Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 16

 

 

                             Б.А, С.Б, П.А нарт холбогдох

                                                                              эрүүгийн хэргийн тухай                                                                                                

      Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч О.Однямаа, Ерөнхий шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

            Прокурор: Д.Д,

            Шүүгдэгч: Б.А, П.А,

            Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Н.У, З.А

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Баярмаа нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Адъяа даргалж шийдвэрлэсэн, 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолтой, шүүгдэгч Б.А, П.А, С.Б нарт холбогдох, эрүүгийн 201610000227 дугаартай, 2 хавтас, 358 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.А, шүүгдэгч П.Агийн өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлыг үндэслэн  давж заалдах шатны шүүх 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Батчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: А,

Шүүгдэгч: А,

Шүүгдэгч: Б нарт холбогдуулан аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ. 

Шүүгдэгч Б.А, С.Б, П.А нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны үед Алтанширээ сумын 3 дугаар баг, ***гэх газраас иргэн Н.Чын 2 тооны хонийг машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж, түүнд 360000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.А, С.Б, П.А нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны үед Алтанширээ сумын  3 дугаар баг, ***гэх газраас иргэн Б.Мийн 3 тооны төлгийг машин маеханизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж, түүнд 270000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.А, С.Б, П.А нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 30-31 нд шилжих шөнө Алтанширээ сумын 3 дугаар баг, ***гэх газраас иргэн А.Ягийн 1 ямаа, 1 хонийг машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж, түүнд 280000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.А, С.Б, П.А нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан 2016 оны 05 дугаар сарын 27-ны үед Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг *** гэх газраас иргэн Ч.Бийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж 635000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан, мөн хажуу талд нь байсан иргэн Б.Уын амбаараас 639000 төрөгийн эд зүйлс хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.А, С.Б, П.А нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаратай Сонота-2 маркийн автомашин ашиглан 2016 оны 05 дугаар сарын 27-ны үед Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг *** гэх газраас иргэн Б.Уийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж 535000 төгрөгийн эд зүйлс хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Б.А, П.А, С.Б нарыг урьдчилан үгсэн тохиролцож бүлэглэн, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Аыг эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ял, шүүгдэгч П.Ад эд хөрөнгө хураахгүйгээр 6 сар баривчлах ял, шүүгдэгч С.Бт эд хөрөнгө хураахгүйгээр 2 жил 6 сар хорих ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ад оногдуулсан 2 жил 6 сар хорих ял, шүүгдэгч С.Бт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Ад оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий баривчлах байранд ганцаарчлан эдлүүлэхээр,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн браимтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хөшиг 1 ширхэгийг устгах,

Эрүүгийн байцаан шийтгэх хулуийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн Д.Хүрэнхүүгийн эзэмшлийн 92-10 ДГО улсын дугаартай автомашин, шүүгдэгч П.Агийн эзэмшлийн 4 ханатай монгол гэр, шүүгдэгч Б.Аы эзэмшлийн 5 ханатай монгол гэр, шүүгдэгч С.Бын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 2 000 000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Ааас 667000 төгрөг, шүүгдэгч П.Агаас 667000 төгрөг, шүүгдэгч С.Баас 667000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,

Шүүгдэгч Б.А, С.Б, П.А нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичигбаримт шүүхэд ирээгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Бт оногдуулсан 2 жил 6 сарын хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Бт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, П.А нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-т зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж,

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний хувьд өөрийн хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа. Цаашид хулгай хийхгүйгээр амьдарч чадна. Би эхнэр Саранзаяа, 2 сартай охин Золжаргалтай амьдардаг. Хэдийгээр ялтай байхад ял оногдуулсан ч ялыг чангадсан гэж үзэж байгаа тул хохирол төлбөр нөхөн төлсөн байдал, хувийн амьдрал зэргийг харгалзан ялыг минь хөнгөлж өгнө үү... Би Ягийн малыг хулгайлж байгаагаа мэдэж байсан, бусдыг нь хулгай гэж мэдээгүй гэв.

Шүүгдэгч П.Агийн өмгөөлөгч З.А давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогч нарын алдсан зүйлсээс 5 ханатай монгол гэрийн хошлон, 25 метр элдээгүй сур, 17 инчийн телевизор, 10 метр сур зэрэг эд зүйл алдагдсан эсэх нь тодорхойгүй, тогтоогдсон зүйлгүй байдаг. А нар нь амбаараас ямар эд зүйл авснаа тодорхой мэдүүлдэг. Мөн алдагдсан гэх эд зүйлийн талаар гарсан үнэлгээ ч тухайн эд зүйлийн бодит байдалтай нийцсэн үнэлгээ гараагүй учир дутагдалтай байдал харагддаг. А нь хохирогч нарт учруулсан хохирол төлбөрөө мөрдөн байцаалтын шатнаас эхлэн барагдуулж байсан ба 280000 төгрөгийг мөрдөн байцаагчид хүлээлгэн өгсөн, мөн хохирогч У,  Б, У, Ч нарт эд зүйл, хохирлын мөнгийг илүү төлсөн байдал харагддаг. Агийн хувьд үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн, хохирогч нарт учирсан хохирол төлбөрийг бүрэн төлж барагдуулсан тул ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү. А нь 2 хүүхдийнхээ хамтаар амьдардаг, өрх толгойлсон эмэгтэй, ар гэрийнхээ ахуй амьдрал болон үр хүүхдүүддээ анхаарал халамж тавих хүний нэг байдаг учир энэхүү нөхцөл байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулан ял шийтгэлийг нь хөнгөрүүлж өгнө үү гэв.

Прокурор Д.Д давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: Хохирогч нарт учирсан хохирол, хохирлын үнэлгээ хэрэгт авагдсан баримтаар хангалттай нотлогдсон байгаа. Хохирогч нар өдөр болгон өвөлжөөн дээрээ байна гэж байхгүй, нэг ирэхэд нь л хулгай орсон байсан учраас хохирогч нарын мэдүүлсэн мэдүүлэг, шүүгдэгч нарын мэдүүлэг зэргийг үнэлээд гэмт хэрэг гарсан цаг хугацааг тогтоосон байгаа. А хулгайн зүйлээс аваагүй байх нь хамаагүй, хулгайн хэрэгт субьектив санаа зорилгоороо нэгдээд үйлдэл, оролцоогоороо оролцоод явсан байдаг. Анхан шатны шүүх хуралдаан дээр Аы хэргээ хүлээн мэдүүлдэг тул шүүхээс оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй. Хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл байхгүй тул шүүгдэгч, өмгөөлөгчийн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Шүүгдэгч П.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хэргийг санаачилж хийгээгүй. А өөрөө энэ хэргийг хийсэн байж надруу чихээд байгаа. Миний хүүхдүүдийг гадны хүмүүс очиж айлгаад байгаа сураг байгаа, би энэ хэргийг ганцаараа хийгээгүй. Миний ял шийтгэлийг багасгаж өгнө үү гэв.

 

Шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Н.У давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны байх хуулийн шаардлагыг хангаагүй. А энэ үйлдлийг хийгээгүй гэдэг. Мөрдөн байцаалтын шатанд хэрэг хэдийд, яаж үйлдсэнийг нарийн тогтоогоогүй, тэдний үед гэж өдрийг тодорхой тогтоолгүйгээр ажиллагаа хийсэн гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл Ягийн малыг хулгайлсан өдрөөс бусад өдөр нь тогтоогдоогүй байна. Мөн гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр тогтоогдоогүй. Хулгайн гэмт хэрэг нь өөртөө ашиг олох гэсэн шунахайн сэдэлттэй байх ёстой гэтэл Аы хувьд уг гэмт хэргийг үйлдсэнээр өөртөө эд хөрөнгө олж захиран зарцуулсан нөхцөл байдал байхгүй юм. Иймээс нотолбол зохих асуудлууд тогтоогдоогүй байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 308 дугаар зүйлд зааснаар Б.А, С.Б, П.А нарт холбогдох хэргийг бүхэлд нь хянаж үзээд анхан шатны шүүхийн тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1-д заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх шаардлагад нийцсэн тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй давж заалдах шатны шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.А, С.Б, П.А нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны үед Алтанширээ сумын 3 дугаар баг, ***гэх газраас иргэн Н.Чын 2 тооны хонийг машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж, түүнд 360000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.А, С.Б, П.А нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны үед Алтанширээ сумын  3 дугаар баг, ***гэх газраас иргэн Б.Мийн 3 тооны төлгийг машин маеханизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж, түүнд 270000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.А, С.Б, П.А нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 5 дугаар сарын 30-31 нд шилжих шөнө Алтанширээ сумын 3 дугаар баг, ***гэх газраас иргэн А.Ягийн 1 ямаа, 1 хонийг машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж, түүнд 280000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.А, С.Б, П.А нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан 2016 оны 05 дугаар сарын 27-ны үед Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг *** гэх газраас иргэн Ч.Бийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж 635000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан, мөн хажуу талд нь байсан иргэн Б.Уын амбаараас 639000 төрөгийн эд зүйлс хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.А, С.Б, П.А нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаратай Сонота-2 маркийн автомашин ашиглан 2016 оны 05 дугаар сарын 27-ны үед Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг *** гэх газраас иргэн Б.Уийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж 535000 төгрөгийн эд зүйлс хулгайлж, бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан зэрэг гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцсэн шүүгдэгч Б.Аы яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 152-155, 157-158, 159-160/, шүүгдэгч С.Бын мэдүүлгүүд /хх 170-172, 176-177/, шүүгдэгч П.Агийн яллагдагчаар өгсөн мэдүүлгүүд /хх 162-164, 167-168/,  Ашид билгүүн ХХК-ийн эд зүйлсийн үнэлгээ хийсэн шинжээчийн дүгнэлтүүд /хх-117, 119, 121, 127, 133/, хохирогч Н.Ч /хх 98-99/, Б.М /хх 94-95/, А.Я /хх 90-91/, Ч.Б /хх 85-87/, Б.У /хх 80-82/, Б.У /хх 74-77/, гэрч Б.Гантулга /хх 100-101/, Д.Батхуяг /хх 102-103/, Б.Сугармаа /хх 109-110/, ф.Отгонтөгс /хх 113-115/ нарын мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсон, шүүгдэгч нарыг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Мөрдөн байцаалтын болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчөөгүй, анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.А нь Эрүүгийн хуулийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг давтан, бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч үйлдсэн болох нь дээр дурдсан нотлох баримтаар хангалттай тогтоогдож байх тул түүнийг гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэл бүхий болсоны зэрэгцээ шүүгдэгч Б.Аы давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан “шүүгдэгч С.Б, П.А нартай бүлэглэн, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг үйлдээгүй” тухай гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн энэ хэргийн хувьд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудал бүрэн тогтоогдсон ба шүүгдэгч Б.Аы өмгөөлөгч Н.Уийн давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан хэрэг гарсан байдал, хэргийг үйлдсэн цаг хугацаа, сэдэлт тогтоогдоогүй тул хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах тухай саналыг хүлээн авах боломжгүй гэж үзнэ.

Учир нь шүүгдэгч нар нь 2016 оны 05 сард дээрх гэмт хэргүүдийг давтан үйлдлээр үйлдсэн талаараа тууштай мэдүүлдэг төдийгүй энэ нь хэрэгт цугларсан хохирогч нарын мэдүүлэг /хх 74-77, 80-82, 85-87, 90-91, 94-95, 98-99/, гэрч Б.Гантулга /хх-100/, Д.Батхуяг /хх-102/, Б.Сугармаа /хх-109/ нарын мэдүүлгээр тогтоогдсон байдаг ба тухайн хэргийг 2016 оны 05 дугаар сарын хэдний өдөр үйлдсэнийг нарийвчлан тогтоох нь  хэргийн талаарх чухам ямар нөхцөл байдлыг тогтооход ач холбогдолтой нь ойлгомжгүйн гадна энэ нь шүүгдэгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан гэх үндэслэл тогтоогдсонгүй.

Мөн шүүгдэгч Б.А нь энэ гэмт хэргийг шууд санаатай, шунахай сэдэлтээр үйлдсэн нь шүүгдэгч С.Б, П.А нарын мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгээр хангалттай тогтоогджээ.

            Улмаар анхан шатны шүүх шүүгдэгч С.Быг гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, түүний ар гэрийн ахуй амьдрал, хувийн байдал болон анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэргийг нь харгалзан оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах хугацаа тогтоосон,  

 Шүүгдэгч П.Аг Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаар шийтгэх тогтоолоор Эрүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулж, уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон тул анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэж, түүнд 6 сар баривчлах ял оногдуулсан,

Шүүгдэгч Б.Аыг Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн тул ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэн түүнд хорих ял оногдуулж, ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Энэ нь Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.2-т зааснаар шүүх ял оногдуулахдаа гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршгийн шинж чанар, хохирлын хэр хэмжээ, хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан, шүүгдэгч нарт оногдуулсан ял шийтгэл хүнд биш байх тул шүүгдэгч Б.А, шүүгдэгч П.Агийн өмгөөлөгч З.А нарын ялыг хөнгөрүүлэх тухай давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ. 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 313, 315 дугаар зүйлийн 315.1.1, 325 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Дорноговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.А, шүүгдэгч П.Агийн өмгөөлөгч З.А нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Давж заалдах шатны шүүх магадлал гаргахдаа Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар магадлалыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     А.САЙНТӨГС

                                      ШҮҮГЧИД                                     О.ОДНЯМАА

                                                                                            Н.БАТЧИМЭГ