Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 22 өдөр

Дугаар 151

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Ж.Буянжаргал хөтөлж,

улсын яллагч Тээврийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Мөнгөншагай,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К- Ю Ш-, түүний өмгөөлөгч Д.Данзандорж, орчуулагч С.Энхжин,

иргэний хариуцагч Э.Б-,

шүүгдэгч Г.Б-, түүний өмгөөлөгч Х.Мөнгөнсүх нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанар,

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Гомбын Б-т холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун урд замд “...” маркийн 71-08 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, …арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч 16 настай БНСУ-ын иргэн ...гийг /Kim Juyong/ мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Г.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын болон өмнөх шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлсэн тул нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К- Ю Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2018 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг хэвээрээ байгаа. Гэхдээ нэмж хэлэх хэдэн зүйл байна. Шүүгдэгч Г.Б- явган зорчигч зорчих гарцтай замаар замын хөдөлгөөнд оролцож байсан. Иймд явган зорчигчийн гарц дөхөж ирэхэд жолооч хурдаа сааруулах ёстой байдаг. Манай хүү 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ээжтэйгээ, дүүтэйгээ, найзтайгаа Богд уул руу салхинд гарахаар явсан. Би тэднийг Богд уул руу хүргэж өгөөд буцсан. Тэд уулнаас буугаад “KFC”-д орохоор явж байхдаа манай хүү замын зүүн талд, найз нь замын баруун талд явж байсан. Гэтэл манай хүүгийн найз ...“ус өгөөч” гэхээр манай хүү ус аваачиж өгөхөөр явган зорчигчийн гарцаар зам хөндлөн гарсан байдаг. Тухайн үед манай хүү замын 70 хувийг өнгөрөөд явж байтал гэнэт машинд дайруулаад осол гарсан. Тухайн үед манай хүүгийн найз ... сандраад туслаарай гэж хэлсэн байдаг. Тэгээд манай эхнэр рүү очоод осол гарчихлаа гэж хэлсэн. Удалгүй эмнэлгийн машин, цагдаа нар ирээд аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиход манай хүүгийн “2 хөлийг нь тайрч магадгүй, яаралтай Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэ” гэж хэлсэн тул тэр шөнө Солонгос улс руу явсан. Миний хүү Солонгос улсад нийт 7 удаа хагалгаанд орсон. Эмч нар “хөлийг нь тайрч магадгүй, гэхдээ эмчилгээ хийе” гэсэн. Ясны ил хугарал учир маш хурдан үрэвссэн. Хагалгаа амжилттай болсон ч яс нь үрэвсэлтэй болсон тул цаашид 2 хөлийг нь тайрч магадгүй” гэж хэлсэн. Одоогийн байдлаар хагалгаа амжилттай байгаа. Манай хүүгийн хөл нь гипстэй, 2 таягтай босож байгаа. Хэрэв яс нь сайн бороолбол нөхөн сэргээх эмчилгээ дахин хийлгэх шаардлагатай байгаа. Хэдийгээр яс нь бороолсон ч өсгийний арын шөрмөс үрэвссэн тул шөрмөсийг нь тайраад авчихсан. Эмчилгээний зардалд 120.000.000 төгрөгийн зардал гарсан. Манай гэр бүлийнхэн Солонгос улсад эрүүл мэндийн даатгал төлж байсан тул эрүүл мэндийн даатгалаас 100.000.000 төгрөг төлсөн. Гэхдээ даатгалын байгууллага эмчилгээний зардалд төлсөн мөнгөө надаас нэхэх эсэхийг би мэдэхгүй байна. Иймд би 125.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

 

Иргэний хариуцагч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б-ын өмгөөлөгч түүнийг цагаатгах байр суурьтай оролцож байна. Уг хэрэг гарахад явган зорчигчийн буруутай үйлдэл байна гэж ойлгож байна гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К- Ю Ш- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Манай эхнэр, хүүхэд мөн хүүгийн найз нар Зайсан толгой руу надаар хүргүүлж үлдсэн. Тэд нар салхинд гараад буцаж гэр рүүгээ алхаж явж байгаад манай хүүхэд замдаа машинд хөлөө дайруулсан байсан. 2018 оны 05 дугаар сарны 06-ны өдрийн 16 цаг 40 минутын үед манай охин над руу залгаад “ах машинд дайруулчихлаа, бид нар түргэний машинаар Гэмтлийн эмнэлэг явлаа” гэсэн. Би Гэмтлийн эмнэлэг дээр очоод хүүхдийнхээ хөлний зургийг авахуулахад хоёр хөл нь шилбээрээ хугараад яс нь арьсаа цоолж гарч ирээд маш их цус гарч байсан. Дараа нь Монголд ажиллаж байгаа Солонгос эмч Гэмтлийн эмнэлэг дээр ирээд манай хүүхдийн хөлийг үзээд “энэ хүүхдийн хөл Монголд эмчлэх боломжгүй байна. Тиймээс Солонгос улсад очиж эмчлүүлэх хэрэгтэй байна” гэсний дагуу тэр оройны 23 цагийн онгоцоор Солонгос улс руу эмчлүүлэхээр явсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 25-р хуудас/,

Иргэний хариуцагчийн төлөөлөгч Э.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … Х.Трак маркийн 71-08 УНТ дугаарын автомашин “Өргөжих Хаус” ХХК-ийн эзэмшлийнх юм. Манай машинд ямар нэгэн эвдрэл гэмтэл учирсан зүйл байхгүй. Осол гарсан өдрөө Б- над руу залгаж хэлсэн. Би юу болсон талаар асуухад “хүүхэд машины зүүн хойд дугуй руу орж ирээд мөргөчихсөн. Би тэр хүүхдийг хараагүй” гэж хэлсэн. Манай компани автомашинаа шалгах механик байхгүй. Жолооч нар өөрсдөө техникийн бүрэн байдлаа хариуцдаг…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 75-р хуудас/,

Насанд хүрээгүй гэрч ...мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 35 минутын үед найз ...гийн хамт Хан-Уул дүүргийн нутаг Зайсан толгойн баруун урд талын замаар уул руу алхаж гарчихаад буцаад хотын төв рүү орохоор төв засмал замын 2 талаар алхаж явж байсан. Би замын зүүн талын явган хүний замаар алхаж байсан, харин манай найз ...г замын баруун талын явган хүний замаар алхаж байсан. Манай найз ...г надтай хамт нийлж явахаар замын баруун талаас зүүн тал руу зам хөндлөн гарч байтал гэнэт замын урд талаас ачааны машин гарч ирээд манай найзыг зүүн урд талын дугуйгаараа дайрч газар унагаад зогсолгүй арын дугуйгаараа хөлийг нь дайрсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 80-р хуудас/,

Гэрч Ш.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: … 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Б- над руу сандарсан байдалтай залгаад “Зайсан толгойн баруун урд зам дээр хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Би хүүхдээ аваад осол болсон газар очиход нэг солонгос хүүхэд зам дээр хэвтэж байсан. Ослоос тэр хүүхдийн хөлний шагайн дээд хэсгээр яс нь гарчихсан харагдсан. Гэхдээ би сайн харж чадаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 88-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №727 дугаартай дүгнэлтэнд:

1. ...гийн биед баруун шаант, тахилзуур ясны ил, зөрөөтэй, зүүн шаант, тахилзуур ясны ил, зөрөөтэй хугарал, баруун зүүн хөлийн тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /хх-ийн 1-р хавтас 92-р хуудас/,

 

Замын Цагдаагийн албаны 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн №399 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. ... маркийн 71-08 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Гомбын Б- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2.3-д заасан “Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ. а/ хөдөлгөөнд оролдохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах, Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнө үргэлжлүүлэхийг хориглоно. Хөдөлгөөнд оролцож явах үед тээврийн хэрэгсэлд дээр дурдсанаас бусад гэмтэл (энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан) тохиолдвол түүнийг засах, хэрэв бололцоогүй бол аюулгүй байдлыг хангаж аль ойр байгаа зогсоол (граш) буюу засварын газарт очно; мөн 3 дугаар хавсралтын 3-д заасан “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах талаар иргэн, албан тушаалтан дараахь үүргийг хүлээнэ: а/ стандартын шаардлага хангаагүй буюу Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан техникийн гэмтэлтэй, мөн тогтоосон журмын дагуу техникийн улсын үзлэг, тооллогод ороогүй, улсын дугааргүй тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2. Явган зорчигч ...г нь дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно: а/ явган хүний гарцтай ба гарамтай (үзэгдэх хүрээнд) хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах; в/ ойртон ирж яваа тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйх гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3. “...” маркийн 71-08 УНЕ улсын дугаартай автомашины жолооч Гомбын Б- нь V=(254*12.6*0,7)/1,1= 45,1 км/цагийн хурдтай явсан. /хх-ийн 1-р хавтас 94-95-р хуудас/,

Шинжээч А.... мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сонгинохайрханы Техникийн үзлэгийн төвийн шинжээч нарын дүгнэлтийг үндэслэн дүгнэлт гаргасан. Энэ нь стандартын шаардлага хангахгүй байгаа тээврийн хэрэгслийг замын хөдөлгөөнд оролцуулахыг хориглосон талаар Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3-р хавсралтанд тодорхой заасан. Зам тээврийн осол гарах шалтгаануудын нэг нь тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байгаагаас зам тээврийн осол гарах нөхцөлийг бүрдүүлдэг…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 108-р хуудас/,

 

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №033164 дугаартай дүгнэлтэнд:

1. 71-08 УНТ улсын дугаартай “...” (цистерн) маркийн автомашин нь техникийн хувьд гэрлийн тусгалын эрчим, тохиргоо, нэгдүгээр тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү нь стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, баруун талын хойд дугуйн тоормос барихгүй, зогсоолын тоормос ажиллагаагүй, хөдөлгүүрээс гарах утаан дахь тортогжилтын хэмжээ хэт их байгаа нь стандартын шаардлагад нийцэхгүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээр тоормосны тэлэгч аппаратуудын битүүмж, ажиллагаа хэвийн үед, баруун хойд дугуйнд тоормосны хүч үйлчилж байхад зогсохгүй, зогсоолын тоормосны гар татуургын тросс тасраагүй боловч ажиллахгүй байгаа нь тоормосны накаладуудад тохиргоо хийгээгүй, явах эд ангийн эвдрэлгүй боловч тэнхлэг тохиргоо алдагдсан, утаа хэвийн хэмжээнээс их байгаагаас үзэхэд техникийн ашиглалтын явцад засвар үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт цаг тухайд нь хийгээгүйгээс үүссэн байх боломжтой.

3. Уг тээврийн хэрэгсэлийн хоёрдугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормос зогсох хэмжээнд хүртэл барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах байдлаар нөлөөлөх боломжтой. Утаан дахь тортогжилт хэт их, тэнхлэг тохиргоо алдагдсан эвдрэл гэмтлүүд тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

4. Тоормосны зам уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой.

5. Шингэн дамжуулгат тоормосны системтэй.

6. Баруун хойд талын дугуйн тоормос, гар тоормосны ажиллагаа хэвийн бус байна. Брабан дотор байрлах тэлэгч поршен, накладуудын тохиргоо хэзээ хэрхэн алдагдсаныг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 1-р хавтас 117-125-р хуудас/,

 

Замын Цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №492 дугаартай бүрэлдэхүүнтэй гаргасан шинжээчийн дүгнэлтэнд:

1. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 399 дугаартай дүгнэлтэд “Хьюндай Танклорри” маркийн 71-08 УНТ улсын дугаартай автомашины хурдыг зорчих хэсэг дээр үүссэн тоормосны мөрийн уртын хэмжээг ашиглан тодорхойлсон байна. Уг автомашины техникийн үзүүлэлтүүдээс харахад бүх жин нь 5,0 тонн /харьцангуй хүнд даацын бус/, овор, хэмжээ ихгүй байх ба тээж явсан ачаа /бохир/-наас үл хамаарч ямар ч тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнийг хянах боломж бүхий хурдыг сонгож явах тухай, цаашлаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бусад хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнтэй огтлолцсон замын хэсэгт дүрэмд заасан дарааллаар нэвтрэх тухай заасан. Зам тээврийн осол хэрэг гарсан гэх зорчих хэсэг нь явган хүний гарцын 5.16-д заасан” а/ мэдээлэх тэмдэг, 7.13-д заасан: а/ хэвтээ тэмдэглэлтэй, гэрэл дохион зохицуулгагүй байх ба тухайн хэсгийг нэвтрэхээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчид зам тавьж өгөхөөр заасан. Осол гарах үеийн дүрс бичлэгээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдыг удаашруулаагүй /сааруулаагүй/ байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган хүний гарц нэвтрэх журам /13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.”/-ын шаардлагыг биелүүлээгүй нь харагдаж байна.

2. Явган хүний зохицуулдаггүй гарцын өмнө тодорхой зайд хүүхэд автомашинд мөргөгдөн унасан гэх Б цэг /цусан мэт шингэн/ байх тул явган зорчигч ...г нь явган хүний гарцын тэмдэглэлтэй хэсгээр буюу явганы гарцын үйлчлэх хүрээнд зам хөндлөн гараагүй байх магадлалтай. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.

3. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн “Хьюндай Танклорри” маркийн 71-08 УНТ улсын дугаартай автомашины дугуйнуудаас үүссэн 12,6м урттай мөрүүд нь тоормосны мөр байх тул хурдны тооцоололд ашиглаж болохоор байна.

4. Тээврийн хэрэгсэл, явган зорчигч нар харилцан хөдөлгөөнтэй, явсан чиглэл нь огтлолцож байх тохиолдолд /зам тээврийн осол үйлдэгдсэн/ явган зорчигч автомашины урд болон хажуугийн хэсэгт мөргөгдөх, шүргэгдэх үед автомашины арын дугуйн доогуур дайруулах боломжтой. /хх-ийн 1-р хавтас 101-102-р хуудас/,

 

Тээврийн Цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №492 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэнд:

         “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэр бүхий шинжээчдийн тоног төхөөрөмж, хэмжилтийн багаж, хэрэгсэл ашиглан гаргасан 033164 дугаартай дүгнэлтээр “…тээврийн хэрэгслийн хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүч зүн талдаа 5,5 кН, баруун талдаа 2,8 кН, зөрүү нь 49,09 хувь /стандарт 30 хувиас бага байх/” гэж гарсан байна. Энэ нь тээврийн хэрэгсэл тоормослоход бүрэн зогсолтын зам уртсах байдлаар нөлөөлөх магадлалтай бөгөөд хэрхэн, ямар байдлаар нөлөөлснийг тодорхойлох боломжгүй юм. /хх-ийн 2-р хавтас 31-р хуудас/,

 

Шинжээч Л.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Явган зорчигч ...г нь явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэглэлтэй хэсгээр гараагүй байх магадлалтай явган зорчигчид үүрэг хүлээлгэсэн дүрмийн заалт зөрчсөн талаар тусгасан байгаа. Уг заалт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ явган хүний гарцтай ба гарамтай үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтаст 110-р хуудас/,

Шинжээч В.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Зам тээврийн осол болсон гэх зорчих хэсэг нь явган хүний гарцын а/ мэдээлэх тэмдэг, 7.13-д заасан: а/ хэвтээ тэмдэглэлтэй, гэрэл дохион зохицуулгагүй байх ба тухайн хэсгийг нэвтрэхээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчид зам тавьж өгөхөөр заасан. Осол гарах үеийн дүрс бичлэгээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдыг удаашруулаагүй /сааруулаагүй/ байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган хүний гарц нэвтрэх журам 13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна. /хх-ийн 1-р хавтас 112-р хуудас/,

Шинжээч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Шинжээчийн дүгнэлтийн нэгдүгээр хариултаар зам тээврийн осол болсон гэх зорчих хэсэг нь явган хүний гарцын а/ мэдээлэх тэмдэг, 7.13-д заасан: а/ хэвтээ тэмдэглэлтэй, гэрэл дохион зохицуулгагүй байх ба тухайн хэсгийг нэвтрэхээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчид зам тавьж өгөхөөр заасан. Осол гарах үеийн дүрс бичлэгээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдыг удаашруулаагүй /сааруулаагүй/ байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган хүний гарц нэвтрэх журам 13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтас 113-р хуудас/,

 

Зам тээврийн осол, хэргийн газарт, үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 1-р хавтас 7-13-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 15-р хуудас/,

Эд мөрийн баримаар тооцох тухай тогтоол /хх-ийн 1-р хавтас 19-р хуудас/,

Сиди бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 1-р хавтас 20-р хуудас/,

102, 103-ын дуудлагын лавлагааны хуудас /хх-ийн 1-р хавтас 155-158-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “Хьюндай Танклорри” маркийн 71-08 УНТ улсын дугаартай автомашины эзэмшигч нь “Өргөжих хаус” ХХК гэх /хх-ийн 1-р хавтас 162-163-р хуудас/,

Шүүгдэгч Г.Б- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: … Би 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 40 минутийн үед би “...” маркийн 71-08 УНТ улсын дугаартай автомашинаа бариад Зайсангийн эцэст байх Элэгний сувилалаас бохир ус соруулаад Гурвалжингийн гүүр орж буулгахаар явж байсан. Зайсан толгойн баруун урд талын замаар урдаасаа хойшоо чигтээ замынхаа баруун гар талыг бариад 20-30 км/цагийн хурдтай явж байгаад зүүн талын толиндоо хартал миний машины зүүн хойд талын дугуй руу нэг хар юм орох шиг болохоор нь тоормосоо гишгэж зогсоод машинаасаа буугаад хартал миний машины хойд талд зам дээр нэг эрэгтэй хүүхэд хөлөө дайруулсан байдалтай хэвтэж байхаар нь түргэн цагдаад дуудлага өгсөн. Удалгүй түргэний машин ирээд хүүхдийг Гэмтлийн эмнэлэг авч явсан. Дараа нь Замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийсэн…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 143-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд “Өргөжих хаус” ХХК Г.Б-тай байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 1-р хавтас 77-78-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 1-р хавтас 164-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 165-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 1-р хавтас 169-р хуудас/, “Өргөжих хаус” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 1-р хавтас 171-р хуудас/, жолоочийн хариуцлагын даатгалын маягт /хх-ийн 1-р хавтас 175-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

            Тухайн хэргийн хувьд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотлогдвол зохих байдлуудыг шалгаж тогтоосон байх тул прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Г.Б-ын гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

 

Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Г.Б- нь 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр 16 цаг 35 минутын орчимд Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсан толгойн баруун урд замд “...” маркийн 71-08 УНТ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчиж явган зорчигч  ...гийг /Kim Juyong/ мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:

 

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К- Ю Ш- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай хүү 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр ээжтэйгээ, найзтайгаа Богд уул руу салхинд гарахаар явсан. Би тэднийг Богд уул руу хүргэж өгөөд буцсан. Тэд уулнаас буугаад “KFC”-д орохоор явж байхдаа манай хүү замын зүүн талд, найз нь замын баруун талд явж байсан. Гэтэл манай хүүгийн найз ...нь ам зангаад байна гэхэд нь манай хүү ус аваачиж өгөхөөр явган зорчигчийн гарцаар зам хөндлөн гарсан байдаг. Тухайн үед манай хүү замын 70 хувьд нь явж байтал гэнэт машинд дайруулаад осол гарсан. Тухайн үед манай хүүгийн найз ...нь сандраад туслаарай гэж хэлсэн байдаг. Тэгээд манай эхнэр рүү очоод осол гарчихлаа гэж хэлсэн. Удалгүй эмнэлгийн машин, цагдаа нар ирээд аваад явсан. Гэмтлийн эмнэлэг дээр очиход манай хүүхдийн 2 хөлийг нь тайрч магадгүй, яаралтай Солонгос улс руу явж эмчилгээ хийлгэ гэж хэлсэн тул хэрэг гарсан шөнө Солонгос улс руу явсан. Миний хүү Солонгос улсад нийт 7 удаа хагалгаанд орсон. Эмч нар “хөлийг нь тайрч магадгүй, гэхдээ эмчилгээ хийе” гэсэн. Ясны ил хугарал учир маш хурдан үрэвссэн. Хагалгаа амжилттай болсон ч яс нь үрэвсэлтэй болсон тул цаашид 2 хөлийг нь тайрч магадгүй” гэж хэлсэн. Одоогийн байдлаар хагалгаа амжилттай байгаа. Манай хүүгийн хөл нь гипстэй, 2 таягтай босож байгаа. Хэрэв яс нь сайн бороолбол нөхөн сэргээгдэх эмчилгээ дахин хийгдэх шаардлагатай байгаа. Хэдийгээр яс нь сайн бороолсон ч өсгийний арын шөрмөс үрэвссэн тул шөрмөсийг нь тайраад авчихсан. Эмчилгээний зардалд 120.000.000 төгрөгийн зардал гарсан. Манай гэр бүлийнхэн Солонгос улсад эрүүл мэндийн даатгал төлж байсан тул эрүүл мэндийн даатгалаас 100.000.000 төгрөг төлсөн. Гэхдээ даатгалын байгууллага эмчилгээний зардалд төлсөн мөнгөө надаас нэхэх эсэхийг би мэдэхгүй байна. Иймд би 125.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

Иргэний хариуцагч Э.Б- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Учир нь Б-ын өмгөөлөгч түүнийг цагаатгах байр суурьтай оролцож байна. Уг хэрэг гарахад явган зорчигчийн буруутай үйлдэл байна гэж ойлгож байна гэв.

 

Насанд хүрээгүй гэрч И Да Хёнгийн “…Би 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 16 цаг 35 минутын үед найз ...гийн хамт Хан-Уул дүүргийн нутаг Зайсан толгойн баруун урд талын замаар уул руу алхаж гарчихаад буцаад хотын төв рүү орохоор төв засмал замын 2 талаар алхаж явж байсан. Би замын зүүн талын явган хүний замаар алхаж байсан, харин манай найз ...г замын баруун талын явган хүний замаар алхаж явж байсан. Манай найз ...г надтай хамт нийлж явахаар замын баруун талаас зүүн тал руу зам хөндлөн гарч байтал гэнэт замын урд талаас ачааны машин гарч ирээд манай найзын зүүн урд талын дугуйгаараа дайрч газар унагаад зогсолгүй арын дугуйгаараа хөлийг нь дайрсан…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 80-р хуудас/,

 

Гэрч Ш....гийн: … 2018 оны 05 дугаар сарын 06-ны өдөр нөхөр Б- над руу сандарсан байдалтай залгаад “Зайсан толгойн баруун урд зам дээр хүн дайрчихлаа” гэж хэлсэн. Би хүүхдээ аваад осол болсон газар очиход нэг солонгос хүүхэд зам дээр хэвтэж байсан. Ослоос тэр хүүхдийн хөлний шагайн дээд хэсгээр яс нь гарчихсан харагдсан. Гэхдээ би сайн харж чадаагүй…гэх мэдүүлэг /хх-ийн 1-р хавтас 88-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №727 дугаартай дүгнэлтэнд:

1. ...гийн биед баруун шаант, тахилзуур ясны ил, зөрөөтэй, зүүн шаант, тахилзуур ясны ил, зөрөөтэй хугарал, баруун зүүн хөлийн тавхайд шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг болон хэд хэдэн удаагийн үйлчлэлээр тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдангид нөлөөлөх эсэх нь эмчилгээ, эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна. /хх-ийн 1-р хавтас 92-р хуудас/,

Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №033164 дугаартай дүгнэлтэнд:

1. 71-08 УНТ улсын дугаартай “...” (цистерн) маркийн автомашин нь техникийн хувьд гэрлийн тусгалын эрчим, тохиргоо, нэгдүгээр тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү нь стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ, хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, баруун талын хойд дугуйн тоормос барихгүй, зогсоолын тоормос ажиллагаагүй, хөдөлгүүрээс гарах утаан дахь тортогжилтын хэмжээ хэт их байгаа нь стандартын шаардлагад нийцэхгүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээр тоормосны тэлэгч аппаратуудын битүүмж, ажиллагаа хэвийн үед, баруун хойд дугуйнд тоормосны хүч үйлчилж байхад зогсохгүй, зогсоолын тоормосны гар татуургын тросс тасраагүй боловч ажиллахгүй байгаа нь тоормосны накаладуудад тохиргоо хийгээгүй, явах эд ангийн эвдрэлгүй боловч тэнхлэг тохиргоо алдагдсан, утаа хэвийн хэмжээнээс их байгаас үзэхэд техникийн ашиглалтын явцад засвар үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт цаг тухайд нь хийгээгүйгээс үүссэн байх боломжтой.

3. Уг тээврийн хэрэгсэлийн хоёрдугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормос зогсох хэмжээнд хүртэл барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах байдлаар нөлөөлөх боломжтой. Утаан дахь тортогжилт хэт их, тэнхлэг тохиргоо алдагдсан эвдрэл гэмтлүүд тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

4. Тоормосны зам уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой.

5. Шингэн дамжуулгат тоормосны системтэй.

6. Баруун хойд талын дугуйн тоормос, гар тоормосны ажиллагаа хэвийн бус байна. Брабан дотор байрлах тэлэгч поршен, накладуудын тохиргоо хэзээ хэрхэн алдагдсаныг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 1-р хавтас 117-125-р хуудас/,

 

           Замын Цагдаагийн албаны 2018 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн №492 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

1. Замын цагдаагийн албаны техникийн шинжээчийн 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 399 дугаартай дүгнэлтэд “Хьюндай Танклорри” маркийн 71-08 УНТ улсын дугаартай автомашины хурдыг зорчих хэсэг дээр үүссэн тоормосны мөрийн уртын хэмжээг ашиглан тодорхойлсон байна. Уг автомашины техникийн үзүүлэлтүүдээс харахад бүх жин нь 5,0 тонн /харьцангуй хүнд даацын бус/, овор, хэмжээ ихгүй байх ба тээж явсан ачаа /бохир/-наас үл хамаарч ямар ч тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөнийг хянах боломж бүхий хурдыг сонгож явах тухай, цаашлаад тээврийн хэрэгслийн хөдөлгөөн бусад хөдөлгөөнд оролцогчдын хөдөлгөөнтэй огтлолцсон замын хэсэгт дүрэмд заасан дарааллаар нэвтрэх тухай заасан. Зам тээврийн осол хэрэг гарсан гэх зорчих хэсэг нь явган хүний гарцын 5.16-д заасан” а/ мэдээлэх тэмдэг, 7.13-д заасан: а/ хэвтээ тэмдэглэлтэй, гэрэл дохион зохицуулгагүй байх ба тухайн хэсгийг нэвтрэхээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчид зам тавьж өгөхөөр заасан. Осол гарах үеийн дүрс бичлэгээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдыг удаашруулаагүй /сааруулаагүй/ байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган хүний гарц нэвтрэх журам /13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө.”/-ын шаардлагыг биелүүлээгүй нь харагдаж байна.

2. Явган хүний зохицуулдаггүй гарцын өмнө тодорхой зайд хүүхэд автомашинд мөргөгдөн унасан гэх Б цэг /цусан мэт шингэн/ байх тул явган зорчигч ...г нь явган хүний гарцын тэмдэглэлтэй хэсгээр буюу явганы гарцын үйлчлэх хүрээнд зам хөндлөн гараагүй байх магадлалтай. Иймд Замын хөдөлгөөний дүрмийн өөрт холбогдох заалтыг зөрчсөн үндэслэлтэй байна.

3. Хэргийн газрын үзлэгээр илэрсэн “Хьюндай Танклорри” маркийн 71-08 УНТ улсын дугаартай автомашины дугуйнуудаас үүссэн 12,6 м урттай мөрүүд нь тоормосны мөр байх тул хурдны тооцоололд ашиглаж болохоор байна.

4. Тээврийн хэрэгсэл, явган зорчигч нар харилцан хөдөлгөөнтэй, явсан чиглэл нь огтлолцож байх тохиолдолд /зам тээврийн осол үйлдэгдсэн/ явган зорчигч автомашины урд болон хажуугийн хэсэгт мөргөгдөх, шүргэгдэх үед автомашины арын дугуйн доогуур дайруулах боломжтой. /хх-ийн 1-р хавтас 101-102-р хуудас/,

Тээврийн Цагдаагийн албаны 2019 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн №492 дугаартай нэмэлт шинжээчийн дүгнэлтэнд:

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн нэр бүхий шинжээчдийфн тоног төхөөрөмж, хэмжилтийн багаж, хэрэгсэл ашиглан гаргасан 033164 дугаартай дүгнэлтээр “…тээврийн хэрэгслийн хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудын тоормосны хүч зүн талдаа 5,5 кН, баруун талдаа 2,8 кН, зөрүү нь 49,09 хувь /стандарт 30 хувиас бага байх/” гэж гарсан байна. Энэ нь тээврийн хэрэгсэл тоормослоход бүрэн зогсолтын зам уртсах байдлаар нөлөөлөх магадлалтай бөгөөд хэрхэн, ямар байдлаар нөлөөлснийг тодорхойлох боломжгүй юм. /хх-ийн 2-р хавтас 31-р хуудас/ гэх дүгнэлт

 

Шинжээч Л.Г- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Явган зорчигч ...г нь явган хүний зохицуулдаггүй гарцын тэмдэглэлтэй хэсгээр гараагүй байх магадлалтай явган зорчигчид үүрэг хүлээлгэсэн дүрмийн заалт зөрчсөн талаар тусгасан байгаа. Уг заалт нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.9-д заасан “Явган зорчигчид дор дурдсан зүйлийг хориглоно. а/ явган хүний гарцтай ба гарамтай үзэгдэх хүрээнд/ хэсгийн гарцгүй, гарамгүй хэсгээр зам хөндлөн гарах” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтаст 110-р хуудас/,

 

Шинжээч В.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Зам тээврийн осол болсон гэх зорчих хэсэг нь явган хүний гарцын а/ мэдээлэх тэмдэг, 7.13-д заасан: а/ хэвтээ тэмдэглэлтэй, гэрэл дохион зохицуулгагүй байх ба тухайн хэсгийг нэвтрэхээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчид зам тавьж өгөхөөр заасан. Осол гарах үеийн дүрс бичлэгээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдыг удаашруулаагүй /сааруулаагүй/ байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган хүний гарц нэвтрэх журам 13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байна. /хх-ийн 1-р хавтас 112-р хуудас/,

Шинжээч Д.Б- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Шинжээчийн дүгнэлтийн нэгдүгээр хариултаар зам тээврийн осол болсон гэх зорчих хэсэг нь явган хүний гарцын а/ мэдээлэх тэмдэг, 7.13-д заасан: а/ хэвтээ тэмдэглэлтэй, гэрэл дохион зохицуулгагүй байх ба тухайн хэсгийг нэвтрэхээр ойртон ирсэн тээврийн хэрэгслийн жолооч нь явган зорчигчид зам тавьж өгөхөөр заасан. Осол гарах үеийн дүрс бичлэгээр тухайн тээврийн хэрэгслийн жолооч хурдыг удаашруулаагүй /сааруулаагүй/ байх тул Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн явган хүний гарц нэвтрэх журам 13.1 дэх заалт “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар гарч байвал зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. /хх-ийн 1-р хавтас 113-р хуудас/, зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

          Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Баярбаярыг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан.

         Шүүгдэгч Г.Б- “...осол гарахын өмнө 20-30 км/цагийн хурдтай явж байсан хурд хэтрүүлээгүй. Машины урдуур хүүхэд гүйсэн бол харах байсан гэнэт зүүн хойд талын дугуй руу нэг хар юм орох шиг болохоор нь тоормосоо гишгэж зогсоод машинаасаа буугаад хартал миний машины хойд талд зам дээр нэг эрэгтэй хүүхэд хөлөө дайруулсан байдалтай хэвтэж байсан” гэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүх “Г.Б- нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй, хурд хэтрүүлээгүй. Камерын бичлэгээс харахад хохирогч хүүхэд замын хөвөөгөөр явж байгаа нь харагдаж байгаа боловч ямар машины араас, хэзээ хэрхэн осолд орсон нь харагдахгүй байна. Иймд Г.Б-ыг буруутгах үндэслэлгүй тул цагаатгаж өгнө үү” гэж гэм буруугийн талаар маргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Г.Б- нь насанд хүрээгүй хохирогч ...гийг /Kim Juyong/ зам хөндлөн гарч явахад тээврийн хэрэгслийн зүүн урд дугуйгаараа дайрч унагаад хойд дугуйгаараа хөлийг нь дайрсан талаар насанд хүрээгүй гэрч ...мэдүүлсэн /хх-ийн 1-р хавтас 80-р хуудас/ ба хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 7-8-р хуудас/ гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 10-13-р хуудас/, хохирогчийн биед учирсан гэмтлийн зэрэг тогтоосон №727 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны шинжээчийн 492 дугаартай дүгнэлт, Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан дүүргийн техникийн хяналтын үзлэгийн төвийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн №033164 дугаартай дүгнэлт зэргээр нотлогдож байх тул шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн саналыг үндэслэлгүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч Г.Б-ын жолоодож явсан тээврийн хэрэгслийн хоёрдугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормос зогсох хэмжээнд хүртэл барихгүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байхад замын хөдөлгөөнд оролцсон төдийгүй явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, хэрэв явган зорчигч уг гарцаар явж байвал зам тавьж өгнө гэснийг зөрчиж хохирогч ...гийн эрүүл мэндэд нь хүнд гэмтэл учруулсан нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

         Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

        Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

          Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 489.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.

          Шүүгдэгч Г.Б- нь “Өргөжих хаус” ХХК-нд “жолоочоор” ажилладаг ба хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад зам тээврийн осол гаргаж насанд хүрээгүй хохирогч ...гийн эрүүл мэндэд учирсан хохирол учруулсан тул гэм хорыг иргэний хариуцагч “Өргөжих хаус” ХХК хариуцан арилгах үүрэгтэй.

 

          Энэ хэргийн хохирогч “...гийн биед баруун шаант, тахилзуур ясны ил, зөрөөтэй, зүүн шаант, тахилзуур ясны ил, зөрөөтэй хугарал, баруун зүүн хөлийн тавхайд шарх” бүхий хүнд зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

         Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К- Ю Ш- “насанд хүрээгүй хохирогч Ким Жи Юнгийн эмчилгээний зардалд нийт 125.000.000 төгрөгийн зардал гарснаас БНСУ-д эрүүл мэндийн даатгалаас 100.000.000 төгрөг төлөгдсөн. Гэвч даатгалын байгууллага буцааж нэхэмжлэхийг үгүйсгэхгүй. Иймд 125.000.000 төгрөг нэхэмжилж байна гэж шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс насанд хүрээгүй хохирогч ...г эхийн хамтаар БНСУ руу явсан тээврийн зардалд /онгоцоор/ 5.030.000 төгрөг /хх-ийн 1-р хавтас 39-40-р хуудас/, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн зардалд 445.000 төгрөг /хх-ийн 1-р хавтас 38-р хуудас/, Сонгдо эмнэлэгт рентген шинжилгээ хийлгэсэн зардал 80.000 төгрөг /хх-ийн 1-р хавтас 41-р хуудас/, БНСУ-д эмчлгээ хийлгэсэн зардалд 25.745.494 төгрөг, нийт 31.300.494 төгрөгийн баримт гаргаж өгсөн байна.

          “Монгол даатгал” ХХК-аас жолоочийн хариуцлагын даатгалын нөхөн төлбөрт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К- Ю Ш-ий эзэмшлийн Хаан банкны дансанд 10.000.000 төгрөг /хх-ийн 2-р хавтас 35-р хуудас/ шилжүүлсэн байна.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар баримтаар нотлогдсон 31.300.494 төгрөгнөөс “Монгол Даатгал” ХХК-аас нөхөн төлбөрт шилжүүлсэн 10.000.000 төгрөгийг хасч тооцон, үлдэх 21.300.494 төгрөгийг иргэний хариуцагч “Өргөжих хаус” ХХК-аас гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К- Ю Ш-д олгохоор шийдвэрлэв.

            Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч К- Ю Ш- нь гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэй болно.

  Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Г.Б-ыг “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

          Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Г.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 жилийн хугацаагаар хасаж, 03 жилийн хорих ял оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх дүгнэлт гаргасан ба,

         шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Мөнгөнсүхээс “миний үйлчлүүлэгч Г.Б- нь гэр бүлийнхнээсээ ганцаараа ажил хөдөлмөр эрхэлж ар гэрээ тэжээдэг, өөрийн нөхцөл боломжоор хохирогчид хохирол төлбөр төлсөн. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Г.Б-т хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү” гэсэн санал гаргав.

 

Шүүгдэгч Г.Б-т ял оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмээр явган хүний гарцын тэмдэглэлтэй хэсгээр буюу явганы гарцын үйлчлэх хүрээнд зам хөндлөн гараагүй хохирогчийн хууль бус үйлдэл нөлөөлсөн зэрэг ял хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар Г.Б-т тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасаж, 02 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, ял эдлэх дэглэмийг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.  

 

Гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан ба шүүгдэгч Г.Б- нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй, хохирогчид хохирол төлөөгүй гэм хор арилаагүй тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлд зааснаар “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн шүүгдэгчийн өмгөөлөгчийн саналыг хүлээн авах боломжгүй гэж үзлээ.

 

          Шүүгдэгч Г.Б-ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 03 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг эдэлж дууссан үеэс тоолох нь зүйтэй.

        

Шүүгдэгч Г.Б-ын “В, С” ангилалын №295412 дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц гүйцэтгэх хуудасны хамтаар Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Г.Б- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүйг дурдах нь зүйтэй.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.