Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 27 өдөр

Дугаар 04

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүх хуралдааныг шүүгч Н.Адъяа даргалж,

Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Э.Уранбилэг,

                                          Улсын яллагч Д.Дэлгэрбаяр,                              

                                          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун, З.Алтанцэцэг, Т.Урангоо нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар аймгийн Прокурорын газраас:

 

          Эрүүгийн 201610000227 дугаарт хэргийн шүүгдэгч:  

 

          Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Сайншанд суманд 1992 оны 10 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, 24 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эцэг, эх, дүүгийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Мааньзавын 7-92 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ялаар шийтгүүлсэн Хонгор овогт Бямбадоржийн Адуунчулуун /ЕС92101512/,

Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Галуут суманд 1978 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр төрсөн, 38 настай, эмэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар баг, Сайн-Ус гэх газар оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, биечлэн эдлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоосон Дүгэрсүрэн овогт Пядорын Алтантуяа /ЕБ78010400/,

Монгол Улсын иргэн, Дорноговь аймгийн Хатанбулаг суманд 1990 оны 03 дугаар сарын 03-ны өдөр төрсөн, 26 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 9-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй Урсад овогт Сарангэрэлийн Болдбаяр /ЕЛ90090912/-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэнд дурдсанаар/

 

 Шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны үед Алтанширээ сумын 3 дугаар баг Сайн-Ус гэх газраас иргэн Н.Чулуунбатын 2 тооны хонийг машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж түүнд 360000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны үед Алтанширээ сумын 3 дугаар баг Сайн-Ус гэх газраас иргэн Б.Мөнгөнчимэгийн 3 тооны төлгийг машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж түүнд 270000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Алтанширээ сумын 3 дугаар баг Сайн-Ус гэх газраас иргэн А.Ягаанхүүгийн 1 ямаа, 1 хонийг машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж түүнд 280000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан 2016 оны 05 дугаар сарын 27-ны үед Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг “Үзүүр хайрхан” гэх газраас иргэн Ч.Банзрагчийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж 635000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан, мөн хажуу  талд нь байсан иргэн Б.Ууганбаярын амбаараас 639000 төгрөгийн эд зүйлс хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан,

мөн шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан 2016 оны 05 дугаар сарын 27-ны үед Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг “Үзүүр хайрхан” гэх газраас иргэн Б.Уранчимэгийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж  535000 төгрөгийн эд зүйлс хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч Б.Адуунчулуун шүүхийн хэлэлцүүлэгт: Эхлээд 2 хонь, дараа нь 3 хонь хулгайлсан. Хулгайн гэмт хэрэг хийсэндээ гэмшиж байна  гэв.

Шүүгдэгч С.Болдбаяр шүүхийн хэлэлцүүлэгт: Хулгай хийе гэж бодоогүй. Б.Адуунчулуун, П.Алтантуяа нартай хамт явж байгаад хэрэгт холбогдсон. Айлуудаас хонь, ямаа хулгайлсан, айлын амбаараас хулгай хийсэн 6 үйлдэл байгаа. Эхлээд Чулуунбатын 2 хонь, Мөнгөнчимэгийн 3 хонь Ягаанхүүгийн 1 хонь 1 ямаа, Банзрагч, Ууганбаяр, Уранчимэг нарын амбаараас хулгай хийсэн гэв.

Шүүгдэгч П.Алтантуяа шүүхийн хэлэлцүүлэгт: Би энэ хоёртой хамтран уриалан дуудаж хулгай хийсэн гэдэг худлаа. Чулуунбатын 2 хонь, Мөнгөнчимэгийн 3 хонь, Ягаанхүүгийн 1 хонь, 1 ямаа, Банзрагч, Ууганбаяр, Уранчимэг нарын амбаараас хулгай хийсэн нийт 6 удаагийн хулгайн хэрэгт холбогдсон гэв.

Хохирогч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 06 дугаар сарны 15-ны үеэр буцаад Алтанширээ сум Үзүүр хайрхандаа иртэл манай амбаарын хаалгыг онгойлгочихсон байсан. Хулгайд алдагдсан эд зүйлээ буцаан авсан, харин монгол гэрийн хөшгийг хэрэглээд их муухай болгочихсон байсан болохоор түүнийг бид аваагүй, хөшигнийхөө үнийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг / хх-74-77/,

Хохирогч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 06 дугаар сарны 15-ны үеэр буцаад Алтанширээ сум Үзүүр хайрхандаа иртэл манай амбаарын хаалгыг онгойлгочихсон байсан. Миний хувьд хулгайд алдсан тэмээний ноосон хөнжил, 2 ширхэг эсгий гудас, орны бүтээлэг, эмээлийн мод, 2 хүний хөнжил зэрэг эд зүйлээ буцаагаад авсан, элдээгүй сурныхаа 25 метр орчмыг буцаагаад авсан. Үнэлгээгээр гарсан 25 метр сурны үнэ 150000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг / хх-80-82/,

Хохирогч Ч.Банзрагчийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын сүүлээр би Уранчимэг, хүү Ууганбаяр нарыг дагуулан гэрээрээ Дэлгэрэх сумын Хар чулуут гэх газар оторлож байгаад 2016 оны 06 дугаар сарын 15-ны үеэр буцаад Алтанширээ сум Үзүүр хайрхандаа иртэл манай амбаарын хаалгыг онгойлгочихсон байсан. ... 5 ханатай монгол гэрийн мяндсан хошлонгоо буцааж аваагүй. Үүний үнэлгээ болох 20000 төгрөгийг хулгай хийсэн хүмүүсээс нэхэмжилнэ. Бусад эд зүйлээ хүлээн авсан гэсэн мэдүүлэг /хх-85-87/,

Хохирогч А.Ягаанхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.05.31-ний өглөө манай малыг харж байсан Алтангэрэл надтай утсаар яриад танай хонийг урьд шөнө хотонд чинь хашиж орхиод өглөө бэлчээрт гаргах гээд иртэл хотны чинь өмнө машин ирээд мал ачаад явсан бололтой машины мөр байна.  Зүсээрээ ямаа, хонь 2 дутаад байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг / хх-90-91/,

Хохирогч Н.Чулуунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай мал Сайншанд сумаас зүүн хойшоо Сайн-Ус гэх газар Мөнгөнчимэг гэх хүний малд байдаг. Би 2015 оны хавар Мөнгөнчимэгийнд 2 тооны нас гүйцсэн буюу 7 настай 2 эр хонь аваачиж тавьсан. 2016.05.10-ны үед Мөнгөнчимэг надтай утсаар яриад таны нөгөө хавар тавьсан 2 эр хонь чинь алга болсон байна гэсэн. Тэрнээс хойш манай хонины талаар сураг гарахгүй байсан ба Мөнгөнчимэг өөрийн 3 хонио алдсан гэж байсан гэсэн мэдүүлэг / хх-98-99/,

Хохирогч Б.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай хонинд байсан Чулуунбат ахын хар халзан эр хонь, хүрэн эр хонь бэлчээр дээрээсээ алга болсон. ... 2016 оны 05 дугаар сарын 20-ны үед манай хонин дотрооос 3 төлөг дутсан гэсэн мэдүүлэг / хх-94-95/,

Гэрч Б.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын эхээр Алтантуяа, Болдбаяр, Адуунчулуун нар хөдөө ирээд буцахдаа хоттой хониноосоо 2 эр хонь бариад амьдаар нь аваад явсан. Би тэр эр хониудыг тэдний хонь мөн үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Хар халзан болон хүрэн толгойтой хонь байсан. 2016.05.30-ны өдөр Алтантуяа, Адуунчулуун, Болдбаяр болон эхнэрийн хамт ирээд унтаад явна гэж байснаа гэнэт 22 цагийн үед явлаа гээд яваад өгсөн. Тэр өдөр гэрээсээ хонь, ямаа 2 огт авч яваагүй гэсэн мэдүүлэг / хх-100-101/,

Гэрч Д.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын эхээр Болдбаяр 2 хонь, дараа нь 3 хонь авчирч өгсөн. 2016 оны 05 дугаар сарны сүүлээр 1 хонь, 1 ямаа авчирч өгсөн. Цагаан өнгийн машинтай явж байсан гэсэн мэдүүлэг / хх-102-103/,

Гэрч Ф.Отгонтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.05.30-ны өдөр Алтантуяа, Адуунчулуун, Болдбаяр бид 4 хөдөө гэр лүү явсан. Тэндээ унтаад явна гэж байтал Адуунчулуун гэнэт явъя гээд бөөндөө буцаад аймаг явсан. Би тухайн үед машины ард суугаад 2 настай хүүхдээ хөхүүлээд явсан ба замдаа унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд хөдөө айлын гадаа очоод машины багажинд мал ачиж байгаа бололтой байсан. ... Маргааш өглөө нь хонь, ямаагаа Адуунчулуун болон манай нөхөр Болдбаяр нар янзлаад махыг нь ченжид зарсан гэсэн мэдүүлэг / хх-113-115/,

Шүүгдэгч Б.Адуунчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.05.10-ны үед байх Алтантуяа эгч, Болдбаяр бид 3 хамт хонинд нь явсан ба гэрээс нь хойшоо Сайн-Ус гэх газраас хойшоо овооны хойд талд явж байхад 10 гаруй хонь таарсан. Би хажуугаар нь гараад явахад Алтантуяа эгч байж бай, эргээд наад хонин дээрээ очдоо гэхээр нь эргэж  очоод хонины хажууд зогссон. Бид нар тойруулж хурааж байгаад хар халзан хонь, хүрэн толгойтой хонь авсан. Машины багажинд хонио хийгээд гэр лүүгээ харих замд Алтантуяа эгчийн хонь таараад тэнд 2 хонио тавьж үлдээсэн. Тэнд 2 хоноод буцахдаа 2 хонио авч яваад янзалж зарсан. ... 2016.05.20-ны үед байх  Алтантуяа эгч, Болдбаяр бид 3 хөдөө гэрлүү нь хамт явсан. ... гэрээс баруун хойшоо малд явсан. ... явж байхад 30 гаруй тооны хонь байсан ба тэр хонин дээр очиход Алтантуяа эгч энэ айлын хонь тасраад явж байна, эндээс хэдэн хонь авчихъя гэхээр нь би болох юм уу гэхэд зүгээрээ ойр хавьд айл байхгүй гэсэн. Тэгээд Болдбаяр 2 хонь, Алтантуяа эгч 1 хонь барьж багажинд хийсэн. ...Аймагт Болдбаярынд ирж хонио янзлаад Болдбаяр ченжид аваачиж өгсөн. ... 2016.05.30-ны өдөр Алтантуяа эгч надруу яриад хөдөө гэр лүүгээ явах гэсэн юм, чи машин бариад өгөөч гэсэн. Тэгээд Алтантуяа эгч, Болдбаяр болон эхнэр бид нар хөдөө явсан. Тэгээд тэндээ унтах гээд байж байтал 22 цагийн үед Алтантуяа эгч ер нь хэдүүлээ өнөөдөр буцаж аймаг явъя гээд бид нар буцсан. Буцах замдаа Ягаанхүү гуайн гадуур гарахад Алтантуяа эгч буугаад гэрлүү нь явснаа гэр нь цоожтой байна гээд хүрээд ирсэн. Болдбаяр бид 2-ыг буугаад гайгүй бүдүүн малнаас нь авчих гэсэн. ... хонь, ямаа аваад аймагт аваачиж Болдбаяр янзлаад ченжид өгсөн. 2016.05.27-ны өдрийн орчим байх ... айлын өвөлжөөн дээр хүрээд очиход зэрэгцүүлж тавьсан 2 амбаар байсан. Болдбаяр зүүн талынх нь амбаарын цоожийг төмрөөр хөшөөд нээсэн бололтой нэг төмөр газар шидээд амбаар луу орж байсан. Би очоод яах гэж байгаа юм бэ гэхэд Болдбаяр зүгээр зүгээр гэсэн. Харин Алтантуяа юм хэлээгүй. Болдбаяр амбаар дотроос хөнжил гудас зэрэг зүйлийг гаргаад байсан. Нөгөө талын амбаарыг нь бас нээгээд баахан зүйл гаргаж ирээд эдгээрийг машиндаа аччих гэсэн. Алтантуяа эгч бид 2 машиндаа ачсан. ... Бид тэдгээр зүйлийг ачаад баруун тийшээ явсан ба замд бас нэг өвөлжөө байсан. Уг өвөлжөөн дээр очиход Болдбаяр хажуу талын модыг нь сугалж аваад дотроос нь эд зүйл гаргаж машинд ачсан гэсэн мэдүүлэг /хх-152-155, 157-158,

Шүүгдэгч С.Болдбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.05.10-ны үед байх Алтантуяа эгч, Адуунчулуун бид 3 хамт хонинд нь явсан ба гэрээс нь хойшоо Сайн-Ус гэх газраас хойшоо овооны хойд талд явж байхад 10 гаруй хонь таарахад Алтантуяа эгч энэ хонин дунд манай 2 хонь байна гээд барьж авсан. Тэр хонийг бариад буцаж яваад Алтантуяагийн хонинд нийлүүлсэн. Аймаг явахдаа нөгөө 2 хонио авч яваад манай гэрт хийж ченжид өгсөн. 2016.05.20-ны үед Алтантуяа эгч хөдөө гэр лүүгээ яваад ирье гээд Адуунчулуун бид 3 хамт явсан. ... малд нь машинтай явсан ба гэрээс баруун хойш явж байгаад 20-30 хоньтой таарсан. Алтантуяа манай хонь биш байна гэхэд Адуунчулуун хэдэн тарган хонь байна гэсэн. Алтантуяа авчих уу гэхэд Адуунчулуун тэгье гэсэн. Тэндээс бид 3 нэг нэг төлөг бариад багажинд хийсэн. Аймагт ирээд манай гэрт янзлаад ченжид өгсөн. 2016.05.30-ны өдөр Алтантуяа хэдүүлээ манай хөдөө гэр лүү яваад мал хуйгаа хараад ирье гэсэн. Тэндээ орой унтана гэж байснаа болиод явцгааж байхдаа нэг айлын гадаа очиж зогсоод Адуунчулуун айлруу нь орох гэж байснаа болиод буцаад ирээд эндээс хонь авна гэхээр нь яах гээд байгаа юм бэ гэхэд эднийх хүнгүй байна зүгээрээ гэсэн. ...Бид нар ямаа, хонь 2 ачаад аймаг дээр ирээд манай амбаарт малаа хйигээд маргааш өглөө нь Адуунчулуун бид 2 янзлаад ченжид өгсөн. .... явж байхад нэг айлын өвөлжөө таарсан. ... Адуунчулуун ганцаараа машинаас буугаад тэр 2 амбаарын цоожийг нээчихээд дотор нь янз бүрийн юм байна гэхэд Алтантуяа намайг чи буугаад хамт ороод авчих гэсэн. Бид нар бөөндөө тэдгээр зүйлийг зөөж машины багажинд хийсэн. Тэндээсээ хөдлөөд баруун тийш яваад дахиад нэг айлын өвөлжөөн дээр очоод тэнд байсан нэг амбаарын гадна очиж зогсоод Адуунчулуун уг амбаарын хажуу талын модыг нээгээд орсон гэсэн мэдүүлэг / хх-170-172,176-177/,

            Шүүгдэгч П.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.05.30-ны өдөр Адуунчулуун Болдбаяр нартай хөдөө гэр лүүгээ явсан. ... буцах замдаа Адуунчулуун манайхаас баруун урагшаа байдаг Ягаанхүү гуайн гадаа очиж зогссон юм. Адуунчулуун буугаад гэр лүү алхаж байснаа буцаад ирсэн ба гэрт нь хүн алга байна гээд Болдбаярыг дуудсан. Болдбаяр тэр 2 хоттой хониноос 1 ямаа, 1 хонь гаргаж багажинд хийсэн. ... явж байгаад нэг айлын өвөлжөөн дээр ирж зогсоод юу байгааг нь орж үзнэ ээ гээд буусан. Адуунчулуун буцаж ирээд цоожийг нь нээчихлээ гараад ир гэж Болдбаярыг дуудсан. Тэгээд амбаар дотроос баахан юм зөөж машинд хийсэн. Тэр 2 уг амбаараас гадна хажууд нь байсан амбаарт ороод юм зөөгөөд машинд хийгээд байсан. Тэндээс хөдлөөд баруун тийшээ явахад бас нэг амбаар байсныг ухсан. Тухайн амбаараас эд зүйл хулгайлснаас 2-3 хоногийн дараа А.Ягаанхүүгийн 1 хонь, 1 ямааг хулгайлсан гэсэн мэдүүлэг / хх-162-164, 167-168/,

 

            “Ашид билгүүн” ХХК-ний эд зүйлийн үнэлгээний дүгнэлт /хх-117, 119, 121, 127, 130, 133, 136/,

Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-179, 193, 199 / зэрэг болно.  

 

Шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь бүлэглэн 2016 оны 05 дугаар сарын 10-ны үед Алтанширээ сумын 3 дугаар баг Сайн-Ус гэх газраас иргэн Н.Чулуунбатын 2 тооны хонийг машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж түүнд 360000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Н.Чулуунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай мал Сайншанд сумаас зүүн хойшоо Сайн-Ус гэх газар Мөнгөнчимэг гэх хүний малд байдаг. Би 2015 оны хавар Мөнгөнчимэгийнд 2 тооны нас гүйцсэн буюу 7 настай 2 эр хонь аваачиж тавьсан. 2016.05.10-ны үед Мөнгөнчимэг надтай утсаар яриад таны нөгөө хавар тавьсан 2 эр хонь чинь алга болсон байна гэсэн. Тэрнээс хойш манай хонины талаар сураг гарахгүй байсан... гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... манай хонинд байсан Чулуунбат ахын хар халзан эр хонь, хүрэн эр хонь бэлчээр дээрээсээ алга болсон. ... гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын эхээр Алтантуяа, Болдбаяр, Адуунчулуун нар хөдөө ирээд буцахдаа хоттой хониноосоо 2 эр хонь бариад амьдаар нь аваад явсан. Би тэр эр хониудыг тэдний хонь мөн үү, үгүй юу гэдгийг мэдэхгүй. Хар халзан болон хүрэн толгойтой хонь байсан ... гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын эхээр Болдбаяр 2 хонь авчирч өгсөн. Цагаан өнгийн машинтай явж байсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Адуунчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.05.10-ны үед байх Алтантуяа эгч, Болдбаяр бид 3 хамт хонинд нь явсан ба гэрээс нь хойшоо Сайн-Ус гэх газраас хойшоо овооны хойд талд явж байхад 10 гаруй хонь таарсан. Би хажуугаар нь гараад явахад Алтантуяа эгч байж бай, эргээд наад хонин дээрээ очдоо гэхээр нь эргэж  очоод хонины хажууд зогссон. Бид нар тойруулж хурааж байгаад хар халзан хонь, хүрэн толгойтой хонь авсан. Машины багажинд хонио хийгээд гэр лүүгээ харих замд Алтантуяа эгчийн хонь таараад тэнд 2 хонио тавьж үлдээсэн. Тэнд 2 хоноод буцахдаа 2 хонио авч яваад янзалж зарсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч С.Болдбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.05.10-ны үед байх Алтантуяа эгч, Адуунчулуун бид 3 хамт хонинд нь явсан ба гэрээс нь хойшоо Сайн-Ус гэх газраас хойшоо овооны хойд талд явж байхад 10 гаруй хонь таарахад Алтантуяа эгч энэ хонин дунд манай 2 хонь байна гээд барьж авсан. Тэр хонийг бариад буцаж яваад Алтантуяагийн хонинд нийлүүлсэн. Аймаг явахдаа нөгөө 2 хонио авч яваад манай гэрт хийж ченжид өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 20-ны үед Алтанширээ сумын 3 дугаар баг Сайн-Ус гэх газраас иргэн Б.Мөнгөнчимэгийн 3 тооны төлгийг машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж түүнд 270000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Н.Чулуунбатын мөрдөн байцаалтанд өгсөн: ... Мөнгөнчимэг өөрийн 3 хонио алдсан гэж байсан гэсэн мэдүүлэг, Хохирогч Б.Мөнгөнчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарын 20-ны үед манай хонин дотрооос 3 төлөг дутсан гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 3 хонь авчирч өгсөн. Цагаан өнгийн машинтай явж байсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Адуунчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.05.20-ны үед байх  Алтантуяа эгч, Болдбаяр бид 3 хөдөө гэрлүү нь хамт явсан. ... гэрээс баруун хойшоо малд явсан. ... явж байхад 30 гаруй тооны хонь байсан ба тэр хонин дээр очиход Алтантуяа эгч энэ айлын хонь тасраад явж байна, эндээс хэдэн хонь авчихъя гэхээр нь би болох юм уу гэхэд зүгээрээ ойр хавьд айл байхгүй гэсэн. Тэгээд Болдбаяр 2 хонь, Алтантуяа эгч 1 хонь барьж багажинд хийсэн. ...Аймагт Болдбаярынд ирж хонио янзлаад Болдбаяр ченжид аваачиж өгсөн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч С.Болдбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... малд нь машинтай явсан ба гэрээс баруун хойш явж байгаад 20-30 хоньтой таарсан. Алтантуяа манай хонь биш байна гэхэд Адуунчулуун хэдэн тарган хонь байна гэсэн. Алтантуяа авчих уу гэхэд Адуунчулуун тэгье гэсэн. Тэндээс бид 3 нэг нэг төлөг бариад багажинд хийсэн. Аймагт ирээд манай гэрт янзлаад ченжид өгсөн гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь бүлэглэн, давтан үйлдлээр 2016 оны 05 дугаар сарын 30-31-нд шилжих шөнө Алтанширээ сумын 3 дугаар баг Сайн-Ус гэх газраас иргэн А.Ягаанхүүгийн 1 ямаа, 1 хонийг машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан хулгайлж түүнд 280000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч А.Ягаанхүүгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.05.31-ний өглөө манай малыг харж байсан Алтангэрэл надтай утсаар яриад танай хонийг урьд шөнө хотонд чинь хашиж орхиод өглөө бэлчээрт гаргах гээд иртэл хотны чинь өмнө машин ирээд мал ачаад явсан бололтой машины мөр байна.  Зүсээрээ ямаа, хонь 2 дутаад байна гэж хэлсэн гэсэн мэдүүлэг, Гэрч Б.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.05.30-ны өдөр Алтантуяа, Адуунчулуун, Болдбаяр болон эхнэрийн хамт ирээд унтаад явна гэж байснаа гэнэт 22 цагийн үед явлаа гээд яваад өгсөн. Тэр өдөр гэрээсээ хонь, ямаа 2 огт авч яваагүй гэсэн мэдүүлэг, Гэрч Д.Батхуягийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 05 дугаар сарны сүүлээр 1 хонь, 1 ямаа авчирч өгсөн. Цагаан өнгийн машинтай явж байсан гэсэн мэдүүлэг, Гэрч Ф.Отгонтөгсийн мөрдөн байцаалтанд өгсөн: 2016.05.30-ны өдөр Алтантуяа, Адуунчулуун, Болдбаяр бид 4 хөдөө гэр лүү явсан. Тэндээ унтаад явна гэж байтал Адуунчулуун гэнэт явъя гээд бөөндөө буцаад аймаг явсан. Би тухайн үед машины ард суугаад 2 настай хүүхдээ хөхүүлээд явсан ба замдаа унтаад өгсөн байсан. Нэг сэрэхэд хөдөө айлын гадаа очоод машины багажинд мал ачиж байгаа бололтой байсан. ... Маргааш өглөө нь хонь, ямаагаа Адуунчулуун болон манай нөхөр Болдбаяр нар янзлаад махыг нь ченжид зарсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Адуунчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.05.30-ны өдөр Алтантуяа эгч надруу яриад хөдөө гэр лүүгээ явах гэсэн юм, чи машин бариад өгөөч гэсэн. Тэгээд Алтантуяа эгч, Болдбаяр болон эхнэр бид нар хөдөө явсан. Тэгээд тэндээ унтах гээд байж байтал 22 цагийн үед Алтантуяа эгч ер нь хэдүүлээ өнөөдөр буцаж аймаг явъя гээд бид нар буцсан. Буцах замдаа Ягаанхүү гуайн гадуур гарахад Алтантуяа эгч буугаад гэрлүү нь явснаа гэр нь цоожтой байна гээд хүрээд ирсэн. Болдбаяр бид 2-ыг буугаад гайгүй бүдүүн малнаас нь авчих гэсэн. ... хонь, ямаа аваад аймаг аваачиж Болдбаяр янзлаад ченжид өгсөн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч С.Болдбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.05.30-ны өдөр Алтантуяа хэдүүлээ манай хөдөө гэр лүү яваад мал хуйгаа хараад ирье гэсэн. Тэндээ орой унтана гэж байснаа болиод явцгааж байхдаа нэг айлын гадаа очиж зогсоод Адуунчулуун айлруу нь орох гэж байснаа болиод буцаж ирээд эндээс хонь авна гэхээр нь яах гээд байгаа юм бэ гэхэд эднийх хүнгүй байна зүгээрээ гэсэн. ...Бид нар ямаа, хонь 2 ачаад аймаг дээр ирээд манай амбаарт малаа хйигээд маргааш өглөө нь Адуунчулуун бид 2 янзлаад ченжид өгсөн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч П.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.05.30-ны өдөр Адуунчулуун Болдбаяр нартай хөдөө гэр лүүгээ явсан. ... буцах замдаа Адуунчулуун манайхаас баруун урагшаа байдаг Ягаанхүү гуайн гадаа очиж зогссон юм. Адуунчулуун буугаад гэр лүү алхаж байснаа буцаад ирсэн ба гэрт нь хүн алга байна гээд Болдбаярыг дуудсан. Болдбаяр тэр 2 хоттой хониноос 1 ямаа, 1 хонь гаргаж багажинд хийсэн гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан 2016 оны 05 дугаар сарын 27-ны үед Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг “Үзүүр хайрхан” гэх газраас иргэн Ч.Банзрагчийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж 635000 төгрөгийн эд зүйлс хулгайлсан, мөн хажуу  талд нь байсан иргэн Б.Ууганбаярын амбаараас 639000 төгрөгийн эд зүйлс хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Б.Ууганбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 06 дугаар сарны 15-ны үеэр буцаад Алтанширээ сум Үзүүр хайрхандаа иртэл манай амбаарын хаалгыг онгойлгочихсон байсан. Миний хувьд хулгайд алдсан тэмээний ноосон хөнжил, 2 ширхэг эсгий гудас, орны бүтээлэг, эмээлийн мод, 2 хүний хөнжил зэрэг эд зүйлээ буцаагаад авсан, элдээгүй сурныхаа 25 метр орчмыг буцаагаад авсан. Үнэлгээгээр гарсан 25 метр сурны үнэ 150000 төгрөгөө нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Адуунчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016.05.27-ны өдрийн орчим байх ... айлын өвөлжөөн дээр хүрээд очиход зэрэгцүүлж тавьсан 2 амбаар байсан. Болдбаяр зүүн талынх нь амбаарын цоожийг төмрөөр хөшөөд нээсэн бололтой нэг төмөр газар шидээд амбаар луу орж байсан. Би очоод яах гэж байгаа юм бэ гэхэд Болдбаяр зүгээр зүгээр гэсэн. Харин Алтантуяа юм хэлээгүй. Болдбаяр амбаар дотроос хөнжил гудас зэрэг зүйлийг гаргаад байсан. Нөгөө талын амбаарыг нь бас нээгээд баахан зүйл гаргаж ирээд эдгээрийг машиндаа аччих гэсэн. Алтантуяа эгч бид 2 машиндаа ачсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч С.Болдбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... явж байхад нэг айлын өвөлжөө таарсан. ... Адуунчулуун ганцаараа машинаас буугаад тэр 2 амбаарын цоожийг нээчихээд дотор нь янз бүрийн юм байна гэхэд Алтантуяа намайг чи буугаад хамт ороод авчих гэсэн. Бид нар бөөндөө тэдгээр зүйлийг зөөж машины багажинд хийсэн гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч П.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн ... нэг айлын өвөлжөөн дээр ирж зогсоод юу байгааг нь орж үзнэ ээ гээд буусан. Адуунчулуун буцаж ирээд цоожийг нь нээчихлээ гараад ир гэж Болдбаярыг дуудсан. Тэгээд амбаар дотроос баахан юм зөөж машинд хийсэн. Тэр 2 уг амбаараас гадна хажууд нь байсан амбаарт ороод юм зөөгөөд машинд хийгээд байсан гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь бүлэглэн, машин механизм хэрэглэж буюу 92-10 ДГО улсын дугаартай Сонота-2 маркийн автомашин ашиглан 2016 оны 05 дугаар сарын 27-ны үед Алтанширээ сумын 3 дугаар багийн нутаг “Үзүүр хайрхан” гэх газраас иргэн Б.Уранчимэгийн амбаарт хууль бусаар нэвтрэн орж  535000 төгрөгийн эд зүйлс хулгайлж бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Хохирогч Б.Уранчимэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... 2016 оны 06 дугаар сарны 15-ны үеэр буцаад Алтанширээ сум Үзүүр хайрхандаа иртэл манай амбаарын хаалгыг онгойлгочихсон байсан. Хулгайд алдагдсан эд зүйлээ буцаан авсан, харин монгол гэрийн хөшгийг хэрэглээд их муухай болгочихсон байсан болохоор түүнийг бид аваагүй, хөшигнийхөө үнийг нэхэмжилнэ гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч Б.Адуунчулууны мөрдөн байцаалтанд өгсөн: ... баруун тийшээ явсан ба замд бас нэг өвөлжөө байсан, уг өвөлжөөн дээр очиход Болдбаяр хажуу талын модыг нь сугалж аваад дотроос нь эд зүйл гаргаж машинд ачсан гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч С.Болдбаярын мөрдөн байцаалтанд өгсөн: ... баруун тийш яваад дахиад нэг айлын өвөлжөөн дээр очоод тэнд байсан нэг амбаарын гадна очиж зогсоод Адуунчулуун уг амбаарын хажуу талын модыг нээгээд орсон гэсэн мэдүүлэг, Шүүгдэгч П.Алтантуяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: ... баруун тийшээ явахад бас нэг амбаар байсныг ухсан гэсэн мэдүүлэг зэрэг хавтаст хэрэгт авагдсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан дээрх нотлох баримтаар тогтоогдож байна.

 

          Шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдэхийг санаачилсан гэж бие биентэйгээ маргаж байгаа боловч энэ нь гэмт хэргийг урьдчилан тохиролцож, давтан үйлдлээр машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч, бүлэглэн үйлдсэн гэх гэрч, хохирогч нарын мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг давхар нотлож байна гэж үзэв. Иймд шүүгдэгч Хонгор овогт Бямбадоржийн Адуунчулуун, Дүгэрсүрэн овогт Пядорын Алтантуяа, Урсад овогт Сарангэрэлийн Болдбаяр нарыг давтан үйлдлээр бүлэглэж, машин механизм хэрэглэж, агуулах саванд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Адуунчулуун, П.Алтантуяа, С.Болдбаяр нарын эд хөрөнгийн байдал, ахуй амьдрал зэргийг харгалзан эд хөрөнгө хураах нэмэгдэл ял хэрэглэх шаардлагагүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Б.Адуунчулуун нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 85 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хорих ялаар шийтгүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр эдлээгүй үлдсэн 10 сар 01 хоногийн хорих ялыг өршөөн хэлтрүүлсэн тул ялтай байдал нь тоологдож байхад буюу ялтай байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь ял хүндрүүлэх нөхцөл байдал болно.

 

Шүүгдэгч П.Алтантуяа нь Сум дундын 8 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял оногдуулж, уг ялыг  биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж хянан харгалзах хугацааг 1 жилээр тогтоож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.2 дахь хэсэгт зааснаар хянан харгалзах хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болсон байх тул анх удаагаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Алтантуяа, Б.Адуунчулуун, С.Болдбаяр нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь хавтаст хэргийн 43-48 дугаарт авагдсан хохирогч нарын шүүхэд ирүүлсэн бичгийн нотлох баримтаар тогтоогдож байх тул шүүхийн шийдвэр гарах үед бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч С.Болдбаяр нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшсэн байдал, түүний ар гэрийн болон хувийн байдал зэргийг харгалзан оногдвол зохих ял шийтгэлийг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэв.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Монгол гэрийн ягаан өнгийн хөшиг 1 ширхэгийг устгах нь зүйтэй байна.

 

          Хэрэгт битүүмжлэгдсэн иргэн Д.Хүрэнхүүгийн эзэмшлийн 92-10 ДГО улсын дугаартай автомашин, шүүгдэгч П.Алтантуяагийн эзэмшлийн 4 ханатай монгол гэр,  шүүгдэгч Б.Адуунчулууны эзэмшлийн 5 ханатай монгол гэр, шүүгдэгч С.Болдбаярын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгож, гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох      2 000 000  төгрөгийг  хувь тэнцүүлэн шүүгдэгч Б.Адуунчулуунаас 667 000 төгрөг, шүүгдэгч П.Алтантуяагаас 667 000 төгрөг, шүүгдэгч С.Болдбаяраас 667 000 төгрөгийг тус тус гаргуулж Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар улсын орлогод оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдах нь зүйтэй.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 294-298, 301 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

Т О Г Т О О Х нь:

 

1.Шүүгдэгч Хонгор овогт Бямбадоржийн Адуунчулуун, Дүгэрсүрэн овогт Пядорын Алтантуяа, Урсад овогт Сарангэрэлийн Болдбаяр нарыг урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн, машин механизм ашиглаж, давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг агуулах саванд нэвтэрч хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Адуунчулууныг эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ял, шүүгдэгч П.Алтантуяад эд хөрөнгө хураахгүйгээр 6 / зургаа/  сар баривчлах ял, шүүгдэгч С.Болдбаярт эд хөрөнгө хураахгүйгээр 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч  Б.Адуунчулуунд оногдуулсан 2 жил 6 сар хорих ял, С.Болдбаярт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг тус тус жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 51 дүгээр зүйлийн 51.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Алтантуяад оногдуулсан 6 сарын баривчлах ялыг тодорхой дэглэм бүхий баривчлах байранд ганцаарчлан эдлүүлсүгэй.

 

            5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 286 дугаар зүйлийн 286.1.9 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ягаан өнгийн хөшиг 1 ширхэгийг устгасугай.

 

          6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжлэгдсэн иргэн Д.Хүрэнхүүгийн эзэмшлийн 92-10 ДГО улсын дугаартай автомашин, шүүгдэгч П.Алтантуяагийн эзэмшлийн 4 ханатай монгол гэр,  шүүгдэгч Б.Адуунчулууны эзэмшлийн 5 ханатай монгол гэр, шүүгдэгч С.Болдбаярын эзэмшлийн 5 ханатай монгол гэрийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг тус тус хүчингүй болгосугай.

 

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 49 дүгээр зүйлийн 49.2 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн тээврийн хэрэгслийн үнэ болох 2 000 000  төгрөгийг  шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн шүүгдэгч Д.Адуунчулуунаас 667 000 төгрөг, шүүгдэгч П.Алтантуяагаас 667 000 төгрөг, шүүгдэгч С.Болдбаяраас 667 000 төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулсугай.

 

8. Шүүгдэгч Б.Адуунчулуун, С.Болдбаяр, П.Алтантуяа нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Болдбаярт оногдуулсан 2 жил 6 сар хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэн тэнсэж, хянан харгалзах хугацааг 2 жилээр тогтоож, хууль тогтоомжийн дагуу хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Цагдаагийн газарт даалгасугай.

 

10.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Болдбаяр нь хянан харгалзах хугацаанд шинээр гэмт хэрэг үйлдвэл Эрүүгийн хуулийн 58 дугаар зүйлд заасан журмыг баримтлан ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

 

11.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Болдбаяр нь хянан харгалзах хугацаанд захиргааны шийтгэл хүлээсэн бол Цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шүүх шийдвэрлэхийг анхааруулсугай.

 

12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Болдбаярт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Адуунчулуун, П.Алтантуяа нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

13.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

14.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй ба эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ                              Н.АДЪЯА