Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2023/02126

 

2023   12   11   210/МА2023/02126

 

 

*******.*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Алтанцэцэг даргалж, шүүгч С.Энхбаяр, Д.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03632 дугаар шийдвэртэй

Нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч ******* ******* ******* ******* *******д холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон ******* ******* даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай иргэний хэргийг хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Д.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч *******.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэлтуяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга *******.Халиунаа нар оролцов.

 

*******ОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Миний бие 2021 оны 11 дүгээр сараас тус ******* ******* *******д статистикч эмчээр ажилд орж ажиллаж байгаад улмаар албаны даргаар ажиллахаар хөдөлмөрийн гэрээ хийсэн. Гэтэл тус *******ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/244 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн.

Ажиллах хугацаанд үр бүтээлтэй, санаачилгатай ажиллаж байсан бөгөөд шударга бус урамшуулал олгож байгааг удаа дараа хэлснээр ажлаас чөлөөлөгдөж буй нь харамсалтай байна.

Иймд миний бие энэхүү шийдвэрийг хууль бус гэж үзэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул албан тушаалдаа эгүүлэн томилогдох, ажилгүй байсан хугацааны цалин хөлс урамшууллын олговрыг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл төлүүлэх нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

2.1. *******.******* нь тус ******* ******* *******д 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Статистик дүн бүртгэлийн албаны даргаар ажилласан ба 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр *******ийн бүтэц, зохион байгуулалт шинэчлэн батлагдсанаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс статистикч эмчээр ажилласан.

2.2. *******.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүний нөөцийн ажилтан Д.Урангоогийн ширээнд дур мэдэн сууж, ажилчдын цалингийн болон хувийн мэдээлэл хадгалагдсан компьютерээс зөвшөөрөлгүйгээр албаны ажилчдын үр дүнгийн урамшууллын мэдээллийг гар утсаараа зургийг нь дарж авч байхад нь хүний нөөцийн ажилтан Б.Гэрэлтуяа, бичиг хэргийн ажилтан Х.Гантуяа нар таслан зогсоож, авсан зургуудаа устгахыг шаардахад эсэргүүцэж гарч явсан. Мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эрсдэлийн менежер Ч.Цэгмидийн компьютерыг зөвшөөрөлгүй асааж материал татаж хэвлэж авсан зөрчил гаргасан.

Хүний нөөцийн ажилтан Д.Урангоо нь *******ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд холбогдох гомдлыг гаргасан ба ёс зүйн хороо 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр гомдлыг хэлэлцээд статистикч эмч *******.*******ыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 3.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.7-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, түүнд сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг ирүүлсэн.

2.3. Нийтийн нээлттэй мэдээлэлд хамаарахгүй мэдээллийг бусад ажилчид буюу мэдээллийн эздийнх нь зөвшөөрөлгүйгээр, мэдээлэл хариуцагч эрх бүхий албан тушаалтнуудын ажлын компьютерт дураараа нэвтрэх замаар цуглуулсан Хувь хүний мэдээллийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1 дэх заалтаар хориглогдсон уг үйлдлээ *******.******* эрх бүхий албан тушаалтны шаардлагаар таслан зогсоогоогүй, мөн маргааш нь дахин гаргасан. *******ус *******ийн хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.7.4-т Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны шийдвэр, саналаар тогтоогдсон бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсооно гэсэн заалтын дагуу түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн. Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.7.6-д *******өрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албан мэдээллийг албан бус зорилгоор ашиглаж, завшсан бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсооно гэсэн зөрчилд мөн хамаарч байгаа.

2.4. *******.******* нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан 2 зөрчлийг нэг дор гаргасан нь түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах буюу ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах талаар заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 78.1.9, 80.1.4, 123.1, 123.2.5 дахь зохицуулалтад нийцсэн тул ажил олгогчийн санаачилгаар 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/244 дугаар тушаалаар хөдөлмөрийн гэрээг цуцалсан болно.

Иймд нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Хөдөлмөрийн тухай хуулийн 158 дугаар зүйлийн 158.2.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч *******.*******ыг ******* ******* ******* ******* *******ийн статистик эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч ******* ******* ******* ******* *******өөс дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор 4,941,444 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч *******.*******д олгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.7-т зааснаар нэхэмжлэгч *******.*******ын төлбөл зохих нийгмийн даатгалын шимтгэлийг Нийгмийн даатгалын тухай хуульд заасан хувь хэмжээгээр дээрх олговроос шимтгэл тооцохгүйгээр тооцон нийгмийн даатгалын байгууллагын *******лөрсөн харилцах дансанд шилжүүлэн, нийгмийн болон ******* ******* даатгалын дэвтэрт бичилт хийхийг ******* ******* ******* ******* *******д даалгаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэсэн.

 

4. Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

4.1. Анхан шатны шүүхийн ... хариуцагч хөдөлмөрийн гэрээ байгуулсан, эсхүл *******.******* гэрээ байгуулахаас болон дотоод журамтай танилцахаас татгалзсан болохыг баримтаар нотлоогүй гэх дүгнэлтийг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй. Учир нь, *******.******* нь 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрөөс Статистик дүн бүртгэлийн албаны даргаар ажиллаж байсан бөгөөд тус ******* нь 2023 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр бүтэц, зохион байгуулалтыг шинэчлэн баталснаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрөөс статистикч эмчээр ажиллаж эхэлсэн. Гэтэл *******.******* нь бүтцийн өөрчлөлтөөр ажил албан тушаал буурч байгаа байдлыг хүлээн зөвшөөрөөгүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан. Хариуцагчаас хөдөлмөрийн дотоод журам танилцуулсан баримтыг шүүхэд өгсөн бөгөөд тус баримтад *******.******* л гарын үсэг зураагүй болох нь тогтоогддог, мөн нэхэмжлэгч нь хөдөлмөрийн дотоод журмыг үндэслэн хариуцагч байгууллагаас тэтгэмж авсан тухай хүсэлт зэргийг нотлох баримтын шаардлага хангуулан нотлох баримтаар өгсөн байтал эдгээр баримтыг хэрхэн үнэлсэн нь ойлгомжгүй байна. *******үүнчлэн гэрч Д.Урангоогийн ... Хөдөлмөрийн дотоод журам нь хүний нөөцийн өрөөний ханын мэдээллийн самбарт нээлттэй байдаг, баримт бичгүүдийг нэгдсэн байдлаар хавтсанд хийгээд ил байлгадаг, бүх ажилтан танилцах боломжтой гэх мэдүүлгийг яагаад үнэлээгүй тухайгаа тайлбарлаагүй.

4.2. Анхан шатны шүүх ... хөдөлмөрийн дотоод журамд зураг дарахыг ноцтой зөрчилд хамруулаагүй байхаас гадна Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны шийдвэр, саналд хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлөөс өөр үндэслэлээр зөрчил гаргасан гэж үзэж, сахилгын шийтгэл ногдуулах санал гаргажээ. *******үүнчлэн Ч.Цэгмидийн компьютерыг асааж, цалингийн урамшуулал хэвлэснээр байгууллагад ямар ноцтой хохирол учруулсан болох нь тогтоогдохгүй байна гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцээгүй байна.

Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.7.4-т Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны шийдвэр, саналаар тогтоогдсон бол хөдөлмөрийн харилцааг шууд зогсооно гэж заасан бөгөөд тус ******* ******* *******ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хорооноос 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр статистикч эмч *******.*******ыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 3.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.7-д заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоож, түүнд сахилгын шийтгэл ногдуулах тухай саналыг ирүүлсэн байдаг.

Эмнэлгийн мэргэжилтэн ёс зүйн зөрчил гаргасан эсэхийг ёс зүйн хороо л тогтоох эрхтэй бөгөөд ёс зүйн зөрчил гэдэг нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлөөс тусдаа ёс зүйн ойлголт билээ. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороо нь үйл ажиллагаандаа байгууллагын хөдөлмөрийн дотоод журмыг биш, харин Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм болон Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хорооны дүрмийг удирдлага болгон ажилладаг тухай хариуцагчаас тайлбарлаж, эдгээр дүрмүүдийг шүүхэд гаргаж өгсөн боловч ёс зүйн хороо нь хөдөлмөрийн дотоод журамд заасан ноцтой зөрчлөөс өөр зөрчилд сахилгын шийтгэл ногдуулах санал гаргасан нь үндэслэлгүй гэж дүгнэсэн нь учир дутагдалтай, бодит байдлыг илт буруугаар тайлбарласан байна.

Иймд *******.******* нь хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан 2 зөрчлийг нэг дор гаргасан нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах талаар заасан Хөдөлмөрийн тухай хуульд нийцэж байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч *******.*******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

5. Давж заалдах гомдолд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарын агуулга:

5.1. ******* ******* ******* ******* *******ийн хөдөлмөрийн гэрээ, хөдөлмөрийн дотоод журам зэрэг нь хаалттай байдаг. 2023 он гараад дотоод журмаа хэлэлцүүлнэ гэсэн боловч одоогоор нэг ч хэлэлцүүлэг явагдаагүй. Би дотоод журамтай танилцаагүй, надад дотоод журамтай танилцаад гарын үсэг зур гэж нэг ч удаа хэлээгүй.

5.2. Мөн би Нийслэлийн ******* ******* *******ийн ёс зүйн хороонд өргөдөл гаргасан ба ******* ******* ******* ******* *******ийн ёс зүйн хорооны шийдвэр нь буруу буюу үндэслэлгүй байна гэсэн албан бичгийг явуулсан.

Шүүхийн шийдвэр үндэслэлтэй гарсан гэжээ.  

 

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

2. Нэхэмжлэгч *******.******* нь хариуцагч ******* ******* ******* ******* *******д холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны нөхөн олговор гаргуулж, нийгмийн болон ******* ******* даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

3. ******* ******* ******* ******* *******ийн даргын 2023 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн Б/244 дугаар тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.1.9, 80 дугаар зүйлийн 80.1.4, Хөдөлмөрийн дотоод журмын 2 дугаар зүйлийн 2.6.6, 9 дүгээр зүйлийн 9.3, 13 дугаар зүйлийн 13.7.4, 13.7.6, хөдөлмөрийн гэрээний 7 дугаар зүйлийн 7.1.3, 9 дүгээр зүйлийн 9.7, 9.7.4, 9.7.6, Эрүүл ******* *******ийн дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолыг тус тус үндэслэн статистикч эмч *******.*******тай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлаж шийдвэрлэснийг анхан шатны шүүх зөв тогтоосон байна.

Уг тушаалд нэхэмжлэгчийг хүний нөөцийн ажилтан, чанарын менежер нарыг ажлын байрандаа эзгүй байхад нууцлалын зэрэглэлтэй ажлын компьютерээс нь зөвшөөрөлгүйгээр бусад ажилтнуудын цалингийн мэдээллийг гар утас ашиглан зурагжуулж авсан, мөн хувийн зүйлээ хэвлэж авсан зэрэг ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлийг заажээ.

 

4. Хэргийн баримтаар статистикч эмч *******.******* нь 2023 оны 04 дүгээр сарын 11-ний өдөр хүний нөөцийн ажилтан Д.Урангоогийн зөвшөөрөлгүйгээр түүний компьютер дахь ажилтнуудын үр дүнгийн урамшууллын мэдээллийг гар утсандаа татаж авсан, түүний дэргэд байсан ажилтан Б.Гэрэлтуяа, Х.Гантуяа нар авсан мэдээллээ устгахыг шаардахад эсэргүүцсэн, мөн 2023 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр эрсдэлийн менежер Ч.Цэгмидийн зөвшөөрөлгүйгээр компьютерыг нь асааж баримт хэвлэн авсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар зохигч маргаагүй.

 

5. Байгууллагын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хороонд хүний нөөцийн ажилтан Д.Урангоогоос уг асуудлаар гомдол гаргасныг 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр тогтоолоор шийдвэрлэж, статистикч эмч *******.*******ын дээрх 2 үйлдлийг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 3.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.7-д тус тус заасныг зөрчсөн гэж дүгнэж, түүнд сахилгын шийтгэл ногдуулах тухай санал гаргасан нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг дуусгавар болгох үндэслэл болжээ.

5.1. Нэхэмжлэгчийн зүгээс ёс зүйн хэсгийн хорооны тогтоолыг эс зөвшөөрч Нийслэлийн ******* ******* газрын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн салбар хороонд гомдол гаргасан ба уг хорооны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар албан бичгээр ... Б/244 дүгээр тушаалд байгууллагын нууцын зэрэглэл гэдгийг нотлох баримтгүй байгаа тул *******.*******ын хөдөлмөрийн гэрээг цуцлах тухай тушаалын үндэслэл нь учир дутагдалтай гэсэн хариуг өгчээ.

5.2. Мөн хэрэгт хариуцагч байгууллагаас 2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Эрүүл ******* яамны дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хяналтын хороонд гаргасан салбар хорооны 2023 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 05 дугаар шийдвэрийг хянуулах тухай гомдол авагдсан, уг гомдлыг хянан шийдвэрлэсэн баримт авагдаагүй байна.

5.3. Эрүүл ******* сайдын 2017 оны А/256 дугаар тушаалаар батлагдсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хороонд ирүүлсэн өргөдөл, гомдол шийдвэрлэх журмын 4.2.3-т хэсгийн хорооны гаргасан шийдвэртэй холбоотой давж заалдсан гомдлыг Салбар хороо, 4.1.3-т салбар хорооны гаргасан шийдвэртэй холбоотой давж заалдсан гомдлыг Хяналтын хороо тус тус харьяалан шийдвэрлэхээр зааснаас дүгнэхэд, хариуцагч байгууллагын дэргэдэх Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны тогтоол хүчин төгөлдөр болоогүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч *******.*******ыг Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийн 3 дугаар зүйлийн 3.1.2, 3.1.3, 3.1.5, 6 дугаар зүйлийн 6.1, 7 дугаар зүйлийн 7.1, 8 дугаар зүйлийн 8.2, 8.7-д заасан ёс зүйн зөрчил гаргасан нь зохих журмын дагуу бүрэн тогтоогдсон гэж дүгнэх үндэслэлгүй.

Иймээс маргаан бүхий Б/244 дугаар тушаалд баримталсан Хөдөлмөрийн дотоод журмын 13 дугаар зүйлийн 13.7.4-т заасан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн нь Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн хэсгийн хорооны шийдвэр, саналаар тогтоогдсон, 13.7.6-д заасан *******өрийн байгууллагын эд хөрөнгө, техник хэрэгсэл, санхүүгийн эх үүсвэр, мэдээллийн хангамж болон албан мэдээллийг албан бус зорилгоор ашиглаж завшсан гэх хөдөлмөрийн эрхлэлтийн харилцааг шууд зогсоох үндэслэл бүрдээгүй гэж үзнэ. Энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлгүй.

 

6. Үүнээс гадна ******* ******* ******* ******* *******ийн даргын 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн Б/114 дугаар тушаалаар *******.*******ыг Статистик дүн бүртгэлийн албаны даргаас чөлөөлж статистикч эмчээр томилсон боловч түүнтэй хөдөлмөрийн гэрээг шинэчилж байгуулаагүй байна.

6.1. Хариуцагч нь нэхэмжлэгч хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан гэх тайлбар шүүхэд гаргасан боловч гэрээ байгуулах саналыг ажилтанд хэзээ, хэрхэн хүргүүлсэн, мөн уг саналаас хэрхэн татгалзсан талаарх баримт хэрэгт авагдаагүй. Гэрч Д.Урангоо нэхэмжлэгч албан тушаалаа хүлээн зөвшөөрөхгүй байсан учир танилцаж гарын үсэг зураагүй, манай ажилтнууд хөдөлмөрийн гэрээг танилцуулсан байх гэж мэдүүлсэн нь хэрэгт ач холбогдол бүхий дээрх нөхцөл байдлыг нотлоогүй байна.

6.2. Мөн хариуцагчийн төлөөлөгчийн давж заалдах гомдолд *******.******* бүтцийн өөрчлөлтөөр албан тушаал буурч байгаа байдлыг хүлээн зөвшөөрөөгүй тул хөдөлмөрийн гэрээ байгуулахаас татгалзсан тухайгаа шүүх хуралдаанд тайлбарласан гэж дурдсан ба анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлээс үзэхэд, нэхэмжлэгч нь гарын үсэг зурахгүй гээд зураагүй юм огт байхгүй гэх тайлбар гаргасан байна.

Иймээс анхан шатны шүүх хариуцагчийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тус татгалзлаа баримтаар нотлоогүй гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй.

 

7. Хөдөлмөрийн тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан /хоёр ба түүнээс дээш/ гаргасан, эсхүл хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлахаар хөдөлмөрийн гэрээнд тусгайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол хөдөлмөр эрхлэлтийн харилцааг ажил олгогчийн санаачилгаар цуцалж болохоор заасан.

Гэвч хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй тул талуудыг сахилгын ноцтой зөрчлийн талаар тохиролцсон гэж үзэх боломжгүй, мөн хэргийн баримтаар нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод журам, Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг зөрчсөн зөрчил гаргасан нь хөдөлбөргүй тогтоогдоогүй байна.

Хариуцагчийн гаргасан нэхэмжлэгч хөдөлмөрийн дотоод хэм хэмжээгээр хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор заасан 2 зөрчлийг нэг дор гаргасан нь ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн харилцааг шууд цуцлах талаар заасан Хөдөлмөрийн тухай хуульд нийцсэн гэх давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй.

 

8. Дээрх үндэслэлээр анхан шатны нэхэмжлэгч *******.*******ыг ******* ******* ******* ******* *******ийн статистикч эмчийн албан тушаалд эгүүлэн тогтоож, хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үндэслэлгүйгээр цуцлагдсаны үр дагаврыг Хөдөлмөрийн тухай хуульд нийцүүлэн шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий болсон тул шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон *******ОГ*******ООХ нь:

1. ******* ******* Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 102/ШШ2023/03632 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ   Ц.АЛ*******АНЦЭЦЭГ

 

ШҮҮГЧИД   С.ЭНХБАЯР

 

Д.ЗОЛЗАЯА