Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 0511

 

 

 

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж  

нарийн бичгийн дарга: Д.Амуундарь

улсын яллагч: Ж.Энхжаргал

шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Нарангарав

хохирогч: Б.Б

хохирогчийн өмгөөлөгч Ш.Ганбат

шүүгдэгч: Д.П нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б  овогт Д П холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1903000300087 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б  овогт Д П, 19 оны  дугаар  сарын 29-ний  өдөр  аймгийн Т суманд  төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, Витсамо ХХК-д жолооч ажилтай,  ам  бүл 5 , эхнэр, 3 хүүхдийн хамт  Б  дүүргийн  дугаар хороо  дугаар байрны  тоотод  оршин суудаг, улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж  байгаагүй, РД: ,

Холбогдсон хэргийн талаар:

          Д.П нь Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг  дугаар хотхоны 1 дүгээр байрны урд замд 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 19.00 цаг 55 минутын үед Тоёота Приус маркийн   улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан  “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

      Шүүгдэгч Д.П шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 19 цаг 30 минутын үед цайзын дунд замаар зүүнээс баруун чиглэлтэй  УНК тоёото приүс маркийн машинтай явж байсан. 1 дүгээр байр луу орох гээд баруун эргэхэд баруун хажуу талд нэг хүн унасан. Гараад очиход Болормаа байсан. Тэгээд би цагдаа, түргэн дуудсан. Өөр ярих зүйлгүй гэв.

          Хохирогч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр би гэрийнхээ урд дэлгүүр орчихоод зам гараад явж байтал нэг машин ирээд мөргөсөн. Би машиныг нь нүдээд яаж байгаа юм бэ? гэтэл харсангүй эгч ээ гэсэн. Гэтэл энэ хүний очих гэж байсан айлын хүн бололтой нэг согтуу хүн гарч ирээд 1 сая төгрөг өгчихвөл чи дуугүй болох уу гэж хэлсэн. Миний хөлний 4 хуруу мултарсан. Мэс засал хийлгэж чадаагүй. Шагайны урд төмөр хадаас хадсан байгаа. Мултарсан хуруу тэр чигээрээ эмчлэгдээгүй эдгээж байгаа. Яагаад гэвэл мах нь үхжээд хагалгаа хийж болохгүй байна гэж хэлсэн.  Би 20 хоног гэртээ хэвтсэн. Эмч нар хагалгаа 4 цаг 30 минут үргэлжилсэн гэж хэлсэн. Би энэ хүнийг хагалгаанд ороход ирээрэй гэтэл ирээгүй байсан. Хагалгаанд ороод 3 хоноод эмнэлгээс гар гээд гаргасан. Одоо гишгэж болохгүй байгаа. Өчигдөр муу хөл дээр гишгэж байгаад нүүрээрээ унасан. Манай охин ажлаасаа чөлөө аваад намайг харсан байгаа. Өчигдөр 300.000 төгрөг гэнэт дансанд орж ирэхээр нь асуусан чинь өмгөөлөгч хийчих гэж хэлсэн гэсэн хариу өгсөн.  Би боолтонд их мөнгө зарцуулсан. Хагалгаанд 100 гаран мянга, эмнэлгийн ор хоног 40 гаран мянга гээд 200.000 төгрөг болсон. Нийт баримтаар 700.000 төгрөг болсон. Би энэ хүнд би зогсоо ажил хийдэг байсан. Одоо гишгиж чадахгүй болсон. Ядаж ажилгүй байсан үеийн цалин өгчих гэж гуйсан. Би өдрийн 21000 төгрөгийн цалинтай байсан. Долоо хоногийн 6 өдөр нь ажилладаг байсан. 7-14 хоногт данс руу цалин ордог байсан. Одоо би эм тарианд 717.660 төгрөг зарцуулсан, би зээл авч өмгөөлөгч 500.000 төгрөгөөр авсан байгаа. Мөн нэмээд ажилгүй байх хугацааны цалин 6 сарын мөнгө нэхэмжилж байна. Нэг сарын цалин 546.000 төгрөг байгаа. 6 сарын цалин нийт 3.276.000 төгрөг болж байна гэв.

           Шүүгдэгч  Д.П   мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тэр өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн орой 19.30 цагийн орчимд  шиг санагдаж байна Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр болох Шар хаднаас  дугаар хотхоны 1 дүгээр байр орох санаатай өөрийн хувийн эзэмшлийн Тоёота Приус 20 маркийн  УНК улсын дугаартай авто машинтайгаа  дугаар хотхоны урд талын  засмал замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун чиглэлтэй зорчин явж байгаад  дугаар хотхоны 1 дүгээр байрны урд замаар баруун гар тийш эргэн уг засмал замаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч эмэгтэйг мөргөж гэмтээсэн. Тэгээд би тэр дор нь жолоодож явсан машинаа зогсоогоод машинаасаа буун эхлээд цагдаад дараа нь түргэн тусламж тус тус дуудсан. Би тухайн үед хурдтай яваагүй. 10-15 км цагийн хурдтай хөдөлгөөнд орж байсан. Тухайн үед би явган зорчигч эмэгтэйг баруун гар тийш эргээд огт анзаарч хараагүй, харин миний жолоодож явсан машины урд хэсгээр мөргүүлээд засмал зам дээр унах үед нь харсан. Би машиндаа 9 настай хүүгийнхээ  хамт явж байсан юм гэжээ. /хх-ийн 24/

           Хохирогч Б.Б  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Би тэр өдөр буюу 2018 оны 12 дугаар сарын 31-ний 19.30 цагийн орчимд Баянзүрх дүүргийн  дугаар хороо  дугаар хотхоны урд талд байрлах Миний маркет хүнсний дэлгүүр орж тамхи аваад эргээд тэр дэлгүүрээс гарч 72 дугаар хотхоны 1 дүгээр байрны урд замаар ертөнцийн зүгээр баруун урдаас зүүн хойд зүгт чиглэн 1 дүгээр байрны урд талын нарийн замаар явж байтал гэнэт ардаас машин ирж яах ийхийн зуургүй мөргөж унаган миний зүүн хөл дээгүүр урд дугуй нь гарсан. Намайг мөргөсөн машин урагш хөдлөх шиг болсон. Тэгээд машины жолооч гарч ирэхээр нь би чи чинь тэнэг юм уу хүн дайрчихлаа цагдаа дууд гэж хэлсэн.  20-30 орчим минутын дараа түргэн ирээд намайг авч явсан. Тухайн үед би өөрийн нөхөр болох Ганзоригийн хамт 1 шил 0.5 литрийн архи хувааж уусан байсан юм. Би осол болдог орой ганцаараа явж байсан юм. Миний хувьд эрүүл мэндээрээ хохирсон болохоор гомдолтой байна гэжээ. /хх-н 17-21/ 

          Гэрч Э.А мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Миний нөхөр болох Д.П 19 онд  аймгийн  хотод төрсөн. Айлын таван хүүхдийн нэг юм. Д.П зан байдлын хувьд нийтэч илэн далангүй зантай, шулуун шударга, цайлган цагаан сэтгэлтэй. Аливаа зүйлд их сэтгэлээсээ ханддаг. Найз нөхдийнхөө дунд нэр хүнд сайтай. Архи ууж, тамхи татдаггүй юм гэжээ. /хх-н 25/ 

          Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол,хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч,гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 3-8/

         Б.Б согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд:  2,30 хувийн үзүүлэлт гарсан байна /хх-н 9/

         Жолооч Д.П согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэлд: 0,0 хувь гарсан байна. /хх-н 10/

          Эд зүйл, баримт бичиг,гомдол,мэдээлэл,бусад баримтыг хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-н 11/

         Тээврийн хэрэгсэл түр саатуулсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-н 12/

          Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 13/ зам тээврийн осол, хэргийн талаархи цагаан өнгийн СД-г эд мөрийн баримтаар тооцох үндэслэлтэй байх тул тооцов.

            Ослын талаарх камерын бичлэгийг хураан авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл, СД-нд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-н 14-16/

           Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 31/

          Хүний биед хийсэн шүүх эмнэлэгийн 904 тоот шинжилгээ  Дүгнэлт :

         1.Б.Б биед зүүн тавхайн 2-5-р шивнүүрийн далд хугарал, мултрал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломтжой.

3.Шүүх эмлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 33/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 36-39/

         Автотээврийн үндэсний төв ТӨҮГ,Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төв  1131 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-н 41-47/

          1.Уг тээврийн хэрэгсэлийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хайзайлтын хэмжээ 17.8 мм авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй байна. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.7 кН, баруун талдаа 1.5 кН, зөрүү нь 11.76% /стандарт -20%/, хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.5 кН, баруун талдаа 1.7 кН, зөрүү нь 6.67% /стандарт-30%/ автотээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон. Зүүн гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 20600 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал хол дээрээ 13100 сd, зүүн гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 7500 сd, баруун гар талын гэрлийн тусгалын чадал ойр дээрээ 6200 сd /стандарт 10000-22500 сd/ байна. Хол болон ойрын гэрлийн тусгалын тохиргоо алдагдаагүй. Авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна.

          2.Уг тээврийн хэрэгсэлийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд тэнхлэгийн хажуу гулсалтын хайзайлтын хэмжээ 17.8 мм авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангахгүй дугаарын гэрэл асахгүй байв.

3.Урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь ослоос өмнө ашиглалтын үед үүссэн гэмтэл. Тухайн зам тээврийн осол хэрэгт энэ гэмтэл нь нөлөөлөхгүй.

4.Уг тээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулагтай, АВS тоормосны системтэй, Уг авто тээврийн хэрэгсэлийг Швед улсад үйлдвэрлэгдсэн EWJ тоног төхөөрөмж дээр шалгаж үзэхэд урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1.7 кН, баруун талдаа 1.5 кН, зөрүү нь 11.76% /стандарт -20%/, хойд дугуйны тоормосны хүч зүүн талдаа 1.5 кН, баруун талдаа 1.7 кН, зөрүү нь 6.67% /стандарт -30%/ авто тээврийн хэрэгсэлд тавигдах техникийн шаардлага хангаж байна. Зогсоолын тоормос зогссон.

5.Тоормосны систем нь шингэн дамжуулагатай, АВS бол дээрх тоормосны системүүдийн үед автотээврийн хэрэгсэл тоормос гишгэхэд тоормосны мөр зам дээр үүснэ.

6.Уг автотээврийн хэрэгсэлийн спидометрийн ажиллагаа хэвийн байна гэжээ. /хх-ийн 44/

Шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 48/

2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 081 дугаартай шинжээчийн дүгнэлт:

1.Осол хэргийн материалд ирсэн зам тээврийн ослын газрын үзлэгийн тэмдэглэл, хэмжилтийн схем зураг, фото зургийн үзүүлэлт, зам орчны байдал, осол гарах үеийн бичлэг, тээврийн хэрэгсэлийн ослын дараах байрлал, жолооч, явган зорчигчийн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгасан тухай тэмдэглэл, гэрчүүдийн мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 904 дугаартай дүгнэлт, “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын төвийн нэр бүхий шинжээчдийн 2019 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 1131 дугаартай дүгнэлт зэргийг үндэслэхэд Т.Приус-20 маркийн 59-79 УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.

2.Явган зорчигч Б.Б нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөний журмын ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэжээ. хх-н 49/

          Шинжээчийн дүгнэлт танилцуулсан тэмдэглэл /хх-н 34-35, 50-51/

          Д.П хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах тухай мөрдөгчийн тогтоол /хх-н 52-53/

          Д.П иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 62/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан  эсэхийг шалгах хуудас /хх-н 60 /, жолоочийн лавлагаа  /хх-н 61,63/ оршин суугаа хаягийн  тодорхойлолт /хх-н 64/,

          Д.П Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн санал /хх-н 54/, прокурорын тогтоол /хх-н 56-57/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 58-59/ зэрэг болно.

          Д.П нь Баянзүрх дүүргийн  дугаар хорооны нутаг  дугаар хотхоны  дүгээр байрны урд замд 2018 оны 12 дугаар сарын 31-ний орой 19 цаг 55 минутын үед Тоёота Приус маркийн   УНК  улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 10.3-д заасан  “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Б.Б мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байна. Үүнд:

          2019 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 081 дугаартай тээврийн цагдаагийн шинжээчийн дүгнэлтээр Т.Приус-20 маркийн  УНК улсын дугаартай автомашиныг жолоодож явсан Д.П нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10 дугаар бүлгийн 10.3 дахь заалт “Жолооч гарцаар замд нийлэх, замаас гарахдаа уг замын дагуу яваа хөдөлгөөнд оролцогчдод зам тавьж өгнө” гэснийг зөрчсөн үндэслэлтэй байна.Явган зорчигч Б.Бнь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн хөдөлгөөний журмын ямар нэг заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна гэж тогтоосон байна,

         Хохирогч П.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн ... 72 дугаар хотхоны 1 дүгээр байрны урд замаар ертөнцийн зүгээр баруун урдаас зүүн хойд зүгт чиглэн 1 дүгээр байрны урд талын нарийн замаар явж байтал гэнэт ардаас машин ирж яах ийхийн зуургүй мөргөж унаган миний зүүн хөл дээгүүр урд дугуй нь гарсан. Намайг мөргөсөн машин урагш хөдлөх шиг болсон. Тэгээд машины жолооч гарч ирэхээр нь би чи чинь тэнэг юм уу хүн дайрчихлаа цагдаа дууд гэж хэлсэн гэсэн мэдүүлэг. 

          Шүүгдэгч Д.П мөрөн шалгах ажиллагааны үед өгсөн ....72 дугаар хотхоны 1 дүгээр байрны урд замаар баруун гар тийш эргэн уг засмал замаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч эмэгтэйг мөргөж гэмтээсэн. ...Би тухайн үед хурдтай яваагүй. 10-15 км цагийн хурдтай хөдөлгөөнд орж байсан. Тухайн үед би явган зорчигч эмэгтэйг баруун гар тийш эргээд огт анзаарч хараагүй, харин миний жолоодож явсан машины урд хэсгээр мөргүүлээд засмал зам дээр унах үед нь харсан гэсэн мэдүүлэг зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

          Д.П нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам хөндлөн гарч явсан явган зорчигчийг харалгүйгээр мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөн  гэмт хэрэг үйлдсэн болох нь хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар хангалттай тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

         Д.П нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болно.

         Хохирогч Б.Б эмчилгээний зардалд 717.660 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалинд 3.276.000 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс төлсөний 500.000 төгрөгийг нэхэмжилсэнээс шүүх хэрэгт хохирогчийн өгсөн эмчилгээний зардлын баримтыг шинжлэн судлаад баримтаар тогтоогдсон 650.000 төгрөгийн эмчилгээний зардлыг гаргуулах нь зүйтэй үзээд үүнээс шүүгдэгч Д.П төлсөн 500.000 төгрөгийг хасаж үлдэх 150,000 төгрөгийг түүнээс гаргуулахаар шийдвэрлэв.

         Мөн ажилгүй байсан  6 сарын хугацааны цалинд нэхэмжилсэн 3.276.000 төгрөгийг шүүх нотлох баримтгүй  тул нэхэмжлэлийг хангах боломжгүй байна. Шүүх ажилгүй байсан 4 сарын хугацаанд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр нэг сард 320.000 төгрөгөөр тооцож нийт 1.280.000 төгрөг төлүүлэхээр шийдвэрлэв.

      Өмгөөлөгчийн хөлсөнд төлсөн 500.000 төгрөгийг шүүх энэ хэргийн улмаас учирсан шууд хохирол биш гэж үзсэн учраас шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж үзэв.

          Хохирочг Б. Б эрүүл мэндийн байдал хэвийн байдалд ороогүй хөл нь бүрэн эдгээгүй байх тул цаашид гарах зардалыг нотлох баримтаа тухай бүрд нь цуглуулж ИХШХШТХ-д заасан журмын дагуу жич нэхэмлжэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

        Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн  хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэв.

       Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршигийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж хуульд заасан торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

      Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 1. Богт Д П Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлж гаргасан захиргааны хэм хэмжээний актыг  зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Д.П 800 нэгжтэй тэнцэх хэмжээний 800.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Д.П нь торгох ялыг гурван  сарын дотор нэг сард 266.667 төгрөгийг хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар  зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д.П нь торгох ялыг шүүхийн тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг   нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурьдсугай.

5. Д.П нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн нэг ширхэг СД-г хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

7. Энэ хэрэгт  битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс нэхэмжилсэн  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурьдсугай.

8. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Баянгол  дүүргийн 3 дугаар хороо 30-Б дугаар байрны 15 тоотод  оршин суух, / / Д.П 1.430.000 төгрөгийг гаргуулж /РД: / Б.Б олгох, Б.Б эмчилгээний зардлаа жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

 9. Д.П тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн В.С.Д ангилалын  дугаартай жолоочийн үнэмлэхийг тогтоол хүчин төгөлдөр болмогц өөрт нь буцаан олгосугай.

10. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол  шүүгдэгч  Д.П авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН