Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/02077

 

 

 

 

 

 

   2023          11             29                                           210/МА2023/02077                

 

 

 

“******* ******* ******* ******* ******* ******* *******” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Ц******* нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/02880 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: “******* ******* ******* ******* ******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* ******* ” ХХК-д холбогдох,

 

Үүргийн гүйцэтгэлд , ам.доллар буюу 476,598, төгрөгийг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Ц*******ийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Жанчив, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Хонгорзул нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга: 

1.1. Манай компани “ ” ГХОХХК-д 2008 оноос эхлэн Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээг байгуулан зөвлөх үйлчилгээ үзүүлж байсан бөгөөд уг үйлчилгээний төлбөр , ам.доллар болсон.

1.2. Дээрх төлбөрөө төлөхийг “ ” компанийн үүсгэн байгуулагч АНУ-ын иргэн с ээс шаардахад “ ” компанийг “******* ******* ” ХХК-д өр төлбөрийн хамт шилжүүлсэн тухай хэлж, 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэрээг өгсөн. Тус гэрээгээр “******* ******* ” ХХК нь “ ” компанийн манай компанид төлөх , ам.долларыг төлөхийг зөвшөөрсөн.

1.3. Мэдсэн даруй “******* ******* ” ХХК-д холбогдуулан , ам.доллар гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан боловч хариуцагчийн хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Тус компанийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргасныг шүүх хангаж шийдвэрлэн, цагдаагийн байгууллагаас үйл ажиллагаа явуулж буй хаягийг тогтоосон.

Иймд хариуцагч “******* ******* ” ХХК-аас нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний төлбөр , ам.доллар буюу 476,598, төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 

2.1. Хэрэгт авагдсан 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр байгуулсан харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэрээгээр хувьцаа эзэмшигч нар нь санхүүжилтийн гэрээгээр хүлээсэн зээл болон хүүгийн төлбөрийг зээлийн барьцаа хөрөнгө болох “ ” ГХОХХК-ийн гаргасан нийт хувьцаа, түүнд холбогдох эрхийг “******* ******* ” ХХК-д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцсон.

2.2. Гэрээний 2.8, 3.2-т тус тус зааснаар “******* ******* ” ХХК нь хувьцаа эзэмшигч нар болох АНУ-ын иргэн с , АНУ-ын Колорадо мужийн хуулийн этгээд болох “- ” компани нарыг “ ” ХХК-ийн гуравдагч этгээдийн өмнө хүлээсэн өр төлбөртэй холбоотой эрх зүйн маргаан, нэхэмжлэл, хариуцлагаас чөлөөлөх буюу ангид байлгахаар заасан байна.

2.3. Харин “******* ******* ” ХХК нь “ ” компанийн өмнөөс өр төлбөрийг нь хариуцан барагдуулах буюу өр шилжүүлэх талаар тухайн гэрэ******* дурдагдаагүй болохыг анхаарах нь зүйтэй. Өөрөөр хэлбэл “******* ******* ” ХХК нь “ ” компанийн хувьцаа, түүнд ногдох эрхийг шилжүүлэн авснаар компанийн хүлээх үүргийг түүний өмнөөс гүйцэтгэх үүрэг үүсэхгүй.

2.4. “******* ******* ” ХХК нь “ ” компанийн “******* Кей ******* ******* ******* *******” ХХК-д төлөх өрийг өөртөө шилжүүлэн авч үүрэг гүйцэтгэх тохиолдолд “******* Кей ******* ******* ******* *******” ХХК-тай гэрээ байгуулсан байх хуулийн шаардлагатай. Хуулийн энэ шаардлага хангагдаагүй, түүнчлэн “******* ******* ” ХХК нь анхнаасаа “ ” компанийн өмнөөс өрийг хариуцаж барагдуулах талаар хүсэл сонирхол илэрхийлээгүй.

2.5. Хэрэгт авагдсан тухайн гэрэ******* нэг талаас “- Майнинг” ХХК болон “ ГХОХХК, нөгөө талаас “******* Кей ******* ******* ******* *******” ХХК-ийн хооронд 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдөр байгуулагдсан байх бөгөөд гэрээний хүчинтэй хугацаа 2009 оны 05 дугаар сарын 28-ны өдөр дууссан. Гэтэл нэхэмжилж буй төлбөр нь 2011, 2012 онд хамаарах ажил үйлчилгээтэй холбоотой төлбөр байна.

2.6. Түүнчлэн гэрээний маргааныг Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэхээр заасан байх тул нэхэмжлэгч нь нэхэмжлэлээ “ ” компанид холбогдуулан Арбитрын шүүхэд хандан шийдвэрлүүлэх нь зүйтэй. Иймд “******* Кей ******* ******* ******* ******* *******” ХХК-ийн зүгээс “******* ******* ” ХХК-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: 

Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт заасныг баримтлан “******* ******* ” ХХК-аас 476,598, /дөрвөн зуун далан зургаан сая таван зуун ерэн найман мянга/ төгрөг гаргуулж, “******* ******* ******* ******* ******* ******* *******” ХХК-д олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,540,940 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2,540,940 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга: 

4.1. Анхан шатны шүүхийн шийдвэр “Хариуцагчийн хувьд гэрээний 1.6, хавсралт хэсгийн 11-д зааснаар нэхэмжлэгчид төлөх мөнгөн төлбөрийн үүргийг өөртөө шилжүүлэн авсан гэж үзэхээр байна” гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна.

4.2. Тооцоо нийлсэн акт баримт нь 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр үйлдэгдсэн байх бөгөөд үүнээс хойш 3 жилийн хугацаанд тухайн төлбөрийг хариуцах этгээд буюу үүрэг гүйцэтгэгч “ ” ХХК-аас шаардаагүй. Харин 2020 оны 10 дугаар сард буюу шаардах эрх үүссэнээс хойш 5 жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан.

4.3. Шүүхээс нэхэмжлэгч нь 2020 онд шүүхэд хандсанаар Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1 дэхь хэсэгт зааснаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан гэж үзэхээр байна гэж дүгнэсэн нь мөн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн.

4.4.Талуудын хооронд байгуулсан нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээний гэрээний 10.2, 10.4-т шийдвэрлэх оролдлого бүтэлгүйтсэн тохиолдолд маргааныг Арбитрын комисоор шийдвэрлүүлнэ. Арбитрын шүүх хуралдаан явагдах газар нь Монгол улс Улаанбаатар хот байна гэж заасан. Энэ асуудлыг нэхэмжлэгч тал шүүх хуралдааны үеэр арбитраар шийдвэрлүүлэх нь зүйтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.

4.5. Анхан шатны шүүхээс хариуцагч тал нь анхнаасаа нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргасан тайлбар гаргасан нь хариуцагчийг хэргийн харьяаллын талаар маргах эрхээ алдсан гэж үзнэ гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Манай "Финанас ******* ” ХХК нь тухайн маргааны хариуцагч биш тул маргааныг арбитраар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаагүй.

“ ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч өөрчлөгдсөн эсэхээс үл хамааран нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлэхийг үүрэг гүйцэтгэгч “ ” ХХК-аас нэхэмжлэх эрхтэй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан хариу тайлбарын агуулга: 

5.1. Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг бүрэн хангасан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд яригдаагүй зүйл яригдаж байгаа болохыг шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулах хүсэлттэй байна.

5.2. Талууд Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасан шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулсан талаар маргадаг. Иргэний хуулийн 124 дүгээр зүйлд заасны дагуу гэрээ байгуулаагүй нь энэ харилцааг хүчин төгөлдөр бус гэж дүгнэх үндэслэл болохгүй.

5.3. Шүүх Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дахь хэсэгт заасны дагуу үндэслэл бүхий тайлбарласан. Талууд үйл баримтыг хүлээн зөвшөөрч, төлбөр тооцооны акт үйлдсэнг шүүх анхаарна. Харин гэрээ байгуулагдсанаас хойш 5-3 жил өнгөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж үзэхгүй.

5.4. 2015 оны 09 дүгээр сард тооцоо нийлсэн, 2017 оны 02 дугаар сард харилцан шаардлага бүхий үүргийг дуусгавар болгох гэрээ байгуулагдсан. “******* ******* ” ХХК хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас үүрэг гүйцэтгэхээс татгалзсан гэх тайлбар гараагүй. Мөн шаардах эрх тасалдаж, хариуцагчийг эрэн сурвалжлуулсан зэрэг үйл баримтаар хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан нь тогтоогдож байх тул хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ. 

 

ХЯНАВАЛ

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагч талын гаргасан гомдлын хүрэ******* хязгаарлахгүйгээр хэргийг хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч “******* ******* ******* ******* ******* ******* *******” ХХК нь хариуцагч “******* ******* ” ХХК-д холбогдуулан хөлсөөр ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлд , ам.доллар буюу 476,598, төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, “... “******* ******* ” ХХК нь “ ” ХХК-ийн хувьцаа, түүнд ногдох эрхийг шилжүүлэн авснаар компанийн хүлээх үүргийг түүний өмнөөс гүйцэтгэх үүрэг үүсэхгүй, ... нэхэмжилж буй төлбөр нь 2011, 2012 онд хамаарах ажил үйлчилгээтэй холбоотой төлбөр, ... Арбитрын шүүхээр шийдвэрлүүлэх зүйтэй ...” гэх үндэслэл заан татгалзаж, маргажээ.

“ ******* ******* *******” ХХК-ийн оноосон нэр “******* ******* ******* ******* ******* ******* *******” болж өөрчлөгдсөнийг 2020 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгэсэн байна. /хх-6 ар тал/

 

3. “ ******* ******* *******” ХХК /хуучин нэрээр/ нь “- ” болон “ ” ХХК /групп компани/ нарын хооронд байгуулагдсан 2008 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн Нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөх үйлчилгээ үзүүлэх гэрээгээр ажиллагч нь нягтлан бодох бүртгэл, татварын зөвлөгөө өгөх үйлчилгээ үзүүлэх, ажиллуулагч нь сард 2,950 ам.долларын хөлс төлөх нөхцөлийг харилцан тохиролцсон байна. /хх-21-28/

 

4. Гэрээний талууд 2015 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр тооцоо нийлж, 2014 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар “- ” болон “ ” ХХК-ийн “******* ******* ******* ******* ******* ******* *******” ХХК-д төлбөл зохих үлдэгдэл хөлс 148,236 ам.доллар болохыг харилцан зөвшөөрч, гарын үсэг зурж баталгаажуулжээ. /хх-29-30/

 

5. Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоож, тэдгээрийн хооронд хөлсөөр ажиллах гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн нь Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1 дэх хэсэгт нийцсэн.

 

6. Хэрэгт 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэрээ” авагдсан байна. Шүүх уг гэрээг үндэслэн дээрх “- ” болон “ ” ХХК-ийн хөлсөөр ажиллах гэрээний дагуу хөлс үүргийг “******* ******* ” ХХК шилжүүлэн авсан гэж дүгнэхдээ гэрээний 1.6, 2.5, 2.8, 3.2 дахь заалтыг зөв тайлбарлан, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв хэрэглэсэн байна.

6.1. Тодруулбал, “Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэрээ”-ний нэг тал АНУ-ын иргэн с Мэйс, АНУ-ын Колорадо мужийн хуулийн этгээд болох ЛЛС, Швейцарь улсын хуулийн этгээд болох эм Эй жи компани, Монгол Улсын хуулийн этгээд “ ” ХХК, нөгөө талаас Монгол Улсын хуулийн этгээд “******* ******* Девелопмент ” ХХК нар харилцан тохиролцон гэрээ байгуулсан байх ба гэрээний 1.6-д гэрээний дагуу “ ” ХХК-ийн хувьцаа 100 хувь шилжсэнээр энэ гэрээний хавсралтад тусгагдсан тус компанийн өр төлбөр, хувьцаагаа даган хамт шилжихийг талууд хүлээн зөвшөөрч, 2.5, 2.8, 3.2 дахь заалтаар ФДМ нь хувьцаа эзэмшигч болон с Мэйс нарыг санхүүжилтийн гэрээ болон түүнтэй холбоотой бусад гэрээний дагуу хүлээсэн аливаа үүргээс бүрэн чөлөөлөгдөх, хавсралтад дурдсан өр төлбөртэй холбоотой ямар нэг эрх зүйн маргаан, нэхэмжлэл, хариуцлагаас чөлөөлөх үүргийг хүлээн зөвшөөрсөн байна. /хх-61/ Гэрээний хавсралтын 11-т /өр төлбөр гэсэн баганын/ Ай ******* Эс /IFS/ ХХК санхүүгийн тайлан, зөвлөгөө, дүн ,” гэж тусган талууд баталгаажуулжээ. /хх-63-64/

6.2. Анхан шатны шүүх дээрх нотлох баримтыг үндэслэн “******* ******* Девелопмент ” ХХК нь Иргэний хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч “- ” болон “ ” ХХК-ийн өрийг шилжүүлэн авсан гэж үзсэн нь зөв.  

Учир нь эзэмшигч буюу “******* ******* ******* ******* ******* ******* *******” ХХК, үүрэг гүйцэтгэгч “- ” болон “ ” ХХК нарын хооронд өрийг гуравдагч этгээд “******* ******* Девелопмент ” ХХК-д шилжүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулаагүй байна. Гэхдээ эзэмшигч нь үүрэг гүйцэтгэгчээс өрийг гуравдагч этгээдэд шилжүүлс******* маргаагүй нь Иргэний хуулийн 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсгийн “Эрх олгогдоогүй этгээдийн хийсэн үйлдлийг бүрэн эрх бүхий этгээд хожим дэмжин зөвшөөрсөн бол уг үйлдлийг төгөлдөр гэж үзнэ” гэж заасанд хамаарна. Иймд мөн хуулийн 123 дугаар зүйлийн 123.8 дахь хэсэгт заасан журмын дагуу тухайн хэлбэрээр гэрээ байгуулахыг шаардахгүй тул энэ талаарх хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардах эрх, хариуцагчийн үүргийн талаар дүгнэхдээ Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийн заалтыг хэрэглэснийг буруутгахгүй. Харин хуулийн 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсэгт баримталсан нь оновчгүй байгаа боловч шийдэлд нөлөөлөхгүй учир өөрчлөлт оруулах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

8. Хариуцагч нь “... гэрээний шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан, шүүх хэргийн харьяалал зөрчсөн” гэх үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан байна.

8.1. Нэхэмжлэгч тал 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн “Харилцан шаардлага бүхий үүргийг тооцож дуусгавар болгох гэрээ”-ний үүргийн гүйцэтгэлийг хариуцагчаас гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Уг гэрээгээр маргаан гарвал арбитраар шийдвэрлэхээр тохиролцоогүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийг шүүх шийдвэрлэсэн нь зөв. Харин Арбитрын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 10.4 , 10.1 дэх хэсгийг тайлбарлан хэрэглэж хариуцагчийг хэргийн харьяаллын талаар маргах эрхээ алдсан гэх шүүхийн дүгнэлт буруу байгааг давж заалдах шатны шүүхээс залруулан дүгнэх боломжтой гэж үзлээ. 

8.2. Шүүх хэрэгт авагдсан Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 181/ШШ2020/02893 дугаартай “******* ******* ” ХХК-ийг эрэн сурвалжлуулах тухай шийдвэр, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн хариуцагч компанийн үйл ажиллагаа явуулж буй хаягийг тогтоосон тодорхойлолт зэргийг үндэслэн нэхэмжлэгч талын гэрээний үүргийн шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацааг тасалдсан гэж дүгнээд, уг хугацааг дахин шинээр тоолж, хэргийг хянан шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.7, 75 дугаар зүйлийн 75.2.1-д заасныг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

 

Иймээс хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 18-ны өдрийн 181/ШШ2023/02880 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч талаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2,540,940 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

                   

 

 

          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    М.БАЯСГАЛАН

 

   ШҮҮГЧИД                                    Ш.ОЮУНХАНД

 

    Ч.ЦЭНД