Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 210/МА2023/02099

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2023    12   04   210/МА2023/02099

 

 

 

 ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* шүүгч Д.Бямбасүрэн даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус ******* танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

  Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/02741 дугаар *******тэй

Нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох

Хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дарьсүрэн, Б.Лхасүрэн, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ч.Лувсанцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Энхтуяа, С.Бямбарагчаа, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, Б.Хишигдулам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Номин-Эрдэнэ нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Лондонгийн Олон улсын арбитрын ******* 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн UN 153003 дугаар *******ээр ******* ******* ХХК-аас нийт 31,170,540.96 ам.доллар, 15,736.04 евро, 1,138,549.1 англи фунт гаргуулан Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд олгохоор *******лэсэн.

1.2. ******* ******* ******* ******* ******* нь 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдөр тус компанийн үндсэн хөрөнгө болох Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянгол баг Таяннуурын уурхайд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 дугаартай, 2104 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэр, мөн 15377А дугаартай, 123.9 гектар талбайтай ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг тус тус 17281205/157-01, 17281205/157-02 дугаар тогтоолоор хураасан.

Мөн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр дээрх эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцон тогтоож 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор ******* гүйцэтгэгчид мэдэгдэх тухай 4-157/29426 дугаар мэдэгдлийг гардуулж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр дээрх эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцон тогтоож 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дотор ******* гүйцэтгэгчид мэдэгдэх тухай 4-157/29872 дугаар мэдэгдлийг шуудангаар илгээсэн.

Түүнчлэн 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр 4-157/39928 дугаар мэдэгдлийг Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатарын гаргасан баяжуулах үйлдвэрийг 3,471,000,000 төгрөгөөр, ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг 153,300,000,000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний 88-01/Ш, 88-02/Ш дугаартай 2 үнэлгээний тайлангийн хамт гардуулсан.

1.3. ******* ******* ******* ******* ******* нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасан дарааллыг зөрчин, хуульд заасан эрхээ хэрэгжүүлэх боломж олгоогүйд гомдолтой байна.

******* ******* ******* ******* ******* нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгө хурааснаас хойш 1 сарын дотор түүний чанар, эрэлт, элэгдлийн байдал болон хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч компанийн саналыг аваагүй, хөрөнгийг орон нутгийн зах зээлийн тухайн үеийн ханшаар хариуцсан ******* гүйцэтгэгч үнэлээгүй, энэ тухай оролцогч талуудад ялангуяа төлбөр төлөгчид мэдэгдээгүй, тэмдэглэл хөтлөөгүй байж, хураасан хөрөнгийг үнэлүүлэхээр шинжээч томилсон нь хуульд заасан дарааллыг зөрчин, хөрөнгийн үнэлгээний талаар саналаа өгөх хуулиар олгогдсон эрхээ хэрэгжүүлэх боломжийг төлбөр төлөгчид олгоогүй.

1.4. Дээр дурдсан 4-157/29426, 4-157/29872 дугаар мэдэгдлүүд нь төлбөр төлөгчийн саналыг авах мэдэгдэл биш төдийгүй харин ч эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоож, ******* гүйцэтгэгчид мэдэгдэхийг даалгасны дагуу тус компани энэ асуудлаар геологи уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсын мэргэшсэн, хөндлөнгийн хараат бус үнэлгээний байгууллагаар үнэлүүлэхээр ажиллаж байгаа тухайгаа хариу албан бичгээр мэдэгдсэн. Нөгөө талаар Шүүхийн ******* ******* тухай хуулийн 94 дүгээр зүйлийн 94.1 дэх хэсэгт төлбөр төлөгчийн эд хөрөнгийг төлбөрт суутгаж болох хэм хэмжээг хуульчилсан бөгөөд үүнд эдийн бус хөрөнгө буюу аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл багтаагүй. Өөрөөр хэлбэл ******* ******* ******* байгууллага нь төлбөр төлөгчийн үл хөдлөх эд хөрөнгийг төлбөрт суутган тооцох эрх хэмжээтэй хэдий ч эдийн бус хөрөнгө болох аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг төлбөрт суутган тооцох хууль зүйн үндэслэл байхгүй.

1.5. ******* ******* ******* ******* газраас шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7-д заасан эрхийг эдлүүлээгүйд гомдолтой байна.

Хөрөнгийн үнэлгээний 88-01/Ш, 88-02/Ш дугаартай тайлангуудыг ******* ******* ******* ******* газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 8/384 дугаар Шинжээч томилох тухай тогтоолын дагуу хийсэн талаар дурдсан байна. Гэтэл ******* ******* ******* ******* газраас шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй, харуулаагүй, гардуулаагүй, харин шинжээч томилох тухай тогтоолын дагуу хөрөнгийн үнэлгээ хийнэ хэмээн 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр Таяннуурын уурхайд Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээчин гэх 2 хүн ирснээс тогтоолын хуулбар хувийг анх удаа мэдсэн. ******* ******* ******* ******* газраас Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт заасан эрх үүргийг тайлбарлан өгөөгүйг дурдаж байна.

Дээрх 8/384 дугаар тогтоолыг танилцуулаагүй учраас мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4 дэх хэсэгт заасан үндэслэл үүссэн эсэх, дээрх үндэслэлийн дагуу шинжээчийг татгалзах татгалзал байгаа эсэх, татгалзан гаргах тухай хүсэлт гаргах эрх үүссэн эсэх талаар бид мэдээгүй, энэхүү хуульд заасан эрхийг эдлүүлээгүй. ******* ******* ******* ******* ******* нь хуулийн 43.5 дахь хэсэгт заасны дагуу өөрөө мэдэгдэх, иргэний ******* ******* ажиллагаанаас өөрийн санаачилгаар татгалзан гарах үндэслэл байгаа эсэх талаар ч мэдэгдээгүй.

******* ******* ******* ******* газраас мэдэгдлийн дагуу гадаад улсад оршин байх тус компанийн хувьцаа эзэмшигч нарт танилцуулан албан ёсоор хариуг хүлээн авах хугацааг олгоогүй.

1.6. Мөнх оргил трейд ХХК-ийн эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ нь зах зээлийн үнэ ханшаас доогуур, бодит үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөх боломжгүй. Үл хөдлөх эд хөрөнгө болон тусгай зөвшөөрлийн үнийг олон улсын геологи, уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, хараат бус, мэргэшсэн үнэлгээний байгууллага, үнэлгээчдийн бүрэлдэхүүн бүхий багаар холбогдох олон улсын дүрэм, журам, стандартын дагуу үнэлүүлэх ёстой учраас дээрх үндэслэлгүй үнэлсэн үнэлгээг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Уг тайлангууд дээр геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн мэргэжилтэн, шинжээчдийн баг ажиллаагүй. Тайланг ажлын 3 хоногийн дотор гаргахдаа эд хөрөнгүүдийг ямар үндэслэлээр ийнхүү үнэлж байгаа нь тодорхойгүй, дэлхийн зах зээлийн үнэ ханш, хөрөнгүүдийн өөрийн үндсэн үнэ өртгөөс хэт доогуур үнэлсэн. Хөрөнгө үнэлсэн байдал ойлгомжгүй, хэт явцуу хүрээнд бодит бус үнэлсэн байна.

Иймд дээрх үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Лондонгийн Олон улсын арбитрын ******* 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн UI 153003 дугаар *******ээр ******* ******* ХХК-аас нийт 31,170,540.96 ам доллар, 15,736.04 евро, 1,138,549.1 английн фунт гаргуулж, Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд олгохоор *******лэсэн.

2.2. Тус байгууллага нь төлбөр төлөгч ******* ******* ХХК-д 2017 оны 157/01, 2018 оны 02, 157/02, 2020 оны 17281205/05 дугаар мэдэгдлүүдээр ******* *******ийг сайн дураар биелүүлэхийг мэдэгдсэн боловч төлбөрийг төлөөгүй тул төлбөрийн барьцаа хөрөнгүүдийг 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17281205/03, 17281205/02 дугаар тогтоолоор битүүмжилж, 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17281205/157-02, 17281205/157-01 дугаар тогтоолоор хураасан.

2.3. Иргэний хуулийн 177 дугаар зүйлд заасны дагуу талуудыг үнийн санал өгөхийг мэдэгдэхэд төлбөр төлөгч ******* ******* ХХК нь харилцан тохиролцож, үнийн санал ирүүлээгүй, төлбөр авагч Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь мэргэжлийн шинжээчээр үнэлгээ хийлгэхээр хүсэлт гаргасан тул Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу барьцаа хөрөнгүүдийг шинжээчээр үнэлүүлэн тогтоолгосон. Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянгол баг Бор үзүүр Таяннуурын уурхайд байрлах, 2104 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 3,471,100,000 төгрөгөөр, 15377А дугаартай, 123.9 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 153,270,500,000 төгрөгөөр үнэлсэн ба хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу 2020 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 4-157/39928, 4-157/39927 дугаар мэдэгдлээр талуудад мэдэгдсэн.

2.4. Төлбөр төлөгч ******* ******* ХХК нь үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ болон ******* ******* ажиллагаатай холбоотой гомдлыг удаа дараа гаргаж, ******* ******* ажиллагааг өнөөдрийн байдлаар 2 удаа түдгэлзүүлээд байна. Өмнө нь хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл шүүхэд гарган Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00264 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 574 дүгээр магадлал, Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2020/00045 дугаар тогтоолоор тус тус *******лэсэн.

2.5. Төлбөр авагчийн барьцаанд байгаа хөрөнгийг Шүүхийн ******* ******* тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу битүүмжилж, хураах ажиллагааг явуулсан. Улмаар ******* гүйцэтгэгч нь хуульд заасан хугацаанд үнэлгээ тогтоох ажиллагааг зохион байгуулсан. Албан ёсоор үнэлгээ тохиролцуулах ажиллагааны хүрээнд талуудад харилцан тохиролцоод үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдлийг 2 удаа өгсөн ба үнийн санал өгөх эрхийг нь хангаж ажилласан. Үнийн саналыг заавал талуудаас авах үүргийг ******* ******* ******* байгууллага хүлээхгүй, харин үнийн санал гаргах эрхийг нь эдлүүлэх зорилгоор мэдэгдлүүдээ өгсөн.

Нэхэмжлэгч нь ******* гүйцэтгэгчийн тогтоосон хугацаанд үнийн санал ирүүлээгүй бөгөөд төлбөр авагч талаас Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу шинжээч томилох тухай хүсэлтийг ирүүлсний дагуу Шүүхийн ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар шинжээч томилсон.

Шинжээч үнэлгээг хийж тайлан гаргасан бөгөөд хуульд заасан 3 хоногийн дотор талуудад мэдэгдэх ажиллагааг ******* гүйцэтгэгч зохион байгуулсан.

2.6. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.4 дэх хэсэгт шинжээч тухайн хөрөнгийг үнэлэхэд үндэслэл бүхий нөхцөл байдал байгаа тохиолдолд шинжээч өөрөө татгалзах тухай агуулгыг зохицуулсан. Иймд шинжээч томилох тогтоолыг танилцуулаагүй, татгалзан гаргах эрхийг эдлүүлээгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй, хөрөнгө үнэлсэн ******* ******* ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан гэж үзэж байна. Нэхэмжлэгч өөрийн хөрөнгөө хэт доогуур үнэлсэн гэж тайлбарладаг боловч энэ талаарх нотлох баримт болон харьцуулсан өөр байгууллагаар үнэлүүлсэн дүгнэлтийг нотлох баримтаар шүүхэд өгөөгүй.

2.7. Шинжээчид эрх, үүрэг, татгалзан гарах үндэслэлийг тайлбарласан баримт хэрэгт авагдсан. Шийдвэр ******* байгууллага уг тогтоолыг гарсан даруйд талуудад мэдэгдэх үүрэг хүлээхгүй. Учир нь үнийн санал ирүүлээгүй бол шинжээч томилно гэж мэдэгдсэн, эрх үүргийг нь хуульчилсан байгаа учир хуульд зааснаар тогтоолыг танилцуулах үүрэггүй, өөрсдөө танилцах боломж байсан.

Иймд ******* ******* ажиллагаа болон хөрөнгийн үнэлгээ нь хуульд заасан журмын дагуу явагдсан учир нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

3. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны тайлбарын агуулга:

3.1. Нэхэмжлэл гаргах эрхгүй асуудлаар маргаж, ******* харьяаллын бус асуудлыг дурдаж байгаа нь үндэслэлгүй байна. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2, 55.7 дахь хэсэгт зааснаас үзэхэд, зөвхөн үнэлгээтэй холбоотой маргах боломжийг хуулиар хязгаарлан тогтоож өгсөн.

Шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаатай холбоотойгоор Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх заалтад олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах болон ерөнхий ******* гүйцэтгэгчид гомдол гаргахаар тодорхой тогтоосон. ******* ******* ХХК-ийн нэхэмжлэлд ******* гүйцэтгэгч өөрөө хөрөнгийг үнэлсэнгүй, шинжээчээс татгалзан гаргах эрхийг эдлүүлээгүй, төлбөрт суутгах хөрөнгийн дараалал зөрчсөн, шинжээч томилсон тогтоолыг танилцуулаагүй гэх зэрэг ******* гүйцэтгэгчийн явуулсан ажиллагаатай холбоотой асуудлуудаар маргаж байна. Гэтэл уг ажиллагаатай холбоотой асуудлыг тухай бүрд ахлах ******* гүйцэтгэгчид гомдол гаргаад шуурхай *******лүүлээд явах харьяалалтай.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 156 дугаар зүйлийн 156.1.3-т ******* ******* ажиллагааны хөрөнгийн үнэлгээг гомдлын журмаар *******лэх агуулгыг заасан.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх хэсэгт зааснаар шүүхэд үнэлгээний талаар дахин гомдол гаргах эрхгүй байдаг. Хууль хэрэглээний хувьд ямар нэг асуудлаар дахин дахин маргаж болохгүй гэх зарчмыг тогтоож өгсөн. Өмнө нь Сэлэнгэ эстимейт ХХК хөрөнгийн үнэлгээ хийгээд үүнтэй холбоотойгоор ******* ******* ХХК маргасан, үнэлгээтэй холбоотой дахин маргах боломжгүйг дээрх хуульд тогтоосон. Тиймээс шүүхээр энэ асуудлаар маргаан үүсгэх боломж хязгаарлагдсан гэж үзэж байна.

3.2. Нэхэмжлэл нэгэнт гараад маргаан *******лэх гэж байгаа учраас нэхэмжлэлийн агуулгыг үндэслэлгүй гэж үзэж байна.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.1-т эдийн бус хөрөнгийг шинжээч үнэлэх, 55.2.2-т үнэлгээг талууд Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй бол шинжээчээр үнэлүүлэх тухай заасан. Энэ нөхцөл журмын дагуу хөрөнгийн үнэлгээний шинжээч томилогдоод үнэлгээ хийгдсэн. 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн мэдэгдлүүдээр үнэлгээний талаар харилцан тохиролцож саналаа өгөх тухай мэдэгдсэн. Мэдэгдлүүдээр Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу талууд тохиролцох эсэхийг давхар тодруулсан байдаг. Энэ нь зайлшгүй хуулийн дагуу хийгдэх ёстой ажиллагаа биш боловч ******* ******* байгууллагын зүгээс тохиролцож үнэлгээг тодорхойлох боломжтой эсэх асуудлыг урьдчилан тодруулсан. Энэ үйл баримтаас Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2 дахь заалт зөрчигдөөгүй нь тогтоогдож байгаа.

3.3. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу ******* гүйцэтгэгч нь 1 сарын дотор орон нутгийн зах зээлийн үнээр хөрөнгийн үнэлгээг тогтоох байсан гэж нэхэмжлэгч маргадаг. ******* ******* ХХК-ийн тайлбар болон үнэлгээний тайлан зэргээс харахад нэлээн өргөн хүрээг хамрах, мэргэжлийн ажлууд ч олон хийгдэхээр байгаа тул ******* гүйцэтгэгч нь орон нутгийн зах зээлийн үнээр нь үнэлгээ тогтоох ямар ч бодит боломж байхгүй. Мөн ******* гүйцэтгэгч орон нутгийн ханшаар үнэлгээг тогтоож болох нөхцөл нь тухайн хөрөнгийг төлбөрт нь суутгаж өгөх тохиолдол байдаг. Хөрөнгийг төлбөрт суутгаж өгөх гэдэг нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 78 дугаар зүйл, 98 дугаар зүйлийн 98.3 дахь хэсэгт зааснаар ******* баримт бичгийн шаардлагыг хангах зорилгоор албадан борлуулахгүйгээр тухайн хөрөнгийг нь төлбөр авагчид өгөх асуудлыг хэлдэг. Энэ нөхцөлд үнэ цэнийг нь хялбар байдлаар тогтоох, төлбөр авагчид санал болгох боломжтой хөрөнгийг ******* гүйцэтгэгч 1 сарын дотор орон нутгийн ханшаар үнэлж, төлбөр авагч нь тухайн хөрөнгийг суутгаад авах боломжтой гэдгийг 55.1 дэх заалтаар тогтоосон байна. Европын сэргээн босголт, хөгжлийн банк нь хөрөнгийг өөртөө авах асуудлыг тавиагүй ба төлбөр авагчид хөрөнгийг шилжүүлж өгөх нөхцөл байдал байхгүй.

3.4. Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.16-т ашиглалтын тусгай зөвшөөрөл гэж ашигт малтмал ашиглах эрх олгосон баримт бичиг буюу үйл ажиллагаа явуулах эрхийг ойлгоно гэж заасан. Энэ утгаар Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.1-т заасан эдийн бус хөрөнгө учраас шинжээч томилж үнэлгээ тогтоох зайлшгүй шаардлагатай нөхцөл байдал юм. ******* ******* ХХК-ийн зүгээс орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлэх боломжтой гэх, мөн олон улсын үнэлгээний байгууллага үнэлэх ёстой байсан гэх зөрчилтэй тайлбар гаргаж байна.

3.5. Хөрөнгийн дараалал зөрчигдсөн гэх асуудал шүүх дээр ярих асуудал биш, ******* ******* ажиллагаа 2017 онд эхэлж 5 жилийн хугацаанд үргэлжилж байна. Энэ хугацаанд ******* ******* байгууллагаас данс хөрөнгө битүүмжлэх зэрэг шаардлагатай зарим ажиллагаанууд хийгдээд явж байгаа. Өөрөөр хэлбэл 5 жилийн хугацаанд төлбөрөө төлөөгүй байгаа нөхцөл байдлаас харвал эд хөрөнгийн дараалал зөрчигдсөн гэх асуудлыг ярих боломжгүй. Өмнөх маргааны хүрээнд Улсын дээд шүүх дээр ******* ******* ХХК нь төлбөр барагдуулах боломжгүй, тусгай зөвшөөрөл бүхий орд газраас өөр төлбөр төлөх хөрөнгө байхгүй гэж тайлбарласан. Энэ талаарх ******* хуралдааны тэмдэглэлийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Мөн баяжуулах үйлдвэр, тусгай зөвшөөрөл нь Европын сэргээн босголт, хөгжлийн банкны барьцаанд байгаа тухай барьцааны гэрээ нь хэрэгт нотлох баримтаар авагдсан. Хөрөнгө барьцаанд байгаагийн хувьд Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1 дэх хэсэгт заасны дагуу барьцаалагч нь тухайн хөрөнгөөс тэргүүн ээлжинд үүргээ хангуулах зохицуулалтай.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 94 дүгээр зүйлд заасан дараалал зөрчигдөөгүй гэдэг нь дээрх нөхцөл байдлуудаар тогтоогдож байгаа.

3.6. Шинжээч томилсон тогтоол буруу гарсан ба татгалзах эрх эдлүүлээгүй гэх тайлбарын хувьд, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар төлбөр авагч, төлөгч аль аль тал нь холбогдох тэмдэглэл, бусад баримт бичигтэй танилцах, тэдгээрийн хуулбарыг авах эрхтэй. Шүүхийн ******* ******* байгууллага энэ эрхийг хязгаарласан, хориглосон үйл баримт байхгүй. Тухайн үед уурхай дээр шинжээч очсон, ******* ******* байгууллагаас холбогдоод үнэлгээ хийх гэж байгаа гэдгийг тайлбарлаад ирсэн хүмүүсийг уурхайд оруулж үнэлгээ хийсэн байна. Үүнээс харвал тухайн үед шинжээч томилсон талаарх үйл баримтыг нэхэмжлэгч ойлгож байсан байна. Тиймээс тухайн тогтоолтой танилцаад шинжээчээс татгалзах талаар ахлах ******* гүйцэтгэгчид гомдлоо гаргах боломжтой байсан бөгөөд эрх хязгаарлагдаагүй, татгалзах боломж нөхцөл байсан гэж үзэж байна. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасныг дагуу ******* ******* ХХК шинжээчээс ямар нэг байдлаар татгалзаагүй ба татгалзсан талаар бичгээр тайлбар гаргаж байгаагүй.

Шүүхийн ******* ******* тухай хуулиар ******* гүйцэтгэгч нь үнэлгээчнийг томилох ба Мөнх оргил трейд ХХК-тай заавал гэрээтэй байх хуулийн шаардлага байхгүй.

3.7. Олон улсын үнэлгээний баг үнэлэх ёстой байсан гэх асуудлыг мөн нэхэмжлэгч тал ярьдаг. Мөнх оргил трейд ХХК нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн дагуу Монгол Улсад хөрөнгийн үнэлгээ явуулах албан ёсны эрхээ авсан мэргэжлийн байгууллага. Тиймээс шаардлага хангаагүй үнэлгээчнийг томилсон нөхцөл байдал байхгүй.

3.8. ******* ******* ХХК нь үндэслэл нотолгоогүй үнэлчихлээ гэх асуудлыг ярьдаг болохоос хэдээр бага үнэлсэн, ямар нотлох баримтаар бага үнэлэгдсэн нь тогтоогдож байгаа тухай бодитой асуудлыг огт яриагүй. Мөнх оргил трейд ХХК-ийн гаргасан үнэлгээний тайлангуудаас харвал олон улсын стандарт, дүрэм, журмын дагуу холбогдох үнэлгээний аргачлалыг ашиглан үнэлгээ хийсэн гэдгээ үнэлгээ гаргасан компанийн захирал маш тодорхой тайлбарласан. Дэлхийн зах зээлийн үнээс хэт доогуур үнэлсэн гээд байгаа бол энэ талаар нотлох баримт байхгүй.

Нөөцийн хөдөлгөөний зөрүү байгаа гэх асуудлыг нэхэмжлэгчийн зүгээс ямар нэг баримт нотолгоотой тайлбарласангүй. Үнэлгээчний тайлбар болон тайлан зэргээс харвал 2017 онд техник, эдийн засгийн үндэслэлээр 65 сая тонн төмрийн хүдрийн нөөцтэй, үйлдвэрлэлийн хүчин чадал нь жил тутамд 6.5 сая тонн төмрийн ******* олборлоно гэж заасан. Техник, эдийн засгийн үндэслэл нь тухайн компани үйл ажиллагаа явуулснаар ямар ашиг, алдагдалтай ажиллах талаар нарийвчилсан тооцоо гаргаад Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулдаг. Энэ техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу шинжээчийн авч ашигласан тоо нь тайланд тодорхой тусгагдсан. Мөн Ашигт малтмалын газраас гаргасан 2017, 2018, 2019 оны нөөцийн хөдөлгөөний тайлангуудыг авч ашигласан. 2020 онд баримт байгаагүй учраас өмнө авсан 3 жилийг харгалзах байдлаар үнэлгээний аргачлал ашиглаж үнэлгээ хийсэн гэж шинжээч тайлбарласан. Үүний дагуу 51.6 сая тонн төмрийн ******* үлдсэн гэх тооцоо гарсан. Уг нөөцийг 2021 оноос хойш 9 жил ашиглахаар тооцоо хийсэн. Гэхдээ техник, эдийн засгийн үндэслэлийн дагуу тооцсон жил тутамд 6.5 сая тонн ******* олборлоно гэдэг тооцооноос харьцангуй багаар, бодит байдал дээр энэ тоонд хүрэхгүй байх боломжтой гэдэг утгаар тооцсон байдаг. Энэ нь ******* ******* ХХК-д илүү ашигтай байдлаар жил бүр олборлох хэмжээг нь багаар тооцсон. 1 тонныг 69 ам.доллараар тооцсон ба ашигт малтмал, газрын тосны экспортын үнийн мэдээллийг вэб сайтаараа зарладаг, үүнийг үнэлгээний тайландаа ашигласан гэдгээ шинжээч мөн хэлсэн. Ашигт малтмал, газрын тосны газраас гаргадаг уул уурхайн бүтээгдэхүүний жишиг үнийг төрийн байгууллагын зүгээс ч ашиглаж ашигт малтмалын нөөц ашигласны татварыг тооцдог тохиолдол байдаг. Энэ албан ёсны дүнг ашиглан уг зарласан үнийн 12 сарын дундаж ханшаар тооцож үнэлгээг гаргасан байдаг. Ам.долларын ханшийн хувьд 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн ханшаар тооцсон. Түүнээс өмнөх хугацааны ханш тодорхой хэмжээнд бууралттай байсан ч үнэлгээ гаргах үеийн буюу тухайн үеийн хамгийн өндөр ханшаар тооцсон. Ашигт малтмал, газрын тосны газраас зарласан 69 ам.доллар гэх үнэ нь дэлхийн зах зээлийн үнийг судалж байж гаргасан үнэ, ******* ******* ХХК-ийн экспорт хийх хилийн үнээс өндөр байгаа. Хэдийгээр үнэлгээ дээрх байдлаар өндрөөр тогтоогдож байгаа ч төлбөр авагчийн зүгээс энэ тал дээр маргаагүй ба ажиллагааг түргэн шуурхай явуулах ёстой гэх үүднээс хандаж байгаа.

Ашигт малтмал, газрын тосны газраас шохойн чулууны жишиг үнэ гэж зарладаггүй. Тиймээс индексжүүлсэн үнэ тооцсон талаар шинжээч тайлбарласан. Ашиглалтын хугацаанд нийт 30.7 сая тонн гантигжсан шохойн чулуу олборлоно гэсэн тооцооллыг гаргаж үнэлгээг хийсэн байна.

Энэ орд ******* нь техник, эдийн засгийн үндэслэлээрээ 4 бүлэг ордыг нийт ашиглах хугацаанд тооцвол 188.5 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллана гэж үзвэл одоо тодорхой хэмжээнд нөөц нь ашиглагдаад багассан байгаа. Шинжээч нөөц болон нөхцөл байдлыг үндэслэн одоо үнэлгээ тогтоож байгаа орд нь дээрх бүлэг ордын 70.8 хувийг эзэлж байгаа гэж тогтоосон, үүгээр тооцвол одоо олох цэвэр ашиг нь 104 тэрбум төгрөгийн багцаа харагдаж байна. Үнэ цэнийн хувьд багаар үнэлсэн гэж үзэж байгаа нэхэмжлэгчийн тайлбар нь бодит байдалтай нийцэхгүй байна.

Баяжуулах үйлдвэрийн үнэлгээг хорогдуулах байдлаар хийгээд 0 төгрөгөөр үнэллээ гэх асуудлыг нэхэмжлэгч ярьдаг. Гэтэл үнэлгээний тайлангийн 17 дахь талд хөрөнгийн бүрдэл хэсгүүд буюу ямар хөрөнгийг үнэлснээ жагсаасан, тухайн хөрөнгийн он үнэлгээ ямар байхыг нэг бүрчлэн авч үзсэн байдаг. Мөн 25 дахь талд өртгийн болон зах зээлийн үнийн аргаар үнэлсэн талаар тусгасан. Зах зээлийн үнийн аргаар 1.9 тэрбум төгрөг, өртгийн аргаар 3.5 тэрбум төгрөг ба хамгийн өндөр үнэлгээг авч ашигласан байна. Үнэлгээний тайлангийн 32 дахь талд өртгийн үнэлгээнд ашигласан зах зээлийн үнийн мэдээллүүдийг тусгасан байх ба баяжуулах үйлдвэртэй холбоотой зүйлсийн зах зээлийн үнийг шинжээч харж үзсэн.

Нэхэмжлэгч тал 2-3 хоногийн дотор их хэмжээний хөрөнгийг үнэлчихлээ гэж ярьж байна. Шинжээч үнэлгээний тайлан гаргах ажиллагааг 7-8 хоногийн дотор хийж гүйцэтгэсэн, объект дээр биечлэн очиж ажлуудыг хийсэн гэдэг. Мөн уул уурхайн чиглэлийн материал боловсруулах талаар туршлагатай гэдгээ тайлбарласан. Холбогдох материалыг зохих байгууллагаас шуурхай бүрдүүлэн баримт дээр үндэслэн хууль, стандартын дагуу үнэлгээгээ тооцож гаргасан. Үнэлгээнд хашаа байшин гэж бичсэн нь техникийн алдаа байсан гэдгийг шинжээч тайлбарласан.

Иймд нэхэмжлэл үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

4. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Мөнх оргил трейд ХХК-ийн тайлбарт:

4.1. ******* ******* ******* гүйцэтгэлийн газрын 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 8/384 дугаар тогтоолыг хүлээж авсан ба ******* ******* ХХК-ийн ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл, баяжуулах үйлдвэрийг үнэлэхийг даалгасан. Манай байгууллагын 10 ажилтны 5 нь хөрөнгийн үнэлгээ хийдэг үнэлгээчин, манайх уул уурхайн энэ чиглэлийн хөрөнгийн үнэлгээ хийж байсан ажлын туршлагатай. Бид ажлаа хуваарилж төлөвлөгөө гаргасан. Хугацаа богино учраас тогтоол авсны маргааш Говь-Алтай аймаг руу явж объекттой танилцсан. Энэ хугацаанд ******* ******* ******* ******* газраас бичиг гаргуулан Ашигт малтмалын газрын нэгдсэн мэдээллийн төвөөс ордтой холбогдох мэдээллийг авсан. Ийм байдлаар үнэлгээний ажлыг 7-8 хоногийн дотор хийж гүйцэтгэн хүлээлгэж өгсөн.

4.2. Үнэлгээний олон улсын стандартад тусгагдсан үндсэн 3 хандлагаас тусгай зөвшөөрлийг орлогын ба зах зээлийн хандлагаар, баяжуулах үйлдвэрийг өртгийн ба зах зээлийн хандлагаар тус тус үнэлж дүгнэлт гаргасан. 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөр үнэлгээг гаргасан.

4.3. Ашигт малтмалын мэдээллийн фондод Таяннуурын ордтой холбоотой 2017 оны техник, эдийн засгийн үндэслэл болон түүний нэмэлт тодотгол материал, мөн 2017, 2018, 2019 оны нөөцийн хөдөлгөөний материал байсан. Тусгай зөвшөөрөл эзэмшигч нь жил бүр уулын ажлын төлөвлөгөө, үйлдвэрлэлийн үйл ажиллагааны тайланг Ашигт малтмалын *******т өгөх үүрэг хүлээдэг ба фондод тус ордтой холбоотой өөр мэдээлэл байхгүй гэсэн. Техник, эдийн засгийн үндэслэлд төмрийн хүдрийн 4 тусгай зөвшөөрөл байгаа учир Таяннуурын ордын нөөцийнх нь эзлэх хувийн жингээр тооцсон. 2017 оны байдлаар Таяннуурын орд нь 65 сая тоннын төмрийн хүдрийн нөөцтэй. Нөөцийн хөдөлгөөний баримт компани тус бүрд бус нэгтгэсэн байдлаар гардаг. Тухайн баримтаас ******* ******* ХХК-ийн Таяннуурын уурхайн 2017, 2018, 2019 онуудын баримтыг түүвэрлэж авч дунджийг тооцож гаргасан. 2020 оны хувьд нөөцийн баримт бичиг байгаагүй учраас урьд онуудын өсөлт, бууралтыг харгалзан 2020 онд олборлох боломжтой ордын тооцооллыг хийсэн. Дээрх 65 сая тонноос олборлосон нөөц 10.1 сая тонныг хасаж 51.6 сая тонн нөөцийн үлдэгдлийн тооцоо гаргасан. 2017, 2018, 2019 онд буюу 2020 оноос өмнөх оны Техник, эдийн засгийн үндэслэлд үйлдвэрлэлийн хүчин чадлаар жилд 6.5 сая тонныг олборлохоор тооцсон байсан. Гэхдээ 2017-2020 онуудад хүчин чадалдаа хүрч олборлоогүй байсан. Эхний жилүүдэд 2017-2020 онуудад арай хүчин чадалдаа хүрээгүй, сүүлийн 5 жилээс хүчин чадалдаа хүрэх, цаашид 6.5 сая тонн гэж заасан хэмжээгээр үйлдвэрлээд явах гэдэг тооцооллыг хийж 2021 оноос хойш 9 жил ашиглах тооцоо гаргасан. 1 тонныг 69 ам.доллараар тооцсон. Ашигт малтмалын газраас сар бүр гаргадаг экспортын гол нэрийн бүтээгдэхүүний үнийн мэдээллээс сүүлийн 12 сарын дунджийг тооцоолж 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн байдлаарх Монголбанкны ханшаар төгрөгт хөрвүүлж шилжүүлсэн.

Шохойн чулуу олборлох үйлдвэрлэлийн хүчин чадлын тооцоолол 2017 оны техник, эдийн засгийн үндэслэлд орсон. Төмрийн хүдрийн ордын нөөцийн үлдэгдлийг тооцоолсон зарчмаар 2017-2020 онуудын нөөцийн тохируулгыг хийсэн. Шохойн чулууны хувьд экспортын үнийн мэдээлэл байхгүй учир үнийн индексийг хийсэн. Техник, эдийн засгийн үндэслэлд тусгасан үнийг хөрвүүлэхэд 1.2 гарч байгаа. Үүнийг үнэлгээний хуулиар хязгаарлаагүй.

Үнэлгээний тайланд хашаа, байшин гэж андуурч бичсэн байсан. Тайлан бүхэлдээ ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрлийг үнэлэхтэй холбоотой мэдээллүүд, үнэлгээчний хийсэн өөрийнх нь таамаглал орж байгаа. байгаа. Тайланг бүхэлд нь үзэхэд хэнд ч ойлгомжтой байгаа. 2017 оны техник, эдийн засгийн үндэслэлд 4 ордын нөөцийг 77 тэрбум төгрөгөөр тодорхойлсон байдаг. Үүнээс энэ ордод харгалзах 70 хувиар бодвол 50 гаруй тэрбум төгрөг рүү орж байна. Иймээс үндэслэлгүйгээр үнэлгээ гаргасан гэж үзэхгүй байна гэжээ.

5. Анхан шатны ******* *******ийн тогтоох хэсгийн агуулга:

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч ******* ******* ХХК-ийн хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдох Говь-Алтай аймгийн Цээл сумын Баянгол багийн нутаг дэвсгэрт байрлах, Таяннуурын уурхайн улсын бүртгэлийн Ү-0514000059 дугаарт бүртгэлтэй, 2104 м/кв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэрийг 3,471,000,000 төгрөгөөр, 15377А дугаартай, 123.9 гектар талбай бүхий ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг 153,300,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн ******* ******* ажиллагааг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж *******лэсэн.

6. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

6.1. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж, үнэлээгүйд гомдолтой байна. Хариуцагч талаас хөрөнгийн үнэлгээний талаар төлбөр төлөгч компанийн үнийн саналыг аваагүй холбогдох хуулийг зөрчсөн гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Гэтэл шүүх энэхүү үндэслэлтэй холбогдох нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй. Тодруулбал, хариуцагчаас нэхэмжлэгч талд гардуулсан 4-157/28426, 4-157/29872 дугаар мэдэгдэлд заасан ..эд хөрөнгийн үнийг төлбөр авагчтай харилцан тохиролцож тогтоож 2020 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн дотор ******* гүйцэтгэгчид мэдэгдэх гэсэн агуулгыг ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл дэх үнийн санал гэсэн үгийн шууд утгатай адилтган тайлбарлаж, нотлох баримтаар үнэлж, мөн дээрх хугацаанд талуудаас үнийн санапаа өгсөн талаарх баримт хэрэгт байхгүй гэж үндэслэлгүй дүгнэж *******лэсэн. Шүүх хариуцагчийн албан ёсны хэвлэмэл хуудас бүхий албан бичигт заасан мэдэгдлийн агуулга болон ******* гүйцэтгэгчийн тэмдэглэл дэх агуулга хоёр нь өөр хоорондоо ондоо байгааг эс анхаарч, тэмдэглэл дэх үгийг шууд утгаар нь тайлбарлаж, хэрэгт цугларсан өөр өөр утга, агуулга бүхий нотлох баримтуудыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэж үнэлэхгүйгээр хэргийг хянан *******лэсэнд гомдолтой байна.

6.2. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.8 дахь хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэдийгээр шүүх нэхэмжлэгч талын маргаж буй үндэслэлийг зөв тодорхойлсон ч шүүхээс нэхэмжлэгч талын тайлбарыг хүлээн авахгүй гэж *******лэсэн хууль зүйн үндэслэлээ огт дурдаагүй, мэдэгдлүүд нь үнийн санал авах ажиллагаа үнийн санал авах үүргээ биелүүлээгүй гэсэн нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн, хууль эрх зүйн дүгнэлт хийгээгүй байж нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож *******лэсэн.

6.3. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.18 дахь хэсгийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Нэхэмжлэгч талаас харьцуулах хөрөнгөөр хашаа байшин үнэлсэн гэх үндэслэлийг огт заагаагүй. Харин Мөнх оргил трейд ХХК-аас МY-015377 тоот ашиглалтын тусгай зөвшөөрлийн үнэлгээ, эсвэл Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороонд байрлах гэр бүлийн хэрэгцээний зориулалттай хашаа, байшингийн үнэлгээг гаргаж байгаа эсэх нь ойлгомжгүй, тодорхойгүй, үндэслэлгүй дүгнэлт бүхий үнэлгээ учраас хүлээн зөвшөөрөх боломжгүй, үнэлгээ үнэн зөв байх шаардлага хангахгүй дүгнэлт гаргасан тул хүчингүй гэж маргасан. Гэтэл шүүх харьцуулах хөрөнгөөр хашаа байшин үнэлсэн буюу огт байхгүй үндэслэлийг гаргаж, шинжээчийн дүгнэлтийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзэхгүйгээр техникийн шинжтэй алдаа гэж үзэж хэт нэг талыг барьсан дүгнэлт гаргасан.

6.4. Тайланд Таяннуурын ордыг үнэлэхдээ цэвэр мөнгөний урсгалын хорогдуулах аргаар тооцож 216,466.5 тэрбум гэж тогтоосон нь үндэслэл муутай. Учир нь хүдрийн нөөцийн үлдэгдлээр 9 жилээр тооцож тухайн 9 жилд (хүснэгтийн 2-т) олборлох *******, түүнээс баяжуулан гаргасан баяжмал орлого, үйл ажиллагааны зардал, эрсдэлийн хувь зэргийг тооцож нийт үнэлгээг гаргасан байдаг. Уг тооцооллоор 9 жилд 51,120,600 тонн ******* олборлоно гэж тооцсон. Гэтэл тайлангийн хуудас 112-д үлдэгдэл нөөц 55.4 сая тонн байхаар байна. (2017.01.01-ний өдрийн байдлаар 65.5-2017-2020 онд 10.1 сая тонн олборлосон=55.4). Мөн хуудас 113-д 2020.06.01-ний өдрийн байдлаар 54,287.6 сая тонн төмрийн хүдрийн нөөцийн үлдэгдэлтэй гэж бичигдсэн. Ингэж тооцвол зөрүү 4.2 сая тонн ******* гарч байна. Энэ зөрүүг яагаад үнэлгээнд оруулж тооцоогүй нь ойлгомжгүй байна. Шинжээчийн дүгнэлтэнд 1 тонн хүдрийг 69 ам.доллараар тооцсон ба дээр дурдсан зөрүү 4.2 сая тонн ******* 289,800,000 ам.доллар болж байна. Тайлангийн хуудас 114-т 2017 оноос хойшхи баримт мэдээллүүд АМГТГазрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв архивт тушаагдаагүй гэсэн нь ойлгомжгүй. Хэрэв баримт мэдээллүүд тушаагдаагүй юм бол 2017-2020 оны нөөцийн хөдөлгөөн гэсэн тоо баримтыг хаанаас гаргаж дүгнэлтэд тусгасан байх вэ. Түүнчлэн хөрөнгийн үнэлгээний тайланд нөөцийн хөдөлгөөний тайлан огт авагдаагүй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. Тайлангийн хуудас 120-д төмрийн хүдрийн үнийг сүүлийн 1 жилийн сар бүрийн үнэ ханшийн дунджаар 69 ам.доллараар тооцсон байдаг. Хэрвээ 9 жилээр прогноз гаргаж үнэлгээ гаргаж байгаа бол төмрийн хүдрийн ирээдүйн үнийн өсөлтийг прогнозолж үнийн өсөлтийн индексийг тооцох ёстой боловч тооцоогүй. Шохойн чулууны үнийг ТЭЗҮ-д 8,222.8 төгрөг/тонноор тооцсон. Энэ үнийг үнийн өсөлтийн индексийг 1.2-оор өсгөж прогнозод оруулав гэсэн байдаг. Гэтэл 2 төрлийн ашигт малмалын нэгийг нь үнэ өснө гэж тооцож үнийн өсөлтийн индексийг 1.2-оор өсгөж тооцоод нөгөөг нь огт өсгөлгүй тооцсон нь үндэслэлгүй. Нэгж төмрийн хүдрийн үнэлгээг ам.доллараар тооцож 9 жилээр прогнозолсон боловч Таяннуурын ордын нийт үнэлгээг гаргахдаа төгрөгөөр гаргасан байдаг. Хэрвээ 9 жилээр прогнозолж гаргаж байгаа бол 9 жилийн долларын ханшийн өсөлтийг тооцоогүй. Хэрэв ам.долларыг төгрөгт хөрвүүлж тооцох тохиолдолд ханшийн өсөлтийн индексийг тооцох ёстой байсан. Хуудас 120-д Шохойн чулууны үлдэгдэл хэмээг тодорхойлохдоо ТЭЗҮ батлагдсанаас хойш 3 жилд ...хэмжээгээр олборлолт явагдсан гэж төсөөлсөн бөгөөд нөөцийн хөдөлгөөний мэдээлэл байхгүй тул үйдвэрлэлтийн хэмжээг төмрийн хүдрийн олборлосон хэмжээтэй уялдуулан пропорциор тооцсон гэжээ. Гэтэл АМГТГазрын нөөцийн мэдээллээр 2017-2021 оны хооронд нийтдээ 1,127,360 тонн гантигжсан шохойн чулуу олборлосон байна. Төмрийн хүдрийн олборлолт гантигжсан шохойн чулууны олборлолт тусдаа явагддаг бөгөөд олборлолтыг хооронд нь пропорциор тооцох боломжгүй.

6.5. Шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэж үндэслэлгүй *******лэсэнд гомдолтой. Нэхэмжлэгч талаас Шүүхийн ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт заасан шинжээчийн татгалзан гаргах тухай хүсэлтийг ******* гүйцэтгэгчид бичгээр гаргах эрхийг эдлүүлээгүй гэж маргаж байхад шүүх хуулийн өөр заалт 43.1, 43.4 дэх заалтуудыг тайлбарлан дүгнэлтээ *******тээ бичжээ.

Түүнчлэн шинжээч томилох тогтоолыг хариуцагч талаас танилцуулаагүй, тогтоол гаргасан талаар хариуцагчаас огт мэдэгдээгүй. Уурхайд үл таних 2 иргэн төрийн байгууллагын тогтоолын хуулбарыг барьж ирснийг төрийн байгууллагын албан ёсны үйл ажиллагаа гэж, гомдол гаргах эрхээ хэрэгжүүлж эхлэх ёстой цаг хугацаа эхэлж байна гэж бидний зүгээс ойлгох боломжгүй. Шүүх үйл баримтыг зөв дүгнэхгүй, ******* ******* ажиллагаанд оролцох эрхээ эдлээгүй гэж үндэслэлгүй дүгнэлт гаргасан.

Хариуцагчаас үнэлгээчин биш иргэдэд хууль тайлбарласан үйл баримтыг шүүх үндэслэлгүй зөвтгөн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг буруу тайлбарлан, үндэслэлгүй *******лэсэн. Шүүх *******ийн үндэслэх хэсгийн 4.16-д ..үнэлгээчин Б.Эрдэнэбаатар, Б.Мягмарсүрэн, Р.Батбаяр нарт хууль тайлбарласан, ...тайлангуудыг ирүүлсэн байх тул үнэлгээчин болон шинжээч нарын хороондын хартцан хамаарал тодорхойгүй гэх нэхэмжлэгч талын тайлбар үндэслэлгүй" гэж дүгнэсэн. Гэтэл үнэлгээчин гэж Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.11-д холбогдох шалгалтыг өгч, үнэлгээ хийх эрх авсан иргэнийг ойлгоно гэж хуульчилсан. Шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед Мөнх оргил трейд ХХК-аас уурхайд очсон 2 хүний нэг нь жолооч Батхуяг, нөгөө нь туслах үнэлгээчин Б.Мягмарсүрэн байсан гэж тайлбарлаж байсан бөгөөд энэ талаар *******ийн тодорхойлох нь хэсгийн 4-т тусгасан байдаг. Үнэлгээ гаргахад оролцсон Б.Мягмарсүрэн, Р.Батбаяр нар нь үнэлгээ хийх эрх бүхий этгээд биш байхад хууль тайлбарлуулж, гарын үсгээ зурж, эрх үүрэг хүлээж, шинжээчийн дүгнэлт гаргах үйл ажиллагаанд оролцоод байгаа үйл баримтыг шүүх үндэслэлгүй зөвтгөн, Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг буруу тайлбарлан *******лэсэн. Шийдвэрийн үндэслэх хэсгийн 4.14 дэх хэсэгт нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн үндэслэлийг үгүйсгэсэн байна. Гэтэл шүүхээс хариуцагчийн шинжээч томилох тогтоолыг эрх бүхий байгууллагын хүсэлт гэж огт өөр эрх зүйн баримт бичгүүдийг хольж, үндэслэлгүй дүгнэж, хуулийг буруу хэрэглэсэн.

Түүнчлэн шүүгч хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад Шүүхийн ******* ******* тухай хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийг буруу хэрэглэж байсан бөгөөд нэхэмжлэгч талаас шүүгчээс татгалзахад шүүх үндэслэлгүйгээр эс хүлээн авч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчиж байсан. Хэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 болон Шүүхийн ******* ******* тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.4 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож байсан. Мөн шүүгчийн 2020 оны 181/ШЗ2020/12680 дугаар захирамжид 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/07364 дүгээр захирамжаар өөрчлөлт оруулахдаа ямар үндэслэлээр илт үндэслэл муутай гэж дүгнэж байгаагаа огт тайлбарлаагүй, хууль зүйн үндэслэлээ заагаагүй, хэт нэг талыг барьж байна гэх эргэлзээг нэхэмжлэгч талд төрүүлж байсан болно. Нэхэмжлэгч талаас хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад удаа дараа гаргаж байсан гэрч асуулгуулах хүсэлт, шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хүлээн авахгүй захирамжилж байсан нь нэхэмжлэгч талын эрх ашгийг ноцтойгоор хөндөж байсан болно.

Иймд анхан шатны ******* *******ийг бүхэлд нь эс зөвшөөрч байх тул хэрэгсэхгүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж *******лэж өгнө үү гэжээ.

7. Давж заалдах гомдолд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

7.1. Шүүхийн ******* ******* ажиллагаа нь хуулийн дагуу явагдсан тул ******* ******* ******* байгууллагыг ямар нэгэн буруутай гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгч талын зүгээс анхан шатны шүүх хуралдааны явцад яригдсан асуудлаар маргаж байна. Үнэлгээчин нь өөрөө тухайн тайланг хууль болон журамд заасны дагуу гаргасан гэж үзэж байна.

7.2. Мөн Сонгинохайрхан дүүрэгт байрлалтай үл хөдлөх эд хөрөнгийг шинжээчийн дүгнэлтэд тусгасан байдаг. Тус *******т ирүүлсэн хөрөнгийн үнэлгээний тайланг харахад ямар объектод үнэлгээний ажиллагаа явуулсан нь тодорхой харагддаг. Уг агуулгыг анхан шатны шүүхээс харгалзан үзэж, техникийн алдаа гэж дүгнэсэн байна. 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр шинжээч томилогдож, 2023 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр үнэлгээний тайланг 10 хоногийн дараа анхан шатны шүүхэд ирүүлсэн байдаг. Иймд анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Европын сэргээн босголт, хөгжлийн банкны итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан тайлбарын агуулга:

8.1. Анхан шатны шүүхийг Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасныг буруу тайлбарласан гэх давж заалдах гомдол нь үндэслэлгүй. Шийдвэр гүйцэтгэгч тухайн хөрөнгийг ******* баримт бичгийн шаардлагын гүйцэтгэлд суутгах тохиолдолд төлбөр авагчийн саналыг харгалзан орон нутгийн зах зээлийн ханшаар өөрөө үнэлнэ гэх агуулга тусгагдсан. Тухайн баяжуулах үйлдвэр болон тусгай зөвшөөрөл бүхий эд хөрөнгийг Европын сэргээн босголт, хөгжлийн банкны төлбөрт суутгах ажиллагаа хийгдсэн зүйл биш. Харин албадан дуудлага худалдаагаар борлуулах ажиллагаа хийгдэх процесс явагдсан. Уг нөхцөл байдалтай холбоотойгоор Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасны дагуу ******* гүйцэтгэгч нь төлбөр төлөгчийн саналыг авсаны үндсэн дээр өөрөө үнэлэх боломжтой хөрөнгө биш байна. Мөн хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар борлуулахаар хуульд заасан хөрөнгийг төлбөр авагч нь үнийн саналаа өгч, ******* гүйцэтгэгч орон нутгийн зах зээлийн ханшаар үнэлэх боломжгүй. Иргэний хуулийн 177 дугаар зүйл, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 63, 64 дүгээр зүйлийн дагуу тухайн хөрөнгүүдийг дуудлага худалдаагаар худалдан борлуулсан хөрөнгөөр Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд төлбөрийг төлөх тухай 2 удаагийн мэдэгдэл байдаг. Уг мэдэгдлээр талууд харилцан тохиролцож, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт заасны дагуу харилцан тохиролцсон үнийн саналаа ирүүлэх тухай мэдэгдэл ирүүлсэн байдаг.

8.2. Мөн үнэлгээний агуулгад баяжуулах үйлдвэр болон тусгай зөвшөөрөл бүхий хөрөнгийг үнэлэхтэй холбоотойгоор Сонгинохайрхан дүүргийн хашаа, байшинг үнэлсэн гэх асуудал яригддаг. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч оролцохдоо техникийн алдаа байсан гэдгээ тайлбарласан. Мөн тайланд авагдсан Мөнх оргил трейд ХХК-ийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн үнэлгээний 143 хуудас тайлан нь бүхэлдээ тусгай зөвшөөрөл гэх агуулгыг илэрхийлдэг. Хашаа, байшинг гэх агуулга нь зөвхөн нэг өгүүлбэрт тусгагдсан учраас техникийн алдаа байсан гэж үнэлгээчин тайлбарласныг үндэслэж, анхан шатны шүүхээс дүгнэсэн. Техникийн алдаа болсон нэг өгүүлбэр нь 143 хуудас үнэлгээний тайланг хүчингүй болгох хэмжээний үр дагавартай байгаагүй.

8.3. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7.2, 48.6.3-т заасны дагуу ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч нь уулын ажлын төлөвлөгөөний гүйцэтгэл, нөөцийн хөдөлгөөний тооцоо зэрэг баримтуудыг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор Ашигт малтмалын *******т хүргүүлэх үүрэгтэй. Тухайн тайлан нь Ашигт малтмалын *******т хүргэгдээгүй байсан бөгөөд уг *******т хүргүүлэн өгөх хуулийн хугацаа болоогүй байсан. Уг хугацаанд шинжээчийн зүгээс 2020 оны 09 дүгээр сарын байдлаар 51,100,000 төмрийн хүдрийн нөөцийн үлдэгдэлтэй гэж тооцсон. Тухайн үнэлгээний тайлан ирээгүй байсан учраас өмнөх жилүүдийн үнэлгээтэй харьцуулах замаар тооцоог хийсэн болохыг үнэлгээний тайланд тодорхой дурдсан. Анхан шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа тухайн тайлангийн 113 дугаар талд нөөцийн мэдээлэл тусгагдсан гэж хэлсэн. Тайлан гараагүй байсан үеийн олборлолтыг шинжээчийн зүгээс өмнөх жилийн олборлолттой харьцуулах аргаар гаргасан тул 4.5 сая тоннын зөрүүтэй холбоотой давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

8.4. Мөн нөөцийн хөдөлгөөний тайлан Ашигт малтмал, газрын тосны *******т авагдсан байсан боловч бусад баримт байгаагүй гэж үнэлгээний тайлангийн 114 дүгээр талд дурдсан байдаг. 2017-2020 оны нөөцийн үнэлгээний тайлантай шинжээч танилцсан талаар дурдсан. Мөн анхан шатны шүүх хуралдааны явцад үнэлгээчин Ашигт малтмалын ******* очиж, биечлэн танилцсаны дагуу үнэлгээнд тусгасан гэдгээ тайлбарласан. Шохойн чулууны үнийг Ашигт малтмал, газрын тосны газраас дэлхийн зах зээлийн үнэ гэж зарладаггүй учраас зах зээлийн үнэтэй харьцуулах замаар индекс тооцсон байдаг.

8.5. Шинжээч нь шохойн чулууг жилд 3,500,000 тонныг олборлодог гэж тооцсон. Мөнгөн хөрөнгийн орлогын хандлагаар үнэлсэн гэх аргаа шинжээч нь үнэлгээний тайланд тусгаагүй байдаг. Орлогын хандлагын аргаар үнэлсэн тохиолдолд жил бүр 3,500,000 ам.доллароор шохойн чулууны олборлолт хийж, мөнгөн урсгал буюу орлого нь өндөр байх ёстой. Уг нөхцөл байдлаас харгалзан үзэхэд шинжээчийн тооцсон дүгнэлт нь зах зээлийн үнэлгээг харьцангуй өндөр дүнгээр гаргасан байна. 2 дугаар хавтаст хэргийн 117-122 дугаар талд шинжээч Б.Мягмарсүрэн, Р.Батбаяр нарт хууль сануулсан баримтууд авагдсан байдаг. Төлбөр төлөгч ******* ******* ХХК-д хөрөнгийн үнэлгээчинг татгалзан гаргах эрхтэй байсан тул анхан шатны шүүхээс зөрчил гаргаагүй.

Иймд анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

9. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Мөнх оргил трейд ХХК гомдолд тайлбар гаргаагүй болно.

ХЯНАВАЛ:

  1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж *******лэв.

2. Нэхэмжлэгч ******* ******* ХХК нь хариуцагч ******* ******* ******* ******* *******т холбогдуулан хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, ******* ******* ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан гэж маргажээ.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Европын сэргээн босголт, хөгжлийн банк болон Мөнх оргил трейд ХХК нь хариуцагч талын тайлбарыг дэмжсэн агуулга бүхий тайлбар гарган мэтгэлцсэн байна.

3. Лондонгийн Олон улсын арбитрын ******* UN153003 дугаартай арбитрын ажиллагааны 2017 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн *******ээр ******* ******* ХХК-аас зээлийн гэрээний үүрэгт нийт 31,170,540.96 ам.доллар, 15,736.04 евро, 1,138,549.1 английн фунт гаргуулж Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд олгож *******лэсэн ба уг *******ийг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* шүүгчийн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШЗ2017/12823 дугаар захирамжаар баталгаажуулж, 1095 дугаар ******* хуудас олгожээ.

4. ******* ******* ******* ******* ******* нь дээрх *******ийг албадан ******* баримт бичгийг үндэслэн ******* ******* ажиллагааг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр үүсгэн ажиллагаа явуулсан.

4.1. Нэхэмжлэгчийн өмчлөлийн, эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 дугаартай, Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянгол баг, Таяннуурын уурхайд байрлах, 2104 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэр, мөн 123 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах 15377А дугаартай тусгай зөвшөөрлийг ******* гүйцэтгэгчийн 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 17281205/02, 17281205/03 дугаар тогтоолоор битүүмжилжээ.

4.2. Дээрх хөрөнгийг үнэлсэн Сэлэнгэ эстимэйт ХХК-ийн 2018 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн үнэлгээг Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 181/ШШ2019/00264 дугаар *******, ******* Иргэний хэргийн давж заалдах шатны ******* 2019 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн 574 дугаар магадлал, Монгол Улсын Дээд ******* хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 001/ХТ2020/00045 дугаар тогтоолоор хүчингүй болгож *******лэсэн байна.

Уг *******т хариуцагч байгууллага нь эд хөрөнгө хураах тогтоол үйлдэхээс өмнө шинжээч томилсон, талуудаас үнийн санал аваагүй, мөн шинжээч томилсон ажиллагаа нь Шүүхийн шинжилгээний тухай хуульд нийцээгүй, шинжээч тогтоолд заагаагүй хөрөнгө үнэлсэн, үүнээс гадна ******* гүйцэтгэгчийн тайлбарт ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл нь барьцааны зүйл гэж дурдсан боловч баримт авагдаагүй, Ашигт малтмалын тухай хуульд заасан барьцаа хэрэгжүүлэх тусгайлсан зохицуулалтыг анхаараагүйг тус тус дүгнэжээ.

4.3. Баяжуулах үйлдвэр болон ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрөл нь зээлийн гэрээний үүрэгт барьцаалагдсан талаар ******* ******* ХХК болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хооронд байгуулагдсан 2012 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн Ашиглалтын тусгай зөвшөөрөл барьцаалах тухай гэрээ, Ашигт малтмал, газрын тосны газрын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 7/215 дугаар лавлагаа, Говь-Алтай аймаг дахь Улсын бүртгэлийн хэлтсийн 2018 оны 01 дүгээр сарын 19-ний өдрийн 49 дүгээр лавлагаа тус тус хэрэгт авагдсан байна.

4.4. Улмаар ******* гүйцэтгэгчийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 17281205/157 дугаар даалгаврыг үндэслэн 19 дүгээр тойргийн ******* гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 17281205/157-01, 17281205/157-02 дугаар тогтоолуудаар баяжуулах үйлдвэр, ашигт малтмал ашиглалтын тусгай зөвшөөрлийг хураасан ба тус ажиллагаанд талууд гомдол гаргаагүй байна.

Эдгээр үйл баримтыг анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

5. ******* ******* ******* ******* газрын 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4-157/29426, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4-157/29872 дугаар мэдэгдлүүдээр төлбөр төлөгч ******* ******* ХХК-д, 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 4-157/29427, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 4-157/29873 дугаар мэдэгдлүүдээр төлбөр авагч Европын сэргээн босголт, хөгжлийн банкинд тус тус дээрх хөрөнгийн үнийг харилцан тохиролцож тогтоон 2020 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн дотор ирүүлэхийг мэдэгдсэн ба талуудаас үнэлгээтэй холбоотой санал ирүүлээгүй байна.

Улмаар ******* гүйцэтгэгчийн 2020 оны 08 дугаар сарын 25-ны өдрийн 8/384 дугаар тогтоолоор Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээчин Б.Эрдэнэбаатарыг шинжээчээр томилжээ.

5.1. Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-д үнэлгээг талууд, өмчлөгч Иргэний хуулийн 177.1-д заасны дагуу тохиролцоогүй хөрөнгийг үнэлгээчнээр үнэлүүлэх, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийг дуудлага худалдаа явуулахаас өмнө үүрэг гүйцэтгэгч, үүрэг гүйцэтгүүлэгч, өмчлөгч харилцан тохиролцож тогтоох, хэрэв тохиролцоогүй бол үнэлгээчин тогтоохоор тус тус зохицуулсан.

Хэргийн баримтаар төлбөр авагч, төлбөр төлөгч талууд үнэлгээний талаар харилцан тохиролцсон гэх байдал тогтоогдоогүй тул ******* гүйцэтгэгч шинжээч томилсон нь дээрх хуулийн зохицуулалтад нийцжээ. Анхан шатны шүүх уг үйл баримтыг зөв тогтоосон байна.

Дээрх хуулийн зохицуулалтаар үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэх тусгай журам тогтоосон бөгөөд нэхэмжлэгч нь ******* гүйцэтгэгч эхлээд Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар хөрөнгийг үнэлсний дараа үнэлгээчин үнэлэх дараалал тогтоосон гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй болно. Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт зааснаар ******* гүйцэтгэгч үнэлэхгүй юм.

Үнэлгээг хүчингүй болгуулах тухай маргаанд төлбөр төлөгч-хуулийн этгээдийн хөрөнгийг хураан авах, худалдан борлуулах, төлбөрт суутгах дараалал хамааралгүй учир аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг төлбөрт суутган тооцох хууль зүйн үндэслэлгүй, Шүүхийн ******* ******* тухай хуулийн 94 дүгээр зүйлийг баримтлаагүй гэх нэхэмжлэгчийн тайлбар болон энэ агуулгаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй.

5.2. 2010 оны Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4-т "үнэлгээчин" гэж хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл эзэмшигч Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүнийг, "хөрөнгийн үнэлгээ хийх" гэж хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнийг тогтооход чиглэсэн үнэлгээчний хараат бус үйл ажиллагааг тус тус ойлгохоор заасан ба үнэлгээчин Б.Эрдэнэбаатарт Сангийн яамнаас олгосон 07120004 дугаартай, 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл хугацаагаар сунгагдсан хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрлийн гэрчилгээ үнэлгээний тайланд хавсаргагджээ.

Үнэлгээчин Б.Эрдэнэбаатар нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасан тусгай мэдлэг бүхий этгээд байх шаардлагыг хангаж байх тул нэхэмжлэлд олон улсын геологи, уул уурхайн салбарт хүлээн зөвшөөрөгдсөн, геологийн судалгааны ажлын тайлан, ашигт малтмалын ордыг ашиглах болон баяжуулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий мэргэшсэн үнэлгээний байгууллага, үнэлгээчдийн бүрэлдэхүүн бүхий багаар үнэлүүлэх ёстой гэж дурдсаныг хүлээн авах үндэслэлгүй.

Мөн Б.Эрдэнэбаатар нь Мөнх оргил трейд ХХК-ийн үнэлгээчин байх ба уг хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт үнэлгээчин үйл ажиллагаагаа аж ахуйн нэгжийн хэлбэрээр явуулж болно гэж заасан тул шинжээч томилох тогтоолд харьяа аж ахуйн нэгжийг тусгасан нь хууль зөрчөөгүй. Харин Мөнх оргил трейд ХХК-ийг тусгахдаа уг компанийн туслах үнэлгээчин Б.Мягмарсүрэнг тусгасан нь буруу болсон хэдий ч уг этгээд дүгнэлт гаргаагүй учир шинжээчийн дүгнэлтийн хүчин төгөлдөр байдалд нөлөөлөхгүй юм.

5.3. Хариуцагч нь 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт зааснаар үнэлгээчин Б.Эрдэнэбаатарын тусгай зөвшөөрөл, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулж, эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулсан байна.

Хэрэгт авагдсан шинжээчээр оролцохоос татгалзах болон оролцуулж болохгүй нөхцөл байдал байгаа эсэх талаарх мэдээлэл тодруулсан тэмдэглэл, шинжээчид хууль тайлбарласан тэмдэглэл баримтуудад үнэлгээчин Б.Эрдэнэбаатарт Шүүхийн ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.4 дэх хэсгийг тайлбарласан ба тэрээр шинжээчээр ажиллахаас татгалзах үндэслэл байхгүй талаар ******* гүйцэтгэгчид мэдэгдсэн, анхан шатны шүүх энэ ажиллагааны талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүхийн ******* ******* тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.7 дахь хэсэгт Энэ хуулийн 43.1, 43.4-т заасан үндэслэлээр ... шинжээч, ... өөрөө татгалзан гараагүй бол тэдгээрийг татгалзан гаргах тухай хүсэлтийг талууд, тэдгээрийн төлөөлөгч нь ******* гүйцэтгэгч, эсхүл ахлах ******* гүйцэтгэгчид бичгээр гаргана гэж заасан.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл болон давж заалдах гомдолд хариуцагч нь шинжээч томилсон *******ийн талаар мэдэгдээгүйгээс дээрх хуулийн зохицуулалт дахь шинжээчээс татгалзах эрхийг эдлүүлээгүй гэж тайлбарлаж байх боловч ******* ******* ажиллагааны талууд нь ******* гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан *******ийн тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах ******* гүйцэтгэгчид гомдол гаргахаар Шүүхийн ******* ******* тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3 дахь хэсэгт зохицуулсан. Нэхэмжлэгч нь 2020 оны 08 дугаар сарын 31-ний өдөр шинжээч үнэлгээний объекттой танилцах үед шинжээч томилогдсон талаар мэдсэн тухай тайлбар гаргасан ба дээрх хуулийн зохицуулалтын дагуу шинжээчийг татгалзан гаргах хүсэлт, эсхүл гомдол гаргаж *******лүүлээгүй гэж дүгнэсэн ******* дүгнэлт үндэслэлтэй. Үүнээс гадна дээрх хуулийн 43.1.1, 43.1.2, 43.1.3, 43.4.1, 43.4.2 дахь хэсэгт заасан шинжээч ******* ******* ажиллагаанаас татгалзан гарах бодитой үндэслэл байгаа талаар хэрэгт баримт авагдаагүй байна.

Иймээс шинжээч томилох ажиллагаатай холбоотой гаргасан нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй.

6. Шинжээчийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 88-02/Ш дугаар үнэлгээний тайланд нэхэмжлэгчийн өмчлөлийн, Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянгол баг, Бор үзүүр, Таяннуурын уурхайд байрлах, 2104 м.кв талбайтай, 90 хувийн гүйцэтгэлтэй, баяжуулах үйлдвэрийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 3,471,100,000 төгрөгөөр, 88-01/Ш дугаар үнэлгээний тайланд 123.9 гектар талбай бүхий уурхайн талбайд ашигт малтмал ашиглах 15377А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий ордыг 153,300,000,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.

Үнэлгээний тайланд баяжуулах үйлдвэрийг үнэлгээний олон улсын стандартад тусгагдсан өртгийн хандлагын аргаар 3,471.1 сая төгрөгөөр, зах зээлийн хандлагын аргаар 8,946.1 сая төгрөгөөр тус тус үнэлж, үүнээс өртгийн хандлагаар тооцсон үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч 3,471.1 сая төгрөгөөр, тусгай зөвшөөрлийг өртгийн хандлагын аргаар 153,270.5 сая төгрөг, зах зээлийн хандлагын аргаар 120,862.7 сая төгрөгөөр тус тус үнэлж, үүнээс өртгийн хандлагаар тооцсон үнэлгээнд 100 хувийн ач холбогдол өгч 153.3 тэрбум төгрөгөөр үнэлсэн талаар дурдсан.

6.1. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ дээрх үнэлгээг дэлхийн зах зээлийн үнэ ханшаас доогуур, хөрөнгүүдийн өөрийн үндсэн үнэ өртгөөс хэт доогуур үнэлсэн, ямар үндэслэлээр үнэлж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, хэт явцуу хүрээнд бодит бус үнэлсэн гэж маргасан, мөн давж заалдах гомдолдоо үнэлгээний тайланд төмрийн хүдрийн нөөцийн үлдэгдлийг тооцсон нь 4.2 сая тоннын зөрүүтэй, энэ зөрүү нь 289,800,000 ам.доллар болж байна, мөн 2017 оноос хойшхи баримт мэдээллүүд Ашигт малтмал, газрын тосны газрын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв архивт тушаагдаагүй гэсэн атлаа 2017-2020 оны нөөцийн хөдөлгөөн гэсэн тоог хаанаас гаргаж тайланд тусгасан нь ойлгомжгүй, үнэлгээний тайланд нөөцийн хөдөлгөөний тайлан авагдаагүйг анхан шатны шүүх анхаараагүй, төмрийн хүдрийн олборлолтыг 9 жилээр тооцоолсон атлаа төмрийн хүдрийн нэгжийн үнэ ам.долларын 9 жилийн ханшийн өсөлтийг тооцоогүй, шохойн чулууны үнийн өсөлтийн индексийг 1.2-оор өсгөж тооцоод төмрийн хүдрийн үнийг огт өсгөлгүй тооцсон нь үндэслэлгүй, гантигжсан шохойн чулууны нөөцийн хөдөлгөөний мэдээлэл байхгүй гэсэн боловч Ашигт малтмал, газрын тосны газрын нөөцийн мэдээллээр 2017-2021 онд 1,127,360 тонн шохойн чулуу олборлосон, төмрийн хүдрийн олборлолт гантигжсан шохойн чулууны олборлолт тусдаа явагддаг бөгөөд олборлолтыг хооронд нь пропорциор тооцох боломжгүй гэж дурджээ.

6.2. Үнэлгээний тайланд Ашигт малтмалын мэдээллийн фонд дахь Таяннуурын ордтой холбоотой техник, эдийн засгийн үндэслэл болон түүний нэмэлт тодотгол материал, 2017, 2018, 2019 онуудын төмрийн хүдрийн нөөцийн хөдөлгөөний материалд үндэслэсэн, 2017 оны байдлаар төмрийн хүдрийн нөөц 65.5 сая тонн байсан, 2017-2020 онд 10 орчим сая тонн төмрийн хүдрийг ашигласан, 9 жилд 51.1 сая тонн нөөцийг олборлох тооцоог тусгажээ.

Анхан шатны шүүх хуралдаанд үнэлгээчин Б.Эрдэнэбаатар ... Ордын нөөц 65 сая тонн ... 2017 оноос хойш үнэлгээ хийх хугацаанд нөөц ... ямар хэмжээгээр хөдөлсөн, ямар үлдэгдэл байгаа талаар нөөцийг судалж гаргасан ... нөөцийн хөдөлгөөний мэдээллээс 2020 оных байгаагүй учраас 2017, 2018, 2019 онд борлуулсан хэмжээг тухайн нөөцөөс хасахаар 55.54 сая тонн орчим болж байгаа. Дээр нь 2020 онд тогтвортой үйл ажиллагаа явуулж байгаа учраас 2020 онд оногдох өмнөх 3 жилийн дунджийг харгалзаж хасаад 51 сая тонн нөөц үлдэж байгаа ... гэж тайлбарласан ба уг тайлбарыг үгүйсгэсэн баримт хэрэгт авагдаагүй байна.

Үнэлгээний тайлангийн 114 дэх талд 2017 онд батлагдсан ТЭЗҮ-ийн тодотгол-оос өөр нөөцийн хөдөлгөөн-ийг эс тооцвол тухайн ордтой холбоотой, 2017 оноос хойшхи баримт мэдээллүүд АМГТГ-ын Эрдэс баялгийн мэдээллийн технологийн төв архивт тушаагдаагүй байна гэж нөөцийн хөдөлгөөний баримт байгаа агуулгатай дүгнэлт хийснийг гомдолд эсрэг утгаар тайлбарласан нь үндэслэлгүй.

6.3. Мөн үнэлгээчний тайлбарт ... гантигжсан шохойн чулууны ордын нөөцийн хөдөлгөөнтэй холбоотой мэдээлэл байхгүй. Тийм учраас бид техник, эдийн засгийн үндэслэлээр жил, жилд олборлох хэмжээг нь заасан ... төмрийн ******* олборлох явцад тухайн хөрсөнд дагалдаж бий болдог гэдэг юм уу, ил гардаг ашигт малтмал байгаа. Тийм учраас үйлдвэрлэлтэй нь буюу олборлолттой нь холбож пропорцолж, үлдэгдэл нөөцийг тодорхойлж гаргасан. Нэгийг нь индексжүүлээд, нөгөөг нь индексжүүлээгүй гэх зүйл ярьж байна. Төмрийн хүдрийн хувьд дэлхийн зах зээлийн үнэ ханшийн мэдээлэл Уул уурхай, Ашигт малтмалын газрын сайт дээр сар сараар гардаг учраас үнэлгээний өдрөөс өмнөх саруудын дунджийг үндэслэл болгож нэг тонн төмрийн хүдрийн үнийг гаргаж тодорхойлсон. Гантигжсан шохойн чулуунд байхгүй учраас техник, эдийн засгийн үндэслэлээр 2017 онд тооцсон нэг тонн гантигжсан шохойн чулууны үнийг 2020 оны 09 дүгээр сарын байдлаар аваачихдаа үнийн зөрүүг нь индексжүүлэн тооцож 1.2 хувь гэдэг индексээр өсгөж, тохируулга хийж тооцсон гэж үнэлгээтэй холбоотой үндэслэлийг дэлгэрэнгүй тайлбарласныг хэрэгт авагдсан бусад баримттай харьцуулж үзэхэд үндэслэлгүй гэж дүгнэх боломжгүй байна.

Үүнээс гадна гомдолд дурдсан Ашигт малтмал, газрын тосны газрын нөөцийн мэдээллээр 2017-2021 онд 1,127,360 тонн шохойн чулуу олборлосон гэх баримт хэрэгт авагдаагүй ба Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.7 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг анхан шатны шүүх хуралдаан эхлэхийн өмнө гаргаж өгөх журамтай тул холбогдох гомдол үндэслэлгүй.

6.4. Үнэлгээний тайлангийн 126 дахь талд Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 25-р хороо, Одонт 21-р гудамжны 193 тоот хаягт байрлах 130.0 м2 хувийн сууц, мөн хаягт байрлах 700.0 м2 талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай өмчлөл ******* бүхий хашаа байшинг 2020 оны 08-р сарын 24-ний байдлаар дээрх 2 хандлагаар үнэлсэн дүнг доор оруулав гэж бичигджээ.

Тус 88-01/Ш дугаар үнэлгээний тайлан нь Захиалагч, гүйцэтгэгчийн талаархи мэдээлэл, үнэлгээний тодорхойлолтууд, огноо, зорилго, зориулалт, арга зүй, Үнэлгээний стандарт, арга зүй, зарим шаардлагын хангалт, Үнэлгээний зүйлийн мэдээлэл, Үнэлгээ, Үнэлгээний тайланг хэрэглэх, хязгаарлах нөхцөл, Нийцэлтийн мэдэгдэл гэсэн 6 зүйл болон 5 хавсралтаас бүрдсэн бөгөөд шинжээчийн дүгнэлтийн агуулгыг 2009 оны Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 дэх хэсэгт зааснаар тодорхойлно. Өөрөөр хэлбэл дээрх 6 зүйл, 5 хавсралт нь цогц байдлаар үнэлгээний агуулгыг илэрхийлэх бөгөөд үнэлгээнд хамаарахгүй хашаа байшингийн талаар дурдсан хэсэг нь уг үнэлгээг бүхэлд нь хүчингүйд тооцох үндэслэл болохгүй.

6.5. Мөн давж заалдах шатны шүүх хуралдаанд нэхэмжлэгч тал баяжуулах үйлдвэрийг хөдлөх эд хөрөнгөөр тооцож элэгдэл хорогдлыг 10 жилээр тооцсон, үйлдвэрт жил бүр хөрөнгө оруулалт хийгдэж, үнэ цэнэ өсөж байгааг тооцож үзээгүй, компаниас хөрөнгө оруулж, зарцуулалт хийсэн талаарх баримтыг үзэхгүйгээр анх авсан үнэлгээг хорогдуулах аргаар тооцож, бага үнийн дүнгээр үнэлсэн гэж тайлбарлаж байх ба үнэлгээний тайланд баяжуулах 5 дугаар үйлдвэрт ашиглагдаж буй тоног төхөөрөмжүүдийн техникийн үзүүлэлтүүдийг уг компанийн техник, эдийн засгийн үндэслэлээс авч, бүртгэлийн анхны үнийг индексжүүлэн нөхөн орлуулах өртгийг тооцож элэгдэл тооцсон орлуулалтын өртгийн аргаар үнэлсэн талаар тайлбар хийгдсэн байна. Энэ арга нь тухайн хөрөнгийг шинээр орлуулах буюу худалдан авах зардлыг урьдчилан тооцож, үүнээс ашиглалтын хугацааны нийт элэгдлийг хасч өнөөгийн өртгийн үнэлгээг гаргадаг байх ба уг аргыг баримталснаар хөрөнгийг бага үнээр үнэлсэн гэх байдал баримтаар тогтоогдоогүй байна.

6.6. Нэхэмжлэгч нь үнэлгээг дэлхийн зах зээлийн үнэ ханшаас доогуур, хөрөнгүүдийн өөрийн үндсэн үнэ өртгөөс хэт доогуур үнэлсэн, ямар үндэслэлээр үнэлж байгаа нь тодорхойгүй, ойлгомжгүй, хэт явцуу хүрээнд бодит бус үнэлсэн гэх тайлбараа шүүхэд нотлох баримт гаргаж нотлоогүй байна.

 

7. Нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд ... шүүгчээс татгалзахад шүүх үндэслэлгүйгээр эс хүлээн авч, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн, мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж хэргийг үндэслэлгүй хэрэгсэхгүй болгож байсан, шүүгчийн 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/07364 дүгээр захирамжаар 2020 оны 181/ШЗ2020/12680 дугаар захирамжид өөрчлөлт оруулахдаа ямар үндэслэлээр илт үндэслэл муутай гэж дүгнэж байгаагаа огт тайлбарлаагүй, хууль зүйн үндэслэлээ заагаагүй, хэт нэг талыг барьж байна гэх эргэлзээг нэхэмжлэгч талд төрүүлж байсан, нэхэмжлэгч талаас хэрэг хянан *******лэх ажиллагааны явцад удаа дараа гаргаж байсан гэрч асуулгах хүсэлт, шинжээч томилуулах тухай хүсэлтүүдийг үндэслэлгүйгээр хүлээн аваагүй нь нэхэмжлэгч талын эрх ашгийг ноцтойгоор хөндөж байсан гэж дурджээ.

Шүүх иргэний хэргийг 2020 оны 10 дугаар сарын 01-ний өдөр үүсгэж хэрэг хянан *******лэх ажиллагааг явуулсан ба нэхэмжлэгчийн гаргасан шүүгчээс татгалзах тухай хүсэлтийг Ерөнхий шүүгч 2021 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2022 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр, 2023 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тус тус хянан *******лэсэн, мөн шүүгч бүрэн эрхийн хүрээнд 2022 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 181/ШЗ2022/07364 дүгээр захирамжаар 181/ШЗ2020/12680 дугаар захирамжид өөрчлөлт оруулсан, уг захирамжид гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг ******* 2022 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 181/ШТ2022/00273 дугаар тогтоолоор хангахгүй орхисон, түүнчлэн нэхэмжлэгч талын хүсэлтүүдийг хянан *******лэсэн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 181/ШЗ2021/04962, 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 181/ШЗ2022/11225 дугаар захирамжуудад хүсэлтийг хянан *******лэсэн үндэслэлүүдийг тусгасан байна.

Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 168 дугаар зүйлд заасан ******* *******ийг хүчингүй болгох үндэслэл буюу хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрх ноцтой зөрчигдсөн, нотлох баримтыг шүүх дутуу бүрдүүлж хэргийг хянан *******лэсэн гэх үндэслэлгүй байна.

8. Дээр дурдсаныг нэгтгэн дүгнэхэд, анхан шатны шүүх хариуцагчид холбогдуулан гаргасан Говь-Алтай аймаг, Цээл сум, Баянгол баг, Таяннуурын уурхайд байрлах, эрхийн улсын бүртгэлийн Ү-0514000059 дугаартай, 2104 м.кв талбай бүхий, 90 хувийн гүйцэтгэлтэй баяжуулах үйлдвэрийг 3,471,000,000 төгрөгөөр, 123.9 гектар талбайд ашигт малтмал ашиглах 15377А дугаартай тусгай зөвшөөрөл бүхий ордыг 153,300,000,000 төгрөгөөр тус тус үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож *******лэсэн нь Шүүхийн ******* ******* тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт нийцжээ.

9. Иймд анхан шатны ******* *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны ******* 2023 оны 09 дүгээр сарын 08-ны өдрийн 181/ШШ2023/02741 дугаар *******ийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан *******лэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Д.БЯМБАСҮРЭН

 

ШҮҮГЧИД   Д.ЦОГТСАЙХАН

 

Д.ЗОЛЗАЯА