Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00150

 

 

 

 

 

2024 оны 01 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2024/00150

 

 

 

2024 01 17 210/МА2024/00150

 

Э.М-, Ц.Э-, Т.Б-,

Б.Б- нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Т.Гандиймаа, Э.Энэбиш нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 09-

ний өдрийн 101/ШШ2023/04902 дугаар шийдвэртэй

Э.М-, Ц.Э-, Т.Б-, Б.Б- нарын нэхэмжлэлтэй,Б.Л-д холбогдох,

Гэм хорын хохиролд 4,829,290 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдолд үндэслэн шүүгч Э.Энэбиш илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхтуяа, хариуцагчийн өмгөөлөгч З.Бат-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Гүррагчаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:Б.Л- нь 2022 оны 08 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 хороо, П- ШТС-ын баруун талд Р-маркийн автомашинтай замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Э.М-гийн Н ж- маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гаргаж, хохирол учруулсан. Тээврийн прокурорын газрын -Хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай тогтоолоор Б.Л-ын буруугаас зам тээврийн осол гарч, бусдын эд хөрөнгө, эрүүл мэндэд хохирол учруулсныг тогтоосон. Хөрөнгийн үнэлгээний тайлангаар Н ж- маркийн автомашинд 14,042,400.00 төгрөгийн хохирол учирсныг тогтоосон. П- даатгал ХХК-аас хохирлын 80 хувь 11,233,920.00 төгрөгийг олгосон.

Уг зам тээврийн ослын улмаас автомашинд зорчиж явсан Ц.Э-, н.Б нар хөнгөн гэмтэл авч үзлэг, оношлогоонд хамрагдаж сэргээн засах төвд эмчлүүлсэн. Иймд тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 14,042,400.00 төгрөгөөс үлдэх 2,808,480 төгрөг, үнэлгээний хөлс 647,000 төгрөг, оношилгооны төлбөр 95,000 төгрөг, шүүх эмнэлгийн төлбөр 54,000 төгрөг, компьютер зураг авахуулсны төлбөр 350,000 төгрөг, журмын хашааны төлбөр 325,000 төгрөг, сэргээн засах төвд эмчлүүлсний төлбөр 454,000 төгрөг, эм 95,810 төгрөг, нийт 4,829,290 төгрөгийн зардал гарсан. Энэ зардлыг хариуцагчБ.Л-гаас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга: 2022 оны 08 сарын 14-ний өдөр гарсан зам тээврийн осолд 1-автобусны жолооч О.Б- бид хоёрыг Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Уг автобусны жолооч бид хоёрт торгох шийтгэл оногдуулсан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийн агуулга: Хариуцагчийн өмгөөлөгчтэй санал нэг байна. Нэхэмжлэлийн шаардлага төлөхгүй байх нь зөв гэж бодож байна гэжээ.

 

4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1, 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар хариуцагчБ.Л-ас 4,007,880 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.М-, Т.Б-, Ц.Э- нарт олгож, нэхэмжлэлээс 804,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч Б.Б-ын 17,410 төгрөг гаргуулах шаардлагаас татгалзсаныг дурдаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 92,220 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 79,076 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

5. Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: Шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэдээ Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол"-ыг үндэслэл болгожээ. Тээврийн цагдаагийн албанаас шалгасан гомдол мэдээлийн материалд 2022 оны 09 сарын 22-ны өдрийн 000 дугаартай мөрдөгчийн магадлагаанд жолооч Б.Л-ыг Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 12.3-т заасныг зөрчсөн гэж дүгнэсэн. Дээрх ослыг шалгах явцад Механик тээврийн сургуулийн 2022 оны 11 сарын 11-ний өдрийн 11/05 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2-т 0000 дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Б.Л-ыг зогсоох арга хэмжээ авсан... гэж, 4-т. маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний Дүрмийн 14.8-т дараахи тохиолдолд түр зогсохыг хориглоно. а/ уулзвар, гарц дээр болон уулзварт 20м, гарцад 10-ээс ойр зайд гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэж дүгнэсэн байдаг.

Зам тээврийн осол гарах шалтгаан нөхцлийг бүрдүүлсэн 1- маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Б-ид Зөрчлийн тухай хуулиар торгох шийтгэл оногдуулсан, тэрээр өөрийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдлээ хүлээн зөвшөөрч, торгуулиа төлсөн нь тогтоогддог. Гэтэл зам тээврийн осол гарах шалтгаан нь автобусны жолооч О.Б-ийн буруутай үйлдлээс үүдэлтэй нь тогтоогдсон байхад зөвхөн Б.Л-ыг буруутгаж, шинжээчийн дүгнэлтээсБ.Л-д холбогдох хэсгийг шийдвэрийн үндэслэл болгосныг зөвшөөрөхгүй байна. Иймд зам тээврийн ослоос үүдсэн хохирлыг зөвхөнБ.Л-ас гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шийдвэр хууль болон шударга ёсонд нийцэхгүй гэж үзэж энэхүү гомдлыг гаргаж, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

 

6. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга: Тухайн үед урд талын автобус зогсож, үүний дараа миний жолоодож явсан автомашин зогссон. Гэтэл араасБ.Л- нь автомашинаараа мөргөсөн. Манай автомашиныгБ.Л- нь автомашинаар мөргөсөн учир түүнээс хохирлоо нэхэмжилсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хянан үзэж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч Э.М-, Ц.Э-, Т.Б-, Б.Б- нар нь хариуцагчБ.Л-д холбогдуулан гэм хорын хохиролд 4,829,290 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтыг зөв тогтоожээ.

 

4. ХариуцагчБ.Л- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас нэхэмжлэгч нарын эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулсан шалтгаант холбоог шүүх зөв тогтоож, хохирлыгБ.Л-ас гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэсэн нь гэм хор учруулснаас үүсэх үүрэгт хамаарах Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасанд нийцсэн байна.

 

5. Хэрэгт авагдсан Тээврийн Прокурорын газрын  Хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах тухай  прокурорын тогтоолд дурдсанаарБ.Л- нь 2022 оны 08 сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Р маркийн- тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3, 12.4-т заасныг зөрчсөний улмаас Б.Б-ын жолоодож явсан Н ж-маркийн 00-01 улсын дугаартай тээврийн хэрэгсэл, мөн автобусны буудалд зогсож байсан О.Б- жолоочтой N маркийн автобусыг тус тус мөргөж зорчигч Ш.Л, Т.Б-, Ц.Э- нарын эрүүл мэндэд хохирол учруулсан нь тогтоогдсон байна. /1хх 7-8, 197-198/

Тээврийн цагдаагийн албанаас 2022 оны 11 сарын 16-ны өдрийн 0214897 дугаар шийтгэлийн хуудсаар Б.Л-ыг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 51-д зааснаар 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсныг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  000000 дугаар захирамжаар шийтгэлийг хэвээр үлдээжээ. /1хх 165, 2хх 29/

 

6. Хариуцагч давж заалдах гомдолдоо ...1-автобус түр зогсохыг хориглосон газар зогссон нь осол гарахад нөлөөлсөн, автобусны жолооч О.Б- мөн шийтгэл хүлээсэн буруутай, хохирлыг ганцаараа хариуцахгүй гэх агуулгаар гомдол гаргажээ.

Хэргийн баримтаар 1-Нанжинг маркийн тээврийн хэрэгслийн жолооч О.Б-ийг Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 35.1-д зорчих хэсэг дээр түр, удаан зогсоох журам зөрчиж бусад тээврийн хэрэгслийн хөдөлгөөнд саад болсон зөрчил гаргасан үйлдэлд нь 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ. /1хх 61/

О.Б- нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруутай үйлдэлдээ хуулийн хариуцлага хүлээсэн ньБ.Л-г гэм хорын хохирол арилгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй. Өөрөөр хэлбэл,Б.Л-гийн гаргасан зам тээврийн осол нь бие даасан хууль зүйн факт гэж үзэж төрийн эрх бүхий байгууллагаас гэм буруутай үйлдэлд нь хууль зүйн хариуцлага хүлээлгэсэн тул уг гэм буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч нарт учирсан хохирлыг багасгах үндэслэлгүй байна. Энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг нь хүлээн авах үндэслэлгүй.

 

7. Дээрх ослын улмаас нэхэмжлэгч Э.М-гийн өмчлөлийн Н ж- маркийн тээврийн хэрэгсэлд 14,042,400 төгрөгийн хохирол учирч, даатгагч П- даатгал ХХК-аас 11,233,920 төгрөгийн нөхөн төлбөрийг нэхэмжлэгчид олгосон, уг хохиролтой холбоотой нэхэмжлэгч 1,067,000 төгрөгийн зардал гаргасан нь хэрэгт нотлох баримтаар авагджээ.

Иймд анхан шатны шүүх нөхөн төлбөрийн зөрүү 2,808,480 төгрөг, зардал 1,067,000 төгрөг, нийт 3,875,480 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь зөв. /1хх 24-29, 30, 33-35, 148, 229-230/

 

8. Хэрэгт авагдсан Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 08 сарын 24-ний өдрийн 11276, 11274 дүгээр шинжээчийн дүгнэлтээр Т.Б-, Ц.Э- нарын биед хөнгөн гэмтэл учирсан нь тогтоогдсон. Шүүх эмнэлгийн төлбөр 16,000 төгрөг, шинжилгээний төлбөр 38,000 төгрөг, эмийн төлбөр 78,400 төгрөг, нийт 132,400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгч Т.Б-, Ц.Э- нарт олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ. Иймд уг хохирлыг хариуцахгүй гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй. /1хх112-113,139-140/

 

9. Нэхэмжлэгч Э.М- эд хөрөнгөд учирсан хохирлоо, нэхэмжлэгч Т.Б-, Ц.Э- нар эрүүл мэнддээ учирсан хохирлоо тус тус хариуцагчаас гаргуулахаар шаардсан байхад шүүх нэхэмжлэгч нарын шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт нийцээгүй байна. Иймд нэхэмжлэгч нарын шаардлагын хэмжээнд буюу хариуцагчБ.Л-ас нийт 4,007,880 төгрөг гаргуулж, үүнээс нэхэмжлэгч Э.М-д 3,875,480 төгрөг, нэхэмжлэгч Т.Б-, Ц.Э- нарт 132,400 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэлээс 804,000 төгрөгт холбогдох хэсгийг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

10. Дээрх үндэслэлээр хариуцагч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрт найруулгын өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 сарын 09-ний өдрийн 101/ШШ2023/04902 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн

1 дэх заалтыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчБ.Л-ас 4,007,880 гаргуулан нэхэмжлэгч Э.М-д 3,875,480 төгрөг, нэхэмжлэгч Т.Б-, Ц.Э- нарт 132,400 төгрөгийг тус тус олгож, нэхэмжлэгч нарын нэхэмжлэлээс 804,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, хариуцагч талын давж заалдах гомдлыг хангахгүй орохисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч Б.Л-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 47,913 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

 

Э.ЭНЭБИШ