Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 210/МА2024/00190

 

******* ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч Д.Нямбазар, Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/0416 шийдвэртэй,

Нэхэмжлэгч: ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.А*******т холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэл хангуулах тухай иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Д*******, О.Б*******, хариуцагчийн өмгөөлөгч А.Н*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Зээлдэгч ******* ХХК, Н.З******* нар нь зээлдүүлэгч ******* ХХК-тай 2020 оны ******* сарын 16-ны өдөр ЗГ91 дугаартай зээлийн гэрээг байгуулан 50,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй, 184 хоногийн хугацаатай, 2020 оны ******* сарын 28-ны өдөр ЗГ20/20тай зээлийн гэрээг байгуулан 20,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 176 хоногийн хугацаатай, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ20/306 дугаартай зээлийн гэрээг байгуулан 25,000,000 төгрөгийг сарын 3 хувийн хүүтэй 151 хоногийн хугацаатай тус тус зээлсэн.

1.2. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Г.А******* нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн ******* хороо ******* байрны хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******т бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалуулсан.

1.3. ******* ХХК, Н.З******* нар нь зээлийн гэрээний үүргээ биелүүлэхгүй удаа дараа зөрчсөн тул зээлийн болон барьцааны гэрээний үүрэг шаардаж Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Уг маргааныг анхан болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ ******* ХХК, Н.З******* нар нь Г.А*******ийн орон сууцыг барьцаалсан барьцааны гэрээний тал биш бөгөөд барьцаалагчийн өмнө үүрэг хүлээхгүй үндэслэлээр тухайн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Уг шийдвэрт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн 29.5 дахь хэсэгт заасны дагуу барьцаалагч нь барьцаалуулагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй гэж заасан. Дээрх магадлалд зохигч гомдол гаргалгүй хуулийн хүчин төгөлдөр болсон.

1.4. Шүүхийн шийдвэрээр ******* ХХК, Н.З******* нараас зээлийн гэрээний үүргийн биелэлтийг гаргуулахаар шийдвэрлэсэн боловч тухайн үүргийн гүйцэтгэлийг хангахаар байгуулсан барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж, дахин нэхэмжлэл гаргахад саад болохгүй талаар дурдсан. Иймд Иргэний хуулийн 15 зүйлд зааснаар барьцаа хөрөнгө болох Г.А*******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ******* хороо ******* байрны хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******т бүртгэлтэй 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр гүйцэтгэлийг хангуулж өгнө үү.

2. Хариуцагчийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

2.1. ******* ХХК нь ******* ХХК-иас нийт 590,000,000 төгрөгийн зээл авсан ба зээлийн барьцаанд тус компанийн өмчлөлийн Сүхбаатар дүүргийн хороо, гудамж дүгээр байрны төвийн давхрын 40 м.кв болон 66 м.кв оффис үйлчилгээний зориулалттай, үл хөдлөх эд хөрөнгүүдийг барьцаалсан. Дээрх оффис үйлчилгээний зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн 1 м.кв талбай нь зах зээлийн үнэлгээгээр 4000-4800 ам.доллар нийт 508,800 ам.доллар буюу 1,780,800,000 төгрөгийн үнэлгээтэй. Уг барьцаа хөрөнгүүд нь авсан зээлийн төлбөрт хангалттай хүрэх тул миний амьдралын гол нөхцөл болсон орон сууцыг нэмж барьцаанд авах гэж буй нэхэмжлэгчийн шаардлагыг хүлээн авах боломжгүй.

2.2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаартай шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01130 дугаартай магадлалаар зээлийн барьцаанд байсан миний орон сууцыг чөлөөлсөн шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байгаа.

2.3. ******* ХХК-иас миний бие зээл аваагүй бөгөөд зээлийн барьцаанд тавьсан гэх орон сууцанд одоогийн байдлаар нөхөр, хоёр хүүхэд, настай ээж болон дүү минь хүүхэдтэйгээ хамт амьдардаг. Саяхан миний бие хүнд мэс засалд орсон, эрүүл мэндийн хувьд маш муу, уг байранд амьдарч байгаа 7 хүн гудамжинд гарах нөхцөлийг харгалзан үзэж хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 17 зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан ******* ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагч Г.А*******ийн өмчлөлийн Баянгол дүүргийн ******* хороо, ******* байр хаягт байрлах Ү-*******т бүртгэгдсэн, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр ******* ХХК, ******* ХХК, Н.З******* нарын байгуулсан 2020 оны ******* сарын 16-ны өдөр ЗГ91 дугаар, 2020 оны ******* сарын 28-ны өдөр ЗГ20/20, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдөр ЗГ20/306 дугаар зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70,200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Очир Ундраа ОМЗ ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч ******* ХХК, Н.З******* нарт холбогдох иргэний хэрэгт Г.А******* нь бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцсон. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны сарын 17-ны өдрийн 834 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 01330 дугаартай магадлалаар ******* ХХК-иас ******* ХХК, Н.З******* нарт олгосон зээл, зээлийн гэрээний асуудлыг эцэслэн шийдвэрлэж, Г.А*******ийн өмчлөлийн хөрөнгөөр Н.З*******ын зээлийн төлбөрийг барагдуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн. Энэ шийдвэр хүчин төгөлдөр байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлийн 65.1.6-д заасныг зөрчиж дахин хүлээн авч шийдвэрлэж байгааг хууль зөрчсөн гэж үзэж байна.

4.2. Анхан шатны шүүх Г.А*******ийг өмгөөлөгчийн хамт шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй.

4.3. ******* ХХК нь ******* ХХК, Н.З******* нарт зээлсэн 595,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд Г.А*******ийн өмчлөлийн үр хүүхэд, эцэг, эхийн хамт нийт 7 хүн амьдардаг орон сууцнаас гадна ******* ХХК-ийн өмчлөлийн 1,780,000,000 төгрөгийн 2 үл хөдлөх хөрөнгийг барьцаалсан. Барьцаанд авсан ******* ХХК-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгө нь зээлийн төлбөрийн үнийн дүнгийн хувьд бүрэн хангагдах хөрөнгө барьцаалсан нөхцөл байдлыг харгалзан үзнэ үү.

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаартай шүүхийн шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны магадлалаар нэхэмжлэгч ******* ХХК болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Г.А******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны ******* сарын 16-ны өдрийн БГ/91, 2020 оны ******* сарын 28-ны өдрийн БГ20/203, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн БГ20/306 дугаар барьцааны гэрээнүүдээр Г.А*******ийн өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-*******тай, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* байрны хаягт байршилтай, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалахаар тохиролцсон гэж нэхэмжлэлээс дээрх орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Давж заалдах шатны шүүхийн магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ******* зүйлийн 29.5 дахь хэсэгт Шүүх бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдэд холбогдох асуудлыг үндсэн нэхэмжлэлийн хамт шийдэхгүй гэж заасан ба барьцаалагч нь барьцаалуулагчид холбогдуулан нэхэмжлэлийн шаардлага гаргахад шүүхийн энэ шийдвэр саад болохгүй гэж тусгасан. Иймд хариуцагч тал урьд өмнөх шүүхийн шийдвэрийн үндэслэлийн агуулгыг илтэд гуйвуулан гомдол гаргаж буй нь үндэслэлгүй.

5.2. Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШІ2023/0416тай шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт Хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрч, хариуцагч Г.А*******, хариуцагчийн өмгөөлөгч А.Н******* нар шүүх хуралдаанд оролцсон боловч хурлын дундуур зөвшөөрөл авалгүйгээр танхимыг орхиж гарсан ба тэдний эзгүйд хуралдааныг цааш үргэлжлүүлж, хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй гэж тусгажээ. Иймд Г.А******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дэгийг зөрчиж өмгөөлөгчийн хамт шүүх хурлыг орхин гарч явсан нь нотлогдож байх боловч ийнхүү гомдол гаргаж буй нь үндэслэлгүй.

5.3. Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, зээл аваагүй, хангалттай барьцаа хөрөнгөтэй гэж маргасан. Гэтэл бидний байгуулсан 8 зээлийн гэрээний 5 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар хариу тайлбарт дурдсан ******* ХХК-ийн байруудыг барьцаалсан. Харин энэхүү тайлбарт дурдсан 3 зээлийн гэрээний барьцаа хөрөнгө нь хариуцагчийн өмчлөлийн хөрөнгө байгаа юм. Мөн тухайн орон сууцад 7 хүн амьдардаг гэсэн ч зээл авах үед Г.А******* нь үл хөдлөх эд хөрөнгийн цор ганц өмчлөгч гэж гэрээ байгуулсан нь нотлогддог. Иймээс дээрх үндэслэлүүдийн дагуу хариуцагчийн гаргасан гомдлыг бүхэлд нь няцааж байна.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад хариуцагч талын гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч ******* ХХК нь хариуцагч Г.А*******т холбогдуулан түүний өмчлөлийн Баянгол дүүрэг ******* хороо ******* байрны хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******т бүртгэлтэй, 40 м.кв талбай бүхий орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, зээл аваагүй, уг орон сууцанд гэр бүлийн 7 гишүүний хамт амьдардаг, шүүхийн шийдвэрээр барьцааны орон сууцыг чөлөөлсөн, зээлдэгч ******* ХХК-ийн барьцаа хөрөнгө зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд хангалттай хүрэлцэхээр байгаа гэж маргажээ.

 3. Хэргийн үйл баримт, шүүхийн шийдвэрийн талаар

3.1. Нэхэмжлэгч ******* ХХК нь 2020 оны ******* сарын 16-ны өдрийн зээлийн гэрээгээр 50,000,000 төгрөгийг, жилийн 36 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар, 184 хоногийн хугацаатай, 2020 оны ******* сарын 28-ны өдрийн зээлийн гэрээгээр 20,000,000 төгрөгийг, жилийн 36 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтаар 176 хоногийн хугацаатай, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн зээлийн гэрээгээр 25,000,000 төгрөгийг жилийн 36 хувийн хүүтэй, бизнесийн зориулалтай, 5 сарын хугацаатай ******* ХХК, Н.З******* нарт зээлдүүлсэн байна. /I-хх-ийн 8-16 дугаар тал/

3.2. Дээрх зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар ******* ХХК болон Г.А******* нар 2020 оны ******* сарын 16-ны өдрийн БГ91, 2020 оны ******* сарын 28-ны өдрийн БГ20/203, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн БГ20/306 дугаартай Барьцааны гэрээ-нүүдийг тус тус бичгээр хийж, улсын бүртгэлд бүртгүүлсэн байх ба уг гэрээнүүдээр Г.А*******ийн өмчлөлийн Баянгол дүүрэг ******* хороо ******* байрны хаягт байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-*******т бүртгэлтэй, 40 м.кв талбайтай, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалжээ. /I-хх-ийн 23-******* тал/

 3.3 Анхан шатны шүүх талуудын хооронд Иргэний хуулийн 16 зүйлийн 165.1 дэх хэсэгт заасан үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээний харилцаа үүссэн, уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1, 156.2 дахь хэсэгт заасан бичгээр байгуулах, улсын бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагад тус тус нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ гэж зөв дүгнэжээ.

 3.4. Иргэний хуулийн 8******* зүйлийн 87.1, 166 дугаар зүйлийн 166.1, 166.2 дахь хэсэгт зааснаар барьцаа нь барьцаалагчид барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрх олгосон, үндсэн үүрэгтэй салшгүй холбоотой, түүнгүйгээр бие даан хэрэгжих боломжгүй эрх ба нэхэмжлэгч нь 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг дээрх барьцааны гэрээнд заасан барьцаа хөрөнгөөр хангуулахаар шаардлага гаргах эрхтэй.

 Иймд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлтэй гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 17 зүйлийн 175.1 дэх хэсэгт заасантай нийцнэ.

 3.5 Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны сарын 17-ны өдрийн 181/ШШ2023/00834 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 210/МА2023/01130 дугаар магадлалаар ******* ХХК болон ******* ХХК, Н.З******* нарын хооронд үүссэн маргааныг шийдвэрлэхдээ Г.А*******ийн өмчлөлийн орон сууцаар зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаардсан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Г.А*******т холбогдуулан барьцааны гэрээний үүрэг шаардсан энэ нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 зүйлийн 65.1.6, 11******* зүйлийн 117.1 дэх хэсэгт зааснаар хүлээн авахаас татгалзах, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлийг бий болгохгүй.

 Дээрх шийдвэрээр нэхэмжлэлд дурдсан үйл баримт, зохигчийн гэм бурууг шийдвэрлэсэн гэж үзэхгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байх тул энэ талаарх хариуцагчийн гомдлыг хангахгүй.

 4. Хариуцагч талын гаргасан дараах давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

4.1. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын шүүх хуралдаанд оролцох эрхийг хангаж, шүүх хуралдааны товыг мэдэгдсэн, үүний дагуу хариуцагч, түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирсэн, тухайн өдөр хариуцагч тал өөрсдөө шүүх хуралдааныг орхин гарсан нь шүүх хуралдааны тэмдэглэл болон шүүхийн шийдвэрт тусгагдсан байх тул хариуцагч, түүний өмгөөлөгчийг шүүх хуралдаанд оролцох эрхээр хангаагүй гэсэн гомдол үндэслэлгүй байна.

4.2. Түүнчлэн хүчин төгөлдөр барьцааны гэрээний дагуу барьцаагаар хангагдах шаардлага буюу барьцааны эрхээ хэрэгжүүлэх эсэх нь барьцаалагчийн хүсэл з******* хамаарна. Үүнээс гадна хариуцагчийн гомдолд дурдсан ******* ХХК-ийн өмчлөлийн 2 үл хөдлөх эд хөрөнгөөр 5 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар, Г.А*******ийн өмчлөлийн орон сууцаар 3 зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тус тусдаа барьцааны гэрээ байгуулагдсан байх тул нэхэмжлэгч нь 2020 оны ******* сарын 16-ны өдрийн ЗГ91, 2020 оны ******* сарын 28-ны өдрийн ЗГ20/203, 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн ЗГ20/306 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хариуцагчийн өмчлөлийн орон сууцаар хангуулахыг шаардах эрхтэй.

Энэ нь Иргэний хуулийн 16 зүйлийн 165.6, 17 зүйлийн 175.1 дэх хэсэгт нийцэх бөгөөд ******* ХХК-ийн барьцаалсан хөрөнгө нь зээлийн гэрээний үүргийг гүйцэтгэхэд хангалттай хүрэлцэж байгаа үндэслэлээр хариуцагчийн орон сууцыг барьцаанаас чөлөөлөх агуулга бүхий хариуцагч талын гомдлыг хангахгүй орхино.

5. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 102/ШШ2023/0416 шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч, түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16******* зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Т.БАДРАХ

ШҮҮГЧИД  Д.НЯМБАЗАР

Т.ГАНДИЙМАА