| Шүүх | Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Эрдэнийн Одхүү |
| Хэргийн индекс | 160/2019/0029/Э |
| Дугаар | 2019/ШЦТ/14 |
| Огноо | 2019-01-09 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Н.Ц |
Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2019/ШЦТ/14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч Э.Одхүү даргалж,
Шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Б.Э хөтлүүлж
Улсын яллагч: Н.Ц
Шүүгдэгч: А нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Архангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Т овгийн Ц Ад холбогдох ...... дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: , Т овгийн Ц А /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Яллагдагч А нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний орой 17 цагаас 18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, Халуун ус гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Хангай ресорт жуулчны баазын гадна иргэн Ц.Абие махбодид халдаж, эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Мөрдөн байцаалтын үед:
Хохирогч Ц.Аөгсөн:... 2018 оны 07 дугаар сарын 11-ний орой 17 цагийн үед би эхнэртэйгээ “Хангай ресорт” жуулчны баазын гадаа машинаа тавьчихаад машинаас буугаад бааз руу орох гэж байсан чинь манай машины хажуу талд машин дотроо сууж байсан нэг залуу нь манай эхнэрийг хэл амаар доромжилсон. Тэгэхлээр нь би эхнэрээ өмөөрөөд тэр залуутай маргалдсан чинь машин дотроос 5 залуу буугаад ирсэн. Би найз Бдуудаад тэр таван залуутай маргалдсан. Тэгтэл намайг нэг залуу нь цохихоор нь би зөрүүлээд цохисон. Тэгээд бид хоёр хоорондоо барьцалдаж аваад зодолдсон. Манай найз Б тэр залуутай намайг зодолдож байхад ирээд намайг салгасан. Нөгөө залуучууд нь намайг элбэж зодох гээд байхаар нь би тэр залуусаас зугтаад амарч байсан байрны коридорт ортол А гэх залуу нь араас хүрч ирээд намайг дахиад цохисон. Тэдгээр залуучууд согтуу байх шиг байсан. Тэгтэл баазын ажилчин хоёр залуу хүрч ирээд тэр залууг надаас салгаад холдуулсан. Би тэр залуучуудыг бүгдийг нь өмнө харж байгаагүй огт танихгүй хүмүүс байсан. Миний хамарнаас цус гарч, нүүр хавдсан байсан, зүүн талын нүд хавдаад тагларчихсан байсан. Тухайн үед амралтын газрын хоёр залуу байсан, манай эхнэр, мөн хамт явж байсан найз маань байсан. Миний мэдэж байгаар А гэх залуу миний нүүр рүү олон удаа цохисон...Намайг А гэх залуу зодсон бусад залуучууд нь цохиогүй. Миний биед учирсан гэмтэл А гэх залуугийн цохисон үйлдлийн улмаас учирсан гэж бодож байна. Би гомдолтой байна, эмчилгээнд гарсан бүх зардалаа нэхэмжилж байна. Одоогийн байдлаар хагалгаа хийлгэж эмчлүүлсэн зардал 10.000.000 гаруй төгрөг болсон байгаа. Би яг нарийн тооцоог нь гаргаагүй байна. Гэмт хэргийн улмаас надад учирсан бодит хохирол 15.000.000 төгрөг болсон, би хохирлын 15.000.000 төгрөгөө нэхэмжилж байна. Надад хохирлын талаар бүрдүүлсэн баримт гэх зүйл байхгүй учраас баримт гаргаж өгөх боломжгүй байна...би эмчилгээ хийлгэсэн гэхдээ биеийн байдал бүрэн эдгээгүй байгаа. Би эмчилгээнд зарцуулсан хохирол болох 9.500.000 төгрөгийг авсан. Надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 14-16, 17-18 дугаар хуу/
Гэрч Д.Б өгсөн:...2018 оны 07 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед манай жуулчны баазад амарч байсан А гэх залуу хүмүүстэй маргалдаад зодолдох гээд байхаар нь очиж салгасан. Намайг очих үед баазын хашааны гадна талын хаалган дээр нэг залууг цохих гээд дайраад байсан. Тэгээд би баазын ажилтан Балсантай хамт тэр залуучуудыг салгасан чинь А нь тэр залуучуудаас хэрүүл өдөөд байсан. Тэгтэл том биетэй залуу нь хүрч ирээд А рүү нь цохисон. Ямар учраас хоорондоо маргалдсан талаар мэдэхгүй, тэр залуучуудыг танихгүй, учир нь амарч л байсан залуучууд байсан. А нэг залуу нь гараараа нэг удаа нүд хэсэг рүү нь цохисон, өөр хүн гар хүрээгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 дугаар хуу/
Гэрч З.Б өгсөн: ... 2018 оны 07 дугаар сарын 11-ний орой 18 цагийн үед манай жуулчны баазад амарч байсан А гэх хүн манай бааз дээр усанд орох гээд ирсэн байсан таван залуутай маргалдаад А гэх залуу нь тэдгээр таван залуугийн нэг залууг цохисон. Тэгтэл нөгөө залуучууд нь салгаад холдуулсан чинь хэрүүл хийгээд тэр таван залууг дуудаад буудлынхаа үүдэнд авч ирсэн. Тэр А гэх залуу нөгөө залуучуудыг үгээр өдөөд байсан. Тэгтэл тэр залуучуудын том биетэй бараандуу царайтай залуу нь А баруун талын нүд рүү нь нэг удаа цохисон, тэгээд салцгаасан. Яг ямар зүйлээс болж маргалдсан талаар мэдэхгүй. А нь манай баазад амарч байсан, нөгөө таван залуу нь гадуур өөр баазад байрлаж байгаад миний баазын халуун рашаанд орох гэж ирсэн байсан. Би тэр таван залууг танихгүй. Миний харж байснаар бол том биетэй бараан царайтай залуу нь цохисон. А эхлээд машиныхаа гадна талд зогсож байсан залуугийн шанаа руу нь нэг удаа цохисон...гэх мэдүүлэг /хх-ийн 21-22 дугаар хуу/
Гэрч Э.Т өгсөн: ... хажууд талын зогсоолд Апьфард маркийн автомашин ухраад машинаа зогсоолд байрлуулах гэж байтал хажуу талаар нь вангуард маркийн хар өнгийн машин шахаж орж ирээд зогссон. Дотроос 30 орчим насны махлаг шар залуу согтуу бууж ирээд багаажаа онгойлгоод нэг зүйл хайгаад байсан. Бид нар хоорондоо юм яриад инээлдэхэд чи юу гээд байгаа юм. Манай эхнэрийг доромжлоод байна гээд манай А гэх найз руу дайраад байсан. Бид тэр хүнд хоорондоо юм яриад инээлдсэн юм гэтэл ална тална гээд Амашины урд сууж байтал цонхоор нь нүүрэн тус газар нь цохиод авсан. А ухас хийж буугаад иртэл эхнэр нь бид нараас уучлалт гуйгаад нөхрийгөө болиоч байсан. Тэгээд нөхөр нь эхнэрээ дотогшоо ороод нөгөө хэдийгээ дууд гэтэл эхнэр нь юу яриад байгаа юм гэтэл аймар уурлаад хүүхдээ өөрөө аваад амралтын газар руу орсон. Тэгээд бид нар машиндаа юм яриад сууж байтал нөгөө согтуу эрэгтэй 6, 7 залуутай гарч ирээд юу гэнээ та нар гээд нөгөө согтуу залуу А дахиад цохиод авсан. Тэнд байсан 6, 7 залуу амралтын газрын ажилчид байсан юм байна лээ. Тэр махлаг, шар согтуу залуугийн найз нь гээд нэг эрэгтэй байсан. Тэр нь бид нартай муудалцаагүй. Харин салгаад учрыг нь олох гээд байсан. Тэгээд А нөгөө залуутай зодолдоод амралтын хашаа руу орсон. Ийм л зүйл болсон. Тэр залуу Анхаагийн нүүрэн тус газар 3 удаа цохисон. Харин А тэр махлаг шар залууг сүүлд цохиход зөрүүлж цохиод цаашаа зодолдоод явсан. Өөр бусдыг нь мэдэхгүй байна. Атэй зодолдсон залуу согтуу байсан. Тэр залуугийн найз гээд байгаа эрэгтэйгийн амнаас архи бага хэмжээгээр үнэртэж байсан. Бусад нь цоо эрүүл байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 дүгээр хуу/
Гэрч Э.П өгсөн: ... Бид нар бороо орж байсан болохоор машин дотроо суугаад хоорондоо юм яриад инээлдээд байж байтал Вангуард маркийн машинаас бууж ирсэн залуу манай машины урд сууж байсан найз Ачи манай эхнэрийг доромжиллоо гэж хэлээд дайрсан. А үгүй ээ танай эхнэрийг доромжилсон зүйл байхгүй ээ, бид нар хоорондоо юм яриад сууж байна гэж хэлтэл эхнэрийгээ манай найзуудыг орж дууд гээд эхнэр нь бид нараас уучлалт гуйгаад буруу ойлголцоод байна гэтэл тэр залуу өөрөө амралт руу гүйж ороод 7, 8 хүн дуудаад гарч ирээд үгийн зөрөөгүй манай найз А нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан. Бид нар хариу үйлдэл хийгээгүй, хүлээцтэй хандаад дахиад учирлаад манай Одсүрэн гээд найз хэлтэл чи муу бацаан дуугай бай гэж хэлээд дахиад Ацохиод хоорондоо зууралдаад хашаа руу ороод зодолдоод байсан. Тэр хоёр дээр өөр хүн очиж зодолдсон үйлдэл хийгээгүй. Амралтанд амарч байсан хүмүүс болон ажилчид нь салгасан. Ийм л зүйл болсон…А нөгөө залууг цохисон гэдгийг нь мэдэхгүй байна. Цаанаа зууралдаад зодолдоод л байх шиг байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 25-26 дугаар хуу/
Гэрч С.Он өгсөн: ... нөгөө залуу манай машин дээр ирсэнээ зүүн урд талаар А гэх манай найзыг гараараа хоёр удаа цохисон. Тэгээд цаашаагаа эхнэртээ нөгөө хэдээ дуудаад ир гэж хэлсэнээ цаашаа яваад өгсөн. 2 орчим минутын дараа 7 залуучууд хүрч ирээд нөгөө нэг манай найз А зодолдсон. Тэр үед хамт явж байсан залуучууд нь салгасан. Салгаад байж байтал манай найз Анхаа араас нь гүйж очоод дахиж зодолдсон. Яг юунаас болсон талаар би мэдэхгүй байна. Бие биенээ нэлээд олон удаа нүүр хэсэг рүү нь гараараа цохиж байсан...Тэр хоёрыг зодолдож байх үед өөр ямар нэгэн хүн оролцсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар хуу/
Гэрч Т.Бийн өгсөн:... манай найз А гаднаас гүйж орж ирээд намайг хүмүүс зодоод байна гэснээ гутлаа өмсөөд эргээд гараад гүйхээр нь би араас нь дагаад гартал А баазын хашааны гадаа машины зогсоол дээр очсон нэг машины зүүн талын хаалганы харалдаа зогсож байсан, А тойроод 4, 5 залуу зогсож байсан намайг яваад очих хооронд нэг залуу нь А цохисон. Тэгтэл А тэр залууг зөрүүлж цохиод тэр хоёр хоорондоо барьцалдаад авсан. Би гүйж очоод А салгасан чинь нөгөө залуучууд чинь А элбэж зодох гээд дайраад байсан. Б бид хоёр тэр залуучуудыг Ааас холдуулсан тэгэж байх хооронд Атай эхэлж зодоон хийсэн залуу болох А гэх залуу дахиад Анүүр рүү нь гараараа цохисон. Би А салгасан чинь А амралтын байр руугаа зугтаад орсон. Тэгтэл А гэх залуу араас нь гүйж ороод коридорт А барьж аваад дахиад цохисон. Тухайн үед амралтын газрын ажилчин хоёр залуу ирээд надтай хамт А гэдэг залууг салгаад холдуулсан, хамт явж байсан залуучуудыг нь бас явуулсан. Тэр залуус манай найзын эхнэрийг нь доромжилсон гэсэн, тэгээд маргалдаад зодолдсон байсан. Би тэр залуучуудыг өмнө огт харж байгаагүй танихгүй залуус байсан. А гэх залуу нь Атай маргалдаад Анүүр рүү нь гараараа олон удаа цохисон, нөгөө залуус нь хараад зогсоод байсан. Анэг талын нүд нь хавдаад тагларчихсан, хамар нь мурийчихсан бас хавдсан байсан. Зодоон болох үед манай эхнэр хамт байгаагүй, Аэхнэр Баяржаргал байсан...гэх мэдүүлэг /хх-ийн 32-33 дугаар хуу/
Гэрч С.Б өгсөн:... “Хангай ресорт” жуулчны бааз дээр би нөхөр хүүхдийн хамт найз нартайгаа амарч байсан. Манай нөхөр А бид хоёр баазын гадаа байсан машинаас хүүхдийнхээ тоглоомыг авч байсан чинь манай машины хажууд зогсож байсан цагаан өнгийн Тоёота хариер маркийн машинаас бууж байсан залуучууд намайг өдсөн янзтай үг хэлээд намайг дуудаад байсан чинь манай нөхөр А намайг хайраа наашаа хүрээд ир гээд дуудсан. Тэгтэл тэр залуучууд манай нөхрийг “хайраа ч гэх шиг ” гээд үгээр өдөөд намайг хэл амаар доромжлоод байсан. Тэгэхлээр нь манай нөхөр А тэдгээр залуучуудыг зүгээр байгаараа гэж хэлтэл нэг залуу нь хүрч ирээд манай нөхөртэй маргалдсанаа шууд нүүр рүү нэг удаа цохисон. Тэгтэл манай нөхөр зөрүүлээд цохисон, хамт явж байсан залуучууд нь дайраад элбэж зодох гээд байсан. Би тэр залуучуудыг болиулах гэж оролдсон боловч хүүхдээ тэвэрчихсэн байсан болохоор хориглож чадаагүй. Тэгээд манай нөхөр буцаж бааз руу ороод Бдуудаад дагуулаад гарч ирсэн чинь нөгөө залуучууд дахиад манай нөхөр рүү дайраад зодох гээд байсан. Би тэр залуучуудаас уучлалт гуйгаад болиулах гэж зөндөө гуйсан, тухайн үед баазын хамгаалагч нар гарч ирээд тэр залуучуудыг салгасан. Б бас тэр залуусыг салгах гэж оролдсон. Тэр залуучууд олуулаа байсан учраас бүгдийг нь хориглож чадахгүй байсан. Эхлээд манай нөхрийг цохисон залуу болох А манай нөхрийн нүүр рүү олон удаа цохисон. Миний харснаар А гэх залуу нь эхлээд манай нөхрийн нүүр рүү нь гараараа цохисон, жолооч залуу буюу О нь цохих гээд дайраад байсан, бусад залуучууд нь хараад зогсож байсан. Сүүлд амралтын газрын байр руу А гэх залуу нь орж ирээд манай нөхрийн нүүр, хамар хэсэг рүү нь гараараа цохисон....гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар хуу/
Ц.Ан яллагдагчаар өгсөн: ... би Абиед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэнээ хүлээн зөвшөөрч байна...машинаас эхнэр нөхөр бололтой эрэгтэй эмэгтэй хоёр хүн бууж ирээд нөхөр нь машиныхаа багаажнаас юм авах гэж байсан. Би найзуудтайгаа юм яриад инээлдээд сууж байсан чинь нөхөр нь буюу А гэх залуу над дээр хүрч ирээд яасан ахын дүү нар гэснээ намайг машины урд талын суудал дээр сууж байхад миний нүүр рүү цохисон. Тэгэхлээр нь би машинаас буух гэсэн чинь цаашаа баазын хашаа руу ороод хэсэг хугацааны дараа А гэх залуу хүмүүс дагуулж гарч ирсэнээ намайг дахиад цохисон. Би А зөрүүлж цохиод бид хоёр зууралдаад баазын хашаа руу орсон. Хашаан дотор бид хоёр нэг нэгнийгээ цохисон тэгтэл хүмүүс ирээд бид хоёрыг салгатал А амралтын байр руугаа зугтсанаа намайг наашаа хүрээд ир гээд дуудаад хэрүүл өдөөд байхаар нь би араас очсон. Намайг араас нь очих үед А байрныхаа коридор руу орсон би араас нь ороод А нүүр рүү гараараа дахиад нэг удаа цохисон. Тэгтэл баазын ажилчид хүрч ирээд бид хоёрыг салгасан өөр зүйл болоогүй. Намайг найзуудтайгаа нийлээд эхнэрийгээ өдсөн гэж ойлгоод намайг цохисон юм шиг байсан...Би А нүүр, хамар хэсэг рүү нь гараараа 3, 4 удаа цохисон, өөр газар цохиогүй. Надаас өөр хүн А зодоон хийж зодож цохиогүй... гэх мэдүүлэг /хх-ийн 35-37 дугаар хуу/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 8851 дугаартай дүгнэлт:
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...гэх дүгнэлт /хх-ийн 37 дугаар хуу/
Мөнгөн гүүр эмнэлэгийн толгойн компьютерт томографикийн шинжилгээний баримтын хуулбар /хх-ийн 38-41 дүгээр хуу/
Ц.А иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 61 дугаар хуу/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-ийн 62 дугаар хуу/
Хавтаст хэргийн материалыг оролцогчдод танилцуулсан тэмдэглэл / хх-ийн 66-67 дугаар хуу/ зэрэг болно.
Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүгдэгч Ад холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж дүгнэсэн болно.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч А нь 2018 оны 07 дугаар сарын 11-ний өдөр18 цагийн үед Архангай аймгийн Цэнхэр сумын Алтан-Овоо баг, Халуун ус гэх газарт үйл ажиллагаа явуулдаг Хангай ресорт жуулчны баазын гадна хохирогч Ц.Атай маргалдан зодож, түүний зүүн нүдний ухархайн гадна, доод хана, зүүн хацар яс, хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт бүхий гэмтэл учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.
Шүүгдэгч А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний үйлдэл болон үйлдлийн улмаас учирсан хор уршиг нь хэрэгт авагдсан хохирогч Ц.А мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 8851 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдож байх бөгөөд шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Шүүгдэгч А нь хохирогч Ц.А зодсоны улмаас хохирогчийн эрүүл мэндэд учирсан зүүн нүдний ухархайн гадна, доод хана, зүүн хацар яс, хамар ясны хугарал, зүүн нүдний доод зовхи, хацарт зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд доод зовхи, зүүн нүдний алимны салстад цус хуралт гэмтэл нь хүндэвтэр гэмтэлд хамаарах талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 07 дугаар сарын 20-ний өдрийн 8851 дугаар дүгнэлтэнд дурдсан бөгөөд шүүгдэгчийн энэ үйлдэл нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Аймгийн Прокурорын газраас Ц.А үйлдлийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн, хялбаршуулсан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн үндэслэлтэй байна.
Яллагдагч болон хохирогч нараас хялбаршуулан журмаар хэргээ шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурор хүлээн авч хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг яллагдагчид танилцуулсныг яллагдагч А хүлээн зөвшөөрч /хх-ийн 69, 70, 71, 76 дугаар хуу/ гарын үсэг зуржээ.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдал буюу шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон зэрэг нөхцөл байдлууд хангагдсан байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх боломжтой байна.
Иймд шүүгдэгч Ц.А хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлсөн нөхцөл байдлыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, А нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт авагдаагүй болохыг тус тус дурдаж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдлыг харгалзан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогч Ц.А нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлэг өгсөн, хүсэлт гаргасан /хх-ийн 18, 69 дүгээр хуу/ хавтаст хэргийн материал танилцуулах үед “санал хүсэлт байхгүй” гэсэн /хх-ийн 67 дугаар хуу/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овгийн Цын А хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А 600 /зургаан зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан А нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 3 /гурван/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч А нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5 Шүүгдэгч А нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.
6 . Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авсан өдрөөс хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
7. Тогтоолд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ОДХҮҮ