Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 210/МА2024/00164

 

 

2024 01 19 210/МА2024/00164

Т.Г*******ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Бадрах, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03634 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Т.Г*******ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: т холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

 

1.1. Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 684 дугаартай тогтоолоор ******* ХХК, Т.Г*******, Х.Т******* нараас 460,502,416.81 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Т.Г*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй Баянгол дүүргийн хороолол ******* гудамж ******* байрны *******од байрлах 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн.

 

1.2. Дээрх шийдвэрийн дагуу Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа бөгөөд орон сууцыг 134,764,552 төгрөгөөр үнэлж, анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 10 цагт явуулах тухай 2023 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн 1/11 дугаартай тогтоол, 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 4-171/370 дугаартай мэдэгдлийг 2023 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр гардан авсан. Ийнхүү анхны албадан дуудлага худалдааг явуулахаар мэдэгдсэн 2023 оны 1 дүгээр сарын 21-ний өдрөө биш 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр мэдэгдэлгүйгээр явуулж, орон сууцыг бусдад худалдан борлуулсан байна. Энэ нь өмчлөгчийг дуудлага худалдаанд оролцох хуулиар олгосон эрхийг зөрчсөн.

1.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д заасны дагуу албадан дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлж бүртгүүлээгүй, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1-д зааснаар дуудлага худалдаа явуулах тухай хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд зарлаагүй хууль зөрчсөн байна. Иймд Баянгол дүүргийн хороолол ******* гудамж ******* байрны *******од байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулахаар хийгдсэн 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс эхлэж төлбөр төлөгчийн барьцаа хөрөнгө болох Баянгол дүүргийн хороолол ******* гудамж ******* байрны *******од байрлах эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 2 өрөө орон сууцыг битүүмжлэх, хураан авах, үнэлгээ тогтоох ажиллагааг явуулж, орон сууцны үнийг 134,764,552 төгрөгөөр тогтоосон.

2.2. Т.Г******* нь шинжээчийн тогтоосон дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102ШШ2022/00836 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн, тухайн шийдвэрийг давж заалдах шатны шүүхээс хэвээр үлдээж, хяналтын шатны шүүхээс гомдлыг хэлэлцэхээс татгалзсан.

2.3. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн явуулж анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол гарч, энэ талаарх мэдэгдлийг 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн 4-171/00442, 4-171/00472, 4-171/00473, 4-171/00474 тоот албан бичгээр төлбөр төлөгч, төлбөр авагч нарт мэдэгдсэн.

2.4. 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн анхны албадан дуудлага худалдаагаар Т.Г*******ийн өмчлөлийн орон сууц 98,500,000 төгрөгөөр худалдан борлогдсон ба энэ талаарх мэдэгдлийг Т.Г*******т 2023 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 4-171/1878 тоот албан бичгээр мэдэгдсэн. Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3, 70 дугаар зүйлийн 70.1-д заасныг баримтлан т холбогдох тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1/24 дугаартай тогтоолын дагуу явагдсан Т.Г*******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн хороолол, ******* гудамж ******* байрны *******од байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй, 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.4-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.Г*******т олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд хэрэг маргаан үүсгэсэн байх хугацаанд анхны албадан дуудлага худалдаа явуулж, орон сууцыг 98,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан хууль бус үйл ажиллагаа явуулсан. Энэ талаар , Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хандан хүсэлт, гомдол гаргасан боловч хууль зөрчсөн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох арга хэмжээг аваагүй.

 

4.2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03634 дугаар шүүхийн шийдвэрээр анхны албадан дуудлага худалдаа явуулсан шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчсөн болохыг тогтоосон.

 

4.3. Дээрх байдлаар хууль бус шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулж нэхэмжлэгчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчсөн т хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлэлгүй орхигдуулсан. Иймд шүүхийн шийдвэрт нэмэлт өөрчлөлт оруулж, т хуульд заасан хариуцлага ногдуулан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд хариуцагч хариу тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Нэхэмжлэгч Т.Г******* нь т холбогдуулан 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн үл хөдлөх хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг хүчингүй болгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн үндэслэлийн талаар:

3.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны сарын 03-ны өдрийн 102/ШШ2019/00931 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 1078 дугаар магадлал, Монгол Улсын дээд шүүхийн Хяналтын шатны Иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 001/ХТ2020/00684 дугаар тогтоолоор Голден-Инвестмент ХХК-иас 458,054,195.86 төгрөг гаргуулж ******* ХХК-д олгож, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо хороолол гудамж, ны хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 138.58 м.кв талбай бүхий оффисын зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Х.Т*******ын өмчлөлийн Хан-Уул дүүргийн хороо хд-ны хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү- дугаарт бүртгэлтэй 98.5 м.кв талбайтай 4 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгө, Т.Г*******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн хороолол ******* гудамж 67 байрны ******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 61.67 м.кв талбайтай 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг т даалгаж шийдвэрлэжээ. /I-ХХ-ийн 4-18 дугаар тал/

3.2. Дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх ажиллагааны хүрээнд Т.Г*******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн хороолол ******* гудамж 67 байрны ******* хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаарт бүртгэлтэй 61.67 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг битүүмжилж, хураан авах ажиллагааг гүйцэтгэсэн байх ба худалдан борлуулах зорилгоор зах зээлийн үнэлгээг тогтоохоор 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн тогтоолоор шинжээчээр Бэсгэ ХХК-ийг томилж, үнэлгээг тогтоолгосон байна. /I-ХХ-ийн 175-179, 181-184, 191-21 тал/

3.3. Төлбөр төлөгч Т.Г******* нь Бэсгэ ХХК-иас тогтоосон хөрөнгийн үнэлгээг эс зөвшөөрч үнэлгээ хүчингүй болгох нэхэмжлэл гаргасныг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 102/ШШ2022/00836 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 5 дугаар сарын 06-ны өдрийн 210/МА2022/008******* магадлалаар шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэсэн байх ба Монгол Улсын дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн 001/ШХТ2022/00806 дугаар тогтоолоор Т.Г*******ийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэлэлцүүлэхээс татгалзсан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1.2 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /I-ХХ-ийн 70-75, 229-240 дугаар тал/

3.4. Улмаар үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааг 2023 оны 1 дүгээр сарын 03-ны өдрийн 1/24 дугаартай тогтоолоор 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болсныг талуудад 2023 оны 1 дүгээр сарын 06-ны өдрийн мэдэгдлээр мэдэгдсэн, анхны албадан дуудлага худалдаагаар үл хөдлөх хөрөнгө 98,500,000 төгрөгөөр худалдан борлуулагдсан талаар баримт хэрэгт авагджээ. /I-ХХ-ийн 242-244, II-ХХ-ийн 31-47 дугаар тал/

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт зааснаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримт хэрэг хянан шийдвэрлэхэд холбогдолтой байвал түүнийг дахин нотлохгүй тул шийдвэр гүйцэтгэх байгууллагаас шинжээч томилж, үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ тогтоолгосон ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээний талаархи асуудлыг дахин дүгнэх шаардлагагүй.

5. Нэхэмжлэгч Т.Г******* нь анхны албадан дуудлага худалдаа явуулах үнийг хүлээн зөвшөөрөхгүй үндэслэлээр 2023 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулах анхны албадан дуудлага худалдаа явуулах ажиллагааг хойшлуулах хүсэлтийг ахлах шийдвэр гүйцэтгэгчид гаргаж шийдвэрлүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Иймд анхны албадан дуудлага худалдааны талаар мэдэгдээгүй гэсэн нэхэмжлэгчийн гомдол үндэслэлгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв.

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаа явуулах тухай ахлах шийдвэр гүйцэтгэгчийн тогтоолыг улсын бүртгэлийн байгууллагад хүргүүлэх, мөн хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдааг эрхлэн хөтлөгч нь дуудлага худалдаа эхлэхээс 14 хоногийн өмнө хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтэд мэдээлэх үүрэгтэй бөгөөд энэ талаар хариуцагч байгууллага нь баримт гаргаж өгөөгүй байна. Дээрх үндэслэлээр хөрөнгийн албадан дуудлага худалдааг зохион байгуулах, дуудлага худалдааг нийтэд мэдээлэх журмыг зөрчсөн гэж үзэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хуульд нийцжээ.

7. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 4 зүйлийн 44.5-д Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан албадлагын арга хэмжээний талаар гомдол гаргасан нь тухайн иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааг зогсоох, түдгэлзүүлэх, эсхүл гүйцэтгэсэн арга хэмжээг цуцлах үндэслэл болохгүй гэж заасан. Өөрөөр хэлбэл иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талаар гомдол гаргасан нь тухайн ажиллагааг явуулахгүй байх үндэслэл болохгүй гэж ойлгоно.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 122 дугаар зүйлд зааснаар шүүх нь хүн, хуулийн этгээд, иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талуудын нэхэмжлэл, гомдлоор иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдсан эсэх маргааныг шийдвэрлэх бөгөөд хариуцлага ногдуулах асуудлыг шийдвэрлэхгүй.

Иймд шүүхэд хөрөнгийн талаар маргаан гаргасан байх хугацаанд анхны албадан дуудлага худалдааны ажиллагааг явуулж, бусдад худалдан борлуулсан хууль бус ажиллагаа явуулсан, уг ажиллагааг зогсоох арга хэмжээ аваагүй, мөн анхны албадан дуудлага худалдаа хууль зөрчсөн болохыг шүүх тогтоосон боловч хариуцлага тооцох асуудлыг шийдвэрлээгүй гэсэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхино.

8. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03634 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  М.БАЯСГАЛАН

  ШҮҮГЧИД  Т.БАДРАХ

Т.ГАНДИЙМАА