Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 214/МА2024/00004

 

 

Ц.Э*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Азжаргал даргалж, шүүгч Л.Ариунцэцэг Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шны шүүхийн шүүгч Л.нэб нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын -ны өдрийн 132/ШШ2023/00521 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Ц.Э*******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Булган аймгийн тойргийн нотарич П.З*******д холбогдох,

Булган аймгийн тойргийн нотарич П.З*******ын 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 00******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариын үйлдэл болон 00******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэрэгт бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б*******, түүний өмгөөлөгч Г.М******* нарын шүүхэд гаргасан давж заалдсан гомдлыг 2024 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Ариунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П*******, гуравдагч этгээд Б.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М*******, Т.О*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Э******* нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Ц.Э*******ын нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарын агуулга: Б.Б******* нь Ц.Э*******ын эзэмшиж байгаа Х тосгоны Н******* 1 гудамж 101-р байр 1 тоот орон сууцны өвлөгчөөр 2019 оны 11 сарын 29-ний өдөр 0 тоот Өвлөх эрхийн гэрчилгээ-г хууль бусаар олж авч улмаар түүнийгээ үндэслэн Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдөр, мөн 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр дээр дурдсан орон сууцны өмчлөгчийн Ү-0410 тоот гэрчилгээ авсан байдаг. Энэ асуудлаар Б.Б*******, Ц.Э******* нарын хооронд маргаан үүсэж, Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 09 тоот шийдвэрээр түүнд өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагааг хууль бусад тооцож, Б.Б*******т олгосон Ү-0410 тоот өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон шийдвэрийг Захиргааны хэргийн давж заалдах шны шүүхийн 2021 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 420 тоот магадлалаар хэвээр үлдээж шийдвэрлэсэн. Мөн Б.Б*******ийн нэхэмжлэлтэй маргаан бүхий Х тосгоны Н******* 1 гудамж 101-р байр 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, Ц.Э*******аас байрыг албадан чөлөөлүүлэх, мөн өвлөх эрхээ алдсан болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэрэг Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 00107 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагууд хэрэгсэхгүй болгон шийдвэрлэгдэж, талууд давж заалдах гомдол гаргаснаар Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шны шүүхийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 00012 тоот магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн.

Эдгээр хэргийн явцад МНТ-ын Булган салбарын дарга, нотарич П.З******* нотариын бүртгэлийн талаар 2021 оны 05 дугаар сарын 24-нд 21/03 тоотоор захиргааны хэргийн анхан шны шүүхэд тайлбар ирүүлж байсан. Өөрөөр хэлбэл маргаантай харилцааны талаар мэдэж байсан.

Гэтэл Булган аймгийн тойргийн нотарич П.З******* Б.Б*******ийн үндэслэлгүй хүсэлтийг хүлээн авч шүүхийн маргаан дуусаагүй байхад 2022 оны 03 дугаар сарын 2-нд Х тосгоны давхар байр 5-р байрны 1-р орц /амбааргүй/ байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийг Б-нийн Б*******т өвлүүлэхээр 00******* тоот Өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь хууль бус болжээ. Үүнд:

А.Б.Б*******ийн өвлөх эрх авахаар хүсэж байгаа орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага шүүхээр хэрэгсэхгүй болгосон өвлүүлэгч А.Б нь 1999 онд нас барсан, уг орон сууцны өмчлөгчийн эрх олж аваагүй байсан талаар шүүхийн дүгнэлт байсаар байхад өмчлөх эрх, хөрөнгийг өвлүүлсэн.

Б.Иргэний хуулийн ерөнхий хөөн хэлэлцэх хугацаа, Иргэний хуулийн 52 дугаар зүйлийн 52.3-д заасан зохицуулалтыг анхаараагүй, хянаж үзээгүй зэргээр Нотариын тухай хуулийн 3.1.1 Хууль дээдлэх зарчим, 21.2.5 Нотариын үйлдэлд холбогдох баримт бичгийн үнэн зөв эсэхийг хянаж нягтлах нотаричийн үүрэг, 21.3.3 Нотариын үйлдэл хийж болохгүй нөхцөл байдлыг нуун дарагдуулж нотариын үйлдэл хийх хориглолтыг зөрчиж өвлөх эрхийн гэрчилгээ олгосон байна.

Б.Б******* нь үндэслэлгүй, хууль зөрчсөн баримт бичиг бүхий хүсэлт гарган, нотарич П.З******* хууль зөрчин 00******* тоот өвлөх эрхийн гэрчилгээг олгосныг үндэслэн оо Х тосгоны Н******* 1 гудамж 101-р байр 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, Ц.Э*******аас байрыг албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг шүүхэд дахин гаргасан байна.

Нотариын хууль зөрчсөн үйлдэл, түүний үндсэн дээр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь иргэн Ц.Э******* миний орон байрны эрхийг ноцтойгоор хөндөж байгаа учир Булган аймгийн тойргийн нотарич П.З*******ын 2022 оны 03 дугаар сарын 2-нд Б Б*******т 00******* тоот Өвлөх эрхийн гэрчилгээ-ний Ц.Э*******д холбогдох /хуучин 5-р байрны 1-р орц 1 тоот, оо Х тосгоны Н******* 1-р гудамж 101-р байрны 1 тоот/ хэсгийг хүчингүй болгуулах-аар нэхэмжлэл гаргасан гэжээ.

 

2. Хариуцагч П.З******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П******* нар анхан шны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Булган аймгийн тойргийн нотарич П.З******* нь 2022 оны 03-р сарын 2-ны өдрийн 00******* тоот өвлөх эрхийн гэрчилгээг Нотариын тухай хууль болон холбогдох хууль зүйн актын дагуу өвлүүлэгч Алгаагийн Баа /Б/-ийн өвлөгдөх хөрөнгийг хууль ёсны өвлөгч Б-нийн Б*******т олгосон болно. Үүнд:

Өвлүүлэгч нас барах хүртэл нь хэн хэнтэйгээ хамт амьдарч байсан тухай Булган аймаг, Хангал сумын 4-р багийн засаг дарга Д.Гын олгосон 2022/03/2-ны өдрийн торхойлолтоор Б.Б******* нь хамт амьдарч байсан нь нотлогдож байна.

Нотариын тухай хуулийн 43.2.3-т зааснаар ...өмч болохыг нотлох баримтанд Б.Б******* нь 1991оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол болон дуудлага худалдаанд орсон байруудын судалгаа, байр худалдан авсан иргэдийн нэрийн жагсаалт, ягаан тасалбар хүлээн авсан акт, хавсралтад орсон байруудын мериал зэргүүдийг Орхон аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуулбар үнэн тамга тэмдгийн дардастай авч ирсэн болно.

Өвлүүлэгч А.Бгийн хууль ёсны өвлөгч болох нөхөр Д.Б-нэ нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тухай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21110700101 тоот УБЕГ-ын нас барсны бүртгэлийн лавлагаа, хууль ёсны өвлөгч болох Б.Бтүвшин, Б.Т нар нь өөрт ногдох хэсгийг өвлөхөөс тгалзан Б.Б*******т өвлүүлэх тухай өвлөхөөс тгалзах хүсэлт, өвлөгч Б-нийн Б*******ийн Өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн тухай хүсэлт, А.Бгийн 1999 оны 12 дүгээр сарын 29-ны өдөр нас барсан тухай иргэний бүртгэлийн 2111070009 тоот УБЕГ-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, А.Б, Д.Б-нэ нарын 192 оны 06 дугаар сарын 24-ны өдөр гэрлэсэн тухай 21110700 тоот УБЕГ-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Б******* нь нас барагчийн төрсөн охин нь мөн болохыг нотолсон 21110700 тоот УБЕГ-ын төрсний бүртгэлийн лавлагаа, А.Баагийн хэдэн хүүхэд төрүүлж байсан эсэх лавлагаа, МНТ-ын Өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариу зэргийг үндэслэн Б.Б*******т өвлөх эрхийн гэрчилгээ нээсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй.

Нэхэмжлэгч Ц.Э*******ын маргаж байгаа орон сууцыг 2017 онд Гаас худалдаж авсан гэх боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 111дүгээр зүйлд заасан заалтуудыг хангаагүй учир хүн амын орлогын албан твар болон, улсын бүртгэлийн тухай хуулийн заалтуудыг зөрчсөн байна гэж үзэж байна. Өвлүүлэгч Баа нь уг байрыг 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаагаар бага хувьчлалын 34 ягаан тасалбараар худалдаж авсан болох нь дуудлага худалдаа явагдсан баримт мериал нь Орхон аймгийн архиваас авсан баримтуудаар нотлогдож байх тул Б*******ийн өмч болохыг тогтоон өв нээсэн нь үндэслэлтэй гэж үзэж байна. 05, 01 гэсэн дугаарууд тухайн үеийн нотолгоо дотор зөрүүтэй бичигдэж явсан боловч сүүлдээ 01 тоот гэдэг нь тогтоогдсон гэжээ.

 

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б******* анхан шны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Ц.Э******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б******* миний хувьд өвлөх эрхийн гэрчилгээг анх 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн Булган аймгийн Хангал сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.С-нэ олгосон.

Тухайн үед нотариын үүрэг гүйцэтгэгч буюу Хангал сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.С-нэ нь Нотариын тухай хуулийн 25.3-т Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4 (өвлөх эрхийн гэрчилгээ), 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна гэсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр орсныг мэдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр Нотариын тухай хуулийн 25.3-т орсон нэмэлт өөрчлөлтөөр нотариын үүрэг гүйцэтгэгч нь өвлөх эрхийн гэрчилгээг гэрчлэхгүй болсон байсан. Энэ талаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 09 тоот шийдвэр, 2021 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 420 тоот магадлал дээр маш торхой зааж өгсөн бөгөөд өв хүлээн авагч Б.Б******* нь нотариын үүрэг гүйцэтгэгч бус харин Булган аймгийн тойргийн нотариаар гэрчлүүлэх ёстой гэсэн шийдвэр гарсан юм.

Тухайн нотариын үүрэг гүйцэтгэгчийн Нотариын тухай хуулийн өөрчлөлтийг мэдээгүй үйлдлээс болж оог хүртэл миний бие өөрийн ээж ааваас өвлөж авсан хөрөнгийг хүлээн авч амьдарч, засан сайжруулж, захиран зарцуулж чадахгүй хохирч байгаа юм.

...Өвлүүлэгч нас барах хүртэл нь хэн хэнтэйгээ хамт амьдарч байсан тухай Булган аймгийн Хангал сумын 4-р багийн Засаг дарга Д.Гын олгосон 2022 оны 03 сарын 2-ны өдрийн торхойлолтоос Б.Б******* нь хамт амьдарч байсан нь нотлогдсон. Нотариын тухай хуулийн 43.2.3- т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг" гэж заасны дагуу өмч болох нотлох баримтад Б.Б******* нь 1990 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол болон дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа, байр худалдан авсан иргэдийн нэрийн жагсаалт, 34 ширхэг ягаан тасалбар хүлээн авсан акт, хавсралтад орсон байрнуудын мериал зэргүүдийг Орхон аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуулбар үнэн тамга тэмдгийн дардастай нотаричид өгсөн болно.

Өвлүүлэгч А.Баагийн хууль ёсны өвлөгч болох нөхөр Д.Б-нэ нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тухай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 2111070010' тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын нас барсны бүртгэлийн лавлагаа, хууль ёснь өвлөгч болох Б.Бтүвшин, Б.Т нар нь өөрт ногдох хэсгийг өвлөхөөс тгалзаж Б.Б*******т өвлүүлэх тухай өвлөхөөс тгалзсан хүсэлт, өвлөгч Б-нийн Б*******ийн өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн тухай хүсэлт, А.Баагийн нас барсны бүртгэлийн лавлагаа, А.Баа, Д.Б- нэ нарын 192 оны 06 дугаар сарын 24-ний өдөр гэрлэсэн тухай гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Б******* нь нас барагчийн төрсөн охин нь мөн болохыг нотолсон төрсний бүртгэлийн лавлагаа А.Баагийн хэдэн хүүхэд төрүүлж байсан эсэх лавлагаа, төрүүлсэн хүүхэд буюу Б.Түвшинхүү нь 196 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр нас барсан тухай нас барсны бүртгэлийн лавлагаа 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдрийн №1390 тоот Монголын нотаричидын танхимын өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариуг тус тус үндэслэн Иргэний хуулийн 520.1.1-д заасан хууль ёсны өвлөгч болох Б.Б*******т өвлөх эрхийн гэрчилгээг олгосон.

Нэхэмжлэгч Ц.Э******* нь 2021 оны 2 дугаар сард Булган аймаг дах захиргааны хэргийн анхан шны шүүхэд хандаж, нотариын үүрэг гүйцэтгэгч Булган аймгийн Хангал сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.С- нийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон №0 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин болгуулахаар хандсан бөгөөд тухай хэрэг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 09 тоот шийдвэр, 2021 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 420 тоот магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б******* миний бие тухай хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш 7 сар гаруйн дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдөр Иргэний хууль, Нотариын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг үндэслэн Булган аймгийн тойргийн нотаричаас 00******* тоот өвлөх эрхийн гэрчилгээг олж авсан болно. ...Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж өгнө үү гэжээ.

4. Анхан шны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Нотариын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2.3, 43.2.4-т заасныг баримтлан нотарич П.З*******ын 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдөр Б.Б*******т олгосон 00******* дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-ний Ц.Э*******д холбогдох /хуучин хаяг: 5-р байрны 1-р орц 1 тоот, шинэчилсэн хаяг: Х тосгоны Н******* 1-р гудамж, 101-р байрны 1 тоот/ хэсгийг хүчингүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Гуравдагч этгээд Б.Б*******, түүний өмгөөлөгч Г.М******* нар нь давж заалдсан гомдолдоо болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...Нэг. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шны шүүхийн 2023 оны 12 сарын 0-ны өдрийн 132/ШШ2023/00521 тоот шийдвэрт ...7. Хариуцагч нь Б.Б*******т өвлөх эрхийн гэрчилгээ олгохдоо өвлөгдөх эд хөрөнгө нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх баримтыг бүрэн гүйцэд шалгаагүй байна..." гэжээ.

Булган аймгийн тойргийн нотарич П.З*******ын хувьд 2022 оны 03 сарын 2-ны өдөр Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлүүдийг үндэслэн 00******* тоот өвлөх эрхийн гэрчилгээг Нотариын тухай хуулийн 43-р зүйл болон Хууль зүй, дото хэргийн сайдын 2011 оны 10 сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаас балсан Нотариын үйлдэл хийх заавар-ын -р зүйлд заасан өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэл журмыг дагуу өвлүүлэгч /Алагаагийн Баа/-ийн өвлөгдөх хөрөнгийг хууль ёсны өвлөгч Б-нийг Б*******т олгосон.

Тухайлбал, Нотариын тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 болон Хууль зүй, дото хэргийн сайдын 2011 оны 10 сарын 07-ны өдрийн 171 дүгээр тушаалын хавсралтаар балсан Нотариын үйлдэл хийх заавар-ын -р зүйлийн .2-т заасан дараах бичиг баримтыг үндэслэн олгосон байна. Үүнд:

-Нотариын тухай хуулийн 43.2.1-т өвлөгч болохыг нотлох баримт бичиг", Нотариын үйлдэл хийх зааврын .2.2-т төрүүлсэн болон үрчилсэн хүүхэд болох тухай төрсний болон үрчлэлтийн гэрчилгээ эсхүл төрөлт, үрчлэлт бүртгэсэн архивын лавлагаа гэж заасны дагуу өвлүүлэгч А.Баагийн хууль ёсны өвлөгч болох нөхөр Д.Б-нэ нь 2011 оны 07 сарын 10-ны өдөр нас барсан тухай 2021 оны 10 сарын 05-ны өдрийн 21110700101 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын нас барсны бүртгэлийн лавлагаа, хууль ёсны өвлөгч болох Б.Бтүвшин, Б.Т нар нь өөрт ногдох хэсгийг өвлөхөөс тгалзсан Б.Б*******т өвлүүлэх тухай өвлөхөөс тгалзсан хүсэлт, А.Баа Д.Б-нэ нарын 192 оны 06 сарын 24-ний өдөр гэрлэсэн тухай 21110700 тоот УБЕГ- ын гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Б******* нь нас барагчийн төрсөн охин нь мөн болохыг нотолсон 21110700 тоот УБЕГ-ын төрсний бүртгэлийн лавлагаа, А.Баагийн хэдэн хүүхэд төрүүлж байсан эсэх 211107000102 тоот УБЕГ-ын 1-р маягийн лавлагаа, төрүүлсэн хүүхэд буюу Б.Түвшинхүү нь 196 оны 09 сарын 23-ны өдөр нас барсан тухай 2110202 тоот УБЕГ-ын нас барсны бүртгэлийн лавлагаа, 2022 оны 03 сарын 2-ны өдрийн №1390 тоот Монголын нотаричидын танхимын өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариу /ХХ-41-46 талд/

-Нотариын тухай хуулийн 43.2.2-т өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ. сураггүй алга болсонд тооцсон болон нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр, Нотариын үйлдэл хийх зааврын .2.-т өвлүүлэгчийн нас барсны гэрчилгээ, сураггүй алга болсонд тооцсон, нас барсан гэж зарласан бол энэ тухай шүүхийн шийдвэр гэж тус тус заасны дагуу өвлүүлэгч А.Баагийн 1999 оны 12 сарын 29-ний өдөр нас барсан тухай иргэний бүртгэлийн 2111070009 тоот Улсын бүртгэлийн ерөнхий газрын нас барсны бүртгэлийн лавлагаа /XX- 41-46 талд/

-Нотариын тухай хуулийн 43.2.3-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг Нотариын үйлдэл хийх зааврын .2.9-т өвлөгдөх эд хөрөнгийн оршин байгаа газар, бүрэлдэхүүн, тоо хэмжээ, тэдгээр нь өвлүүлэгчийн өмч болохыг нотлох баримт бичиг гэж тус тус заасны дагуу өмч болохыг нотлох баримтад Б.Б******* нь 1990 оны 12 сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол болон дуудлага худалдаанд орсон байрнуудын судалгаа, байр худалдан авсан иргэдийн нэрийн жагсаалт, 34 ширхэг ягаан тасалбар хүлээн авсан акт, хавсралтад орсон байрнуудын мериал зэргүүдийг Орхон аймгийн ЗДТГ-ын хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн хуулбар үнэн тамга тэмдгийн дардастай;

-Нотариын тухай хуулийн 43.2.5-т өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт түүний оршин суугаа баг, хорооны Засаг даргын торхойлолт

Нотариын үйлдэл хийх зааврын .2.11-т өвлөгчийн бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгчийн оршин суугаа газрын засаг захиргааны торхойлолт гэж тус тус заасны дагуу өвлөгч Б-нийн Б*******ийн өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн тухай бичгээр гаргасан хүсэлт, өвлүүлэгч нас барах хүртэл нь хэн хэнтэйгээ хамт амьдарч байсан тухай Булган аймгийн Хангал сумын 4-р багийн засаг дарга Д.Гын олгосон 2022 оны 03 сарын 2-ны өдрийн торхойлолт / XX-41-46 талд/;

-Нотариын үйлдэл хийх зааврын .2.13-т өвлөгдөх хөрөнгөнд өвлөх эрхийн гэрчилгээ олгогдсон эсэх, өв хүлээн авах, өвлөх эрхийн гэрчилгээ олгох, өв хүлээн авахаас тгалзах хүсэлт гаргасан эсэх, гэрээслэл үйлдсэн эсэх, өв хөрөнгөтэй холбоотой маргаан байгаа эсэх талаарх Нотаричидын танхимын өв, гэрээслэлийн нэгдсэн бүртгэлийн лавлагаа гэж заасны дагуу Монголын нотаричидын танхимын өвийн нэгдсэн сангийн лавлагаа;

-Мөн холбогдох төлбөр хураамжийг төлсөн болно.

-Нотариын үйлдэл хийх зааврын .3-т Нотарич нь өвлөх эрхийн гэрчилгээг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-д заасны дагуу өв нээгдсэн өдрөөс хойш нэг жил өнгөрсний дараа хууль ёсны өвлөгчид олгоно гэж заасны дагуу өвлөх эрхийн гэрчилгээг олгосон болно.

Хоёр. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шны шүүхийн 2023 оны 12 сарын 0-ны өдрийн 132/ШШ2023/00521 тоот шийдвэрт ...7.1. Маргааны зүйл болж буй Х тосгоны Н******* 1 дүгээр гудамж 101 дүгээр байрны 1 тоот байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлтэй холбоотой буюу Булган аймгийн улсын бүртгэлийн хэлтэст холбогдох Б.Б*******т Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсээс 2020 оны 03 дугаар сарын 25-ны өдөр олгосон улсын бүртгэлийн Ү-0410 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээний 1 тоот холбогдох хэсэг, 2021 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн Ү-0410 дугаартай үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээ олгосон Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн захиргааны үйл ажиллагаа /захиргааны акт/-ийг хууль бус болохыг тогтоож, Б.Б*******т олгосон өмчлөх эрхийг хүчингүйд тооцуулах шаардлага бүхий захиргааны хэрэгт хариуцагч П.З******* 2021 оны 05 дугаар сарын 24-ний өдөр 2/03 дугаартай албан бичгээр хариу хүргүүлсэн. 7.2. Захиргааны хэргийн давж заалдах шны шүүхийн 2021 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 420 дугаартай магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн байна. Дээрхээс үзэхэд хариуцагч нь өвлөх эрхийн гэрчилгээ олгогдож буй үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой асуудлаар сонирхогч этгээдийн зүгээс шүүх дээр маргаантай асуудал хэлэлцэгдэж байсан болохыг мэджээ.. гэжээ.

Шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох талаар Иргэний хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2-т давж заалдах гомдол гаргасан бөгөөд давж заалдах шны шүүх гомдлыг хянаад энэ хуулийн 167.1.1 - 167.1.3-т заасны дагуу гаргасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргаагүй, эсхүл гомдол гаргасан боловч гомдлыг хяналтын шны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээс тгалзах тогтоол гаргасан бол гэж маш торхой заасан байдаг.

Нэхэмжлэгч Ц.Э******* нь 2021 оны 2 сард Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шны шүүхэд хандаж, нотариын үүрэг гүйцэтгэгч Булган аймгийн Хангал сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.С-нэ-ийн 2019 оны 11 сарын 29-ны өдөр олгосон N20 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин болгуулахаар хандсан бөгөөд тухай хэрэг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шны шүүхийн 2021 оны 05 сарын 2-ны 09 тоот шийдвэр, 2021 оны 0 сарын 04-ний 420 тоот магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн.

Бие даасан шаардлага гаргаагүй Б.Б*******-ийн хувьд тухай хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш 7 сар гаруйн дараа буюу 2022 оны 03 сарын 2-ны өдөр Иргэний хууль, Нотариын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг үндэслэн Булган аймгийн тойргийн нотаричаас 00******* тоот өвлөх эрхийн гэрчилгээг авсан.

Гурав. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шны шүүхийн 2023 оны 12 сарын 0-ны өдрийн 132/ШШ2023/00521 тоот шийдвэрт ...Б.Б*******ийн нэхэмжлэлтэй, Ц.Э*******д холбогдох, Х тосгоны Н******* 1 дүгээр гудамж 101 дүгээр байрны 1 тоот орон сууцны өмчлөгч нь Б.Б******* болохыг тогтоолгож, Ц.Э*******ыг уг орон сууцнаас албадан чөлөөлүүлэх шаардлага бүхий хэргийг Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шны шүүх 2022 оны 02 дугаар сарын 07-ны өдөр хянан шийдвэрлэж 107 дугаартай шийдвэрээр А.Б нь Давхар байр №05 /I орц/ 1 тоот байрлах орон сууцыг худалдан авахаар Хын Ой мны үйлдвэр-ийн танхимд 1991 оны 12 сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаанд оролцсон боловч дуудлага худалдааны протоколд Худалдан авагчид 15 хоногийн дотор мериалаа бүрдүүлсний дараа хөрөнгө эзэмших эрхийн гэрчилгээг олгохоор тогтов гэсний дагуу орон сууцыг тухайн үед хүчин төгөлдөр үйлчилж байсан хуулийн дагуу төрийн эрх бүхий байгууллагад бүртгүүлж өмчлөх эрхээ үүсгээгүй. Х хорооноос дуудлагын худалдаанд орсон байрнуудын судалгаа-ны 33 дугаарт А.Бгийн худалдан авсан гэх байрны 1-6 тоот Га, Энхтөр, Энхтуяа, Бмөнх, Б-нэ, Мөнхтөр зэрэг айлууд оршин суудаг талаар тэмдэглэсэн тэмдэглээ, 1991 оны 12 сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдаанд оролцон үе, түүнээс хойш А.Б нас барах хүртэлх буюу 1999 оны 12 сарын 29-ний өдөр хүртэл, нас барснаас хойш 2013 он хүртэл 101 дүгээр байрны 01 тоот Га гэх айл оршин сууж байсан, тухайн орон сууц нь А.Бгийн эзэмшилд байгаагүй... гэжээ.

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, Х хорооны 1991 оны 12 сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протоколоос харвал, дуудлага худалдааг БНМАУ-ын Өмч хувьчлах тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан Бага хувьчлалыг хэрэгжүүлэх арга-ын дагуу бага хувьчлалд хамаарах эд хөрөнгийг дуудлагын худалдаагаар худалдах замаар хувьчлан авсан. Дуудлага худалдаа нь хавтаст хэргийн мериалд авагдсан баримтын дагуу Х ой мны үйлдвэрийн танхимд явагдаж, дуудлага худалдааны хөтлөгчөөр Ганб, төрийн захиргааны хянагчаар Доржпалам, нарийн бичгийн даргаар Сүхбаар нар ажилласан. Нарийн бичгийн дарга Сүхбаар дуудлага худалдааны журмыг танилцуулсан. Өрсөлдөгчгүй тул бүгд анхны үнээр худалдан авсан. Байр худалдан авсан хүмүүсийн нэрсийг жагсаасан. Дан байрыг нийт 1 иргэн, давхар байрыг 3 иргэн худалдан авсан ба үүний дотор тухай үед Х ой мны үйлдвэрт ажиллаж байсан, уг орон сууцанд амьдарч байсан А.Б буюу Б.Б*******ийн ээж нь 34 ширхэг тасалбараар худалдан авсан байсан нь Орхон аймгийн архивын баримтаар тогтоогдсон байсан. Үүний дараа байр худалдан авсан нэр бүхий иргэдийн нэрсийн дотор А.Б нь мөн байгаа юм.

Тухайн дуудлага худалдаанд дээр дурдсан нэр бүхий Га, Энхтөр, Энхтуяа, Бмөнх, Б-нэ, Мөнхтөр нар оролцоогүй, Б-нэ гэдэг нь А.Бгийн нөхөр юм.

Мөн А.Б нь өөрийн 34 ширхэг ягаан тасалбарыг дуудлага худалдаанд оролцохдоо өгч байрнуудыг худалдан авсан тухайн үед дуудлага худалдаа зохион байгуулагчдын зүгээс ямар нэгэн гэрчилгээ олгоогүй юм. Өөрөөр хэлбэл, дуудлага худалдаанд оролцогч өөрийн зүгээс биелүүлэх ёстой байсан бүх үүргээ биелүүлсэн юм.

Орон сууц хувьчлах тухай хууль 1996 оны 10 сарын 25-нд благдаж мөн хугацаанаас мөрдөгдсөн ба энэ хуулийн 4 дүгээр зүйлийн 23 дахь хэсэгт заасан шаардлага энэ орон сууцанд хамаарах эсэх талаар тус хуулийн зорилт нь төрийн өмчийн орон сууцыг иргэдэд хувьчлах явцад төрийн эрх бүхий байгууллага иргэний хооронд үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Өөрөөр хэлбэл, Орон сууц хувьчлах тухай 1996 оны хууль нь нэгдүгээрт, 1996 оноос өмнө БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулиар орон сууц хувьчилж авсан иргэдэд хамаарахгүй, хоёрдугаарт тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т зааснаас бусад төрийн өмчийн нийтийн зориулалттай орон сууцыг хувьчлахад хамаарах хуулийн зохицуулалттай юм. Тус иргэний хэргийн нэхэмжлэгч Б.Б*******ийн ээж А.Б нь 1996 оноос өмнө БНМАУ-ын өмч хувьчлах тухай хуулийн дагуу 1991 оны 12 сарын 01-ний өдрийн Х ой мны үйлдвэрийн дуудлага худалдаагаар тухайн үйлдвэрийн газарт ажиллаж байснаар хувьчилж авсан.

Дөрөв. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шны шүүхийн 2023 оны 12 сарын 0-ны өдрийн 132/ШШ2023/00521 тоот шийдвэрт ...7.5. Хэрэгт нотлох баримтаар авагдсан Захиргааны хэргийн болон Иргэний хэргийн анхан шны шүүхийн шийдвэрүүд, Давж заалдах шны шүүхийн магадлалуудад Б.Б******* нь хяналтын журмаар гомдол гаргаагүй. Өөрөөр хэлбэл, Х тосгоны Н******* 1 дүгээр гудамж, 101 дүгээр байрны 1 тоот байрлалтай Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ олгосон улсын бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэсэн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй байна.. гэжээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б******* миний хувьд өвлөх эрхийн гэрчилгээг анх 2019 оны 11 сарын 29-ны өдөр Монгол Улсын Иргэний хуулийн 520, 531 дүгээр зүйлүүдийг тус тус үндэслэн Булган аймгийн Хангал сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.С-нэ олгосон.

Тухайн үед нотариын үүрэг гүйцэтгэгч буюу Хангал сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.С-нэ нь Нотариын тухай хуулийн 25.3-т Энэ хуулийн 16.2, 16.3-т заасан нотариын үүрэг гүйцэтгэгч нь энэ хуулийн 25.1.4 (өвлөх эрхийн гэрчилгээ), 25.1.11, 25.1.12-т зааснаас бусад нотариын үйлдлийг гэрчлэх эрхтэй байна гэсэн хуулийн нэмэлт өөрчлөлт 2019 оны 05 сарын 30-ны өдөр орсныг мэдээгүй байсан. Өөрөөр хэлбэл, 2019 оны 05 сарын 30-ны өдөр Нотариын тухай хуулийн 25.3-т орсон нэмэлт өөрчлөлтөөр нотариын үүрэг гүйцэтгэгч нь өвлөх эрхийн гэрчилгээг гэрчлэхгүй болсон байсан. Энэ талаар Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шны шүүхийн 2021 оны 05 сарын 2-ны 09 тоот шийдвэр, 2021 оны 0 сарын 04-ний 420 тоот магадлал дээр маш торхой зааж өгсөн бөгөөд өв хүлээн авагч Б.Б******* нь нотариын үүрэг гүйцэтгэгч бус харин Булган аймгийн тойргийн нотариаар гэрчлүүлэх ёстой гэсэн шийдвэр гарсан юм.

Тухайн нотариын үүрэг гүйцэтгэгчийн Нотариын тухай хуулийн өөрчлөлтийг мэдээгүй үйлдлээс болж оог хүртэл миний бие өөрийн ээж ааваас өвлөж авсан хөрөнгийг хүлээн авч амьдарч, засан сайжруулж, захиран зарцуулж чадахгүй хохирч байгаа юм.

Б.Б******* миний бие тус шүүхэд 2023.01.17-ны өдөр Ц.Э*******д холбогдуулан Булган аймгийн Хангал сум, Н******* 1 дүгээр гудамжинд байрлалтай 101 дүгээр байр 1 тоот орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох болон өөрийн өмчлөлийн орон сууцыг хариуцагчаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэл гаргасан билээ. Миний хувьд зөрчигдсөн эрхээ шүүхийн аргаар хамгаалуулахаар хуулиар олгогдсон эрхийн дагуу шүүхэд нэхэмжлэлээ гаргасан боловч Шүүх нотариын үүрэг гүйцэтгэгчийн буруутай үйлдлийн улмаас хохирч буй намайг бус харин өөр өөр нэхэмжлэлийн шаардлагай хэргийг үйл баримтыг ашиглан хууль бусаар оршин сууж буй иргэний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж байгаа нь хууль, шударга ёсонд нийцэхгүй байна. Миний бие зөрчигдсөн эрхээ сэргээн тогтоолгох шүүхийн хамгаалалтыг битоор авч чадахгүй байна. Хугацаа өнгөрөх тусам эдийн засгийн хувьд алдагдал хүлээх, орон сууцны чанар алдагдах, ашиглалтын хугацаа дуусах, элэгдэл хорогдлоос хохирол хүлээх эрсдэл ихсэх зэргээр маш их хохирч байна.

Тав. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шны шүүхийн 2023 оны 12 сарын 0-ны өдрийн 132/ШШ2023/00521 тоот шийдвэрт ...5.Нотариын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т нотариын үйлдлийг хүчингүйд тооцуулахаар шүүхэд хандах эрхийг тухайн нотарич болон сонирхогч этгээдэд олгосон байдаг. Энд заасан сонирхогч этгээд гэдэг нь туха.йн нотариын үйлдлийн улмаас эрх ашиг нь шууд хөндөгдөж буй этгээдийг ойлгох бөгөөд нотарич П.З*******ын Б.Б*******т өвлөх эрхийн гэрчилгээ олгосон үйлдэл нь нэхэмжлэгчийн эд хөрөнгө эзэмших, ашиглах эрхийг хөндөж байх тул нэхэмжлэгч Ц.Э*******ыг нотариын үйлдлийг хүчингүй болгуулахаар сонирхогч этгээд гэж үзнэ... гэжээ.

Хавтаст хэргийн мериалд дурдсаны дагуу нэхэмжлэгч Ц.Э******* нь тухайн орон сууцыг 2017 онд иргэн Г.Гаас худалдаж авсан гэдэг бөгөөд Монгол Улсын Иргэний хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Эд хөрөнгө нь үг хөдлөх, хөдлөх эд хөрөнгө байна, 4.3-т Газар, түүнээс салгамагц зориулалтын дагуу ашиглаж үл болох эд юмс үл хөдлөх эд хөрөнгөнд хамаарна гэж заасны дагуу Булган аймгийн Сэлэнгэ сумын 3 дугаар баг, Сэлэнгэбүрэн Н******* 1 дүгээр гудамжинд байрлалтай 101 дүгээр байрны 1 тоот орон сууц нь үл хөдлөх эд хөрөнгө байна. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд үл хөдлөх эд хөрөнгө үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг шилжүүлэх талаар маш торхой зааж өгсөн бөгөөд. Үүнд: Иргэний хуулийн

109.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй;

109.2.Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бус=: баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг торхой зааж нотариаар гэрчлүүлэх бөгөөд хэрэв талуудын аль нэг нь төлөөлөгчөөр дамжуулан уг харилцаанд оролцож байвал төлөөлөгч болон түүний итгэмжлэлийг дээрх баримт бичигт тэмдэглэх буюу хавсаргана.

Иргэний хуулийн 110 дугаар зүйл. Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх дуусгавар болох

110.1.Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх хэлцлийн үндсэн дээр нэг этгээдээс нөгөөд шилжиж байгаа бол уг хэлцлийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газар бүртгүүлснээр өмчлөх эрх шинэ өмчлөгчид үүсэж, өмнөх өмчлөгчийн өмчлөх эрх дуусгавар болно.

Мөн Хувь хүний орлогын албан тварын тухай хуулийн 6.3-т Албан твар төлөгчийн дараах орлог албан твар ногдоно: 6.3.4-т хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлого.

Мөн Хувь хүний орлогын албан тварын тухай хуулийн 10 дугаар зүйлд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлогын талаар торхой зааж өгөх бөгөөд тус хуулийн

10.1-т Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлог дараах орлогыг хамруулна:

10.1.1.үл хөдлөх эд эд хөрөнгө борлуулсны орлого;

Хувь хүний орлогын албан тварын тухай хуулийн 17 дугаар зүйлд хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлог албан твар ногдуулах орлогыг торхойлох талаар торхой заасан байдаг. Үүнд:

17.1.Хөрөнгө борлуулсан, шилжүүлсний орлог албан твар ногдуулах орлогыг дараах байдлаар торхойлно:

17.1.1.энэ хуулийн 10.1.1-д заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгээр:

Хувь хүний орлогын албан тварын тухай хуулийн 21 дүгээр зүйл.Албан тварын хувь. хэмжээний талаар:

21.2.Энэ хуулийн дараах зүйл, хэсэг, заалтад дурдсан орлог доор дурдсан хувиар тооцож, албан твар ногдуулна:

21.2.1.энэ хуулийн 17.1.1-д заасан орлогын дүнд 2 хувиар;

Мөн Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т Иргэн, хуулийн этгээд Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн дугаар. зүйлд заасан эрхийг эрхийн улсын бүртгэлд бүртгүүлэх тухай мэдүүлгийг тухайн үл хөдлөх эд хөрөнгө оршин байгаа нутаг дэвсгэрийн харьяаллын дагуу улсын бүртгэлийн байгууллагад гаргана, мөн хуулийн 11 дүгээр зүйлийн 11.14, 11.25 дахь хэсэг...

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, нэхэмжлэгч Ц.Э******* нь Г.Б-Энхээс 2017 онд тус орон сууцыг худалдан авахдаа Иргэний хуулийн 109.1, 109.2, 110.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасан орон сууц худалдах, худалдан авах гэрээ, өмчлөх эрх шилжүүлэх гэрээг бичгээр байгуулах, нотариаар гэрчлүүлэх, харьяа бүртгэлийн газарт анхан шны бүртгэлийн баримтуудыг бөглөх, мэдүүлэг гаргах мөн Хувь хүний орлогын албан тварын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.1-т заасан үл хөдлөх эд хөрөнгө борлуулж олсон орлогыг нийт дүнгийн 2%-ийг тварт төлөх, Булган аймгийн Улсын бүртгэлд бүртгүүлэн Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн гэрчилгээг хуульд заасны дагуу олж авах ёстой байсан. Иймд Ц.Э******* нь тухай орон сууцны хууль ёсны өмчлөгч биш юм.

Үүний үр дагаварт Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.10-т заасан Энэ хуулийн 421.1-д зааснаас бусад тохиолдолд бичгээр хийх хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хүчин төгөлдөр бус байх бөгөөд энэ тохиолдолд талууд хэлцлээр авсан бүх зүйлээ харилцан буцааж өгнө, мөн Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.-т хуулиар тогтоосон хэлбэрийг зөрчсөн, хуульд заасан тохиолдолд зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу хүчин төгөлдөр бус хэлцлийг 2017 онд Г.Б-Энхтэй байгуулсан байна.

Дээрхээс дүгнэн үзэхэд нэхэмжлэгч Ц.Э*******ыг сонирхогч этгээд гэж үзэх үзэх үндэслэлгүй юм.

Иймд Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шны шүүхийн 2023 оны 12 сарын 0-ны өдрийн 132/ШШ2023/00521 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б-нэ овогтой Б******* миний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ханган шийдвэрлэж өгнө үү гэв.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н******* тайлбартаа: ...Нотарич П.З******* нь өвлөх эрхийн гэрчилгээ олгох эрх зүйн харилцааг нарийвчлан зохицуулан Нотариын тухай хуулийн 43 дугаар зүйлийг илт зөрчин нотариын үйлдэл хийж, Б.Б*******т 00******* тоот өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар олгосон болох нь:

Нэг.Б.Б******* нь "Миний ээжийн нэр дээр 1991 оны 12-р сарын 01-нд дуудлага худалдаагаар хувьчлан авсан Х тосгон давхар байр 1-р орцны 5 тоот хаягт байрлалтай үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрх байгаа болно. Уг дуудлага худалдаагаар авсан орон сууцны гэрчилгээ гаргуулж амжилгүй ээж минь 1999 оны 12-р сарын 29-нд нас барсан юм. Иймд Иргэний хуулийн 531-ийн 2-т заасны дагуу хууль ёсоор өвлөх эрхийн гэрчилгээ олгож өгнө үү" гэж хүсэлтээ илэрхийлсэн байна.Тэрээр өөрийн аав, ээжийн амьдарч байсан оо Х тосгоны Захирагчийн ажлын албаны мэдэлд байдаг 05 тоот орон сууцны өвлөх эрх авахыг хүссэн байна.Гэтэл нотарич хүсэлт гаргаагүй 01, 02, 03, 04, 06 тоот орон сууцнуудыг бүхэлд хамруулан орцоор нь өвлүүлэх өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нь Нотариын тухай хуулийн 43 дугаар зүйлд заасан эрх хэмжээг хэтрүүлсэн уг орцонд амьдардаг олон айл, хүмүүсийн эрх ашиг сонирхлыг илтэд үгүйсгэсэн нотаричийн мэргэжлийн хариуцлага хүлээхүйц зөрчил, хууль бус үйлдэл болсон нь тогтоогдсон. Шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн.

Хоёр.Өвлөх эрхийн гэрчилгээ олгох үндэслэх баримт бичгийг Нотариын тухай хуулийн 43.2 дахь хэсэгт шууд заасан. Уг хуулийн 43.2.3-т " Өвлөгдөх эд хөрөнгийн...өвлүүлэгчийн өмч болохыг нотлох бичиг баримт" гэж торхой заасан байна.

а. Үл хөдлөх эд хөрөнгийн хувьд 201 оны Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн .1.1 дэх заалт, мөн оны Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай 5.1, 5.3 дахь заалтаар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлснээр өмчлөх эрх үүсэх, түүнийг өмчлөх эрхийн гэрчилгээгээр балгаажуулах журмыг хуульчилсан байна. Нотариын тухай хуулийн 43.2.3 дахь заалт чухамхүү энэ үндэслэлийг шаардаж байна. Нотарич 1991 оны 12-р сарын 01-ний дуудлага худалдааны протоколыг хуулийн энэ шаардлагыг хангана гэж үзэж байгаа бол түүнийхээ хууль зүйн үндэслэл, нотолгоог хүсэлт гаргагчаас шаардах ёстой. Тийм зүйл болсонгүй.

б. Уг хүсэлтэд заасан үл хөдлөх эд хөрөнгийг нас барагч А.Б өмчлөлдөө авч байгаагүй, түүнд өмчлөх эрх, эзэмшил байгаагүй болохыг тогтоосон шүүхийн шийдвэр дүгнэлт байсаар ал түүнийг мэдэж байх боломжтой байтал нотарич хууль бус үйлдэл хийсэн болох нь нотлох баримт, хууль зүйн хувьд тогтоогдсон, шүүх үүнд үндэслэлтэй дүгнэлт хийсэн.

Гурав.Нэхэмжлэгч Ц.Э*******ын амьдарч байгаа Х тосгоны Н******* 1-р гудамж 101-р байрны 1 тоот нь 1991 онд Га гэр бүлийн хамт амьдарч байсан, түүний хүү Г.Б-Энх 2017 онд Ц.Э*******д худалдаад нэт хот шилжсэн болох үйл байдал хэрэгт эргэлзээгүй тогтоогдсон. Энэ тохиолдолд өөрийнх нь амьдарч байгаа орон сууцны эрхийг хөндсөн аливаа асуудлаар эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах эрх Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, Иргэний хуулийн 9 дүгээр зүйлээр олгогдсон тул түүнийг нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэх ямар ч боломжгүй.

Дөрөв.Гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдол нь уг гомдол болон шүүхийн шийдвэрт дурдаж дүгнэлт хийсэн өмнө нь нэгэнт шийдвэрлэгдсэн захиргааны болон иргэний хэрэгт удаа дараа өөрсдийнх нь гаргаж байсан тайлбар гомдолтой адил байх бөгөөд энэ маргаанд 1991 оны тухайн өмч хувьчлалыг хүчинтэйд тооцуулах, Ц.Э*******, Г.Б-Энх нарын хооронд хийгдсэн хэлцлийг хүчингүйд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч тогтоолгох ямар нэгэн шаардлага байхгүй. Ийм нөхцөлд шүүх маргааныг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэснийг буруутгах боломжгүй. Б.Б******* нь бит байдлыг нууж нотаричтай үгсэн өвлөх эрхийн гэрчилгээг хууль бусаар гаргуулан авсан байх магадлалтай.

Тав.Шүүх хэргийг гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянах тул анхан шны шүүхийн гаргасан зарим алдааг давж заалдах гомдолд тусгайлан гаргахгүйгээр давж заалдах шүүх хуралдаан дээр илэрхийлж залруулах боломжтой гэж үзэж байна.

Зургаа.Анхан шны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 0-ны шүүх хуралдааны төгсгөлд шүүгчийн шийдвэр танилцуулсан видео бичлэгийг давж заалдах шүүх хуралдаан дээр судлуулахаар хүсэлт гаргаж байна... гэв.

 

7. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П******* тайлбартаа: Нотаричийн олгосон гэрчилгээг хүчинтэй гэж үзэж байна. Бгийн эзэмшиж, өмчилж байсан байрыг Б хуулийн дагуу хувьчилж авч төлбөрөө төлсөн гэх баримт хэрэгт авагдсан... Нэг маргаантай байгаа зүйл нь хаягийн өөрчлөлт буюу 1 дүгээр орцны 5 тоот гэх асуудал тухайн Засаг захиргааны байгууллагын буруутай үйл ажиллагаанаас боло хаягийг сольж хийсэн гэж хэлж байна. Тэрнээс болж хоорондоо маргаад байна. Иймд өвлөх эрхийн гэрчилгээг үндэслэлтэй гэж үзэж байна... гэв.

 

. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б******* тайлбартаа: Давж заалдах шны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна гэв.

 

9. Гуравдагч этгээдийн өмгөөлөгч Т.О******* тайлбартаа: Анхан шны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлага хангаагүй гэж үзэж байна. Хэрэгт нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөөд өөрчилсөн шаардлагын хүрээнд хэргийг шийдсэн. Өвлөх эрхийн гэрчилгээнд Э*******д холбогдох хэргийг хүчингүй болгосон... Шүүхийн энэ шийдвэрээр өвлөх эрхэд хамаагүй Э*******ын эрх ашиг хөнгөдсөн гэж шийдвэр гарсан нь процессын алдаай байна... Хэргийг өмнө нь шийдсэн Захиргааны шүүхийн шийдэл үүрэг гүйцэтгэгчээр гэрчлүүлсэн нь буруу, нотариаар гэрчлүүлээд маргах эрхийг нээлттэй үлдээсэн. Иргэний шүүхийн шийдвэр захиргааны шүүхийн шийдвэртэй уялдаай асуудал хөндөгдөж байгаа. Хэргийг цаашид сунжруулаад маргаан гарах боломжийг хангаж шийдэх нь буруу. Тухайн байрны эцсийн өмчлөгч хэн гэдгийг шийдэх гээд байгаа. Өвлөх эрхийн гэрчилгээ ямар үр дагаврыг агуулаад байгаа гэхээр өвлөгч нь Б******* гэсэн. Гэтэл шүүхээс өвлөх эрхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагаас хэтрүүлж шийдсэн гэв.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б*******, өмгөөлөгч Г.М******* нарын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Ц.Э******* болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Н******* нар ...Нотариын хууль зөрчсөн үйлдэл, түүний үндсэн дээр олгосон өвлөх эрхийн гэрчилгээ нь иргэн Ц.Э******* миний орон байрны эрхийг ноцтойгоор хөндөж байгаа учир Булган аймгийн тойргийн нотарич П.З*******ын 2022 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 00******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээ олгосон нотариын үйлдэл болон 00******* тоот гэрчилгээг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан гэж,

2а. Хариуцагч П.З******* болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П******* нар ...Өвлүүлэгч нас барах хүртэл нь хэн хэнтэйгээ хамт амьдарч байсан тухай Булган аймаг Хангал сумын 4-р багийн засаг дарга Д.Гын олгосон 2022/03/2-ны өдрийн торхойлолтоор Б.Б******* нь хамт амьдарч байсан нь нотлогдож байна. Нотариын тухай хуулийн 43.2.3-т зааснаар ...өмч болохыг нотлох баримтанд Б.Б******* нь 1991 оны 12 дугаар сарын 01-ний өдөр явагдсан дуудлага худалдааны протокол болон дуудлага худалдаанд орсон байруудын судалгаа, байр худалдан авсан иргэдийн нэрийн жагсаалт, ягаан тасалбар хүлээн авсан акт, хавсралтад орсон байруудын мериал зэргүүдийг Орхон аймгийн ЗДТГ-н хууль эрх зүйн хэлтсийн архивын тасгийн 2021 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн хуулбар үнэн тамга тэмдгийн дардастай авч ирсэн. Өвлүүлэгч А.Бгийн хууль ёсны өвлөгч болох нөхөр Д.Б-нэ нь 2011 оны 07 дугаар сарын 10-ны өдөр нас барсан тухай 2021 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 21110700101 тоот УБЕГ-ын нас барсны бүртгэлийн лавлагаа, хууль ёсны өвлөгч болох Б.Бтүвшин, Б.Т нар нь өөрт ногдох хэсгийг өвлөхөөс тгалзан Б.Б*******т өвлүүлэх тухай өвлөхөөс тгалзах хүсэлт, өвлөгч Б-нийн Б*******ийн Өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүссэн тухай хүсэлт, А.Бгийн 1999 оны 12 дүгээр сарын 29-ны өдөр нас барсан тухай иргэний бүртгэлийн 2111070009 тоот УБЕГ-ийн нас барсны бүртгэлийн лавлагаа, А.Б, Д.Б-нэ нарын 192 оны 06 дугаар сарын 24-ны өдөр гэрлэсэн тухай 21110700 тоот УБЕГ-ийн гэрлэсний бүртгэлийн лавлагаа, Б.Б******* нь нас барагчийн төрсөн охин нь мөн болохыг нотолсон 21110700 тоот УБЕГ-ын төрсний бүртгэлийн лавлагаа, А.Баагийн хэдэн хүүхэд төрүүлж байсан эсэх лавлагаа, МНТ-ын Өвийн нэгдсэн сангийн лавлагааны хариу зэргийг үндэслэн Б.Б*******т өвлөх эрхийн гэрчилгээ нээсэн тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж,

2б. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б******* ...Нэхэмжлэгч Ц.Э******* нь 2021 оны 2 дугаар сард Булган аймаг дахь захиргааны хэргийн анхан шны шүүхэд хандаж, нотариын үүрэг гүйцэтгэгч Булган аймгийн Хангал сумын 4-р багийн даргын албан тушаалыг түр орлон гүйцэтгэгч А.С- нийн 2019 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр олгосон №0 тоот Өвлөх эрхийн гэрчилгээг хүчин болгуулахаар хандсан бөгөөд тухай хэрэг Булган аймаг дахь Захиргааны хэргийн анхан шны шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 2-ны өдрийн 09 тоот шийдвэр, 2021 оны 0 дугаар сарын 04-ний өдрийн 420 тоот магадлалаар эцэслэн шийдвэрлэгдсэн. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.Б******* миний бие тухай хэргийг эцэслэн шийдвэрлэгдсэнээс хойш 7 сар гаруйн дараа буюу 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдөр Иргэний хууль, Нотариын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, эрх зүйн актуудыг үндэслэн Булган аймгийн тойргийн нотаричаас 00******* тоот өвлөх эрхийн гэрчилгээг олж авсан болно. ...Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хангаж өгнө үү гэж тус тус маргасан.

3. Анхан шны шүүх ...нотарич П.З*******ын 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдөр Б.Б*******т олгосон 00******* дугаартай өвлөх эрхийн гэрчилгээний Ц.Э*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож шийдвэрлэснийг гуравдагч этгээд болон түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрч давж заалдсан гомдол гаргажээ.

4. Нэхэмжлэгч нэгдүгээрт нотариын үйлдлийг хүчингүй болгох, хоёрдугаарт өвлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт 140 400 төгрөг төлсөн.

4а. Шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд шийдвэр гаргахдаа дараах алдаа гаргасан бөгөөд энэ нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчсөн, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул хүчингүй болгох нь зүйтэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2.-т Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна., мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2.-т Шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болно. 11 дугаар зүйлийн 11.5.Тогтоох хэсэгт ...шүүхэд гаргасан нэхэмжлэл болон сөрөг нэхэмжлэлийг хангасан, эсхүл зарим хэсгийг хангаж, заримыг хэрэгсэхгүй болгосон, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон, мөн улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн зардал төлүүлэх,... гэж хуульчилсан.

5а. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 132/ШШ2023/00521 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад ...нотарич П.З*******ын 2022 оны 03 дугаар сарын 2-ны өдөр Б.Б*******т олгосон 00******* дугаартай Өвлөх эрхийн гэрчилгээ-ний Ц.Э*******д холбогдох /хуучин хаяг: 5-р байрны 1-р орц 1 тоот, шинэчилсэн хаяг: Х тосгоны Н******* 1-р гудамж, 101-р байрны 1 тоот/ хэсгийг хүчингүй болгож, гэж заасан бөгөөд нотариын үйлдлийг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрхэн шийдвэрлэсэн нь торхойгүй, хуралдаан даргалагчийн тогтоох хэсгийн агуулгыг танилцуулсан байдал нь шүүхийн шийдвэрээс зөрүүтэй болох нь шүүх хуралдааны дуу, дүрс бичлэгээр болон шүүх хуралдааны тэмдэглэлээр тус тус нотлогдож байна.

5б. Мөн тогтоох хэсгийн 2 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57.1-д заасан гэж бичиглэлийн алдаа гаргасан байгааг дурдав.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1.Анхан ш, хяналтын шны шүүх хуралдаанд тэмдэглэл үйлдэнэ., мөн хуулийн 51.5. Тэмдэглэлд ямар ажиллагааг хэн, хэзээ, хаана явуулсан, түүний эхэлсэн ба дууссан цаг, ажиллагаанд оролцсон буюу байлцсан хүн нэг бүрийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, түүнчлэн ажиллагааны дараалал, явц, илэрсэн нөхцөл байдлыг бичнэ... гэж заасан бөгөөд шүүх хуралдааны тэмдэглэлд шүүгчийн захирамж гарсан мэтээр тэмдэглэгдсэн байна. Ийнхүү шүүхийн шийдвэр, шүүх хуралдааны тэмдэглэл, дуу дүрсний бичлэг зөрүүтэй байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасантай нийцээгүй тул шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр анхан шны шүүхэд буцааж, гуравдагч этгээд Б.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М******* нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5., 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 0-ны өдрийн 132/ШШ2023/00521 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шны шүүхэд буцаасугай.

2. Гуравдагч этгээд Б.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М******* нарын давж заалдсан гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3.-т зааснаар гуравдагч этгээд Б.Б*******, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Г.М******* нарын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийн төлбөрт урьдчилан төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5.-д зааснаар Давж заалдах шны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2.-т заасан шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтоох зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэсэн үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4., 119.7.-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолох саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.АЗЖАРГАЛ

 

ШҮҮГЧИД Л.ЭРДЭНЭБАТ

 

Л.АРИУНЦЭЦЭГ