Улсын дээд шүүхийн Тогтоол

2021 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 189

 

Н.Б  нарын 8 хүнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Соёмбо-Эрдэнэ, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч И.С-н өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Отгонтөгс, шүүгдэгч Ш.Т-н өмгөөлөгч Ш.Ганхуяг, шүүгдэгч Н.С-н өмгөөлөгч Г.Цагаан, шүүгдэгч Б.Н-н өмгөөлөгч Ч.Энхтөвшин, Ш.Уранчимэг, шүүгдэгч Б.Х-н өмгөөлөгч Д.Даваа, шүүгдэгч Д.Д-н өмгөөлөгч Т.Эрдэнэбат, хохирогч Д.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, Х.Отгончимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 685 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1375 дугаар магадлалтай, Н.Б  нарын 8 хүнд холбогдох 1805 02162 1072 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч И.С, түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Отгонтөгс, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг, Г.Хандсүрэн, шүүгдэгч Н.С, түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, Г.Цагаан, шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, Ш.Уранчимэг, шүүгдэгч Н.Б , Д.Б, тэдгээрийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Б.Х-н өмгөөлөгч Д.Даваа, шүүгдэгч Д.Д, түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, хохирогч Д.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хохирогч Н.Уянга нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Амарбаясгалангийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1. Монгол Улсын иргэн, Б овогт Н.Б

2. Монгол Улсын иргэн, Б овогт Б.Н

3. Монгол Улсын иргэн, Ш овогт Д.Д

4. Монгол Улсын иргэн, А овогт Ш.Т

5. Монгол Улсын иргэн, О овогт И.С

6. Монгол Улсын иргэн, Б овогт Д.Б

7. Монгол Улсын иргэн, А овогт Б.Х

8. Монгол Улсын иргэн, Б овогт Н.С

Н.Б , Б.Н , Н.С , И.С нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т заасан гэмт хэрэгт,

Ш.Т , Д.Д , Д.Б , Б.Х нар нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх:

Баянгол дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б.Н , Н.С , И.С нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг, шүүгдэгч Б.Х-д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс хохирогч Б.Ариунгэрэлд холбогдох үйлдлийг гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Н.Б-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Б.Н, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад заасан хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилах гэмт хэргийг бүлэглэж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-д 10 /арван/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Н-д 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.С-д 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч И.С-д 6 /зургаан/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Ш.Т-д 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Д-д 6 /зургаан/ жил хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Д.Б-д 5 /таван/ жил 1 /нэг/ сар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Б.Х-д 3 /гурван/ жил 7 /долоон/ сар хорих ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар Н.Б д оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад, шүүгдэгч Б.Н, Н.С, И.С, Ш.Т, Д.Д, Д.Б, Б.Х нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар

шүүгдэгч Н.Б-с хохирогч Д.Орломсүрэнд 6.770.671 төгрөг, хохирогч П.Батболдод 1.724.893 төгрөг, хохирогч Л.Насанжаргалд 1.831.347 төгрөг, хохирогч Ц.Баттөмөрт 14.230.066 төгрөг, хохирогч Ж.Түмэнжаргалд 2.072.000 төгрөг, хохирогч Н.Мөнгөн-Эрдэнэд 4.000.000 төгрөг, хохирогч Ч.Норовсамбууд 6.475.894 төгрөг, хохирогч П.Түмэнжаргалд 10.122.000 төгрөг, хохирогч Т.Мөнхцэцэгт 9.877.504 төгрөг, хохирогч Г.Алтангэрэлд 375.000 төгрөг, хохирогч С.Сарангэрэлд 12.756.750 төгрөг, хохирогч Б.Алтангэрэлд 4.000.000 төгрөг, хохирогч Б.Шатарт 14.764.620 төгрөг, хохирогч Д.Оюунгэрэлд 5.969.791 төгрөг, хохирогч Л.Чимэддоржид 2.391.000 төгрөг, хохирогч Л.Адьяасүрэнд 5.718.420 төгрөг, хохирогч Г.Ариунбайгальд 521.238 төгрөг, хохирогч Д.Эрдэнэчулуунд 1.195.500 төгрөг, хохирогч Р.Отгонбаатарт 12.110.415 төгрөг, хохирогч Б.Гантулгад 2.451.225 төгрөг, хохирогч Н.Хоролмаад 836.678 төгрөг, хохирогч Ж.Энхтуяад 13.150.500 төгрөг, хохирогч Х.Орломоод 3.292.100 төгрөг, хохирогч Б.Ариунгэрэлд 12.110.717 төгрөг, хохирогч Х.Дэлгэрмаад 9.358.633 төгрөг, хохирогч Ж.Мөнгөнцэцэгт 13.414.858 төгрөг, хохирогч А.Батцэцэгт 4.800.000 төгрөг, хохирогч Х.Батмөнхөөд 8.650.700 төгрөг, хохирогч Г.Оюундэлгэрт 7.976.160 төгрөг, хохирогч М.Дуламжавт 1.356.300 төгрөг, хохирогч Ч.Өнөрзанад 6.335.078 төгрөг, хохирогч Д.Нанжидсүрэнд 11.000.000 төгрөг, хохирогч Ж.Эрдэнэчимэгт 608.555 төгрөг, хохирогч Б.Гантулгад 600.000 төгрөг, хохирогч А.Баярмаад 12.600.870 төгрөг, хохирогч Н.Уянгад 12.600.870 төгрөг, хохирогч Н.Зоригтхүүд 4.193.676 төгрөг, хохирогч Д.Бодьсайханд 4.790.000 төгрөг, хохирогч Д.Батбуянд 11.976.000 төгрөг, хохирогч Ц.Ганхүүд 10.645.000 төгрөг, хохирогч А.Алтанзулд 1.225.000 төгрөг, хохирогч Н.Батцэцэгт 23.352.000 төгрөг, хохирогч Ч.Буяндэлгэрт 15.000.000 төгрөг, хохирогч А.Ариунбилэгт 4.000.000 төгрөг, хохирогч А.Анх-Эрдэнэд 7.400.000 төгрөг, хохирогч Т.Аззаяад 2.400.000 төгрөг, хохирогч М.Амарзаяад 12.400.000 төгрөг, хохирогч С.Хоролмаад 3.546.500 төгрөг, хохирогч Б.Мягмарболдод 4.202.500 төгрөг, хохирогч А.Болортуулд 31.710.253 төгрөг, хохирогч Д.ОдонТ ад 4.146.733 төгрөг, хохирогч Д.Сэржээд 9.824.700 төгрөг, хохирогч Б.Ганбатад 3.030.800 төгрөг, хохирогч Д.Бэхбатад 20.429.787 төгрөг, хохирогч Б.Отгонбаярт 243.000 төгрөг, хохирогч Л.Нарангэрэлд 10.500.000 төгрөг, хохирогч Ч.Оюунгэрэлд 47.829.000 төгрөг, хохирогч Д.Ганчимэгт 24.000.000 төгрөг, хохирогч Ц.Төрмандахад 18.500.000 төгрөг, хохирогч Р.Мөнхжаргалд 1.193.333 төгрөг, хохирогч Д.Өлзийбүрэнд 8.395.835 төгрөг, хохирогч Д.Жамьянд 12.372.000 төгрөг, хохирогч Ж.Ганчимэгт 4.077.700 төгрөг, хохирогч Б.Нэргүйд 8.054.660 төгрөг, хохирогч Б.Солонгод 6.000.000 төгрөг, хохирогч М.Гэрэлмагнайд 12.722.000 төгрөг, хохирогч Т.Болормаад 16.719.681 төгрөг, хохирогч П.БолорТ т 1.218.000 төгрөг, хохирогч Т.Пүрэвсүрэнд 25.722.300 төгрөг, хохирогч Т.Чимэддавгад 7.255.000 төгрөг, хохирогч Ч.Наранцэцэгт 4.837.924 төгрөг,

шүүгдэгч Б.Н-с хохирогч Ц.Баттөмөрт 14.230.066 төгрөг, хохирогч Ч.Норовсамбууд 6.475.894 төгрөг, хохирогч П.Түмэнжаргалд 10.122.000 төгрөг, хохирогч Т.Мөнхцэцэгт 9.877.504 төгрөг, хохирогч Г.Алтангэрэлд 375.000 төгрөг, хохирогч С.Сарангэрэлд 12.756.750 төгрөг, хохирогч Б.Алтангэрэлд 4.000.000 төгрөг, хохирогч Б.Шатарт 14.764.620 төгрөг, хохирогч Д.Оюунгэрэлд 5.589.791 төгрөг, хохирогч Л.Чимэддоржид 2.391.000 төгрөг, хохирогч Л.Адьяасүрэнд 5.718.420 төгрөг, хохирогч Г.Ариунбайгальд 521.238 төгрөг, хохирогч Д.Эрдэнэчулуунд 1.195.500 төгрөг, хохирогч Р.Отгонбаатарт 12.110.415 төгрөг, хохирогч Б.Гантулгад 2.451.225 төгрөг, хохирогч Н.Хоролмаад 836.678 төгрөг, хохирогч Ж.Энхтуяад 13.150.500 төгрөг, хохирогч Х.Орломоод 3.292.100 төгрөг, хохирогч Б.Ариунгэрэлд 12.110.717 төгрөг, хохирогч Х.Дэлгэрмаад 9.358.633 төгрөг, хохирогч Ж.Мөнгөнцэцэгт 13.414.858 төгрөг, хохирогч Ж.Эрдэнэчимэгт 608.555 төгрөг, хохирогч Б.Гантулгад 600.000 төгрөг, хохирогч Д.ОдонТ т 4.146.733 төгрөг, хохирогч Р.Мөнхжаргалд 1.193.333 төгрөг, хохирогч Д.Өлзийбүрэнд 8.395.835 төгрөг, хохирогч П.БолорТ т 1.218.000 төгрөг, хохирогч Т.Пүрэвсүрэнд 25.722.300 төгрөг,

шүүгдэгч Н.С-с хохирогч Ч.Норовсамбууд 6.475.894 төгрөг, хохирогч Д.Нанжидсүрэнд 11.000.000 төгрөг, хохирогч С.Хоролмаад 3.546.500 төгрөг, хохирогч Б.Мягмарболдод 4.202.500 төгрөг, хохирогч А.Болортуулд 31.710.253 төгрөг, хохирогч Д.Бэхбатад 20.429.787 төгрөг, хохирогч Б.Отгонбаярт 243.000 төгрөг,  хохирогч Д.Жамьянд 12.372.000 төгрөг, 

шүүгдэгч И.С-с хохирогч А.Батцэцэгт 4.800.000 төгрөг, хохирогч Г.Оюундэлгэрт 7.976.160 төгрөг, хохирогч М.Дуламжавд 678.150 төгрөг, хохирогч Ч.Өнөрзанад 6.335.078 төгрөг, хохирогч А.Баярмаад 12.600.870 төгрөг, хохирогч Л.Нарангэрэлд 10.500.00 төгрөг, хохирогч Б.Нэргүйд 8.054.660 төгрөг,

шүүгдэгч Ш.Т-с хохирогч П.Батболдод 1.724.893 төгрөг, хохирогч А.Батцэцэгт 4.800.000 төгрөг,

шүүгдэгч Д.Д-с хохирогч Ц.Баттөмөрт 14.230.066 төгрөг, хохирогч Х.Дэлгэрмаад 9.358.633 төгрөг, хохирогч Ж.Мөнгөнцэцэгт 13.414.858 төгрөг,

шүүгдэгч Д.Б-с хохирогч Н.Зоригтхүүд 4.193.676 төгрөг, хохирогч Р.Мөнхжаргалд 1.193.333 төгрөг, хохирогч Д.Өлзийбүрэнд 8.395.835 төгрөг тус тус олгож, шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг сидиг хэрэгт хавсаргаж, шүүгдэгч Н.Б , Б.Н , Н.С , И.С , Ш.Т , Д.Д , Д.Б , Б.Х нарт урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарласан "Хязгаарлалт тогтоох" таслан сэргийлэх арга хэмжээ, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч Н.Б , Б.Н , Н.С , И.С , Ш.Т , Д.Д , Д.Б , Б.Х нарын эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолохоор шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгчид, хохирогч нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.С гийн өмгөөлөгч З.Цэнгэнбаяр гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа   “... Нэг. ... Анхан болон давж заалдах шатны шүүхээс И.С д “Залилах гэмт хэргийг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн” гэж Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар зүйлчилж ял шийтгэснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1, 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн буюу “хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн” гэж шүүгдэгчийн өмгөөлөгчийн хувьд үзэж байна. ... Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүхээс И.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон нь дараах байдлаар илэрч байна.

... И.С-д холбогдох хэргийг анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн байдлыг бүхэлд нь дүгнэвэл, Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан: “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна”, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 1, 34.14 дүгээр зүйлийн 1, 16.2 дугаар зүйлийн 1.1, 1.2, 1.4, 1.5-д заасан: “... Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь ... прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана”, “Гэмт хэрэг гарсан байдал /гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн болон Эрүүгийн хуульд заасан бусад байдал/, гэмт хэргийг хэн үйлдсэн, Эрүүгийн хуульд заасан яллагдагчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ”, “ ... Гэмт хэрэг үйлдсэн хүн ... -ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах ...” зарчмууд алдагдсаны гадна мөн хуулийн 1.7 дугаар зүйл дэх “Хэргийн бодит байдлыг тогтоох” шаардлагыг хангаагүй байна.

Хоёр. Анхан болон давж заалдах шатны шүүхээс И.С-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвзрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон нь дараах байдлаар илэрч байна.

А. И.С-д холбогдох хэргийг хянан хэлэлцэж шийдвэрлэсэн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч И.С-г нэр бүхий 8 хүнийг залилсан гэм буруутайд тооцохдоо дээр дурдсан 8 хүнээс өөр хүнийг тухайлбал “хохирогч Д.Оюунгэрэл, Ч.Өнөрзаяа” /шийтгэх тогтоолын 66, 67 дугаар хуудас/ гэж бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг зөрчсөн байна.

Б. И.С нь анхан шатны шүүх хуралдаан эхлэхээс өмнө хохирогч А.Баярмаад 12.60.870 төгрөг, М.Дуламжавд 678.150 төгрөг, Л.Нарангэрэлд 10.500.000 төгрөг, П.Батболдод 18.389.280 төгрөгийг тус тус төлж төлбөрөө бүрэн барагдуулсан /22хх 22-56/, хохирогч А.Баярмаа, М.Дуламжав, Л.Нарангэрэл, П.Батболд нар төлбөрөө бүрэн авч, тооцоо нийлсэн тухай баримт хэрэгт авагдсан байхад П.Батболдоос бусад хохирогч болох А.Баярмаа, М.Дуламжав, Л.Нарангэрэл нарт И.С-с дахин төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн /шийтгэх тогтоолын 81-р хуудас/, энэ тухай давж заалдах шатны шүүх дээр тайлбарласаар байхад засч зөвтгөөгүй нь буруу, хуулийг ноцтой зөрчлөө.

В. И.С-г “Б.Нэргүйгээс 8.054.660 төгрөг авсан” гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс яллаж шийтгэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хохирогч гэх Б.Нэргүй нь цагдаагийн байгууллагад ээжийнхээ хамаатны хүн болох Ёндон овогтой С д холбогдуулан өргөдөл гаргажээ. Миний үйлчлүүлэгч Ишдорж овогтой С  юм. Овог нь зөрж байна. Хохирогч гэх Б.Нэргүй 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр мөрдөн байцаалтад: “Би 16.364.000 төгрөгөөр хохирсон. Дээрх мөнгийг Ч.Азбилэг, Ж.Оюумаа, Д.Өлзийбүрэн нараас нэхэмжлэнэ” /хх 16-70 дугаар хуудас/ гэжээ. Гэрч Д.Өлзийбүрэнгийн мэдүүлэгт: “Нэргүй нь шүүгдэгч Б тай холбоотой. Би өөрийн ээж Ёндон овогтой С гийн хоёр өрөө байрыг барьцаалж, уг мөнгөөр хөрөнгө оруулалт хийсэн” /хх 16-72 дугаар хуудас/ гэжээ. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, шүүгдэгч И.С гийн “Б.Нэргүйг залилсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу.

Г. И.С г “Ч.Өнөрзанаас 6.335.078 төгрөг авсан” гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс яллаж шийтгэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хохирогч гэх Ч.Өнөрзана: “Би төрсөн эгч Ч.Энхтуяагийн данс руу 1005 ам.доллар, Урантуяагийн данс руу 2 удаа нийт 4.8 сая төгрөг шилжүүлсэн. Нийт 13.379.000 төгрөгөөр хохирсон. Би Н.Б ийг танина. С  гэдэг хүнийг танихгүй” /хх 8-128 дугаар хуудас/ гэжээ. Хохирогч гэх Ч.Өнөрзанаас И.С д мөнгө өгсөн баримтгүй. Энэ хэрэгт хамааралтай байж болох Ч.Энхтуяа, Урантуяа нарыг асууж тайлбар аваагүй. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, шүүгдэгч И.С гийн ‘Ч.Өнөрзаныг залилсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу.

Д. И.С г “А.Батцэцэгээс 4.800.000 төгрөг авсан” гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс яллаж шийтгэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хохирогч гэх А.Батцэцэг: “Би мөнгөө Т ийн дансанд шилжүүлсэн”, Ш.Т : “Би Батцэцэгийн 14.400.000 төгрөгийг ХААН банкны дансаар авч, Ариунбилэгт өгсөн” /8-62 хуудас/, Г.Ариунбилэг: “Дээрх мөнгийг Т  надад бэлнээр өгснийг ээж Аптансувдад өгсөн” гэж тус тус мэдүүлжээ. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, шүүгдэгч И.С гийн “А.Батцэцэгийг залилсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу.

Е. И.С г “Г.Оюундэлгэрээс 7.976.160 төгрөг авсан” гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс яллаж шийтгэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хохирогч гэх Г.Оюундэлгэр: “Би Т тай харьцсан. Тэр Долгорсүрэнгийн дансыг өгсөн”, Ш.Т : “Би Г.Оюундэлгэрт Долгорсүрэнгийн утасны дугаарыг өгсөн” /7-238 хуудас/, Ц.Долгорсүрэн: “Миний дансанд Г.Оюундэлгэрээс мөнгө орж ирснийг Аптансувдад өгсөн” /7- 237 хуудас/ гэж тус тус мэдүүлжээ. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, шүүгдэгч И.С гийн “Г.Оюундэлгэрийг залилсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу.

Ё. И.С г “Л.Нарангэрэлээс 10.500.000 төгрөг авсан” гэж анхан болон давж заалдах шатны шүүхээс яллаж шийтгэсэн нь хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байна. Хохирогч гэх Л.Нарангэрэл: “...Б.Ариунтуяа, Б.Сайханжаргал, С.Буяндэлгэр, Одгэрэл нартай нийлээд, нийт 21 сая төгрөгийн хохирол учирсан” /13-186 дугаар хуудас/ гэжээ. Мөрдөн шалгах ажиллаганы үед Б.Ариунтуяа, Б.Сайханжаргал, С.Буяндэлгэр, Одгэрэл нараас асууж мэдүүлэг тайлбар аваагүй. Дээрх хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж, шүүгдэгч И.С гийн “Л.Нарангэрэлийг залилсан” гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгоно уу.

Ж. Яллах дүгнэлтэд Н.Уянгад учирсан хохирлыг хэн хариуцах талаар дурдаагүй байхад дүгнэлтийн хавсралтын хэсэгт заасан гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед И.С гаас 12.600.870 төгрөг гаргуулахаар шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт дүгнэсэн /шийтгэх тогтоолын 73 дугаар хуудас/ атлаа шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт төлбөр гаргуулахаар заагаагүй, ер нь үндэслэл муутай шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх нягталж хянасангүй.

Хохирогч Н.Уянга давж заалдах шатны шүүх хуралдаанд: “Надад Н.Б эс 12.600.870 төгрөг гаргуулж олгохоор болсон. Үлдсэн 12.600.870 төгрөгийг би И.С гаас нэхэмжлэхгүй. Б.Н аас нэхэмжлэнэ” гэснийг нэг мөр шийдвэрлэж өгнө үү.

И.С г Н.Б , Ш.Т  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр “бусдыг залилан мэхлэж их хэмжээний хохирол учруулан олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар гэмт хэрэг үйлдсэн” гэж яллаж шийтгэсэн нь үндэслэл муутай байна. Дээрх байдлаар анхан болон давж заалдах шатны шүүхээр И.С д холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 2, 39.8 дугаар зүйлийн 1.6, 36.7 дугаар зүйлийн 2.2, 36.7 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт зааснаар шүүх “Хэд хэдэн шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэж байгаа бол шүүгдэгч тус бүрийн үйлдэл, оролцоо, гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг тусгана”, “Шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэл”-ээ шүүгдэгчийн үйлдсэн гэх хэргийн нөхцөл байдалтай уялдуулан хөндлөнгийн байр сууринаас хандаж тусгаагүйн гадна үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, хөнгөн гоомой хандаж шийдвэрлэлээ гэж үзэж байна. Энэхүү үндэслэлээр И.С д холбогдох эрүүгийн хзргийг дахин шалгуулахаар прокурорт буцаах буюу эсвэл хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, хөнгөн ял оногдуулж сайтар нягталж шийдвэрлэж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.С гийн өмгөөлөгч Ц.Дарьжав гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Нэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчмыг шүүх баримтлаагүйгээс Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн талаар:

... Н.С г “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон түүнд таван жил нэг сарын хорих ял оногдуулсан нь тухайн гэмт хэргийн үндсэн шинжид нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй байна. Шүүх гагцхүү Эрүүгийн хуулийн 17.3 дахь зүйлийн 1 дэх хэсэг “Хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, эсхүл зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авсан” гэж заасан гэмт хэргийн үндсэн шинжийг хуульчлан тодорхойлсон заалтад захирагдаж, хэргийн материалд цугларсан нотлох баримт болон шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн үйл баримт тухайн гэмт хэргийн дээр дурдсан шинжид хамаарч байгаа эсэхэд хууль зүйн үнэлэлт дүгнэлт хийсний үндсэн дээр Н.С г залилах гэмт хэрэгт гэм буруутайд тооцох болон ял шийтгэх эсэхийг шийдвэрлэх ёстой.

Залилах гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах бөгөөд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт дурдсан аргыг хэрэглэн эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авч, хууль бус эзэмшил, өмчлөл тогтоосон байдаг онцлогтой. Гэтэл хохирогч гэх хүмүүс “Stamford Trading Technologies” компанид хөрөнгө оруулах мөнгөө өөрөө ID дугаар нээж байршуулж чадахгүйн улмаас С  тусалсан, хөрөнгө оруулагч нарын мөнгийг Б.Куатбек-д дамжуулан өгсөн болох нь хэрэгт цугларсан баримтаар тогтоогдож байх тул хөрөнгө оруулагч нарын мөнгийг С өөртөө авч, хууль бус эзэмшил, өмчлөл тогтоосон баримт нотлогдоогүй байхад түүнийг залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон щийтгэх нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинжид хамаарахгүй, тохирохгүйг шүүх анхаарсангүй.

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэргийн шинж болох “... бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж” гэх ойлголтын хүрээнд шүүх ямар байдлыг бодит байдал гэж ойлгон түүнийг С  нь яаж нуух замаар бусдыг хэрхэн төөрөгдөлд оруулсан болохыг тодорхойлж дурдаагүй нь ойлгомжгүй байдлыг бий болгож байна. Өөрөөр хэлбэл Н.С нь залилах гэмт хэргийн энэхүү шинжийг яг ямар үйлдлээр хангаж бий болгосон болох тухайн үйлдэл нь ямар нотлох баримтаар нотлогдсон болохыг тодорхой заагаагүй зөвхөн Б.Куатбек түүний дагуулж ирсэн гадаад хүмүүс болон Б ийн мэдээлэл сургалтаас сонсож мэдсэн мэдлэгээ бусдад дамжуулсан үг, тэдний зааж өгсөн үйлдэл /хөрөнгө оруулагч нарын мөнгийг тэдэнд ID дугаар нээж өөрөө байршуулж өгөх эсхүл Б.Куатбек-д дамжуулж өгч түүгээр мөнгө өгсөн хүмүүсийн ID дугаарт байршуулуулах/ -ийг хийснийг хэлж мэдүүлсэн хохирогч гэх хүмүүсийн мэдүүлгийг дурдаж буй нь “.. .бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулсан” гэх шинжид нийцэхгүй.

Давж заалдах шатны шүүх хэргийг хянаад нэр бүхий шүүгдэгч нарын үйлдэл нь хэн нэгнийг дороо элсүүлж тэдгээрийн мөнгөнөөс ашиг хүртэх гэж бусдыг төөрөгдүүлэн мөнгийг нь хөрөнгө оруулалт гэж худал ташаа ойлголт өгч элсүүлээд ашиг хэлбэрээр өөртөө залилах гэмт хэрэг байх тул анхан шатны шүүх тэднийг гэм буруутайд тооцон ял шийтгэсэн нь үндэслэлтэй гэж өрөөсгөл дүгнэлт хийсэн байна. Залилах гэмт хэргийн нэг шинж болох хуурч төөрөгдүүлж, итгэл эвдэх аргаар эд хөрөнгө эзэмшигч, өөрийн эд хөрөнгө болон эд хөрөнгийн эрхийг өөртөө шилжүүлэн авсан байх явдал тул С  нь хөрөнгө оруулагч нарын мөнгийг өөртөө шилжүүлж авч ашиглаагүй тэдний хүсэлтийн дагуу өөрийн дансаар дамжуулан хөрөнгө оруулагч нарын өөрсдийн нь нэр дээрх ID дугаар дээр байршуулсан бас өөрөө ямар нэг мөнгө ашиг хэлбэрээр аваагүй нь түүний дансны хуулгаар нотлогдож байхад С гээс ямар нэг хохирол гаргуулан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүйг шүүх анхаарч үзээгүй байна. Н.С  нь “Stamford Trading Technologies” компанийн сургалт, холбогдох хүмүүсийн мэдээлэлд хууртагдан төөрөгдөлд орж хоёр зуу гаруй сая төгрөгийн хохирол учирсан талаар гомдлоо цагдаагийн газарт гарган өөрт учирсан хохирлоо буруутай этгээдээс нэхэмжилсэн асуудал шалгагдаж байгаа болно. ...Иймд хэргийг хууль зүйн үндэслэлтэй хянаж С д холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгон цагаатгаж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Н ын өмгөөлөгч Ч.Энхтөвшин гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын 8-р талд Б.Н ын мэдүүлэгт: 2017 оны 12 дугаар сард Н.Б  ажлын санал тавьж 2018 оноос ажиллаж эхэлсэн гэсэн байхад гогтоолын тогтоох хэсэгт: (61-р талд)

Шүүгдэгч Б.Н  нь бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11-р сараас 2018 оны 8-р сар хүртэлх хугацаанд залилсан гэж бичсэн нь 2017 оны 11 сард байгаагүй байхад прокурорын яллах дүгнэлтийг тэр чигээр нь хуулбарлан бичсэн гэж үзэхээр байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тоггоолын  61-р талд шүүгдэгч Б.Н  нь 29 иргэнээс нийт 532.556.324 төгрөгний их хэмжээний хохирол учруулан 28 хохирогчийн мэдүүлэг бичжээ. Хоёр Алтангэрэл нэртэй хүний Г.Алтангэрэлийн мэдүүлэг бичигдээгүй байна. ... Б.Н  нь 19 хохирогч нараас мөнгө аваагүй болох нь хохирогч нарын мэдүүлгүүдээр нотлогдож байх тул дээрх үйлдлийг хэрэгсэхгүй бологож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б, Д.Б нарын өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... 2019 оны 10 сарын шүүгчийн захирамж биелээгүй шүүхэд ирсэн. Энэ захирамжаар мэдүүлгийн зөрүүг арилгуулах мөнгөө өгсөн хүнээ нэр зааж нэрлэсэн байтал Н.Б д хамааруулсан нь ойлгомжгүй болох шүүгдэгч нараас өөр этгээдүүд гэмт хэрэг хийх идэвхтэй үйлдэл хийж хохирогч нарын итгэлийг төрүүлж ногдол ашиг хүртсэн байх эсэхийг шалгуулах, шаардлагатай бол иргэний хариуцагчаар татвал зохих этгээдийг шалган тогтоож оролцуулах, хохирол нөхөн төлөх, хариуцвал зохих этгээдүүдээр хариуцуулах зэргийг нэмэлтээр шалган тогтоолгохоор Баянгол дүүргийн проурорын газарт буцаасан байдаг.

Гэтэл энэ захирамжинд дурдагдсан ажиллагаа нэг ч хийгдээгүй бөгөөд хохирогч нэмж хэрэгт холбогдогч нарт шууд хамааруулан тухайн этгээдийн эрх зүйн байдлыг улам дордуулан шүүхэд хэргийг шилжүүлсэн. Н.Б ийг хохирогчоор тогтоосон Куатбекид холбогдох хэрэг Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж байгаа үүнийг нотлосон баримтыг хэрэгт нотлох баримтаар гарган өгсөн боловч шүүх үнэлээгүй. ...Хэргийн материалтай танилцсан хохирогч нар олон хүний нэр дурдаж тэдгээр хүмүүсээс хохирлоо гаргуулахаар нэхэмжилсэн байдаг үүнийг шүүх прокурорын шатанд хангаагүй. Жишээ нь: хохирогч Д.Ганчимэг нь Оюунцэцэгийг, Чимэддорж нь Амарбаясгаланг, Оюунгэрэл Одон Т , Хулан, Оюунцэцэг гэх мэт олон нэр дурдагдаад л өнгөрсөн байдаг. Эдгээр хүмүүс нь ял завших, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байдал үүссэн эсэхийг шалгаагүй. Шүүхийн хэлэлцүүлгийн явцад хохирогчийн зүгээс мөнгөө өгсөн Урантуяа гэгчийг хэрэгт холбогдуулан шалгаж өгнө үү энэ хүнд мөнгөө шилжүүлсэн гэхэд улсын яллагч сайн санааны үүднээс мөнгийг чинь дамжуулж өгсөн болохоос энэ хүн хэрэгтэн биш гэж тайлбарласан.

... Шүүгдэгч Д.Б  нь өөрөөс төлбөр нэхэж буй 3 хохирогчийн огт мэдэхгүй гэдгээ хэлдэг. Түүний хохирогч гэх Өлзийбүрэнгийн ээж С  гэгч нь бас 1 спонсор буюу өөрөө хүн элсүүлдэг байсан. Анхан шатны шүүх хурлын хэлэлцүүлэгт Зоригтхүү нь Б тай ямар нэгэн холбоогүй болохоо хэлсээр байтал түүнээс төлбөр гаргуулахаар шийдвэрлэсэн. Аудитын дүгнэлтээр тогтоогдсон гэх аудитын дүгнэлт нь эцсийн нотолгоо болохгүй. Учир нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шинжээч нь аудит мөн үү, шинжээчийн эрхтэй аудит уу гэдэг нь тодорхой бус. Аудитын гаргасан дүгнэлтийн төлбөрийн дүн болон хохирогчийн тоо зөрүүтэй. Үүнийг зөвшөөрөх бүрэн боломжгүй. Шатар гэгч хохирогч нь өөрөө Баттулга гэдэг спонсортой оруулсан бүх мөнгөө авсан харин хүүгийнхээ мөнгийг би өмнөөс нь нэхнэ гэсээр байтал Шатарт олгохоор шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хэн нь хэнийг хэдэн төгрөгөөр оруулснаа тодорхой мэдүүлдэг. Гэтэл шууд Б эд холбогдолтой гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна. ... Хохирол төлбөрийн асуудал хэмжээний хохирол бусдад учруулж амжиргааны эх үүсвэрээ болгож, олон шатлалт пирамид тогтолцооны луйврын аргаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж үзсэн. Хохирлыг хэрхэн барагдуулж болох талаар мөрдөн байцаалтын шатанд ямар нэгэн байдлаар анхаарал хандуулаагүй. Нэг хүн нөгөө хүнээсээ мэдээлэл аваад гэрээ байгуулан өөрийн жи-майлээр хаяг, данс нээлгээд өөртөө байршуулсныхаа төлөө ногдол ашиг авч байсан. ... Хэрэг шалгахдаа хайнга хандсан шүүхийн хэлэлцүүлэг зөвхөн цээрлүүлэх, яллах чиг баримжаатай явагдсан зэрэг шалгаж шийдвэрлэвэл зохих асуудлууд их байгаа болно. Иймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2 болон 16.2 дугаар зүйлд заасан нотловол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй байгаа тул 40.8 дугаар зүйлийн 1.3-т зааснаар мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгүүлэхээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.С гийн өмгөөлөгч Б.Отгонтөгс гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Анхан болон давж заалдах шатны шүүх И.С д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй, нотолбол зохих байдлыг нотлогдоогүй, оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, хэт яллах баримталсан, нотлох баримт цуглуулж бэхжүүлэхдээ хууль зөрчсөн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнийг үл харгалзан ял оногдуулж, үндэслэлгүй 50.944.918 төгрөгийн хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн болно. И.С гийн зүгээс хохирогч А.Баярмаад 12.608.670 төгрөг, М.Дуламжавт 1.356.300 төгрөг, Л.Нарангэрэлд 10.500.000 төгрөг, Б.Батболдод 1724.893 төгрөг тус тус нийт 26.282.070 төгрөгийг хохирогч нартай тохиролцон төлсөн, гомдол саналгүй талаар хохирогч нар тус тус бичгээр илэрхийлсэн байхад анхан болон давж заалдах шатны шүүх нийт хохирлоос хасаж тооцохгүй, “хохирлыг төлсөн гэж үзэх боломжгүйг дурдах нь зүйтэй” хэмээн хэлбэрийн төдий бичиж, хууль зүйн дүгнэлтээ дэлгэрэнгүй тайлбарлаагүйд туйлын гомдолтой байна.

Шүүгдэгч И.С хувийн байдлын тухайд өндөр настай, олон хүүхдүүдтэй, тэтгэвэрт гарсан, өөрөө хохирсон, анхнаасаа тус сүлжээнд итгэж, их хэмжээний мөнгөө алдсан, урьд өмнө ямар нэгэн гэмт хэрэгт холбогдож байгаагүй, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, шүүх хуралдаанаас хуулинд заасан хугацаагаар завсарлагаа авч өөрийн боломжит байдлаар хохирлоо төлсөн, хохирогч М.Дуламжав, Б.Батболд, А.Баярмаа, Нарангэрэл нарын нийт 26.282.070 төгрөгийг төлсөн бөгөөд хохирогч нар "хохирлыг бүрэн төлсөн тухай тодорхойлолт” гаргасан боловч анхан шатны шүүх энэхүү нөхцөл байдлыг үл харгалзан Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д "тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, хуулийн 1.2-д хохирогчид ... учруулсан хохирлыг төлсөн” мөн хуулийн 1.6 дахь хэсэгт заасан эрх хэмжээнийхээ хүрээнд хуулинд заасан хөнгөрүүлэх, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-д заасныг баримтлан ялыг хөнгөрүүлэх эрх зүйн үндэслэл, боломжийг үл харгалзан ял оногдуулсан, анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, ямар байдлаар залилан мэхлэх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдож тогтоогдохгүй тул зайлшгүй мөрдөн шалгах ажиллагааг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулинд заасан үндэслэл журмын дагуу явуулсны үндсэн дээр хэргийн бодит байдал үнэн зөв шударгаар тогтоож шалгуулах шаардлагатай байна. ... Иймд И.С д холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдэ 40.1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн ... мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдаагүй тул Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд Б.Х ын өмгөөлөгч Д.Даваа гаргасан гомдол болон тус шүүх хуралдаад хэлсэн саналдаа “... Н.Б ийн заавраар туслах зэргээр ажиллаж байсан. Н.Б  анх Х ад 200 ам.доллар буюу 480.000 төгрөгийн цалин сард өгнө гэсэн боловч цалинг бэлнээр бус Стэмфордын дотоодын дансаар өгнө гээд код нээж өгсөн гэх. Эндээс дүгнэвэл Х ын үйлдэлд анхан шатны шүүхээс өгсөн дүгнэлт нь эргэлзээтэй байсан. Давж заалдах шатны шүүх ч өмгөөлөгч миний гомдолдоо дурдсан зүйлийг анхаарч уншиж зөв дүгнэлт өгсөнгүйд гомдолтой байна. ... Б.Х ын холбогдсон хэрэгт хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, 17.3 дугаар зүйлийн 3.2 дахь заалтыг 3.1 дэх заалт болгон хөнгөрүүлэн зүйлчлэх нь түүний эрхийг зөрчихгүй байх баталгааг хангах бодит нөхцөл болохыг дурдаж зүйлчлэлийг өөрчлөн ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн болно. Давж заалдах шатны шүүх гомдлын энэ хэсэгт ямар ч дүгнэлт өгөөгүй атлаа бусад өмгөөлөгчдийн адил хэргийг прокурорт буцаах гомдол гаргаснаар магадлалд дурдаж бичсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн эсэх асуудлыг дүгнээгүйд гомдолтой байна. Иймд хяналтын шатны шүүхээс Б.Х ын холбогдсон хэргийн зүйлчлэлийн асуудлыг хянан үзэж үнэн зөв шийдвэрлэж түүнд оногдуулсан хорих ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Д ийн өмгөөлөгч Т.Эрдэнэбат гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Шүүхээс шүүгдэгч Д.Д ийг Н.Б , Б.Н  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр Stanford Trading Technologies нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал ашиг өгч мөнгийг өсгөж өгнө гэж хуурч, цахим хэрэгсэл, ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан. ... Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Д.Д  нь Н.Б , Б.Н  нартай гэмт хэргийг санаатай нэгдэж бүлэглэн гүйцэтгэсэн нь хангалттай тогтоогдохгүй, бүлэглэн гүйцэтгэсэн эсэхийг хангалттай шалгаж тоггоогоогүй, энэ байдлыг нотолсон нотлох баримт хэрэгт байхгүй. ... Хохирогч Ц.Баттөмөр, Ж.Мөнгөнцэцэг нар Д.Д ийн доор элсэж өрөнгө оруулалт хийж тодорхой хэмжээний ашиг авч байсан, мөн Ц.Баттөмөр, Мөнгөнцэцэг нар ч мөн адил өөрсдийн доор хүмүүсийг элсүүлж оруулсан хөрөнгийн хэмжээний хүрээнд хувь тооцож ашиг авсан байдаг. ... Шүүгдэгч Д.Д ийг хуурч цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар хохирогч Ц.Баттөмөрөөс 48.193.569 төгрөг, Х.Дэлгэрмаагаас 28.075.900 төгрөг, Ж.Мөнгөнцэцэгээс 40.677.090 төгрөгийн хохирол тус тус учруулж залилсан үйлдэл тогтоогдсон гэж дүгнэсэн. Гэтэл хэрэгт хохирогч Ц.Баттөмөр /1хх-ийн 91-92 дугаар хуудас/...2018 оны 03 дугаар сарын дундуур би өөрийн эхнэр Г.Долгоржавын нэрээр данс нээгээд 10.000 ам.долларыг Рокмон бюлдингийн оффист байсан зарим хүмүүст хувааж өгөөд оронд нь дансандаа доллар авсан. ... Иймд шүүгдэгч Д.Д ид холбогдох хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож ял, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, олон шатлалт маркетинг, пирамид тоголцооны луйврын аргаар бусдын эд хөрөнгийг залилан авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ял оногдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байгаа тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Т.Т ийн өмгөөлөгч Ш.Ганхуяг, Г.Хандсүрэн нар хамтран гаргасан гомдолдоо “... Шүүгдэгч Ш.Т ийн үйлдлийг мөрдөн шалгах ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэт шалгаж тогтоогоогүйн улмаас дутуу бүрдүүлсэн нотлох баримтанд тулгуурласан шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн “шударга ёсны зарчим”-ын 3 дахь хэсэгт заасан “... Эрүүгийн хариуцлагыг бусад хүнд халдаан хэрэглэж болохгүй” заалттай зөрчилдөж байна. ... Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг нотлоогүй, хэргийн бодит байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй байх тул

1. Хохирогч А.Батцэцэгийн хөрөнгө оруулалтын 6000 ам.долларыг Ш.Т аас хүлээн авсан н.Ариунбилэг, Н.Алтансувд нарт холбогдох асуудлыг ХУД-ийн цагдаагийн хэлтэст мөрдөн шалгах ажиллагаа явуулан, тус дүүргийн прокурорын газар хяналт тавин ажиллаж байгаа учир уг үйлдлийг нэгтгэн шалгуулах,

2. А.Батцэцэг “Стемфорд трейдинг Техноложис” ХХК-ийн хэн, хэн гэгч ажилтнуудтай ямар шугамаар холбогдсоныг шалгуулах,

3. Н.Б , И.С нартай Ш.Т  нь хэрхэн ямар үйлдлээр бүлэглэж гэмт хэрэг үйлдсэнийг,

4. Ш.Т т хамааралгүй хохирогч П.Батболдын 15.649.280.00 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хэн нь оруулсныг тогтоолгох зэрэг мөрдөн шалгах ажиллагааг холбогдуулан хэргийг эцэслэн шийдвэрлэх шаардлагатай байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 685 дугаар шийтгэх тогтоол, 1375 дугаартай магадлалыг хүчингүй болгон хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Оюунгэрэлийн өмгөөлөгч Х.Сэргэлэнбат гаргасан гомдол тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Д.Оюунгэрэлээс мөнгө аваагүй шүүгдэгч Н , Б нараас хохирлыг хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэргийн бодит нөхцөл байдалд огтхон ч нийцээгүй, хуулийг буруу хэрэглэж шийдвэр гаргасан хэмээн үзэж  байна. Учир нь, миний үйлчлүүлэгч Д.Оюунгэрэл нь эдгээр шүүгдэгч нарт мөнгөө өгөөгүй Найдансүрэн овогтой Оюунцэцэг гэгч этгээдэд 2018 оны 04-р сарын 06-ны өдөр Баянгол дүүргийн 2-р хороо Богд-Ард байрлах ХААН банкны гадна өөрийн машиндаа өгсөн гэж мэдүүлдэг. Оюунцэцэг миний үйлчлүүлэгчээс мөнгө авах энэ цаг хугацаанд Стенфорт компанийн үйл ажиллагаа зогсчихсон, вэб сайт нь хаагдчихсан байхад нь мэдсээр байж авч өөрийн хамаатан Хулан, Одон Т  нартай нийлж миний мөнгийг өөрсдийн ашиг болгон хувааж авсан гэж миний үйлчлүүлэгч мэдүүлдэг. Энэ талаар миний үйлчлүүлэгч удаа дараа дүүргийн прокурор, Нийслэлийн прокурор, Улсын прокурорт гомдол гаргасан боловч ямар ч арга хэмжээ авалгүй мөнгө өгөөгүй хүмүүсээс төлөх шийдвэр гаргасанд гомдолтой байдаг. Иймээс хэргийг тал бүрээс нь бодитойгоор шийдэх үүднээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчийн мөнгөө өгсөн гэх Х.Оюунцэцэгийг иргэний хариуцагчаар татах, мөнгийг нь өөрсдийн ашиг болгон хувааж авсан гэх ОдонТ , Хулан нарт хууль зүйн хариуцлага тооцох үүднээс хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Н ын өмгөөлөгч Ш.Уранчимэг гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... Б.Н д хамааруулж 29 хохирогчид нийт 196.627.660 төгрөг гаргуулахаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дурдсан нь анхнаасаа мөрдөн шалгах ажиллагаа буруу явагдаж, хууль ёсны дагуу хийгдээгүй, зөвхөн “ЗЦН-АУДИТ” ХХК-ийн гэрээт ажлын дүгнэлтэд үндэслэн хохирлын тооцоог тодорхой бус үндэслэлгүй гаргасан нь доорх хохирогчдын мэдүүлгүүдээс харагдаж байгаа юм. ... ял оноож буй хүнийхээ хувийн байдлыг огт тогтоогоогүй. Б.Н  нь 0-6 насны 3 хүүхэдтэй, бага хүүхдээ төрүүлээд дөнгөж 30 гаруй хоногтой байхад нь хоригдсон. Хүүхдээ эхийнх нь сүүгээр хооллож чадаагүй. Иймд шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн алдааг засч улмаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн зөрчлийг арилган ... хэргийг нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаан өгөхийг хүсч байна” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.С гийн өмгөөлөгч Г.Цагаан гаргасан гомдол болон тус шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... мөрдөн байцаалтын шатанд Н.С хэний дор элсэж хэд дүгээр үед орсон, өөрийн доор хичнээн хүн элсүүлсэн, өөртөө хичнээн төгрөг ашиг олсон шалгаж тогтоогоогүй зэрэг олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйвар болохыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1, 16.2 дугаар зүйлийн нотолбол зохих байдлыг тогтоож чадаагүй гэж үзэж байна. ... хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Ш.Т  гаргасан гомдолдоо “... та бүхэн миний анх удаа гэмт хэрэг үйлдсэн байдал, хохирол төлбөр бүрэн барагдуулсан, гэм буруугаа хүлээсэн байдал, 54 настай миний эрүүл мэндийн байдал зэргүүдийг харгалзан үзэж яллах болон цагаатгах байр сууринаас надад оноосон ялыг минь хөнгөрүүлж, хорихоос өөр бусад төрлийн ялаар шийтгэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.С гаргасан гомдолдоо “...Хэргийн бодит байдлыг үнэн зөвөөр тогтоож, хуульд заасны дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулаагүй юм. Гэм буруутай гэж үзэх дүгнэлт шийдвэр нь нотлох баримтанд тулгуурласан, хуулийн дагуу үнэн зөв шударга байх учиртай. Гэтэл намайг 8 хохирогчид хохирол учруулсан хэмээн шийдвэрлэсэн ба дээрх хохирогчид ихэнх нь намайг таньж мэдэхгүй, хараагүй, хохирлыг И.С надаас гаргуулахгүй гэх зэргээр мөрдөн байцаалт болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд хүртэл мэдүүлэг, тайлбартаа өгсөн байхад 6 жилийн хугацаатай хорих ял оногдуулж, хохирлыг төлөхөөр гаргуулж байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна.

1. И.С намайг хохирол учруулсан Б.Нэргүйд 8.054.660 төгрөгийг төлөхөөр гаргасан. Гэтэл Б.Нэргүй нь Ёндонгийн С  гэдэг /хх 46-66/ Архангай аймагт амьдардаг хүнд холбогдуулан өргөдөл гаргасан ба /16-70/ Өлзийбүрэн, Оюумаа, Азбилэг нараас хохирлоо гаргуулна хэмээн мэдүүлсэн байхад надаас нэг ч удаа мэдүүлэг авахгүй өмнө нь авсан мэдүүлгийн он, сар, өдрийг засварлаж, яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж анхан болон давж заалдах шатны шүүх хууль зөрчиж бүрдүүлсэн нотлох баримтыг үндэслэн намайг гэм буруутайд тооцсонд гомдолтой байна.

2. Хохирогч Ч.Өнөрзанад 6.335.078 төгрөг төлөхөөр гарсан. Ч.Өнөрзана нь мөн л Урантуяа гэх хүнд холбогдуулан гомдол гаргасан. Эхнээсээ мөрдөн шалгах шат болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд ч “И.С г танихгүй” хэмээн мэдүүлсээр байхад анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүхийн дүгнэлтэнд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэхгүй орхигдуулж, хохирогчид нь И.С д холбогдолгүй хэмээн удаа дараа хохирогчийн үнэн зөв мэдүүлгийг өгсөн байдлыг зөв үнэлж дүгнээгүйд гомдолтой байна.

3. Хохирогч Г.Оюундэлгэрт 7.976.160 төгрөгийн хохирол учруулсан гэж дүгнэсэн. Г.Оюундэлгэр нь Н.Долгорсүрэн гэгчид дансаар мөнгөө шилжүүлсэн хх 7-218-р хуудсанд дансны хуулгын нотлох баримт, мөн Н.Долгорсүрэн мэдүүлэгтээ Алтансувдад өгсөн талаарх тодорхой дэлгэрэнгүй гэрчийн мэдүүлэг өгсөн ба Алтансувд гэгч нь мөнгийг хүлээн авсан тухай мэдүүлсэн байхад намайг хохирол төл хэмээн хамааралгүй, ямар ч баримтгүй үндэслэлгүй хариуцлага оногдуулсанд гомдолтой байна.

4. Хохирогч А.Батцэцэгийн тухайд Алтансувд нь охин Ариунбилэгээр дамжуулан авсан байхад гэмт хэрэг үйлдсэн, мөнгийг авсан хавтаст хэрэгт нотлох баримт, гэрчийн мэдүүлэг байхад бусдын хийсэн үйлдлийг шалгаж тогтоохгүй, үндэслэлгүй 4.800.000 төгрөгийг гаргуулсан нь хуулийг ноцтой зөрчсөн гэж үзэж байна. ...

5. Хохирогч Л.Нарангэрэл нь 4 хүний хохирлыг нэхэмжилж байна хэмээн өөрийн хохирол 1000 ам.доллар гэж мэдүүлдэг. Гэтэл хавтаст хэрэгт дээрх 4 иргэнээс /Ариунтуяа, Сайханжаргал, Буяндэлгэр, Одгэрэл/ мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэг тайлбар авсан ямар нэгэн ажиллагааг явуулаагүй, хууль ноцтой зөрчиж хохирлыг тооцож гаргасан. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Б  гаргасан гомдолдоо “...Баянгол дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн мөрдөгч, ахлах дэслэг Б.Доржбатад миний бие мэдүүлэг өгөхдөө би ч ялгаагүй хохирсон, өргөдөл бичиж өгмөөр байна, хаана, хэнд хандах вэ гэхэд хариу өгөөгүй гадаадын иргэн Б.Куатбекэд хэргээ тохох гээд байна уу гэсэн. Мөн тус хэлтсийн мөрдөгч, хошууч Чойжав нэг ч удаа уулзаж мэдүүлэг байцаалт аваагүй. Мөрдөн шалгах ажиллагаа маш дутуу хийгдсэн. ...2018 оны 4-р сард компанийн сайт гэнэт хаагдсан тул энэ үеэс хойш би нэг ч хүнд мэдээлэл өгөөгүй зогсоосон нь үнэн, энэ хэрэгт холбогдсондоо маш их харамсаж байна. Энэ үйлдлийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү. Хэрэв энэ хэрэг пирамид тогтолцооны луйвар гэж үзвэл Улаанбаатар хотын бүх дүүрэг, ихэнх аймгуудаас 100 ам.доллараас дээш хөрөнгө оруулалт хийсэн маш олон иргэд байдаг. Монгол Улсын жирийн иргэдийн мөнгө нийт банкууд болон гараар дамжуулан Б.Куатбекэд өгсөн байдаг. Монголын толгой спонсор Н.Б  түүнээс салбарласан “пирамид” бүх аймаг, дүүргийн хохирогчидыг нэгтгэн энэ гэмт хэргийн үнэн мөнийг олох, дахин мөрдөн байцаалт явуулж өгнө үү. Г.Амгаланбаатар, Н.Б  мөн өөр дүүргүүдэд оффис толгойлон ажиллаж байсан Алтансувд, Ц.Долгорсүрэн, Э.Баттулга, миний спонсор Нүрзэд овогтой Хишгээ нар бүгд ноогдол ашигаараа байр худалдан авсан байдаг. Бүгд адилхан хөрөнгө оруулалт хийсэн байхад эдгээр хүмүүсийг ял завшиж байна гэж үзэж байна. ...энэ хэргийг үнэн зөвөөр нь шийдэж дахин мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Д.Д  гаргасан гомдолдоо “...Казакстан Улсын иргэн Б.Куатбек бусад гэмт хэргийн бүлэглэл, Монгол Улсын иргэд Н.Б  нарын хүмүүс Stanford trading компанийг ашиглан Монгол Улсын ард иргэдэд хохирол учруулж залилангийн гэмт хэрэг үйлдээд байна. 1.7.1-д Stanford trading компанитай холбоотой гадаадаын гэмт хэрэгтнүүдийн бүлэглэл үйлдсэн гэмт хэргийг мөрдөгч, прокурор нар тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр бодит байдлыг тогтоолгүй надад эрүүгийн хэрэг үүсгэсэн. 2020 оны 06-р сард Баянгол дүүргийн ахлах мөрдөн байцаагч, хошууч Чойжав намайг дуудаж танд эрүүгийн хэрэг үүсгэж байна гэж миний эрх үүргийг тайлбарлалгүй, хэргийн материалтай танилцуулалгүй яаруулсан сандаргаж гарын үсэг зурахыг тулгаж шаардсан. Тухайн үед би энэ бизнест ихээхэн хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн хохирогч гэдгээ тайлбарлаж хэлсэн боловч ажилдаа хайнга хандсан. Мөн надаас нэг ч удаа байцаагч, прокурор нар мэдүүлэг байцаалт авалгүй уг асуудлыг хянаж шалгалгүйгээр хэргийг шууд шүүхэд шилжүүлсэн. Би хошууч Чойжав, прокурор Н.Энхболд нарт хандаж өргөдөл гаргасан боловч үл ойшоож бодит байдалтай биечлэн танилцах цаг хугацаа байсаар байтал гэм буруугийн хэлбэр нь хэрхэн тогтоогдож байгаад хууль зүйн дүгнэлт хийгээгүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хангалттай нотолгоогүй байхад надад эрүүгийн хэрэг үүсгэсэнд маш их гомдолтой байна. Энэ нь Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8.1-д энэ хуульд заасныг үндэслэл, журмаас гадуур хэнийг ч нэгжих, баривчлах, хорих, мөрдөж мөшгих, эрх чөлөөг нь хязгаарлах, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах, гэм буруутайд тооцох, эрүүгийн хариуцлага хүлээлгэхийг хориглоно гэсэн хуулийн заалтыг зөрчсөн.

... Би энэ бизнесийн санааг сэдээгүй, үүсгэн байгуулахад хөрөнгө оруулалт хийгээгүй, аливаа зохион байгуулалтын ажилд оролцоогүй, өөр ямар нэгэн зүйл шинээр санаачлаагүй.

...Би тус компанид бизнес ашиг хүртэх зорилгоор 64.200.000 төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн. ...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Д.Д оос Ж.Мөнгөнцэцэгт 13.414.858 төгрөг, Ц.Баттөмөрт 14.230.066 төгрөг, Х.Дэлгэрмаад 9.358.633 төгрөг бусад нийт 37.003.557 төгрөгийн төлбөрийг төлүүлэхээр шийдвэрлэсэн. Эдгээр хүмүүсийн хөрөнгө оруулалт яг хэмжээгээрээ Stanford trading компанид бүрэн бүтэн орсныг цагдаад өгсөн мэдүүлгээр нотлогдож байна. Монгол Улсын иргэн хэнийг ч хилс хэргээр гүтгэн доромжилж, эрүүгийн хэрэг хүчээр тулган хүлээлгэхийг оролдож байгаа нь Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн олон зүйл, заалтуудыг зөрчиж, миний эрх зүйн байдлыг санаатайгаар дордуулсан. Хуулийн байгууллагын чиг үүргийн дагуу ажиллаж байтал хэн нэгний ашиг сонирхлыг илт хамгаалан хэтэрхий нэг талыг барьж, энэ шийдвэрийг гаргасанд маш ихээр эсэргүүцэж байна. ...Баянгол дүүргийн цагдаагийн мөрдөн байцаагч Доржготов энэ хүмүүсийн гомдлыг мэдүүлэг авч шалгаад хэсэг хугацаа өнгөрсний дараа прокурор таныг энэ гэмт хэргээс тусгаарлаж байна гээд гарын үсэг зуруулсан. 2018 онд. Харин одоог хүртэл хууль зүйн мэдлэггүйгээс энэ бизнесийн хохирогч гэдгээ тогтоолгож чадаагүй байна. ...Ж.Мөнгөнцэцэг, Ц.Баттөмөр, Х.Дэлгэрмаа нар нь Эрүүгийн хуулийн 21.2-р зүйлийн 1, 2-р заалтыг зөрчиж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд прокурорт, цагдаад ямар ч нотлох баримтгүйгээр гэмт хэрэг үйлдсэн гэж мөрдөн шалгах ажиллагааны үед шүүхэд зориудаар худал мэдүүлж гүтгэсэн тул эдгээр хүмүүст Монгол Улсын Эрүүгийн хуулийн дагуу арга хэмжээг авч хариуцлага тооцож өгнө үү. ... Stanford trading компанид оруулсан нийт хөрөнгө оруулагчдын санхүүгийн баримтанд бус зөвхөн эрүүгийн хэрэгт хохирогчоор тогтоогдсон 72 хүний оруулсан хөрөнгийн санхүүгийн баримтанд шалгалт хийж, дүгнэлт гаргасан байна.

... “ЗЦН-аудит” ХХК-ны гаргасан дүгнэлтээ гэрч хохирогч, сэжигтэн нарт танилцуулж гарын үсэг зуруулж баталгаажуулах байсан. Гэтэл тус аудит дүгнэлт, хэргийн бодит байдалтай нийцээгүй, хавтаст хэрэгт хавсаргах нотлох баримтыг олж авч чадаагүй, ямар ч үндэслэлгүй, зөвхөн хохирогч нарын өгсөн мэдүүлгийг үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан.

...ЭЦН аудит ХХК-ны дутуу, алдаатай, нотлох баримтаар бүрэн гүйцэд шалгаагүй, аудитын хууль зөрчсөн аудитын дүгнэлтийн дагуу Баянгол дүүргийн прокурор, мөрдөн байцаагч нар гэмт хэргийн талаарх үнэн бодитой дүгнэлтийг Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хуралдаанд танилцуулж, Монгол Улсын иргэн надад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-3.2-т заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэх дүгнэлтийг үйлдсэн. Миний бие ЭЦН аудит ХХК-ны гаргасан шинжээчийн үндэслэлгүй, алдаатай дүгнэлтийг энэ зөвшөөрөл олгодог үйл ажиллагааг хянан шалгуулах болно. ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж тогтоогоогүй байх тул хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.Б  гаргасан гомдолдоо “...Үнэндээ энэ хэргийг зөвхөн хохирогч гэх хүмүүсийн мэдүүлэг, гомдлоор зөвхөн нэг талыг барьж, залилсан гэх нотолгоогоо нотлоогүй байж, маш дутуу мөрдөлт явуулж, үнэнд нийцээгүй худал зүйлээр яллаж, шүүх ажиллагаа ч үнэнийг тогтоолгүй энэ хэргийг шийдсэн хэмээн гомдол гаргаж байна. Эдгээр асуудлууд мөрдөх, хянах, шүүх ажиллагаанд хөндөгдөөгүй, нягтлаагүй, дутуудуулсан, шалгаагүй болно. ...Намайг энэ сайтыг орчуулж зохиогоод бусдыг мэхэлсэн гэж үзэж байгааг нь миний бие эсэргүүцэж, энэ бүх зүйлсийг бүрэн эхээр нь шалгуулж, нягтлуулахаар байна. ...гадаад хүмүүсээс Б.Куатбекээс өөр хэн ч шалгагдаагүй, Б.Куатбек л гэрчийн мэдүүлэг өгсөн. Стэмфорд нь хөрөнгө оруулагчдаа хохироосон болохоос хэрэгтэн болсон бид 8 хүн биш. Тэр хүмүүсийн талаар мөрдөн шалгах ажиллагаа авах ёстой гэж үзэж байна. ...Б.Куатбекэд 425.000 ам.доллар хүлээлгэж өгсөн баримт болох Б.Н ын дэвтэр хавтаст хэрэгт байхгүй болсон байдаг. Мөн маш олон хөрөнгө оруулагчдын мөнгийг шивсэн түүний нөүтбүүк, санхүүгийн баримт болох бичиг цаасыг мөрдөгч Б.Доржбат, Болор-Эрдэнэ нарыг шалгаж, нотлох баримтуудыг шалгуулахыг хүсэж байна. Б.Куатбекийг шалгаж, мөрдөж, байцаахгүйгээр энэ хэргийг шийдэх нь үнэн шударгад огт нийцэхгүй. Баянгол дүүргийн Рокмон Бюлдинг оффис дээр 72 хүний гомдол байдаг. Монголд Стэмфордод 4000 гаруй хүн хөрөнгө оруулсан. Бүх Монгол хүмүүс гэрээгээ биелүүлээгүй. Энэ компанийн хохирогчид бидний 8 хүн ч мөн адил. ... энэ гомдол гаргасан хүмүүсээс би нэгийг нь л зүс мэддэг байсан. Ихэнх нь ажил, ах дүү, найзаасаа мэдээлэл аваад орцгоосон байдаг. Огт урамшуулал аваагүй, өөрсдөө ашиг аваад байхаар бусдыг урьсан /тэднээсээ урамшуулал авсан/, оруулсан хүмүүс нь өөрсдөд рүү нь ирмэгц над руу өргөдлөө өгсөн хүмүүсийн өргөдлүүд их байна. Гэрч нарын мэдүүлэг дээр урьсан, мөнгө өгсөн хүмүүсээс гомдлоо буюу мөнгөө нэхэмжилсэн байхад тэдгээрийг нь энэ зөвхөн дамжуулсан гэх нэрийдлээр хамааралгүй болсон хүмүүс хавтаст хэрэгт олон байдаг. Б.Н  болон миний бие хөрөнгө оруулагчдын мөнгийг Б.Куатбекэд ч мөн дамжуулсан. ...Дансаар мөнгө орсон, гарсантай холбоотой шалгаагүй олон асуудлууд бий. ...72 хохирогчоос хэдхэн хүн л миний дансаар мөнгө шилжүүлсэн байдаг, 20 гаруй хүн оффист миний тушаасны дагуу Б.Н ад бэлэн мөнгө тушаасан байдаг. 40 гаруй хүн нь холбоогүй байдаг. Гэтэл бүх 72 хохирогчийг надтай холбогдуулан аудитын дүгнэлт гэгч зүйлээр бүх хохирлыг бид найман хүнд хоёр, гурваар нь холбоод хувааж хохирлыг төлүүлэхээр шийдсэн нь үнэхээр ойлгомжгүй байна. ...Дансанд дахь үзлэг шалгалтаа нарийн сайн нягтлан мөрдөж, эдийн засгийн мөрдөгч шинжээч ажиллуулж, аудит болон олон улс дахь SWIFT гүйлгээ, мөнгөн гуйвуулга хийсэн баримт нэг бүрийг шалгана уу гэж хүсэж байна. Энэ хэрэгт холбогдсон 8 хүн урьд өмнө нь огт гэмт хэрэгт холбогдож байгаагүй. Б.Н , Б.Х нарын хувьд би тэдэнд ажиллах санал тавьж ажиллуулсан байдаг. Оффист болж байгаа ажилд туслуулж, миний бие тэднийг мэйл нээлгэх, бүртгэх, мөнгө хураах тушаалыг өгсөн байдаг. Эдгээр залууст болон бусдын хувьд ч бусдын мөнгө залилж, луйвардсан асуудал огт байхгүй. ...энэ хэргийг дахин мөрдөн байцаалтанд буцааж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Н.С гаргасан гомдолдоо “...Хөрөнгө оруулагч нар Б.Куатбекийг цагдаа нарт мэдэгдэж байрласан буудлаас нь бичиг баримтын хамт баривчлуулсан байдаг. Б.Куатбиекийг хамгийн анх Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс, мөн Баянгол дүүргийн 1-р хэлтэст гэрчээр мэдүүлэг авсан байдаг. Хэргийн гол буруутанг гэрчээр шалгаж /хэргийн анхны үүсгэн байгуулагч/-ийг гэрч гэж үзэж байсанд гомдолтой байна. Б.Куатбек нь Монголд байх хугацаандаа Монгол дахь хөрөнгө оруулагч нар болон оффис хариуцаж байсан ажилтнуудаараа дамжуулан хөрөнгө оруулалтын мөнгийг бэлнээр хураан авч компанийн id дугаар дээр нь хөрөнгө оруулалтуудыг байршуулж өгч байсан. Тус компанийг Монголд анх оруулж ирсэн Казакстан улсын иргэн Б.Куатбекийг ор сураггүй болгож, энэ гэмт хэрэгт ямар ч хамааралгүй хүнийг яллаж шийтгэж байгаад гомдолтой байна. ...Байцаалтын шатанд хэд хэдэн хүний гомдлыг хүлээн авч мэдүүлгээр нь намайг яллагдагчаар татан хэргийг шалгаж байх явцад намайг хохирогч гэх өнцгөөс авч үзээгүй мөн намайг хохирогч гэдгийг гэрчлэх хэдэн гэрч байхад огт мэдүүлэг авалгүй хэргийг бүрэн гүйцэт шалгалгүй шууд тулган хэт нэг талыг баримтлан ял оногдуулсан. ...Би хохирогч нараас орж ирсэн мөнгийг нь тоо ёсоор нь бүрэн бүтэн нэг ч төгрөг дутаалгүй Б.Куатбекэд бүрэн тушаасан. Хохирогч нарын мөнгөнөөс би хувьдаа захиран зарцуулж, ашигласан удаа байхгүй. Миний дансны хуулга нотолно. Би шилжүүлсэн мөнгийг нь тухайн өдөр өдөрт нь дор дор нь тушааж өгсөн. ...Энэ бизнес нь өөрөө залилан мэхлэх гэмт хэрэг байсан гэдгийг би 2 шатны шүүхийн шийдвэр болон шүүх хуралдаанаар олж мэдэж ухаарсан. ...хорихоос бусад төрлийн ял шийтгэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Н  гаргасан гомдолдоо “...Би 2018 оны 01 сараас 04 сар хүртэл ажилласан байтал шүүхээс намайг 2017 оны 11 сараас 2018 оны 08 сар хүртэл ажилласан гэж үзэж нотлох баримтгүй шударга бус шийдвэр гаргасанд гомдолтой байна. ...Үүнээс гадна хохирогч Уянга ч ямар ч нотлох баримтгүйгээр Б.Н  надаас мөнгө нэхэмжилдэг. Гэтэл би Уянга гэдэг хүнийг танихгүй, мөнгө авч байгаагүй. Энэ хүнтэй холбоотойгоор ямар ч мэдүүлэг байцаалт аваагүйгээс гадна, мөрдөн шалгах ажиллагаа хийгдээгүй. Гэрч, хохирогч зөвхөн үнэнийг мэдүүлнэ гэсэн хууль зөрчигдөж байна. Хохирогч гэх 28 хүнээс 20 хүн надад мөнгө өгөөгүй гэдгээ хэлдэг. Мөн тэдгээр хүмүүсээс болон мөрдөн байцаалтын явцад надаас 20 хохирогч нартай холбоотойгоор нэг ч байцаалт, мэдүүлэг авсан удаа байхгүй. Мөрдөн байцаах үйл ажиллагаа явагдаагүй нь харагдаж байна. Ажил олгогчийн зүгээс өгсөн үүргийн дагуу ажиллаж байсан намайг захиралтай хамтарч энэ компанийн үйл ажиллагааг явуулдаг мэтээр ойлгуулж гүтгэж байгаа нь хууль зөрчсөн үйлдэл юм. Мөрдөн байцаагч, прокурор уг хэргийг хэт нэг тал бүхий яллах, хүндрүүлэх байр сууриар шалгаж хүн нэг бүрийн оролцоог болон санхүүгийн тооцоог нарийвчлан тогтоогоогүйгээс миний хувийн байдал асар дордож, ашгийн төлөө ажиллаж, бусдад итгэл төрүүлсэн хүмүүсийн нэгэн адил өндөр хохирол төлбөр болон өндөр ял авсандаа туйлын их гомдолтой байна. ...Тиймээс дээрх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж миний холбогдсон энэ хэрэгт хяналт тавьж цагаатгах, хөнгөрүүлэх, яллах, хүндрүүлэх талуудаар адил тэгш дүгнэлт хийж, миний хийж үйлдээгүй гэм буруутай гэх энэ хэргийг дахин шалгуулах, тогтоолгох боломжтой байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Д.Оюунгэрэл гаргасан гомдолдоо “...Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр 5.569.791 төгрөгийг Б э, Н  нараар төлүүлэх шийдвэр гарсан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Уг хэргийг Б.ОдонТ  эгч дүүсээрээ нийлж залилсаныг шалгуулахаар удаа дараа прокурорт хандсан боловч Баянгол дүүргийн Ерөнхий прокурор Энхтуяа анхан шатны шүүх рүү яллах дүгнэлтийг үндэслэлгүй хэмээн шалгаж үзэлгүйгээр Б.Хулан, Н.Оюунцэцэгийг гэрчээр дуудсан нь анхан шатны шүүхийн тогтоолын Баянгол дүүргийн анхан шатны иргэний хэргийн шүүхийн шинжилгээгээр батлагдсан болно. Мөн 2019.04.11-нд шүүх хурлыг нэхэмжлэгч, өмгөөлөгч нарыг оролцуулалгүйгээр хийж хэргийг хэрэгсэхгүй болгосон нь учир дутагдалтай болно. ...2019.05.03-наас хойш Баянгол дүүргийн прокурорт удаа дараа хүсэлт гаргасан боловч шалгах шаардлагатай хариундаа цагдаагийн хэлтсээс ажиллагаа явагдсаныг улсын яллагч Энхболд оруулаагүй яллах дүгнэлт гаргаагүй. Н.Оюунцэцэгийг гэрчээр татан, Б.ОдонТ  нь Шар хадны сэтгэцийн эмнэлэгт галзуурсан хэмээн худал баримт бүрдүүлсэн учир шүүх ажиллагаанд оролцоогүй. Н.Оюунцэцэг, Б.Хулан, Б.ОдонТ  нарыг шалгуулахаар шат шатны шүүхэд хүсэлт, гомдол гаргасан боловч 2019.10.10-ны шүүх хурлаас хойш прокурорын дүгнэлтүүдийг зөрчин шинэчилсэн мөрдөн байцаалтыг хяналтын прокурор Н.Энхболд хянаагүй. ... Энэ хэрэг дээрээ эдийн засгийн шинжилгээ хийлгэх хүсэлтэй байна. Д.Оюунгэрэл миний өвчний байдлыг далимдуулан санаатайгаар мэдрэл, сэтгэцийн өвчтэй гэж нэр төрийг минь гутаан доромжилж хэргийг хэрэгсэхгүй болгосон тул шинэчилсэн мөрдөн байцаалтад хэргийг шилжүүлж өгнө үү. ...нийт 18.000.000 төгрөг буюу 7000 ам.доллараас 3.800.000 төгрөг Б.ОдонТ ийн ээж Наранцэцэг нь 800.000 төгрөг буцаан өгсөн учир үлдэгдэл болох 6000 ам.доллар буюу 14.400.000 төгрөгийг Н.Оюунцэцэг, Б.ОдонТ , Б.Хулан нараас гаргуулан хохирлыг минь барагдуулж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд хохирогч Н.Уянга гаргасан гомдолдоо “...Мөрдөн байцаалтын шатанд намайг хохирогчоор тогтоож, тайлбар мэдүүлэг авсан бөгөөд улсын прокуророос шүүхэд шилжүүлсэн яллах дүгнэлтдээ 25.201.741 төгрөгийг шүүгдэгч Н.Б , И.С нараас хувь тэнцүүлэн гаргуулах тухай дурдаж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хурлаар Н.Б , И.С нараас тус бүр 12.600.870 төгрөг гаргуулах нь зүйтэй хэмээн дүгнэсэн /тогтоолын 73 дахь тал/ атлаа тогтоох хэсгийн 7-д шүүгдэгч Н.Б эс 12.600.870 төгрөг гаргуулж Н.Уянгад олгуулах тухай шийдвэрлэсэн. Харин өмнөх дүгнэлтэд дурдсан И.С гаас 12.600.870 төгрөг гаргуулах талаар тогтоох хэсэгт орхигдуулсан тул би давж заалдах гомдол гаргасан. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний 1375 дугаартай магадлалаар миний гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ нийт хохирол 25.201.741 төгрөгийн орхигдуулсан 12.600.870 төгрөгийн хохирлыг мөн л хэнээс хэрхэн барагдуулах талаар хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт хийсэнгүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх талаар зохих дүгнэлт хийж, анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэжээ.

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Давж заалдах шатны шүүх пирамид тогтолцооны схемийн талаар маш тодорхой дүгнэлт хийсэн бөгөөд хэргийн оролцогчид, өмгөөлөгч нар энэ талаар нилээн тодорхой ойлголттой байх гэж үзэж байна. Шүүгдэгч нар нь тухайн гэмт хэргийг санаатайгаар үйлдэх буюу үйлдэж буй хэргийнхээ талаар ухамсарлах бүрэн боломжтой байсан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэ хэргийн талаар шалгаж тодруулах боломжтой бүх ажиллагааг хийсэн, аудитын шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Хохирлын хэмжээг хохирогч нараас тухайн системд оруулсан хөрөнгөнөөс ноогдол болгож авсан ашгийг хасаад үлдсэн хэмжээгээр тодорхойлсон. Шүүгдэгч нар нэр бүхий 71 хохирогчид хөдөлмөр эрхлэхгүй, ямар нэгэн бизнес эрхлэхгүйгээр мөнгөө өсгөх боломж байгаа талаар санал тавьж зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай бүрэн тогтоогдсон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчдын эрхийг ноцтой зөрсөн тохиолдол гараагүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт шүүгдэгч Н.Б , И.С нарыг хохирогч Н.Уянгад 25.201.741 төгрөгийн хохирол учруулсан гэж үзсэн хэдий ч шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтад шүүгдэгч И.Саранутяагаас 12.600.870 төгрөгийг гаргуулж хохирогч Н.Уянгад олгох заалтыг орхигдуулсан байна. Ийм учраас шийтгэх тогтоол, магадлалд энэ талаар нэмж оруулах нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, дээрх хохирогч Н.Уянгад холбогдох заалтыг нэмж оруулах саналтай байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн үйл баримтыг бодитойгоор сэргээн тогтоох, гэмт этгээдийг олж, түүний гэм бурууг үндэслэлтэй, эргэлзээгүйгээр нотлох, гэмт хэрэг үйлдээгүй хүнд хилсээр эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй байх баталгааг хангахад шаардагдах бүх талын арга хэмжээг авах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зорилт билээ.

Энэхүү зорилтыг хангах хүрээнд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно” гэж хуульчлан тогтоосон байна.

Эрүүгийн хуульд заасан залилах гэмт хэргийг шүүх шийдвэрлэхдээ гэм буруугийн сэдэл, санаа зорилго, түүнийгээ хэрэгжүүлсэн арга хэрэгсэл, гэм буруутай хүн болон хохирогчийн хувийн байдал, тэдгээрийн хоорондын харилцааны түүх зэрэг нөхцөл байдлуудад зөв дүгнэлт хийж, яллах болон цагаатгах нотлох баримтыг нэгэн адил цуглуулан, хэргийг бүх талаас нь шалгаж бүрэн бодитой тогтоосон байвал зохино.

Хяналтын шатны шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Б  нарын 8 хүнд холбогдох хэргийг тэдгээрийн болон өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг үндэслэн хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасан анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн эсэх, шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос яллагдагч Н.Б ийг Б.Н , И.С , Н.С , Б.Х , Д.Б , Ш.Т , Д.Д  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2017 оны 11 дүгээр сараас 2018 оны 08 дугаар сар хүртэлх хугацаанд Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Рокмон Бюлдинг ХХК-ийн 203 тоотод ”Stamford trading Technologies” нэртэй компанид хөрөнгө оруулалт оруулбал 7 хоног бүр ногдол ашиг өгч, мөнгийг чинь өсгөнө гэж хуурч, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий 72 иргэнээс нийт 1.275.475.952 төгрөгийг,

Яллагдагч Б.Н ыг Н.Б , И.С , Н.С , Б.Х , Д.Б , Ш.Т , Д.Д  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 29 иргэнээс нийт 532.556.324 төгрөгийг,

Яллагдагч Н.С г Н.Б , Б.Н  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 8 иргэнээс 220.335.620 төгрөгийг,

Яллагдагч И.С г Н.Б , Ш.Т  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 8 иргэнээс 136.038.000 төгрөгийг,

Яллагдагч Ш.Т ийг нь Н.Б , И.С нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр 2 иргэнээс нийт 32.789.280 төгрөгийг,

Яллагдагч Д.Д ийг Н.Б , Б.Н  нартай бүлэглэн 3 иргэнээс нийт 116.946.559 төгрөгийг,

Яллагдагч Д.Б ыг Н.Б , Б.Н  нартай бүлэглэн 3 иргэнээс нийт 40.354.264 төгрөгийг,

Яллагдагч Б.Х ыг Н.Б , Б.Н  нартай бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 3 иргэнээс нийт 56.570.834 төгрөгийг тус тус залилан авч, их хэмжээний хохирол учруулан, олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн хэргийг  шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн дээрх хэргийн хүрээнд шүүгдэгч тус бүрийн гэмт үйлдэл, тэдний оролцоог тодорхойлон тогтоолгүйгээр тэдгээрийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон хэмээн хэт ерөнхий байдлаар дүгнэлт хийсэн нь учир дутагдалтай болжээ.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах, гэм буруутай байдлыг хөдөлбөргүй тогтоосны дараа эрх зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх үүрэгтэй бөгөөд уг шаардлагыг хангаагүй анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах шатны шүүх зөвтгөн залруулж чадаагүй байна.

Уг гэмт хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш явагдсан, хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий зарим нөхцөл байдлыг дутуу тогтоосон буюу нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоогоогүй, хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй, хэргийг шийдвэрлэхэд хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт цуглаагүй, гэм бурууг шийдвэрлэхэд хангалттай баримт авагдаагүй байхад хэргийг эцэслэн шийдвэрлэж шүүгдэгч нарын гэм бурууг тогтоосон нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

Тодруулбал, гэмт хэргийн үйл баримт, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хэрэгт холбогдсон нэр бүхий шүүгдэгч нарын үйлдлийн шинж чанар, хэр хэмжээ, оролцоо, гэм буруугийн хэлбэрийн шинжийг тал бүрээс нь шалгаж, нарийвчлан тогтоогоогүй, хохирогч нарт учирсан хохирлын хэмжээг бодитойгоор тодорхойлоогүй, хэргийн шийдвэрлэлтэнд ач холбогдолтой байж болох нотлох баримтыг цуглуулах мөрдөн шалгах ажиллагааг гүйцэт хийгээгүй зэргээр хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг бүрэн нотлоогүй байх тул хэргийн талаар хоёр шатны шүүхээс хийсэн дүгнэлт нь бодит байдалд нийцээгүй, үндэслэлгүй гэж үзнэ.

Түүнчлэн шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон үйлдэл оролцоог нарийвчлан тодорхойлох нь тэдгээрт оногдуулах ял шийтгэлийн зохистой харьцаанд нөлөөлөх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.

Энэ хэрэгт шинжээчийн дүгнэлт гаргаж, хохирлын хэмжээг тооцсон хэдий ч мэргэшсэн эдийн засгийн шинжилгээ хийлгэж, пирамид системд оруулсан хөрөнгө, түүнээс олсон ашиг орлогын харьцааг зөв зохистой тогтоосны үндсэн дээр хохирлыг нарийвчлан тооцох нь хэргийн шийдвэрлэлт болон шүүгдэгч нарын эрх зүйн байдлын хувьд ач холбогдолтой болно.

Шүүхийн шийдвэрт нөлөөлж болох дээрх нөхцөл байдлууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасан “Хэргийн бодит байдлыг тогтоох”-д чухал ач холбогдолтой тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрүүд хуульд заасан шаардлагыг хангаагүй гэж дүгнэв.

Хяналтын шатны шүүх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр тогтоогдоогүй, эсхүл үгүйсгэгдсэн нөхцөл байдлыг тогтоох, түүнийг нотлогдсон гэж үзэх, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрхгүй бөгөөд мөрдөн байцаалтын шатанд шүүхийн шийдвэрт ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг дутуу шалгасан, уг ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй үндэслэлээр шүүгдэгч Н.Б нарын 8 хүнд холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байна.

Иймд шүүгдэгч Ш.Т , Н.С  нарын “ял хөнгөрүүлж, хорихоос өөр бусад төрлийн ялаар шийтгэж өгөх”, шүүгдэгч Б.Х ын өмгөөлөгч Д.Даваагийн “торгох ялыг хөнгөрүүлэн өөрчилж өгөх”, шүүгдэгч Н.С гийн өмгөөлөгч Ц.Дарьжавын “Н.С д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатагах өгөх”, шүүгдэгч Б.Н ын өмгөөлөгч Ч.Энхтөвшингийн “зүйлчлэлийг өөрчилж өгөх” талаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох, харин шүүгдэгч И.С , түүний өмгөөлөгч Б.Отгонтөгс, З.Цэнгэнбаяр, шүүгдэгч Д.Б , Н.Б , тэдгээрийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Ш.Уранчимэг, шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, шүүгдэгч Н.С гийн өмгөөлөгч Г.Цагаан, шүүгдэгч Ш.Т ийн өмгөөлөгч Ш.Ганхуяг, Г.Хандсүрэн, хохирогч Д.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат нараас “хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах талаар” гаргасан гомдлуудыг , хяналтын шатны шүүхээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж байгаа тул хохирогч Н.Уянгын хяналтын журмаар гаргасан гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 685 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 1375 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Н.Б  нарын 8 хүнд холбогдох хэргийг Баянгол дүүргийн прокурорын газарт буцаасугай.

2. Шүүгдэгч И.С , түүний өмгөөлөгч З.Цэнгэнбаяр, Б.Отгонтөгс, шүүгдэгч Ш.Т, түүний өмгөөлөгч Ш.Ганхуяг, Г.Хандсүрэн, шүүгдэгч Н.С , түүний өмгөөлөгч Ц.Дарьжав, Г.Цагаан, шүүгдэгч Б.Н , түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин, Ш.Уранчимэг, шүүгдэгч Н.Б , Д.Б , тэдгээрийн өмгөөлөгч Б.Дэлгэрцэцэг, шүүгдэгч Б.Х-н өмгөөлөгч Д.Даваа, шүүгдэгч Д.Д , түүний өмгөөлөгч Т.Эрдэнэбат, хохирогч Д.Оюунгэрэл, түүний өмгөөлөгч Х.Сэргэлэнбат, хохирогч Н.Уянга нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ                                                  С.БАТДЭЛГЭР

ШҮҮГЧ                                                           Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                       С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                       Ч.ХОСБАЯР

                                                                       Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН