Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 19

 

аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч ******* овогт Зоригоогийн Нандинцэцэг даргалж Нарийн бичгийн дарга ******* овогт Батцэнгэлийн Долгорсүрэн Улсын яллагч ******* овогт *******гийн ******* Шүүгдэгч ******* овогт Бат-гийн Ам- Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* овогт *******гийн ******* ******* овогт *******ын нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулж аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Ам-д холбогдох 1823001120095 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1992 оны 03 дугаар сарын 04-ний өдөр аймгийн сумд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл-3, эцэг эхийн хамт аймгийн сум, багт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт Бат-гийн Ам- /Регистрийн дугаар ИП********/

Шүүгдэгч Б.Ам- нь 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих аймгийн сумын багийн нутаг голын эрэг дээр иргэн П.Тө-ыг гараараа цохих, хөлөөрөө өшиглөх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, П.Тө-ыг зодсоны дараа түүнийг голын усанд оруулан орхиж явсны улмаас П.Тө- нь усанд живж нас барж хүний амь насыг болгоомжгүйгээр хохироосон буюу Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Б.Ам-д холбогдох хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 206 дугаартай шүүгчийн захирамжаар нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан боловч 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 01 дугаартай магадлалаар захирамжийг хүчингүй болгож хэргийг шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлд зааснаар магадлал уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болох тул хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг хянан шийдвэрлэлээ. Шүүгдэгч ******* овогт Бат-гийн Ам- нь 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө 23:00-00:00 цагийн орчим аймгийн сумын багийн нутаг голын эрэг дээр иргэн П.Тө-тай маргалдаж өшиглөх, гараараа цохих зэргээр зодсон хэргийн үйл баримт нь тухайн үйл баримтыг харсан талаараа шууд тусган мэдүүлсэн насанд хүрээгүй гэрч С.Ам-гийн “...Би тэр шөнө 23 цаг болж байхад ... талийгаач Тө-, Ам- хоёртой таараад, ...Тө- ах тэр дэлгүүр лүү ороод 0.75 мл хэмжээтэй ерөөл нэртэй архи аваад ... архийг Тө-, , Ам- нар хуваагаад ууж байсан чинь талийгаач Тө- Ам-г чи галзуу хүн биш гээд маргалдаад байсан, тэгээд тэр хоёр босож ирээд барьцалдаж аваад, Тө- ах хөл алдаад унасан чинь Ам- ах Тө- ахын нүүр рүү хөлөөрөө өшиглөсөн, тэр үед ах тэр хоёрыг салгасан, тэгээд суугаад нөгөө архиа ууж дуусгаад ах бид хоёр явах гэж байхад Ам-, талийгаач Тө- нар маргалдаад, барьцалдаад авчихсан зогсож байсан, ах та хоёр зодолдож болохгүй шүү, Тө- согтуу байсан шүү, чи наад хүнээ цохиж болохгүй шүү гэж хэлээд явсан. ...Намайг Тө- ахтай уулзахад талийгаачийн нүүрэнд ил харагдах шарх, гэмтэл байгаагүй. ...Тэр үед Тө- ахын дээл урагдаагүй байсан” гэсэн мэдүүлгээр, П.Тө-, Б.Ам- нартай хамт байсан гэрч С.ийн “...Талийгаач Тө-, Ам- нар гудамжинд таарсан. Талийгаач нэг дэлгүүр ороод 0.75 литрийн хэмжээтэй Ерөөл нэртэй архи авч гарч ирсэн. Тэгээд бид нар хойд гол руу очиж архиа хувааж уусан. Тэр үед талийгаач Тө- Ам-г чи морь будилуулсан, хүмүүс чамайг галзуу гэдэг харин чи бол галзуу биш муу жижигхэн бацаан гээд маргалдаад байсан. Тэгээд Ам- талийгаачийг хальт өшиглөсөн байх, би сайн анзаараагүй. Тэгээд барьцалдаад авахаар нь би тэр хоёрыг салгасан. ...Би морь малны ажилтай байсан болохоор яараад та хоёр зодолдож болохгүй шүү гээд явсан” гэсэн мэдүүлгээр болон Б.Ам-гийн өмсөж явсан хувцаснаас П.Тө-ын цус илэрснийг нотолсон Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 8962 дугаартай шинжээчийн “Талийгаач П.Тө--с хураан авсан гэх улаан хүрэн өнгийн дээл, шар өнгийн цамц дээрх улаан хүрэн өнгийн толбонд, Б.Ам-гээс хураан авсан гэх хүрэн эмжээртэй урдаа 4 ширхэг хар товчтой саарал өнгийн цамц, хөх өнгийн жинсэн өмдөн дээрх улаан хүрэн өнгийн толбонд, хэргийн газраас илрүүлсэн цус мэт зүйл гэж хаягласан элс, шороо мэт зүйл дээрх улаан хүрэн өнгийн толбонд цус илэрсэн. Б.Ам-гээс хураан авсан гэх хүрэн эмжээртэй урдаа 4 ширхэг хар товчтой саарал өнгийн цамц, хөх өнгийн жинсэн өмдөн дээр илэрсэн цус нь ДНХ-ийн тогтоцоороо нэг эрэгтэй хүний цус байна. Уг илэрсэн цус нь П.Тө- гэж хаягласан цустай тохирч байна. Талийгаач П.Тө--с хураан авсан гэх улаан хүрэн өнгийн дээл, шар өнгийн цамц дээрх улаан хүрэн өнгийн толбонд, хэргийн газраас илрүүлсэн цус мэт зүйл гэж хаягласан элс шороо мэт зүйл дээр илэрсэн цусны ДНХ-ийн тогтоц тогтоогдоогүй” гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Шүүгдэгчийн үйлдлийн улмаас П.Тө-ын биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 201830014 дугаартай шинжээчийн “Талийгаач П.Тө-ын цогцост: Баруун чихний омог, баруун ташаан толгойд цус хуралт, баруун хацрын төвгөр, баруун эрүүний доор, духны урд хэсэгт, хамрын үзүүр хэсэг, зүүн чамархайн хэсэг, зүүн хацрын төвгөрт, хэвлийн урд хэсэг, нурууны ар хэсэгт зулгаралт, толгойн орой, зулай болон дагзны хэсэгт шарх гэмтэл учирсан байна. Дээрх гэмтлүүд нь талийгаач П.Тө-ыг амь байх үед үүссэн гэмтлүүд байна. Талийгаач П.Тө-ын цогцост үүссэн гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүснэ. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна “ гэсэн дүгнэлтээр тогтоогдож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч, гэрчээс авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч хохирогчийн мэдүүлэг нь өөр хоорондоо зөрүүгүй, хэрэгт хамааралтай шүүгдэгч П.Тө-ыг зодсон үйл баримтыг нотолсон байна. Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байна. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй хэргийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна. Шүүгдэгч Б.Ам- нь П.Тө-ыг цохиж зодсон үйлдэлдээ шууд санаатай хандаж түүний биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ. Шүүгдэгч Б.Ам- иргэн П.Тө-ын Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “хүний халдашгүй дархан байх эрх” буюу “хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг” зөрчиж түүнийг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна. Иймд Б.Ам-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч В.******* Б.Ам- П.Тө-ын биед хөнгөн гэмтэл учруулсан нь тогтоогдохгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлт гаргасныг хүлээж авах боломжгүй. Учир нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар Б.Ам-гийн үйлдэл хангалттай тогтоогдож байна. Хохирогч П.Тө- нь 2018 оны 08 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө шүүгдэгч Б.Ам-д ийнхүү зодуулснаасаа хойш сураггүй байж байгаад 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө аймгийн сумын багийн нутагт байх голд живж нас барсан байдалтай олдсон нь хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл насанд хүрээгүй гэрч Т.ийн “...2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 08 цаг өнгөрч байхад морио ойртуулах гээд голын зах дээр очсон юм. Тэр үед сумын төвийн хойд голын усанд нэг юм байхаар нь ойртож очоод харсан чинь голын усанд нэг хүн уначихсан, нуруу болон өгзөг хэсэг нь ил гарчихсан, доошоо хараад хэвтэж байхаар нь цагдаад мэдэгдсэн” гэсэн мэдүүлгээр хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П.гийн “...Би талийгаачийг нас барсан талаар 2018 оны 08 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн орчим өөрийн хүүоос сонссон. ...Талийгаач ...2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс хойш сураггүй байж байгаад тэр голоос олдсон...” гэсэн мэдүүлгээр болон аймаг дахь Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 201830014 дугаартай “...Талийгаач П.Тө-ын цогцост архаг хууч өвчин тогтоогдсонгүй. Талийгаач П.Тө- нь нойтон живэлтийн улмаас нас барсан байна” гэсэн дүгнэлтээр тогтоогджээ. Улсын яллагч яллах дүгнэлтдээ “Б.Ам- талийгаач П.Тө-ыг зодсоны дараа түүнийг голын усанд оруулан орхиж явсны улмаас П.Тө- нь усанд живж нас барсан бөгөөд тэрээр “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн...” гэжээ. Хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг нь Б.Ам-, П.Тө-ыг зодсныг нотолсноос П.Тө-ыг голын усанд орхиж явсан гэх үйл баримтыг нотлоогүй ба бусад нотлох баримтуудаар яллах дүгнэлтэд дурдсан хэргийн үйл баримт тогтоогдохгүй байна. Гэм буруугийн болгоомжгүй хэлбэрийн мөн чанар нь гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэж түүнийг гаргахгүй байж чадна гэж тооцсон боловч хохирол хор уршиг учирсан эсхүл хохирол хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой боловч мэдэлгүй үйдсэний улмаас хор уршиг учирсан болохыг шаардана. Өөрөөр хэлбэл гэмт хэрэг үйлдэж байгаа хүн өөрийн үйлдлийн улмаас учрах нийгэмд аюултайг урьдчилан харах боломжтой байсан боловч уг хор уршгаас сэргийлэх хүсэл зоригийн үйлдэл хийхэд шаардагдах зохих сэрэмжлэл гаргаагүй байдагт оршино. Хэргийн нөхцөл байдалд дүгнэлт хийхэд Б.Ам- П.Тө- нар нь зодолдсны дараа шүүгдэгч амь хохирогч П.Тө-ыг голын эрэг дээр орхиж явсан гэж мэдүүлдэг ба түүний яллагдагчаар өгсөн энэ мэдүүлгийг үгүйсгэсэн няцаасан нотлох баримт хэрэгт авагдаагүй байна. Б.Ам- нь П.Тө- аль аль нь тухайн үед архи уусан байсан бөгөөд тэдний хэн аль нь нэгнийгээ орхиж явахгүй байх талаар ямар нэгэн үүрэг хүлээгээгүй байсан байна. Шүүгдэгчийн амь хохирогч П.Тө-ыг орхиод явсныг хууль бус шинжтэй үйлдэл гэж үзэх үндэслэлгүй. Мөн шүүгдэгчийн амь хохирогчийг голын эрэг дээр орхиж явсны дараа хохирогч гол руу орж живэх боломжтойг ухамсарлаж урьдчилан мэдэх боломжгүй учир түүнийг өөрийн үйлдэлдээ болгоомжгүй хандсан гэж үзэх үндэслэлгүй. Түүнчлэн шүүгдэгчийн үйлдэл нь П.Тө- нойтон живэлтийн улмаас нас барсан хор уршигтай шалтгаант холбоо байхгүй байх тул Б.Ам-д холбогдох хэргээс болгоомжгүйгээр П.Тө-ын амь насыг хохироосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын Б.Ам-д холбогдох хэргээс Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн дүгнэлтийг хүлээн авч шийдвэрлэлээ. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч П. шүүгдэгчээс хохирол нэхэмжлээгүй болохыг дурдах нь зүйтэй байна. Шүүгдэгч Б.Ам-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон учир Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан үзэх хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлс нь цаашид ашиглах боломжгүй тул эд мөрийн баримтуудыг устгаж, хохирогчийн төлөөлөгч хохирол нэхэмжлээгүй учир шүүгдэгчийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзээд Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1.5, 1.6, 1.8, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.10 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.Ам-д Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг мөн хуулийн 10.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс Эрүүгийн хуулийн 10.6 дугаар зүйлд заасан П.Тө-ын амь насыг болгоомжгүйгээр хохироосон гэх хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүгдэгч ******* овогт Бат-гийн Ам-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Ам-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 / нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ам-д оногдуулсан 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн тэнцүү хэмжээгээр төлөхөөр тогтоосугай.

5. Шүүгдэгч Б.Ам- нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1000000 төгрөгөөр торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй /15000 төгрөг/ тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих журамтай болохыг анхааруулсугай.

6. Шүүгдэгч Б.Ам-д өмнө авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цус мэт хүрэн өнгийн зүйл болсон шорооны хэсэг 1 ширхэг, хар саарал өнгөтэй 1 хос оймс, улаан өнгөтэй шилебэн малгай 1 ширхэг, улаан өнгөтэй урд хэсэгтээ “KEEPGOING” гэсэн цагаан өнгийн бичигтэй, хүрэн бор өнгийн хүрээтэй даавуун малгай 1 ширхэг, .улаан хүрэн өнгөтэй, урд энгэр хэсэг нь урагдсан даавуун дээл 1 ширхэг, шаргал өнгөтэй, зах хэсэг нь урагдсан, зах хэсэг нь улаан хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон цамц 1 ширхэг, зах болон энгэр хэсэг нь урагдсан хар өнгийн оруулгатай, цагаан эрээн өнгийн цамц 1 ширхэг, хар өнгөтэй, ул хэсэг нь ханзарсан бакалан гутал 1 хос, цайвар өнгөтэй, хөлийн ороолт 1 хос, хар өнгийн оймс 1 хос, цогцосны гарын хуруунуудаас авсан хумс 10 ширхэг урд хэсэгтээ 5 ширхэг товчтой, саарал өнгийн даавуун цамц 1 ширхэг, урд энгэр хэсэгтээ “supreme” гэсэн бичигтэй хөх цэнхэр өнгийн цамц 1 ширхэг, баруун шурхагнагны дотор хэсэгт хүрэн өнгийн зүйл болж бохирлогдсон хөх өнгийн жинсэн өмд 1 ширхгийг тус тус устгасугай.

8. Шүүгдэгчийн 3500000 төгрөгийн үнэ бүхий хонгор зүсийн морь, 1500000 төгрөгийн үнэ бүхий шарга зүсний морийг битүүмжилсэн прокурорын 2018 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 5/74 дугаартай тогтоолыг тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Хохирогч шүүгдэгчээс хохирол төлбөр нэхэмжлээгүй, шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийг шүүхэд ирүүлээгүй, иргэний үнэмлэхийн лавлагаа хэрэгт хавсаргагдсан болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.

11. Шийтгэх тогтоолыг улсын яллагч түүний дээд шатны прокурор, шүүгдэгч хохирогч тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ З.НАНДИНЦЭЦЭГ