Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2023/02078

    2023         11            29                                           210/МА2023/02078                             

Д.*******гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Баясгалан даргалж, шүүгч Ш.Оюунханд, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/02532 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: Д.*******гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: “******* *******” ХК-д холбогдох,

Захиргаа удирдлагын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцон олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэнд илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цэвэгмид, С.Мандахтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Миний бие 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс “******* *******” ХК-ийн Захиргаа удирдлагын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан. “******* *******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №Б/******* тоот тушаалаар ажлаас үндэслэлгүй халсан.

1.2. Дээрх тушаалыг 2023 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр гардан авсан ба Хөдөлмөрийн тухай хуульд заасан журмын дагуу хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тухай ажил олгогчийн дээрх шийдвэрийг үндэслэлгүй гэж үзэж, “******* *******” ХК-ийн хөдөлмөрийн эрхийн маргаан таслах комисс болон Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн эрхийн маргаан зохицуулах гурван талт хороонд тус тус хандаж гомдол гаргасан боловч ...Талууд маргааныг урьдчилан шийдвэрлэх журмаар харилцан тохиролцоогүй... гэж хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэсэн тул шүүхэд хандсан.

1.3. Тус тушаалыг Монгол Улсын Үндсэн хууль, Хөдөлмөрийн тухай хууль болон  хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журамд нийцэхгүй шийдвэр гэж үзэж байна. Тушаалд Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 гэсэн заалтыг үндэслэл болгосон. Гэвч тус хуулийг Төрийн мэдээлэл сэтгүүл болон Эрх зүйн мэдээллийн нэгдсэн систем https://legalinfo.mn/ сайтаас хайгаад олсонгүй. Харин БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль гэж 1991 оны 01 дүгээр 14-ний өдөр БНМАУ-ын Бага Хурлаас баталсан байх бөгөөд энэ хуульд БНМАУ-ын гэдгийг Монгол Улсын болгож өөрчлөлт оруулсан заалт байхгүй байна. Харин Монгол Улсын гэж дураараа өөрчилж, байхгүй хуулиар намайг ажлаас халсанд гомдолтой байна.

1.4. Мөн уг хуульд 2 дугаар зүйлийн 2.1 гэсэн заалт байхгүй. Харин уг хуулийн үйлчлэлд намайг хамруулж ажлаас халахдаа уг хуулийн 2 дугаар зүйлийн 1 дэх заалтыг ажил олгогч хэрэглэсэн гэж үзвэл, уг хуульд зааснаар Засгийн газраас “******* *******” ХК-д тогтоосон эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоомжийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байхыг шаарджээ.

1.5. Миний бие тус компанийн Захиргаа удирдлагын газарт харьяалагдах нэг нэгж болох архив бичиг хэргийн эрхлэгчээр ажиллаж байсан бөгөөд нэгжийн удирдах ажилтан нь уг заалтанд хамаарахгүй гэж үзэж байна.

1.6. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.1-т заасан ажлын байр хасагдсан, орон тоо цөөрсөн гэдэгт тухайн хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцээс тодорхой ажил, албан тушаалын ажлын байр үгүй болсныг ойлгодог. Мөн орон тоо цөөрүүлэх гэдэгт хуулийн этгээд байгууллагын зохион байгуулалтын бүтцийн адил ажил, албан тушаалын хэд хэдэн орон тооноос тодорхой тооны орон тоог хассаныг ойлгодог. Гэтэл дээрх нөхцөл байдал бодиттойгоор бий болоогүй байхад ...урьдчилсан байдлаар орон тоо бүтцийн өөрчлөлт хийнэ гэж ажлаас халах нь... байж болохгүй үйлдэл гэж үзэж байна.

1.7. Ажил олгогч нь хэрвээ бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт хийсэн бол Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.4 дэх хэсэгт заасан хугацааны өмнө ажилтан надад мэдэгдэх үүрэгтэй байсан боловч огт мэдэгдэлгүйгээр гэнэт ажлаас халж, хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачилгаар цуцалсанд гомдолтой байна.

1.8. Иймд гомдолд дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж, “******* *******” ХК-ийн Гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн №Б/******* тоот тушаалыг хууль бус болохыг тогтоож, “******* *******” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын архив бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн шүүхийн шийдвэр гарах хүртэлх хугацаагаар тооцон олгож, нийгмийн даатгалын шимтгэлийг баталгаажуулж өгнө үү. Цалин 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс өнөөдөр буюу 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүртэл хугацааны цалин буюу 10 сар 3 хоногийн цалин 50,000,000 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

2. Хариуцагчийн тайлбар, татгалзлын агуулга:

2.1 Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “******* *******” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоож, Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийг томилсон бөгөөд компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх, шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг даалгасны дагуу Засгийн газрын Онцгой бүрэн эрхт төлөөлөгч нь онцгой дэглэм тогтоосон хугацаанд, Засгийн газраас өөрт олгосон эрхийн хүрээнд компанийн бүтэц зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.

2.2 Д.******* нь тус компанид анх 2018 оны Б/95 дугаар тушаалаар Захиргааны хэлтэст гүйцэтгэх захирлын туслах, референтийн албан тушаалд томилогдож, 2020 оны 07 дугаар сараас Захиргаа, удирдлагын газарт ахлах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2021 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн Б/702 дугаар тушаалаар Захиргаа удирдлагын газрын Архив, бичиг хэргийн эрхлэгчийн албан тушаалд томилогдсон.

2.3 Захиргаа удирдлагын газарт Захиргааны хэлтсийн Архивын ахлах мэргэжилтэн, Бичиг хэргийн мэргэжилтэн ажилладаг бөгөөд Д.*******гийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг нь Архивын ахлах мэргэжилтний гүйцэтгэх чиг үүрэгтэй давхцалтай ба Архивын ахлах мэргэжилтэн, Бичиг хэргийн мэргэжилтэн нарыг шууд харьяалан удирдах албан тушаалтан биш, Д.*******гийн хэрэгжүүлсэн ажлыг тодорхойлох ямар нэгэн баримтгүй, гүйцэтгэсэн ажлын талаарх тайланг нэг ч удаа гаргаж өгч байгаагүй.

2.4. 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1 болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолд заасны дагуу холбогдох арга хэмжээг авч хэрэгжүүлэн, богино хугацаанд оновчтой зохион байгуулалтыг хийж, ажил албан үүргийн давхардлыг арилгаж, компанийн үндсэн үйл ажиллагааг сайжруулах үүднээс Д.*******г Архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлаас нь чөлөөлж, 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/61 дүгээр тушаалаар Архив, бичиг хэргийн эрхлэгчийн орон тоог хасаж шийдвэрлэсэн болно.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3.Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааснаар хариуцагч “******* *******” ХК-д холбогдох Захиргаа удирдлагын газарт архив бичиг хэргийн эрхлэгчээр урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, түүнтэй тэнцэх олговрыг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцон олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөх, дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэгч Д.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч Д.******* нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Д.*******гийн давж заалдах гомдлын агуулга:

4.1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүх дээрх шийдвэрийг гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байх төдийгүй Монгол Улсын Үндсэн хууль болон Монгол Улсын олон улсын гэрээний заалтыг миний гаргасан нэхэмжлэлд холбогдох маргаанд оновчтой зөв тайлбарлан хэрэглээгүй.

4.2 Засгийн газраас тогтоох эрх зүйн онцгой журам нь БНМАУ-ын хууль тогтоожмийн ардчилсан зарчим, БНМАУ-ын олон улсын гэрээний үндэслэл, иргэдийн нийтлэг ашиг сонирхолд нийцсэн байх..” гэсэн хуулийн үндсэн шаардлагад Онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/******* дугаартай Д.*******г ажлаас чөлөөлсөн тушаал нийцээгүй болох нь илтэд нотлогдож, нэхэмжлэгч миний Монгол Улсын Үндсэн хуулиар хуульчлан баталгаажсан үндсэн эрх зөрчигдсөн байтал энэ талаар анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнэлт хийж чадаагүй, орхигдуулсан байгаад туйлын гомдолтой байна.

4.3. Анхан шатны шүүх нь ...БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох хуулиар нийтлэг хууль тогтоомжийг баримтлахгүй...” гэсэн заалтыг хэрэглэснээрээ онцгой дэглэм тогтоосон үйлдвэрийн газраас ажлаас халагдсан ажилтнуудад одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын Үндсэн хууль болон Хөдөлмөрийн тухай хууль, Олон улсын гэрээний заалтуудаар бусад иргэдтэй адил тэгш байдлаар хамгаалагдах, хууль шүүхийн өмнө адил тэгш байх иргэний үндсэн эрх зөрчигдөх эрх зүйн таагүй нөхцөл байдлыг нийтлэг байдлаар үүсгэж байна.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх онцгой дэглэм тогтоосон ажилтны эрх зүйн байдлыг бусад энгийн дэглэмтэй ажилтнуудаас ялгаатай байдлаар, дордуулсан байдлаар авч үзэх ёстой гэж үзсэн нь Монгол Улсын Олон улсын өмнө гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн, тэгш байдлын болон үл ялгаварлах тухай Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 1, 2 дах заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл бий болгож байгааг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

4.4. Анхан шатны шүүх шийдвэртээ “...БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль нь хүчин төгөлдөр үйлчилж байгаа..” гэсэн дүгнэлт хийжээ. Жг хууль 1991 онд батлагдсан, 1992 оны Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн гаргаагүй, нэмэлт өөрчлөлт оруулаагүй, хууль хэрэглээний хувьд илтэд маргаан, зөрчилтэй хууль болох нь илтэд тодорхой, энэ талаарх зөрчилтэй байхад харгалзан үзэж дүгнэлт хийлгүйгээр уг хуулийн заалтыг баримтлан миний гаргасан нэхэмжлэлд холбогдох асуудлыг шүүх шийдвэрлэж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт заасан ... анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэхдээ Үндсэн хууль, түүнд нийцүүлэн гаргасан.... хуулийг хэрэглэнэ... гэсэн заалтыг мөн зөрчсөн гэж үзэж байна.

4.5. Мөн Монгол Улсын Иргэний хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсэгт “...Монгол улсын Үндсэн хуулийг зөрчсөн хуулийг шүүх хэрэглэхгүй.., мөн хуулийн 3.2 дахь хэсэгт “...тухайн асуудлаар дотоодын хууль тогтоомж гаргах шаардлагатай гэж олон улсын гэрээнд зааснаас бусад тохиолдолд иргэний эрх зүйн харилцаанд Монгол Улсын олон улсын гэрээг хэрэглэнэ..”, 3.3 дахь хэсэгт “...Монгол Улсын Үндсэн хууль, энэ хуулиас бусад хууль хоорондоо зөрчилдвөл тухайн асуудлыг илүү нарийвчлан зохицуулсан хууль, тийм хууль байхгүй бол сүүлд хүчин төгөлдөр болсон хуулийн заалтыг хэрэглэнэ...” гэж зааж, маш тодорхой нарийвчлан тогтоож хуульчилсан шүүхээс хууль хэрэглэх талаарх үндсэн зарчмуудыг анхан шатны шүүхээс иргэн, жирийн ажилтан Д.******* миний гаргасан нэхэмжлэлд холбогдох маргааныг хянан шийдвэрлэхдээ огт авч хэлэлцэж хэрэгжүүлсэнгүй гэж үзэж байна.

4.6. Иймд анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулийн болон Олон улсын гэрээний заалтыг хэрэглэх ёстой байхад хэрэглээгүй, хууль хэрэглэх эрэмбийг алдагдуулсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэж үзэж байгаа тул уг шүүхийн шийдвэртэй холбоотой хууль хэрэглээний зөрчлийг зөвтгүүлэхээр давж заалдах гомдол гаргаж байгаа болно.

4.7. Түүнчлэн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулиар Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчид үйлдвэрийн газар, байгууллагын зохион байгуулалтын бүтэц, үүргийг тогтоох, бүх шатны удирдах ажилтныг томилох эрх хэмжээг олгосон байхад Засгийн газар нь 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор өөрт хуулиар олгосон бүрэн эрхийг хэтрүүлэн ажилтныг ажлаас чөлөөлөх эрхийг нэмж олгосон нь буруу байхад энэ талаар шүүхээс огт дүгнээгүй байна. Засгийн газрын Бүрэн эрх төлөөлөгч нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эрх зүйт төрийн үндсэн зарчим болох хууль дээдлэх зарчмыг баримталж, үйл ажиллагаагаа хүчин төгөлдөр үйлчилж буй Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн явуулаагүй.

4.8. Иймд Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/02532 дугаартай шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч Д.******* миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

5. Давж заалдах журмаар гаргасан гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Мандахтуяагийн гаргасан хариу тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Засгийн газарт эрх олгох тухай хууль, түүнийг үндэслэж гарсан Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолыг үндэслэн “******* *******” ХК-д онцгой дэглэм тогтоогдсон.

5.2. Хөдөлмөрийн тухай хууль болон Засгийн газарт эрх олгох тухай хуульд ажилтныг ажилд томилох, чөлөөлөх тухай тусгасан хэдий ч онцгой дэглэмийн хугацаанд хэрэглэх хуулийг нарийвчлан зохицуулсан нь Засгийн газарт эрх олгох тухай хууль гэж үзсэн. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн зүгээс Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Засгийн газрын 2022 оны 385 дугаар тогтоолыг үндэслэн ажилтныг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн. Нэхэмжлэгчийн Үндсэн хуульд заасан хөдөлмөрлөх эрхийг хөндөөгүй. Бүгд Найрамдах Монгол Ард Улсад эрх олгох тухай хууль нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг тогтоогоогүй учраас “******* *******” ХК-ийн тушаал хүчин төгөлдөр тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн гаргасан гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

2. Нэхэмжлэгч Д.******* нь хариуцагч “******* *******” ХК-д холбогдуулан Захиргаа удирдлагын газарт архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин, хөлсийг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн тооцон олгож, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийг баталгаажуулахыг даалгах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч “...Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолоор “******* *******” ХК-д 6 сарын хугацаагаар онцгой дэглэм тогтоосон, Д.*******гийн ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан чиг үүрэг нь Архивын ахлах мэргэжилтний гүйцэтгэх чиг үүрэгтэй давхцалтай, гүйцэтгэсэн ажлын талаарх тайланг нэг ч удаа гаргаагүй, тусдаа Архив, бичиг хэргийн эрхлэгч шаардлагагүй” гэж үндэслэл заан, эс зөвшөөрч, маргажээ.

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж, талуудын хооронд үүссэн маргаанд хамаарах холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн тул шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байна.

3.1. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1, Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаар тогтоолын 2 дугаар зүйл, 3 дугаар зүйлийн 3.1 дэх заалтыг тус тус үндэслэн Засгийн газрын Онцгой дэглэм бүхий компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоох, шинэчлэх шаардлагаар Захиргаа, удирдлагын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч *******гийн *******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтыг анхан шатны шүүх зөв тогтоожээ. /хх 4/

3.2. 1991 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 1-д Улсын эдийн засгийн амьдрал, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр 6 сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, харъяалал харгалзахгүйгээр өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг БНМАУ-ын Засгийн газарт олгосон гэж заасныг үндэслэн Монголын улсын Засгийн газраас 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай тогтоол гаргасан байна. /хх61/

3.3. Уг тогтоолоор “******* таван *******” ХК-д 6 сар хүртэл хугацаагаар онцгой дэглэм тогтоож, тус компанийн үндсэн үйл ажиллагаа, удирдлага, зохион байгуулалт, төлбөр тооцоог сайжруулж, орлогыг нэмэгдүүлэх асуудлыг шууд хариуцан гүйцэтгэж, компанийг бүрэн төлөөлөх эрх бүхий Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчөөр Сангийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбатыг томилжээ.

3.4. Мөн тогтоолын 3.1 дэх заалтаар “******* ******* *******” ХК-ийн үйл ажиллагаа, эдийн засгийн үр өгөөжийг дээшлүүлэх зорилгоор компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагатай бол нэгжийн удирдлага, холбогдох албан тушаалтныг томилж, чөлөөлөх эрхийг Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбатад олгосон нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хуулийн 2 дугаар зүйлийн 1-д заасныг зөрчсөн, уг хуулийн агуулгад нийцээгүй гэж үзэх нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдсонгүй.

3.5. Засгийн газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар компанийн бүтэц, зохион байгуулалтыг оновчтой тогтоож, шинэчлэх шаардлагаар Захиргаа, удирдлагын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч *******гийн *******г үүрэгт ажлаас нь чөлөөлсөн нь БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль болон Монголын улсын Засгийн газрын 2022 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 385 дугаартай тогтоолыг үндэслэн өөрт олгогдсон эрхийн хүрээнд шийдвэрлэсэн гэж үзэх үндэслэлтэй.

4. “******* *******” ХК-ийн гүйцэтгэх захирлын 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн Б/******* дугаар тушаалаар Захиргаа, удирдлагын газрын архив, бичиг хэргийн эрхлэгч Д.*******тэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг 2022 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөр тасалбар болгон цуцалжээ.

4.1. “******* *******” ХК-ийн Засгын газрын онцгой бүрэн эрхт төлөөлөгчийн 2023 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн А/61 дугаар тушаалаар компанийн ажлын байрны нэр, орон тооны жагсаалтад өөрчлөлт оруулжээ. /хх114/ Уг тушаалын 1.1-т “Архив бичиг хэргийн эрхлэгч-1” гэснийг хасаж” өөрчлөлт оруулсан байна. 

5. Нэхэмжлэгч Д.******* нь хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгосон тушаалыг эс зөвшөөрч Хөдөлмөрийн тухай хуулийн 154 дүгээр зүйлийн 154.2.1-т заасан хугацаанд шүүхэд гомдлоо гаргажээ.

6. “******* таван*******” ХК-ийн Захиргаа удирдлагын газрын архив, бичиг хэргийн эрхлэгчийн ажлын байрны тодорхойлолт болон архивын ахлах мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтоор дээрх 2 ажлын байрны чиг үүрэг хоорондоо давхцсан гэх хариуцагч талын татгалзал үндэслэлтэй.

7. БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж байх бөгөөд энэ хуулийн 1 дүгээр зүйлийг үндэслэн хариуцагч компанид нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр онцгой дэглэм тогтоосон байгаа нөхцөлд Хөдөлмөрийн тухай хуулийн зохицуулалтыг энэ тохиолдолд хэрэглэхгүй. Иймд нэхэмжлэгчийн хуулийг буруу тайлбарласан, хуулиар олгосон бүрэн эрхийг хэтрүүлсэн гэх давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 182/ШШ2023/02532 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар гомдлоор авч хэлэлцэх хэргийн давж заалдах гомдол улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            М.БАЯСГАЛАН

     ШҮҮГЧИД                             Ш.ОЮУНХАНД

   Ч.ЦЭНД