөрчсөний улмаас хатаалгад оруулахаар өгсөн 967.4 тонн улаан буудайн үнэ 319,242,000 төгрөг, буудай хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалз******* саатуулснаас болж 759 га т*******йгаас улаан буудай хура******* авч чадаагүй, ургац алдсаны төлбөр 300,564,000 төгрөг, улаан буудайн нийлүүлэлтийн урамшуулалд авах байсан 48,710,000 төгрөг, нийт 668,516,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дэх хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

 

ШҮҮГЧИД  Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

Ч.ЦЭНД