Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 02 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2024/00309

 

Э.Ц*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Т.Гандиймаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03866 дугаар шийдвэртэй

Э.Ц*******ын нэхэмжлэлтэй, ******* ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 50,785,811 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Э.Ц*******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Х*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Би өөрийн орон сууцтай болох зорилгоор ******* ХХК-тай 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр орон сууц захиалгаар бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр Баянзүрх дүүргийн ******* хороонд байрлалтай, апартмент-3 хотхоны ******* блок, ******* орц, *******т тоот, 34.71 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг захиалгаар бариулж, орон сууцны төлбөрт 45,123,000 төгрөгийг хариуцагчийн дансанд шилжүүлсэн.

1.2. Ажил гүйцэтгэгчээс захиалсан орон сууцыг 2021 оны 3 дугаар сарын 24-ний өдрөөс 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд барьж, 2022 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтад оруулахаар гэрээ байгуулсан. Гэтэл хариуцагч нь одоог хүртэл уг орон сууцыг бариагүй байхаас гадна өөр газар 1, 2 зэрэг барилгуудыг барьж, иргэдээс захиалга авсан. Миний хувьд хариуцагчтай удаа дараа уулзахаар очиход захирал нь гадуур ажилтай, гэрээ байгуулсан Ш.Д нь ажлаасаа гарсан. Харин тус компанийн хуулийн зөвлөхтэй уулзахад удахгүй барилгын ажил эхэлнэ гэсэн боловч уг барилгын ажил одоог хүртэл эхлээгүй. Тиймээс би орон сууцны төлбөрт төлсөн мөнгөө буцааж авъя гэхэд гэрээгээ хураалга 180 хоногийн дараа мөнгийн өгнө гэсэн. Би тус компанид итгэн гэрээ байгуулж мөнгө төлсөн боловч орон сууц байхгүй, мөнгөө ч буцааж авч чадахгүй 2 жилийн хугацаанд хохирч байна.

1.3. Гэрээний 2.2.6-д гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд 0,05 хувийн алдангийг захиалагч талд төлнө гэсний дагуу гүйцэтгэгч нь үүргээ биелүүлээгүй тул 2022 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс өнөөдрийг хүртэл үнийн дүнгийн 0,05 хувь буюу хоногийн 22,561 төгрөг бөгөөд /45,123,000*0,05%=22,561*251/, нийт алданги 5,662,8117 төгрөг болсон.

Иймд орон сууц захиалан бариулах гэрээг цуцалж, хариуцагчаас гэрээний дагуу төлсөн 45,123,000 төгрөг, алданги 5,662,811 төгрөг, нийт 50,785,8117 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч шүүхэд хариу тайлбар гаргаагүй болно.

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 20******* зүйлийн 205.1, 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 50,785,811 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Ц*******од олгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хараамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 411,879 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч ******* ХХК-аас 411,879 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ц*******од олгож шийдвэрлэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 8-д хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А 2023 оны 1******* сарын 13-ны өдөр ажлаасаа гарсан бөгөөд шүүх хуралдааныг товыг хариуцагчид мэдэгдээгүй, байгууллагын зүгээс шинээр итгэмжлэгдсэн төлөөлөгч томилох боломжгүй нөхцөл байдал үүссэн байхад шүүх хариуцагчийн эзгүйд хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй.

4.2. Шүүх хариуцагчийг шүүх хуралдаанд биечлэн оролцуулаагүй, талуудыг мэтгэлцэх зарчмаар хангаагүй, мөн бусдаас хууль зүйн туслалцаа авах боломж олгохгүйгээр хариуцагч ******* ХХК-аас 50,785,811 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э.Ц*******од олгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй.

Иймд шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

5. Давж заалдах гомдолд гаргасан нэхэмжлэгчийн тайлбарын агуулга:

5.1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2, 72.3 дахь хэсэгт заасан зохицуулалтын дагуу иргэний хэрэг үүссэнээс хойш 7 хоногийн дотор хариуцагч нэхэмжлэлийг гардаж авна, гардаж авснаас хойш 14 хоногийн дотор тайлбараа ирүүлэх ёстой. Гэтэл хариуцагч маш их дуудуулж, сүүлд албадан ирүүлэх захирамж гарсны үндсэн дээр 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр нэхэмжлэлийг гардаж авсан боловч хуульд заасан хугацаанд хариу тайлбараа ирүүлээгүй.

5.2. Иргэний хуулийн 52 дугаар зүйлийн 62.3, 63 дугаар зүйлийн 63.1, 64 дүгээр зүйлийн 64.1 дэх хэсэгт зааснаар н.Аод М ХХК-ийн зүгээс албан ёсоор хүчин төгөлдөр итгэмжлэл олгосон. Хэрэгт н.А ажлаасаа гарсан, ажлаа хаяад явсан талаар ямар ч баримт ирээгүй. Хэрэв н.А 2023 оны 1******* сарын 13-ны өдөр ажлаасаа гарсан бол Иргэний хуулийн 67 дугаар зүйлийн 67.5 дахь хэсэгт зааснаар төлөөлүүлэгч нь итгэмжлэлийг хүчингүй болгосон талаар төлөөлөгч болон гуравдагч этгээдэд шууд буюу хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэн даруй мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл хэрэгт мэдэгдсэн баримт байхгүй. 2023 оны 1******* сарын 28-ны өдөр хурал зарласан бөгөөд хариуцагч талд мэдэгдсэн боловч ирээгүй. Шүүхээс боломж олгож, шүүх хуралдааныг хойшлуулж, 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр товлосон. Энэ хуралдаанд мөн хариуцагч талаас ирээгүй тул нэхэмжлэгчээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар хүсэлт гаргаснаар шүүх хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн.

5.3. ******* ХХК-тай харилцсан тухай маш олон баримт хэрэгт авагдсан. ******* ХХК-ийн гаргасан давж заалдах гомдлын зарим агуулгыг ойлгохгүй байна. Шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох нөхцөлийг хангаж байна гэсэн боловч хууль зүйн үндэслэлээ бичээгүй. Гомдлын төгсгөлд анхан шатны шүүхийн 50,785,811 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулан нэхэмжлэгч Э.Ц*******од олгох тухай анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн байдаг. Ийм байдлаар 2 өөр агуулгатай гомдол гаргасан тул хаариуцагчийн гомдлыг хүлээж авах үндэслэлгүй. Анхан шатны шүүх хууль хэрэглээний хувьд алдаа зөрчил гаргаагүй тул шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад түүний гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д зааснаар шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

3. Нэхэмжлэгч Э.Ц******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 45,123,000 төгрөг, алданги 5,662,811 төгрөг, нийт 50,785,811 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

3.а. Талууд 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Орон сууц захиалан бариулах гэрээ байгуулж, уг гэрээгээр гүйцэтгэгч тал буюу ******* ХХК нь Баянзүрх дүүрэг, ******* хороо, апартмент-3 хотхоны ******* блокны ******* орц, 4 давхрын тоот, 34.71 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьж ашиглалтад оруулах, захиалагч буюу Э.Ц******* нь 1 м.кв-ийг 1,300,000 төгрөгөөр тооцон, нийт 45,123,000 төгрөг төлөхөөр харилцан тохиролцжээ. /хх-ийн 4-6/

Зохигчдын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан, гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

3.б. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан үүргээ биелүүлж, 2021 оны 03 дугаар сарын 24-ний өдөр орон сууцны төлбөрт 45,123,000 төгрөгийг ХААН банк дахь өөрийн 5131015047 тоот данснаас хариуцагчийн ХААН банк дахь 383000044603 тоот дансанд шилжүүлсэн болох нь шилжүүлгийн баримтаар нотлогдож байна. Харин хариуцагч нь орон сууцыг гэрээний 2.2.1-д заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй буруутай байна. /хх-ийн 8/

3.в. Хариуцагч нь гэрээгээр тохирсон орон сууцыг 2024 оны 4 дүгээр улиралд багтаан ашиглалтанд оруулахаар тохирсон боловч өнөөг хүртэл үүргээ биелүүлээгүй байх тул нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 22******* зүйлийн 225.1 дэх хэсэгт зааснаар гэрээнээс татгалзах эрхтэй.

Иргэний хуулийн 20******* зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүргийг хүлээдэг

3.г. Нэхэмжлэгч нь гэрээний үүргээ биелүүлсэн боловч хариуцагч орон сууцыг гэрээнд заасан хугацаанд ашиглалтад оруулаагүй, гэрээний үүрэг биелэгдэх нь тодорхойгүй, барилгын ажил зогссон, хариуцагч байгууллага өөр барилгын ажил эхлүүлсэн үйл баримт нэхэмжлэгчийн тайлбараар тогтоогдсон тул нэхэмжлэгч нь ажил гүйцэтгэх гэрээг цуцалж гэрээний дагуу шилжүүлсэн 45,123,000 төгрөгийг хариуцагч ******* ХХК-аас буцаан гаргуулахаар Иргэний хуулийн 22******* 225.1, 205 душаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

3.д. Анхан шатны шүүх Иргэний хуулийн 20******* зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* ХХК-аас 45,123,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Ц*******од олгож шийдвэрлэсэн зөв байна.

4. Нэхэмжлэгч Э.Ц******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан алданги 5,662,811 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан.

4.а. Гэрээний 2.2.6-д гүйцэтгэгч нь гэрээнд заасан хугацаанд орон сууцыг захиалагч талд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,05 хувийн алданги захиалагч талд төлнө... гэсэн талуудын тохиролцоо Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дахь хэсэгт заасан алдангийн зохицуулалтад нийцжээ.

Иймд нэхэмжлэгч нь хууль болон гэрээнд заасны дагуу хариуцагчаас гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотой алдангийг Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар шаардах эрхтэй.

4.б. Хариуцагч нь гэрээгээр орон сууцыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүрэг хүлээсэн бөгөөд уг үүргээ биелүүлээгүй тул анхан шатны шүүх гэрээний нийт үнийн дүнгээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6 дах хэсэгт зааснаар алдангид 5,662,811 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...шүүх хэрэг хянан шйидвэрлэх ажиллагааны журам ноцтой зөрчсөн буюу шүүх хуралдаанд хариуцагч талыг биечлэн оролцуулаагүй, талуудын мэтгэлцэх зарчмыг зөрчсөн, түүнчлэн бусдаас хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй... гэх агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

5.а. Хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Э.Ц******* нь хариуцагч ******* ХХК-д холбогдуулан тус шүүхэд 2023 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүх 2023 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр уг нэхэмжлэлд иргэний хэрэг үүсгэн, хариуцагчийг шүүхэд дуудан ирүүлэх тухай мэдэгдэх хуудсыг 2023 оны 09 дүгээр сарын 14, 09 дүгээр сарын 26-ны өдрүүдэд нэхэмжлэлд дурдсан хариуцагчийн оршин байх хаягт хүргүүлэхэд хариуцагч мэдэгдэх хуудсыг хүлээн авсан хэдий ч шүүхэд ирээгүй байх тул шүүгчийн 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 181/ШЗ2023/16410 дугаар хариуцагчийг албадан ирүүлэх тухай захирамж гаргажээ. /хх-ийн 14-15, 17/

5.б. Улмаар шүүх нэхэмжлэлийн хувийг хариуцагчид 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр гардуулж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход эдлэх эрх, хүлээх үүргийг тайлбарлан өгсөн боловч хариуцагч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасан хугацаанд хариу тайлбар гаргаагүй.

5.в. Шүүгчийн 2023 оны 1******* сарын 28-ны өдрийн 181/ШЗ2023/19990 дугаар хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх захирамжаар шүүх хуралдааныг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр товолж, шүүхийн мэдэгдэх хуудсыг 2023 оны 1******* сарын 28-ны өдөр хариуцагчийн оршин байх хаягт баталгаат шуудангаар хүргүүлэхэд н.Цэцэгдэлгэр гэдэг хүн мэдэгдэх хуудсыг гаргаж авсан. Түүнчлэн, шүүгчийн туслах 2023 оны 1******* сарын 28-ны өдөр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Аын 9997-8148 дугаарын утсанд шүүх хуралдааны тов мэдэгдэхэд За, ойлголоо гэсэн хариу өгсөн болох нь шүүхийн мэдэгдэх хуудас, шүүгчийн туслахын утсаар ярьсан тэмдэглэлээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 38-39/

Иймд хариуцагч нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй талаар хүсэлт болон холбогдох баримтыг ирүүлээгүй байхаас гадна хариуцагч шүүхээс шүүх хуралдааны товыг лавлах үүрэгтэй. Анхан шатны шүүх хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч тэрээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт заасанд нийцсэн байна. Энэ талаар гаргасан хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

Түүнчлэн, шүүх 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хэргийг хянан шийдвэрлэсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* зүйлийн 71.1, 71.2 дахь хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх 90 хоногийн хугацаанд хариуцагч нь хүсэлт гаргах, нотлох баримт гаргаж өгөх замаар мэтгэлцэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрсөн гэх анхан шатны шүүхийн дүгнэлтийг зөвшөөрөхгүй, анхан шатны шүүх мэтгэлцэх, хууль зүйн туслалцаа авах эрхээр хангаагүй гэх гомдол үндэслэлгүй.

Мөн хариуцагч байгууллагын төлөөлөгч солигдсон нь тухайн байгууллагын дотоод зохион байгуулалттай холбоотой тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах боломжгүй.

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн 181/ШШ2023/03866 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 411,879 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.БАЯСГАЛАН

ШҮҮГЧИД Т.ГАНДИЙМАА

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ