Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 211/МА2024/00007

 

                                                                                                                                       211/МА2024/00007

 

 

 

          Н

                                                  нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

 

            А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Т.Д даргалж, шүүгч В.Ц, ерөнхий шүүгч Н.Э нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 129/ШШ2023/00585 дугаартай шийдвэртэй

Нэхэмжлэгч: Н нэхэмжлэлтэй

            Хариуцагч: У овгийн Ж Э холбогдох

2.280.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нын давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн

ерөнхий шүүгч Т.Дгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н /онлайн/, хариуцагч Ж.Э, нарийн бичгийн дарга Д.О нар оролцов.

 

             ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Н газрын даргын тушаалаар н, хураамж, алдангитай тэнцэх хэмжээний биет хөрөнгө, бүтээгдэхүүн гаргуулж тэдгээрийг борлуулах, данс бүрт тусгах зорилгоор 1997 онд Б  байгуулсан. Тус алба нь н, хураамж, алдангитай тэнцэх хэмжээний биет хөрөнгө, бүтээгдэхүүн гаргуулж, тэдгээрийг борлуулж түүнээс олсон орлогоор н өрийг барагдуулах зорилготой байсан. Барааг хувь хүнд өгч борлуулдаггүй, харин аймаг, дүүргийн харьяа Нтэй гэрээ байгуулж түүгээр дамжуулан хураагдсан эд зүйлсийг худалдан борлуулж шимтгэлийн өрийг барагдуулдаг байсан. Н шимтгэлийн өрөнд хураагдсан эд хөрөнгийг тухайн үеийн Н дарга Ж.Эт хүлээлгэн өгсөн ба тэрээр бараа материалыг эргэн төлөх нөхцөлөөр авснаар Нтай үүргийн харилцаа үүссэн. Ж.Э А аймгийн Н даргаар ажиллаж байхдаа нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд авсан 2,430,000 төгрөгийн үнэ бүхий 10 тн гурилыг 1998 оны 12 сарын 19-ний өдөр Бс шилжүүлэн авсан. Энэ нь Б болон А аймгийн Н дарга Ж.Э нарын 1999 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар тогтоогддог. Ж.Э нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан 2,430,000 төгрөгийн үнэ бүхий 10 тн гурилын үнээс 142,000 төгрөгийг 1999 онд төлсөн ба одоо 2,280,000 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь н тайланд тусгагдсан байдаг. Ж.Этой 1999 онд тооцоо нийлсэн акт үйлдсэнээс хойш Н санхүү бүртгэлийн газраас 2020 оны 8 сарын 24-ний өдөр 5/1304 тоот албан бичгээр өр барагдуулах талаарх албан бичгийг А аймгийн Нт хүргүүлсэн. Тус хэлтсийн дарга А 2022 оны 3 сарын 17-ны өдрийн 01/261 тоот албан бичгээр Нт “тус хэлтэс нь 1999 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актаар нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд Б ХХК-иас 2,280,000 төгрөгийн өртөг бүхий 10 тонн гурилыг хүлээн авсан гэх актын дагуу нийгмийн даатгалын архивm хадгалагдаж байгаа санхүүгийн баримтад үзэхэд үүнтэй холбоотой баримт байхгүй. Тухайн үеийн удирдлага Ж.Э, ерөнхий нягтлан бодогч М, нярав Г нараас тодруулахад энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй, тодорхой мэдэх хүн байхгүй, тодруулах боломжгүй” гэсэн хариу өгсөн байдаг. Хариуцагч Ж.Э дараагийн даргаас нэхэмжлэх шаардлагатай гэж тайлбарлаж байна. Б, А аймгийн Н дарга Ж.Э нарын 1999 оны 12 сарын 31-ний өдөр тооцоо нийлсэн акт байгаа учраас Ж.Эт холбогдуулж нэхэмжлэл гаргасан. Дээрх тооцоо нийлсэн актад үндэслэн нийгмийн даатгалын шимтгэлийн өрийн үлдэгдэл төлбөр болох 2,280,000 төгрөгийг Ж.Эоос нэхэмжилж байгаа. Иймд 2,280,000 төгрөгийг хариуцагч Ж.Эоос гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ж.Эын анхан шатны шүүх хуралдаанд  гаргасан хариу тайлбартаа: Өрөнд авсан бараагаа аймгуудын нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулж борлуулах зорилготой Б байсан. Нт гурил будаа, монгол гутал, вино зэргийг хүчээр өгсөн, би өөрөө аваагүй. Дан ганц гурил байгаагүй. Тухайн үед Ц, Т, Х, Х, Ч, Т, Ц гэх зэрэг сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт тус тус тн гурил өгсөн.  Тухайн үед би А аймгийн Н даргаар ажиллаж байсан учраас л гарын үсэг зурж байсан. Энэ 10 тн гурилын асуудал нийгмийн даатгалын байгууллагад холбогдоно. Би 2000 оны 12 сарын 10-ны өдөр А аймгийн Н даргын ажлыг хүлээлгэн өгөхдөө тамга, хувийн хэрэг, н, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтэр зэргийг дараагийн даргад хүлээлгэн өгсөн учраас би хариуцахгүй, нийгмийн даатгалын байгууллага хариуцах ёстой. 2000 оны 12 сарын 15-ны өдөр миний ажлыг хүлээлцэхэд аймгийн Засаг даргын комисс ажилласан бөгөөд шимтгэлийн өрөнд авсан гурилтай холбоотой зүйлийг ажил хүлээлцэх комисст хүлээлгэн өгсөн.  Архивын тухай хуулиар удирдах албан тушаалтай холбоотой ажил хүлээлцсэн, халагдсан тушаал зэрэг бичиг баримтыг 15-75 жил хадгалах ёстой байдаг. Гэтэл н байгууллагад архивч байдаггүй, ажил хүлээлцсэн баримт ч байдаггүй. Хэрэв баримт байгаа бол миний хүлээлгэж өгсөн зүйлс харагдана. Намайг ажлаа хүлээлгэж өгөхөд тооцоо хийж аваагүй. Мөн бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүдэх үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил, ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Гэтэл Н 25 жилийн дараа нэхэмжилж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан. Иймд Н газрын 2,280,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг би хариуцахгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү  гэжээ.

 

  А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн 129/ШШ2023/00585 дугаартай шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.Эоос 2,280,000 /хоёр сая хоёр зуун наян мянга/ төгрөг гаргуулах нэхэмжлэгч Н газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Энэ нэхэмжлэл Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Зохигч, тэдгээрийн төлөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан А аймгийн Эрүү  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдаж Шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийдвэрийг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах ба шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарлаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нын давж заалдах журмаар гаргасан гомдолд: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 161 дүгээр зүйлийн 161.1 дэх хэсэгт заасны дагуу давж заалдах гомдлыг гаргаж байна. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 3 дахь хэсэгт: “...Тухайн үед би А аймгийн Н даргаар ажиллаж байсан учраас л гарын үсэг зурсан. Би 2000 оны 12 сарын 10-ны өдөр А аймгийн Н даргын үүргийг хүлээлгэн өгөхдөө тамга, хувийн хэрэг, нийгмийн даатгалын дэвтэр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтэр зэргийг дараагийн даргад хүлээлгэн өгсөн учраас би хариуцахгүй, нийгмийн даатгалын байгууллага хариуцах ёстой. 2000 оны 12 сарын 15-ны өдөр ажил хүлээлцэхэд аймгийн Засаг даргын комисс ажилласан бөгөөд шимтгэлийн өрөнд авсан гурилтай холбоотой зүйлийг би ажил хүлээлцэх комистт хүлээлгэн өгсөн...” гэж бичсэн. Гэтэл анхан шатны шүүх аймгийн Засаг даргын архиваас ажил хүлээлцсэн гэх баримт авалгүй, сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхээс 2023 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 00046 дугаар тогтоолоор Н ажил хүлээлцсэн актыг авах талаар дурдаж хүргүүлсний дагуу А аймгийн Н 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 01/743 дугаартай албан бичгээр ажил хүлээлгэн өгсөн ажил хүлээлцсэн акт байхгүй байгаа талаар дурдсан албан бичгийг шүүхэд хүргүүлсэн байна. Анхан шатны шүүхээс хариуцагч Ж.Э нь “аймгийн Засаг даргын комисс ажилласан” талаар тайлбарлаад байхад Аймгийн Засаг даргын тамгын газраас ажил хүлээлцсэн талаарх лавлагааг аваагүй шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйл 40.2 дах хэсэгт заасан “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасныг зөрчсөн байна. Шүүхийн шийдвэрийн ҮНДЭСЛЭХ хэсгийн 5 дахь хэсэгт: “...Тооцоо нийлсэн бизнес зуучлалын ХХК-ийн дарга, нягтлан бодогч гэж, А аймгийн Н дарга, нягтлан бодогч гэж тус тус гарын үсэг зурсан. Бизнес зуучлалын алба нь нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан барааг борлуулахаар хариуцагч Ж.Эт хүлээлгэж өгөөгүй, А аймгийн Нт хүлээлгэж өгсөн байна” мөн “...Иймд дээрх нотлох баримтаар хариуцагч Ж.Эын “Нт гурил будаа, монгол гутал, вино зэргийг өгсөн. Би өөрөө аваагүй” гэсэн тайлбар үндэслэлтэй, тэрээр нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан барааны үнийг Нт төлөх үүрэггүй тул хариуцагч Ж.Эоос 2 280 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг....хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ...” гэж үндэслэсэн байна. Улсын нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 1997 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн “Зуучлах албаны талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тушаалын 6 дах хэсэгт “Н дарга нарын саналыг харгалзан нийслэл болон шаардлагатай гэж үзсэн аймагт зуучлах албаны төлөөлөгчийг газрын даргатай зөвшөөрөлцөн томилон ажиллуулах, төлөөлөгч шаардлагагүй аймагт түүний үүргийг тухайн аймгийн Н даргад хариуцуулахаар зохион байгуулахыг албаны дарга /Н.С/-т даалгасугай” гэж заасны дагуу тухайн үед А аймгийн Нт төлөөлөгч томилогдоогүй, хэлтсийн даргаар ажиллаж байсан Ж.Э нь уг ажлыг хариуцан ажиллаж байсан байна. Тэгэхээр хариуцагч Ж.Э төлбөр төлөх үүрэгтэй хариуцагч мөн гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 1 дэх хэсэгт: “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ж.Эоос 2 280 000 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Нийгмийн даатгалын ерөнхий газрын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хуулийн 497.1-т “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, сэтгэцэд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж заасан байгаа нь нэхэмжлэгчээс хариуцагч Ж.Эт холбогдуулан гаргасан нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдан авсан барааны үнийг гаргуулах тухай нэхэмжлэлд хамаарахгүй зүйл заалт байна гэж үзэж байна. Мөн Иргэний хуулийн 510.1-т “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө" гэж заасан байна. Хариуцагч Ж.Э нь бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан үйлдэл гаргаагүй, урьд өмнө байсан байдалд нь сэргээх буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх тухай нэхэмжлэл гаргаагүй байгаа учраас уг заалтыг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167.1.5-т заасны дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийдвэрийг хүчингүй болгож дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах гэж зааснаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.   

Нэхэмжлэгч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А аймгийн Н даргаар ажиллаж байх үедээ Н бизнес зуучлалын алба гэж байсан тухайн албатай тооцоо нийлсэн акт үйлдээд гарын үсэг зурж бараа материал хүлээн авсан. Үүнээс 10 тонн гурилыг үнэ 2,280,000 төгрөгийг гаргуулж нийгмийн даатгалын санд төвлөрүүлье гэсэн нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргаж байна. Иргэний хуулийн 442 дугаар зүйлд заасныг үндэслэж нэхэмжлэл гаргасан гэв.

Хариуцагч давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би Нийгмийн даатгалын газрын дарга гэдэг утгаараа өрөнд авсан барааг аймгуудад хуваарилсан учир авч ирээд сумын нийгмийн даатгалын байцаагч нартай тараагаад гарын үсгийг нь зуруулаад авч байсан. Ажлаа хүлээлгэж өгөхдөө ч гэсэн тухайн баримтуудыг хүлээлгэж өгсөн. Миний хувьд тухайн бараа материалыг хувьдаа ашигласан зүйл огт байхгүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Давж заалдах шатны шүүх давж заалдах гомдолд хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хяналаа.

 

Нэхэмжлэгч Н хариуцагч Ж.Эт холбогдуулан, 1998 оны 12 дугаар сарын 19-ний өдөр Н бизнес зуучлалын албаны шимтгэлийн өрөнд авсан 2.430.000 төгрөгийн үнэ бүхий 10 тн гурилыг худалдан борлуулахаар авсан төлбөрийн үлдэгдэл 2.280.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг анхан шатны шүүхэд гаргажээ. 

 

Хариуцагч Ж.Э Нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд авсан бараагаа аймгуудын нийгмийн даатгалын хэлтсээр дамжуулж борлуулах зорилготой Бизнес зуучлалын алба байгуулагдсан. Нт гурил будаа, монгол гутал, вино зэргийг өгсөн. Би өөрөө аваагүй. Тухайн үед Ц, Т, Х, Х, Ч, Т, Ц гэх зэрэг сумдын нийгмийн даатгалын байцаагч нарт тус тус тн гурил өгсөн.  Тухайн үед би А аймгийн Н даргаар ажиллаж байсан учраас л гарын үсэг зурж байсан. Энэ 10 тн гурилын асуудал нийгмийн даатгалын байгууллагад холбогдоно. Би 2000 оны 12 сарын 10-ны өдөр А аймгийн Н даргын ажлыг хүлээлгэн өгөхдөө тамга, хувийн хэрэг, нийгмийн даатгалын дэвтэр, тэжээгчээ алдсаны тэтгэмжийн дэвтэр зэргийг дараагийн даргад хүлээлгэн өгсөн учраас би хариуцахгүй, н хариуцах ёстой. Мөн бусдын эд хөрөнгөд гэм хор учруулснаас үүдэх үүрэгтэй холбоотой шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа 5 жил, ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа 10 жил байдаг. Гэтэл Н 25 жилийн дараа нэхэмжилж байгаа учраас хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй маргасан байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Н шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргажээ.

Нэхэмжлэгч Н шимтгэлийн өрөнд хураагдсан 2.430.000 төгрөгийн үнэ бүхий 10 тн гурилыг худалдан борлуулах зорилгоор тухайн үеийн А аймгийн Н дарга Ж.Эт хүлээлгэн өгсөн үйл баримт хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Н газрын 1999 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт, зохигчийн тайлбараар тогтоогдож байгаа, энэ үйл баримттай талууд маргаагүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан 1999 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн актын хоорондын тооцооны үлдэгдлийн баталгаа гэсэн хэсэгт “Б ХХК-ний нэрийн өмгөөс нягтлан бодогч Манлай, А Н өмнөөс дарга Э бид нар тус хоёр байгууллагын хооронд 1998 оны 12 сарын 19-ний өдрөөс 1999 оны 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд өгч авалцсан зүйлээ хоёр байгууллагад хөтлөгдөж буй нягтлан бодохын дэлгэрэнгүй бүртгэлийн бичилтээр нэг бүрчлэн нийлж үзэхэд төлөгч байгууллага Э хоорондын тооцоогоор ... төгрөг ... мөнгөний үлдэгдэлтэй гарсныг харилцан батлав. Энэхүү үлдэгдлийг тооцооны хэлбэрээр нэхэмжлэн авахаар тохиров.” /хх-ийн 5/ гэжээ.

Хариуцагч Ж.Э нь тухайн үед А аймгийн Н даргаар ажиллаж байхдаа 2 байгууллагын хооронд тооцоо нийлсэн дээрх актанд гарын үсэг зурсан бөгөөд 2000 оны 12 сарын 10-ны өдөр А аймгийн Н даргын ажлыг хүлээлгэн өгсөн байна.

Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн ...”Барааг хувь хүнд өгч боjлуулдаггүй, харин аймаг, дүүргийн харьяа Нтэй гэрээ байгуулж, түүгээр дамжуулан хураагдсан эд зүйлсийг худалдан борлуулж, шимтгэлийн өрийг барагдуулдаг байсан...” гэх тайлбар, Б ХХК-ийн 1999 оны 12 сарын 31-ний өдрийн тооцоо нийлсэн акт зэрэг нотлох баримтаар Бизнес зуучлалын алба нь н өрөнд хураагдсан барааг хариуцагч Ж.Эт хүлээлгэж өгөөгүй, А аймгийн Нт хүлээлгэн өгсөн тул нийгмийн даатгалын шимтгэлийн өрөнд хураагдсан барааны үнийг Ж.Э хариуцан төлөх үүрэггүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй болжээ. 

Мөн анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан  журмын дагуу явуулсан,  хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй, нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзал, маргааны үйл баримт, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлсон, Иргэний хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Н давж заалдах гомдол гаргахдаа хуульд зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. А аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 129/ШШ2023/00585 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Нын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.     

       

 

 

 

           ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Т.Д

                

                           ШҮҮГЧИД                                    В.Ц

                                                                             

                                                                              Н.Э