Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01316

 

 

 

 

 

2022 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 210/МА2022/01316

 

ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Бямбасүрэн, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/00698 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: ХХК

Хариуцагч: У ХХК-д холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: барьцаа төлбөр 56,562,258 төгрөг тухай иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л. , хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э. , түүний өмгөөлөгч Н.Лхагвадулам, Д.Мөнхтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга: У ХХК-ийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хоёрдугаар үе шат, төгсгөлийн шатны ажил ийн барилгын ажилд ХХК-ийг томилох тухай албан бичгээр манай компани тендерт шалгарч У ХХК-тай гэрээний гол нөхцөлүүдийг харилцан тохирч туслан гүйцэтгэх гэрээг байгуулсан. Тус гэрээний баримт бичгүүд гэсэн хэсэгт гэрээний захидал харилцаа нь 2015 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн огноо бүхий өргөн мэдүүлсэн тендер, 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн тендерийн тодруулгын хамт туслан гүйцэтгэх гэрээг бүрдүүлнэ гэж заасан. Тус гэрээний дагуу Улаанбаатар зочид буудлын газар доорх авто зогсоолын сантехник угсралт, суурилуулалтын ажил болон лобби дахь ажлыг бүрэн хийж дуусгасан бөгөөд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016/562 дугаар актаар автомашины дулаан зогсоолын зориулалтаар ашиглах боломжтой гэж үзээд У ХХК-ийн захиалгатай газар доорх 2 давхар 136 автомашины дулаан зогсоол, газар дээрх тохижилтын барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн байдаг. У ХХК-тай 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр байгуулсан гэрээний төлбөрийн нөхцөлийн 4 дэх заалтад гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан тухай сертификат олгосноос хойш 36 сарын хугацаа өнгөрсөн тохиолдолд үүргийн гүйцэтгэлийн барьцаа мөнгөний үлдсэн 2,5 хувийг барьцаанаас суллана гэж заасан бөгөөд үүний дагуу талууд 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэн барьцаа төлбөр 2,5 хувь болох 56,562,258 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр төлөхөөр баталгаажуулсан. Манай компани 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш барьцаа төлбөрийг авахаар У ХХК-д албан бичгээр удаа дараа хандсан ба 2021 оны 03 дугаар сарын 25-ны өдөр 21/11 дугаар барьцаа төлбөрийг авах тухай албан бичгийг тус компанид хүргүүлсэн. Гэвч У ХХК нь 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 104 дугаар хариу албан бичгээр барьцаа төлбөрийг барагдуулах боломжгүйг мэдэгдсэн байдаг. Иймд У ХХК нь 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдрөөс хойш барьцаа төлбөрийг манай компанид төлөөгүй тул барьцаа төлбөр болох 56,562,258 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: У ХХК болон ХХК нь 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Газар доорх авто зогсоолын барилга болон гадна тохижилтын төсөл үндсэн гэрээ-ний ажлууд нэртэй үндсэн гэрээг байгуулсан. Гэрээний бэлтгэл ажил 2015 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс эхэлсэн бөгөөд үүний дагуу дээрх үндсэн гэрээний нэрлэсэн туслан гүйцэтгэгчээр ХХК, ХХК-ууд оролцож 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр У ХХК нь ХХК-тай хоёрдугаар үе шат Төгсгөлийн шатны ажил /МЦС/-ийн барилгын ажилд / / ИТ ХХК-ийг томилох тухай албан бичгийг байгуулсан. Ерөнхий гүйцэтгэгч ХХК / ХХК/-ийн сонгосон нэрлэсэн туслан гүйцэтгэгч ХХК нь газар доорх 2 давхар авто зогсоолын барилгын барилга угсралтын ажлыг 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэж, улсын комисс хүлээн авсан. Гэрээ болон албан бичигт гүйцэтгэлийн баталгааны мөнгөний үлдэгдлийг /2.5%/ хүлээлгэн өгөх сертификат гардуулснаас хойш 36 сарын дараа / ын зөрчил гологдол арилгах стандарт хугацаа/ эсвэл гүйцэтгэлийн сертификат гардуулсан даруйд хоёрын аль сүүлд болсон хугацаанд эргүүлэн олгоно /эсвэл ажил олгогч/ захиалагч болон гол гүйцэтгэгч нарын хоорондын тохиролцсон дүнд дүйцэх хэмжээний бондоор солино/ гэж заасан. Гэвч гүйцэтгэгч ХХК нь чанарын шаардлага хангахгүй, ажлыг доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн бөгөөд ажил олгогчийн зүгээс удаа дараа алдаа доголдлыг арилгах, засварлах тухай албан бичгийг хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл дутуу гүйцэтгэсэн ажлаа дуусгаагүй, доголдолтой гүйцэтгэсэн ажлаа засварлаагүй бөгөөд баталгааны мөнгөний үлдэгдэл төлбөр гэж нэхэмжлээд байгаа нь үндэслэлгүй. Гэрээнд баталгааны төлбөрийг хүлээлгэн өгөх сертификат гардуулснаас хойш 36 cap гэж тусгайлан тусгасан байгаа бөгөөд гүйцэтгэгч өөрийн үзэж байгаагаар гэрээт ажлын гүйцэтгэл дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болохоос хамгийн багадаа 14 хоногийн өмнө инженерт хүлээлгэн өгөх сертификатын хүсэлт илгээхээр заасан. Гүйцэтгэгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш инженер нь 28 хоногийн дотор хүлээлгэн өгөх сертификатыг гардуулахаар мөн гэрээнд тусгасан бөгөөд гүйцэтгэгчийн зүгээс хүлээлгэн өгөх сертификатын хүсэлт илгээгээгүй бөгөөд тухайн үед ажлаа бүрэн дуусгаагүй, доголдолтой ажил гүйцэтгэсэн учир хүсэлтээ илгээгээгүй бодит нөхцөл байдаг. Мөн гэрээнд инженер гүйцэтгэгчид тодорхой он, cap бүхий гүйцэтгэлийн сертификат гардуулах хүртэл гүйцэтгэгчийг гэрээний дагуу хүлээсэн үүрэг хариуцлагаа гүйцэтгэж дууссанд тооцохгүй. Зөвхөн гүйцэтгэлийн сертификаттайгаар л гэрээт ажлыг албан ёсоор хүлээн авсан тооцохоор тусгасан бөгөөд ажил олгогчийн зүгээс хүлээлгэн өгөх сертификатыг гардуулаагүйтэй холбоотойгоор нэхэмжлэгчийн зүгээс шаардаад байгаа гүйцэтгэлийн баталгааны барьцаа мөнгийг төлөх үндэслэлгүй. Мөн Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил гэж заасан хуулийн хугацаа дууссан тул баталгааны төлбөр болох 56,562,258.02 төгрөгийг хүлээн зөвшөөрөхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.3-т зааснаар хариуцагч У ХХК-аас 56,562,258 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,761 төгрөгийг Улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 440,761 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ХХК-д олгож шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга: ... Анхан шатны шүүхийн шийдвэрийн 6 дахь хэсэгт 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хоёрдугаар үе шат Төгсгөлийн шатны ажил, /МЦС/- ийн барилгын ажилд / / ИТ ХХК-ийг томилох тухай албан бичиг болон Туслан гүйцэтгэгчийн гэрээ-ний Төлбөрийн нөхцөл хэсэгт Сар бүрийн ажлын явцын төлбөрөөс 5%-ийн гүйцэтгэлийн баталгааг суутгах, гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан тухай сертификат олгосны дараа үүргийн гүйцэтгэлийн барьцаа мөнгөний тал хувийг (2.5%) барьцаанаас суллах, гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан тухай сертификат олгосноос хойш 36 сарын хугацаа өнгөрөх, эсвэл гүйцэтгэлийн гэрчилгээ олгох хоёр үйл явдлын аль сүүлд тохиосноор үүргийн гүйцэтгэлийн барьцаа мөнгөний үлдсэн хувийг (2.5%) барьцаанаас суллана гэж тохиролцжээ. Нэхэмжлэгч ХХК нь дээрх гэрээгээр хүлээсэн ажлаа зохих ёсоор гүйцэтгэж 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Тооцоо нийлсэн акт-аар хүлээлгэн өгч, уг актад үүргийн гүйцэтгэлийн 2.5% барьцаа мөнгийг 3 жилийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд ХХК-д 56,562,258.02 төгрөг төлөхөөр тогтоосон байна. Иймд хариуцагч У ХХК-ийн гүйцэтгэгч ХХК-ийг ажлыг хүлээлгэн өгөх сертификатын хүсэлт ажил олгогчийн зүгээс хүлээлгэн өгөх тайлбар үндэслэлгүй гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна.

Нэг: 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хоёрдугаар үе шат Төгсгөлийн шатны ажил Механик, Цахилгаан. Сантехник/МЦС/-ийн барилгын ажилд / / ИТ ХХК-ийг томилох тухай албан бичгийн талаар У ХХК болон ХХК-ийн хооронд 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Газар доорх авто зогсоолын барилга болон гадна тохижилтын төсөл үндсэн гэрээний ажлууд нэртэй үндсэн гэрээ байгуулагдсан. Үүний дагуу дээрх үндсэн гэрээний нэрлэсэн туслан гүйцэтгэгчээр ХХК, ХХК-иуд оролцож 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр У ХХК нь ХХК-тай Хоёрдугаар үе шат Төгсгөлийн шатны ажил /МЦС/-ийн барилгын ажилд / / ИТ ХХК-ийг томилох тухай албан бичгийг байгуулсан. Уг албан бичигт заасан Механик, Цахилгааны ажилд хамаарах гадна талын болон дотор талын гэрэлтүүлэг шатсан байдаг. Нэхэмжлэгч ХХК нь анх гэрэлтүүлгийг Итали улсад үйлдвэрлэсэн, 100 жилийн баталгаатай гээд зах зээлийн ханшнаас 10 дахин илүү үнээр нийлүүлсэн байдаг. Уг албан бичигт заасан сантехникийн ажилд хамаарах сантехникийн угсралт, суурилуулалтын ажилд 36 сарын хугацаанд байнга доголдол гарч байсан. Гэтэл шүүхээс доголдол, дутагдлын талаар нэхэмжлэгч ХХК-д хариуцагчаас явуулж байсан албан бичгүүдийг өөр гэрээний дагуух ажил байна гэж буруу ойлгож, шийдвэрлэсэнд гомдолтой байна. ын зөрчил гологдол арилгах стандарт хугацаанд гүйцэтгэгч ХХК-ийн хийж гүйцэтгэсэн ажилд чанарын шаардлага хангахгүй, ажлыг доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсний улмаас баталгааны үлдэгдэл төлбөрийг төлөх үндэслэлгүй юм. Түүнчлэн үндсэн гэрээний 10.1-д Ажил олгогчид хүлээлгэн өгөх тухай гэсэн хэсэгт сертификат нь гүйцэтгэгч гэрээт ажлын гүйцэтгэл дуусаж хүлээлгэн өгөхөд бэлэн болсон тухай инженерт хүлээлгэн өгөх сертификатын хүсэлтийг илгээнэ гэж заасан бөгөөд гүйцэтгэгчээс буюу ХХК-аас хүлээлгэн өгөх сертификатын хүсэлтийг өгөөгүй бөгөөд манай зүгээс хүлээлгэн өгөх сертификат гардуулсан зүйлгүй.

Хоёр: Үндсэн гэрээ болон албан бичигт баталгааны мөнгөний үлдэгдлийг /2,5%/ хүлээлгэн өгөх сертификат гардуулснаас хойш 36 сарын дараа / ын зөрчил гологдол арилгах стандарт хугацаа/ эсхүл гүйцэтгэлийн сертификат гардуулсан даруйд хоёрын аль сүүлд нь болсон хугацаанд эгүүлэн олгоно /эсхүл ажил олгогч/ захиалагч болон гол гүйцэтгэгч нарын хоорондын тохиролцсон дүнд дүйцэх хэмжээний бондоор солино/ гэж заасан. Гэрээнд баталгааны төлбөрийг хүлээлгэн өгөх сертификат гардуулснаас хойш 36 сар гэж тусгасан бөгөөд гүйцэтгэгч өөрийн үзэж байгаагаар гэрээт ажлын гүйцэтгэл дуусаж, хүлээлгэн өгөхөд бэлэн болохоос хамгийн багадаа 14 хоногийн өмнө инженерт хүлээлгэн өгөх сертификатын хүсэлт илгээхээр заасан. Гүйцэтгэгчийн хүсэлтийг хүлээн авснаас хойш инженер нь 28 хоногийн дотор хүлээлгэн өгөх сертификатыг гардуулахаар тусгасан ба гүйцэтгэгч ХХК-ийн зүгээс хүлээлгэн өгөх сертификатын хүсэлт илгээгээгүй бөгөөд тухайн үед ажлаа бүрэн дуусгаагүй, доголдолтой гүйцэтгэсэн. Гэрээний 11.9-д Инженер гүйцэтгэгчид тодорхой он, сар бүхий гүйцэтгэлийн сертификат гардуулах хүртэл гүйцэтгэгчийг гэрээний дагуу хүлээсэн үүрэг хариуцлага гүйцэтгэж дууссанд тооцохгүй. Зөвхөн гүйцэтгэлийн сертификаттайгаар л гэрээт ажлыг албан ёсоор хүлээн авсанд тооцохоор гэж заасан. Гэвч анхан шатны шүүхээс ХХК нь гэрээгээр хүлээсэн ажлаа зохих ёсоор гүйцэтгэж 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн Тооцоо нийлсэн акт- аар хүлээлгэн өгч, уг актад үүргийн гүйцэтгэлийн 2,5% барьцаа мөнгийг 3 жилийн дараа буюу 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэхэд -т 56,562,258.02 төгрөг төлөхөөр тогтоосон гэж дүгнэсэн үндэслэлгүй. Учир нь нэрлэсэн туслах гүйцэтгэгч ХХК нь сертификатын хүсэлтээ илгээлгүй, гардуулаагүй, мөн ажлаа чанаргүй, доголдолтой гүйцэтгэсэн, доголдол нь өнөөдрийг хүртэл илэрсээр байгаа.

Гурав: Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийдвэрийн В-т Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсноор барьцааны эрх дуусгавар болох заасны дагуу ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд гүйцэтгэлийн баталгааны хугацаанд доголдол илрээгүй, гүйцэтгэлийн баталгааны хугацаа 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дууссанаар У ХХК-д барьцааны 56,562,258.02 төгрөгийг буцаан төлөх үүрэгтэй. Учир нь нэхэмжлэгч ХХК нь гүйцэтгэсэн ажил доголдолтой, чанарын шаардлага хангаагүй энэ талаар У ХХК-аас удаа дараа албан бичиг илгээсэн, мөн гүйцэтгэлийн сертификатыг гардуулаагүй байтал шүүхээс барьцааны мөнгийг буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Барилгын тухай хуульд зааснаар 3 жилийн хугацаанд гарсан аливаа доголдол, дутагдлыг засуулах шаардлагыг хангуулах үүднээс барьцаа төлбөр авч үлдсэн. Энэ хугацаанд гарсан доголдол, дутагдлыг арилгуулахыг хэргийн материалд байх албан бичгүүдээр шаардаж байсан боловч нэхэмжлэгч тал доголдлыг арилгаагүй. Иймээс Иргэний хуулийн 160 дугаар зүйлийн 160.1.1-т барьцаагаар хангагдах шаардлага дуусгавар болсон гэж шүүхийн дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэхэд хүргэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: ... Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Анхан шатны шүүх хуулийг зөв хэрэглэж, үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Тухайн ажлыг хүлээлгэн өгөөгүй байсан бол улсын комисс ажлыг хүлээн авч акт үйлдэж, байнгын ашиглалтад орохгүй байсан. Хариуцагч талын тайлбарлаж байгаа ажлыг хүлээлгэж өгөөгүй, ажил хүлээлгэж өгөх мэдэгдлийг ирүүлж байгаагүй гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Мөн энэ талаар баримтаар нотлогдоогүй. Гэрээгээр талууд сертификатыг хариуцагч тал буюу захиалагч тал гаргаж өгнө. Зөвхөн уг сертификатаар ажлыг хүлээлцэх тухай тохиролцоо байгаагүй. Нэхэмжлэгч компани нь гадаадын хөрөнгө оруулалттай. Гэрээ нь англи хэл дээр хийгдэж байсан. Гэрээний орчуулгыг харахад тодорхой бус утгатайгаар хөрвүүлсэн. Нэхэмжлэгч байгууллагад гэрээний дагуу ойлгуулсан гол зүйл нь тухайн үед ажил хүлээлцсэн актыг сертификат гэж үзэхээр тохирсон. Тиймээс захиалагч талын төслийн менежер нь Жом морисон гэх хүн байгаа. Энэ хүн нь захиалагч талын бүрэн төлөөлөгч мөн захиалагч талын төслийн зөвлөх н.Батчимэг гэх хүн байгаа. Эдгээр хүмүүс нь захиалагч талын тооцоо нийлсэн актыг боловсруулан хянаж, шалган нэхэмжлэгч компанид ирүүлсэн. Уг тооцоо нийлсэн актаар талууд 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр гэрээнд заасан ажлууд буюу дотоод шугам сүлжээ, цахилгааны болон цахилгааны тэмдэглэгээний ажлууд, халаалт, агаар сэлгэлт, автоматикийн ажлууд цахилгааны нам хүчдэл мөн усан хангамжийн ариутгал, татуурга, ариун цэврийн тоноглол, түр халаагуур суурилуулах гэх мэт нийт ажлуудыг хүлээж авах тооцоо нийлсэн актыг үйлдсэн байдаг. Тооцоо нийлсэн актыг үйлдсэнээр талууд гэрээний заалтын дагуу гэрээний 10.2-т заасан хэсгийн хүлээлгэн өгөхөд ашиглалтад оруулсан тухайн хэсгийг ашиглалтад оруулсан өдрөөс эхлэн хүлээлгэн өгсөнд тооцно. Ашиглалтад оруулсан тухайн хэсгийн төлөө ашиглалтад оруулсан өдрөөс эхлэн гүйцэтгэгч хариуцлага хүлээхгүй бөгөөд тухайн хэсэг нь ажил олгогчийн хариуцлага болно гэж заасан заалттай нийцдэг. Гэрээгээр талууд 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн актыг үйлдэж, 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх 3 жилийн хугацаанд ажил гүйцэтгэх баталгааны хугацааг тохирсон. Гүйцэтгэсэн ажилд доголдол илрэхгүй бол барьцаа мөнгийг буцаан авахаар тохиролцсон. Уг тохиролцоо буюу тооцоо нийлсэн актыг хариуцагч компанийн захирал н. Шүр баталсан. Үүний дагуу ажлыг улсын комисс хүлээж аван, байнгын ашиглалтад оруулсан. Иймд сертификат өгөөгүй байгаа нь барьцаа төлбөрийг төлөхгүй байх үндэслэл болохгүй тул шүүх хэргийг зөв үнэлж, дүгнэсэн. Хариуцагч талаас тайлбарлахдаа доголдолтой ажлын тухайд байнга албан бичиг ирүүлж байсан гэж хэлсэн. Албан бичиг ирүүлсэн цаг хугацааг харахад талуудын хооронд баталгаат хугацаа тогтоосон. 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдрөөс 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хүртэлх хугацаанд захиалагч байгууллагаас нэг ч удаа гомдлын шаардлага ирүүлж байгаагүй. 2020 онд шаардлага ирүүлсэн. Уг шаардлага нь баталгаат хугацаа өнгөрсний дараа, ашиглалтын явцад үүсэж байгаа бусдын үйл ажиллагаатай холбоотой асуудал гэж үзэж байгаа. Түүнээс ажил гүйцэтгэсэн нэхэмжлэгч байгууллагын ажлын доголдол биш юм. Тухайн албан бичгүүдийн агуулгыг харахад нийт ажил буюу үндсэн гүйцэтгэгч ХХК-тай байгуулсан гэрээ болон бусад гадна талын автомат хаалт, автомашины зогсоолын хаалттай холбоотой асуудлууд байгаа. Энэ нь өөр гэрээгээр зохицуулагдсан, өөр гэрээний ажлууд юм. Туслан гүйцэтгэгчийн гэрээгээр хүлээсэн ажилд хамаарахгүй, доголдол гаргаагүй. Хариуцагчийн тайлбарласан сертификат өгөөгүй, ажлыг хүлээж аваагүй гэх тайлбар үндэслэлгүй. Гүйцэтгэсэн ажил буюу механик, сантехник, цахилгаан угсралтын ажил доголтой байсан бол гомдлын шаардлага гаргах 3 жилийн хугацаанд эрхээ эдэлж гомдол гаргах бүрэн боломж байсан. Гүйцэтгэсэн ажлын доголдол байгаагүй учраас захиалагч тал туслан гүйцэтгэгчид гомдлын шаардлага ирүүлж байгаагүй. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нэрлэсэн туслан гүйцэтгэгчийн гэрээ, ажил хүлээн авсан тооцоо нийлсэн акт мөн улсын комиссын акт болон бусад баримтыг хуульд заасны дагуу үнэлж, хуулийн зөв хэрэглэж хэргийг шийдвэрлэсэн. Иймд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхиж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн гомдлын хүрээнд хянаж, гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулав.

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, нотлох баримтын талаар:

1.1 Нэхэмжлэгч нь хариуцагчид холбогдуулан барьцаа төлбөр 56,562,258 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ ...гэрээгээр тохирсон ажлыг хийж гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн тул барьцаа төлбөрийг буцаан гаргуулна гэж тодорхойлсон

2. Хариуцагчийн татгалзал, үндэслэл, нотлох баримтын талаар:

2.1 Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг ...нэхэмжлэгч ажлыг гэрээнд зааснаар сертификатын дагуу хүлээлгэн өгөөгүй, хийж гүйцэтгэсэн ажил нь чанарын доголдолтой, дутуу хийж гүйцэтгэсэн, хуульд заасан шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үгүйсгэн маргасан.

3. Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн гэрээний үүргийн харилцаа, шаардах эрхийн үндэслэлийг буруу тодорхойлж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байна.

3.1 Хэрэгт авагдсан нотлох баримтаар У ХХК нь ХХК-тай 2016 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Газар доорх авто зогсоолын барилга болон гадна тохижилтын төсөл үндсэн гэрээ байгуулсан. Үүнээс өмнө буюу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр У ХХК нь ХХК-тай Хоёрдугаар үе шат Төгсгөлийн шатны ажил, /МЦС/-ийн барилгын ажилд / / ИТ ХХК-ийг томилох тухай албан бичиг-ээр гэрээ байгуулж, уг гэрээгээр дээрх У ХХК болон ХХК-ийн хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээний туслан гүйцэтгэгч ХХК нь газар доорх 2 давхар авто зогсоолын барилгын барилга угсралтын ажлыг 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын 30-ны хооронд хийж гүйцэтгэхээр тохиролцсон, мөн 56,562,258 төгрөгийг хариуцагч барьцаалсан үйл баримт тогтоогдож байхаас гадна талууд гэрээний хүчин төгөлдөр байдал ажлын хөлсний үлдэгдэл 56,562,258 төгрөгийг барьцаалсан талаар маргаагүй.

3.2 Барьцааны 56,562,258 төгрөгийг нэхэмжлэгч нь хариуцагчаас шаардах эрхтэй эсэх, нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын чанар доголдолтой эсэх, ажлыг гэрээнд заасны дагуу нэхэмжлэгч хариуцагчид хүлээлгэн өгсөн эсэх, шаардлага гаргах хуульд заасан хугацааг хэтрүүлсэн эсэх зэрэг нь маргааны зүйл болжээ.

3.3 Хариуцагч нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр нэхэмжлэгчид Хоёрдугаар үе шат Төгсгөлийн шатны ажил, /МЦС/-ийн барилгын ажилд / / ИТ ХХК-ийг томилох тухай албан бичиг-ийг илгээсэн байх бөгөөд уг албан бичгээр нэхэмжлэгчийг нэрлэсэн туслах гүйцэтгэгчээр томилжээ. Өөрөөр хэлбэл, уг албан бичигт зааснаар нэхэмжлэгч нь туслан гүйцэтгэгчийн хувьд Улаанбаатар зочид буудлын газар доорх 2 давхар авто зогсоолын барилга угсралтын ажлыг 2015 оны 09 дүгээр сараас 2016 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн хооронд хийж гүйцэтгэх, ажлын хүрээнд цахилгааны ажил, цахилгааны пайз, тэмдэг, тэмдэглэл, халаалт, салхивч, агааржуулалт, автоматжуулалт, хэт нам хүчдэл, мэдээлэл технологи, харилцаа холбоо, сантехник, гэрэлтүүлэг, түр халаалтын угсралт суурилуулалт зэрэг ажлыг хамруулжээ. /хх.5-9/

3.4 Гэрээний талуудын хүсэл зориг, гэрээний зүйл, эрх үүрэг, гэрээний хэрэгжилт зэргээс үзвэл зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.2-т хэлцэл хийх тухай саналыг зөвшөөрсөн талын хүсэл зоригийг илэрхийлсэн захидал, цахилгаан, албан бичиг, телефакс, эдгээртэй адилтгах бусад баримт бичгийг нөгөө тал хүлээн авсан гэж, мөн зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж заасан үндэслэлээр үүссэн байна.

3.5 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээдэг. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нь дээрх гэрээнд заасан ажлыг хийж гүйцэтгэх, хариуцагч нь ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүрэгтэй.

3.6 Гэрээний төлбөрийн нөхцөлийн 4-т гүйцэтгэж дууссан ажлыг хүлээн авсан тухай сертификат олгосноос хойш 36 сарын хугацаа өнгөрөх, эсвэл гүйцэтгэлийн гэрчилгээ олгох /эсвэл ажил олгогч/ захиалагч болон НТГ нар хоорондоо тохиролцон ижил үнийн дүн бүхий баталгаагаар солих/ хоёр үйл явдлын аль сүүлд тохирсноор үүргийн гүйцэтгэлийн барьцаа мөнгөний үлдсэн хувийг /2.5%/ барьцаанаас суллана гэж заажээ.

3.7 Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарах бөгөөд мөн зүйлийн 41.2 дахь хэсэгт зааснаар хүсэл зоригийн илэрхийллийн утга ойлгомжгүй бол хүсэл зоригоо илэрхийлэгчийн хэрэгцээ, шаардлага, үг болон үйлдэл, эс үйлдэхүй, бусад нөхцөл, байдалд дүн шинжилгээ хийх замаар тайлбарлана. Гэрээний төлбөрийн нөхцөлийн 4-т заасан сертификат-ын утга нь ойлгомжгүй байх тул давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын хооронд байгуулагдсан ажил гүйцэтгэх гэрээ, ажил гүйцэтгэсэн болон ажлын хөлс төлсөн үйл баримт, ажлыг улсын комисс хүлээн авсан нөхцөл байдлыг харгалзан талуудын гэрээнд хэрэглэсэн сертификат зэрэг нь талуудын хооронд ажил хүлээлцсэн акт гэж гэрээний агуулгыг тайлбарлах үндэслэлтэй гэж үзэв. Өөрөөр хэлбэл, талууд аливаа үр дүн хүлээлцсэн акт үйлдсэнээс хойш 36 сарын дараа хариуцагч нь барьцаалсан ажлын хөлсний үлдэгдэл 56,562,258 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөөр тохиролцсон гэж үзэхээр байна.

3.8 Ийм учраас гэрээний 4-т заасны дагуу талууд 2016 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн бөгөөд уг актаар хариуцагч нь нэхэмжлэгчид төлөх ажлын хөлсний нийт үнийн дүнгээс 2.5 хувиар тооцон барьцаа гэж суутгасан 56,562,258 төгрөгийг 2019 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр нэхэмжлэгчид буцаан төлөхөөр, мөн гэрээний төлбөрийн нөхцөл хэсэгт зааснаас үзвэл нэхэмжлэгчийн шаардах эрх нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасны дагуу үүсэж байна. Иймд нэхэмжлэгч нь гэрээний дагуу хийж гүйцэтгэсэн ажлын үлдэгдэл хөлснийг шаардсан байхад анхан шатны шүүх Иргэний хуулийн 153 дугаар зүйлд заасан барьцааны нийтлэг зохицуулалтыг хэрэглэсэн нь хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

3.7 Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.2 дахь хэсэгт зааснаар ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байдаг бөгөөд мөн хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.6-д зааснаар гүйцэтгэгч нь захиалагчийн өмчлөлд ямар нэгэн доголдолгүй үр дүн шилжүүлэх үүрэгтэй. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 2016/562 дугаар актаар У ХХК-ийн захиалгатай, туслан гүйцэтгэгч ХХК, ХХК, ХХК, Мон нис констракшн ХХК-уудын хийж гүйцэтгэсэн Улаанбаатар зочид буудлын газар доор 2 давхар 136 автомашины дулаан зогсоол, газар дээрх тохижилтын барилга байгууламжийг байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэж, автомашины дулаан зогсоолын зориулалтаар ашиглахад боломжтой гэж үзээд актаар У ХХК-ийн мэдэлд 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ашиглалтад оруулах зөвшөөрсөн байна. /хх.12-16/

Иймд нэхэмжлэгчийг гэрээнд заасан ажлыг хариуцагчид хүлээлгэн өгсөн гэж үзэхээр байх тул хариуцагчийн ...нэхэмжлэгч ажлыг хариуцагчид хүлээлгэн өгөөгүй, ...сертификатын хүсэлтээ илгээгээгүй гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.

3.8 Иргэний хуулийн 353 дугаар зүйлийн 353.2 дахь хэсэгт зааснаар гэрээнд заасан тоо, хэмжээ, чанарт тохирч байвал ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэх бөгөөд мөн зүйлийн 353.3 дахь хэсэгт зааснаар хэрэв гэрээнд ажлын үр дүнгийн тоо, хэмжээ, чанарын талаар заагаагүй бол гэрээнд заасан зориулалтаар ашиглах боломжтой ажлын үр дүнг биет байдлын доголдолгүй гэнэ. Нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын үр дүнг хариуцагч нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр хүлээн авсан байхаас гадна хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлыг биет байдлын доголдолтой гэх татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотолж чадаагүй доголдлын талаарх мэдэгдлийг хүргүүлж байсан гэх байдал хэргийн баримтаар тогтоогдоогүй байна. Иймд хариуцагчийн ....нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажил чанарын шаардлага хангахгүй, доголдолтой, дутуу хийсэн гэх агуулга бүхий гомдол үндэслэлгүй байна.

4. Анхан шатны шүүх гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг нэхэмжлэгч хэтрүүлээгүй гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т нийцсэн байна.

5. Харин анхан шатны шүүх хариуцагчаас нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар нэхэмжлэгчид мэдэгдэж байсан гэх албан бичиг болон түүнд дурдсан доголдлын талаарх агуулгыг өөр гэрээгээр гүйцэтгэсэн ажил гэж үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасантай нийцээгүй байна. Учир нь, хариуцагчийн 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн албан бичигт ...2015 оны 01 дүгээр сард байгуулагдсан туслаг гүйцэтгэгчийн гэрээний дагуу гэх агуулга тусгагдсан, харин 2020 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 99 дугаар, 2020 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 141 дүгээр, 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 166 дугаар, 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 174 дугаар, 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 116 дугаар албан бичигт ...2015 оны 01 дүгээр сард байгуулагдсан туслан гүйцэтгэгчийн гэрээний дагуу гэх агуулга тусгагдаагүй байна. Гэхдээ эдгээр баримтуудаар хэдийгээр хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлын доголдлын талаар нэхэмжлэгчид шаардлага гаргасан байх боловч энэ нь ажлын үр дүнг биет байдлын доголдолтойг бүрэн нотолж чадахгүй байна.

6. Иймд дээрх үндэслэлээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь ажлын хөлсний үлдэгдэл төлбөр 56,562,258 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй, шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байх тул шийдлийн хувьд хэвээр үлдээж, харин хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлоос ...хуулийг буруу тайлбарласан гэх хэсгийг хангаж, дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн 181/ШШ2022/00698 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын ...160 дугаар зүйлийн 160.3-т гэснийг ...343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440,761 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Д.БЯМБАСҮРЭН

М.БАЯСГАЛАН