Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 06 өдөр

Дугаар 210/МА2024/00466

 

Э.Ц*******, М.И*******, М.Э******* нарын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, Ерөнхий шүүгч Г.Даваадорж, шүүгч Т.Гандиймаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/04553 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч: Э.Ц*******, М.И*******, М.Э******* нарын нэхэмжлэлтэй

Хариуцагч: Б.А*******, У.М*******, Р.М******* нарт холбогдох,

Орон сууц албадан чөлөөлүүлэх тухай хэргийг нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Т.Гандиймаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Баянгол дүүргийн ******* хороо ******* хотхон, ******* байр од байрлах үл хөдлөх эд хөрөнгө нь миний хүү Б.Т, М.Э*******, М.И******* нар болоод 10 гаруй жилийн өмнө салсан нөхөр Р.М******* нарын нэр дээр бүр*******эй 4 хүний дундын өмч. Өмнө нь би өмчлөгчөөр бүр*******эй байсан.

1.2. Миний нөхөр байсан Р.М******* нь арав гаруй жил ханилсан нэрээр эмэгтэй хүнийг ашиглан, хоослон, дээрэлхээд зогсохгүй хүүхдүүдийг одоо энэхүү аргаараа мэхлэн дээрэлхэж байна. Тухайлбал, Р.М******* нь тус байрыг хүүхдүүддээ авч өгсөн хэмээн шүүхэд байнга ярьдаг ч намайг ямар нэг байдлаар үрэгдүүлэх гэж байгаа гэсэн утгыг төрийн байгууллагууд болон бусдад байнга төрүүлж ирсэн. Ингээд би нэрээ хасуулангуут зөвхөн өөрийгөө энэ байрны эзэн, харин намайг байрны хувь гэж 5,000,000 төгрөг авсан зальтан гэж ярьж явдаг болсон. Бусад олон шалтгаануудаас энэхүү байр олон жилийн маргаан дагуулж ирсэн ч өнөөдрийг хүртэл шийдэгдсэн шийдэлгүй зовлон байнга үүрүүлсээр байна.

10 гаруй жилийн өмнө салахад гарсан шийдвэр нь Шүүхийн ерөнхий зөвлөлд ажиллаж байсан нөхөр байсан Р.М*******ы тэр үедээ ажил мэргэжил, албан тушаалаа ашиглаж энэхүү үйл явдлын үнэнийг мэдүүлэхгүй гэж хүүхдүүдийн аав биднийг тултал нь зовлонд унагаж байсан. Одоо ч Р.М******* нь хуульч хүн байж шүүхэд хандахгүй, биднийг дээрэлхэж яваа нь танил талын сүлжээнд одоо хүртэл бардаж яваагийн илрэл байж болох ч одоо цаг үе өөр болж байгаа гэж миний зүгээс үзэх болсон.

1.3. Эх Э.Ц******* би олон жил өөрийн чадлаараа 3 хүүхдүүдээ өсгөж ирсэн. Гэвч хариуцагч тал худал нэхэмжлэл шүүхэд удаа дараа гаргахдаа, хүүхдүүддээ энэ байрыг авч өгсөн, би сайн дураараа авч өгсөн гэж худал ярьж, дүр эсгэж хэлдэг ч хүний нүднээс далд байнга миний байр гэсээр ирсэн. Улмаар хүүхдүүдийн эрх ашиг болоод миний боломж, эрх ашгийг байнга устган, хэвийн амьдруулахгүй явсаар өдий хүрлээ.

Анх тус орон сууцыг түрээслүүлэхээр би 2019 онд зар өгч хариуцагч Б.А******* болон түүний аав дүү нартай уулзаж 3 жилийн хугацаатай гэрээ хийж, жил, жилээр сунгахаар ярьж тохироод хүүхдүүдийн хичээлийн өмнө төлбөрийг бөөнд нь авч байхаар тааруулж 400,000 төгрөгөөр тохирч гэрээ байгуулсан. Жилийн дараа гэрээг сунгахаар очиход хариуцагч Б.А******* нь 2020 оны 7 дугаар сарын 15-ны өдрөөс 10 сар хүртэл 100-аад өдөр надад байнга худал хэлж, хүүхдүүдийн хичээл завсардуулан миний ажил цаг хугацааг үрэн, сэтгэл санаа эрүүл мэндийг муутгаж, зөвхөн намайг хуураад зогсоогүй гүтгэж эхэлсэн бөгөөд шүүх, цагдааг ч үргэлжлүүлэн өнөөдрийг хүртэл байнга хуурч дотор нь амьдарсаар байгаа болно.

Энэхүү асуудлыг үнэнээр нь тогтоож өгөх талаар цагдаагийн байгууллагад шалгуулахаар маш олон хандсан ч иргэний маргаан хэмээн тоодоггүй, иргэний шүүхэд хандахаар Б.А******* нь энэ байрнаас гараад явсан гэж хуурдаг. Ингэж хүний аргыг барж туйлдуулж байгаад гүтгэж бухимдахаар хууль бус үйлдлүүд намайг хийж байгаа мэт ярьдаг, цагдаа дууддаг, шүүхэд өгдөг заль арга, үг хэллэг, үйлдэл бол Р.М*******ы заавар үг мөнөөсөө мөн, энэхүү аргаараа маш олон жилээр тамлан тарчлааж ирсэн юм.

Одоо хариуцагч Б.А******* нь хаалгыг тогшиж хүлээж зогсоод ч дотор нь байгаа ч нээдэггүй, харин ч бидний амгалан тайван байдлыг алдагдууллаа гэж цагдаа дуудаж дотор нь амьдарч сууж байгаад гарсан. Тэгээд нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхөд шүүх нь элдэв янзын арга саам хэрэглэж хүлээн авахаас татгалзаж байна.

1.4. Хүүхдүүдийн эцэг нь мөн байранд огт амьдардаггүй өөрөө хэд, хэдэн байртай мөртлөө хүүхдүүдийн байрыг өөрийн мэт үзэж, түрээслүүлж байгаа хүмүүстэй өөрийгөө хамт амьдарч байгаа, хөдөө ажлаар явсан гэж хэлүүлдэг.

Р.М******* нь төрсөн хүүхдүүд нь амьдрах газаргүй байхад шунахай зорилгоор байрыг түрээслүүлэн мөнгийг нь өөрөө авчихаад намайг бусдыг тайван байлгасангүй чамайг цагдаад баривчлуулна, хорьж, цагдуулна гэж сүрдүүлж дарамталж ирсэн. Гэтэл тус байрны маргаантай асуудлаа Р.М******* нь шүүхээр хандахаа маш сайн мэдэх хуульч, мөн өмгөөлөгч гэдэг мэргэжилтэй ч тэрээр хүүхдүүдээ хамгаалж чадахгүй харин луйвар хийхэд мэргэжлээ ашигладаг байж ийм нэр зүүж байгаа нь гамшиг. Одоо биднийг цөхрүүлэн тэвчээр дуусгасан ба түүний заль аргаар шүүх ажиллаж нэг талд үйлчилдэг үе өнгөрсөн тул одоо үнэнийг шүүхээр шүүлгүүлэх учиртай. Иймд төлбөрийг Р.М*******д өгч болохгүй, 3 хүүхдүүдийн асран хамгаалагч тул хүүхдүүдийн өмнөөс ирж байгаа гэж маш олон сануулсаар, тайлбарласаар, шүүхийн шийдвэр, байрны гэрчилгээг үзүүлсээр байхад та болон хүүхдүүдтэйгээ энэ байранд огт хамаагүй гэдэг тайлбар удаа дараа өгч байгаа Б.А*******г тус орон сууцнаас чөлөөлүүлж, хууль ёсны өмчлөгчид болох миний хүүхдүүдийн эрх ашгийг уландаа гишгэж байгаа тус асуудлыг үнэн зөв шийдүүлж, бидний хохирлыг барагдуулах боломжтой шийдвэр гаргаж өгнө үү.

1.5. Р.М******* нь хүүхдүүдээ насанд хүрээгүй болохоор амьдрах орон байргүй байх ёстой хэвийн гэж, хүүхдүүдийг хүн болгох гэж яваа эмэгтэй хүн ямар ч хүнд ачааг ганцаараа үүрэх ёстой мэтээр ярьж, ятгаж, орох оронгүй болгочихоод тавлаж яваа нь асар гутамшигтай.

Иймд хууль бусаар оршин суугаа тус байранд амьдарсаар байгаа Б.А*******, Р.М*******, У.М******* нарыг тус байрнаас албадан чөлөөлж, мөн хууль бусаар ямар нэг хүмүүс амьдрах боломжийг хязгаарлаж захирамж гаргаж өгөх нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүхээс хэргийг хянан шийдвэрлэхгүй байх хугацаанд Б.А*******, У.М******* нар орон сууцнаас гарсан байсан. Нотлох баримтын хүрээнд ярих ёстой, 3 жилийн хугацаанд зөндөө хохирсон, үр шимийг нь хүртээд хүүхэд сургуульд оруулахаа яримаар байна. Өнөөдрийн хурлын тухайд орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлөх биш нэхэмжлэлийн шаардлагаа нэмж өөрчилсөн.

2. Хариуцагч Б.А*******гийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Э.Ц*******гийн гаргасан орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү. Учир нь, Баянгол дүүргийн 25 дугаар хороо, ******* хотхон, ******* байр, орон сууцанд миний бие анх 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр иргэн Э.Ц*******тэй байгуулсан байр түрээслүүлэх гэрээний дагуу амьдарч эхэлсэн.

Тухайн үед Э.Ц******* нь үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээний эх хувь байхгүй, зөвхөн -тай байгуулсан барьцааны гэрээ үзүүлээд манай нөхөр гадаадад ажлаар явсан эзгүй байгаа гэж хэлээд нэг жилийн түрээсийн төлбөрт 4,800,000 төгрөг надаас авч, цаашид байрыг 3 жилийн хугацаанд түрээслүүлэхээр тохиролцсон.

2.2. 2019 оны 9 дүгээр сарын дундуур Р.М******* гэдэг хүн байранд ирж ямар учиртай хүмүүс надад мэдэгдэхгүйгээр энд амьдарч байгаа билээ гэж асуухад болсон явдлын талаар хэлэхэд 10 жилийн өмнө салсан эхнэр Э.Ц******* надад хэлэхгүйгээр байрыг та нарт түрээслүүлсэн юм байна. Би гадаад яваагүй, дараагийн удаа надад заавал мэдэгдээрэй гэж хэлээд явсан. 2020 оны намар байраа үргэлжлүүлэн түрээслэхээр Р.М*******тай уулзахдаа орон сууцны үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг үзэхэд өмчлөгчөөр Э.Ц******* бүртгэгдээгүй байсан тул уг орон сууцны өмчлөгч Р.М*******тай холбогдох гэрээг байгуулж, уг орон сууцанд амьдарч байна.

2.3. Гэтэл энэ үеэс иргэн Э.Ц******* нь намайг чи надад түрээсийн төлбөр өгсөнгүй, Р.М*******тай хуйвалдлаа гэх мэтээр хэл амаар доромжлох, миний байрнаас зайл гэж орилж хашгирах, хаалга үүр, шөнөөр нүдэж сүрдүүлэх, хаалганы цоож руу шингэн цавуу шахах зэргээр эд материалын болон сэтгэл санааны хохирол учруулж, амгалан тайван байдал алдагдуулж байгаад маш их гомдолтой байна. Уг орон сууцны хууль ёсны өмчлөгчтэй байгуулсан гэрээний үндсэн дээр амьдарч байгаа тул байрыг чөлөөлөх боломжгүй. Түүнчлэн Э.Ц******* нь тухайн орон сууцны өмчлөгч биш тул орон сууцыг бусдын эзэмшлээс чөлөөлүүлэх шаардлага гаргах эрхгүй этгээд юм. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

3. Хариуцагч У.Мөнх-Эрдэнийн хариу тайлбар, татгалзлын агуулга:

3.1. Миний бие эхнэр Б.А*******тай хамт Баянгол дүүргийн 25 дугаар хороо, ******* хотхон, 101 байр, од амьдрахгүй байгаа болох нь үнэн. Уг байрыг 2021 оны 12 дугаар сарын 13-ны өдөр байрны эзэн Р.М*******д хүлээлгэн өгч гарсан. Одоогоор Ховд аймагтаа ирсэн байна.

4. Хариуцагч Р.М*******ы хариу тайлбар, татгалзлын агуулга:

4.1. Би 2011 онд Баянгол дүүргийн ******* хороо (хуучнаар 25-р хороо) ******* хотхон, ******* байр орон сууцыг төрийн албан хаагчийн орон сууцны хөнгөлөлттэй зээлээр -тай зээлийн гэрээ байгуулж авсан бөгөөд одоо Төрийн банкинд орон сууцны зээлийн төлбөрийг төлдөг. Уг байрны урьдчилгаа болон зээлийн төлбөрийг миний бие дангаар төлж ирсэн ба Э.Ц******* нэг ч төгрөг төлөөгүй. Миний бие дээрх орон сууцыг өөрийн хүүхдүүдэд зориулж худалдаж авсан бөгөөд охин М.Э*******, хүү М.И******* болон дагавар хүү Б.Т нарын нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн.

4.2. Мөн, хүн чанар гаргаж хэдий салсан ч гэсэн хүүхдүүдийн маань эх нь юм гэж бодоод Э.Ц*******гийн нэрийг хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн. Нэхэмжлэгч Э.Ц******* хүүхдүүдийн хамт уг байранд 3 жил орчим амьдраад хотын төвөөс хол, чанар муу, орчин нөхцөл тааруу гэх зэрэг шалтгаанаар голоод 2 хүүхдээ аваад нүүсэн бөгөөд хүү Б.Т найз охины хамт энэ байранд үргэлжлүүлэн амьдарч байгаад 2018 оны 8 дугаар сард гадаад улс руу урт хугацаагаар сурахаар явцгаасан, одоо ч тэндээ амьдарч, сурч байна.

4.3. Үүнээс хойш Э.Ц******* уг байрыг надад мэдэгдэхгүйгээр, үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ өөрт нь байхгүй байхад бусдад түрээслүүлж, мөнгийг нь хувьдаа ашиглаж ирсэн бөгөөд хамгийн сүүлд 2019 онд хөдөөнөөс ирсэн оюутан охин Б.А*******д манай нөхөр гадаад явсан гэж худал хэлж, орон сууцны зээлийн гэрээ үзүүлж байгаад түрээслүүлэн, 11 сарын төлбөрт 4,800,000 төгрөг авч, 3 жилийн хугацаанд түрээслэх, үргэлжлүүлэн түрээслэх тохиолдолд түрээсийн төлбөрийг 3 жилдээ нэмэхгүй байхаар гэрээ байгуулсан юм билээ.

4.4. Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1781 дугаар магадлалаар орон сууцнаас Э.Ц*******д ногдох хэсэг 5,207,227 төгрөгийг Р.М*******аас гаргуулж, Э.Ц*******д олгож, орон сууцыг Р.М*******, М.Э*******, М.И*******, Б.Т нарын өмчлөлд үлдээж шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэр биелсэн.

Ингээд тухайн орон сууцны Монгол Улсад байгаа насанд хүрсэн цорын ганц өмчлөгчийн хувьд миний бие иргэн Б.А*******тай орон сууцыг хөлслөх гэрээг 2020-2021 онд шинээр байгуулсан ба насанд хүрсэн өмчлөгч Б.Т нь энэ талаар маргаагүй, Ж.Ц*******д уг нэхэмжлэлийг гаргах итгэмжлэлийг олгоогүй байна. Гэтэл Э.Ц******* нь тухайн орон сууцны өмчлөгч биш атал байрны хөлсийг зөвхөн өөрөө л авах ёстой гэсэн шунахай зорилгоор хөлслөгч нарын амгалан тайван байдлыг алдагдуулж, хэрүүл маргаан үүсгэх, орон байрнаас хөөж туух, хэл амаар доромжлох, гэрийн хаалганы цоожинд шингэн цавуу шахах, эвдэх зэрэг зохисгүй үйлдэл удаа дараа гаргасан тул энэ үйлдэлд нь цагдаагийн байгууллагаас зөрчлийн болон эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, заримыг нь шүүхэд шилжүүлээд байна. Иймд маргаан бүхий орон сууцыг хууль бусаар эзэмшигч этгээд байхгүй, Э.Ц******* нь шаардах эрхгүй этгээд тул орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг үндэслэн нэхэмжлэгч М.И*******, М.Э*******, Э.Ц******* нарын гаргасан хариуцагч Р.М*******, Б.А*******, У.М******* нарт холбогдох Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хотхон , Энхтайваны өргөн чөлөө гудамж, ******* байр, хаягт байрлах Ү- тоот улсын бүртгэлийн дугаартай 43 м.кв талбайтай 2 өрөө сууцнаас албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

6. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх үндсэн нэхэмжлэлтэй хэд хэдэн нэмэгдүүлсэн шаардлагатай тэмдэгтийн хураамжууд төлсөн нэмэгдүүлсэн шаардлагуудтай хэрэг нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс эхэлсэн байтал 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн хэрэг үүсгэсэн мэтээр 0784 тоот шүүгчийн захирамжтай шүүгчийн туслах нь гарсан захирамжуудыг үзүүлэхгүй жилээр хуурамч хэрэг хөтлөх, нэхэмжлэгчийн өмнөөс гарын үсэг зурдаг нотлох баримт бүхий хэргийг 3 жил гаруй хугацаанд миний өгсөн баримтуудыг үнэлэх бүү хэл устгаж, өөрчилж, эрх тэгш шүүгээгүй, шударга зарчимд үл нийцсэн НҮБ-аас гаргасан тунхаглалд дурдсан хүний эрхүүдийг зөрчсөн шийдвэрийг үл зөвшөөрч, хэрэгт дурдагдсан нэмэгдүүлсэн шаардлагууд нэхэмжлэлүүд нь хэрэгт шууд холбогдолтой тул хамтад нь шийдвэрлүүлэх, анхан шатны шүүхээр дахин шийдвэрлүүлэхээр буцааж өгнө үү.

6.2. Анхан шатны шүүхийн шийдвэрүүдийг зөвшөөрөхгүй байгаа үндэслэлүүд хамгийн гомдолтой хэсэгт Нэгдүгээрт шүүх нь өөрөө хуйвалдааны газар болсон нь миний энэ хэрэгт гаргасан гомдлыг 80 хувьд дурдсан ноцтой баримтуудыг устгадаг, нэхэмжлэгчийн өмнөөс гарын үсэг зурдаг, нэхэмжлэлүүдийг хууран мэхлэж авдаггүй, хурлын тэмдэглэл хэзээ ч үнэн зөв бичдэггүй, 2-3 сар хэргийг 6 сараас 1 жил нуун далдалж хэргийг хавтастай нь хаасан нь илэрдэг, дуртай он сар өдрөө бичээд хэрэгт захирамжууд хавчуулдаг гээд маш олон хууль бус аргаар шүүдэг, шат шатны шүүгчидтэй Монгол Улсын шүүх, цагдаа нэртэй хуйвалдааны газарт 4 жил шахам зөвхөн энэ хэрэгт тарчлуулж яваа даа асар гомдолтой. Тухайлбал:

6.2.1. 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр өгсөн анхны нэхэмжлэл яагаад бүтэн жил Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь архивлаж нууцалсан бэ? хэргийг хаасан гэдгээ ч хэлээгүй бүтэн жил хэргийн араас нэхэмжлэгч бид явсаар байхад шүүх нь хуурсан байдаг нь шүүгчид бид хохироогүй, хэрэгт холбогдолгүй, ноцтой баримт болж огт харагдсангүй гэж шүүж байгаа нь шударга, хүнлэг, эргэлзээгүй, баримт тал бүрээс нь судалж дүгнэх шүүх нь мөн үү? Гомдолтой байна.

6.2.2. Хэрэгт дээрх байдлыг шүүх үнэлж бодит байдлыг тогтоогоод хэргийг үндэслэлтэй шийдэхүйц баримтууд хангалттай цугларсан байхад гэмт этгээдүүдээс гэм хор, хохирол илтэд учруулсаар байхад бага ч гэсэн барагдуулах, гомдлуудыг хянаж хүүхдүүд бид маш олон жилээр хохирсон, одоо ч салсан 13 жилийн өмнө биднийг дээрэмдэн тонож хоослоод хаясан ч бодит байдлаа нуух гэж маш олон асуудлыг эрх мэдэлтэй, дүлий, чихгүй, нүдгүй, уураг тархигүй, албатууд өөрсдийн амьдралд нь байж боломжгүй амьдралгүй шийдвэрүүд гаргаж зөрчигдсөн эрхүүдийг нэмж зөрчих, хууль шүүхийнхэнд асар гомдолтой байна. Монгол Улсын хуулиар зөрчигдсөн эрхээ ярих газар нь шүүх цагдаа гэж ойлгож хандсан.

Гэтэл нотлох баримт болох миний хурлын тэмдэглэлүүд хэзээ ч үнэн зөв миний хэлснээр бичигдээгүй, шүүх нь цагдаа нь гүтгэлцэж, миний өмнөөс гарын үсэг шүүгчийн туслах хуурамчаар зурж, М*******ы ар тал болж гэмт хэргүүд үйлдэлцэн, хариуцагчид цагдаа нар нь гүтгэлцэн, хохирсон дээр нэмж чи болон хүүхдүүд чинь хамгаалагдах ёсгүй гэдэг хууль 3 жил гаруй хугацаанд маш олон баримтаар (нотлогдох баримттайгаар) эрүүдэн шүүгдсэндээ асар гомдолтой.

Өөрөөр хэлбэл М******* нь хууль шүүхийн байгууллагыг, цагдааг дураараа хөдөлгөдөг шидтэн тул дураараа хуулийг гуйвуулж, үл тоомсорлогч, ар нь бат хүмүүс байгаа нь хуулийн байгууллага нь мэддэг болцгоосноор дур дурандаа хүссэн гэмт хэргээ бүлэглэж үйлддэг газар нь шүүх өөрөө болсон байгаад асар гомдолтой байна. Шүүхийн ажилтангуудын гэмт хэргийг нуун хаацайлахын тулд хариуцагч нарыг нэмж, нэмэгдүүлсэн шаардлага тус нэхэмжлэлтэй холбогдуулан гэм хор хохирлоо барагдуулах нэхэмжлэлүүдийг маань хэрэгсэхгүй болгодог шүүгч, шүүхтэй.

Үүнд асар гомдолтой хэргийг тал бүрээс нь шинжлэн судлахын оронд шүүгч, нарийн бичиг, шүүгчийн туслах нар бүлэглэн дураараа илтэд дур зоргоороо хуйвалдан, өөрчилж, хасаж байгаа тул шударга шүүхээр шүүлгэх хүсэлтээ шүүгчид дахин дахин хурлын эхнээс нь хэлсэн ч үл тоон хэргийг мөн л шударгаар шүүгээгүй, үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй, эрх тэгш, үнэн зөвөөр шүүгээгүй. Иймдээ ч хурлын тэмдэглэлд маш олон яригдсан зүйлс өөрчлөгдөж, маш олон ноцтой баримтууд, шийдвэрийн цаасан дээр буугаагүй. Иймд миний хүүхдүүд бид асар гомдолтой.

Бүх хурлын тэмдэглэл, бичлэг засвартай, хуулийн хугацаанд нь шийдүүлэхийн тулд зохих хүсэлтүүдийг гаргаж ШТГ болон шүүх хуралдааны тэмдэглэл хөтөлдөг нарийн бичиг, шүүгчийн туслахад хурал бүр дээр шүүгчид хандаж ярьсан хэлсэн зүйлсийг засваргүй, танаж, найруулж, монтажгүй цаг хугацаанд нь өгөхийг шаардаж, бичиж, хандаж, цагдаад, прокурорт, ШЕЗ, ХЭҮК, ШСХ гээд яваагүй, хандаагүй газаргүй ч янз бүрийн арга саам хэрэглэж хугацаанд нь өгдөггүй. Нэгэнт хуулийн хугацаа өнгөрсөн ач холбогдолгүй, болсны ард гарын үсэг зуруулан, араас гэнэт гэнэт залган өөрсдийн хууль бус үйлдлээ хамгаалах арга технологитой нь давах шатанд миний бие нарийвчлан гомдлоо хурал дээр тусгайлан ярих шаардлагатай, хүсэлтэй.

6.3. Монгол Улсын шүүх, шүүгч нар миний мэдлэггүй, олон олон ачаалал үүрч 3 хүүхдээ өсгөх гэж явах араар М*******ы танил талууд, албан тушаал харж, түүний худал хуурмаг дүүрэн үгээр аймшигтай, үгс, худал тайлбарууд хуйвалдаж, тохиролцсон хуйвалдаанаар худал шийдвэр, магадлал, хурлын тэмдэглэлүүд үйлдэгдсэн нь одоо нэгэнт түүх болж, үнэнд илч болж миний зовсон хохирсон амьдралыг миний үрс над шиг давтахгүйн тулд шүүх шүүхгүй байж боловч худал тайлбар, худал мэдүүлэг, худал үйлдлүүд, хуйвалдаан нь түүх болж хэрэгцээ гарвал миний хүүхдүүд энэхүү гомдлыг минь үзэж өөрсдийн төлөө зогсох шаардлага гарахад эх миний бие гол гомдол байгаа юм.

6.4. Доорх зүйлсийг зайлшгүй өөрийн гараар шүүхийн шатанд гомдлоо бичиж үлдээж байна. Тухайлбал:

6.4.1. Орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэл нь иргэний хэрэг огт биш бөгөөд цэвэр зохион байгуулалттай эрүүгийн хэрэг, гэр бүлийн хүчирхийллийн хэрэг, олон албан тушаалтнууд, М*******ы 10-20 жилийн холбоотой хуулийн байгууллагад ажил мэргэжлээ луйвар болгосон хүмүүсийн оролцоотой өмч хөрөнгийг залилан, дээрэм, хүчирхийлэл юм.

Энд 2019 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Цогтсайхан, Мөнхзул, Батзориг нарын хуйвалдаант шүүгч нар оролцсон. Миний өмгөөлөгч нэртэй бас нэг хуйвалдагчийг үнэгүй өмгөөлье, зовж яваа юм байна туслая гэж хэлж, нууцаар надгүй дараа нь хуралдаж, өмчийн талаар огт ойлголтгүйг минь ашиглан өмчөөс хасуулахаар яваа М*******д хөл гар нь болж явааг мэдээгүй, шүүгчтэй маргаж байгаа гэдгийг ч огт зүүдлээ ч үгүй ухаараа ч үгүй хасагдсан нэмэгдсэнээ ч ойлгоогүй, миний гурвын 3 хүүхдийн нэр байгаа болохоор М*******ы гүтгэлгээс ангижирчихлаа, урьдчилгаанд надаас авч өгсөн 10 гаруй сая төгрөгийг анхан шатны шүүх яриагүй болохоор хагас хугасыг нь өгчихөж байгаа юмуу гэж өмгөөлөгчөөсөө асуугаад дарамт гүтгэлгээс салсан гээд Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн магадлалд их баяртай хүлээж авсан байдаг. Бодит байдалд харин хуулиа мэддэг шүүгч, өмгөөлөгч, луйварчин М******* нар нь надыг тонож залилсан аргаараа хүүхдүүдээ тонох, дээрэмдэх, залилах бэлтгэлээ хангаж явсан нь тун удалгүй 2020 оноос энэ байрны асуудлаас болж мэдэгдсэн юм. Энэ талаар миний бие нотлох баримтаар нэгдүгээр хавтаст хэргийн 20 дугаар хуудсанд Э.Ц******* би өмчлөгч байсан лавлагаа, нэгдүгээр хавтаст хэргийн 6******* хуудсын ард худал дуудлага өгдөг, хэл амаар доромжлон танхайрдаг У.М******* нь Р.М*******ы заавраар аавтайгаа нийлж цохиж, доромжлон өдөөн хатгаж буй удаа дараагийн үйлдлүүд нь зургаар байгаа бол тус байранд амьдардаггүй гэдэг тайлбар захирамж, төрийн байгууллага баримт хуурамч хийж байсныг давхар нотлох зураг юм.

6.5. Давхар Р.М******* нь бусдын гараар могой бариулдаг арга нь юм. Хавтаст хэргийн хуудас 35 дахь 2021 оны 9 дүгээр сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан миний хүсэлтэд Р.М*******ы хуурамч амлалтууд, өмгөөлөгчтэй хуйвалдсаныг ойлголгүй, урхинд нь төөрч, өмгөөлөгчтэй хуйвалдсан Р.М*******ы луйварт өртсөнөө ч ойлгоогүй талаархи хүсэлтэд дурдагдсан баримтаар авагдсан байгаа энэ явдлаас үүдэн Р.М******* нь ямар ч хариуцлага үүрч, цагдаагийн байгууллага дээр шалгагддаггүй, Монголын өмгөөлөгчдийн холбоо, Хүний эрхийн үндэсний комисс, Хүүхэд хамгаалллын төв бүгд хуйвалдсан байсан баримтууд ар араасаа илэрсээр байна.

6.6. Харин өмгөөлөгч А нь миний нотлох баримтуудыг гэртээ авчруулан шүүхэд хандах ёстой асуудлуудыг нуун дарагдуулж, улмаар өмчлөгчөөс минь хүртэл хасуулж ямар муухай хүн бэ Р.М******* гэж Монголын Өмгөөлөгчдийн холбоонд хандаж гомдол гарга гэж хэлчихээд араар нь бүх гомдол мэдээллийг дамжуулж, нотлох баримтууд авч гэртээ хадгалж, энэ бүх хохирох ирээдүйг харсан өмгөөлөгч өмчийн луйвар хийж байгааг мэдсээр байж нэг ч тайлбарлаж өгөөгүйгээр барахгүй, хуйвалдаж надыг оролцуулахгүй Нийслэлийн Давж заалдах шатны шүүхэд хурал хийлгэж завсарлагаанаар нь өөр хуралтай гээд зугтсан байдаг. Энэ талаар 2 жил шахам Монголын өмгөөлөгчдийн холбоонд давж заалдах шатны шүүх болон захиргааны хэргийн шүүхэд гомдол гаргаж амьдрал цаг хугацаа, эрүүл мэнд эдийн засгаараа асар их хохирсон дээрээ хохирч эцэст нь сануулах арга хэмжээ авч, тус хэрэг нь эрүүгийн шинжтэй байна гэсэн хариутай үлдсэн юм.

Ингээд Р.М*******ы хуйвалдаанаар миний өмгөөлөгч гэмт хэрэгтэн болохоор үйлдлүүд нь сануулах төдий арга хэмжээ авагдсан юм. Өмгөөлөгчтэй нь хуйвалддаг Р.М*******д харин хууль үйлчлэхгүй, дур зоргоороо авирласаар ард нь яваа шүүх хэргийг харьяаллын дагуу шилжүүлж үнэн зөвөөр дэнслэх байтал, 2010 оны хуурамч шүүхэд өгсөн амлалтуудаар шийдвэр гаргаж хохироочихоод 2019 онд өмч хөрөнгийг нь өмгөөлөгчтэй нийлээд луйвардаж залилж явахад нь мөн хуйвалдаанаар нэрийг нь хасаж, гурвын гурван хүүхдээ өсгөж яваа надыг тонож дээрэмдсэн аргаараа хүүхдүүдийн асран хамгаалах эрхийг нь хасаж, амьдралгүй шийдвэрүүд удаа дараа гарган төрсөн үрсээ ч тонож улайран яваа Р.М*******ыг өөгшүүлэн хэргийг санаатайгаар өөр болгож, нэмэгдүүлсэн шаардлагуудыг хэлэлцэхгүй, тушаасан тэмдэгтийн хураамжууд шүүхийн шийдвэрт тусгадаггүй, хурлын бичлэг, тэмдэглэл бүгд өөр болж хувирдаг энэхүү шийдвэрийг анхан шатанд орон сууцны хууль бус эзэмшлээс чөлөөлөх бус хохироосон, гомдоосон маш олон асуудлыг энэхүү орон сууцны маргаан бүхий хууль бус ажиллагаануудад хангалттай нотлох баримт цаг хугацаа, эрүүл мэнд, сэтгэл санаа, хүүхдүүдийн сурч хөгжих боломжуудыг хязгаарласан далай шиг их гомдол, далай шиг урссан асуудлыг энэ хэрэгт Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс өөр шүүхээр шийдвэрлүүлэн буцааж өгнө үү.

7. Давж заалдах гомдолд хариуцагч нар тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Э.Ц*******, М.И*******, М.Э******* нар нь хариуцагч Б.А*******, У.М*******, Р.М******* нарт холбогдуулан орон сууц албадан чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлээд дараах үйл баримтыг зөв тогтоосон. Үүнд:

3.1. Хан-Уул дүүргийн шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 680 дугаар шийдвэрээр Р.М*******, Э.Ц******* нарын гэрлэлтийг цуцалж, 2004 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн охин М.Э*******, 2009 оны 3 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү М.И******* нарыг эх Э.Ц*******гийн асрамжид үлдээж шийдвэрлэжээ. /1-хх 53-55 дугаар тал/

3.2. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1781 дугаар магадлалаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, Баянгол дүүрэг, ******* хороо, ******* хотхон, Энхтайваны өргөн чөлөө, ******* байрны хаягт байршилтай, 43 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцнаас Э.Ц*******д ногдох хэсэг 5,207,227 төгрөгийг Р.М*******аас гаргуулан Э.Ц*******д олгох, орон сууцыг Р.М*******, М.Э*******, М.И*******, Б.Т нарын өмчлөлд үлдээхээр шийдвэрлэж, энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болсон байна. /1-хх-ийн 56-60 дугаар тал/

3.3. Улмаар дээрх шүүхийн шийдвэрийг үндэслэн 2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр уг орон сууцны өмчлөгчөөр М.Э*******, М.И*******, Б.Т, Р.М******* нарыг бүртгэж, өмчлөгчөөс Э.Ц*******г хасаж бүртгэсэн болох нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр тогтоогджээ. /1-хх-ийн 93-107 дугаар тал/

3.4. Э.Ц*******, Б.А******* нар 2019 оны 8 дугаар сарын 30-ны өдөр Байр түрээслүүлэх гэрээ, Р.М*******, Б.А******* нар 2020 оны 7 дугаар сарын 31-ний өдөр Орон сууц хөлслөх гэрээ-г байгуулсан, эдгээр гэрээнүүдийн дагуу маргаан бүхий орон сууцыг хариуцагч Б.А*******, У.М******* нар эзэмшиж байсан, орон сууцыг буцаан өгч чөлөөлсөн болохыг талууд тайлбарласан байна.

4. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар өмчлөгч хөрөнгөө бусдын хууль бус эзэмшлээс шаардах эрхтэй гэж заасан. Энэ эрхийг хэрэгжүүлэхэд шаардах эрх бүхий этгээд нь хөрөнгийн өмчлөгч байх, тухайн хөрөнгийг эзэмшиж буй этгээд нь эзэмших эрхгүй байх нь дээрх хуулийн зохицуулалтад нийцэх юм.

4.1. Талуудын маргаж буй орон сууцны өмчлөгчөөс Э.Ц******* хасагдаж, өмчлөгчөөр Р.М*******, тэдний хүүхдүүд болох М.И*******, М.Э*******, Б.Т нар бүр*******эй болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрээр нэгэнт тогтоогдсон. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт заасан нотлох баримт үнэлэх зарчимд нийцсэн.

Дээрх хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг үндэслэн орон сууцны өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий этгээд нь Р.М*******, М.И*******, М.Э*******, Б.Т нар мөн болох, энэ эрхийг Э.Ц******* хэрэгжүүлэх боломжгүй, зөвхөн насанд хүрээгүй хүүхдийн нэрийн өмнөөс, түүнийг төлөөлөн өмчлөгчийн эрхийг хэрэгжүүлэх талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

5. Иймд Иргэний хуулийн ******* зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар Р.М*******, М.И*******, М.Э*******, Б.Т нарын хэн аль нь орон сууцыг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрх бүхий өмчлөгч байх тул анхан шатны шүүхээс өмчлөгч Р.М*******ы эзэмшлээс орон сууцыг шаардаж болохгүй гэж дүгнэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1 дэх хэсэгт нийцжээ.

6. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Б.А*******, У.М******* нар орон сууцыг өмчлөгч Р.М*******д буцаан өгснөөр нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шүүхээр шийдвэрлүүлэх тэдэнд холбогдох маргаан дуусгавар болсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв бөгөөд энэ талаар хариуцагч нарын хэн аль нь гомдол гаргаагүй.

7. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагаа орон сууцыг хууль бус эзэмшлээс чөлөөлөх агуулгаар гаргасан, уг шаардлагаар өмчлөгч нарын хооронд үүссэн ямар маргаан шийдвэрлүүлэх хүсэл зориг илэрхийлж байгааг шүүхээс тодруулсан болох нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагджээ. Иймд нэхэмжлэгч нарын тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэснийг буруутгахгүй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүх нотлох баримтуудыг зохих ёсоор үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

8. Түүнчлэн, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******гийн гаргасан дараах гомдлыг мөн хангахгүй орхино.

8.1. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын төлөөлөгч Э.Ц*******гийн ихэсгэсэн нэхэмжлэлийн шаардлагуудыг шүүгчийн 2021 оны 9 дүгээр сарын 08-ны өдрийн 102/ШЗ2021/10864, 2022 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 102/ШЗ2022/11257, 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШЗ2023/24270 дугаартай захирамжуудаар хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн ажиллагааг буруутгахгүй. Иймд энэ талаар гаргасан нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй.

8.2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 96 дугаар зүйлийн 96.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааны тэмдэглэл алдаатай бичигдсэн бол шүүх хуралдааны оролцогч хуульд заасан хугацааны дотор танилцаж, түүнд засвар хийх саналыг гаргах эрхтэй бөгөөд энэ талаарх нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хангагдахгүй.

9. Тус хэргийг давж заалдах шатны шүүх 2023 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааныг 2024 оны 2 дугаар сарын 02-ны өдөр товлосон байна. Нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах хүсэлтийг хангаж, 2024 оны 2 дугаар сарын 21-ний өдөр хүртэл хугацаагаар шүүх хуралдааныг хойшлуулсан. Энэ өдрийн шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч нь эрүүл мэндийн шалтгаанаар хүрэлцэн ирэх боломжгүйгээ мэдэгдсэнийг үндэслэн шүүх хуралдааныг хойшлуулж, 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр товлосон. Э.Ц******* нь эрүүл мэнд болон бусад шалтгааны улмаас өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авч чадаагүй гэж тайлбарлан дахин шүүх хуралдаан хойшлуулах хүсэлт гаргасныг хүлээн авч, түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчтэй оролцох, шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээр хангаж, 2024 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хийхээр товлож, шүүх хуралдааны товыг талуудад мэдэгджээ. Дээрх хугацаанд шүүхээс нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг шүүх хуралдаанд биечлэн оролцох, өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох эрхээр хангасан байх ба энэхүү эрхээ хэрэгжүүлээгүй байна.

Түүнчлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.2, 71 дүгээр зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа дууссан байна. Иймд нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй шалтгаан нь шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэл болохгүй тул мөн хуулийн 165 дугаар зүйлийн 165.2 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй.

10. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/04553 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ц*******гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2,119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.АЛТАНЦЭЦЭГ

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Г.ДАВААДОРЖ

ШҮҮГЧ Т.ГАНДИЙМАА