Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
Хэргийн индекс | 128/2016/0305/З |
Дугаар | 187 |
Огноо | 2017-03-15 |
Маргааны төрөл | Газар, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 03 сарын 15 өдөр
Дугаар 187
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Б даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 4 дүгээр танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.П, Д.Г
Хариуцагч: Сүхбаатар дүүргийн Засаг дарга
Хариуцагч: Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар
Гуравдагч этгээд: Э.Ч, Д.М, С.Г, Э.Б, П.Г, М.Ц, Ц.Д, "Т" ХХК, "А" ББСБ, "Т" ББСБ,
Нэхэмжлэлийн шаардлага:
1. “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”,
2. “Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.Пт газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах”,
3. “Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******25863, Ү-220*******, Ү-220*******2, Ү-220*******, Ү-220*******25867, Ү-220******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, 0002, 0002, 0002, 0002, 0002, 0002 тоот гэрчилгээнүүдийн хамт тус тус хүчингүй болгуулах”
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Н, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч Б.Ч, хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, хариуцагч Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Ө, гуравдагч этгээд Д.М, С.Г, Э.Б, П.Г, Э.Ч түүний өмгөөлөгч В.Э, С.Г, "А" ББСБ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.У, “Т ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.А нар оролцлоо.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.П, Д.Г нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Миний бие Б.П нь 2012 оны 08 дугаар сарын 09-ний өдрөөс Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Х зуслангийн 07-1*******А тоот хаягт байршилтай зуслангийн газрыг эзэмшихээр холбогдох хуульд заасны дагуу дараа хүсэлт гаргаж байсан.
Гэтэл миний эзэмшихийг хүссэн газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/264 дүгээр захирамжаар иргэн Э.Ч-т эзэмшүүлснийг хууль бус гэж үзэн 20******* оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Нийслэлийн Өмчийн харилцааны газарт гомдол гаргасан.
Тухайн газарт 2012 оноос хойш бидний эд хөрөнгөөрөө барьж босгосон тул бидний дундын эд хөрөнгө юм. Одоо бидний дээрх эд хөрөнгө байгаа газрыг тус захирамжаар Э.Ч эзэмшилдээ авсан. Э.Ч-т тухайн газрыг эзэмшүүлэхдээ газар дээр нь байгаа үл хөдлөх эд хөрөнгийн жинхэнэ эзэмшигч мөн ээхийг нь тогтоогоогүй байж газар эзэмших эрх олгосон нь иргэн бидний өмчтэй байх, эд хөрөнгө өмчлөх эрх, эзэмших эрхийг зөрчсөн явдал болсон. Мөн Б.П миний бие газар эзэмшихээр Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба, дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга, Нийслэлийн Өмчийн харилцааны газар зэрэг байгууллагууд руу тус тус хандсаар байтал Э.Ч-т эзэмшүүлсэн нь хүн бүр хууль, шүүхийн өмнө тэгш байх хуулийн зарчмыг зөрчсөн гэж үзэж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын уг маргаан бүхий захирамжийг миний бие мэдсэн даруйдаа хуульд заасан хугацааны дотор Нийслэлийн Засаг даргын харьяа агентлаг болох Нийслэлийн Өмчийн харилцааны газарт урьдчилан шийдвэрлэх ажиллагаа явуулахаар гомдол гаргасан. Тухайн газрыг Э.Ч-т эзэмшүүлсэн нь захирамжийн үндэслэл болсон нотлох баримт нь илт хууль бус, иргэн бидний эд хөрөнгөтэй байх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн баримт юм. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Сүхбаатар дүүргийн Засаг дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Тус дүүргийн 19 дүгээр хороо, Хад Н.А, Э.Ч нар нь дүүргийн Засаг даргын 2015 оны А/264 дүгээр захирамжаар тус бүр 700 м2 газар эзэмшүүлсэн байна. Тус иргэд нь дүүргийн Өмч, газрын харилцааны албанд 2015 оны 05 дугаар сарын 20-ны өдөр гаргасан хүсэлтдээ “...эд хөрөнгийн маргаангүй” гэж өргөдөл гаргасан бөгөөд Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.2 дахь хэсэгт “Иргэн энэ хуулийн 32.1-д заасан хүсэлтэд дараах зүйлсийн тусгана, овог, нэр, байнга оршин суудаг хаяг, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаар, эзэмших газрын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж харьяалал, хэмжээ зааг, байршил, нэгж талбарыг харуулсан тойм зураг, газар эзэмших зориулалт, хугацаа” гэж заасны дагуу холбогдох бичиг баримтаа бүрдүүлэн өгсний дагуу газрыг эзэмшүүлсэн.
Иймд бодит байдал дээр маргаан газарт хяналтын цэг тогтоолгож, шүүхээс газрын үзлэг хийсний дараа нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй болон хүлээн зөвшөөрөх, талууд эвлэрэх боломжтой эсэх хариу тайлбарыг өгнө” гэжээ.
Гуравдагч этгээд Э.Ч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...иргэн Д.Г, Б.П нарын нэхэмжлэл нь ор үндэсгүй бөгөөд 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр тухайн газрыг эзэмших өргөдлөө өгсөн боловч тухайн үед Улаанбаатар хотын захирагч Э.Б нь шинээр газар эзэмших өргөдлийг хүлээн авахгүй, 2013 оны 05 дугаар сар хүртэл зогсоосон байсан. Уг газарт нь Б.П нь байшин барьсны дараа газар эзэмших гэрчилгээ, авахаар 2013 оны 5 дугаар сард өргөдлөө өгсөн байна. Б.П нь ямар ч мөнгө төгрөг материал уг барилгад оруулаагүй бөгөөд хөгшин настай хүн Б.Гийг хуураг мэхэлж, итгэлийг нь олж энэхүү залилангийн шинжтэй үйлдлийг хийж байна.
Уг барилга 2012 оны 07 дугаар сараас эхлэн 2012 оны 11 дүгээр сард барилгын ажил суурь, 1 давхрын өрлөгийн ажил хийгдсэн байсан бөгөөд Б.П гэгч нь 2013 оны 02 дугаар сард гэнэт гарч ирэн бие Д.Г-ийн итгэлийг олж толгойг нь эргүүлж, залуу нөхөр нь болсон байна. Д.Г-ээс анх 3*******,000,000 төгрөг зээлэн эргүүлэн 3*******,000,000 төгрөг дээр нь 1 байшин өгөхөөр тохиролцон хэсэг хэсгээр мөнгө зээлж эхэлсэн. Нийт 268,000,000 төгрөг зээлсэн бөгөөд эргүүлэн өөрийн ээжийн Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо, дүгээр байрны А тоот 576 м.кв орон сууцыг С.Л-д зарж, *******0,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл эдгээр хүмүүс нь газрын гэрчилгээ гараагүй байгааг далимдуулан давхардуулан өргөдөл өгч өөрсдөө эзэмшихээр хөөцөлдөж байгаа нь залилангийн шинжтэй байна.
2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн өргөдлийн дагуу газрын албан дээр бөөн хэрүүл болж байж 2015 онд энэхүү газар эзэмших гэрчилгээг олгосон болно. Газрын тухай хуулийн дагуу 2012 оны 08 дугаар сарын 08-ны өдөр өгсөн өргөдлийн дагуу анх өргөдөл өгсөн хүнд олгодог тул энэхүү нэхэмжлэлийн хүлээн зөвшөөрөх боломжгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Э.Б шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...нэхэмжлэлийн шаардлагад хамааралтай миний барьцаанд байгаа Ү-220******* тоот үл хөдлөх -2 тоот хамааралтай гэрчилгээг хүчингүй болгох талаар миний эрх ашгийг хөндөж байна.
Учир нь Э.Ч нь 2014-20******* онд хууль ёсны дагуу зээлийн болон барьцааны гэрээтэй. Зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүйгээс Иргэний шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлсэн. Зээлийн барьцаанд дээрх гэрчилгээ, улсын бүртгэлийн газар барьцаанд бүртгэлтэй байгаа.
Шүүхийн шийдвэрээр Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан Э.Ч нь 88,*******0,000 төлөх үүргээ гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй тохиолдолд түүний өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаарт бүртгэлтэй, Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Х гудамж, -2 тоот хаягт байршилтай 183 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай эд хөрөнгийг албадан худалдаж, нэхэмжлэгч Э.Бийн шаардлагыг хангахыг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, энэ шийдвэр хүчин төгөлдөр байна. Э.Ч нь 100% гүйцэтгэлтэй болгож би өөрөө гардаж хөөцөлдөж гэрчилгээг авсан юм. Энэ гэрчилгээг гаргуулан авах явцад Э.Ч нэхэмжлэл хийж өгснөө сайн мэдэж байгаа. Дээрх гэрчилгээг бүртгүүлэн гаргаж авах явцад Ариунзул гэдэг хүний нэр дээр давхар гэрчилгээ гаргасан талаар улсын бүртгэлийн газар болон Э.Ч нарт огт мэдэгдээгүй болон хэлээгүй тул миний барьцаанд байгаа гэрчилгээг хууль ёсны гэж үзэж байна.
Гэтэл хамааралгүй Б.П, Д.Г нарын нэхэмжлэлээр Э.Ч-ийн нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгох нь Иргэний хэргийн шүүхийн шийдвэр бодитойгоор биелэгдэх, шүүхийн шийдвэрийн дагуу иргэн миний хохирол барагдуулах боломжийг алдагдуулж байна. Иймээс улсын бүртгэлийн газар нь үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан гэрчилгээ гаргасан байна. Э.Ч, Г.А нар нь нэг гэр бүл байсны хувьд зориудаар шүүхийн шийдвэр биелүүлэхээс зайлсхийж байна гэж ойлгож байна.
Ийм учраас Э.Ч нь Г.А-ын нэр дээрх гэрчилгээг хүчингүй болгох талаар хүсэхгүй байна. Г.А-д үл хөдлөхийн гэрчилгээ олгохдоо хэд хэдэн ноцтой зөрчил байна. Г.А-ын нэр дээрх Ү-220******* улсын дугаартай үл хөдлөхийн гэрчилгээг хүчингүй болгох талаар бие даасан шаардлага гаргаж байна. Энэ гэрчилгээг хүчингүй болгохгүй бол хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр биелүүлэх боломжийг алдагдуулах зөрчилтэй сөрөг үр дагавар үүсэхээр байгааг шүүх анхааралдаа авч үзнэ үү” гэжээ.
Гуравдагч этгээд П.Г, М.Ц нар шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Засаг дарга, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газраас холбогдох хууль тогтоомж, дүрэм, журамд нийцүүлэн нэр бүхий иргэдэд үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн гэрчилгээ олгосон байх тул Б.П, Д.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд С.Г шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Хын 19-р хороо, -р гудамжинд би 2007 оноос эхлэн амьдарч, улмаар өөрийн болон бусдаас зээлсэн зээлийн мөнгөөр Таун хаус барьж эхэлсэн. Энэ газар, барилгууд Д.Г, П нарт ямар ч хамааралгүй асуудал.
Эд нар миний өөрийн хувийн эзэмшлийн барилгыг авах гэж улайран дайрч байна. Бид нар энэ газар аль дээр үеэс эхлэн амьдарч байгаа юм. Манай ах дүү нар хүртэл байдаг. Хашаан дотроо төмс хүнсний ногоо тарьж, үхрийн нүд, жимс бут 20 гаруй суулгаж томруулан тарьсан.
Эд нар улаан цайм дайрч гүжирдэж, олуулаа бүлэглэж намайг зодож, айлган сүрдүүлж байсан. ...Чамайг байхгүй бол энэ газрыг би авах байсан юм. Энэ авгайгаас боллоо гэж хэлдэг байсан. Д.Г, Б.П нар юу ч хийгээгүй байж, дээрэм хийж луйвардан авах гэж байна. Намайг энэ хавийн улсууд бүгд мэднэ. Би үхтлээ хөдөлмөрлөж хөрөнгө мөнгө зарж, өөрийн болон бусдаас зээлж барьж босгосон. Ямар ичдэгтүй луйврын аргаар эд хөрөнгийг минь салгах гэж байна. Эд нараас болж бид байраа зарж чадахгүй, шүүх цагдаа болж хамаг хөрөнгөө алдаж байна. Бид үүнийг өөрсдөө босгосон юм. Энэ олон сая төгрөгийн зээлийг би амьд дээрээ төлж нүд аних болно. Д.Г, Б.П нараас болж эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө маш их хохирол амсаж, цаг хугацаа алдаж байна. Зээлдүүлэгчийн энэ олон сая төгрөгийн зээлийг би байраа зарж байж төлөх болно. Түүнээс энэ хоёрт ямар ч хамааралгүй асуудал.
Иймээс Д.Г, Б.П нарын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Ц.Д шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Нэхэмжлэгч ямар хуулийн үндэслэлээр шаардах эрхтэй болох, тухайн хөрөнгийн улсын бүртгэл нь ямар хэлбэрээр эрхийг нь зөрчиж хөндөөд байгаа нь тодорхойгүй атал Монгол улсын Үндсэн хууль, Иргэний хуульд нийцүүлэн хуулийн дагуу олж авч өмчлөж байгаа миний хөрөнгийн улсын бүртгэлийг хүчингүй болгохыг шаардсан нэхэмжлэл гаргажээ.
1. Миний бие Э.Ч-той 2014 оны 08 сарын 29-ний өдрийн Барилга худалдах, худалдан авах 08/ 2 тоот гэрээгээр анх тухайн 183 м2 талбайтай барилгыг 3*******.000,000 төгрөгөөр захиалан төлбөр тооцоог хийж явсаар барилга ашиглалтад орох үед төлбөр тооцоо хараахан дуусаагүй байсан тул Э.Ч нь өөрийн өмчлөлд улсын бүртгэлийн Ү-220*******25867 дугаарт бүртгүүлж гэрчилгээг авсан байсан.
Ингээд үлдэгдэл 180.000.000 төгрөгийн төлбөр дээр Хувийн сууц худалдах, худалдан авах 20******* оны 01 сарын 20 өдрийн гэрээг байгуулан төлбөр тооцоог бүрэн дуусгасан ба энэ гэрээний дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, өмчлөх эрхийг шилжүүлэн авсан. Ийнхүү тухайн үл хөдлөх эд хөрөнгийг Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1, 112 дугаар зүйлийн 112.1, 243 дугаар зүйлүүдэд нийцүүлэн хуулийн дагуу олж авч өмчилсөн билээ. Уг үл хөдлөх хөрөнгийг шилжүүлэн авахдаа төлбөрийн үлдэгдлийг Тны зээлээр төлсөн тул хуулийн дагуу банкны зээлийн барьцаанд бүртгэгдсэн байгаа болно.
Тухайн үл хөдлөх хөрөнгийн хувьд анхнаас нь захиалсан байсан тул аливаа хэлбэрээр гуравдагч этгээдийн шаардах эрх байгаагүйг мэднэ. Тэгээд ч тухайн хөрөнгө нь улсын бүртгэлд хэлцлийн үндсэн дээр шилжихэд татгалзах шалтгаангүй байсан тул миний нэр дээр өмчлөх эрхийг бүртгэсэн гэж үзэж байна.
Газар эзэмших эрхийг хүчингүй болгох шаардлагын тухайд: Тухайн 0005 дугаар бүхий газар эзэмших эрхийн гэрчилгээтэй газар дээр нийт 3 хувийн сууц барьсан гэх ба тэдгээр сууцнуудыг бусдад худалдсаны дараа тус бүрт нь эзэмшүүлэхээр хувийн сууц худалдах, худалдан авах гэрээний 7 дугаар заалтаар тохиролцсон. Миний өөрийн хөрөнгөд ногдох газрыг шилжүүлэн авна гэж бодож байгаа. Учир нь миний хөрөнгө тухайн газрын салшгүйгээр бэхлэгдсэн буй. Энэ нь Иргэний хуулийн 84 дугаар зүйлийн 84.3, 85 !р зүйлийн 85.2-т заасанд нийцнэ.
Гэтэл эдгээр этгээдүүдэд ямар үндэслэлээр шаардах эрхтэй нь тодорхойгүй атлаа шаардпага гаргаж иргэн болон төрийн байгууллагуудыг чирэгдүүлж байгаа нь ойлгомжгүй байна. Нөгөө талаар нэхэмжлэгч нар нь Э.Ч гэх иргэнтэй гэрээ болон бусад төрлийн эрх зүйн харилцаатай өглөг, авлагатай байдаг бол зөвхөн түүнээсээ нэхэмжлэх нь зүйтэй байна.
Иймд шүүхээс Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Х 3 дугаар хэсэг гудамж, тоот хаягт орших 183 м2 талбайтай, улсын бүртгэлийн Ү-220*******25867 тоот дугаартай үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хүчингүй болгох, эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд Д.М шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Миний бие иргэн Э.Ч-оос Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Х, 3 дугаар хэсэг гудамж, тоот хаягтай 183 м.кв талбайтай хувийн сууцыг хуулийн дагуу худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр худалдан авч, 2014 оны 05 дугаар сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн дугаар 0003 тоот гэрчилгээ гарч, улсын бүртгэлийн Ү-220*******25863 дугаарт бүртгүүлсэн болно. Би энэ хувийн сууцны хууль ёсны өмчлөгч тул Б.П, Д.Г нарын гаргаж буй нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх ямар ч боломжгүй гэдгийг бичгээр илэрхийлж байна. Эдгээр хүмүүсийн үйлдлийг хууль бус гэж үзэж байна” гэжээ.
Гуравдагч этгээд "А" ББСБ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Э.Ч нь 20******* оны 03 дугаар сарын 09-ний өдөр 12 сарын хугацаатай сарын 3.5 хувийн хүүтэй 40 сая төгрөгийг Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Х 3 дугаар хэсэг гудамж, тоот хаягт байршилтай 183 м2 Эрхийн улсын бүртгэлийн Ү-220******* дугаар бүртгэгдсэн 0004 дугаарын гэрчилгээтэй хувийн сууцыг, газар эзэмших эрхийн 0005 дугаарын гэрчилгээ бүхий газрын хамт барьцаалан зээл авсан юм. Зээл олгохдоо Үл хөдлөх эд хөрөнгийн лавлагааг авахад 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээгээр Ү-220******* дугаарын Үл хөдлөх хөрөнгө хувийн сууц Э.Чийн нэр дээр түүний өмч болох нь тодорхойлогдсон, газар эзэмших эрхийн 0005 дугаарын гэрчилгээтэй нэгж талбарын 18641332 дугаартай 699 м2 газар нь Сүхбаатар дүүргийн өмч газрын асуудал хариуцсан мэргэжилтэн үйлдэж, Сүхбаатар дүүргийн газрын албаны даргын баталсан иргэн овогтой Ч*******ийэ эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг зэргээ нотлогдож байсан тул зээлийг олгосон.
Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд Ү-220******* дугаарын Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл нь архивын нотлох баримтуудыг үндэслэн хууль, дүрэм, журмын хүрээнд хийгдсэн байх ба бүртгэлийг хууль бус хийсэн гэж үзэх үндэслэлгүй байна. Ү-220******* дугаарын үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг нь анхнаасаа иргэн Э.Ч-ийн нэр дээр олгогдсон, хууль бусаар олгоогүй, хуулийн хүчин төгөлдөр гэрчилгээ болох нь баримтуудаар тогтоогдсон байна.
Иргэн Э.Ч нь хувийн орон сууцаа барьцаалан тус ББСБ-аас зээл авсан ба зээлийн зохицуулалт нь сууцыг барьж дуусгахад зориулсан. Барьж дуусган зарж борлуулан зээлээ төлж дуусгах байтал Үл хөдлөх эд хөрөнгийн шилжилт хөдөлгөөнүүд зогссон байна. 2017 оны 03 дугаар сарын 09-ний төлж дуусгах зээл төлөгдөхгүйд хүрч манай ББСБ хохироход хүрээд байна.
Иймд иргэн Б.П, Д.Г нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээд "Т" ББСБ шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн, 5 дугаар хороо, 5 дугаар хороолол, ******* мянгатын ******* дугаар байр ******* тоотод оршин суух ХД780*******897 регистрийн дугаартай Э.Ч тус банк бус санхүүгийн байгууллагаас 2015 оны 10 дугаар сарын 22-ны өдөр ЗГ-15/44 тоот зээлийн гэрээ байгуулж, 33,700,000 төгрөгийн зээлийг 12 сарын хугацаатай Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Х, 3 дугаар хэсэг гудамжны -6 тоот 183 м.кв 80 хувийн гүйцэтгэлтэй хувийн сууц барьцаалан Ү-220******* улсын бүртгэлийн дугаартай Д-0003******* үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ, Д-00044******* дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ, улсын бүртгэлийн лавлагаа зэрэг хууль ёсны баримтыг үндэслэн Үл хөдлөх хөрөнгийн улсын бүртгэлийн газар зээлийн болон барьцааны гэрээг холбогдох хуулийн дагуу бүртгүүлэн зээл олгосон болно.
Э.Ч нь зээлийн гэрээний үүргээ биелүүлээгүй тул тус компаниас 20******* оны 09 дүгээр сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нийт 45,736,656 төгрөгийн зээл төлүүлэх, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах нэхэмжлэл гаргаж шүүхийн шатанд хэлэлцэгдэж байгаа болно.
Иймд Б.П, Д.Г нарын Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлд тус компанийн барьцаанд байгаа хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээнүүдийг хүчингүй болгох хүсэлт гаргасан нь манай компанийн эрх ашигт шууд нөлөөлж байгаа тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй болно” гэжээ.
Гуравдагч этгээд "Т" ХХК шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...харилцагч Ц.Д нь Т ХХК-тай 20******* оны 08-р сарын 26-ны өдөр 10360******* тоот зээлийн гэрээ, барьцааны гэрээг байгуулан 2*******,000,000 төгрөгийн Хөрөнгө оруулалтын зээлийг 60 сарын хугацаатайгаар жилийн 18 хувийн хүүтэйгээр авсан. Харилцагч тус зээлийн барьцаанд өөрийн өмчлөлийн УБ, СБД, 19-р хороо, Хандтгайтын 3 хэсэг гудамж, тоот хаягт орших 183 мкв талбайтай, Улсын бүртгэлийн ГД-0004*******, Ү -220*******25867 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. Тус үл хөдлөх эд хөрөнгө баригдсан газар нь иргэн Э.Ч /РД:ХД780*******897/-ийн нэр дээр эзэмших эрхийн гэрчилгээтэй байсан. Иргэн Э.Ч, Ц.Д нарын хооронд “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах, гэрээ” байгуулагдсан байдаг бөгөөд тус Э.Ч нь Ц.Д-гийн нэр дээр үл хөдлөх эд хөрөнгө байршсан хэсэг газрын эзэмших эрхийг шилжүүлж өгөх нөхцөлтэйгээр харилцан тохиролцсон байдаг. Тны зүгээс Зээлдэгч Ц. Д-д дээрх зээлийг олгохдоо ямар нэгэн хууль зөрчөөгүй, барьцааны үл хөдлөх эд хөрөнгийг хууль тогтоомж, журамд заасны дагуу бүртгэлийн газрын Эд хөрөнгийн улсын бүртгэлийн газарт бүртгүүлсэн нь Ц.Д нь "Т" ХХК-тай 20******* оны 08-р сарын 26-ны өдөр 10360******* тоот Зээлийн гэрээ, Барьцааны гэрээгээр тус тус нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч Д.Г, Б.П нарын гаргасан маргаан бүхий газар Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2.4-д заасан хууран мэхлэх аргаар хууль бусаар авсан Ү-220*******25867 тоот үл хөдлөх эд хөрөнгийг, өмчлөх эрхий 0004******* тоот гэрчилгээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.П, Д.Г нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байсан ба эдгээрийг нэгтгэн үзвэл эцсийн байдлаар дараах нэхэмжлэлийн шаардлагуудыг тус шүүхэд гаргасан байна. Үүнд:
1. Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Чт холбогдох хэсгийг хүчингүй болгуулах,
2. Маргаан бүхий газрыг Б.П-т эзэмшүүлэхийг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах,
3. Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******25863, Ү-220*******, Ү-220*******2, Ү-220*******, Ү-220*******25867, Ү-220******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, 0002, 0002, 0002, 0002, 0002, 0002 тоот гэрчилгээнүүдийн хамт тус тус хүчингүй болгуулах
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2 дахь нэхэмжлэлийн шаардлагыг “Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.П-т газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах” гэж шүүх хуралдаанд тодруулсан болно.
Шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.П-т газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Маргаан бүхий газрыг буюу Сүхбаатар дүүрэг, 19 дүгээр хороо, Хад байрлах, 18641332 нэгж талбарын дугаар бүхий 699 м.кв газрыг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжаар Э.Чт эзэмшүүлсэн байна.
Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д “Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна” гэж заасан ба гуравдагч этгээд Э.Ч нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч нараас цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжаар Э.Ч-т газар эзэмшүүлсэн нь хууль зөрчөөгүй, нэхэмжлэгч нарын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна гэж шүүх үзлээ.
Э.Ч-ийн гаргасан газар эзэмших хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба 2012 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, бүртгэсэн болох нь Өргөдөл, гомдол бүртгэл, хяналтын картын маягт , өргөдөл гомдлын бүртгэлийн дэвтэр , газар эзэмших, ашиглахыг хүссэн иргэний өргөдөл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Харин нэхэмжлэгч Б.П-ын гаргасан газар эзэмших хүсэлтийг Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны алба 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч, бүртгэсэн болох нь Өргөдөл, гомдол бүртгэл, хяналтын картын маягт , газар эзэмшихийг хүссэн өргөдөл , шүүхийн үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байна.
Шүүхээс Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанд үзлэг хийх явцад Б.П нь “Э.Ч-оос өмнө газар эзэмших хүсэлт өгсөн буюу 2012 оны 08 дугаар сарын 10-ны өдөр газар эзэмших өргөдөл гаргасан” гэсэн агуулгаар тайлбарласан ба үүний дагуу Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албаны 2012 оны 08 дугаар сарын бүртгэлийн дэвтэрийг шүүж үзэхэд Б.П хүсэлт гаргасан талаарх бүртгэл байхгүй байсан болно.
Э.Ч нь маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг нэхэмжлэгч Б.Поос цаг хугацааны хувьд түрүүлж гаргасан болох нь дээрх үйл баримтуудаар нотлогдож байх тул Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 захирамжаар Э.Ч-т маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-д заасантай нийцсэн байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны А/264 дүгээр захирамжийг шүүхээс хүчингүй болгох боломжгүй байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүх хуралдаанд “мэргэжлийн байгууллагаар байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэсний үндсэн дээр газар эзэмшүүлэх ёстой атал байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр Э.Ч-т газар эзэмшүүлсэн нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамж, газар эзэмших эрхийн гэрчилгээнээс үзэхэд зуслангийн буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн байна.
Газрын тухай хуульд зуслангийн буюу гэр бүлийн хэрэгцээний зориулалтаар газар эзэмшүүлэхэд байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэх талаар зохицуулалт байхгүй байх тул байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээ хийлгэлгүйгээр Э.Ч-т газар эзэмшүүлсэн нь хууль бус гэсэн агуулгаар тайлбарлан маргаж буй нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Шүүх нэхэмжлэгч нарын Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул уг шаардлагатай шууд уялдаа холбоотой “Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.П-т газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг мөн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
“Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******25863, Ү-220*******, Ү-220*******2, Ү-220*******, Ү-220*******25867, Ү-220******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, 0002, 0002, 0002, 0002, 0002, 0002 тоот гэрчилгээнүүдийн хамт тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5-д “Мэдүүлэгт энэ хуулийн 17.1-д заасан зүйлийг тусгах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана”, 13.5.4-д “газар эзэмших, ашиглах эрхийн гэрээ болон гэрчилгээний хуулбар”, ******* дугаар зүйлийн *******.1-д “Шинээр бий болсон үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг тэрээр шинээр бий болсныг нотлох баримт бичгийг үндэслэн бүртгэнэ”, *******.2-д “Баригдаж дуусаагүй барилга байгууламж өмчлөх эрхийг газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ, иргэний өмчийн газар дээр баригдаж байгаа бол газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ, тухайн газрыг өмчлөгч иргэний зөвшөөрлийг үндэслэн эрхийн улсын бүртгэлд бүртгэж болно” гэж заасан байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын 2011 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн 38 дугаар тушаалын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэл хөтлөх журмын 4.3-д “.... эд хөрөнгийн өмчлөх эрхийг анхны удаа улсын бүртгэлд бүртгэхэд дараах зүйлийг баримтлана. Үүнд:, 4.3.4-д “батлагдсан ажлын зураг, төсөлгүй байшин барилгын /хашаа байшин, зуслангийн сууц гэх мэт/ хэмжээг кадастрын зураглалаас тодорхойлох бөгөөд кадастрын зураглалд байшин, барилга тусгагдсан байх” гэж заасан байна.
Дээрх эрх зүйн зохицуулалтуудаас үзэхэд үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг улсын бүртгэлд бүртгэхдээ газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг үндэслэн бүртгэхээр зохицуулсан байх бөгөөд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгох гэж буй барилга хаана байрлаж буйг нотлох гол баримт бол газрын кадастрын зураг юм.
Улсын бүртгэлийн байгууллага нь маргаан бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохдоо Сүхбаатар дүүргийн Өмч газрын харилцааны албанаас ирүүлсэн кадастрын зургуудыг үндэслэн бүртгэж, гэрчилгээ олгосон болох нь нотлогдож байх тул бүртгэлийн байгууллагыг буруутгах боломжгүй.
Учир нь маргаан бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийг Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *******2 дугаар захирамжаар олгогдсон 186413326083******* нэгж талбарын дугаар бүхий газар дээр байрлуулан барих мэтээр буруу кадастрын зургийг үйлдэн бүртгэлийн байгууллагад гаргаж өгсөн болох нь Э.Ч-ийн бүртгэлийн байгууллагад гаргасан мэдүүлэгтээ хавсарган өгсөн газрын байршлын кадастрын зургуудаар нотлогдож байна.
Маргаан бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгүүд нь Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *******2 дугаар захирамжаар олгогдсон 186413326083******* нэгж талбарын дугаар бүхий газар дээр биш харин Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 264 дүгээр захирамжаар олгогдсон 18641332 нэгж талбарын дугаар бүхий газар дээр болон 18641332662315 нэгж талбарын дугаар бүхий газар дээр дамнан байрлаж байгаа болох нь Газрын харилцаа, геодези зураг зүйн газраас ирүүлсэн Э.Ч-ийн болон Н.Ариунзулын эзэмшиж байгаа газрын байршлын кадастрын зураг , Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 20******* оны зурган мэдээллийг 2015 оны агаарын зурагтай давхцуулсан байдал , мөн Газар зохион байгуулалт, геодези зураг зүйн газраас ирүүлсэн Нийслэлийн газрын кадастрын мэдээллийн сангийн 2017 оны зурган мэдээлэл , “Т” ХХК-ийн инженер Я.Б-ийг асуусан тайлбар , Сүхбаатар дүүргийн өмч, газрын харилцааны албаны 2015 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн №******* болон 2015 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн №61 тоот албан бичиг гэх мэт болон хэрэг цугларсан бусад баримтуудаар тодорхой нотлогдож байна.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.9-д “Мэдүүлэг гаргагч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учирсан хохирлыг нөхөн төлнө” гэж заасан ба мэдүүлэг гаргагч Э.Ч нь мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүргээ биелүүлээгүй байх ба маргаан бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийг 186413326083******* нэгж талбарын дугаар бүхий газар дээр барих мэтээр худал, буруу кадастрын зураг гаргаж өгсөний улмаас, уг кадастрын зурагт үндэслэн бүртгэлийн байгууллага маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгүүдийг бүртгэж, гэрчилгээ олгосон байх тул улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах боломжгүй байна.
Тодруулан хэлбэл бүртгэлийн байгууллагаас маргаан бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийг бүртгэж, өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг олгохдоо уг 6 үл хөдлөх хөрөнгө байрлах газрын кадастрын зураг, газар эзэмших эрхийн гэрээ, гэрчилгээг үндэслэх ёстой байтал өөр байршилд байрлах буруу, худал, үндэслэлгүй газрын кадастрын зургийг үндэслэсэн нь алдаатай байх хэдий ч Сүхбаатар дүүргийн Өмч, газрын харилцааны албанаас үйлдэж ирүүлсэн кадастрын зургийг үндэслэн бүртгэсэн байх тул улсын бүртгэлийн байгууллагыг буруутгах үндэслэлгүй байна.
Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2008 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн *******2 дугаар захирамжаар маргаан бүхий газрын хажуу талд байрлах 186413326083******* нэгж талбарын дугаар бүхий 400 м.кв газрыг Б.Т-өөс Э.Ч-т эрх шилжүүлэн эзэмшүүлсэн байна.
Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 06 дугаар сарын 06-ны өдрийн *******2 дугаар захирамжаар Э.Чт 400 м.кв хэмжээтэй газар олгосон байтал газар эзэмших эрхийн гэрчилгээ , кадастрын зурагт 700 м.кв газар гэж захирамжид заасан хэмжээнээс илүү хэмжээтэй газрыг засаг даргын захирамжгүйгээр хууль зөрчиж эзэмшиж байхад энэ зөрүүтэй байдлыг шалгах үүргээ бүртгэлийн байгууллага биелүүлэлгүй, бүртгэж, гэрчилгээ олгосон нь буруу” гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Учир нь Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд болон үүнтэй холбоотой хуульчилсан актуудад газар эзэмшүүлсэн засаг даргын захирамжийг үндэслэн бүртгэнэ гэсэн агуулга бүхий зохицуулалт байхгүй байх ба харин газар эзэмших эрхийн гэрчилгээ, кадастрын зургийг үндэслэн бүртгэхээр заасан байх тул мөн бүртгэлийн байгууллагыг буруутгах боломжгүй.
Иймд газар эзэмшүүлсэн Сүхбаатар дүүргийн Засаг даргын захирамжид болон газрын гэрчилгээнд заасан газрын хэмжээ зөрүүтэй байгааг шалгах үүргээ бүртгэлийн байгууллага биелүүлээгүй гэсэн агуулгаар тайлбарлан маргаж буй нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар үндэслэлгүй.
Дээрх үндэслэлүүдээс үзэхэд маргаан бүхий 6 үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл болон гэрчилгээг шүүхээс хүчингүй болгох боломжгүй.
Түүнчлэн нэхэмжлэгч Б.П, Д.Г болон гуравдагч этгээд Э.Ч нар нь маргаан бүхий барилгуудыг хамтран хөрөнгө оруулалт хийж, дундын хөрөнгөөр барьж, бий болгосон гэсэн агуулгаар тайлбарлан маргаж байх тул дундын эд хөрөнгийн өмчлөлтэй холбоотой маргаанаа иргэний хэргийн шүүхэд хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй байна.
Дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.5.4, 13.9, ******* дугаар зүйлийн *******.1, *******.2-т заасныг тус тус баримтлан “Сүхбаатар дүүргийн Засаг даргын 2015 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн А/264 дүгээр захирамжийн Э.Ч-т холбогдох хэсгийг хүчингүй болгуулах”, “Б.П-т газар эзэмших эрх олгохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Б.П-т газар эзэмших эрх олгохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгуулах”, “Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү-220*******25863, Ү-220*******, Ү-220*******2, Ү-220*******, Ү-220*******25867, Ү-220******* тоот үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлүүдийг, 0002, 0002, 0002, 0002, 0002, 0002 тоот гэрчилгээнүүдийн хамт тус тус хүчингүй болгуулах”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэгч Б.П, Д.Г нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Б.П, Д.Г нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/-төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.Б