Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2023/02144

 

 

 

 

2023 12 13 210/МА2023/02144

 

 

З.Агийн нэхэмжлэлтэй иргэний

хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Золзаяа даргалж, шүүгч С.Энхбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02749 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: З.А

Хариуцагч: Г

 

Нэхэмжлэлийн шаардлага: Г-ын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалын 1 дэх хэсэгт ...ёс зүйн зөрчил гаргасан гэх ны ёс зүйн маргаан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж гэснийг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг зохигчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалангийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.А, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Мөнгөнцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.    Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1 Г-ын Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр З.Аг зөрчил гаргасан гэж тус банкны Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар түүнд ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан. Ийнхүү сахилгын шийтгэл ногдуулахдаа 2022 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр З.Атай холбогдуулан тус банкны 2 ажилтан, ажлаас гарсан 1 иргэний гомдол гаргасныг үндэслэсэн. Гомдол гаргасан нэг ажилтан нь З.Агийн удирдлагад ажилладаг бөгөөд удирдлагаас өгсөн үүрэг даалгаврыг биелүүлэхээс татгалздаг, ажилдаа цагтаа ирдэггүй, ажлын байрандаа байдаггүй холбоотойгоор шаардлага тавихад эсэргүүцэж гомдол гаргасан.

1.2 Маргаан шийдвэрлэх комисс ёс зүйн комиссын ажиллах журамд зааснаар баримт, нотолгоо, мэдээлэлд үндэслэлгүй шийдвэр гаргасан. Г-ын Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалаараа 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар шийдвэрээ хүчингүй болгосон гэх боловч энэхүү тушаалыг З.Ад гардуулаагүй. Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хорооны шийдвэрийг уншиж сонсгоход З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэж дүгнэснийг мэдсэн.

Дээрх тушаалаар ...ёс зүйн зөрчил гаргасан гэх ны ёс зүйн маргаан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж... шийдвэрлэсэн боловч энэхүү тушаалаар өмнөх дугаар тушаалыг хүчингүй болгосон гэж үзэх боломжгүй. Өөрөөр хэлбэл, Г-ын Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалаар хоёр асуудлыг шийдвэрлэсэн. Нэгдүгээрт З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэж, хоёрдугаарт З.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаалыг хүчингүй болгосон. Уг тушаалд ёс зүйн маргаан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй гэж үзсэн нь үр дагавартай.

1.3 Иймд Г-ын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/475 дугаар сахилгын шийтгэл ногдуулах тухай тушаал, 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/216 дугаар тушаалын ...З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэх Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж гэснийг тус тус хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Г-ын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар З.Ад ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах шийтгэл ногдуулсан боловч тус банкны Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалаар түүнд сахилгын шийтгэл ногдуулсан хэсгийг хүчингүй болгосон. Хөдөлмөрийн тухай хуульд сахилгын шийтгэлийг ногдуулахдаа нэг зөрчилд нэг удаа тушаал гаргаж шийтгэл ногдуулахаар зохицуулсан тул З.Аг давхардуулан зөрчил гаргасан гэж дахин шийтгэл ногдуулах боломжгүй.

2.2 З.А нь хамт ажиллаж байсан хүнийг зүй бус үгээр хэлсэн болох нь тогтоогдсон. ны хөдөлмөрийн дотоод журамд ...Монгол банкны ажилтнуудын ёс зүйн хянан шийдвэрлэх комиссын зөвлөмж, дүгнэлт нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно гэж заасан тул энэ талаар тушаалд оруулсан.

2.3 З.А нь ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын шийдвэр алдаатай гэж үзвэл тус банкны удирдлагад хандах эрхтэй.

Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

3.1 Хөдөлмөрийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 158 дугаар зүйлийн 158.1.1.-д зааснаар нэхэмжлэгч З.Ад холбогдох хариуцагч ы ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/216 тоот тушаал хүчингүй болгох тухай тушаалыг хүчингүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5.-д зааснаар нэхэмжлэгч З.А нь тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөхийг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгч З.Агийн тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвөөс буцаан гаргуулж нэхэмжлэгч З.Ад олгож, хариуцагч наас 70,200 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулж шийдвэрлэжээ.

 

4. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим шаардлагыг орхигдуулсан. Тус банкны Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалаар 2 асуудал шийдсэн. Нэг нь З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэж, хоёр дахь нь сахилгын шийтгэлийг хүчингүй болгосон. Ёс зүйн зөрчил гаргасан гэдэг нь сөрөг үр дагавартай.

4.2 З.А нь шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа тодруулж Г-ын 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалын 1 дэх хэсэгт ... ёс зүйн зөрчил гаргасан гэх ны ёс зүйн маргаан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж гэснийг хүчингүй болгуулах шаардлага хангагдсан тохиолдолд нэхэмжлэлийн нэг дэх шаардлага хангагдах боломжтой гэж тайлбарласан. Гэтэл шүүх З.А ёс зүйн зөрчил гаргаагүй байна. Ёс зүйн маргаан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэр хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/216 дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн атлаа 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгоогүй тул нэхэмжлэлийн шаардлага хангагдсан гэж үзэхгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч талын тайлбарын агуулга:

5.1 Ү-ын Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 20-ны Б-216 дугаар тушаалаар 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Энэ нь хөдөлмөрийн тухай хуульд заасан нэг сахилгын зөрчилд нэг л удаа сахилгын шийтгэл ногдуулна гэдэг агуулгатай дүйцэж байгаа тул дахин сахилгын шийтгэл ногдуулах эрх зүйн үндэслэлгүй гэжээ.

 

6. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

6.1 Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь ханган шийдвэрлэлээ гэсэн боловч Ү-ын Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалыг хүчингүй болгон шийдвэрлэсэн. Г-ын ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэр нь дахин хариуцлага хүлээлгэх үндэслэл болохгүй байхад шүүх хөдөлмөрийн эрхийн маргаанд хамааруулан шийдвэрлэсэн. Б-216 дугаар тушаалаар З.Ад ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах шийтгэл ногдуулсныг хүчингүй болгосон тул тус шийдвэрийн хууль зүйн үр дагавар дуусгавар болсон. Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын гишүүд гомдолд хавсаргасан баримт, бичгийг өөрийн дотоод итгэлээр үнэлж шийдвэр гаргаж шийдвэр нь өөрөө зөвлөмж, дүгнэлт хэлбэртэй бөгөөд ажил олгогчоос гарах шийдвэр биш байхад шүүх байгууллагын дотоод үйл ажиллагаанд дүгнэлт хийж хуулийг буруу хэрэглэсэн.

6.2 Б-216 дугаар тушаалаар ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын шийдвэрийг үндэслэлтэй гэж хэвээр үлдээн, З.Ад ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон. Хөдөлмөрийн дотоод журам болон бусад үйл ажиллагааг зохицуулсан журамд Г-ын ажилтны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комисст хандан гаргасан өргөдөл, гомдлыг хүлээн авч гишүүд холбогдох ажилтанг ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар шийдвэр гаргасныг ажил олгогч үндэслэн сахилгын шийтгэл ногдуулдаг. З.А хамт ажилладаг ажилтанг зүй бус үгээр хэлснээ хүлээн зөвшөөрсөн тухай тэмдэглэл болон шүүх хуралдаанд энэ талаар зөвшөөрсөн байхад шүүх нотлох баримтыг буруу үнэлсэн.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

7. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

7.1 Сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн учраас шийдвэрийг хүчингүй болгосон. Ёс зүйн зөрчил гарснаа өөрөө зөвшөөрсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Анхан шатны шүүх ёс зүйн зөрчил гаргаагүй гэж дүгнэж тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн. Сахилгын шийтгэл ногдуулсан тушаалыг хүчингүй болгосон учраас давтан зөрчил гаргасан гэж үзэх үндэслэлгүй гэж хариуцагч тайлбарласан нь хууль зөрчиж байна. Б/216 дугаар тушаалын 1 дэх заалтад ёс зүйн зөрчил гаргасан гэх шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж, Хөдөлмөрийн тухай хуульд заасан сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн учир хүчингүй болгохоор тусгасан. Анх гарсан тушаалыг бүхэлд нь хүчингүй болгоогүй. Хэрэгт Ёс зүйн хуралдааны тэмдэглэлд З.А нь хүнийг зүй бус үг хэллэгээр хэлээгүй, харин өмссөн хувцсыг хэлсэн гэж тусгагдсан. Тухайн этгээд нь З.Ад холбогдуулан гомдол гаргаагүй, зөвхөн тайлбар гаргасан гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг буруу тодорхойлсон. Өөрөөр хэлбэл, маргааны зүйл болох Г-ын Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг шийдвэрлэхдээ тушаалыг бүхэлд нь хүчингүй болгосон. Мөн тухайн тушаалын холбогдох хэсэг нь 1 дэх заалтад хамааралтай, 1 дэх заалт нь өөрөө тушаалын гол агуулгыг илэрхийлсэн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцээгүй байна. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт болон талуудын тайлбарт үндэслэн уг алдааг зөвтгөх боломжтой гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч З.А нь хариуцагч Г-т холбогдуулан тус банкны Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаал болон 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалын ...Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтэс I-ийн захирал З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэх ны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж гэснийг тус тус хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргасан.

 

3. Г-ын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар Төв банк ()-ны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 281 дүгээр зүйлийн 281.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1 дэх заалт, ны хөдөлмөрийн дотоод журмын 11.5, 11.6, 11.6.1 дэх заалт, ны ажилтаны Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэрийг тус тус үндэслэн Хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтэс I-ийн захирал З.Ад өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулжээ. /хх 97/

 

4. Улмаар мөн Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалаар З.Аг ёс зүйн зөрчил гаргасан гэх ны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж, сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөнтэй холбогдуулан З.Ад сахилгын шийтгэл ногдуулах тухай ны Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэжээ. /хх 36/

 

5. Ажил олгогчийн дээрх шийдвэрүүд нь тус тусдаа хууль зүйн үр дагавар үүсгэж байх тул нэхэмжлэлийн шаардлага бүрийг тус тусдаа бие даасан шаардлага гэж үзнэ. Энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

 

6. Г-ын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаар ны ажилтны Ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

 

6.1 Дээрх тушаалын үндэслэл болсон ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэрээр нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасныг бүрэн тогтоогоогүй байна. /хх 96, 108-142/ Өөрөөр хэлбэл, хянан шийдвэрлэх комисс нь нэхэмжлэгчийн гаргасан гэх ёс зүйн зөрчлийг хянан шийдвэрлэхдээ ны ажилтны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын ажиллах журмын 3, 4, 5 дахь зүйлийг баримтлаагүй, нэхэмжлэгчийг Хөдөлмөрийн гэрээ болон Хөдөлмөрийн дотоод журам, ёс зүйн дүрмийн ямар хэм хэмжээг хэрхэн зөрчсөн, энэ нь тогтоогдсон эсэх талаар дүгнэлт хийгээгүй, дан ганц гомдол гаргагчийн тайлбарт үндэслэн ёс зүйн зөрчил гаргасан гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Ажил олгогч нь дээрх үндэслэлгүй шийдвэрийг үндэслэн нэхэмжлэгчид өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах сахилгын шийтгэл ногдуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.3 дахь хэсэгт нийцээгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ. Хариуцагчийн нэхэмжлэгч ёс зүйн зөрчил гаргаснаа зөвшөөрсөн гэх агуулга бүхий гомдлыг хангахгүй.

 

7. Ажил олгогч нь 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалаараа нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон боловч сахилгын шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн үндэслэл, агуулгаар өмнөх 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалаа хүчингүй болгосон байна.

 

7.1 Ажил олгогч нь ажилтанд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрээ хүчингүй болгох, өөрчлөх эрхтэй боловч тухайн шийдвэр нь Хөдөлмөрийн тухай хуульд нийцэх учиртай.

 

7.2 Шүүх ажил олгогчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг үндэслэлгүй гэж дүгнэсэн тул нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэхгүй. Иймд уг тушаалыг үндэслэсэн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалын холбогдох хэсэг буюу нэхэмжлэгчийг ёс зүйн зөрчил гаргасан нь тогтоогдсон гэж үзсэн хэсэг нь үндэслэлгүй. Энэ талаарх нэхэмжлэгчийн гомдлыг хангаж, шийдвэрт ажил олгогчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон өөрчлөлт оруулна.

 

8. Хариуцагч Г-ын Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б-216 дугаар тушаалаар өмнөх 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгосон байх тул шүүх тухайн тушаалыг дахин хүчингүй болгох боломжгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангуулах давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хэрэгсэхгүй болгосон өөрчлөлт оруулна.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 182/ШШ2023/02749 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.1.1-д заасныг баримтлан Г-ын Ерөнхийлөгчийн 2023 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн Б/216 дугаар тушаалын 1 дэх заалтын ...ёс зүйн зөрчил гаргасан гэх ны ёс зүйн маргаан хянан шийдвэрлэх комиссын 2022 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 3 дугаар шийдвэр үндэслэлтэй тул хэвээр үлдээж... гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагаас Г-ын Ерөнхийлөгчийн 2022 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн дугаар тушаалыг хүчингүй болгуулах хэсгийг хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн найруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 41.1.15-д зааснаар талууд давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЗОЛЗАЯА

 

ШҮҮГЧИД С.ЭНХБАЯР

 

М.БАЯСГАЛАН