Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 156

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж,

шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга В.Орхон хөтөлж,

улсын яллагч Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор С.Оюунжаргал,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.П-,

иргэний хариуцагчийн төлөөлөгч И.У-а,

шүүгдэгч Б.Ч-, түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Наран овогт Б-ын Ч-д холбогдох эрүүгийн ......... дугаартай хэргийг 2019 оны 02 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн,

 

Холбогдсон хэргийн талаар

/яллах дүгнэлтэнд бичигдснээр/

Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн “Оргил” супермаркетын зүүн урд замд ... улсын дугаартай “Аеro сити-540” маркийн автобус жолоодож явахдаа Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан заалтыг зөрчсөний улмаас зорчигч С.Н-.г унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

 ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Ч- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогч Н-.гийн төрсөн охин бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Мөн хавтаст хэрэгт тодорхой мэдүүлэг өгсөн. Миний ээж өндөр настай буюу 80 настай хүн, тийм өндөр настай хүнд гэмтэл учруулсанд маш их гомдолтой байна. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр энэ хэрэг гарсан боловч би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ээж Н-.г “Мөнгөнгүүр” эмнэлэгт үзүүлээд явж байхад Ч- утсаар залгахаар нь “Мөнгөнгүүр” эмнэлэгт ээжийгээ үзүүлээд явж байна гэхэд Ч- “надад байгаа нь энэ гээд 20.000 төгрөг өгөхөөр нь би авахгүй гэж хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Ч- утсаар залгаад” Н-. эмээ дээр очих гэсэн юм” гэхээр нь би гэрээ зааж өгөхийг хүсээгүй. Шүүх, Цагдаагийн байгууллага нь хуулийн дагуу шийдэх байх гэж хэлсэн. Манай нөхөр рүү Ч- залгаад “надад нэг гэр байгаа, түүнийгээ зараад хохирол төлбөрөө төлнө” гэж хэлэхээр нь манай нөхөр “айлын гэрийг зарах зарахгүй асуудлыг би мэдэхгүй, чи өөрөө л мэд” гэж хэлсэн. Ч- хөгшин настай хүнийг гэмтээж бэртээсэн байж 2018 оны 12 дугаар сараас хойш холбогдоогүй. Хавтаст хэрэгт 40 дүгээр хуудсанд авагдсан гэрч А-гийн мэдүүлэгт “хохирогч эмээ автобусны урд хаалгаар сууж байсан. Тэгээд чирэгдээд нилээн хол явсан, түүнийг жолооч Ч- харахгүй байхаар нь өөр хэн нэгэн хүн автобусны цонхыг нь цохиж байж автобусыг зогсоосон” гэх мэдүүлэг байдаг, мөн миний ээжийн мэдүүлэгтэй тохирч байгаа. Хавтас хэрэгт эмчилгээ хийлгэсэн 1.679.253 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Мөн боолт сувилгаа хийлгэх зорилгоор “Мөнгөнгүүр” эмнэлгийн эмчээр гэрээрээ үйлчилгээ авсан. Түүний зардал болох 365.000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилж байна. Ингээд нийт 2.290.111 төгрөгийг Чулуухүүгээс нэхэмжилж байна. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Иргэний хариуцагчийн төлөөлөгч И.У-а шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хуралд шүүгдэгчээр оролцож байгаа Ч- нь манай байгууллагад жолоочоор ажиллаж байсан. Ч-г ийм гэмт хэрэгт холбогдсон тул манай байгууллага түүнийг түр хугацаагаар ажлаас чөлөөлсөн байгаа. Ч- нь хэрэг шийдэгдсэий дараа өөрөө ажлаа хийгээд хохирол төлбөрийг барагдуулах байх гэв.

 

Мөн хавтаст хэргээс:

Хохирогч С.Н-. мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 10 цагийн үед “Оргил” хотхоны баруун талын автобусны буудал дээр “Зайсан Ган хийц”-ийн шугамын автобус ирсэн. Миний урд 3-4-н хүн суугаад би хамгийн сүүлд нь суух гэтэл автобус хаалгаа хаагаад хөдлөхөд зам дээр унасан. Миний ухаан балартаад нэг мэдсэн замын хажуу талын хашлаган дээр хамарнаас цус нилээн гоожсон байсан. Автобусны буудал дээр байсан хүмүүс миний цусыг арчиж өгөөд манай хүүхдүүдийн утасны дугаарыг асуухад би хүргэний дугаарыг хэлэхэд хүргэн, охин хоёр ирсэн. …Тэгээд намайг охины хамт Гэмтлийн эмнэлэгт хүргэж өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

 

  Иргэний хариуцагчийн төлөөлөгч И.У-а мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …”Аеро сити-540” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “ГБУС” ХХК-ны эзэмшлийнх юм. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр уг автобусыг жолооч Б.Ч- нь “Ган хийц” ХХК-аас Зайсангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа зам тээврийн осол гаргасан байсан. Би ослын талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 78 настай С.Н-. гэх эмэгтэй хүнийг автобуснаас унагааж гэмтээсэн гэж сонссон. Манай байгууллага өглөө бүр жолооч нарыг шугаманд гарахад нь замын хуудас болон бичиг баримт, зааварчилгаа өгөөд жолооч нарт ур чадварын үзлэг хийгээд гаргадаг. Би өглөө бүр автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргадаг. Би тухайн өглөө Б.Ч-гийн жолоодож явсан автобусыг шалгаж гаргасан. Манай байгууллагын бүх автобусууд 2018 оны 05 дугаар сард авто үзлэг болон оношилгоонд орсон. Автобус болгон өөр цаг хугацаанд техникийн үйчилгээ засварыг хийдэг, ер нь бол техникийн нэгдүгээр үйлчилгээг 5000-6000км/ц, техникийн хоёрдугаар үйлчилгээг 10000-120000км/ц яваад тус тус хийгдэх ёстой. Энэ автобусны хувьд бол одоогоор хэлж мэдэхгүй байна. Техникийн хувийн хэрэгт бичигдсэн байгаа байх…гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

 

Гэрч Д.Ц- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: …Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг 20 минутын орчимд байх Хан-Уул дүүргийн нутаг “Оргил” супермаркетын зүүн урд талын автобусны буудал дээр автобусанд суух гээд гар утсаа оролдож байгаад дээшээ хартал автобуснаас нэг эмээ унаж байгаа харагдсан. Тэр хавьд байсан хүмүүс бүгд гүйгээд очсон, би мөн очоод хүмүүстэй хамт нөгөө эмээг түшиж босгоод автобусны буудлын сандал дээр суулгасан. Эмээг зам дээр унах үед нэг залуу автобусны урд хаалган дээр очоод жолоочид “чи хүн алчихлаа” гээд орилоод байсан. Би эмээг сандал дээр суулгаад 102-т дуудлага өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

 

Гэрч Ц.А- мөрдөн байцаалтанд мэдүүлэхдээ: Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өглөө 10 цаг 20 минутын орчимд Хан-Уул дүүргийн нутаг Зайсангийн “Оргил” хотхоны баруун талын автобусны буудал дээр автобус хүлээгээд зогсож байсан. Миний хажууд нилээн хэдэн хүн хамт байсан. Ган хийц ХМК-ийн Ч:45 чиглэлийн автобус ирж зогсоод хөдлөх шиг болсон. Гэтэл нэг эмээ автобусанд суух гээд хаалганаас нь зүүгдэж байгаад унасан. Хажууд байсан хүмүүс орилсон боловч автобус зогсохгүй хөдлөөд байхаар нь би автобусны араас цохиход зогссон…гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10400 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Н-.гийн биед зүүн тахилзуур ясны хугарал, зүүн өвдөгний үенд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт, зүүн сарвуу, зүүн шуу, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 46-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №577 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. “Х.Аеро сити” маркийн ... дугаартай автомашиныг жолоодон явсан Б- овогтой Ч- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан: “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 

2. 3орчигч Санжаа овогтой Н-. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

З. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

4. Дүрмийн 2.3-д заасан: Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: a/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Автотээврийн үндэсний төв” Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №057658 шинжээчийн дүгнэлтэнд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой гэсэн байна. /хх-ийн 43-44-р хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн №057685 дугаартай дүгнэлтэнд:

1. ... улсын дугаартай Hyundai маркийн Aero city-540 загварын автомашин нь техникийн хувьд гэрлийн тусгалын эрчим, тохиргоо, нэгдүгээр тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, баруун талын хойд дугуйн тоормос барихгүй, зогсоолын тоормос баруун хойд дугуй зогсоогүй, хөдөлгүүрээс гарах утаан дахь тортогжилтын хэмжээ их, хурд хэмжигч ажиллахгүй, хөдөлгүүр тос гоожилттой байгаа нь стандартын шаардлагад нийцэхгүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээр хурд хэмжигч /спидометр/ ажиллахгүй, тоормосны тэлэгч аппаратуудын битүүмж, ажиллагаа хэвийн хий алдалтгүй үед, баруун хойд дугуйнд тоормосны хүч үйлчилж байхад зогсохгүй байгаа нь тоор мосны накаладуудад тохиргоо хийгээгүй утаа хэвийн хэмжээнээс их байгаагаас үзэхэд техникийн ашиглалтын явцад засвар үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт цаг тухайд нь хийгээгүйгээс үүссэн байх боломжтой.

3. Уг тээврийн хэрэгсэлийн хоёрдугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормос зогсох хэмжээнд хүртэл барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах байдлаар нөлөөлөх боломжтой. Утаан дахь тортогжилт хэт их, хурд хэмжигч ажиллахгүй эвдрэл гэмтлүүд тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

4. Тоормосны зам уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой.

5. Энэ автобус нь хийн тооормосны системтэй.

6. Хий хураалт сайн, хий алдалтгүй, накладууд жигд хэмжээтэй үед баруун хойд талын дугуйн тоормос, зогсоолын тоормосын ажиллагаа хэвийн бус байна гэдэг маань ашиглалтын явцад үүссэн эвдрэл, гэмтэл байж болох ба тохиргоо хэзээ хэрхэн алдагдсаныг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 52-60-р хуудас/,

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9-р хуудас/,

Тээврийн хэрэгслийг түр саатуулсан тухай тэмдэглэл /хх-ийн 11-12-р хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хх-ийн 13-р хуудас/,

Тээврийн хэрэгслийн лавлагаанд: “Хьюндай Аеро сити 540” маркийн ... улсын дугаарын автомашины эзэмшигч нь “ГБУС” ХХК гэх /хх-ийн 79-р хуудас/,

“ГБУС” ХХК-ийн хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн зааварчилгаа /хх-ийн 89-90-р хуудас/,

Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын дүгнэлтийн хуудас /хх-ийн 91-р хуудас/,

102, 103-ын дуудлага лавлагааны хуудас /хх-ийн 101-102-р хуудас/,

Шүүгдэгч Б.Ч- мөрдөн байцаалтанд яллагдагчаар мэдүүлэхдээ: …Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өглөө Зайсангаас Ган хийцийн шугаманд гарсан. Өглөө 10 цаг 20 минутын орчимд байх Зайсангаас Ханын материалын шугаманд явж байгаад бага Оргилын автобусны буудлаас зорчигч нарыг буулгаж, суулгаад урд хаалгаа эхэлж хаагаад хойд хаалгаа хаагаад хөдлөх агшинд 78 настай Н-. эмээ хаалга гүйцэт хаагдаагүй байхад орж гишгэж хөлөө алдаж зам дээр унасан. Би буугаад очтол эмээ зам дээр хэвтэж байхаар нь автобусны буудал дээр байсан хүмүүсийн хамт өргөж автобусны буудлын сандал суулгасан. Тухайн үед эмээгийн хамарнаас нь цус гарч байсан учир ус авч цусыг нь хоёр эмэгтэйн хамт арчиж өгсөн. Тухайн үед хажууд байсан хүмүүс 102, 103-т дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 56-р хуудас/,

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд “ГБУС” ХХК-ийн тодорхойлолт /хх-ийн 28-р хуудас/, гэрч Х.Амарбаясгалангийн мэдүүлэг /хх-ийн 37-р хуудас/, ял шалгах хуудас /хх-ийн 68-р хуудас/, жолоочийн үнэмлэхийн лавлаа /хх-ийн 70-р хуудас/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 74-р хуудас/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75-р хуудас/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /хх-ийн 76-р хуудас/, эд хөрөнгийн лавлагаа /хх-ийн 77-р хуудас/, дансны хуулга /хх-ийн 92-94-р хуудас/, Чингэлтэй дүүргийн шүүхийн 2005 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 15А дугаартай шийтгэх тогтоол /хх-ийн 108-109-р хуудас/, Хан-Уул дүүргийн шүүхийн 2002 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 166 дугаартай Таслан шийдвэрлэх тогтоол /хх-ийн 110-р хуудас/ зэргийг шинжлэн судлав.

 

         Шүүгдэгч Б.Ч-д холбогдох эрүүгийн 1803007090363 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдсэн гэж Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 21 дугаартай магадлалаар /хавтас хэргийн 152-158-р хуудас/ хэргийг шүүхийн хэлэлцүүлэгт буцаасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хэрэгт цугларсан нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж Б.Ч-д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэв.

 

          Хэргийн талаарх шүүхийн дүгнэлт.

 

Шүүгдэгч Б.Ч- нь 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 10 цагийн үед Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо Зайсангийн “Оргил” супермаркетын зүүн урд замд ... улсын дугаартай “Хьюндай Аерo сити-540” маркийн автобус жолоодож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зорчигч хохирогч С.Н-.г унагааж, эрүүл мэндэд нь хүндэвтэр гэмтэл учруулсан болох нь:

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.П- шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би хохирогч Н-.гийн төрсөн охин бөгөөд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон. Мөн хавтаст хэрэгт тодорхой мэдүүлэг өгсөн. Миний ээж өндөр настай буюу 80 настай хүн, тийм өндөр настай хүнд гэмтэл учруулсанд маш их гомдолтой байна. 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр энэ хэрэг гарсан боловч би 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр ээж Н-.г “Мөнгөнгүүр” эмнэлэгт үзүүлээд явж байхад Ч- утсаар залгахаар нь “Мөнгөнгүүр” эмнэлэгт ээжийгээ үзүүлээд явж байна гэхэд Ч- “Мөнгөнгүүр” эмнэлэг дээр ирээд надад байгаа нь 20.000 төгрөг гээд өгөхөөр нь би 20.000 төгрөг авахгүй, зардлаа гаргаад ээжийнхээ эмчилгээг хийлгэх талаар хэлсэн. 2018 оны 12 дугаар сарын сүүлээр Ч- утсаар залгаад” Н-. эмээ дээр очих гэсэн юм” гэхээр нь би гэрээ зааж өгөхийг хүсээгүй. Шүүх, Цагдаагийн байгууллага нь хуулийн дагуу шийдэх байх гэж хэлсэн. Манай нөхөр рүү Ч- залгаад “надад нэг гэр байгаа, түүнийгээ зараад хохирол төлбөрөө төлнө” гэж хэлэхээр нь манай нөхөр “айлын гэрийг зарах зарахгүй асуудлыг би мэдэхгүй, чи өөрөө л мэд” гэж хэлсэн. Тухайн үед би нөхөртэйгөө хажууд нь хамт явж байсан. Ч- хөгшин настай хүнийг гэмтээж бэртээсэн байж 2018 оны 12 дугаар сараас хойш холбогдоогүй. Хавтаст хэрэгт авагдсан 40 дүгээр хуудсанд авагдсан гэрч А-гийн мэдүүлэгт “хохирогч эмээ автобусны урд хаалгаар сууж байсан. Тэгээд чирэгдээд нилээн хол явсан, түүнийг жолооч Ч- харахгүй байхаар нь өөр хэн нэгэн хүн автобусны цонхыг нь цохиж байж автобусыг зогсоосон” гэх мэдүүлэг байдаг, мөн миний хохирогч ээжийн мэдүүлэгтэй тохирогч байгаа. Хавтас хэрэгт эмчилгээ хийлгэсэн 1.679.253 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Мөн боолт сувилгаа хийлгэх зорилгоор “Мөнгөнгүүр” эмнэлгийн эмчээр гэрээрээ үйлчилгээ авсан. Түүний зардал болох 365.000 төгрөгийг баримтгүйгээр нэхэмжилж байна. Ингээд нийт 2.290.111 төгрөгийг Чулуухүүгээс нэхэмжилж байна. Мөн цаашид эмчилгээ хийлгэх шаадлагатай байгаа тул цаашид гарах зардлыг нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү гэв.

Хохирогч С.Н-.гийн …Би хамгийн сүүлд нь суух гэтэл автобус хаалгаа хаагаад хөдлөхөд зам дээр унасан. Миний ухаан балартаад нэг мэдсэн замын хажуу талын хашлаган дээр хамарнаас цус нилээн гоожсон байсан…гэх мэдүүлэг /хх-ийн 17-р хуудас/,

            Иргэний хариуцагчийн төлөөлөгч И.У-агийн …“Аеро сити-540” маркийн ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь “ГБУС” ХХК-ны эзэмшлийнх юм. 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр уг автобусыг жолооч Б.Ч- нь “Ган хийц” ХХК-аас Зайсангийн чиглэлд нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа зам тээврийн осол гаргасан байсан. Би ослын талаар сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан 78 настай С.Н-. гэх эмэгтэй хүнийг автобуснаас унагааж гэмтээсэн гэж сонссон. Манай байгууллага өглөө бүр жолооч нарыг шугаманд гарахад нь замын хуудас болон бичиг баримт, зааварчилгаа өгөөд жолооч нарт ур чадварын үзлэг хийгээд гаргадаг. Би өглөө бүр автобусны бүрэн бүтэн байдлыг шалгаж гаргадаг. Би тухайн өглөө Б.Ч-гийн жолоодож явсан автобусыг шалгаж гаргасан…гэх мэдүүлэг /хх-ийн 31-р хуудас/,

 

Гэрч Д.Ц-ийн …Би 2018 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 10 цаг 20 минутын орчимд байх Хан-Уул дүүргийн нутаг “Оргил” супермаркетын зүүн урд талын автобусны буудал дээр автобусанд суух гээд гар утсаа оролдож байгаад дээшээ хартал автобуснаас нэг эмээ унаж байгаа харагдсан. …Эмээг зам дээр унах үед нэг залуу автобусны урд хаалган дээр очоод жолоочид “чи хүн алчихлаа” гээд орилоод байсан. Би эмээг сандал дээр суулгаад 102-т дуудлага өгсөн…гэх мэдүүлэг /хх-ийн 33-р хуудас/,

 

Гэрч Ц.А-гийн …Ган хийц ХМК-ийн Ч:45 чиглэлийн автобус ирж зогсоод хөдлөх шиг болсон. Гэтэл нэг эмээ автобусанд суух гээд хаалганаас нь зүүгдэж байгаад унасан. Хажууд байсан хүмүүс орилсон боловч автобус зогсохгүй хөдлөөд байхаар нь би автобусны араас цохиход зогссон…гэх мэдүүлэг /хх-ийн 40-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн №10400 дугаартай дүгнэлтэнд:

1. С.Н-.гийн биед зүүн тахилзуур ясны хугарал, зүүн өвдөгний үенд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт, зүүн сарвуу, зүүн шуу, баруун зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. /хх-ийн 46-р хуудас/,

 

Тээврийн цагдаагийн албаны 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн №577 дугаартай техникийн шинжээчийн дүгнэлтэнд:

1. “Х.Аеро сити” маркийн ... дугаартай автомашиныг жолоодон явсан Б- овогтой Ч- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан: “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. 

2. 3орчигч Санжаа овогтой Н-. нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.

З. Зам тээврийн осол нь замын байгууламж, замын тэмдэг тэмдэглэгээ болон бусад нөхцөл байдлаас болсон гэх үндэслэлгүй байна.

4. Дүрмийн 2.3-д заасан: Жолооч дор дурдсан үүрэг хүлээнэ: a/ хөдөлгөөнд оролцохын өмнө буюу замд явахдаа энэ дүрмийн 2 дугаар хавсралтад заасан зөрчилгүй байхаар тээврийн хэрэгслийнхээ бүрэн бүтэн байдлыг хангах; Тээврийн хэрэгслийн ажлын тоормосны систем, жолооны механизм ажиллахгүй болсон, чиргүүлийн холбоос эвдэрсэн, харанхуй буюу үзэгдэлт хангалтгүй үед зөв талын хол, ойрын болон ар талын оврын гэрлүүд асахгүй болсон, цас, бороо орж байгаа үед жолоочийн талын шил арчуур ажиллахгүй бол хөдөлгөөнөө үргэлжлүүлэхийг хориглоно.” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна. “Автотээврийн үндэсний төв” Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдрийн №057658 шинжээчийн дүгнэлтэнд тоормосны зам уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой гэсэн байна. /хх-ийн 43-44-р хуудас/,

 

“Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн техникийн шинжээчийн №057685 дугаартай дүгнэлтэнд:

1. ... улсын дугаартай Hyundai маркийн Aero city-540 загварын автомашин нь техникийн хувьд гэрлийн тусгалын эрчим, тохиргоо, нэгдүгээр тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ стандартын шаардлага хангаж байгаа хэдий ч хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, баруун талын хойд дугуйн тоормос барихгүй, зогсоолын тоормос баруун хойд дугуй зогсоогүй, хөдөлгүүрээс гарах утаан дахь тортогжилтын хэмжээ их, хурд хэмжигч ажиллахгүй, хөдөлгүүр тос гоожилттой байгаа нь стандартын шаардлагад нийцэхгүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

2. Тоног төхөөрөмжүүдийн хэмжилтийн нэгдсэн дүн, автомашинд хийсэн үзлэгээр хурд хэмжигч /спидометр/ ажиллахгүй, тоормосны тэлэгч аппаратуудын битүүмж, ажиллагаа хэвийн хий алдалтгүй үед, баруун хойд дугуйнд тоормосны хүч үйлчилж байхад зогсохгүй байгаа нь тоор мосны накаладуудад тохиргоо хийгээгүй утаа хэвийн хэмжээнээс их байгаагаас үзэхэд техникийн ашиглалтын явцад засвар үйлчилгээ, тохируулга, зүгшрүүлэлт цаг тухайд нь хийгээгүйгээс үүссэн байх боломжтой.

3. Уг тээврийн хэрэгсэлийн хоёрдугаар тэнхлэгийн баруун талын дугуйн тоормос зогсох хэмжээнд хүртэл барихгүй байгаа нь тоормосны замыг уртасгах байдлаар нөлөөлөх боломжтой. Утаан дахь тортогжилт хэт их, хурд хэмжигч ажиллахгүй эвдрэл гэмтлүүд тухайн зам тээврийн осолд хэрхэн нөлөөлснийг тогтоох боломжгүй байна.

4. Тоормосны зам уртсах байдлаар нөлөөлсөн байх боломжтой.

5. Энэ автобус нь хийн тооормосны системтэй.

6. Хий хураалт сайн, хий алдалтгүй, накладууд жигд хэмжээтэй үед баруун хойд талын дугуйн тоормос, зогсоолын тоормосын ажиллагаа хэвийн бус байна гэдэг маань ашиглалтын явцад үүссэн эвдрэл, гэмтэл байж болох ба тохиргоо хэзээ хэрхэн алдагдсаныг тогтоох боломжгүй байна. /хх-ийн 52-60-р хуудас/ дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

 

Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Б.Ч-г  Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан: “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэсэн заалтыг зөрчиж хохирогч С.Н-.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлт гаргасан ба шүүгдэгч Б.Ч- болон түүний өмгөөлөгч Ц.Ганчимэг нар гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй болно.

Шүүгдэгч Б.Ч-гийн жолоодож явсан “ГБУС” ХХК-ийн эзэмшлийн “Аеро сити-540 маркийн ... улсын дугаартай автобус нь Замын хөдөлгөөний дүрмийн 2 дугаар хавсралтад заасан “хоёрдугаар тэнхлэгийн дугуйнуудад үйлчлэх тоормосны хүч тэдгээрийн зөрүү, баруун талын хойд дугуйн тоормос барихгүй, зогсоолын тоормос баруун хойд дугуй зогсоогүй, хөдөлгүүрээс гарах утаан дахь тортогжилтын хэмжээ их, хурд хэмжигч ажиллахгүй, хөдөлгүүр тос гоожилттой байгаа нь стандартын шаардлагад нийцэхгүй техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй” байсан болох нь Автотээврийн үндэсний төвийн Сонгинохайрхан техникийн хяналтын үзлэгийн төвийн №057685 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

Шүүгдэгч Б.Ч- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 21.2-д заасан: “Жолооч нь тээврийн хэрэгслээ гүйцэд зогсоосны дараа зорчигчийг буулгах буюу суулгах, хаалгаа гүйцэд хаасны дараа хөдөлгөөнөө эхлэх үүрэгтэй” гэснийг зөрчсний улмаас хохирогч С.Н-.гийн эрүүл мэндэд хүндэвтэр гэмтэл учруулсан зам тээврийн осол гарчээ.

 

          Шүүгдэгч Б.Ч-гийн Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.

 

        Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, иргэний нэхэмжлэлийн талаар:

 

        Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тодорхойлж хуульчилсан.

 

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-т “Ажиллагсад хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ хэрэгжүүлэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүнийг ажиллуулж байгаа ажил олгогч хүлээнэ” гэж заасан.

          Шүүгдэгч Б.Ч- нь “ГБУС” ХХК-нд “жолоочоор” ажилладаг ба хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх явцад зам тээврийн осол гаргаж хохирогч С.Н-.гийн эрүүл мэндэд учруулсан гэм хорыг иргэний хариуцагч “ГБУС” ХХК хариуцан арилгах үүрэгтэй.

 

          Энэ хэргийн хохирогч С.Н-.гийн биед “зүүн тахилзуур ясны хугарал, зүүн өвдөгний үенд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал, хамрын нуруунд зулгаралт, зөөлөн эдийн няцрал, баруун сарвуунд зулгаралт, зүүн сарвуу, зүүн шуу, баруун зовхинд цус хуралт” бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

          Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.П- нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Манай ээж С.Н-.гийн эмчилгээний зардалд гарсан 2.290.111 төгрөгийг нэхэмжилж байна. Үүнээс нийт 1.925.111 төгрөгийн зардал нь баримттай  /хх-ийн 21-26-р хуудас, мөн шүүхийн хэлэлцүүлэгт нэмж гаргаж өгсөн 4 хуудас баримт/ харин “Мөнгөнгүүр” эмнэлгийн эмчийг гэрээрээ боолт хийлгэсэн 365.000 төгрөгийн зардал баримтгүй гэв.  

Хавтаст хэрэгт хохирогч С.Н-.гийн эмчилгээний зардалд зарцуулсан нийт 2.290.111 төгрөгөөс баримтгүйгээр нэхэмжилсэн нийт 365.000 төгрөгийг хасч тооцон, баримтаар нотлогдсон 1.925.111 төгрөгийн зардлыг Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1, 499 дүгээр зүйлийн 499.1, 505 дугаар зүйлийн 505.1-т тус тус зааснаар иргэний хариуцагч “ГБУС” ХХК-аас гаргуулж, хохирогч С.Н-.д олгохоор шийдвэрлэв.

            Хохирогч С.Н-. нь гэмт хэргийн улмаас эрүүл мэндэд учирсан гэм хортой холбоотой цаашид гарах зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болно.

 

   Эрүүгийн хариуцлагын талаар.

 

Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших ба тухайн хүний ... үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлах нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ч-г “тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Ч-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлт гаргасан ба, шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Ганчимэгээс миний үйлчлүүлэгч нь тодорхой эрхэлсэн ажилтай байгаа тул 450 нэгжтэй тэнцэх хэмжээгээр буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү гэсэн санал гаргаж мэтгэлцэв.

 

Шүүгдэгч Б.Ч- нь хэдийгээр гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн хэдий ч нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа зорчигчдын аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, өндөр настай хохирогч С.Н-.гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан атлаа түүнд эмчилгээний зардал хохирол нөхөн төлөөгүй байдал болон шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Энэ хэрэгт хураагдан ирсэн Б.Ч-гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц эзэмшигчид буцаан олгох нь зүйтэй.

 

Шүүгдэгч Б.Ч- нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүйг дурдах нь зүйтэй.