Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 362

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Жархынгүл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэрэг хянан хэлэлцэх шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 4 дүгээр хороо Сансар хотхон 6 тоотод оршин суух, Шеруши санырау овогт Айболатын Ардахын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх-толгойн 33-3 тоотод оршин суух, Хурман овогт Хайролын Роза,

Хамтран хариуцагч: Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар баг, Хөх-толгойн 33-3 тоотод оршин суух, Ахмедперли овогт Ховдхааны Ержан нарт холбогдох иргэний хэргийг хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч А.Ардахын итгэмжлэгдсэн төлөөлөгч бөгөөд өмгөөлөгч З.Ариунжаргал, хамтран хариуцагч Х.Ержан, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар М.Ерлан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Х.Розагаас зээлийн гэрээний үүрэг болох 54030000 төгрөг гаргуулахыг хүсжээ.

Нэхэмжлэгч А.Ардах шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2014 оны 5 дугаар сарын 07-ноос манай садан болох Роза нь чи надад 6700000 төгрөг миний хаан банкны дансанд хийчих удахгүй буцаагаад өгнө гэж гуйсан бөгөөд би Розаг банканд ажилладаг, тэгээд манай садан төрөл болохоор итгээд Розагийн ХААН банкны 5180888988 данс руу хийсэн, эндээс эхлэн Роза нь надаас олон удаа их бага хэмжээгээр мөнгө зээлж авсан. Энэ мэтээр Розагийн данс руу доорх мөнгөнүүдийг шилжүүлсэн.Үүнд:

1. 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр А.Ардахаас 3,000,000 төгрөгийг Розагийн 5180888988 дугаарын дансруу шилжүүлсэн

2. 2014 оны 09 сарын 05-ны өдөр А.Ардахаас 1 сая төгрөгийг Розагийн 5180888988 дугаарын дансруу шилжүүлсэн байна.

3. 2014 оны 10 сарын 01-ний өдөр А.Ардахаас 700,000 төгрөгийг Розагийн ХААН банкны 5180888988 дугаарын дансруу шилжүүлсэн байна.

4. 2014 оны 10 сарын 18-ны өдөр А.Ардахаас 2,500,000 төгрөгийг Розагийн ХААН банкны 5180888988 дугаарын данс руу шилжүүлсэн байна.

5. 2014 оны 10 сарын 28-ны өдөр А.Ардахаас Розагийн ХААН банкны 5180888988 дугаарын дансруу 500,000 төгрөгийг шилжүүлсэн.

6. 2014 оны 11 сарын 03-ны өдөр А.Ардахаас Розагийн 5180888988 дугаарын данс руу 2,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

7. 2014 оны 12 сарын 05-ны өдөр А.Ардахаас Розагийн 5180888988 дугаарын данс руу 720,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

8. 2014 оны 12 сарын 16-ны өдөр А.Ардахаас Розагийн 5180888988 дугаарын дансруу 900,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

9.2015 оны 01 сарын 02-ны өдөр А.Ардахаас Розагийн 5180888988 дугаарын дансруу 500,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

10. 2014 оны 11 сарын 28-ны өдөр А.Ардахаас Розагийн 5180888988 дугаарын дансруу 4,000,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

11. 2014 оны 09 сарын 03-ны өдөр А.Ардахаас Гүлкашимагийн данс болох 5180859868 дугаарын данс руу 500,000 төгрөгийг шилжүүлсэн байна.

А.Ардахаас Х.Розагын данс руу мөнгөн шилжүүлгээр шилжүүлсэн нийт дүн 20,050,000 төгрөг.

А.Ардахын 5076096312 дугаарын данснаас мобайл банкнаас Х.Розагийн 5180888988 дугаарын дансруу шилжүүлсэн мөнгөн дүн

1.2014 оны 11 сарын 07-ны өдөр 5180888988 дугаарын дансрууу 50,000 төгрөг

2. 2014 оны 11 сарын 13-ны өдөр 5180888988 дугаарын дансруу 2,300,000 төгрөг

3. 2014 оны 11 сарын 13-ны өдөр 5180888988 дугаарын даснруу 500,000 төгрөг

4. 2014 оны 11 сарын 18-ны өдөр 5180888988 дугаарын дансруу 70,000 төгрөг

5. 2014 оны 11 сарын 19-ны өдөр 5180888988 дугаарын дансруу 300,000 төгрөг

6. 2014 оны 11 сарын 19-ны өдөр 5180888988 дугаарын дансруу 900,000 төгрөг

7. 2014 оны 11 сарын 19-ны өдөр 5180888988 дугаарын дансруу 2,650,000 төгрөг

8. 2014 оны 11 сарын 20-ны өдөр 5180888988 дугаарын дансруу 900,000 төгрөг

9. 2014 оны 12 сарын 01-ны өдөр 5180888988 дугаарын дансруу 8,000,000 төгрөг

10. 2014 оны 12 сарын 02-ны өдөр 5180888988 дугаарын дансруу 2,300,000 төгрөг

11. 2014 оны 12 сарын 03-ны өдөр 5180888988 дугаарын данс руу 2,300,000 төгрөг

12. 2014 оны 12 сарын 15-ны өдөр 5180888988 дугаарын данс руу 500,000 төгрөг

13. 2014 оны 12 сарын 15-ны өдөр 5180888988 дугаарын данс руу 380,000 төгрөг

14. 2014 оны 12 сарын 15-ны өдөр 5180888988 дугаарын данс руу 680,000 төгрөг

15. 2014 оны 12 сарын 16-ны өдөр 5180888988 дугаарын дансруу 500,000 төгрөг

16. 2014 оны 12 сарын 16-ны өдөр 5180888988 дугаарын дансруу 100,000 төгрөг

17. 2014 оны 12 сарын 17-ны өдөр 5180578578 дугаарын дансруу 1,000,000 төгрөг

18. 2014 оны 12 сарын 25-ны өдөр 5180888988 дугаарын данс руу 400,000 төгрөг

19. 2014 оны 12 сарын 26-ны өдөр 5180888988 дугаарын дансруу 100,000 төгрөг

20. 2014 оны 12 сарын 30-ны өдөр 5180777801 дугаарын дансруу 1,500,000 төгрөг

21. 2014 оны 12 сарын 02-ны өдөр 5180888988 дугаарын дансруу төгрөг

22. 2014 оны 10 сарын 30-ны өдөр А.Ардахаас 1,600,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн байна.

Иймээс А.Ардах миний ХААН банкны 5076096312 дугаарын данснаас мобайл банкнаас Х.Розагийн ХААН банкны 5180888988, 5180578578 дугаарын дансруу шилжүүлсэн мөнгөн дүн нийт 54030000 төгрөг болсон, гэтэл энэ мөнгийг Роза нь одоо хүртэл төлөхгүй байгаа тул зээлийн гэрээний үүргийн дагуу 54030000 төгрөгийг Розагаас гаргуулан өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч А.Ардахын итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунжаргал шүүх хуралдаанд нэхэмжлэлийн талаар тайлбарлахдаа: Нэхэмжлэгч А.Ардах нь хариуцагч Х.Ержан, Х.Роза нарт 54030000 төгрөгийг зээлсэн байна. Нэхэмжлэгч А.Ардах нь хариуцагч Х.Розагийн ХААН банкан дахь 5180888988 дугаартай дансанд 12 удаагийн гүйлгээгээр бэлнээр мөнгө шилжүүлсэн. Дээрээс нь А.Ардах нь өөрийн 5076096312 дугаартай данснаас хариуцагч Х.Розагийн мөн адил 5180888988 дугаартай дансанд нийт 23 удаагийн үйлдлээр 30280000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Үүнтэй холбоотой хариуцагч Х.Ержан сая шүүх хуралдаанд тайлбар хэлэхэд тухайн үед Эрүүгийн хэрэгт холбогдон шалгагдаж байсан гэж мөнгө авсан гэдгийг нотлон хэлж өглөө. Үүнээс нэхэмжлэгч А.Ардах нь 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр, 11 дүгээр сарын 07-ны өдөр, 11 дүгээр сарын 19-ний өдрүүдэд А.Ардахаас мөн адил мөнгө шилжүүлсэн бөгөөд А.Ардахын Х.Ержан нарт нийт шилжүүлсэн мөнгө нь 54030000 төгрөг болж байна. Үүнтэй холбоотой нэхэмжлэгч талаас шүүхэд нийт 15 удаа бэлнээр мөнгө шилжүүлсэн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн. Тухайн үед А.Ардах нь бэлнээр шууд Х.Розагийн дансанд болон А.Ардахын өөрийн данснаас Х.Розагийн дансанд гэсэн 2 хэлбэрээр мөнгө шилжүүлж байсан байдаг. Үүнээс А.Ардахын шилжүүлсэн гэх мөнгийг нэг бүрчлэн дурдаж хэлэхэд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 6,7 сая төгрөгийг Х.Розагийн 5180888988 дугаартай дансанд, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3 сая төгрөгийг Х.Розагийн дээрх дансанд, 2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1 сая төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 700000 төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,5 сая төгрөгийг, 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2 сая төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр 720000 төгрөгийг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 900000 төгрөгийг, 2015 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр 500000 төгрөгийг, 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4030000 төгрөгийг, 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр А.Ардах нь Күлкашимагийн 5180859865 дугаартай дансанд 500000 төгрөгийг тус тус шилжүүлсэн. Тухайн үед мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байхад энэхүү 500000 төгрөг шилжүүлсэн эсэхэд хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагч нь үзлэг хийж тогтоож, уг мөнгийг Х.Роза авсан гэдгийг хүлээн зөвшөөрч, мэдүүлэг өгсөн байна. Үүнээс гадна А.Ардах нь өөрийн данснаас Х.Розагийн 5180888988 дугаартай дансанд 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,3 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 500000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 70000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 300000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 2650000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 900000 төгрөг, мөн өдөр нь дахин 900000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2300000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,3 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 380000 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 500000 төгрөг, мөн өдөр нь дахин 100000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 1 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 25-ны өдөр 400000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр 100000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 1,5 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2,3 сая төгрөг шилжүүлсэн. Мөн 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 5193014509 дугаартай дансанд 500000 төгрөг, 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 1,6 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр 100000 төгрөгийг Еркагаас гэж шилжүүлсэн бөгөөд энэ нь мөрдөн байцаалтын ажиллагааны явцад бүрэн шалгагдаж тогтоогдсон. Мөн А.Ардах нь 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 450000 төгрөгийг дахин Еркагаас гэж нэрээр нь шилжүүлсэн. Үүнээс гадна нэхэмжлэгч А.Ардахын хүргэн ах нь болох Кадирбек нь 2014 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 150000 төгрөгийг хариуцагч Х.Розагийн дээрх дансанд шилжүүлсэн. Дээрх миний дурдаж хэлсэн бүх мөнгийг тооцож үзэхэд А.Ардах нь хариуцагч Х.Розагийн 5180888988 дугаартай дансанд болон 5180578758 дугаартай дансанд нийт 54030000 төгрөг шилжүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талаас холбогдох нотлох баримтуудыг шүүхэд гаргаж өгсөн байгаа. Үүнээс гадна би шүүхэд гаргаж өгсөн тэр дансны хуулгуудыг ойлгомжтой болгох үүднээс шар өнгийн тодруулагчаар тодруулж зурсан байгаа. Жишээ нь уг дансны хуулгад шилжүүлсэн мөнгөнүүдийг замбараагүй байдлаар оруулсан байна лээ. Мөн А.Ардах нь өөрийн гарт байсан бэлэн мөнгийг Х.Розагийн дансанд шилжүүлсэн тухай баримтууд мөн адил хавтаст хэрэгт авагдсан байгаа. Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй холбоотой эрүүгийн хавтаст хэргээс нотлох баримт хуулбарлан авч хуулбар үнэн тэмдэг даруулж, хавтаст хэрэгт авагдсан байгаа. Уг шилжүүлсэн гэх бүх мөнгөний нийлбэр тооцоог гаргасан тухай Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн мөрдөн байцаагч, цагдаагийн ахмад Ууганжаргалын 2015 оны 6 дугаар сарын 10-ны өдөр хийсэн үзлэгээр мөн адил тогтоогдож байна гэв.

Хариуцагч Х.Роза шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй А.Ардахын нэхэмжлэлтэй Х.Розад холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна. Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Хурман овгийн Хайролын Роза би 1984 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Өлгий суманд төрсөн, ба ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Өлгий сумын 6 дугаар баг Хөх-Толгойн 33-3 тоотод оршин суудаг. Нэхэмжлэгч А.Ардахын нэхэмжлэлд дурдсан надаас шаардаж буй 54,030,000 төгрөгийг миний бие түүнээс зээлж авч байгаагүй ба надад А.Ардахаас мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Харин миний бие А.Ардахад мөнгө зээлж байсан юм. А.Ардахыг илтэд худлаа ярьж, гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Тэрээр өмнө нь миний дүү төрсөн дүү Х.Ахботагаас байнга мөнгө зээлж авдаг байсан учир миний бие түүнд итгэн, мөн хамаатан садан болохоор мөнгө зээлж байсан. Анх 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.Ардах миний 99422550 дугаарын гар утас руу залгаж надад мөнгө зээлж тус болооч Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт Найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа, одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Офицеруудын ордонд дахин нэг дэлгүүр ажиллуулах гэж байгаа надад

-4,000,000 /дөрвөн сая/ төгрөг шаардлагатай байна бараа авах гэсэн юм. 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийн хүү өгье гэхээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, барьцаа авахгүй байгаа болохоор хүү 1,000,000 төгрөгийг зөвшөөрөн түүнд уг мөнгийг зээлэхээр тохиролцсон ба тухайн үед Улаанбаатар хотод байдаг миний төрсөн дүү Х.Ахбота, хүргэн А.Ерболат нар байнга А.Ардахад мөнгө зээлдэг байсан учир Х.Ахботагаас асуухад би мөнгө зөндөө зээлж байсан гайгүй байхаа миний нэрээр шилжүүлчих би танд мөнгийг чинь аваад өгнө гэхээр нь Х.Ахботагийн нэрээр шилжүүлэн өгсөн. А.Ардах нь надтай тохиролцсоны дагуу 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийг миний 5180888988 тоот дансруу хүү гэж шилжүүллээ баярлалаа үндсэн мөнгөө өгөхдөө дахин хүү тооцож өгнө гэж тэрээр өөрөө ярьсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин миний дансруу 700,000 төгрөгийг хүү гэж өгсөн бөгөөд тэрээр тухайн үедээ би шинэ дэлгүүр ажиллуулаад зээлж авсан мөнгөө буцаан нэг дор өгөх боломж болохгүй байна гэж учир байдлаа хэлсэн. Мөн дээрх авсан мөнгөө 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг өгсөн.

-А.Ардах нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг зээлээч өмнөх хүүтэй адил өгье гээд гуйгаад байхаар нь би нөхөр Х.Ержанаас уг мөнгийг зээлэх зөвшөөрөл авч байж түүнд өгсөн ба маргааш нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин 500,000 төгрөг зээлээч гэхээр нь нөхөр Х.Ержанаас дахин асуун зөвшөөрөл авч тус тус өгсөн. Өмнөх мөнгөний үлдэгдэл мөнгийг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, мөн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сүүлд шилжүүлсэн мөнгөний хүү болон өмнөх мөнгөний үлдэгдлийн хамт 1,600,000 төгрөг тус тус надад өгсөн ба 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.Ардах нь дахин надруу залгаж та Х.Ержан ахад хэлэхгүй надад 3,000,000 төгрөг зээлээч би хүүгийн хангалттай өгнө дэлгүүрт бараа авах гэсэн юм гэхээр нь нөхрийн найз н.Жарасаас 3,000,000 /гурван сая/ төгрөг авч Н.Жарасын нэрээр шилжүүлж өгсөн. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дансанд 50,000 төгрөг өгсөн.

-Мөн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.Ардах дахин надруу залган 8,000,000 /найман сая/ төгрөг зээлээч гээд гуйхаар нь өөрийн хүүгийн ангийн багш болох н.Маралаас мөнгө авч 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.Ардахын дансруу шилжүүлэн өгсөн. Ингээд А.Ардах 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өмнө авсан мөнгөний хүү гэж 2,300,000 төгрөг, 500,000 төгрөг тус тус өгсөн.

-2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин миний гар утас руу залгаж надад дахин 3,500,000 төгрөг зээлээч мөнгө хэрэгтэй байна бараа авах гэсэн юм гэхээр нь би нөхөр Х.Ержанаас зөвшөөрөл аван түүнд өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 70,000 төгрөг тус тс шилжүүлсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр миний бие надад мөнгө хэрэгтэй байна чи зээлж авсан мөнгөө өгөөч би эзэнд нь өгөх гэсэн юм гэхэд тэрээр 300,000 төгрөг, 900,000 төгрөг, 2650,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн. Харин маргааш буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 900,000 төгрөг өгсөн. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөгийг данс руу шилжүүлэн авсан болно. Тэгээд өмнөх мөнгийг хүү болон сүүлд шилжүүлсэн мөнгөний хүү гэж 2014 оны 12 дугаар сарын 03-нд 2,300,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,300,000 төгрөг авсан. Манай нөхөр Х.Ержан нь дахин энэ хүнд мөнгө битгий өгөөрэй одоо болно гэж надад хэлсэн. Тэгээд би А.Ардахт дахин мөнгө зээлэхгүй гэдгээ ойлгуулж хэлсэн ба 2014 оны 12 дугаар сарын 05-ны өдөр миний данс руу 720,000 төгрөг шилжүүлсэн ба би дэлгүүрээс гарч чадахгүй байна та Гүлбаршин-аас гээд манай эгч болох н.Жайнагүлийн данс руу хийж өгөөч гэж гуйхаар нь би түүний хэлснээр шилжүүлж өгсөн.

-А.Ардах 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр над руу Х.Роза эгчээ мөнгө олоод өгөөч миний наймаа сайн байгаа би дэлгүүрээс гарч чадахгүй байна бараа авахад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд байхаар нь би мэдэхгүй Х.Ержан ахаасаа асуу гэхэд манай нөхөр луу 3 өдөр дараалан гуйж утсаар яриад байхаар нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр манай нөхөр Х.Ержан нь 2,500,000 төгрөгийг данс руу шилжүүлэн өгсөн. Харин 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 380,000 төгрөг, 680,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 100,000 төгрөгийг тус тус өгсөн.

-Тэгээд тэр оройн буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 8,000,000 төгрөг зээлээч надад бараа авах болон миний сансарт байсан дэлгүүр маань газрын дахин төлөвлөлтөд орсон мөнгө яаралтай хэрэгтэй байна би маргааш таны данс руу хүү болон 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн мөнгөний үлдэгдлийг нэгтгээд 1,000,000 төгрөг шилжүүлье гэхээр нөхрөөсөө асуухад маргааш өгье гээд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 8,000,0000 төгрөг шилжүүлж өгсөн. Харин тэр өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таны мөнгөний хүү гээд 1,000,000 төгрөгийг А.Ардах өгсөн. А.Ардах нь 2014 оны 12 дугаар сарын 25, 26-ны өдрүүдэд 8,000,000 төгрөгийн долоо хоногийн хүү гэж 400,000 төгрөг, 100,000 төгрөгийг тус тус өгсөн.

-мөн 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дахин над руу утсаар ярьж 10,000,000 төгрөг хэрэгтэй байна хүүгийн хангалттай өгнө нөгөө дэлгүүрийг 320,000,000 төгрөг авах боллоо мөнгө маш их хэрэгтэй байна гэсэн тэгэхээр нь манай нөхөртэй ярь гээд орой нь утсаар яриулсан ба 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр манай нөхөр Х.Ержан нь 10,000,000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн. А.Ардах нь тухайн өдөртөө буюу 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5180777801 тоот данс руу 1,500,000 төгрөгийг таны мөнгөний хүү гэж өгсөн.

-2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр А.Ардах дахин утсаар залгаж та нөхөртэй хэлэхгүй 2,500,00 төгрөг өгөөч би дэлгүүрээ худалдаад авчихлаа нотариатаар өгөх гэсэн юм гэхээр нь өөрийн найз болох н.Есенгүлээс авч түүний данс руу шилжүүлэн өгсөн. А.Ардах нь энэ мөнгөний хүү гэж 500,000 төгрөгийг тэр өдөр нь манай ээжийн 5193014506 тоот дансанд шилжүүлэн өгсөн.

Харин А.Ардах нь манай дүү Улаанбаатар хотын иргэн Х.Ахботагаас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 14 хоногийн хугацаатай 6,000,000 төгрөг зээлж авсан байсан ба 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 6,700,000 төгрөг болгож өгнө гээд аваад 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай дүү Х.Ахбота нь миний данс руу хийлгэсэн байсан. Мөн нэхэмжлэлдээ дурдсан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдрийн Гүлкашима гэдэг хүнд шилжүүлсэн гэх 500,000 төгрөгийг шилжүүлэн өгөх талаар би хэлээгүй н.Гүлкашима гэх хүнийг миний бие танихгүй. Тэрээр 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний 5180888988 тоот данс руу 2,000,000 төгрөг биш 1,200,000 төгрөг шилжүүлсэн байсан.

Мөн А.Ардах нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний хүртэлх хугацаанд авсан мөнгө болох 23,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр хүртэлх хугацаанд өгнө гэсэн боловч өгөлгүй, худлаа ярьж, хуурч мэхэлж байсан учир манай нөхөр 2015 оны 02 дугаар сард ээлжийн амралтаа авч А.Ардахтай Улаанбаатар хотод очиж уулзахад би та хэдэд худлаа хэлж байсан юм ямар нэгэн дэлгүүр ажиллуулдаггүй Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт ТҮЦ ажиллуулдаг юм гэж хэлсэн байсан. Ингээд манай нөхөр А.Ардахад холбогдуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулснаар 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэд хоорондын маргаан иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн прокурорын тогтоол гарсан учир 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Ардахад холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Миний бие А.Ардахаас мөнгө огт зээлж авч байгаагүй ба харин түүнд туслан мөнгө зээлж байсан гэдгийг дахин дахин хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч Х.Ержан шүүхэд гаргасан тайлбартаа: Тус шүүхэд хянагдаж буй А.Ардахын нэхэмжлэлтэй Х.Роза, Х.Ержан надад холбогдох иргэний хэрэгт хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 6 дугаар багийн иргэн Ахмедперли овгийн Ховдхааны Ержан би 1986 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Өлгий суманд төрсөн ба ам бүл 4, эхнэр, хоёр хүүхдийн хамт Өлгий сумын 6 дугаар баг, Хөх-Толгойн 33-3 тоотод оршин суудаг.

Нэхэмжлэгч А.Ардахын нэхэмжлэлд дурдсан надаас болон манай эхнэр Х.Роза нараас шаардаж буй 54,030,000 төгрөгийг миний бие түүнээс зээлж авч байгаагүй ба надад А.Ардахаас мөнгө зээлэх ямар ч шаардлага байхгүй. Харин миний бие А.Ардахад мөнгө зээлж байсан юм. А.Ардахыг илтэд худлаа ярьж, гүтгэж байгаад маш их гомдолтой байна. Тэрээр өмнө нь миний төрсөн хадам дүү болох Х.Ахботагаас байнга мөнгө зээлж авдаг байсан учир манай эхнэр болон миний бие түүнд итгэн, мөн хамаатан садан болохоор мөнгө зээлж байсан. Анх 2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр А.Ардах манай эхнэр Х.Розагийн 99422550 дугаарын гар утас руу залгаж надад мөнгө зээлж тус болооч Би Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт Найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулж байгаа, одоо Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг Офицеруудын ордонд дахин нэг дэлгүүр ажиллуулах гэж байгаа надад

- 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг шаардлагатай байна бараа авах гэсэн юм 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийн хүү өгье гэхээр ямар нэгэн гэрээ байгуулаагүй, барьцаа авахгүй байгаа болохоор хүү 1,000,000 төгрөгийг зөвшөөрөн түүнд уг мөнгийг зээлэхээр тохиролцсон ба тухайн үед Улаанбаатар хотод байдаг миний төрсөн хадам дүү Х.Ахбота, төрсөн баз болох А.Ерболат нар байнга А.Ардахад мөнгө зээлдэг байсан учир Х.Ахботагаас асуухад би мөнгө зөндөө зээлж байсан гайгүй байхаа миний нэрээр шилжүүлчих би та нарт мөнгийг чинь аваад өгнө гэхээр нь Х.Ахботагийн нэрээр шилжүүлэн өгсөн. А.Ардах надтай тохиролцсоны дагуу 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийг миний 5180888988 тоот данс руу хүү гэж шилжүүллээ баярлалаа үндсэн мөнгөө өгөхдөө дахин хүү тооцож өгнө гэж тэрээр өөрөө ярьсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин миний данс руу 700,000 төгрөгийг хүү гэж өгсөн бөгөөд тэрээр тухайн үедээ би шинэ дэлгүүр ажиллуулаад зээлж авсан мөнгөө буцаан нэг дор өгөх боломж болохгүй байна гэж учир байдлаа хэлсэн. Мөн дээрх авсан мөнгөө 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг өгсөн.

-А.Ардах нь 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр дахин 4,000,000 /дөрвөн сая/ төгрөг зээлээч өмнөх хүүтэй адил өгье гээд байна гэхээр нь би зөвшөөрч түүнд өгсөн ба маргааш нь 2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр дахин 500,000 төгрөг зээлээч гэхээр нь би дахин зөвшөөрч тус тус өгсөн. А.Ардах нь надтай тохиролцсоны дагуу 7 хоногийн дараа 1,000,000 төгрөгийг миний 5180888988 тоот данс руу хүү гэж шилжүүллээ баярлалаа үндсэн мөнгө өгөхдөө дахин хүү тооцож өгнө гэж тэрээр өөрөө ярьсан. Ингээд 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдөр дахин миний данс руу 700,000 төгрөгийг хүү гэж өгсөн бөгөөд тэрээр тухайн үедээ би шинэ дэлгүүр ажиллуулаад зээлж авсан мөнгөө буцаан нэг дор өгөх боломж болохгүй байна гэж учир байдлаа хэлсэн. Мөн дээрх авсан мөнгөө 2014 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 2,500,000 төгрөг өгсөн. Өмнөх мөнгөний үлдэгдэл мөнгийг 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, мөн 2014 оны 10 дугаар сарын 30-ны өдөр сүүлд шилжүүлсэн мөнгөний хүү болон өмнөх мөнгөний үлдэгдэлийн хамт 1,600,000 төгрөгийг тус тус надад өгсөн ба 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 1,200,000 төгрөгийг өгсөн.

-Мөн 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр А.Ардах дахин манай эхнэр Х.Роза руу залгаж та надад хэлэхгүй надад 3,000,000 төгрөг зээлээч би хүүгийн хангалттай өгнө дэлгүүрт бараа авах гэсэн юм гэхээр нь миний найз болох н.Жарасаас 3,000,000 /гурван сая/ төгрөг авч н.Жарасын нэрээр шилжүүлж өгсөн. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр дансанд 50,000 төгрөг өгсөн.

-Мөн 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.Ардах дахин надруу залган 8,000,000 /найман сая/ төгрөг зээлээч гээд манай эхнэрээс гуйхаар нь өөрийн хүүгийн ангийн бангш болох н.Маралаас мөнгө авч 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр А.Ардахын дансруу шилжүүлэн өгсөн. Ингээд А.Ардах 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр өмнө авсан мөнгөний хүү гэж 2,300,000 төгрөг, 500,000 төгрөгийг тус тус өгсөн.

-2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр дахин манай эхнэрийн гар утасруу залгаж надад дахин 3,500,000 төгрөг зээлээч мөнгө хэрэгтэй байна бараа авах гэсэн юм гэхээр нь би зөвшөөрч А.Ардахын дансанд хийж өгсөн. 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр 70,000 төгрөг тус тус шилжүүлсэн. Ингээд 2014 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр миний бие надад мөнгө хэрэгтэй байна чи зээлж авсан мөнгөө өгөөч би эзэнд нь өгөх гэсэн юм гэхэд тэрээр 300,000 төгрөг, 90,000 төгрөг, 2,650,000 төгрөгийг тус тус шилжүүлэн өгсөн. Харин маргааш нь буюу 2014 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр 900,000 төгрөгийг өгсөн. Тэгээд 2014 оны 12 дугаар сарын 02-нд 2,300,000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 03-ны өдөр 2,300,000 төгрөг авсан. Би энэ хүнд мөнгө битгий өгөөрэй одоо болно гэж хэлсэн ба А.Ардах нь байнга утсаар залагж сүүлдээ манай эхнэрийн утсаар надтай ярьж Ержан ахаа би гуйж байна үнэхээр найдвартай гээд залгадаг болсон.

-А.Ардах 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр манай эхнэр Х.Роза руу эгчээ мөнгө олоод өгөөч миний наймаа сайн байгаа би дэлгүүрээс гарч чадахгүй байна бараа авахад мөнгө хэрэгтэй байна гэж хэлээд байхаар нь би мэдэхгүй манай нөхрөөс асуу гэхэд 3 өдөр дараалан гуйж утсаар яриад байхаар нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр би 2,500,000 төгрөгийг дансруу нь шилжүүлэн өгсөн. Харин 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг,380,00 төгрөг, 680,00 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 500,00 төгрөг, 100,000 төгрөгийг тус тус өгсөн.

Тэгээд тэр оройн буюу 2014 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 8,000,000 төгрөг зээлээч надад бараа авах болно миний сансарт байсан дэлгүүр маань газрын дахин төлөвлөлтөнд орсон мөнгө яаралтай хэрэгтэй байна би маргааш таны дансруу хүү болон 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр шилжүүлсэн мөнгөний үлдэгдлийг нэгтгээд 1,000,000 төгрөг шилжүүлье гэж манай эхнэр Розатай утсаар ярьсан байсан маргааш өгье гээд 2014 оны 12 дугаар сарын 17-ныы өдөр 8,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Харин тэр өдөр буюу 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр таны мөнгөний хүү гээд 1,000,000 төгрөгийг А.Ардах өгсөн. А.Ардах нь 2014 оны 12 дугаар сарын25,26-ны өрдүүдэд 8,000,000 төгрөгний долоо хоногийн хүү гэж 400,000 төгрөг, 100,000 төгрөгийг тус тус өгсөн.

-Мөн 2014 оны 12 дугаар сарын 29-ний өдөр дахин надруу утсаар ярьж 10,000,000 төгрөг хэрэгтэй байна хүүгийн хангалттай өгнөө нөгөө дэлгүүрийг 320,000,000 төгрөгөөр авах болллоо мөнгө маш их хэрэгтэй байна гэж утсаар ярьсан ба 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг түүнд шилжүүлэн өгсөн. А.Ардах нь тухайн өдөртөө буюу 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5180777801 тоот данс руу 1,500,000 төгрөгийг таны мөнгөний хүү гэж өгсөн.

-2015 оны 01 дүгээр сарын 09-ны өдөр А.Ардах дахин манай эхнэр руу утсаар залгаж та нөхөртэй хэлэхгүй 2,500,000 төгрөг өгөөч би дэлгүүрээ худалдаад авчихлаа нотариатад өгөх гэсэн юм гэхээр нь өөрийн найз болох н.Есенгүлээс авч түүний дансруу шилжүүлэн өгсөн. А.Ардах нь энэ мөнгөний хүү гэж 500,000 төгрөгийг тэр өдөр нь манай ээжийн 5193014506 тоот дансанд шилжүүлэн өгсөн.Харин А.Ардах нь манай хадам дүү Улаанбаатар хотын иргэн Х.Ахботагаас 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 14 хоногийн хугацаатай 6,000,000 төгрөг зээлж авсан байсан ба 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 6,700,000 төгрөг болгож өгнө гээд аваад 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр манай хадам дүү Х.Ахбота нь миний дансруу хийлгэсэн байсан. Мөн нэхэмжлэлд дурдсан 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр Н.Гүлкашима гэдэг хүнд шилжүүлсэн гэх 500,000 төгрөгийг шилжүүлэн өгөх талаар би хэлээгүй н.Гүлкашима гэх хүнийг миний бие танихгүй. Тэрээр 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр миний 5180888988 тоот дансруу 2,000,000 төгрөг биш харин 1,200,000 төгрөг шилжүүлсэн байсан.

Ман А.Ардах нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 09-ний хүртэлх хугацаанд авсан мөнгө болох 23,000,000 төгрөгийг 2015 оны 01 дүгээр сарын 30-ний өдөр хүртэлх хугацаанд өгнө гэсэн боловч өгөлгүй, худлаа ярьж, хуурч мэхэлж байсан учир 2015 оны 02 дугаар сард амарлтаа авч А.Ардахтай Улаанбаатар хотод очиж уулзахад би та хэдэд худлаа хэлж байсан юм ямар нэгэн дэлгүүр ажиллуулдаггүй Улаанбаатар хотын Баянзүрх дүүргийн Сансарт ТҮЦ дэлгүүр ажиллуулдаг юм гэж хэлсэн. Ингээд иргэн А.Ардахад холбогдуулан Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 2 дугаар хэлтэст гомдол гарган шалгуулснаар 2015 оны 6 дугаар сарын 17-ны өдөр иргэн хоорондын маргаан иргэний шүүхээр шийдвэрлүүл гэсэн прокурорын тогтоол гарсан учир 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Улаанбаатар хотын Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд А.Ардахад холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргаж иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа өнөөдрийг хүртэл үргэлжилж байна. Миний бие А.Ардахаас мөнгө огт зээлж авч байгаагүй ба харин түүнд туслан мөнгө зээлж байсан гэдгийг дахин дахин хэлмээр байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хамтран хариуцагч Х.Ержан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх хуралдаанд тайлбар хэлэхэд 2014 оны 5 дугаар сарын 07-ны өдөр 6,7 сая төгрөг Х.Розагийн 5180888988 дугаартай дансанд орж ирсэн нь үнэн. Гэхдээ миний төрсөн дүү Алмагүл 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Улаанбаатар хотод хуримаа хийхэд эхнэр Х.Роза бид хоёр уг дүү Алмагүлийн хуриманд оролцохоор очиход Ахбота гэдэг миний хадам дүү уг мөнгийг биднээс авч А.Ардахад өгсөн байна. Улмаар уг мөнгийг Ахбота нь эргээд бидний дансанд хийлгэсэн байна. Дараагийн асуудал 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр надад мөнгө шилжүүлсэн гэж хэлж байна. Гэхдээ би хавтаст хэрэгт 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 5180888988 дугаартай дансны хуулгыг бүтэн эхээр нь нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд үүнээс харахад бидний дансанд уг өдөр нь 3 сая төгрөг орж ирээгүй. Иймд энэ өдөр бидний дансанд мөнгө орж ирээгүй байхад нэхэмжлэгч талаас хуурамчаар нотлох баримт бүрдүүлсэн бөгөөд нэхэмжлэгч талаас бидний дансанд 3 сая төгрөг шилжүүлсэн тухай ямар нэгэн нотлох баримт байхгүй. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр А.Ардах нь бидний дансанд 2 сая төгрөг шилжүүлсэн гэж хэлсэн. Би мөн адил 5180888988 дугаартай дансны 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн хуулгыг хавтаст хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн бөгөөд уг өдөр нь дансанд 2 сая төгрөг биш 1,2 сая төгрөг орж ирсэн байна. Нэгэнт дансны хуулгыг банкнаас гаргаж өгсөн учраас бид бүхэн засвар хийх боломжгүй байдаг. Дараагийн асуудал нэхэмжлэгч талаас шүүхэд гаргасан нэхэмжлэлийн хойд талд нь ойлгомжгүй байдлаар хэд хэдэн зүйлийг бичсэн бөгөөд үүнээс 2,3 сая төгрөг шилжүүлснийг давхардуулан бичсэн байна. Бидний дансанд 2,3 сая төгрөг зөвхөн 1 л удаа орж ирсэн. Иймд нэхэмжлэгч талаас бидний дансанд шилжүүлсэн гэх мөнгөн дүнг өсгөхийн төлөө хуурамч нотлох баримт бүрдүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой эрүүгийн хэрэг үүсгэгдэн шалгагдаж байхад 6 дугаар сарын 17-ны өдрийн болон 7 дугаар сарын 10-ны өдрийн Прокурорын тогтоолыг хавтаст хэрэгт нотлох баримтаар хавсаргасан. Уг прокурорын тогтоолд залилангийн гэмт хэргийн шинжгүй, иргэн Серикбол, Х.Ержан, Ахбота нараас 29 6 төгрөгийг зээлж авсан нь залилингийн гэмт хэргийн шинжгүй, зөвхөн уг мөнгийг зээлж авсан нь тогтоогдсон гэж тодорхой дурдсан байгаа. Тухайн үед хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид нь үзлэг хийх ажиллагаатай холбоотой гомдол гаргаж байсан бөгөөд миний бие уг эрүүгийн хавтаст хэрэгтэй өнөөдрийг хүртэл танилцаагүй. Жишээ нь нэхэмжлэгч талаас мөдрөн байцаагчийн дансанд үзлэг хийсэн тэмэгдэлд 3 сая төгрөгийг 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр шилжүүлсэн гэж дурдсаныг үндэслээд нотлох баримт болгон хэлж байна. Гэхдээ уг өдөр нь бидний дансанд 1 сая төгрөг орсон боловч нэхэмжлэгч талаас 3 сая төгрөг шилжүүлсэн гэж үндэслэлгүй тайлбар хэлж байгаа бөгөөд нэхэмлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл дээр ч гэсэн тэгж бичсэн байгаа. Дээр нь нэмж хэлэхэд нэхэмжлэгч талаас бидний дансанд Гүлкашима гэдэг хүн 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр 500000 төгрөг шилжүүлсэн гэж хэлэх боловч бид нар тэр Гүлкашима гэдэг хүнийг огт танихгүй. Үүнээс гадна бид бүхэн А.Ардахын дансанд 8 сарын 27-ны өдөр 8 сая төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнтэй холбоотой нотлох баримтыг хавтаст хэрэгт өгсөн. Үүнтэй холбоотой Ахботад 4 сая төгрөг шилжүүлсэн тухай өөрийн баримтад бичсэн байгаа. Дараагийн асуудал А.Ардахын дансанд 2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 4 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 3 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр 8 сая төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3,5 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 06-ны өдөр 2,5 сая төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 8 сая төгрөгийг тус тус шилжүүлсэн. Жишээ нь би энэ 8 сая төгрөгийн өөрийн гараар шилжүүлж байсан. Ингээд би А.Ардахад нийт 41,5 сая төгрөг шилжүүслэн. Ер нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хүртэл би зээлсэн мөнгийг А.Ардах буцаан өгдөг байсан. Харин А.Ардах нь 2014 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 2015 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн хооронд Улаанбаатар хотоос 320 сая төгрөгөөр үйлчилгээинй зориулалттай дэлгүүр худалдан авч байгаа бөгөөд дээрээс нь 2 дэлгүүр ажиллуулж байна гэж хэлээд надаас 23 сая төгрөг зээлж авсан. Үүнд би А.Ардахад нэг удаа 10 сая төгрөг, 1 удаа 8 сая төгрөг, нэг удаад нь 2,5 сая төгрөг гэх мэтээр тус тус шилжүүлсэн. Би А.Ардахад мөнгө шилжүүлэхэд А.Ардах нь буцаан миний дансанд зээлж авсан мөнгөний хүүг нь тооцож шилжүүлдэг байсан бөгөөд А.Ардах бид хоёрын хооронд бичгээр гэрээ байгуулагдах боломж байгаагүй. Учир нь А.Ардах Улаанбаатар хотод, би Баян-Өлгий аймагт амьдардаг. Энэ асуудлаар А.Ардах нь над рүү байнга утсаар ярьдаг байсан бөгөөд утасны билийг шалгахад ч гэсэн бүх зүйл тодорхой гараад ирнэ. Улмаар энэ асуудлыг эрүүгийн хэрэг үүсгэн шалгахад нийт 12360000 төгрөгийг эргүүлэн шилжүүлсэн гэж хэлэх боловч үүнд саяны 2014 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн мөнгө орж ирээгүй гэдгийг хэлмээр байна. Дараагийн асуудал өнөөдрийн шүүх хуралдаанд ажиглагчийн суудалд сууж байгаа нэхэмжлэгч А.Ардахын аав нь болох Айболат нь 2015 оны 01 дүгээр сарын үед надтай ирж уулзаад Миний хүүхдийн талаар Цагдаагийн байгууллагад битгий гомдол гаргаачээ. А.Ардах бол жоохон хүүхэд гэж хэлсэн болохоор би ямар нэгэн гомдол гаргаагүй. Тэгэхэд нэхэмжлэгч А.Ардахын аав нь Айболат надад Тоёта прёса маркийн машиныг тэр 23 сая төгрөгийн 13 сая төгрөгт нь тооцож авч байгаарай гэж хэлхээр нь би хэлсэн ёсоор нь болгож машиныг нь авч, баримт бичиүүлж өгсөн. Гэхдээ миний хувьд А.Ардахтай тухайн үед уулзах ямар ч шаардлага байгаагүй. Тухайн үед А.Ардах нь өнөөдрийн шүүх хуралдаанд яригдсан шиг мөнгө зээлж аваагүй гэж хэлсэн болохоор би Баянзүрх дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст эрүүгийн хэрэг үүсгэж, шалгуулсан. Тэгэхэд нэхэмжлэгч А.Ардахын аав нь болох Айболат нь Х.Ержан гэгч цагдаа хувцастай ирээд дарамталж байгаад миний машиныг аваад явсан гэж гомдол гаргасан боловч уг гомдлыг шалгаад прокурор эрүүгийн хэрэг үүгэхээс татгалзах тухай тогтоол гаргасан. Одоогийн зах зээлд 6,5 сая төгрөгийн үнэтэй тээврийн хэрэгслийг би 13 сая төгрөгөөр үнэлж авсан. Учир нь Айболат гэгч нь миний хамгийн том баз Ерболатын хүргэн ах нь бөгөөд Айболат бид хоёр тухайн үед муудалцсан зүйлгүй, гудамжид таарахад мэндийн зөрүүтэй өнгөрдөг худ ургийн холбоотой хүмүүс байсан юм. Гэтэл тухайн үед машиныг надад өгсөн болгож дүр эсгэж, машиныг өгөхгүй яваад байсан боловч сүүлд тодруулахад уг машин Айболатын Хуандых гэдэг хүний нэр дээр болж гарч ирсэн. Тэгэхэд би тэр эрүүгийн хэрэг үүгэхээс татгалзсан тухай материалд машин хүлээлгэж өгсөн тэмдэглэл бичүүлж, тэр 13 сая төгрөгөөр үнэлж авсан тээврийн хэрэгслийг өөрт нь буцаан өгсөн. Би шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болон нэхэмжлэл гаргасны дараа ч гэсэн энэ хүмүүст хангалттай хугацаа өгсөн. Гэтэл би шүүхэд 23 сая төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасны дараа А.Ардах нь надаас 54030000 төгрөг гаргуулах асуудлыг үүсгэсэн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаас талуудын хүсэлтээр шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч А.Ардахын нэхэмжлэлтэй, хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нараас зээлийн гэрээний үүрэг болох 54030000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нар нь нэхэмжлэгч А.Ардахаас мөнгө огт зээлж авч байгаагүй ба харин түүнд туслан мөнгө зээлж байсан учраас түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

1.Нэхэмжлэгч А.Ардах нь хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нараас Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар зээлийн гэрээний үүргийг шаардах эрхтэй байна.

Гэвч нэхэмжлэгч А.Ардахын хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нараас зээлийн гэрээний үүрэг гэж нэхэмжилсэн 54030000 төгрөгөөс 15830000 төгрөгийг Х.Роза, Х.Ержан нарын хамтран эзэмших 5180888988 дугаар дансанд шилжүүлээгүй болох нь:

-Нэхэмжлэгч А.Ардах нь хариуцагч Х.Розагийн 5180888988 дугаар дансанд 2014 оны 12 дугаар сарын 17-ны өдөр 3,000,000 /гурван сая/ төгрөг шилжүүлсэн гэх боловч уг мөнгийг шилжүүлээгүй болох нь Х.Роза, Х.Ержан нарын хамтран эзэмшигч 5180888988 дугаар депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар,

-мөн 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Х.Розагийн 5180888988 дугаар дансанд 2,000,000 /хоёр сая/ төгрөг шилжүүлсэн гэх боловч 2014 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 900,000 төгрөг, 200,000 төгрөг нийт 1,100,000 төгрөг шилжүүлсэн нь Х.Роза, Х.Ержан нарын ХААН банкнаас хуулбарлаж олгосон депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх ба 2,000,000 төгрөгөөс 900,000 төгрөгийн зөрүү гарсан,

-нэхэмжлэгч А.Ардахаас биш Еркегүл гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр 4,030,000 төгрөг, Эрка гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр 100,000 төгрөг, 11 дүгээр сарын 07-ны өдөр 450,000 төгрөг, Кадирбек гэх хүнээс 2014 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 150,000 төгрөгийг тус тус шилжүүлж байсан нь Х.Роза, Х.Ержан нарын ХААН банкнаас хуулбарлаж олгосон депозит дансны дэлгэрэнгүй хуулга ХААН банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх ба уг мөнгийг А.Ардахын даалгавараар Еркегүл, Эрка, Кадирбек гэх хүмүүс нь Х.Роза, Х.Ержан нарын 5180888988 дугаар дансанд тушаасан эсэх талаарх нотлох баримт хавтаст хэрэгт авагдаагүй,

-нэхэмжлэгч А.Ардах нь, Х.Роза, Х.Ержан нарт 2014 оны 9 дүгээр сарын 03-ны өдөр шижлүүлсэн гэх 500,000 төгрөг нэхэмжилсэн боловч тухайн өдөр Гүлкашима гэх хүний 5180859865 дугаар дансанд Естай гэх хүнээс 500,000 төгрөг шилүүлсэн ба уг мөнгийг Х.Роза, Х.Ержан нарын 5180888988 дансанд биш Гүлкашима гэх хүний дансанд А.Ардах биш Есатай гэх хүн шилжүүлсэн болох нь Төрийн банкны 2014 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн мөнгөн шилжүүлэгийн баримтаар,

-нэхэмжлэгч А.Ардах нь Х.Роза, Х.Ержан нарын 5180888988 дугаар дансанд 6,700,000 төгрөг шилжүүлсэн нь ХААН банкнаас хуулбарлаж олгосон депозит дансны дэлгэрэнгүй хуулга ХААН банкны орлогын мэдүүлгээр нотлогдож байх боловч нэхэмжлэгч А.Ардахт Х.Роза, Х.Ержан нарын даалгавараар Х.Ахбота нь 2014 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр 6,000,000 төгрөг шилжүүлсэн нь А.Ардахын 5076096312 дугартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга болон Х.Ахботагийн нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолтоор нотлогдож байна. Иймд нэхэмжлэгч А.Ардахын Х.Роза, Х.Ержан нарын 5180888988 дугаар дансанд 15830000 төгрөг шилжүүлээгүй болох нь дээрх нотлох баримтаар нотлогдож байна.

2. Нэхэмжлэгч А.Ардах нь тус шүүхэд хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нараас зээлийн гэрээний үүрэг гэж 54030000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ нэхэмжлэлийн шаардлагын үний дүнг нь тооцоход 50,580,000 төгрөг, уг нэхэмжлэлийн 21-рт 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр хэдэн төгрөгийг А.Ардахаас, Х.Розад шилжүүлсэн үний дүнгийн хувьд тодорхой бус, мөн шүүх хуралдаанд оролцсон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Ариунжаргал нь хариуцагч нараас нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлага болох зээлийн гэрээний үүрэг болох 54030000 төгрөгийг 2015 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн Баянзүрх дүүргийн 2 дугаар цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаагчийн Х.Ержан, А.Ардахын банкны орлого, зарлага, мөнгөн шилжүүлэгт хийсэн тэмдэглэл-ээр тооцож гаргасан тул уг тэмдэглэлийг нотлох баримтаар үнэлж өгөхийг хүссэн ба уг мөрдөн байцаагчийн үзлэгийн тэмдэглэлээр тооцоход А.Ардах нь Х.Роза, Х.Ержан нарт 54030000 төгрөг биш 51280000 төгрөгийн тооцоо гарсан ба нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үнийн дүнгийн хувьд зөрүүтэй байна.

Нэхэмжлэгч А.Ардах нь хариуцагч Х.Роза, Х.Ержан нарын хамтран эзэмших 5180888988 дугаар дансанд 2014-2015 онд бэлэн, картаар:

-2014 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр 1,000,000 төгрөг, 10 дугаар сарын 01-ний өдөр 700,000 төгрөг, 10 дугаар сарын 18-ны өдөр 700,000 төгрөг, 900,000 төгрөг 900,000 төгрөг, 10 дугаар сарын 28-ны өдөр 500,000 төгрөг, 11 дүгээр сарын 03-ны өдөр 900,000 төгрөг, 200,000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 900,000 төгрөг, 11 дүгээр сарын 20-ны өдөр 900,000 төгрөг, 12 дугаар сарын 01-ний өдөр 8,000,000 төгрөг, 12 дугаар сарын 02-ны өдөр 2,300,000 төгрөг, 12 дугаар сарын 05-ны өдөр 720,000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 3,000,000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 900,000 төгрөг, 2015 оы 01 дүгээр сарын 02-ны өдөр 500,000 төгрөг, бүгд 23020000 төгрөгийг шилжүүлсэн байна.

-нэхэмжлэгч А.Ардах нь өөрийнхөө 5076096312 дугаар данснаас хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нарын хамтран эзэмшигч 5180888988 дугаар дансанд 2014-2015 онд мобайлаар :

-10 дугаар сарын 30-ны өдөр 1,600,000 төгрөг, 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 50,000 төгрөг, 11 дүгээр сарын 13-ны өдөр 2,300,000 төгрөг, 250,000 төгрөг, 11 дүгээр сарын 18-ны өдөр 70,000 төгрөг, 11 дүгээр сарын 19-ний өдөр 300,000 төгрөг, 2,650,000 төгрөг, 12 дугаар сарын 03-ны өдөр 2,300,000 төгрөг, 12 дугаар сарын 15-ны өдөр 500,000 төгрөг, 380,000 төгрөг, 680,000 төгрөг, 12 дугаар сарын 16-ны өдөр 500,000 төгрөг, 100,000, 12 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000 төгрөг, 12 дугаар сарын 25-ны өдөр 400,000 төгрөг, 12 дугаар сарын 26-ны өдөр 100,000 төгрөг, бүгд 13180000 төгрөгийг шилжүүлсэн байна.

Хариуцагч Х.Роза шүүхэд ирүүлсэн тайлбартаа А.Ардах нь 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 5180777801 дугаар дансанд 1,500,000 төгрөг, 2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 5193014506 дугаартай ээжийн дансанд 500,000 төгрөг хүү гэж өгсөн авсан гэсэн ба нийт 2000000 төгрөгийг дээрхи А.Ардахын Х.Роза, Х.Ержан нарт шилжүүлсэн мөнгөнд оруулж тооцох нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч А.Ардах нь Х.Роза, Х.Ержан нарт бэлэн, картаар болон мобайл банкаар, хариуцагч Х.Розагийн авсан гэх мөнгийг нэмж тооцоход бүгд 38200000 (23020000+13180000 +2000000 ) төгрөгийг шилжүүлсэн байна гэж дүгнэлээ.

3. Хариуцагч Х.Роза, Х.Ержан нар нь нэхэмжлэгч А.Ардахын гуйлтаар мөнгө зээлдүүлж, А.Ардах нь үндсэн зээлдүүлсэн мөнгөнгий хүүг эргээд шилжүүлдэг байсан гэж тайлбарладаг боловч Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 282.1-д зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно, мөн хуулийн 282.3 хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана гэж заасан байх тул хариуцагч Х.Роза, Х.Ержан нар болон нэхэмжлэгч А.Ардах нарын хооронд зээлийн гэрээгээр хүү авах тухай бичгээр хийсэн зээлийн гэрээ байхгүй тул Х.Роза, Х.Ержан нарын А.Ардахын шилжүүлж байсан мөнгө бидний шилжүүлсэн мөнгөний хүү байсан гэдэг нь үгүйсгэгдэж байна.

Хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нар нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч А.Ардахт холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан ба одоо иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаарх өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэсэн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

Хариуцагч нар Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэгч А.Ардахт холбогдуулан зээлийн төлбөрт 23,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан нь хавтаст хэрэгт авагдсан Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2015 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 39193 дугаар захирамжаар нотлогдож байна.

Гэвч тус шүүхэд хамтран хариуцагч Х.Ержаны нэхэмжлэлтэй нэхэмжлэгч А.Ардахт холбогдох иргэний хэрэгт А.Ардах нь Х.Роза, Х.Ержан нарт холбогдуулан 23,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн Сөрөг нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах тухай 9864 дугаар шүүгчийн захирамж гарсан тул нэхэмжлэгч А.Ардахын нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.7-д Зохигчийн маргаж байгаа зүйл ба түүний үндэслэлийн талаархи өөр хэргийг шүүх шийдвэрлэж байгаа гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгох үндэслэл байхгүй байна.

Иймд хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нараас нэхэмжлэгч А.Ардахын 5076096312 дугаар дансанд шилжүүлсэн мөнгө нь:

-2014 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Х.Ержанаас 4,000,000 төгрөг,

-2014 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Х.Ержанаас 500,000 төгрөг,

-2014 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр 3,500,000 төгрөг,

-2014 оны 12 дугаар сарын 09-ний өдөр Х.Ержанаас 2,500,000 төгрөг,

-2014 оны 12 дугаар сарын 17-ний өдөр Х.Ержанаас 8,000,000 төгрөг,

-2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 10,000,000 төгрөгийг тус тус шилжүүлсэн А.Ардахын 5076096312 дугаар депозит дансны хуулгаар,

-2014 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Ахботагаас 4,000,000 төгрөг,

-2014 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Жарасаас 3,000,000 төгрөг,

-2014 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Маралаас 8,000,000 төгрөг,

-2015 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Есенгүлээс 2,500,000 төгрөг, бүгд 46000000 төгрөгийг шилжүүлсэн ба хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нарын гуйлтаар, Х.Ахбота, Жарас, Марал, Есенгүл нар нь А.Ардахын 5076096312 дугаар дансанд дээрх мөнгийг шилжүүлсэн болох нь Х.Ахбота, Жарас, Марал, Есенгүл нарын нотариатаар гэрчлүүлсэн тодорхойлолт болон ХААН банкны орлогын мэдүүлэгээр нотлогдож байна.

Мөн хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нараас нэхэмжлэгч А.Ардах нь 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 5,000,000 төгрөг авч нэг сард хүүгийн хамт 6,000,000 төгрөг болгож дансанд хийнэ гэж баримт бичиж[1] өгсөн байх ба уг мөнгийг Х.Роза, Х.Ержан нарт өгсөн талаарх нотлох баримтыг нэхэмжлэгч А.Ардах нь гаргаж өгч чадаагүй тул уг мөнгийг Х.Роза, Х.Ержан нарын А.Ардахт банкаар шийлжүүлсэн мөнгөд нэмж тооцох нь зүйтэй байна. Хариуцагч Х.Роза, Х.Ержан нар нь нэхэмжлэгч А.Ардахт нийт 52000000 /46000000+6000000/ төгрөгийг шилжүүлсэн буюу өгсөн байна гэж дүгнэлээ.

Иймд хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нар нь нэхэмжлэгч А.Ардахт нийт 52000000 төгрөг шилжүүлсэн ба нэхэмжлэгч А.Ардах нь хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нарт нийт 38200000 төгрөгийг дансаар шилжүүлсэн байх ба түүний Х.Роза, Х.Ержан нараас зээлийн гэрээний үүрэг гэж 54030000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл нь үндэслэлгүй тул бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428100 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар нэхэмжлэгч А.Ардахын хариуцагч Х.Роза, хамтран хариуцагч Х.Ержан нараас зээлийн гэрээний үүрэг 54030000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 428100 төгрөгийг улсын орлогод хэвээр нь үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон зохигчид 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг танилцуулсугай.

5.Энэ шийдвэрийг зохигчид эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсны дараа 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЖАРХЫНГҮЛ