Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батсайханы Мөнхзул |
Хэргийн индекс | 148/2016/00167/И |
Дугаар | 356 |
Огноо | 2016-06-28 |
Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 356
Cэлэнгэ аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Мөнхзул даргалж, тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 3 дугаар баг, 3 дугаар хэсэг 25 дугаар байрны 06 тоотод оршин суух хаягтай, группт байдаг Буурчийнхан овогт Авирмэдийн Саранцэцэг /РД:МЮ62020407/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сум 6 дугаар баг, 1 дүгээр хэсэг, 032 тоотод оршин суух, Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хянагч ажилтай Хотгойд овогт Намчингийн Бат-Эрдэнэ /РД:МЮ71011676/-д холбогдох
“Хүүхдийн тэтгэлгийн зөрүү 3.025.300 төгрөг гаргуулах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч А.Саранцэцэг, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Гансүх, хариуцагч Н.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч А.Отгонбаяр шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бүүвэйцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Саранцэцэг шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Миний бие Н.Бат-Эрдэнэтэй 1994 онд хамтран амьдарч байгаад 1999 онд энэ хоёрын дундаас охин С.Ариунхулан төрсөн. 2003 оноос тус тусдаа амьдарч Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдөр 152 тоот шүүхийн шийдвэрээр С.Ариунхулангийн эцэг нь Н.Бат-Эрдэнэ мөн болохыг тогтоож, хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн. Н.Бат-Эрдэнэ нь хуулиар хүлээлгэсэн хүүхдээ тэжээн тэтгэх үүргээ 2007 он хүртэл хагас дутуу биелүүлж байгаад Солонгос Улс руу удаан хугацаагаар эмчилгээнд явсан. Хариуцагчийн эмчилгээнд 2008 оноос 2013 оны 03 дугаар 01-ний өдөр хүртэлх хугацааны хүүхдийн тэтгэлэгт төлөх төлбөр хуримтлагдан 4.025.000 төгрөг болсон. Гэтэл төлбөр төлөгч Н.Бат-Эрдэнэ нь “Би ажилд орох гэсэн юм энэ тэтгэлгийн асуудлаа шийдээд өг гэж” амаар хүсэлт тавьж, төлбөр төлөгчтэй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хоорондоо тохиролцон А.Саранцэцэг нь 4.025.000 төгрөгний 50 хувийг энэ удаад нь гаргуулъя, харин чи 50 хувийг нь төлөхдөө бэлнээр 1.000.000 төгрөг өгөөрэй, 1.000.000 төгрөгөнд нь зурагт, печь өгнө гэж байгаа бол авна” гэсэн асуудлыг ярьж тохироны улмаас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг хаалгасан. Гэтэл Н.Бат-Эрдэнэ нь тохиролцсон 1.000.000 төгрөгөө төлөх хугацаандаа өгөөгүйн улмаас дахин шүүхэд хандаж тухайн үедээ Н.Бат-Эрдэнэ нь хүлээн зөвшөөрснөөр Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2013 оны 12 дугаар сарын 02-ны 633 дугаартай захирамжаар “Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан.
Нэхэмжлэгч А.Саранцэцэг нь 2016 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр Сэлэнгэ аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд төлбөр төлөгч Н.Бат-Эрдэнийн 2008 оноос 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх төлөөгүй хуримтлагдсан 4.250.000 төгрөгнөөс шүүхийн шийдвэрийн дагуу гарсан 1.000.000 төгрөгөө хасч, 1.000.000 төгрөгөнд бодож авсан печь, зурагт хоёрыг мэргэжлийн байгууллагаар үнэлгээ тогтоолгоход 380.000 төгрөгийг, үнэлгээ гарсан бөгөөд түүнийгээ хасч тооцон Н.Бат-Эрдэнээс төлөгдөөгүй үлдсэн 3.025.300 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Миний бие Н.Бат-Эрдэний охиндоо авч өгсөн хувцасны мөнгө 155.000 төгрөгийг хасаад 2.870.300 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилж байна гэх.
Хариуцагч Н.Бат-Эрдэнэ шүүхэд гаргасан тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2003 оны 08 дугаар сарын 01-нд 152 тоот шүүхийн шийдвэрээр хүүхдийн тэтгэлэг төлөх шүүхийн шийдвэр гарч сар болгон миний цалингаас хүүхдийн тэтгэлэг суутгагдан төлөгддөг байсан. 2003 оны 08 дугаар сараас эхлээд 2008 он хүртэл хүүхдийн тэтгэлгээ төлж байгаад 2008 оны 9-р сард ажлаасаа гараад гадаад улс руу эмчилгээ хийлгэхээр явсан. Би 2011 оны 11-р сарын 15-нд гадаад улсаас ирсэн. Тэгээд намайг гадаад 3 жил байх хугацааны хүүхдийн тэтгэлэг нөхөн гаргуулъя гэж А.Саранцэцэг шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд хүсэлт гаргасан байсан. Тэр үед шүүхийн шийдвэр гүйцэтгэгч над руу утасдаад хэлэхдээ “чамайг гадаадад байх хугацааны хүүхдийн тэтгэлгийг Саранцэцэг чамаас нэхэмжилсэн чамд одоо бэлэн өгөх мөнгө байгаа юу” гэхээр нь би “надад бэлэн мөнгө байхгүй, гадаадаас авчирсан зурагт байна, печь байна” гэж хэлсэн. Тэр үед А.Саранцэцэг надаас зурагт, печь хоёрыг авъя гэсэн. Тэгээд бид хоёр шүүхийн шийдвэр гүйцэтгэх албан дээр очиж А.Саранцэцэг өөрөө хүсэлтээ гаргахдаа “1 сая төгрөгийг нотариатаар баталгаажуулж 2013 оны 12-р сарын 31-ний өдрийн дотор авна, зурагт, печь хоёрыг нийт үнийн дүнгийн 50 хувиар бодоод 1 сая төгрөгөөр тооцож авна” гэж хүсэлт гаргасан. Тэгээд 1 сая төгрөгийг шүүхийн шийдвэрээр дуусгавар 2016 оны 3 сарын 01-ний өдөр болгосон дуусгавар болгосон. Одоо надад А.Саранцэцэгт төлөх төлбөр байхгүй. Ер нь 2013 онд тэтгэлгийн асуудал 2013 онд дуусгавар болсон гэж үзэж байна. Тухайн үед би өөрөө шийдвэр гүйцэтгэх байгууллагад ажиллаж байсан болохоор манай шийдвэр гүйцэтгэлийн байгууллага намайг чи тэтгэлгээ төлчих гэхээр нь төлөхөөр болсон. Миний хувьд нэхэмжлэгчийн нэхэмжилж байгаа мөнгийг төлөх үндэслэл байхгүй. Намайг явснаас хойш хүний хөгжлийн 500.000 төгрөгийг бас суутгаж авч байсан ... гэх.
Хэрэгт цугларсан бичгийн чанартай нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Саранцэцэг нь Н.Бат-Эрдэнэд холбогдуулан 3.025.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Учир нь: Сэлэнгэ аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн 2003 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн 152 дугаартай шийдвэрээр 1999 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин С.Ариунхулангийн эцэг нь Н.Бат-Эрдэнэ мөн болохыг тогтоож, Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт тус тус зааснаар эцэг Н.Бат-Эрдэнээр охин С.Ариунхуланг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Хариуцагч Н.Бат-Эрдэнэ нь Солонгос Улсад эмчилгээ хийлгүүлэхээр явсан байх бөгөөд зохигчид нь 2008-2013 онд хуримтлагдсан хүүхдийн тэтгэлэгийн төлбөр 4.025.300 төгрөгөндөө шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад харилцан тохиролцож эхний удаа 1.000.000 төгрөгийг бэлнээр өгөх, үлдэх 1.000.000 төгрөндөө зурагт радио болон печь өгөхөөр, үлдэгдэл 2.025.300 төгрөгийг боломжтой үедээ өгч авалцахаар тохиролцсон болох нь шүүхийн шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэл болон бусад бичгийн чанартай нотлох баримтуудаар нотлогдож байна.
Дээрхи хэлцлээс үүссэн үр дагавар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болгох үндэслэл болсон байна.
Өөрөөр хэлбэл энэхүү хэлцэл нь охин А.Ариунхулангийн Үндсэн хууль болон Гэр бүлийн тухай хуулиар олгогдсон тэжээн тэтгүүлэх эрхийг ноцтой зөрчсөн гэж шүүх дүгнэв.
Мөн нэхэмжлэгч нь 3.025.300 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа 155.000 төгрөгнөөс татгалзсаныг дурьдах нь зүйтэй.
Нэхэмжлэгч А.Саранцэцэг нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 60.870 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулах нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсэгт зааснаар Н.Бат-Эрдэнээс 2.870.300 төгрөг гаргуулан нэхэмжлэгч А.Саранцэцэгт олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Саранцэцэг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Н.Бат-Эрдэнээс 60870 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3 дахь хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 7 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, энэ хуулийн 119.4 дэх хэсэгт зааснаар дээрхи хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор нэхэмжлэгч өөрөө шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг гардан авахыг мэдэгдсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар 119.4 дэх хэсэгт заасны дагуу шийдвэрийг зохигч гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурьдсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймаг дахь Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗУЛ