Шүүх | Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Нямжавын Туяа |
Хэргийн индекс | 102/2022/04838/и |
Дугаар | 01 |
Огноо | 2024-01-30 |
Маргааны төрөл | Түрээсийн гэрээ, |
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 01
2024 01 30 206/МА2024/0001
-ний нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Көбеш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн нээлттэй шүүх хуралдаанаар,
дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийдвэртэй,
хот, дүүрэг, дугаар хороо, ******* ******* ******* ******* *******, ******* *******-ийн нэхэмжлэлтэй,
хот, дүүрэг, дугаар хороо, ******* ******* ******* ******* , , , , ын 1, 2, 3 тоот хаягт үйл ажиллагаа явуулж байгаа -Өргөө , хамтран хариуцагч нарт холбогдох
“Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөг, алданги 41,820,7 нийт 1,430,322 /нэг зуун хорин таван сая найман зуун хорин мянга гурван зуун хорин хоёр/ төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Туяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Энхбат/онлайнаар/, нарийн бичгийн даргаар Р.Лхагвасүрэн нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.1 Манай нь иргэн тай 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тоот, иргэн той 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тоот Барилгын туслах материал түрээслэх гэрээ-г тус тус харилцан тохиролцож байгуулсан.
Гэвч дээрх хоёр иргэн нь -ийн ажилтан бөгөөд уг түрээсийн бараа материалыг анхнаасаа нь ашиглаж байгаа бөгөөд түрээсийн төлбөрийг нь төлнө гэсэн тайлбар гаргасан.
Мөн нь дээрх хоёр ажилтнаар хийсэн гэрээгээ өөрийн нэр дээр шилжүүлж бүх төлбөр тооцоо гэрээний үүргийг шилжүүлж авах тухай 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн тоот албан бичгээр мэдэгдэж манай зүгээс хүлээн зөвшөөрч дээрх 2 гэрээний үүргийг нэгтгэж 2022/05/05-ний өдөр -тай тоот түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан.
1.2 Хариуцагч нь барилгын туслах материал түрээслэх гэрээгээр нийтдээ 3070 ширхэг бараа материал түрээсэн авч 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл ашиглаж нийт түрээсийн гэрээний үүргийн төлбөрт 83,620,415 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна. Түрээсийн бараа материалаа буцаан хүлээлгэн өгөхдөө хариуцагч нь нийт 49 ширхэг 3,947,900 төгрөгийн үнэ бүхий бараа материалыг дутааж актлуулсан байдаг.
....Барилгын туслах материал түрээслэх гэрээний 7.2 дахь хэсэгт түрээслэгч нъ түрээсийн гэрээний төлбөрийг зохих хугацаанд нь буюу гэрээгээр хүлээсний дагуу төлөөгүй бол төлөгдөөгүй үнийн дүнгээс тооцож хоног тутам 0.5 хувийн алданги төлнө гэж заасан. Алдангийг тооцохдоо хариуцагчийн 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн албан хүсэлтийг харгалзаж 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс нэхэмжлэл гаргах өдрийг хүртэл тооцоход гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч байх тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 т заасанд нийцүүлэн гүйцэтгээгүй үнийн дүнгийн 50 хувиар тооцож нийт 41,8,7 төгрөгийн алданги тооцов.
Иймээс хариуцагч Өргөө , хамтран хариуцагч нараас Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөг, алданги 41,8,7 нийт 1,430,322 төгрөгийг гаргуулж манай компанийг хохиролгүй болгож өгнө үү гэжээ.
2. Хариуцагчийн тайлбар, татгалзал:
2.1 -ийн захирал би тус шүүхэд -ийн гаргасан Барилгын туслах материал түрээслэх гэрээ-ний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөг, алданги 41,8,7, нийт 1,430,322 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. Манай компани нь Хэнтий аймгийн Цэнхэр мандал ын 300 хүний суудалтай барилгын ажлын тендерийг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд уг барилгын суурь болон карказ угсралтын ажлыг оор ахлуулсан барилгын бригадаар хийлгэхээр 2021 оны дугаар сарын 01-ний өдөр 05 дугаартай Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулж хамтран ажиллаж эхэлсэн. Ажил гүйцэтгэх гэрээ-ний 3.1-д зааснаар гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөрт -ийн түрээс ороод 230,000,000 төгрөгөөр тохирсон юм. -тай гэрээ байгуулсан , нар нь Ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан ы барилгын бригадын ажилчид бөгөөд манай зүгээс барилгын санхүүжилт авмагц ажлын хөлсийг төлөхөөр тохиролцсон. -д хүргүүлсэн 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн дугаартай албан бичиг, 2022 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай итгэмжлэл болон дугаартай албан бичигт зурагдсан гарын үсэг нь миний гарын үсэг биш бөгөөд манай менежер нь миний зөвшөөрөлгүйгээр уг албан бичгүүдийг үйлдсэн байдаг.
Миний бие тухайн үед т ажлаар явж байсан бөгөөд Ажил гүйцэтгэх гэрээ-ний дагуу ы түрээсэлж авсан барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг санхүүжилт орж ирэхгүй удааширсны улмаас хугацаа хэтэрсэн талаар -д зөв ойлголт өгөөд уулзчих гэж т утсаар хэлсэнээс биш -ийг төлөөлж ******* -ийн , нартай байгуулсан гэрээг -ийн нэр дээр бүх төлбөр тооцоо гэрээний үүргийг шилжүүлж авах гэрээ байгуулах итгэмжлэлийг олгоогүй юм. Өөрөөр хэлбэл нь Ажил гүйцэтгэх 05 дугаартай гэрээ-ний дагуу ы өмнө барилгын туслах материалын түрээсийн төлбөрийг төлөх үүргийг хүлээсэн бөгөөд -д түрээсийн төлбөр төлөх үүрэг хүлээгээгүй юм. Мөн барилгын туслах материалыг хүлээн авсан, хүлээлгэн өгсөн орлого, зарлагын баримтууд дээр , , нар нь гарын үсэг зурж хүлээлцэж байсан болохыг анхаарч үзнэ үү. Иймд дээрх үндэслэлүүдээр манай нь жинхэнэ хариуцагч биш тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна гэжээ.
4. Хамтран хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
4.1 Миний бие нь -Өргөө -д угсралтын ажил хийх гэрээ байгуулж ажилласан. Энэхүү гэрээнд ажлын хөлс хэв тай нь хийнэ гэж гэрээлсэн. Ингээд -тай гэрээний дагуу түрээсийн материалаа авсан. Ажил гүйцэтгэж байх хугацаанд -Өргөө нь санхүүжилт ороогүй байна гэдэг шалтгаанаар гүйцэтгэлийн төлбөр болон материалын мөнгөө шилжүүлэхгүй удсаар ажил зогссон. Тэр үед өвөл болоод бид нар ажил явуулах боломжгүй болсон. Ингээд 4 сар хүртэл түрээсийн төлбөр нэмэгдсэн. Дээр нь түрээсийн төлбөрөө цаг тухайд нь төлөөгүйн улмаас бид ийм алдагдалд орлоо. Одоо -Өргөө -тай төлбөр тооцоогоо дуусгавал ******* -ийн гаргасан гомдлыг барагдуулна. Гэхдээ алданги болон 41 сая төгрөгийг төлөх боломжгүй. миний бие түрээсийн бараа, материалаа бүрэн буцааж хүлээлгэн өгсөн.
...Манай бригад Өргөө -тай 130 сая төгрөгийн ажлын гэрээтэй тохиролцоод ажилдаа орсон байсан. Карказны хэв ыг танай тал олж өг түрээс мөнгийг манайхаас ав гэж хэлсэн. 1 сарын дотор энэ ажлыг дуусгана гээд нэг сарын хугацаатай гэрээ хийгээд Өргөө -ийн ажил руу орсон. Санхүүжилт нь орж ирэхгүй бүтэн өвөлжин хүлээгээд 2 сар болоод барилгын ажил нам зогсоод 5 сард барилгын ажил эхлээд 6 сард би өөрийн биеэр түрээсэлсэн бараануудаа өөрөө ачиж аваачиж өгсөн. Тэр хооронд үүссэн алданги, түрээсийн төлбөр нийлээд 130 сая төгрөг болсон байна. Би хуулийн хүн биш болохоор сайн мэдэхгүй байна. Би Өргөө -ийн захирал тай би 130 сая төгрөгийн ажил хийчихээд 120 саяыг нь түрээсэнд өгөхөөр хүмүүсийнхээ цалин, хоол ундны зардал, бензин тосныхоо зардлыг яах юм гэж хэлсэн. Өргөө энэ жил ажил хийгээгүй.
Би хийж байсан ажлаа үргэлжлүүлэх боломжгүй болоод больсон. Би Өргөө -иас мөнгө төгрөгөө авахаар хүмүүсийнхээ цалинг өгөх ёстой. ын 82 сая төгрөгийн өндөр түрээс гараад ирсэн юм. ыг барилга дээр 1 сарын хугацаанд хэрэглэсэн. Бусад хугацаанд барилгын талбай дээр байсан. Би энэ тэнд түрээслээд ашиг олоогүй. түрээсэлж авах болгондоо эхний сарынхаа түрээсийг төлдөг. Сараар бол сарынхаа, 20 хоногоор түрээсэлсэн бол 20 хоногийнхоо түрээсийг төлдөг. Түрээсээ төлсөн байхад үлдэгдэл төлбөр ийм өндөр гарсныг ойлгохгүй байна.
4.2., бид гурав Өргөө -ийн ажлыг хамтарч хийж байсан... Бид нар хоорондоо тохиролцсон. Өргөө манай компани дээр нийгмийн даатгалын шимтгэлийг төлье та нар мөнгөө өөрөө гарга гэсэн. Бид нар Цэнхэрмандал д баригдаж байгаа барилгын ажлаас гадна Ховд аймгийн орон сууцны барилга дээр хамтарч ажилладаг байсан... ******* -иас туслах материалуудыг манай барилгын бригад авсан. Төлбөр тооцоог нь Өргөө хийдэг, бид нар гүйцэтгэлээрээ мөнгөө авах ёстой... Өргөө -иас би мөнгөө авчих юм бол би төлөх ёстой.
би барилгын бригадын ахлагчийн хувьд төлөх ёстой... Манайх 11 сараас бараа материал авсан. ын компаниуд 11 сараас хойш бараа материал гаргадаггүй ажил зогсож байна гэдэг. 1 сарын дотор хурдан хийгээд хэдэн төгрөгөө авъя гэж бодсон. Өргөө цаанаасаа санхүүжилтээ авч чадахгүй мөнгө нь гацаад байна гэж байтал 12 сар гараад 12 дугаар сарын -наас эхлээд төрийн сан хаачихлаа он гараад орж ирэхээр боллоо гэдэг. Ингэж явсаар байгаад ажил 6 сар хүртэл зогссон. 6 сард очоод юмаа гүйцээчихье гээд цутгалтыг авахад өвлийн хийсэн зүйл алдаа дутагдалтай болсон учир дахин нураасан гэжээ.
5. дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн дугаар шийдвэрээр:
5.1 Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-т зааснаар хариуцагч Өргөө , хамтран хариуцагч нараас барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл 78,152,315 төгрөг, алданги 39,076,157 төгрөг, нийт 117,228,472 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ******* -д олгож, үлдэгдэл 8,201,849 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
5.2 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 785,******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 744,093 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож,
5.3 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш шүүх хуралдаанд оролцсон хүсэлт гаргагч түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардан авахыг мэдэгдэж,
5.4 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
6.Хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын агуулга:
6.1 Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 6.3-т Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар нь " " -ийг бүрэн төлөөлөх эрхтэй байна гэж дүгнээд 6 дахь заалтаар "Зохигчийн хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар түрээсийн гэрээний харилцаа үүссэн байна" гээд 6.2-т түрээсийн төлбөрийг нэхэмжлэгч " " нь хариуцагч " Өргөө" болон хариуцагч оос Иргэний хуулийн 318.1-д зааснаар шаардах эрх зүйн үндэслэлтэй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр гэж үзэж байна.
6.2 Иргэний хуулийн 62 дугаар зүйлийн 62.3-т "Төлөөлөгчийн бүрэн эрх хуулийн дагуу буюу итгэмжлэлийн үндсэн дээр үүснэ"мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1-д “итгэмжлэлд төлөөлүүлэгч гарын үсэг зурсан байх, хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга, тэмдэг дарсан байх." гэж тус тус заасан ба мөн хуулийн 68.1-д “Төлөөлөх бүрэн эрхгүй этгээд бусдын нэрийн өмнөөс гуравдагч этгээдтэй дур мэдэн хэлцэл хийсэн бол уг хэлцэл хүчин төгөлдөр байх эсэх нь төлөөлүүлсэн этгээдийн зөвшөөрлөөс шалтгаална" гэж 68.3 зөвшөөрлийг 14 хоногт олгоно. Энэ хугацаанд хариу өгөөгүй бол зөвшөөрөл олгохоос татгалзсан гэж үзнэ." Мөн хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д "Төлөөлөгч бүрэн эрхээ нотолж чадаагүй, төлөөлүүлсэн этгээд уг хэлцлийг дэмжсэн зөвшөөрлийг олгохоос татгалзсан бол дур мэдэн хэлцэл хийсэн этгээд хэлцлээр хүлээсэн үүргийг хэлцлийн нөгөө талын шаардлагаар биелүүлэх, эсхүл нөгөө талд учирсан гэм хорыг арилгах үүрэгтэй" гэж хуульчилсан байна.
Өөрөөр хэлбэл нь " " -ний үндсэн ажилтан байсан нь уг компанийг төлөөлж гуравдагч этгээдтэй гэрээ, хэлцэл хийх эрхтэй байсан гэж үзэх боломжгүй юм. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн үндэслэлдээ ыг тухайн компанийн ажлыг бүрэн хариуцан ажиллаж байсан ба Иргэний хуулийн 65.1-д зааснаар " " -ний хүсэл зоригийг шударгаар төлөөлөн хэрэгжүүлсэн гэж үзнэ гэж дүгнэсэн нь бодит байдлыг илтэд гуйвуулсан шийдвэр гэж үзэхээр байна. Учир нь " " -ний захирал нь өөрөө барилгын ажлаа бүрэн хариуцан ажиллуулж байсан ба эрх мэдлээ хэн нэгэнд шилжүүлж өгөөгүй ба " " -тай "Барилгын туслах материал түрээслэх гэрээ"-г компанийг төлөөлөн байгуулах зөвшөөрлийг т олгоогүй юм. Мөн ын " өргөе" -ийг төлөөлөн байгуулсан "Барилгын туслах материал түрээслэх гэрээ" нь " " -ний хүсэл зоригийг шударгаар хэрэгжүүлээгүй харин ч уг компаний эрх ашигт ср нөлөөлсөн гэрээ болсон юм.
Гэтэл шүүхээс " " болон хариуцагч нараас нийт 117,228,472 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд дахь дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 17-ний өдрийн дугаартай шийдвэрийн " " -д холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1.Давж заалдах шатны шүүх хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэлтэй эсэхийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
2. Нэхэмжлэгч “*******” нь барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөг, алданги 41,8,7 төгрөг нийт 1,430,322 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч “-Өргөө” -д холбогдуулан гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ыг хамтран хариуцагчаар татах хүсэлт гаргаж шүүх хүсэлтийг хүлээн авч түүнийг хамтран хариуцагчаар оролцуулснаар нэхэмжлэгч нь нэхэмжилж буй 1,430,322 төгрөгөө “-Өргөө” болон хамтран хариуцагч нараас гаргуулахаар шаарджээ.
3.Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа нотлохоор ******* -ний улсын бүртгэлийн гэрчилгээ, 2021 оны 11 дүгээр сарын 03-ний өдрийн № дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”, Хүлээн авсан бараа материалын акт, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн № дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”, түрээсэлсэн бараа материалын акт,Хүлээн авсан бараа материалын акт, 2022 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн №: дугаартай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”, Хүлээн авсан бараа материалын акт, зарлагын болон орлогын падаанууд, -Өргөө -ийн 2022 оны 4 дүгээр сарын 29, 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгүүд зэрэг баримтуудыг шүүхэд гарган өгчээ.
Мөн шүүхэд хүсэлт гаргаж -Өргөө -ийн 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 30-ний өдрийг дуусталх хугацааны “Нийгмийн даатгалын тайлан”-г нотлох баримтаар шүүхээр бүрдүүлсэн байна.
4. Нэхэмжлэгч “*******” -ний манай компани иргэн тай 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр тоот, иргэн той 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тоот “Барилгын туслах материал түрээслэх” гэрээ байгуулж, барилгын туслах материалыг анх хүлээлгэж өгсөн. Хожим “-Өргөө” нь дээрх хоёр ажилтнаар хийсэн гэрээгээ өөрийн нэр дээр бүх төлбөр тооцоо, гэрээний үүргийг шилжүүлэн авч, дээрх 2 гэрээний үүргийг нэгтгэж 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 22- 212 тоот түрээсийн гэрээг шинэчлэн байгуулсан. Нийтдээ 3070 ширхэг бараа материалыг 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдрөөс 2022 оны 07 дугаар сарын 04-ний өдрийг хүртэлх хугацаанд түрээсээр авсан ба гэрээний үүргийн төлбөрт 83,620,415 төгрөгийн үлдэгдэл. алданги 41,8,7 төгрөг, нийт 1,430,322 төгрөгийг нэхэмжилж байна гэж тайлбарлажээ
5. Хариуцагч хариуцагч “-Өргөө” нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээ “барилгын туслах материалыг манай компанийн туслан гүйцэтгэгч ы бригадад ажилладаг , нар “*******” -иас түрээсэлж авсан. той байгуулсан ажил гүйцэтгэх гэрээнд хэв ын түрээсийн төлбөрийг оруулж тооцсон. Манай компанид санхүүжилт орж ирэхгүй удааширснаар д гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж чадаагүй тул “*******”-д зөв ойлголт өгч, уулзахыг менежер т хэлж байсан, гэрээний үүргийг шилжүүлэн авах эрхийг түүнд олгоогүй. “*******” -д хүргүүлсэн албан бичигт зурагдсан гарын үсэг миний гарын үсэг биш, манай менежер нь миний зөвшөөрөлгүйгээр уг албан бичгүүдийг үйлдсэн” гэж тайлбарлан татгалзлаа нотлохоор 2021 оны дугаар сарын 01-ний өдрийн №05 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ”-г шүүхэд гарган өгсөн байна.
6.Хамтран хариуцагч “...-Өргөө” -тай байгуулсан “Ажил гүйцэтгэх гэрээ”-нд ажлын хөлс, хэв ын төлбөрийг хамт тооцсон. “*******” - иас барилгын туслах материалыг ажил гүйцэтгэж байх үед авсан. “-Өргөө” -ийн санхүүжилт ороогүй шалтгаанаар түрээсийн мөнгө төлөгдөөгүй удсан. “-Өргөө”
бидэнтэй тооцоогоо дуусгавал “*******” -ийг хохиролгүй болгоно. Түрээсийн бараа материалыг бүрэн хүлээлгэж өгсөн тул апданги болох 41 сая төгрөгийг төлөх боломжгүй гэж тайлбарлажээ.
7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатар нь “ ” -ний захирал нь өөрөө барилгын ажлаа бүрэн хариуцан ажиллуулж байсан,эрх мэдлээ хэн нэгэнд шилжүүлж өгөөгүй ба “*******” -тай “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г компанийг төлөөлөн гэрээ байгуулах зөвшөөрлийг т олгоогүй,түүний байгуулсан гэрээ нь ” –ний хүсэл зоригийг шударгаар хэрэгжүүлээгүй, компаний эрх ашигт ср нөлөөлсөн гэрээ болсон байна Иймд “ ” болон хамтран хариуцагч нараас нийт 117.228.472 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.” гэх гомдлыг давж заалдах журмаар гаргажээ.
8. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Ховд аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2023 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн 344 дугаартай албан бичгээр ирүүлсэн нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайлангийн хавсралтаас үзвэл , , , Ц Өлзийбат нар 2021,2022 онуудад “-Өргөө” -ний үндсэн ажилтнаар ажиллаж байсан,
“-Өргөө” -ний ажилтан нь 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 21- 922 тоот, ажилтан той 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр тоот “Барилгын туслах материал түрээслэх” гэрээг тус тус “*******” -тай байгуулсан байх ба улмаар “-Өргөө” - ийн 2021 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн дугаартай албан бичгийг үндэслэн 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр , нарын төлбөрийг нэгтгэж, “Барилгын туслах материал түрээслэх гэрээ”-г “-Өргөө” -ийг төлөөлж тус компанийн менежер гэрээг шинэчлэн байгуулсан,
-Өргөө” -нь Хэнтий аймгийн Цэнхэр мандал ын 300 хүний суудалтай барилгын ажлын тендерийг хийж гүйцэтгэх барилгын ажлын суурь болон карказ угсралтын ажлыг тус тус компанийн ажилтан оор ахлуулсан ажлын бригадаар хийлгэхээр 2021 оны дугаар сарын 01-ний өдрийн 05 дугаартай “Ажил гүйцэтгэх гэрээ” байгуулсан байна. Энэ гэрээний 3.1-д зааснаар гэрээгээр гүйцэтгэх ажлын үйлчилгээний төлбөрт ын түрээсийг оруулан тооцож 230,000,000 төгрөгөөр тохирсон,
“-Өргөө” -ийн захирал ийн эхнэр М.Ариунзаяа 2021 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 2,601,500 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 04-ний өдөр 2,942,500 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 613,000 төгрөг, 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдөр 838,780 төгрөгийг кассанд бэлнээр “Даваадорж бараа”, “-Өргөө” -ийн менежер 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 5,000,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгч “ ” -ийн дансанд шилжүүлж төлбөр төлж байсан үйл баримт тогтоогдсон байна.
9.Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д “...Нэг этгээд өөрийгөө төлөөлөх бүрэн эрхтэй гэсэн ойлголтыг нөгөө этгээдэд өгөхөөр нөхцөл бүрдүүлснээс нөгөө этгээд нь төлөөлөх бүрэн эрхтэй гэж ойлгон түүнийг шударгаар төлөөлөн гуравдагч этгээдтэй хэлцэл хийсэн бол өөрийгөө төлөөлүүлэхээр ойлголт өгсөн этгээд төлөөлсөн этгээдийн бүрэн эрхгүй байсныг ашиглаж болохгүй...” гэж хуульчилжээ.
-Өргөө” -ний менежер 2022 оны 04 сарын 29-ний өдрийн , 2022 оны 05 сарын 04-ний өдрийн , 2022 оны 05 сарын 04-ний өдрийн албан бичигт тус компанийн захирал ийг төлөөлөн гарын үсэг зурж, тамга дарж “ ” -нд хүргүүлсэн нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байна. Түүнчлэн менежер албан бичигт -иас түрээсэлсэн Өлзийбат №, Даваадорж № дугаартай гэрээний түрээсийн гэрээг -Өргөө” -ний нэр дээр шинээр гэрээ хийж нийт төлбөр болох 75.119.880 төгрөгийн төлбөрийг 2022 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл сунгаж өгөх хүсэлтийг -д хүргүүлж, улмаар 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 22- 212 тоот түрээсийн гэрээг шинэчлэн байгуулжээ.
Харин -Өргөө” -ийн захирал нь гэрээний дагуу төлбөрөө бүрэн төлж чадаагүй тул “ ”-д зөв ойлголт өгч, уулзахыг т хэлж байсан гэрээ байгуулах шууд эрх олгоогүй гэж тайлбарладаг боловч тайлбарын үндэслэлээ нотлох баримтаар нотолж чадаагүй байна. Иймд -Өргөө” -ний менежер ыг тухайн компанийн ажлыг бүрэн хариуцан ажиллаж Иргэний хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д зааснаар “-Өргөө” -ийн хүсэл зоригийг шударгаар төлөөлөн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэлтэй байна.
Талуудын хооронд байгуулсан 2022 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 22- 212 тоот гэрээ нь -Өргөө” -ний эрх ашигт ямар нэгэн байдлаар ср нөлөөлсөн гэж үзэх боломжгүй,харин уг гэрээгээр түрээслэгч нь түрээсийн төлбөрөө гэрээний дагуу бүрэн төлж чадаагүй тул түрээслүүлэгчид гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг хэрхэн төлж барагдуулах гэрээний үүргээ хэрхэн биелүүлэх зорилгоо тусгасан байна.
Дээрх түрээсийн гэрээгээр түрээслүүлэгч нь түрээслэгчийн эзэмшил, ашиглалтад аж ахуйн үйл ажиллагаа явуулах зорилгоо биелүүлэхэд нь зориулж тодорхой хөрөнгө шилжүүлж, түрээслэгч нь гэрээгээр тохирсон түрээсийн төлбөрийг төлөх үүргийг Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д зааснаар тус тус хүлээсэн байна.
.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан боон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт ач холбогдолтой үнэ зөв талаас нь үнэлж дүгнэж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагадаа дурдсан барьцаа 2,500,000 төгрөгийн 1,500,000 төгрөг, барааны гэмтэл 20,000 төгрөг, актын тооцоо буюу алга болсон бараа 3,947,900 төгрөгийг баримтаар нотлогдоогүй гэх үндэслэлээр -Өргөө” болон хамтран хариуцагч оос Барилгын туслах материал түрээслэх гэрээний үүргийн үлдэгдэл төлбөр 83,620,215 төгрөгөөс хасаж 78,152,315 төгрөг гаргуулж, уг гэрээний 7.2.-т зааснаар гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүйгээр алданги тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болсон байна
Иймд анхан шатны шүүх Иргэний хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй, хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан журмаар үнэлж дүгнэсэн байх тул хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
12. Хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тул түүний гомдол гаргахдаа төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, илүү төлсөн 8.426 төгрөгийг буцаан олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгож ТОГТООХ нь:
1. дахь дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 153/ШШ2023/00646 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 44 дүгээр зүйлийн 44.1.1 дэх заалт, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 57.4 дэх хэсэг, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэг, 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 744092 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгч Д.Хуягбаатарын улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 8.426 төгрөгийг буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2.-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч давж заалдах шатны шүүхийн магадлалд “шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой” гэх үндэслэлээр магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.НЯМБАЯР
ШҮҮГЧ Д.КӨБЕШ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ТУЯА