Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/02412

 

 

 

 

 

2021 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 102/ШШ2021/02412

Улаанбаатар хот

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ш.Оюунтуул даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

нэхэмжлэгч: Ц-ийн нэхэмжлэлтэй,

 

хариуцагч: А-д холбогдох,

 

бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч нарын хууль ёсны төлөөлөгч Э. оролцож, шүүх хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг хөтлөв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э. шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд тайлбарлахдаа: ...

..... гэв.

 

Хариуцагч Б.А 2021 оны 09 сарын 16-ны өдөр шүүхэд бичгээр ирүүлсэн тайлбартаа: ...... гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигч талуудын тайлбар, нэхэмжлэл, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг нэг бүрчлэн уншин сонсгож шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э И нар хариуцагч Б.А-д холбогдуулан, бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

2021 оны 06 сарын 04-ны өдөр анх хариуцагч Б.Ам-д холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг нэхэмжлэгч Э.Ц шүүхэд гаргасан. /хэргийн 1 дүгээр тал/

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Э.Ц-н хүсэлтээр нэхэмжлэгч Э.Ц-г жинхэнэ нэхэмжлэгч Э, И нараар сольсон. /хэргийн 80 дугаар тал/

 

2010 оны 06 сарын 17-ны өдрийн дугаар ..... Хан-уул дүүргийн шүүхийн шийдвэрээр Р.М, Ц нарын гэрлэлтийг цуцалж, .... оны..  сарын ....-ны өдөр төрсөн, одоо .... нас... сартай настай, охин Э, ..... оны .... сарын ....-ны өдөр төрсөн, одоо .... настай, хүү ..... нарыг эх Э.Ц-гийн асрамжид үлдээжээ. Мөн .... оны .... сарын ....-ны өдрийн дугаар ...... Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалаар хүүхдийн асрамж өөрчлүүлэх тухай Р.М-ны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож хүүхдүүдийг эхийн асрамжид хэвээр үлдээж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

 

Нэхэмжлэгч Э, И нар нь 18 насанд хүрээгүй тул тэдний хууль ёсны төлөөлөгч Э.Ц байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2, 24.3-т зааснаар түүнийг иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулав. /хэргийн 7-8, 52-55 дугаар тал/

 

 Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ ...

ү... гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримт зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

 

Бая

 

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон 

 

ТОГТООХ нь:

 

 1. Иргэний хуулийн 89 дүгээр зүйлийн 89.1, 89.3, 93 дугаар зүйлийн 93.1, 106 дугаар зүйлийн 106.1-д зааснаар Б.А-д холбогдуулан гаргасан, улсын эрхийн бүртгэлийн Ү-....... дугаартай, ....... дүүрэг .... хороо, .......... хоёр өрөө, орон сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Э,И  нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дэхь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг тус тус төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ш.ОЮУНТУУЛ