Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 205/МА2024/00003

 

*******ийн *******ы *******ийн нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай 

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Б.Ариунбаяр даргалж, шүүгч Б.Намхайдорж, Ерөнхий шүүгч Ж.Баттогтох нарын бүрэлдэхүүнтэй хийж,

Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 140/ШШ2023/00546 дугаар шийдвэртэй

*******ийн *******ы *******ийн нэхэмжлэлтэй Л.*******, Б.*******, Б.*******а, Н.*******аа нарт холбогдох хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 16.754.577 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Ж.Баттогтохын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.асүрэн, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.******* /цахимаар/, хариуцагч Л.*******, түүний өмгөөлөгч Б., хариуцагч Н.*******аа, Б.*******а /цахимаар/ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

Нэхэмжлэгч *******ийн *******ы *******, Л.*******, Б.*******, Б.*******а, Н.*******аа нарт холбогдуулан хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 16.754.577 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэлийн үндэслэл:

Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид болох Л.*******, Б.*******, Б.*******аа, Б.*******а нарт холбогдуулж *******ийн *******ы *******өөс 16.754.577 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг Завхан аймгийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдөр хуралдаанаараа хэлэлцэж 33 дугаартай тогтоолыг гаргаж, уг тогтоолоор тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын нарийн бичгийн дарга Э.аг төрийн *******аас түр чөлөөлөх тухай тогтоол гаргасан. 6 сарын хугацаатай төрийн *******аас чөлөөлөх тухай 33 дугаартай тогтоолын дагуу Э.а ажилдаа эргэн орж ажиллах тухай хүсэлтийг удаа дараа ИТХ-ын Тэргүүлэгчдэд гаргахад таныг энэ ******* тушаалд буцааж томилох боломжгүй гэдэг эс үйлдэхүй үүсгэсний дагуу Э.а захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, тус сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн гаргасан 33 дугаартай тогтоолыг хүчингүй болгож, Э.аг ******* тушаалд нь эгүүлэн томилох тухай захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Дээрх шийдвэрийн дагуу Э.аг буцааж ажилд томилсны дараа, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан өдрөөс хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө гаргуулахаар дахин шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр, болон давж заалдах шатны шүүхийн магадлалууд гарсан. Улсын Дээд Шүүхийн хяналтын гомдол хэлэлцэхээс татгалзсан шийдвэр гарсан. Завхан аймгийн сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 320 дугаартай шийдвэрээр Э.ад ажилгүй байсан хугацааны цалин хөлс 16.754.577 төгрөгийг гаргуулж олгохыг даалгаж шийдвэрлэсэн. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу Завхан аймгийн ******* сумын ИТХ-ын ажлын *******аас 2022 оны 10 дугаар сарын 28-нд 6.242.400 төгрөг, 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдөр 10.512.177 төгрөгийг олгосон. Нийт 16.754.577 төгрөг буюу иргэний хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт заасан төлбөрийг Э.ад олгосон. Иймд *******ийн *******ы ******* хуулиар олгосон эрхийнхээ хүрээнд *******ийн *******ы тухай хуулийн 50 дугаар зүйлд заасны дагуу буруутай шийдвэр гаргасан ******* тушаалтнаас төрд учирсан хохирлыг гаргуулахаар заасан заалтын хүрээнд *******ийн *******ы ******* шүүхэд нэхэмжлэл гаргаж байна гэв.

2.    Хариуцагч нарын хариу татгалзал, тайлбарын агуулга:

Хариуцагч Л.*******: ...Э.а нь Завхан аймгийн ******* сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2009 онд томилогдсон. Ингэж ажилд томилогдохдоо ашиг сонирхлын зөрчилтэй томилогдсон. Энэ талаар тухайн үеийн дээд шатны байгууллага дүгнэлт гаргасан байсан, тэр нь Иргэдийн төлөөлөгчдийн хурлын баримт бичигт байдаг байсан. Э.аг гэдэг хүн ажилд томилж байсан, тэр нь Э.агийн нагац ах нь байсан. ... Авлигатай тэмцэх газраас ирүүлсэн зөвлөмж бичиг, *******ийн *******ы *******ийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 02/559 дугаартай ******* тоот бичгийг үндэслэж Э.аг ажилд нь томилоогүй ... бид бүхэн дээрх нэхэмжилж байгаа мөнгийг төлөх дээрээ тулах юм бол *******ийн *******ы ******* болон Авлигатай тэмцэх газартай хувааж төлөх ёстой. *******ийн *******ы *******, өөрөө ийм ******* бичиг ирүүлчихээд тухайн ******* тушаалын сонгон шалгаруулалтыг зарлаад, дараагийн хүнийг ажиллуулчхаад, томилогдсоны дараа өөр бусад баримт бичгийг бүрдүүлдэг, мөн Авлигатай тэмцэх газраас мэдүүлэг хянуулж байсан. Ийм байхад өнөөдөр давхардуулж цалин нэхэмжилж байгаа нь ойлгомжгүй байна. Мөн дээд шатны шүүх нь доод шатныхаа шийдвэрийг үгүйсгээд явсан байгаад харамсаж байна. Үнэхээр бид бүхэн буруутай юм бол *******ийн *******ы ******* хариуцлага хүлээх ёстой гэж үзэж байна гэжээ.

Хариуцагч Б.*******: Би ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр 2016 онд сонгогдсон. 2019 онд Э.а гэдэг хүн Солонгос улс руу явж суралцана гээд чөлөө авсан, бид хуулийн дагуу чөлөөг нь өгөөд явуулсан. Бид *******ийн *******ы *******өөс ирүүлсэн шийдвэрийн дагуу ажлаа хийсэн. Миний хувьд 4 жил Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгч хийчхээд төлбөр төлнө гэдэг асуудал хэцүү байна. Би өндөр насны тэтгэвэртэй, сарын 500.000 төгрөгийн орлоготой. *******ийн *******ы салбар ******* муу ажилласнаас болоод бид бүхэн энэ хэмжээний төлбөрт орлоо гэж үзэж байна. ...*******ийн *******ы *******тэй хувааж төлмөөр байна гэжээ.

Хариуцагч Н.*******аа: ...Анхнаасаа хууль бусаар томилогдсон учраас би хууль журамд заасны дагуу ажиллуулах нь зүйтэй гэдэг бичгийг өгч Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдэд саналаа гаргаж байсан. Үүнээс гадна бид нар Э.а Солонгос улсад суралцах гэж байгаа гэж хэлээд чөлөө авсан. Ингээд Солонгос явж ирэхдээ ямар ч суралцсан баримтгүй ирсэн, мөн манай сумынхан Э.аг ажиллаж байгаад ирсэн гэдэг яриа байдаг. Миний хувьд одоо өндөр насны тэтгэвэрт байдаг. 4 жил ИТХ-ын Тэргүүлэгч хийгээд авсан цалингүй байж, одоо нэхэмжилж байгаа мөнгийг төлөх боломжгүй гэжээ.

3.    Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.5, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-т тус тус зааснаар хариуцагч аагийн *******гаас 4.188.644,25 төгрөг, гийн *******ээс 4.188.644,25 төгрөг, аагийн *******агаас 4.188.644,25 төгрөг, аагийн *******аагаас 4.188.644,25 төгрөг нийт 16.754.577 төгрөг гаргуулж *******ийн сангийн орлого /*******ийн *******ы *******, төрийн сангийн тоот данс/-д оруулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч *******ийн *******ы ******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгддөг бөгөөд улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Л.*******гаас 81.968 төгрөг, Б.*******ээс 81.968 төгрөг, Б.*******агаас 81.968 төгрөг, Н.*******аагаас 81.968 төгрөг тус тус гаргуулж төрийн сангийн 100090000941 тоот дансанд оруулж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Л.*******гийн өмгөөлөгч Б. давж заалдах гомдлын агуулга, тайлбар: ...Нэхэмжлэгч байгууллагын зүгээс хариуцагч Л.*******д холбогдуулж Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар гэм буруугийн хохирол гэж нэхэмжлэл гаргасан байна. Үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байгаа. Маргааны гол онцлог нь гэм буруугийн асуудал дээр хохирогчийн асуудал яригдаж байгаа, хохирогч өөрөө Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.3-д зааснаар санаатай буюу болгоомжгүй хандсан, эсхүл хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох, хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүйгээс өөрт учирсан гэм хор учирсан бол байгууллага хариуцахгүй гэсэн зохицуулалттай. Хууль тогтоомжид нийцсэн арга хэрэгслээр үүсэж болох хохирлоос урьдчилан сэргийлэх оролдлого хийгээгүй, жирийн иргэдийг өрөнд оруулсан нөхцөл байдал байна. Өөрөөр хэлбэл, энэ асуудал нь нэхэмжлэгч байгууллагатай салшгүй холбоотой байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлага болон хариуцагчийг хэнээр тогтоох, хэдэн хариуцагч татах, хэдэн төгрөг нэхэмжлэх нь нэхэмжлэгчийн бүрэн эрх. Үүнийхээ дагуу 4 хариуцагчийг татаж нийт 16.754.577 төгрөг буюу нэг хүнээс 4.188.644 төгрөг нэхэмжилж байна. Хэрэв миний үйлчлүүлэгчийг буруутай гэж үзэх юм бол нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 4.188.644 төгрөгийн асуудал яригдаж байна гэж би ойлгож байна. Өөрөөр хэлбэл, 16.754.577 төгрөгийг нэхэмжлээгүй тус тусад нь хувь тэнцүүлж нэхэмжилж байгаа юм байна. Нөгөө 3 хариуцагч нараас тус тусад нь 4.188.644 төгрөгийг нэхэмжилж байгаа нь нэхэмжлэгчийн хүсэл зориг буюу бүрэн эрхэд хамаарч байна. Эс үйлдэхүйтэй холбоотой гэм хор гэж тайлбарлаж байна. Эс үйлдэхүй гэдэг нь тухайн ******* тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг шүүхээр тогтоосон асуудал байгаа. Хэдэн оны, хэдэн сараас хойших цалин хөлс гарсан юм бэ гэдэг нь тодорхойгүй байна гэж үзэж байна. Гэм хор, хохирол болон эс үйлдэхүй нь шалтгаант холбоотой байх ёстой. Шалтгаант холбоо нь тодорхойгүй байна. Миний зүгээс *******ийн *******ы тухай хуульд заасан, *******ийн *******ы *******ийн бүрэн эрхийн дагуу өгсөн арга зүйн зөвлөгөө гэж үзэж байгаа. Гэтэл нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тайлбарлахдаа, мэдээлэл солилцсон, ямар ч эрх зүйн үр дагавар үүсгэхгүй, биелүүлэхгүй байж болох байсан. Уг асуудлыг тухайн ИТХ өөрөө шийдэх ёстой, манай байгууллага зөвхөн мэдээлэл өгсөн учраас хариуцлага хүлээхгүй гэж тайлбарлаж байгааг хүлээн авах боломжгүй. Өөрөөр хэлбэл% *******ийн *******ы тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д зааснаар хуулиар тусгайлан олгосон бүрэн эрх байна. Өөрөөр хэлбэл, *******ийн *******ы тухай хуулийн хэрэгжилтийг хангах, *******ийн *******ы тухай хуулийг хэрэгжүүлж байгаа субъект, *******ийн *******ы тухай хуулийн хэрэгжилтийг хангаад хяналт тавих хуулийн арга зүйн зөвлөгөө өгөх, арга зүйн туслалцаагаар хангах бүрэн эрхийнхээ дагуу 2 ******* тоотоор арга зүйн зөвлөгөө өгсөн байна. Арга зүйн зөвлөгөө нь энэ хэргийн гэм хорын шалтгаант холбоотой зайлшгүй холбоотой. Энэ мэт эдгээр хүмүүсийн эрх зүйн мэдлэггүй, *******ийн *******ы тухай хуулийг хэрэгжүүлж үзээгүй хүмүүсийн дунд нь ингэж хохироож байгаа нь шударга ёсонд нийцэхгүй. *******ийн *******ы ******* ийм байдлаар гаргасан зөвлөмж, чиглэл, тогтоолууд нь хууль бус байх юм бол тэр асуудлыг иргэн хүн үүрэх боломжгүй. Гэм хорын хохирол нь эдгээр хүмүүсийн үйлдэлтэй шалтгаант холбоотой байх ёстой. Шалтгаант холбоо нь, *******ийн *******ы *******ийн /одоо хүртэл хүчин төгөлдөр байгаа/ ******* бичиг байгаа мөн захиргааны хэргийн шүүхээс *******ийн Албаны Зөвлөлийн үүрэг, чиглэлийг иргэний хэрэгт ач холбогдолтой гэж үзсэн байхад, хариуцагч нараас дээрх хохирлыг гаргуулах үндэслэлгүй гэж үзэж байна. Иймд Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 сарын 11-ны өдрийн 140/ШШ2023/00546 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Хариуцагч Л.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн *******ы *******ийн шийдвэрийг үндэслэж, хуулийн хүрээнд шийдвэр гаргасан гэж үзэж байна. Дээд шатны байгууллагын шийдвэрийг үндэслэж, заавар, зөвлөмжийг хэрэгжүүлсний төлөө төлбөрийн асуудал яригдаж байгаа нь харамсалтай байна. Авлигатай тэмцэх газар бичиг явуулаад, хариу нь ирсэн. Түүнийг нь үндэслээд *******ийн *******ы *******д ******* бичгээр хандсан. *******ийн *******ы *******өөс аг томилох, боломжгүй гэсэн заавар, зөвлөмж ирсэн. *******ийн *******ы ******* арга зүйн зөвлөгөөний дагуу үүргээ биелүүлсэн байхад бид буруудаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй юм. Бид бүхэн энэ төлбөрийг төлөх дээрээ тулбал, *******ийн *******ы ******* тодорхой хариуцлагыг хүлээх ёстой гэж бодож байна гэв.

Хариуцагч Н.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: *******ийн *******ы *******ийн шийдвэрийг хэрэгжүүлснийхээ төлөө бид бүхэн буруудаж байгаа нь харамсалтай байна. Төлбөр гараад төлөх дээрээ хүрвэл буруу арга зүйн зөвлөмж, шийдвэр гаргасан *******ийн *******ы ******* тодорхой хувийг нь төлөх байх гэж бодож байна гэв.

5.Хариуцагч талын давж заалдах гомдолд нэхэмжлэгч талын тайлбарын агуулга:

...******* сумын иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 33 дугаар тогтоолоор Сумын Иргэдийн төлөөлөгчийн хурлын нарийн бичгийн дарга аг суралцах болсон тул гэх шалтгаанаар 6 сарын хугацаагаар түр чөлөөг олгосон байгаа. Энэ чөлөөг үндэслээд 2019 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс ******* тушаалаасаа чөлөөлөгдөөд 2020 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу 6 сарын хугацаа дуусаагүй байхад ажилдаа буцаад орох талаар өргөдөл өгсөн байдаг. Уг өргөдлийг Иргэдийн төлөөлөгчдийн хурал шийдвэрлэхгүй байж байгаад 2020 оны 02 дугаар сард Авлигатай тэмцэх газар энэ хүнийг ******* тушаалд томилох гэж байна. Урьд нь а 2009 оноос хойш энэ ******* тушаалыг хашиж байгаа, төрийн ******* хаагчийн шалгалт өгсөн эсэх нь тодорхойгүй байдаг. Ах дүү танилын хүрээнд энэ ******* тушаалд томилогдсон. а нь шаардлага хангаж байгаа эсэхийг тогтоохын тулд хасхом бөглүүлэх талаар Авлигатай тэмцэх газар ******* бичиг хүргүүлсэн байдаг. Албан бичгийн үндэслээд Авлигатай тэмцэх газар энэ хүн нөөцөд байна. Энэ хүн төрийн ******* хаагчийн нөөцөд байх тул тусгай шалгалт өгч байж, томилох шаардлагатай. Энэ талаараа *******ийн *******ы *******өөс тодруулна уу? утга бүхий хариуг Авлигатай тэмцэх газар өгсөн байдаг. Авлигатай тэмцэх газрын хариуг үндэслээд 2022 оны 03 дугаар сарын 05-ны өдөр Асуудал шийдвэрлэж, хүсэлт хүргүүлэх тухай гэсэн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдээс ******* бичгийг *******ийн *******ы *******д ирүүлсэн байдаг. *******ийн *******ы *******д уг ******* бичгийн хариуг 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 02/559 гэх ******* бичгээр хүргүүлсэн. 01 дүгээр сарын 03-ны өдөр буюу 6 сарын хугацаа нь дуусаагүй байхад төрийн ******* хаагч өөрийн ******* тушаалд эргүүлэн томилогдъё гэх хүсэлтийг өгсөн байхад 03 дугаар сарын 05-ны өдөр буюу 6 сарын хугацаа өнгөрсөн буюу 8 сарын хугацааны дараа *******ийн *******ы *******д хандсан. *******ийн *******ы ******* энэхүү ******* бичгийн хариуд төрийн *******ы тухай хуулийн 46.1.2-т зааснаар төрийн *******аас түр чөлөөлсөн байна. Түр чөлөөлсөн хүн нөөцөд бүртгэлтэй байдаг. Энэ орон тоол 2022 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар сул орон тоо гэж үзэхээр байна. Тийм учраас аг *******ийн *******ы тухай хуулийн 27, 33 дугаар зүйлд заасны дагуу Тусгай шалгалтад оруулж, энэ ******* тушаал дээр томилох боломжтой гэх хариуг өгсөн. төрийн ******* хаагч 6 сарын дотор ажилдаа эргүүлэн томилуулах хүсэлтэй өгсөн байхад хариуцагч тал 8 сарын дараа энэ асуудлыг яаж шийдвэрлэх талаар ******* бичиг ирүүлсэн. *******ийн ******* хаагч 6 сарын хугацаанд суралцах, түр чөлөө авах боломжтой. 6 ба түүнээс дээш сарын хугацаа өнгөрсөн байвал тус орон тоог сул орон тоо гэж үзэн сонгон шалгаруулалт зарлан, тусгай шалгалт өгсөн байх шаардлагатай гэсэн утгаар энэ ******* бичгийн хариуг өгсөн. Маргааны гол үндэс болоод байгаа асуудал бол энэ хариуг авсан а Захиргааны хэргийн шүүхэд 33 дугаар тогтоолоо ажлаас чөлөөлчхөөд ажил ******* тушаалд минь буцааж томилохгүй байна гэж шүүхэд хандсан. Захиргааны хэргийн 3 шатны шүүхийн шийдвэр гарсан. Улсын дээд шүүхийн 55 дугаар тогтоол гарсан. Уг тогтоолд аг ажил, ******* тушаалд нь томилохгүй байгаа нь эс үйлдэхүй нь хууль зөрчсөн байна. аг ******* тушаалд нь эргүүлэн томилохыг даалгаж шийдвэрлэсэн байдаг. Энэ шүүхийн шийдвэрийг үндэслээд Завхан аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд а нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсөө нэхэмжилсэн нэхэмжлэл гаргасан. Шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн. *******өөс 16.754.577 төгрөг бодитоор гарсан, хохирол учирсан байгаа. Үүнийг үндэслээд *******ийн *******ы ******* өөрт оногдсон бүрэн эрхийн хүрээнд төрд учирсан хохирлыг буруутай шийдвэр гаргасан эрх бүхий ******* тушаалтнаас нэхэмжилж байна. Шийдвэр гаргаж байгаа ******* тушаалтнууд өөрсдийн гаргасан үйлдлийн эрх зүйн үр дагаврыг хариуцах ёстой. Иргэдийн төлөөлөл сонгогдсон, иргэд хуулийн мэдлэггүй, хийсэн үйлдлийнхээ үр дагаварт ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээхгүй гэж өмгөөлөгч давж заалдах гомдолдоо дурдаж байна. Хэрвээ төрд учирсан хохирлыг төлөх дээрээ тулбал *******ийн *******ы *******тэй хувааж төлнө гэж байгаа нь гаргасан шийдвэрээ буруу шийдвэр гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Хариуцагчид *******ийн *******ы 02/559 тоот ******* бичгийн дагуу үүргээ гүйцэтгэсэн гэж тайлбарлаж байна. Энэ ******* бичигт хариуцагч нарын хэлсэнчлэн аг томилж болохгүй гэж дурдаагүй, 8 сар өнгөрсөн бол сул орон тоо гэж үзээд тусгай шалгалт авах шаардлагатай гэж тайлбарласан. *******ийн ******* хаагчийг түр чөлөөлөгдсөний улмаас буцааж томилохдоо *******ийн *******ы *******өөс ямар нэгэн заавар зөвлөгөө, тушаал шийдвэрийг хянуулдаггүй. аг 2017 онд уг ******* тушаалаас нь чөлөөлөөд, шүүхийн шийдвэрийн дагуу а ажилдаа орсон байдаг. Нэг хүнийг удаа дараа чөлөөлөөд шүүхийн шийдвэрийн дагуу ажил ******* тушаалд нь томилсон байгаа нь хувийн шалтгаант холбоо байна гэж үзэж байна. 2019 оны 06 дугаар сарын 19-ны өдрийн 33 дугаар тогтоолын нэгдүгээр заалтад 6 сарын хугацаанд суралцах болсон тул аг мөн 07 дугаар сарын 10-ны өдрөөс үүрэгт ажлаас нь түр чөлөөлж, 2 дахь заалтаар сургалтын амралтаараа 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 03 дугаар сарын 10-ны өдөр ирж ажиллаж байгаад дахин суралцах чөлөө олгохыг зөвшөөрсүгэй гэж дурдсан байдаг. Энэ 33 дугаар тогтоолд дурдсанаараа аг ажилдаа оръё гэхэд нь хариуцагчид ажилд нь эргүүлэн авч ажиллуулах боломжтой байсан. аг ажилдаа орох талаар хүсэлт гаргахад эс үйлдэхүй гаргасан. аг үргэлжлүүлэн ажиллуулах боломжтой байсан. Ирж ажиллахыг нь зөвшөөрсөн атлаа ******* тушаалд эргүүлэн томилоогүй. Захиргааны хэргийн шүүхээс хариуцагч нарыг буруутай гэдгийг нь тогтоосон. аг шүүхэд хандаад явж байхад тусгай шалгалт зарласан байсан. тусгай шалгалтад өөр иргэн орж, тэнцээд ажиллаж байсан. Ажиллаж байхад нь аг ажил ******* тушаалтанд нь эргүүлэн томилох тогтоол гарсан. Иргэдийн төлөөлөгчийн хурлын Тэргүүлэгч нь *******ийн *******ы *******д аг эргүүлэн томилох асуудлын талаар дахин хандсан. *******ийн *******ы ******* та шүүхийн шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Монгол улсын иргэн, аж ахуйн нэгж шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Тийм учраас аг эргүүлж, ажил ******* тушаалд томил гэсэн ******* ёсны хариуг өгсөн. *******ийн *******ы тухай хуулийн 39.1.15-д зааснаар ******* хаагчийг халсан, чөлөөлсөн, түр чөлөөлсөнтэй холбоотой маргаан шүүх дээр эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад дараа дараагийн томилгоо хийх болон сонгон шалгаруулалт зарлаж болохгүй гэж хуульчилсан байхад хуулийг зөрчин сонгон шалгаруулалт зарласан байсан тул аг ******* тушаалд нь эргүүлэн томилсон байгаа. Дээрх үндэслэлээр хоорондоо шалтгаантай холбоотой байна. Гаргасан үйлдлийнхээ эрх зүйн хариуцлагыг хүлээх ёстой. *******ийн *******ы ******* эрх хэмжээнийхээ хүрээнд төрд учирсан хохирлыг буруутай ******* тушаалтан болох нэр бүхий 4 тэргүүлэгчдээс нэхэмжилсэн. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гарсан, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү? гэсэн хүсэлттэй байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан бүрэн эрхийнхээ хүрээнд зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэж, хариуцагчийн төрд гэм хор учруулаагүй гэсэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.    

Нэхэмжлэгч *******ийн *******ы ******* нь хариуцагч Л.*******, Б.*******, Н.*******аа, Б.*******а нарт холбогдуулан Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байхдаа, тус хурлын нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.аг ажлаас хууль зүйн үндэслэлгүй халсны улмаас төрд 16.754.577 төгрөгийн хохирол учирсан гэх үндэслэлээр гэм буруутай ******* тушаалтан тус бүрээс уг хохирлыг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хариуцагч Л.*******, Б.*******, Н.*******аа нар нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан, хариуцагч Б.а шүүхэд хариу тайлбараа ирүүлээгүй байна.

Хэрэгт авагдсан баримтуудаар дараах үйл баримт тогтоогдсон байна.

Хариуцагч Л.*******, Б.*******, Н.*******аа, Б.*******а нар нь Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчээр ажиллаж байхад, тус хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Э.а нь 2019 оны 06 дугаар сарын 14-ний өдөр өргөдөл гаргаж , 2019 оны 07 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн 6 сарын хугацаанд мэргэжил дээшлүүлэхээр сургуульд явж байгаа тул 6 сарын чөлөө олгож өгөхийг хүссэн байна. Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчид 2019 оны 6 дугаар сарын 14-ны өдөр 33 дугаартай тогтоол гаргаж, Э.аг тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаас түр чөлөөлөхөөр шийдвэрлэсэн байна.

Э.а нь 2019 оны 06 дугаар сарын 14-ны өдөр чөлөөний хугацаа дууссан тул эрхэлж байсан үндсэн ажилд эгүүлэн томилж өгөхийг хүссэн өргөдөл гаргахад ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн тэргүүлэгчдийн хурлаас Э.аг төрийн жинхэнэ ******* тушаалаас түр чөлөөлөгдсөн ******* хаагчийн нөөцөд байгаад тооцогдоно, ******* тушаалын орон тоог сул орон тоо гэж үзнэ гэж төрийн *******ы шалгалт өгч томилогдох ёстой гэсэн мэдэгдэл хүргүүлж ажилд нь эгүүлэн томилоогүй байна.

Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн Э.аг ажилд нь эгүүлэн томилоогүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг Монгол улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн 2021 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн шүүх хуралдаанаар тогтоож, Э.аг Завхан аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ******* тушаалд томилох шийдвэр гаргахыг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн байна.

Э.а нь Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хууль бус эс үйлдэхүйн улмаас 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгээр сарын 13 хүртэл нийт 16 сар ажилгүй байсан гэж үзэн, дээрхи хугацааны цалинг Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд холбогдуулан шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Завхан аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 320 дугаартай шийдвэрээр Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэхэмжлэгч Э.агийн ажилгүй байсан хугацааны буюу 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрөөс 2021 оны 04 дүгэр сарын 13-ны өдрийг хүртэл цалинтай тэнцэх олговор болох 16.754.577 төгрөгийг гаргуулж, Э.ад олгохоор шийдвэрлэсэн байна.

Анхан шатны шүүхийн шийдвэр нь Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 23 дугаартай магадлал, Монгол улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2022 оны 01 дүгээр сарын 31-ны өдрийн 128 дугаартай хяналтын гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан тогтоол гарснаар хуулийн хүчинтэй болсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон буюу нийтэд илэрхий үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй гэжээ.

Дээрхи хуулийн хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрүүдээр Э.аг Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ******* тушаалд буцаан томилохгүй байгаа хурлын тэргүүлэгчдийн хууль бус эс үйлдэхүйг тогтоож, энэ хууль бус эс үйлдэхүйн улмаас Э.а нь ажилгүй байсан хугацааны цалин, хөлстэй тэнцэх олговорт нийт 16.754.577 төгрөг олгохоор тогтоосон, Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас шүүхийн шийдвэрийн дагуу Э.ад 16.754.577 төгрөг олгосон болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон байна.

Ажилтны хууль ёсны эрх, ашиг сонирхол, төрийн ******* хаагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг зөрчсөн ******* тушаалтны үйлдэл, эс үйлдэхүйг хууль зөрчсөн гэм буруутай эс үйлдэхүй гэж үзэх бөгөөд хариуцагч нарын хууль бус эс үйлдэхүйн улмаас төрд 16.754.577 төгрөгний хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

Захиргааны ерөнхий хуулийн 103 дугаар зүйлийн 103.1-т иргэн, хуулийн этгээдийн хохирлыг барагдуулсны улмаас өөрт учирсан хохирлыг захиргааны байгууллага Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасны дагуу гэм буруутай этгээдээр буцааж төлүүлнэ гэж заажээ.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.2.-т хуульд өөрөөр заагаагүй бол төрийн ******* хаагч ******* үүргээ зөрчсөн гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ийн улмаас бусдад гэм хор учруулсан бол уг гэм хорыг түүний ажиллаж байгаа хуулийн этгээд буюу төр хариуцан арилгана гэж, 498.5.-д энэ хуулийн ...498.2., ...т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй гэж зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг гэм буруутай этгээдүүдээс шаардах эрхтэй байна.

Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд, уг гэм хорыг арилгахдаа өмнөх байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заажээ.

Иймд *******ийн *******ы тухай хуулийн 50.1, 50.2-т заасны дагуу *******ийн *******ы ******* нь төрд учирсан хохирлыг гэм буруутай ******* тушаалтнаас шаардсан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

 Анхан шатны шүүх маргаан бүхий үйл явдал болох хугацаанд үйлчилж байсан /2006 оны/ Монгол улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1.2, 22.1.6 дахь хэсэгт зааснаар Хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргыг томилох нь Тэргүүлэгчдийн хуралдааны эрх хэмжээ гэж тайлбарлан, тухайн хуралд саналын 1 эрхтэйгээр оролцож, хамтын зарчмаар шийдвэр гаргасан тэргүүлэгчдийг гэм буруутай гэж үзэн, тэдгээрийн үүрэг, хариуцлага тэнцүү байхаар шийдвэрлэсэн нь хамтран үүрэг гүйцэтгэх Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11, 497 дугаар зүйлийн 497.3 дахь хэсэгт нийцсэн байна.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтуудыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоож, төрд гэм хор учруулснаас үүсэх үүрэг хариуцлага, түүнийг нөхөн төлөхтэй холбоотой харилцааг зохицуулсан Иргэний хууль, Захиргааны ерөнхий хууль, *******ийн *******ы хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Хариуцагч Л.гийн өмгөөлөгчөөс... Хэдэн оны, хэдэн сараас хойших цалин хөлс гарсан юм бэ гэдэг нь тодорхойгүй, Гэм хор, хохирол хоёр шалтгаант холбоотой байх ёстой, *******ийн *******ы ******* нь хуулийн хэрэгжилтийг хангаад хяналт тавих хуулийн арга зүйн зөвлөгөө өгөх арга зүйн бүрэн эрхийнхээ дагуу 2 ******* тоотоор арга зүйн зөвлөгөө өгсөн байна. *******ийн *******ы ******* ийм байдлаар гаргасан зөвлөмж чиглэл , тогтоолууд нь хууль бус байх юм бол тэр асуудлуудыг иргэн хүн үүрэх боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Хэрэгт авагдсан Завхан аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас Монгол улсын *******ийн *******ы *******д хандан Э.аг *******ийн *******ы тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь заалтыг үндэслэн төрийн *******аас түр чөлөөлсөн, тэрээр төрийн *******ы болон тусгай сонгон шалгаруулалтад ороогүй, ерөнхий шаардлагыг хангахгүй байх үндэслэлтэй, гадаад явсан, суралцсан эсэх талаарх холбогдох нотлох баримтыг ирүүлээгүй зэрэг нь ИТХ хурлаас уг ******* тушаалд эгүүлэн томилох хүндрэлтэй тул, тус сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргын ******* тушаалд одоогоор түр болон жинхлэн томилогдоход хууль тогтоомж зөрчиж байгаа эсэхийг нягтлан шалгаж шийдвэрлүүлэх, зөвлөн туслах хүсэлтийг гаргасан байна.

*******ийн *******ы тухай хуулийн 66 дугаар зүйлд зааснаар *******ийн *******ы ******* нь *******ийн ******* хаагчийн сургалт, ажиллах нөхцөл, нийгмийн баталгааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хяналт тавьж, мэргэшил, арга зүйн туслалцаа үзүүлэх, төрийн албатай холбогдсон судалгаа, шинжилгээний ажлыг зохион байгуулах;.иргэн, байгууллага, ******* хаагчийн гомдол, мэдээллийн дагуу төрийн жинхэнэ ******* хаагчийг сонгон шалгаруулж, томилох үйл ажиллагаанд шалгалт хийх, илэрсэн зөрчлийг арилгах хугацаатай шаардлага хүргүүлэх, хууль тогтоомж зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох, төрийн *******ы тухай хууль тогтоомж, энэ хуульд заасан чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хүний нөөцийн аудит хийх зэрэг эрх хэмжээтэй байгууллага юм.

Монгол улсын Үндсэн хууль, *******ийн *******ы тухай хууль, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим нь хууль дээдлэх зарчим байх ба энэ зарчим нь төрийн байгууллага, ******* тушаалтнаас гарч буй шийдвэр нь хууль, тогтоомжид нийцсэн байх ёстой гэсэн агуулгыг илэрхийлдэг.

Мөн Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.4 дэх хэсэгт ...хурлаас гаргасан тогтоол бусад шийдвэр нь хууль тогтоомж, Засгийн газрын шийдвэрт нийцээгүй бол түүнийг тухайн хурал өөрчлөх буюу хүчингүй болгохоор заажээ.

Гэтэл хариуцагч нар нь *******ийн *******ы *******ийн арга зүйн зөвлөгөө өгсөн ******* бичгийг үндэслэн Э.аг ажилд томилоогүй эс үйлдэхүй гаргасан нь бидний буруугаас болоогүй гэж тайлбарлаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд ******* тушаалтан нь аливаа шийдвэрийг зөвхөн хууль, тогтоомжид нийцүүлэн гаргах бөгөөд хэрвээ хуульд нийцээгүй шийдвэр гаргасан бол түүнийг тухайн хурал өөрөө өөрчлөх, хүчингүй болгох эрхтэй байна.

Нөгөө талаар Завхан аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь Э.ад чөлөө олгохдоо, *******ийн *******ы тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2-дахь заалтыг буруу хэрэглэсэн, хууль буруу хэрэглэсэн тогтоолд үндэслэн *******ийн *******ы *******өөс арга зүйн зөвлөгөө авахыг хүссэн, *******ийн *******ы ******* Э.аг *******ийн *******ы тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1.2 дахь хэсэгт зааснаар түр чөлөөлөгдсөн гэж ойлгон, энэ зүйл хэсэгт заасныг тайлбарлан Э.агийн орон тоог сул орон тоо гэж үзэж, арга зүйн зөвлөгөө өгсөн *******ийн *******ы *******ийг буруутгах үндэслэл болохгүй юм.

Иймд хариуцагч Л .*******, Б.*******, Н.*******аа, Б.*******а нарыг гэм хорын хариуцлагаас чөлөөлөх, багасгах хуульд заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Л.*******, түүний өмгөөлөгч Б.ийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 140/ШШ2023/00546 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Л.*******, түүний өмгөөлөгч Б. нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.1, 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.2, 172.2.3, 172.2.4 дэх хэсгүүдэд зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлүүдээр, магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.АРИУНБАЯР

ШҮҮГЧИД Б.НАМХАЙДОРЖ

Ж.БАТТОГТОХ