Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 246

 

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга  Э.Энх-Учрал,

Улсын яллагч Б.Дэлгэрмаа,

Хохирогч В.М, түүний өмгөөлөгч Н.О

Иргэний нэхэмжлэгч С.О,

Иргэний хариуцагч Ө.М,

Шүүгдэгч М.Э, түүний өмгөөлөгч Б.Уранчимэг, Б.Өлзий-Орших нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1803007210476 дугаартай 1 хавтас хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч, 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр хянан хэлэлцэв.

  Шүүгдэгчийн биеийн байцаалт:

  А  овогт Мн Эн, Монгол Улсын иргэн, 1997 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Ховд аймаг Чандмань суманд төрсөн, 22 настай, эмэгтэй, дээд боловсролтой, гоо сайханч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Амины орон сууцын 3 дугаар гудамж 39 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, регистрийн дугаар: ,

 Шүүгдэгч М.Э нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 07 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Ав Хайрхан худалдааны төвийн хойд талын замд  Toyota Prius 20 маркийн 24-50 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Nissan Sunny маркийн 78-83 УНЭ улсын дугаартай, Toyota Prius 11 маркийн 03-17 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Nissan Sunny маркийн 78-83 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч В.Мийн эрүүл мэндэд хүнд, О.Жвийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                              ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.э  мэдүүлэхдээ:

  Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж ярих зүйлгүй. Би 3.165.000 төгрөгийг хохирогч В.Мөнх-Ундраад, 2.000.000 төгрөгийг иргэний нэхэмжлэгч Болдбаатарт төлсөн. Цаашид гарах зардлыг төлөх болно гэв.

     Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч В.М мэдүүлэхдээ:

     2018 оны 8 дугаар сарын 26-ны өдөр 07 цагийн үед дэлгүүр орох гээд машины зүүн талын урд хаалгаар бууж байх үед машинд мөргөгдөж унасан. Миний зүүн талын хөл гэмтэж хагалгаанд орсон. 2018 оны 9 дүгээр сарын 27-нд дахин хагалгаанд орсон. 2019 оны 01 дүгээр сарын 7-нд 3 дахь удаагаа хагалгаанд орсон. Эмчилгээний  зардалд нийт 5.291.000 төгрөг авсан. Цаашид маш их эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа, хөдөлмөрийн чадвараа 79 хувь алдсан. Одоо би осол гарснаас хойш 2018 оны 8 дугаар сарын 26-наас 2019 оны 2 дугаар сарын 25-ныг хүртэл авч чадаагүй цалин болох 6.000.000 төгрөгийг нэхэмжилж байна. Би сарын 1 сая төгрөгийн цалин авдаг байсан, мөн цаашид гарах эмчилгээний зардлыг тус тус нэхэмжилнэ.

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч С.О  мэдүүлэхдээ:

         Миний автомашинд 377.500 төгрөгийн эвдрэл учирсаныг, журмын хашааны төлбөрт 85.000 төгрөгийг, үнэлгээ хийлгэсний төлбөрт 37.000 төгрөг, нийтдээ 499.500 төгрөгийг төлүүлж авсан гэв.

         Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний хариуцагч Ө.М мэдүүлэхдээ:

         Автомашины эзэмшигч нь би юм. Иргэний нэхэмжлэгч С.Очирпүрэвт машины эд ангийн эвдрэлийн хохирол болон хохирогч В.Мөнх-Ундраагийн эмчилгээний зардалд нийт 5.291.000 төгрөгийг төлсөн. Иргэний нэхэмжлэгч Б.Б т 2 сая төгрөгийг төлсөн. Цаашид гарах  төлбөрийг төлөх болно гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:      

     Хохирогч В.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

     ...би жолоочийн хажуу талын суудал дээр бага хүүхдээ тэврээд сууж явсан...   хаалгаа онгойлгоод машинаас буугаад хаалгаа хаах гэж байтал гэнэт миний зүүн талаас нэг машин хурдтай орж ирээд миний хөлийг мөргөснөөс болж би газар шидэгдэж унасан...гэжээ. /хх-23-28/,

 Иргэний нэхэмжлэгч Э.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Би замын урд талд баруун гар талаа шахаад зогсож байсан...5 орчим минутын дараа миний машины араас машин ирж мөргөсөн...Энэ ослоос болж миний машины зүүн хойд тал тэр чигээрээ, мөн зүүн урд тал бага зэрэг эвдэрсэн байгаа. Миний зогсож байсан замд машины хөдөлгөөн бараг байхгүй сийрэг байсан, гадаа гэгээ орчихсон, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан...гэжээ. /хх-73-74/,

  Иргэний хариуцагч Ө.М ммөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

  Энэ машин миний эзэмшилийн машин байгаа юм...Би тэр үед өөрийнхөө машиныг охин М.Энхзулаар жолоодуулан, өөрөө эхнэрийн хамт машин дотор сууж явж байсан... Манай машин Баянхошууны тойргоор баруун гар тийш эргэж байтал замын голд замын эвдэрсэн нүх харагдсан, тэгээд л манай охин тэр нүхийг тойрч гарах гэж огцом дарах үед замын 1-р эгнээнд зогсож байсан машинаас хүн бууж байгаа харагдсан, тэгтэл манай охин тэр хүнийг машины зүүн урд хаалгатай хамаж мөргөөд цаашаа явж тэр машины урд зогсож байсан өөр нэг машины хойд талыг мөргөж зогссон...Би охиныхоо өмнөөс бусдад учруулсан хохирлоо төлж барагдуулж байгаа...гэжээ. /хх-76-77/,

        Иргэний нэхэмжлэгч С.О мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

   2018 оны 08-р сарын 26-ны өдрийн өглөөний 07 цаг 20 минутийн үед би Ниссан-Санни маркийн 78-83 УНЭ улсын дугаартай автомашинтайгаа Баянхошууны тойргийн уулзварын зүүн талын Ав-Хайрхан үйлчилгээний төвийн хойд талын зам дээр дөнгөж зогсоод манай эхнэр Мөнх-Ундраа машины зүүн урд хаалгаар хүүхдээ тэврээд буугаад хаалгаа буцааж хаах гэж байтал нь гэнэт миний машины зүүн хойд талаас хурдтай машин орж ирээд манай эхнэрийг эхэлж мөргөж газар унагаад, дараад нь онгорхой байсан машины зүүн урд хаалгыг хамаж мөргөөд тэр чигээрээ зогсолгүй цаашаа яваад миний өмнө зогсож байсан саарал өнгийн Тоёота-Приус маркийн машиныг зүүн хойд талыг мөргөж зогссон...Миний машины зүүн тал эвдэрсэн байгаа. Осол болох үед миний зогсож байсан замд машины хөдөлгөөн бага, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан...гэжээ. /хх-84-85/,

      Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

 2018 оны 08-р сарын 26-ны өдрийн өглөөний 07 цаг 10 минутийн үед би нөхрийнхөөТоёота-Приус маркийн 24-50 УБН улсын дугаартай автомашинтай 21-р хорооллоос Баянхошууны Хөтөлд байх гэр лүүгээ харихаар явж байсан. Машиныг манай охин М.Энхзул жолоодож явсан, харин би жолоочийн хажуу талын суудал дээр сууж явсан, нөхөр маань арын суудал дээр сууж явсан. Тэгээд манай машин Баянхошууны хуучин эцсийн замаар урдаасаа хойшоо явж байгаад уулзвараар баруун гар тийш эргэтэл замын голд замын эвдэрсэн нүх харагдах шиг болсон, тэгээд л машин барьж явсан манай охин сандраад явчих шиг болоод замын энэ үед 1-р эгнээнд зогсож байсан машинаас хүн бууж байгаа харагдсан, тэгтэл манай машин машинаас бууж байсан хүнийг хаалгатай нь хамт мөргөөд, цаашаа яваад тэр машины урд зогсож байсан машины араас мөргөж зогссон...гэжээ. /хх-87-88/,

   Шүүгдэгч  М.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ:

  2018 оны 08-р сарын 26-ны өдрийн өглөөний 07 цаг 05 минутийн үед би аав Мягмарын эзэмшлийн Тоёота-Приус маркийн 24-50 УБН улсын дугаартай автомашинаа жолоодоод 21-р хорооллоос Баянхошууны Хөтөлд байх гэр лүүгээ харих гэж явж байсан. Тэгээд Баянхошууны хуучин эцсийн замаар урдаасаа хойшоо чигтэй замынхаа 1-р эгнээгээр 30-40 км/цагийн хурдтай явж байгаад Баянхошууны тойргийн уулзвараар баруун rap тийш эргэж байтал замын дунд хэсэгт зам эвдэрсэн нүх харагдахаар нь тэр нүхийг дөнгөж тойрч гараад миний машин эгцрэх үед гэнэт замын 1-р эгнээнд зогсож байсан машины урд талын хаалга нээгдэж нэг эмэгтэй хүн урд талын хаалгаар бууж байгаа харагдахаар нь сандраад машинаа зогсоож чадалгүй тэр машины зүүн урд хаалгыг мөргөж, уг хаалгаар бууж байсан хүнийг бас мөргөсөн, тэгэнгүүтээ цаашаа яваад эхний мөргөсөн машины урд зогсож байсан машины зүүн хойд талыг мөргөж зогссон...Манай аав Мягмарын эзэмшлийн автомашин байгаа юм...Осол болох үед миний явж байсан замд машины хөдөлгөөн бага, сийрэг, үзэгдэх орчин чөлөөтэй сайн харагдаж байсан...гэжээ. /хх-183-184/,

 Шүүх эмнэлгийн шинжээчийн №10683 тоот актын дүгнэлтэнд:

 Хэсэг газрын үзлэгт: зүүн шилбэний ясны хугарлын түвшинд аппарат байрлуулсан, ариун боолттой. Зулайн зүүн урд хэсгийн хуйханд Зсм мэс заслын 4-5 ширхэг оёдол бүхий шархтай. Зүүн бугуй, сарвууны ар, гадна хэсэгт 2x0.2см хүртэл хэмжээний 10-11 ширхэг хүрэн бор өнгийн тав бүхий зураасан зулгаралтуудтай, хөх өнгийн эмийн бодис түрхсэн. Баруун гуяны доод хэсэгт 4x2.5см, шилбэний дунд дотор хэсэгт 7х6см хүрэн ягаан өнгийн цус хуралттай.

Дүгнэлт:

1. В.М -н биед зүүн шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрөөтэй бяцарсан ил хугарал, зүүн шилбэний эдийн дутагдал үүсгэсэн хууларсан шарх, булчин, шөрмөсний урагдал, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн бугуй, сарвуунд зулгаралт, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2.  Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.20-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварынййй тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт эмчилгээний үр дүнгээс хамаарна гэжээ./хх-137/,

  • үүх эмнэлгийн шинжээчийн  №10681 тоот актын дүгнэлтэнд:

Хэсэг газрын үзлэгт: духны баруун хэсэгт 2,5x4 см хөхөлбөр өнгийн цус хуралттай.

  •  

1. О.Ж н биед тархи доргилт, духанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

  1.  
  2. тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг

түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

  1.  

5. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна гэжээ. /хх-141/,

2018 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн 618 дугаар шинжээчийн дүгнэлтэнд:

1.Тоёота-Приус маркийн 24-50 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож

 явсан М.Э  нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.2.Ниссан-Санни маркийн 78-83 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийг

 жолоодож явсан С.Очирпүрэв нь нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.5. Түр зогсохыг хориглох тохиолдол: а/ уулзвар, гарц дээр буюу түүнд 20 метрээс ойр зайд (тусгаарлах зурвас буюу тэнхлэгийн үргэлжилсэн шугамтай Т-хэлбэрийн уулзвар, гарцын хөдөлгөөн огтлолцохгүй хэсэг дээр зогсохоос бусад тохиолдолд)- гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

  1.  

жолоодож явсан Э.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

4.3орчигч В.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн

 заалт зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

  1.  

осол болсон гэх газрын уулзварт нүхэн эвдрэлтэй байх нь уг осол гарахад нөлөөлсөн байх үндэслэлтэй байна.

6. Зам тээврийн осол гарахад зам орчны нөхцөл байдал нөлөөлөөгүй байна гэжээ. /хх-171/,

Шүүгдэгч М.Э  эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-197/, зам тээврийн осол, хэргийн газрын үзлэг тэмдэглэл, гэрэл зураг болон хэмжилтийн бүдүүвч зураг /5-17/,  бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.

           Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, Шүүхийн шинжилгээний үндэсний төвийн шинжээчийн 10681, 10683,  мөн мөрдөгчийн магадлагаа №618 дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлага бүхий, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвартай, эрх бүхий мэргэжлийн шинжээчид гаргасан байх тул үнэн зөвд тооцож, прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч М.Энхзул гэм буруутай эсэхэд эрх зүйн дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэсэн болно.      

 Шүүгдэгч М.Э нь 2018 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 07 цаг 25 минутын үед Сонгинохайрхан дүүргийн 8 дугаар хороо Ав Хайрхан худалдааны төвийн хойд талын замд Toyota Prius 20 маркийн 24-50 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-т заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас Nissan Sunny маркийн 78-83 УНЭ улсын дугаартай, Toyota Prius 11 маркийн 03-17 УБМ улсын дугаартай тээврийн хэрэгслүүдийг мөргөж, Nissan Sunny маркийн 78-83 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгслийн зорчигч В.Мөнх-Ундраагийн эрүүл мэндэд хүнд, О.Жавхланпүрэвийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь            

  Хохирогч В.М “...би хаалгаа онгойлгоод машинаас буугаад хаалгаа хаах гэж байтал гэнэт миний зүүн талаас нэг машин хурдтай орж ирээд миний хөлийг мөргөснөөс болж би газар шидэгдэж унасан...” гэх  мэдүүлэг /хх-23-28/,

Иргэний нэхэмжлэгч Э.Б ”...миний машины араас машин ирж мөргөсөн. Энэ ослоос болж миний машинд их хэмжээний хохирол учирсан байгаа...” гэх мэдүүлэг /хх-73-74/,

Иргэний хариуцагч Ө.М “...манай охин тэр нүхийг тойрч гарах гэж огцом дарах үед замын 1-р эгнээнд зогсож байсан машинаас хүн бууж байгаа харагдсан, тэгтэл манай охин тэр хүнийг машины зүүн урд хаалгатай хамаж мөргөөд, цаашаа явж тэр машины урд зогсож байсан өөр нэг машины хойд талыг мөргөж зогссон...” гэх мэдүүлэг /хх-76-77/,

Иргэний нэхэмжлэгч С.О “...миний машины зүүн хойд талаас хурдтай машин орж ирээд манай эхнэрийг эхэлж мөргөж газар унагаад, дараад нь онгорхой байсан машины зүүн урд хаалгийг хамаж мөргөөд, тэр чигээрээ зогсолгүй цаашаа яваад миний өмнө зогсож байсан саарал өнгийн Тоёота-Приус маркийн машиныг зүүн хойд талыг мөргөж зогссон...” гэх мэдүүлэг /хх-84-85/,

Гэрч Б.Д “...замын голд замын эвдэрсэн нүх харагдах шиг болсон, тэгээд л машин барьж явсан манай охин сандраад явчих шиг болоод замын энэ үед 1-р эгнээнд зогсож байсан машинаас хүн бууж байгаа харагдсан, тэгтэл манай охин  машинаас бууж байсан хүнийг хаалгатай нь хамт мөргөөд, цаашаа яваад тэр машины урд зогсож байсан машины араас мөргөж зогссон...” гэх мэдүүлэг /хх-87-88/, \

“...В.М н биед зүүн шаант, тахилзуур ясны дээд 1/3-ийн зөрөөтэй бяцарсан ил хугарал, зүүн шилбэний эдийн дутагдал үүсгэсэн хууларсан шарх, булчин, шөрмөсний урагдал, зулайн хуйханд няцарсан шарх, зүүн бугуй, сарвуунд зулгаралт, баруун гуя, шилбэнд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...” гэх шүүх эмнэлгийн шинжээчийн №10683 дугаартай дүгнэлт,

  1. 1.Тоёота-Приус маркийн 24-50 УБН улсын дугаартай тээврийн хэрэгслийг

жолоодож явсан М.Энхзул нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2 “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна...” гэх мөрдөгчийн №618 дугаартай магадлагаа,

Шүүгдэгч  М.Э“...замын дунд хэсэгт зам эвдэрсэн нүх харагдахаар нь тэр нүхийг дөнгөж тойрч гараад миний машин эгцрэх үед гэнэт замын 1-р эгнээнд зогсож байсан машины урд талын хаалга нээгдэж нэг эмэгтэй хүн урд талын хаалгаар бууж байгаа харагдахаар нь сандраад машинаа зогсоож чадалгүй тэр машины зүүн урд хаалгыг мөргөж, уг хаалгаар бууж байсан хүнийг бас мөргөсөн, тэгэнгүүтээ цаашаа яваад эхний мөргөсөн машины урд зогсож байсан машины зүүн хойд талыг мөргөж зогссон...” гэх мэдүүлэг зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдсон байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт хуульчлан тогтоосон бөгөөд шүүгдэгч М.Энхзул тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан Захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 9.2-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад бий болохыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөнөөс зам тээврийн осол гарч, уг ослын улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байна.

Тээврийн прокурорын газраас шүүгдэгч М.Э н гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас С.Очирпүрэвийн  “ниссан санни” маркийн 78-83 УНЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 377.500 төгрөгийн шууд хохирол, Э.Болдбаатарын Toyota pruis 11 маркийн 03-17 улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 2.615.000 төгрөгийн шууд хохирол,   зорчигч О.Жавхланпүрэвийн эрүүл мэндэд хөнгөн хохирол, зорчигч В.Мөнх-Ундраагийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцох эрх зүйн үндэслэлтэй байна.

Дээрх зам тээврийн осол хэргийн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол болон эд хөрөнгөнд эд ангийн эвдрэл учирсан нь энэ гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу хохиролд, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарын  эмчлүүлэхтэй болон эвдрэлийг засахад гарах зардал зэрэг нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагавар буюу хор уршигт тус тус тооцогдох юм.

Гэмт хэргийн улмаас учирсан хохиролд иргэний нэхэмжлэгч Э.Болдбаатар шүүгдэгч М.Энхзулаас 2.000.000 төгрөг хүлээн авсан, өөр нэхэмжлэх зүйлгүй, иргэний нэхэмжлэгч С.Очирпүрэв, хохирогч В.Мөнх-Ундраа нар машины эвдрэл болон эмчилгээний зардалд 5.291.000 төгрөгийг төлүүлж авсан нь нотлох баримтын хэмжээнд хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан шууд болон шууд бус хохирол бүрэн төлөгдсөн гэж шүүх дүгнэлээ.

Хохирогч В.М  осол гарснаас хойш 2018 оны 8 дугаар сарын 26-наас 2019 оны 2 дугаар сарын 25-ныг хүртэл авч чадаагүй цалин болох 6.000.000 төгрөгийг нэхэмжилсэн боловч хохирогч нь сард 1 сая төгрөгийн цалин авдаг байсаныг нотлох баримт байхгүй, 2017 оны 01 дүгээр сараас 2018 оны 04 дүгээр сарын 20-ныг хүртэл хугацаанд сар бүр янз бүрийн хэмжээгээр цалин гэж мөнгө дансанд ордог байсан боловч хэний эзэмшлийн данснаас хөдөлмөрийн гэрээгээр, эсхүл хөлслөх гэрээгээр гэдэг нь тодорхойгүй байх ба 2018 оны 8 дугаар сарын 26-наас 2019 оны 2 дугаар сарын 25-ныг хүртэл ямар ажил эрхэлж цалин авч байсан талаарх баримтаа гаргаж өгөөгүй тул хохирлын асуудлыг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Иймд хохирогч В.Мөнх-Ундраа өөрт учирсан бусад хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх журмаар нэхэмжлэх нь зүйтэй.

Шүүгдэгч М.Э  нь Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн болон хүнд хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх нэгэнт тогтоосон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан ялын төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 Зам тээврийн осол хэрэг нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгддэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэмт хэргийн хөнгөн ангилалд хамаарах бөгөөд шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байх ба шүүгдэгч хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж буй хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч М.Э дээрхи зүйл, хэсэгт заасан тээврийн хэрэгсэл тээврийн хэрэгэл жолоодох эрхийг хасаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой байна.

Шүүгдэгч М.Э  нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэргийн хамт нэг мөр шийдвэрлэвэл зохих баримт бүхий хохирол төлбөргүй, гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал төлбөргүй болохыг дурдав.