Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 01 сарын 22 өдөр

Дугаар 12

 

Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Эрэнмаш овогт Намжилцэрэнгийн Дэлгэрмаа даргалж Нарийн бичгийн дарга ******* овогт *******гийн ******* Улсын яллагч ******* овогт Да-гийн ******* Шүүгдэгч овогт Бу-ийн Эн- ******* овогт На-гийн Лх- ******* овогт Мя-гийн Ня- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт Ба-ын ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж, Завхан аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нарт холбогдох 1823000560093 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв. Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эхийн хамт Завхан аймаг Улиастай сум Чигэстэй баг хэсэгт оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, овогт Бу-ийн Эн-, Регистрийн дугаар: /ИХ********/

Монгол Улсын иргэн, оны 03 дугаар сарын 25-ны өдөр Завхан аймгийн суманд төрсөн, 29 настай, эрэгтэй, боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Завхан аймаг Улиастай сум Жаргалант баг тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт На-гийн Лх-, Регистрийн дугаар: /ИХ********/

Монгол Улсын иргэн, оны 10 дугаар сарын 26-ны өдөр Завхан аймгийн Улиастай суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Завхан аймаг Улиастай сум Товцог баг ** дүгээр гудамж ** тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хар Шүүгдэгч Б.Эн-, М.Ня-, Н.Лх- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим, мөн 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагийн орчим Завхан аймгийн Алдархаан сум Алдар багийн “Доной” гэх газарт байрлах “” ХХК-н талбайгаас чулуу бутлуурын хуяг ир 36, чулуу бутлуурын алхан ир 32, төмөр зуух, төмөр ширээ, листэн хавтан, ремен 25 метр зэрэг эд зүйлсийг Хьюндай Портер маркийн **-**ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 Шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нар нь бүлэглэн 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагийн орчим, Завхан аймгийн Алдархаан сум Алдар баг Доной гэх газарт байрлах “” ХХК-ны талбайгаас чулуу бутлуурын хуяг ир 36 ширхэг, чулуу бутлуурын алхан ир 32 ширхэг, төмөр зуух, төмөр ширээ, листэн хавтан, ремен 25 метр зэрэг эд зүйлсийг Хьюндай Портер маркийн **-** ЗАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлсан хэргийн үйл баримт нь эд зүйлүүдээ алдсан талаар мэдүүлсэн хохирогчийн хууль ёсны төлөөлөгч С.Ба-ын “...2013 оны намар 10 сард тус компани үйл ажиллагаа явуулж байгаад зогсоогоод Я., Ц. нарт зовуд бутлуур, 3 дизель, хуяг ирнүүдээ хүлээлгэж өгөөд явсан. 2018 оны 06 сард ирж бэлтгэл ажлаа хангах гэсэн чинь 2015 онд ачиж ирсэн 200 ширхэг алхан ирнээс 145 ширхэг шинэ ир алдагдсан, хуяг 53 ширхэг алдагдсанаас 53 ширхэг байна. Уг ирнүүд нь чулууг буталж жижиглэх зорилгоор ашигладаг шинэ ашиглах боломжтой ирнүүд байсан...” гэсэн мэдүүлэг, Шүүдэгч нарыг хулгайд алдагдсан эд зүйлийг машин мехнизм буюу тээврийн хэрэгслэлээр ачин хаягдал төмөр тушаах цэгт буулгасныг харсан талаар мэдүүүлсэн гэрч Я.ын “2018 оны 04 дүгээр сарын 13-ны өглөө 11 цагийн орчим ногоон хашаанд хар зам уруудаад ...явтал улсын дугаартай Портер маркийн машинаар манай компаниас төмөр ир, листен хавтан, төмөр ширээ ачсан орж ирж байсан. Тэгээд тэр машиныг ...дагаад явтал баазын төмөр авдаг цэг дээрх хашаа руу орсон. Тэгээд хэсгийн төлөөлөгч Ц.т мэдэгдсэн. Чулуу бутлуурын алхан ир 200 ширхэг, хуяг 53 ширхэг байсан. Түүнээс алхан ир 23 ширхэг, хуяг 17 ширхэг ирнүүд үлдээгээд бусад ирнүүдийг хулгайлсан байсан. Тэгээд хэсгийн төлөөлөгч хуяг 36, алхан ир 32 ширхэгийг хүлээлгэж өгсөн... Гадуур байсан сул төмөр, зуух, пийшин, төмөр ширээ, листен хавтан зэргийг хүлээлгэж өгсөн...” гэсэн мэдүүлэг, Гэрч Я.ын мэдүүлгийг баталж мэдүүлсэн гэрч Ц.ийн “ эхнэрийн гарын үзүүлэх гээд ногоон хашаанд явж байтал манай чулуу бутлуурын эд зүйлийг ачсан дугаартай цагаан өнгийн портер машин цагаан хаалгаар орж ирсэн тэр машиныг араас нь дагаад явтал баазад төмөр авдаг цэг дээр тушаасан” гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нараас дээрхи зүйлүүдийг /төмөр/-ийг худалдан авсан талаараа мэдүүлсэн гэрч Ш.гийн “2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 11 цагийн орчим үл таних 3 залуу төмөр тушаах гэсэн юм гээд цагаан өнгийн портер маркийн улсын дугаартай автомашинаар баахан төмөр аччихсан хүрч ирсэн. Тэгээд тэр төмрийг нь 150.000 төгрөгөнд бодоод мөнгийг нь өгөөд нөгөө машин гарах гэтэл урдуур нь жижиг цагаан машин орж ирээд гаргаагүй, тэгтэл тэр төмөр нь хулгайн төмөр болж таараад цагдаад мэдэгдсэн. 2018 оны 04 дүгээр сарын 12-ны орой манай дүү гээд надтай хамт ажилладаг хүнд хэдэн ширхэг төмөр ачиж ирж 100.000 төгрөг аваад явсан гэсэн. ...буулгасан төмөрнүүдийг буцаагаад бүгдийг нь аваад явсан...” гэсэн мэдүүлэг, Гэрч Ш.ийн “ 2018 оны 4 дүгээр сарын 12-ны орой цагаан өнгийн портертой 3 залуу ирээд төмөр өгье гэхээр нь хашаагаа онгойлгоод, төмөрнүүдийг нийлээд 100.000 төгрөгөөр авсан” гэсэн мэдүүлэг, камерт үзлэг хийсэн тэмдэглэл түүний гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон хэрэгт цугларсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчүүдээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй хэрэгт хамааралтай, хэргийн үйл баримтыг нотолсон байна. Шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нарын үйлдлийн улмаас хохирогч байгууллага ХХК-д чулуу бутлуурын хуяг ир 36 ширхэг, чулуу бутлуурын алхан ир 32 ширхэг, төмөр зуух, ширээ, листэн хавтан, ремен 25 метр буюу 5.807.688 төгрөгийн хохирол учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр нотлогдож байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн үйлдэлд хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдэхдээ өөрсдийн үйлдлээ хөнгөвчилж, түргэтгэх, биеэр авч явах боломжгүй эд зүйлүүдийг зөөж тээвэрлэх зорилгоор урьдчилан бэлтгэж машин мехнизм ашигласан нөхцөл байдал хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хөдөлбөргүй тогтоогдож байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нар учирч болох саадыг арилгах зорилгоор машин механизм ашигласан байх тул өмгөөлөгчийн гэм бурууг хэлэлцэх шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч нарын хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайн эд зүйлээ тээвэрлэхдээ л машин механизм ашигласан” гэсэн дүгнэлтийг хүлээн авах боломжгүй байна. Түүнчлэн дээрх хулгайн гэмт хэргийг шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нар нь бүлэглэн санаа зорилгоороо нэгдэн үйлдсэн гэж үзэх үндэстэй. Шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нарыг Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхэд халдаж бусдын өмчлөлийг хууль бусаар, нууц далд аргаар хулгайлсан үйлдэл нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийн шинжтэй байна. Иймд шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох үндэстэй. ХХК-ны хууль ёсны төлөөлөгч иргэний нэхэмжлэгч С.Ба- тухайн үед 200 ширхэг бутлуурын хуяган ир алдагдсан гэж мэдүүлэн, шүүгдэгч нараас олдоогүй байгаа 145 ширхэг чулуу бутлуурын ирний үнийг нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна. Учир нь шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нар нь 2018 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 19 цагийн орчим, 2018 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр 09 цагийн орчим 2 удаагийн үйлдлээр хулгайлсан төмрөө Улиастай сум руу тээвэрлэн хаягдал төмөр тушаах цэгт буулгасан бөгөөд сүүлчийн төмрийг буулгах үед гэрч Я., Ц. нар таарч тэдний хулгайн үйлдлийг илрүүлсэн. Хаягдал төмөр авах цэгээс шүүгдэгч нарын худалдсан чулуу бутлуурын хуяг ир 36 ширхэг, чулуу бутлуурын алхан ир 32 ширхэг, төмөр зуух, ширээ, листэн хавтан, ремен 25 метр зэргийг хурааж хохирогчид өгсөн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна. Хэргийн энэ нөхцөл байдлыг нотолсон баримтууд нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн ХХК-наас нийт 200 ширхэг чулуу бутлуурын хуяган ир алдагдсан гэсэн мэдүүлгийг няцааж, шүүгдэгч нарын мэдүүлгийг баталж байна. Иймд шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нар нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүйг дурдах нь зүйтэй. Шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нарыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “ бусдын эд хөрөнгийг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир тэдэнд Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэж, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд авч үзлээ. Шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нарыг хохирогч байгууллагад гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлснийг харгалзан Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын дээд хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэсэн заалтыг баримтлан ял оногдуулах нь зүйтэй. Шүүгдэгч нарыг гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн,тэдний хувийн байдлыг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг ... албадан гаргуулна “ гэж заасан ба гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж ... гэмт хэрэг үйлдэхэд ашигласан, ... техник, хэрэгслийг ойлгохоор хуульд зохицуулсан байна. Хэрэгт хураагдсан гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугаартай, цагаан өнгийн Хьюндай маркийн портер автомашин нь шүүгдэгч М.Ня-гийн өмчлөлийнх, түүний эзэмшилд хууль ёсоор байх тул уг тээврийн хэрэгслийг хурааж улсын орлого болгох нь зүйтэй. Шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нар нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй бөгөөд хохирогч байгуулагад хохирол төлбөргүй тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй болохыг дурдах нь зүйтэй гэж үзээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.3,1.4, 1.5, 1.8-д заасныг, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-д заасныг журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Лх-, М.Ня-, Б.Эн- нарыг бусдын эд хөрөнгийг бүлэглэн машин механизм ашиглан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар шүүгдэгч Н.Лх-, М.Ня-, Б.Эн- нарыг тус бүр 1/ нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Лх-, М.Ня-, Б.Эн- нарт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Эн-, Н.Лх-, М.Ня- нарт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч эдлэх ялыг 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрөөс эхлэн тоолсугай.

5. Шүүгдэгч Б.Эн-ын хувьд ногдох эд хөрөнгөнөөс 5.000.000 төгрөгийн үнэ бүхий Завхан аймаг Улиастай сум Чигэстэй баг хэсэгт байрлах 6 ханатай цоохор монгол гэр, шүүгдэгч Н.Лх-гийн хувьд ногдох эд хөрөнгөнөөс 3.000.000 төгрөгийн үнэ бүхий Сузуки Свифт маркийн 94-96 ЗАН улсын дугаартай тээврийн хэрэгсэл, шүүгдэгч М.Ня-гийн гэр бүлийн дундын хөрөнгөнөөс 7.000.000 төгрөгийн үнэ бүхий Завхан аймаг Улиастай сум Товцог баг Рашаантын 4 дүгээр гудамж 2 тоотод орших 7х7 метр хэмжээтэй орон сууцыг тус тус битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч М.Ня-гийн гэмт хэрэг үйлдэхдээ унаж явсан 2.000.000 төгрөгийн үнэ бүхий Хьюндай Портер маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг улсын орлого болгосугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар хохирол төлбөрийг нөхөн төлсөн, тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхний лавлагаа, цахим үнэмлэхний хуулбар хэрэгт авагдсан болохыг тус тус дурдсугай.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

9. Шийтгэх тогтоолыг улсын яллагч болон түүний дээд шатны прокурор, шүүгдэгч , хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 10.Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ Н.ДЭЛГЭРМАА