Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 284

 

 

 

 

 

 

  С- дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энх-Учрал,

улсын яллагч Н.Мөнгөнсүх,

хохирогч “ банк”-ны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Д-,

орчуулагч Б.Нандинцэцэг,

шүүгдэгч Г.Э-,

шүүгдэгч М.Ж-, тэдний өмгөөлөгч С.Санжаажамц (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1788) нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А-1” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокуророос

- М.Ж-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Г.Э--ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, эрүүгийн 00000000000 дугаартай, 2 хавтаст хэргийг 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. М.Ж-, Монгол Улсын иргэн, аймгийн суманд 1900000 оны 5 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 000 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, Англи хэлний орчуулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, С- дүүргийн 2 дугаар хороо, а хороолол 102 дугаар байрны 83 тоотод оршин суух бүртгэлтэй, регистрийн дугаар  урьд

- үргийн шүүхийн 2012 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн 241 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял шийтгүүлж, мөн хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан.

2. Г.Э- ........ 1900000 оны 0..дугаар сарын ..-ны өдөр төрсөн, .. настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, таксины жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр хүүгийн хамт, .... .... тоотод байнгын оршин суух хаягтай, одоо Улаанбаатар хотод а дүүргийн 2 дугаар хороо ... хотхоны 000 дугаар байрны 000 тоотод байр түрээслэн амьдарч байсан, Улсын иргэний үнэмлэхийн дугаар0000, хувийн бүртгэлийн 000000 дугаартай,

Холбогдсон гэмт хэргийн талаар: (яллах дүгнэлтэнд бичигдсэнээр)

Яллагдагч М.Ж- нь Г.Э-тай хамтран 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд гадаад улсын иргэдийн арилжааны банкны төлбөрийн картуудыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж С- дүүргийн 2 дугаар хороо, Шинэ  хороолол, 102 дугаар байрны 83 тоотод хадгалсан, ашигласан,

Мөн С- дүүрэг дэх  банкны С- ТТ,  ТТ,  ТТ, Лорд супермаркетэд байрлах  банкны АТМ-үүдэд халдан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 6.250.000 төгрөгийг хулгайлсны улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан,

Яллагдагч Г.Э- нь М.Ж-тай хамтран 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдрүүдэд Гадаад улсын иргэдийн Арилжааны банкны төлбөрийн картуудыг хуурамчаар үйлдсэн гэдгийг мэдсээр байж С- дүүргийн 2 дугаар хороо, Шинэ  хороолол, 102-83 тоотод хадгалсан, ашигласан,

Мөн С- дүүрэг дэх  банкны С- ТТ, Саппоро ТТ,  ТТ,  супермаркетэд байрлах  банкны АТМ-үүдэд халдан хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар 0000 төгрөгийг хулгайлсны улмаас бусдад бага хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нар мэдүүлэхдээ:

1. Шүүгдэгч М.Ж- мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв дахин мэдүүлэг өгөхгүй...” гэв.

2. Шүүгдэгч Г.Э- мэдүүлэхдээ: “... Мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөхдөө 6 сая орчим төгрөг авсан гэж мэдүүлсэн боловч мөрдөн байцаалтад оролцсон орчуулагч нь буруу тайлбарлаж 300.000 төгрөг авсан гэж бичсэн байсан. Мөн энэ хуурамч картаа М.А-д хэлэхдээ зочид буудлын оноо цуглуулж мөнгө авдаг карт гэж хэлж байсан...” гэв.

3. Хохирогч Т.Д- мэдүүлэхдээ: “... Монгол Улсын иргэн М.А-, Улсын иргэн, Г.Э- нар нь “ банкны АТМ-с 6.250.000 төгрөгийг авсан байгаа. Энэ талаар баримт нь хавтаст хэрэгт авагдсан байгаа. Манай банкинд хуурамч карт ашигласан талаар яаж мэдсэн бэ гэхээр банкин дээр гүйлгээ хийгдэж байгаа үед праграмм дээр мэдээлэл очих,  мөн гүйлгээний хяналтын ажилтанууд илрүүлж мэдсэн. Манай банкны зүгээс учирсан 6.250.000 төгрөгийн хохирлыг гаргуулж авах хүсэлттэй байна...” гэв.

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас уулах, нотлох баримтыг шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гараагүйг дурдаж, талуудаас шинжлэн судалсан болон бусад нотлох баримтууд;

1. Хохирогч Т.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “Өмгөөллийн санхүүгийн хуулийн зөвлөх” хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөлд 2018 оны 6 дугаар сард ажилд орсон. Манай хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл “ банк”-д хуулийн зөвлөгөө үзүүлэх чиглэлээр хамтарч ажилладаг. Тухайн чиглэлийн хүрээнд “ банк”-с намайг уг хэрэгт...хохирогчоор томилсон. Манай “ банк”-ны доорх АТМ-уудаар хуурамч гадаадын банкны виза картаар гүйлгээ хийсэн байгаа юм. Үүнд С- тооцооны төвийн АТМ, АТМ, Үйлчилгээний төвийн АТМ, Супермаркетын АТМ, Сансар АТМ,  дүүргийн Супермаркетын АТМ,  дүүргийн Захынын АТМ, Офицеруудын ордын АТМ, Зуул айлын ИБМУТ тооцооны төвийн АТМ зэрэг 9 газарт байрлах АТМ-аар гадаадын банкны картын дугаараар нийт 282 удаагийн гүйлгээний оролдлогыг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 19-ний хооронд хийсэн байсан. Үүнээс давхардсан тоогоор 78 удаагийн гүйлгээний оролдлого нь амжилттай болсон....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-151),

“...хуурамч төлбөрийн картууд ашиглан амжилттай болсон гүйлгээг манай банкинд ашигладаг картс программ ашиглан ялгаж үзэхэд нийт 6.250.000 төгрөгийг амжилттай гаргаж авсан байна...Дээрх 78 удаагийн амжилттай гүйлгээ нь Зуун айл худалдааны төвийн АЙБМУТ тооцооны төвийн АТМ, Супермаркетын АТМ, С- дүүргийн тооцооны төвийн АТМ, Ц- тооцооны төвийн АТМ зэрэг нийт 4 АТМ дээр нийт 10 ширхэг хуурамч цахим картаар амжилттай гүйлгээг хийсэн байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 152-153),

- “ банк” итгэмжлэл олгох албан бичиг (1 дүгээр хавтаст хэргийн 145),

2. Гэрч Г.С-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “Голом банк”-ны доорх АТМ-уудаар хуурамч гадаадын банкны виза картаар гүйлгээ хийсэн байгаа юм. Үүнд С- тооцооны төвийн АТМ, АТМ, Үйлчилгээний төвийн АТМ, Супермаркетын АТМ, Сансар АТМ,  дүүргийн Супермаркетын АТМ,  дүүргийн Захынын АТМ, Офицеруудын ордын АТМ, Зуул айлын АЙБМУТ тооцооны төвийн гаднах АТМ зэрэг нийт 9 газарт байрлах АТМ-аар гадаадын банкны арилжааны банкнуудын 75 ширхэг хуурамч төлбөрийн картаар 282 удаагийн гүйлгээний оролдлого хийснээс 10 ширхэг хуурамч төлбөрийн картаар 78 удаагийн гүйлгээний оролдлого амжилттай болж одоогийн байдлаар нийт 6.250.000 төгрөгийг манай АТМ-аас гаргаж авсан.  Анх 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр 23 цаг 46 минутад 50000000 дугаарын гадаад банкны хуурамч төлбөрийн картаар С- дүүргийн тооцооны төвийн гадна байх АТМ дээр гүйлгээ хийх гэж оролдсон боловч амжилтгүй болсон байгаа юм. Хамгийн сүүлд амжилттай болсон гүйлгээ нь 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 12 цаг 35 минутанд 4366186852919530 дугаарын гадаад банкны хуурамч төлбөрийн картаар Ц- бизнес төвийн гадна байрлах АТМ дээр гүйлгээ хийж 50.000 төгрөгийг гарган авсан. Тухайн өдөр дээрх дугаарын төлбөрийн картаар нийт 6 удаагийн амжилттай гүйлгээ хийж нийт 500.000 төгрөгийг АТМ-аас гаргаж авсан байгаа юм...2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр манай “” банкны систем хяналтын албанд ээлжээр ажиллаж байсан ажилтан илрүүлсэн байгаа юм. Тэгэхдээ тухайн өдөр хэн ажиллаж байсан талаар нь одоо хэлж мэдэхгүй байна. Гадаадын банкны гаргасан картаар манай банкны АТМ дээр гүйлгээ хийсэн тохиолдолд гүйлгээ хийсний дараал мэдэх боломжтой, тэрнээс биш урьдчилан хулгайд алдсан карт гэж мэдэх боломж байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 89-90)

3. Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “” банкны төлбөр тооцооны хэлтэст Олон Улс, дотоодын маргаантай гүйлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. ...2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “ Hotel” зочид буудлын дотор байрлах манай банкны АТМ дээр 4214858***9982, 5403750****0243, 421310***1617, 476215***2498, 601492***1217 зэрэг нийт 5 ширхэг гадаадын банкны картын дугаараар гүйлгээ хийх амжилтгүй оролдлого хийгдсэн байсан. Тухайн АТМ-ын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд гадаадын иргэн бололтой махлаг дуу биетэй, бор шаргал царайтай сахалтай залуу, нэг Монгол залуутай хамт орж ирээд манай банкны АТМ-руу цагаан өнгийн ямар нэгэн бичиглэл, дүрсгүй карт хийж уншуулж үзэж байгаа нь бичигдсэн байсан. ...5 ширхэг өөр картаар 5 удаагийн гүйлгээ хийх оролдлого гарсан боловч амжилтгүй болсон учраас манай банкинд учирсан хохирол байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 186-187),

- “” банкны мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн албан бичигт “...2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр 41000160 дугаартай АТМ-д 19 цаг 58 минут 50 секундэд 601492...1217-0 дугаартай карт, 19 цаг 59 минут 31 секундэд 476215...2498-0 дугаартай карт, 20 цаг 00 минут 04 секундэд 421310...1617-0 дугаартай карт, 20 цаг 00 минут 39 секундэд 5403750...0243-0 дугаартай карт, 20 цаг 01 минут 03 секундэд 4214858...9982-0 дугаартай картуудаар амжилтгүй гүйлгээ хийгдсэн...” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 183),

 4. Гэрч П.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “”-ны Картын удирдлагын газарт менежер ажилтай. ...4258 2845 1682 3640 дугаарын картаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 40 минутад...манай банкны  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улсын Их дэлгүүрийн зүүн урд байрлалтай гадаа ил байдаг АТМ төхөөрөмж дээр...дансны үлдэгдлээ шалгах гүйлгээ хийсэн байсан ба тухайн картыг гаргагч банкнаас уг картыг хаасан, ямар нэг үйлдэл хийхийг зөвшөөрөөгүй алдаа заасан байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 188-189)

- “” банкны мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн албан бичигт “...картын дугааруудыг шүүж үзэхэд нэг картаар АТМ-нд үлдэгдэл шалгах гүйлгээний оролдлого хийгдсэн байна...” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 191),

5. Гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “” банкны Хууль, эрх зүйн газарт ахлах хуулийн зөвлөх ажилтай. ...Манай банкны АТМ дээр гүйлгээ хийгдсэн эсэхийг шүүж үзэхэд 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд...нийт 16 ширхэг гадаадын иргэдийн картын дугаараар давхардсан тоогоор 19 гүйлгээ хийх оролдлого хийгдсэн байсан. ...19 удаагийн гүйлгээ хийх оролдлого гарсан боловч амжилттай гүйлгээ хийж мөнгө гаргаж авсан тохиолдол байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 194-195),

- “” банкны мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн албан бичгийн хавсралтад“...2018 оны 5 дугаар сарын 27-ны өдөр КА100294 дугаартай АТМ-д 17 цаг 22 минутад 5200 1220 0214 6693 дугаартай карт, КА000283 дугаартай АТМ-д 18 цаг 01 минутад 5200 1220 0214 6693 дугаартай карт, 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдөр КА000283 дугаартай АТМ-д 23 цаг 15 минутад 6220 1801 0770 0286 779 дугаартай карт, 23 цаг 16 минутад 4386 2434 0841 8806 дугаартай карт, 23 цаг 17 минутад 4921 8180 0771 3236 дугаартай карт, КА000360 дугаартай АТМ-д 23 цаг 28 минутад 6733 3603 1512 6396 007 дугаартай карт, 23 цаг 29 минутад 5425 4266 1599 4376 дугаартай карт, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр КА000459 дугаартай АТМ-д 00 цаг 37 минутад 6722 4488 0622 6161 001 дугаартай карт, 00 цаг 38 минутад 6722 1337 0204 6944 009 дугаартай карт, КА000361 дугаартай АТМ-д 03 цаг 45 минутад 4213 5500 4884 7247 дугаартай карт, КА000867 дугаартай АТМ-д 03 цаг 58 минутад 4547 7700 0196 7009 дугаартай карт, КА000951 дугаартай АТМ-д 03 цаг 59 минутад 4220 5200 0809 4701 дугаартай карт, КА000952 дугаартай АТМ-д 03 цаг 59 минутад 5345 3408 8554 8019 дугаартай карт, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдөр КА000243 дугаартай АТМ-д 21 цаг 44 минутад 6722 4488 0622 6161 001 дугаартай карт, 2018 оны 6 дугаар сарын 04-ний өдөр КА000368 дугаартай АТМ-д 12 цаг 14 минутад 6733 3603 1512 6396 007 дугаартай карт, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр КА000270 дугаартай АТМ-д 21 цаг 28 минутад 4000 2207 2630 3585 дугаартай карт, 21 цаг 29 минутад 4258 2845 1682 9646 дугаартай карт, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр КА000338 дугаартай АТМ-д 19 цаг 58 минутад 5403 7505 9302 0243 дугаартай карт, 19 цаг 59 минутад 4214 8580 2095 9982 дугаартай карт...” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 198, 200),

 

6. Монголбанкны 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “...картуудыг шалгаж үзэхэд гадны улсын картын (Master, Visa, Maestro гэх мэт) мэдээллүүд хадгалагдаж байсан бөгөөд дансны дугаар болон картын үлдэгдэл зэргийг мэдэх боломж манайд байхгүй. Дээрх 321 картанд хуулагдсан мэдээллүүдийг хавсралтаас харна уу. ...Хуурамч гэдэг шинжийг бэлдэц дээр карт гаргагч, хамтран гаргагчийн нэр, картын таних тэмдэг /лого/, эсхүл олон улсын картын байгууллагын таних тэмдэг, карт эзэмшигчийн нэр /байгууллагын нэр, картын хүчинтэй хугацаа, карт гаргагчийн хаяг, холбоо барих утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг/ зэрэг мэдээллүүд бүгд хэвлэгдээгүй хоосон цагаан карт байгаа дээрээс дүгнэв...” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 119-123),

 

7. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “...М.А-ын оршин суудаг гэх С- дүүргийн 2 дугаар хороо Шинэ  хорооллын 102 дугаар байрны 83 тоотод...ороход...том өрөөний буйдангийн зүүн талын буланд бор өнгийн жижиг цаасан хайрцаг байх бөгөөд цаасан хайрцагны дээр цэнхэр өнгийн балаар “+ 1700” гэж бичигдсэн байв. Тухайн цаасан хайрцгийг нээж үзэхэд “” гэсэн бичиглэлтэй 2 ширхэг тамхины хайрцаг, ... “Caster Red 5” гэсэн бичиглэлтэй 1 ширхэг тамхины хайрцаг байв.

“Caster Red 5” хайрцаг дотор цагаан өнгийн туузан карт 23 ширхэг, нууц дугаарыг нь 2 ширхэг дэвтрийн цаасан дээр бичиж хамт хийсэн байдалтай байсан цаас,

“” хайрцаг дотор цагаан өнгийн туузан карт 14 ширхэг,

“” хайрцаг дотор цагаан өнгийн туузан карт 17 ширхэг, нууц дугаарыг нь дэвтрийн цаасан дээр бичиж хамт хийсэн 1-8 хүртэл дугаарласан 1 ширхэг цаас байв. Цагаан өнгийн жижиг цаасан хайрцаг...дотор хэрэглээгүй шинэ бололтой бичиглэлгүй цагаан өнгийн туузан карт 247 ширхэг...байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч хураан авахаар тэмдэглэл үйлдэв. ...Том өрөөний буйдангийн зүүн доод булангаас цагаан өнгийн ямар нэгэн бичиглэлгүй туузан карт 13 ширхэг, картын буланд дугаарласан...байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ...Жижиг өрөөний цонхны тавцан дээр цагаан өнгийн “6” гэж дугаартай 1 ширхэг туузан карт байсныг үзлэгийн тэмдэглэлээр хураан авав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-20),

- Эд мөрийн баримтаар тооцох мөрдөгчийн тогтоол (2 хавтаст хэргийн 07),

8.  “ банк”-ны мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн “Амжилттай гүйлгээ хийсэн 6.250.000 төгрөгийн” хуулга (2 дугаар хавтаст хэргийн 16-18),

- Шүүгдэгч нарын хуурамч картаар “ банк”-ны АТМ-д хандсан нийт хандалтуудын жагсаалт (2 дугаар хавтаст хэргийн 19-24),

- Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “... хороололд байрлах АТМ-ээс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 45 минутад, мөн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 45 минутад, “Lord” дэлгүүрийн үүдэнд байх АТМ-ээс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 58 минутаас 23 цаг 06 минутын хооронд, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 22 цаг 58 минутад, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 25 минутад, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 38 минутад, 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 04 минутад, Ц- үйлчилгээний төвийн АТМ-ээс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 40 минутад, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 07 минутад, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 53 минутад, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 46 минутад, 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 13 минутад тус тус хуурамч картаар гүйгээ хийж байгаа дүр зураг бичигдсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 10-11, 1 дүгээр хавтаст хэргийн 31-41),  

- 2018 оны 06 дугаар сарын 19-ний өдөр...М.Ж-, Улсын иргэн Г.Э- (Florin Eugen Gavrila) нараас хураагдсан...эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 21-28),

- Мөрдөн шалгах ажиллагааг хүчинтэйд тооцох прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 77-78),

9. Бүгд Найрамдах  Улсын Интерполын Үндэсний төв товчооноос ирүүлсэн баримтад “...Улсын иргэн, 1978 оны 02 дугаар сарын 20-нд төрсөн, Г.Э- // нь 2008 оны 6 дугаар сарын 13-ны өдөр  Улсад хууль бусаар банкны бэлэн мөнгөний машинаас /ATM/ залилан мэхлэх аргаар мөнгө авч байгаад баривчлагдсан болно. Дээрх этгээд нь БНИУ-ын Милан хотноо хорих ял эдэлж байгаад 2010 оны 12 дугаар сарын 14-ний өдөр суллагдсан байна...” гэх баримт (2 дугаар хавтаст хэргийн 15),

10. М.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2016 оны 01-р сард Индонез Улсад хувийн ажлаар явж байхдаа Г.Э--тэй танилцаж байсан. Тухайн үед Г.Э- нь өөрийгөө Улсын иргэн, энд аяллаар явж байгаа гэж хэлж байсан. Тэгээд тухайн үед бид хоёр фэйсбүүкээ солилцож танилцчихаад салсан.

Түүнээс хойш байнгын холбоотой байгаагүй бөгөөд хаяа нэг фэйсбүүкээр нэг нэгнийхээ мэнд мэддэг, ойр зуурын юм яриал өнгөрдөг байсан. 2018 оны 04-р сарын дундуур Г.Э- нь надтай фэйсбүүкээр холбогдож намайг ямар ажил төрөл хийж байгаа талаар болон Монгол улсад байгаа юу гэж асуусан, тэгэхлээр нь би Монгол улсад байгаа, ажил төрөл хийгээгүй байгаа талаараа хэлж байсан. Тэгсэн 2018 оны 05-р сарын дундуур Г.Э- нь надтай дахин фэйсбүүк мессенжерээр холбогдож ойр зуурын юм асуугаад өөрийгөө Монголд очиж үзээгүй, танай орны хөдөө нь сайхан гэж сонссон нэг очиж үзмээр байна гэж хэлсэн, тэгэхлээр нь би “07-р сард манай Монгол орны наадам гэж баяр болдог, энэ баяр нь үндэсний баяр бөгөөд 3 хоног үргэлжилдэг, бөх барилдаж, морь уралдаж, нум сум харваж баярладаг гэж үндэснийхээ баярын талаар тайлбарлаж хэлсэн”, тэгсэн Г.Э- нь би удахгүй Монгол очиж үзнэ гэж хэлээд би онгоцны буудлаас тосож авахаар болсон. Тэгээд Г.Э- нь 2018 оны 05-р сарын 24-ний өдөр 12 цагийн орчим Монгол Улсад онгоцоор бууж, би онгоцны буудал дээр очиж тосож авсан. Тэгээд би Г.Э--r аваад шууд гэртээ харьсан, манай ээж Баасанжав С- дүүргийн 2-р хороо Шинэ  хорооллын 102-р байрны 83 тоотод хоёр өрөө байртай юм. Г.Э- нь Монгол Улсад ирснээс хойш манай гэрт байдаг байсан, Монголд надаас өөр хүн танихгүй, ирснээс хойш өөр айлд болон буудалд нэг ч удаа хонож байгаагүй.... Надтай фэйсбүүк чатаар холбогдож ярихдаа Монгол улсад очиж наадам гэх баярыг үзье, мөн хөдөө аяллаар явмаар байна гэж ярьж байсан. Г.Э- нь Монгол Улсад ирэхдээ ганцаараа ирсэн... 2018 оны 05 дугаар сарын 24-ний өдөр Г.Э- нь Монголд ирэхдээ жижиг хар өнгийн даавуун үүргэвчтэй л ирсэн. Өөр ямар нэгэн ачаагүй байсан, тэгэхдээ тэр цүнхэн дотор нь юу юу байсан талаар нь хэлж мэдэхгүй байна. Г.Э- нь Монголд ирээд 1 билүү 2 хонож байхдаа “чиний нэрээр DНL-ээр Англиас юм захиад авчих уу” гэж хэлэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд тэр Англи улсаа ирэх шуудан нь нэг их удаагүй ирсэн санагдаж байна, Г.Э- бид хоёр Сүхбаатар дүүргийн 1-р төрөхийн урд талын L-ийн төв дээр хамт очиж явуулсан ачааг нь авсан. Тэгэхдээ тухайн үед задалж үзээгүй бөгөөд би аваад шууд Г.Э- өгсөн. Тухайн илгээмж дотор юу байсан талаар нь мэдээгүй. Тэгсэн сүүлд тухайн цагаан өнгийн туузан картууд, Deftin MSR Х6 маркийн карт уншигч төхөөрөмж, хар өнгийн жижиг карт уншигч төхөөрөмж зэргийг гэрт ширээн дээр гаргаад тавьсан байхаар нь би тухайн эд зүйлсийг ямар учиртай талаар асуутал “оноо цуглуулаад мөнгө ордог буудлын хөнгөлөлтийн картууд байгаа юм, энэ картуудаас хөнгөлөлтийн мөнгөө авдаг юм, миний картууд” гэж хэлж байсан. Би тухайн үед ойлгохдоо дээрх эд зүйлсийг Англиас ирсэн илгээмж дотор байсан байх гэж бодож байна.... Г.Э- нь надад хэлэхдээ дээрх цагаан өнгийн картуудыг бонус оноо цуглуулдаг хөнгөлөлтийн карт байгаа юм гэж хэлж байсан. Тэрнээс биш би тухайн картуудыг хуурамч төлбөрийн карт, тэр картуудад гадаадын иргэдийн банкны мэдээллийг хууль бусаар суулгасан гэж мэдээгүй. Би дээрх цагаан өнгийн туузан картуудыг Г.Э- надад өгсөн. Тус картуудаар хэзээнээс эхлэн АТМ-д уншуулж гүйлгээ хийсэн талаар мэдэхгүй байна, миний санаж байгаагаар 06-р сарын 12-ны өдөр анх надад карт өгч би ATM дээр уншуулж мөнгө авсан санагдаж байна, тэрнээс өмнө Г.Э- нь өөрөө картаа ATM дээр уншуулж мөнгө авч байсан. Хамгийн сүүлд 2018 оны 06-р сарын 19-ний өдөр 12 цаг 30 минутын үед Үйлчилгээний төвийн гадаа байдаг “” банкны ATM дээр би цагаан өнгийн туузан картыг нь уншуулж 200.000 төгрөг гаргаж аваад, бид хоёр такси барих гэж зам дээр зогсож байгаад цагдаа нарт баригдсан. Миний мэдэхийн Г.Э- нь надтай хамт явж байхдаа дандаа  банкны ATM дээр картаа уншуулж мөнгө авч байсан, ихэнх картуудаас нь мөнгө авч болохгүй байсан, ямар учиртай болох талаар нь би мэдээгүй. Г.Э- өөрөө  банкинд уншуул гэж зааж өгч байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70-73)

“...Би дээрх цаг хугацаанд С- дүүргийн Ц-ын кино театрын үүдэн дээр байдаг “” банкны хоёр ATM, мөн Ц-,  хоёрын автобусны буудлын голд байдаг хүнсний дэлгүүрийн доор байдаг “” банкны ATM зэрэг нийт 3 ATM дээр ойролцоогоор 10 орчим туузан карт уншуулсан санагдаж байна. Тухайн үед би Г.Э--тэй хамт явж ATM дээр уншуулдаг байсан. Миний хувьд ойролцоогоор 700.000-800.000 төгрөгийг АТМ-аас гаргаж авсан байх...Г.Э- надад хэлэхдээ тухайн туузан картуудыг бонус оноо цуглуулдаг, мөнгө гаргаж авах боломжтой картууд л гэж тайлбарласан. Тэрнээс биш би тухайн картуудыг хуурамч, мэдээлэл суугдсан карт гэж мэдээгүй....Г.Э- өөрөө надад хэлэхдээ чи “” банкны ATM дээр очоод уншуул гэж хэлж байсан. Тэгэхлээр нь би “” банкны ATM дээр картуудыг уншуулж мөнгө авч байсан. Тэгэхдээ ямар учраас өөр банкны ATM дээр уншуулахгүй байгаа талаар нь сонирхож асууж байгаагүй. Миний хувьд өөр банкны ATM дээр дээрх картуудыг уншуулж үзээгүй, Г.Э- өөр банкны ATM дээр уншуулж үзсэн эсэх талаар нь хэлж мэдэхгүй байна...Бид хоёр ойролцоогоор 4 сая гаран төгрөгийг АТМ-аас уншуулж авсан байх гэж бодож байна. АТМ-аас авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ л зарцуулж идэж уусан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 167-170),

“...Манай гэрт төхөөрөмж ашиглаад картууд дээр мэдээлэл суулгаж байсан, би тэр хийгээд байгаа зүйлийг мэдэхгүй байсан. Надад өөрөө тайлбарлахдаа түүний найз нь Г.Э- картын урамшууллын мэдээлэл явуулж байна гэж хэлж байсан. ...Тус хэрэгт холбогдсон Улсын иргэн Г.Э- манай гэрт өмнө нь амьдарч байсан, тэгээд манай гэрт янз бүрийн гудамжинд танилцсан гэх хүмүүс авчирээд байсан болохоор бид хоёрын дунд маргаан гарч манай гэрт амьдрахаа больсон...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 37-38),

11. Улсын иргэн Г.Э- мөрдөн байцаалтад өгсөн: “....Намайг Монголд ирэхэд манай найз М.А- намайг онгоцны буудал дээр ирж тосож авсан, тэр үед би ойролцоогоор 1.000 орчим евротой ирсэн бөгөөд Монголд ирсний дараа хоолонд орох, шоудаж наргиж цэнгээд миний мөнгө дууссан. Тэгээд би  Улсад байгаа найз руугаа хандаж “мөнгө явуулаач, мөнгө дуусчихлаа” гэж хэлэхэд манай найзууд “зээлэх мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн манай д байдаг найз  /Стан Гёорге/ надтай холбогдож “би хүнээс сонсож байсан юм, ВВМ нэртэй хялбар аргаар мөнгө олох боломжтой аплейкшн байдаг гэсэн, чи холбогдож үзээч" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би ВВМ нэртэй аплейкшнийг татаж аван, яг одоо санахгүй байна “$$$-11-11...” иймэрхүү нэртэй хүнтэй нь холбогдож мөнгө хэрэгтэй байгаа талаараа хэлтэл, надтай харьцаж байсан хаягнаас “би чамд туузан карт, мэдээлэл суулгадаг төхөөрөмж болон гадаадын банкны картуудын мэдээлэл, нууц дугаарыг нь явуулъя, чи тухайн гадаадын банкны картын мэдээллийг тухайн туузан картад суулган ATM дээр уншуулж амжилттай болсон тохиолдолд надад 1 мэдээлэл тутам 25 ам доллар буцааж явуулна шүү” гэж хэлсэн. Тэгэхдээ би тэр хүнд ямар нэгэн байдлаар мөнгө явуулж байгаагүй. Тухайн үед би гар утсан дээрээ дээрх аплейкшнийг татаж суулган тухайн хаягаар харьцаж байсан. Тэр хүн надад яаж туузан карт дээр картын дугаарын мэдээлэл суулгах арга аргачлалыг хэлж өгсөн Тэгээд би тухайн хүнд өөрийнхөө амьдарч байгаа М.А-ын Монгол Улсад байх гэрийн хаягийг хэлж өгсөн. М.А-ын гэрийн хаягаар L илгээмжээр дээрх цагаан өнгийн туузан картууд, виза карт уншигч төхөөрөмж зэргүүд нь ирсэн, тэгэхдээ яг хэзээ ирсэн талаар нь хэлж мэдэхгүй байна. Надад 50-60 картын дугаарын мэдээлэл өгсөн болов уу гэж бодож байна, би тэр картын мэдээллүүдийг нь 50-60 картуудад суулгасан...Яг хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн сарын хэдний өдрийн хооронд дээрх хуурамч төлбөрийн карт буюу цахим картыг ашиглаж АТМ-аас мөнгө авснаа бол одоо санахгүй байна. Тухайн үед ATM дээр дээрх картуудыг уншуулахад ихэнх нь болохгүй байсан, нийт 4 орчим сая төгрөгийг АТМ-аас амжилттай гаргаж авсан байсан. Тухайн үед М.А- бид хоёр хамт явж АТМ-аас мөнгө гаргаж авч байсан, тэгэхдээ би М.А-д картын нарийн учрыг тайлбарлаж хэлж байгаагүй, карт өгөөд АТМ-аас мөнгөө аваад ир гэж хэлээд авахуулж байсан зүйл бол байгаа. Би М.А-д дээрх цагаан өнгийн картуудыг өгч АТМ-аас мөнгө авахуулахдаа “энэ картууд зочид буудлаас олгодог бонус картууд байгаа юм, энэ бонус картуудад мөнгө ордог юм” гэж тайлбарлаж байсан....М.А- бид хоёр хуурамч төлбөрийн карт ашиглан АТМ-аас гаргаж авсан мөнгөө бүгдийг нь үрээгүй, ихэвчлэн хоол унд идэх, бааранд орж шоудах зэргээр үрсэн...Анх амжилттай уншуулж үзсэн банк нь  банкны ATM байсан. Тэгээд тэр банкаар ихэвчлэн уншуулсан, өөр банкны ATM дээр уншуулж үзсэн эсэхээ санахгүй байна...Монгол улсын арилжааны банкнуудын АТМ-аас авсан мөнгийг гадагшаа өөр улс руу шилжүүлсэн, бусдад өгсөн зүйл байхгүй...Би хийсэн үйлдэлдээ маш их гэмшиж байна, буруу зүйл хийсэн гэдгээ үнэхээр их ойлгож байна. Монгол улсын арилжааны банкнуудад учруулсан хохирлоо бүрэн барагдуулж дуусгах болно...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 171-175),

“...Миний хувьд үнэхээр хуурамч цахим карт ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн нь үнэн...Би оргож, зугтъя гэж огтхон ч бодоогүй, надтай цуг амьдарч байсан М.Ж- гэрт нь эмэгтэй хүн авчирсан гэж дургүйцэж гэрээсээ хөөсөн. Намайг анх амьдарч байхад зөвхөн өөрөө амьдарч байгаарай гэж хэлж байсан юм. Би гэрт нь Монголд танилцсан эмэгтэй найзыгаа дагуулж очсон байсан юм...Энэ хугацаанд би өөр байр хөлсөлж амьдарч байсан, тэгэхдээ уг гэрээсээ огт гараагүй, зөвхөн ойрхон дэлгүүр гарах гэж хөлсөлж байгаа байрнаасаа гарч байсан. Мөн би өөрөө цээжээрээ өмгөөлөгч, орчуулагч нарын утасны дугаарыг мэдэхгүй, Монгол хэл мэдэхгүй, хэлний бэрхшээл гарч байсан учраас өнөөдрийг хүртэл ирж чадаагүй юм. Одоо Баянгол дүүргийн 5-р хороо Голден парк хороолол 105-р байр 6- р давхар 64 тоот байранд амьдарч байгаа...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн  40-41),

11. Сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан мөрдөгчийн 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 46-49), Баривчлагдсан сэжигтнийг суллах тухай прокурорын 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 91), Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авсан шүүхийн шийдвэр (1 дүгээр хавтаст хэргийн 94, 98), хохирол төлсөн талаарх баримт (2 хавтаст хэргийн 112),

- Шүүгдэгч М.А-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (2 дугаар хавтаст хэргийн 46), шийтгэх тогтоолын хуулбар (2 хавтаст хэргийн 44-45), гэрч М.Амарсэтгэлийн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 164-166),

- Шүүгдэгч Г.Э--ийн үнэмлэхийн хуулбар (1 дүгээр хавтаст хэргийн 106), хувийн байдлын талаарх баримтууд (2 хавтаст хэргийн 5, 102-108), Гадаадын иргэн харьяатын газар мэдүүлсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 218-224), Монгол Улсын хилээр нэвтэрсэн лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 229)

- Шүүгдэгч нарын хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх талаар холбогдох байгууллагаас авсан лавлагаа (1 дүгээр хавтаст хэргийн 198-199, 202-205, 210-213, 233, 237, 248-249, 2 дугаар хавтаст хэргийн 4) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн, хохирогч, иргэний нэхэмжлэгч, гэрч, яллагдагч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй, шинжээчийн дүгнэлт, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Гэм буруугийн талаар оролцогч нарын гаргасан дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт,

- Г.Э--ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Шүүгдэгч М.Ж- нь улсын яллагчийн гэм буруутайд тооцуулах талаар гаргасан гэмт хэргийг үйлдээгүй болох нь Г.Э--ний мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдсэн хүнд өөрт нь эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэсэн шударга ёсны зарчим байдаг. Тиймээс М.А-ыг гэмт хэрэг үйлдсэн гэх үндэслэлгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч...шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ.” гэж заасан байдаг тул М.А-ын холбогдох үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

Г.Э--ний хувьд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах талаар дүгнэлт гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж заасан байдаг. Өөрөөр Г.Э--ний хэд хэдэн удаагийн үйлдлээр банкны АТМ рүү халдсан нь үргэлжилсэн үйлдэл нь нэг гэмт хэрэгт тооцогдохоор байгаа учир Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Гурав. Шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч М.Ж-, Улсын иргэн Г.Э- нарт холбогдох хэргийг хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд:

I. Гэм буруугийн талаар

Шүүгдэгч М.Ж-а, Улсын иргэн Г.Э- нар нь бүлэглэн С- дүүргийн 2 дугаар хороо, Шинэ  хорооллын 102 дугаар байрны 83 тоотод, 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд, цахим карт хуурамчаар үйлдэгдсэнийг мэдсээр байж, шунхайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, 321 ширхгийг  хадгалж, 76 ширхгийг “”, “”, “”, “” банкны АТМ-дад ашигласан,

Мөн С- нутаг дэвсгэрт байрлах “” банкны АТМ-дэд, 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрөөс мөн оны 6 дугаар сарын 19-ний өдрийн хооронд, нууц далд аргаар, шунахайн сэдэлтээр, хялбар аргаар мөнгө олох зорилгоор, шууд санаатай үйлдлээр, 10 ширхэг хуурамч карт ашиглан 78 удаагийн үйлдлээр халдан хохирогчид 6.250.000 төгрөгний хохирол учруулсан болох нь

- Хохирогч Т.Д-ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай “ банк”-ны...С- тооцооны төвийн АТМ, АТМ, Үйлчилгээний төвийн АТМ, Супермаркетын АТМ, Сансар АТМ,  дүүргийн Супермаркетын АТМ,  дүүргийн Захынын АТМ, Офицеруудын ордын АТМ, Зуул айлын АЙБМУТ тооцооны төвийн АТМ зэрэг 9 газарт байрлах АТМ-аар гадаадын банкны картын дугаараар нийт 282 удаагийн гүйлгээний оролдлогыг 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 19-ний хооронд хийсэн байсан.....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 149-151),

“...хуурамч төлбөрийн картууд ашиглан амжилттай болсон гүйлгээг манай банкинд ашигладаг картс программ ашиглан ялгаж үзэхэд нийт 6.250.000 төгрөгийг амжилттай гаргаж авсан байна...Дээрх 78 удаагийн амжилттай гүйлгээ нь Зуун айл худалдааны төвийн АЙБМУТ тооцооны төвийн АТМ, Супермаркетын АТМ, С- дүүргийн тооцооны төвийн АТМ, Ц- тооцооны төвийн АТМ зэрэг нийт 4 АТМ дээр  ийт 10 ширхэг хуурамч цахим картаар амжилттай гүйлгээг хийсэн байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 152-153),

- Гэрч М.Б-ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “” банкны төлбөр тооцооны хэлтэст Олон Улс, дотоодын маргаантай гүйлгээ хариуцсан мэргэжилтнээр ажилладаг. ...2018 оны 6 дугаар сарын 16-ны өдөр Баянгол дүүргийн 10 дугаар хороололд үйл ажиллагаа явуулдаг “ Hotel”  зочид буудлын дотор байрлах манай банкны АТМ дээр 4214858***9982, 5403750****0243, 421310***1617, 476215***2498, 601492***1217 зэрэг нийт 5 ширхэг гадаадын банкны картын дугаараар гүйлгээ хийх амжилтгүй оролдлого хийгдсэн байсан. Тухайн АТМ-ын хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд гадаадын иргэн бололтой махлаг дуу биетэй, бор шаргал царайтай сахалтай залуу, нэг Монгол залуутай хамт орж ирээд манай банкны АТМ-руу цагаан өнгийн ямар нэгэн бичиглэл, дүрсгүй карт хийж уншуулж үзэж байгаа нь бичигдсэн байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 186-187),

- Гэрч П.Ц-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “”-ны Картын удирдлагын газарт менежер ажилтай. ...4258 2845 1682 3640 дугаарын картаар 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 40 минутад...манай банкны  дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Улсын Их дэлгүүрийн зүүн урд байрлалтай гадаа ил байдаг АТМ төхөөрөмж дээр...дансны үлдэгдлээ шалгах гүйлгээ хийсэн байсан ба тухайн картыг гаргагч банкнаас уг картыг хаасан, ямар нэг үйлдэл хийхийг зөвшөөрөөгүй алдаа заасан байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 188-189),

- Гэрч Д.Н-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би “” банкны Хууль, эрх зүйн газарт ахлах хуулийн зөвлөх ажилтай. ...Манай банкны АТМ дээр гүйлгээ хийгдсэн эсэхийг шүүж үзэхэд 2018 оны 5 дугаар сарын 27-ны өдрөөс мөн оны 6 дугаар сарын 16-ны өдрийн хооронд...нийт 16 ширхэг гадаадын иргэдийн картын дугаараар давхардсан тоогоор 19 гүйлгээ хийх оролдлого хийгдсэн байсан. ...19 удаагийн гүйлгээ хийх оролдлого гарсан боловч амжилттай гүйлгээ хийж мөнгө гаргаж авсан тохиолдол байхгүй...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 194-195),

- “” банкны мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн албан бичгийн хавсралтад“...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр....КА000951 дугаартай АТМ-д 03 цаг 59 минутад 4220 5200 0809 4701 дугаартай карт, КА000952 дугаартай АТМ-д 03 цаг 59 минутад 5345 3408 8554 8019 дугаартай карт...” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 198, 200),

- Монголбанкны 2018 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт “...Хуурамч гэдэг шинжийг бэлдэц дээр карт гаргагч, хамтран гаргагчийн нэр, картын таних тэмдэг /лого/, эсхүл олон улсын картын байгууллагын таних тэмдэг, карт эзэмшигчийн нэр /байгууллагын нэр, картын хүчинтэй хугацаа, карт гаргагчийн хаяг, холбоо барих утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг/ зэрэг мэдээллүүд бүгд хэвлэгдээгүй хоосон цагаан карт байгаа дээрээс дүгнэв...” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 119-123),

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэлд “...М.А-ын оршин суудаг гэх С- дүүргийн 2 дугаар хороо Шинэ  хорооллын 102 дугаар байрны 83 тоотод...“Caster Red 5” хайрцаг дотор цагаан өнгийн туузан карт 23 ширхэг, нууц дугаарыг нь 2 ширхэг дэвтрийн цаасан дээр бичиж хамт хийсэн байдалтай байсан цаас,

“” хайрцаг дотор цагаан өнгийн туузан карт 14 ширхэг,

“” хайрцаг дотор цагаан өнгийн туузан карт 17 ширхэг, нууц дугаарыг нь дэвтрийн цаасан дээр бичиж хамт хийсэн 1-8 хүртэл дугаарласан 1 ширхэг цаас байв. Цагаан өнгийн жижиг цаасан хайрцаг...дотор хэрэглээгүй шинэ бололтой бичиглэлгүй цагаан өнгийн туузан карт 247 ширхэг...байсныг гэрэл зургаар бэхжүүлэн авч хураан авахаар тэмдэглэл үйлдэв. ...Том өрөөний буйдангийн зүүн доод булангаас цагаан өнгийн ямар нэгэн бичиглэлгүй туузан карт 13 ширхэг, картын буланд дугаарласан...байсныг гэрэл зургаар бэхжүүлэв. ...Жижиг өрөөний цонхны тавцан дээр цагаан өнгийн “6” гэж дугаартай 1 ширхэг туузан карт байсныг үзлэгийн тэмдэглэлээр хураан авав...” гэх баримт, гэрэл зургийн үзүүлэлт (1 дүгээр хавтаст хэргийн 3-20),

- “ банк”-ны мөрдөн шалгах ажиллагаанд гаргаж өгсөн “Амжилттай гүйлгээ хийсэн 6.250.000 төгрөгийн” хуулга (2 дугаар хавтаст хэргийн 16-18),

- Хураагдсан эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл “... хороололд байрлах АТМ-ээс 2018 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 23 цаг 45 минутад, мөн 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 45 минутад, “Lord” дэлгүүрийн үүдэнд байх АТМ-ээс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 58 минутаас 23 цаг 06 минутын хооронд, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 22 цаг 58 минутад, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 25 минутад, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 21 цаг 38 минутад, 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 04 минутад, Ц- үйлчилгээний төвийн АТМ-ээс 2018 оны 6 дугаар сарын 01-ний өдрийн 22 цаг 40 минутад, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 21 цаг 07 минутад, 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 14 цаг 53 минутад, 2018 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн 14 цаг 46 минутад, 2018 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн 19 цаг 13 минутад тус тус хуурамч картаар гүйгээ хийж байгаа дүр зураг бичигдсэн...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 10-11, 1 дүгээр хавтаст хэргийн 31-41), 

- М.А-ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Г.Э- нь 2018 оны 05-р сарын 24-ний өдөр 12 цагийн орчим Монгол Улсад онгоцоор бууж, би онгоцны буудал дээр очиж тосож авсан. ....Г.Э- нь Монгол Улсад ирснээс хойш манай гэр С- дүүргийн 2-р хороо Шинэ  хорооллын 102-р байрны 83 тоотод байсан, Монголд надаас өөр хүн танихгүй, ирснээс хойш өөр айлд болон буудалд нэг ч удаа хонож байгаагүй. ...Г.Э- нь Монголд ирээд 1 билүү 2 хонож байхдаа “чиний нэрээр DНL-ээр Англиас юм захиад авчих уу” гэж хэлэхээр нь би “тэг тэг” гэж хэлсэн. Тэгээд тэр Англи улсаа ирэх шуудан нь нэг их удаагүй ирсэн санагдаж байна.  ...Тухайн илгээмж дотор юу байсан талаар нь мэдээгүй. Тэгсэн сүүлд тухайн цагаан өнгийн туузан картууд...гэрт ширээн дээр гаргаад тавьсан байхаар нь би тухайн эд зүйлсийг ямар учиртай талаар асуутал “оноо цуглуулаад мөнгө ордог буудлын хөнгөлөлтийн картууд байгаа юм, энэ картуудаас хөнгөлөлтийн мөнгөө авдаг юм, миний картууд” гэж хэлж байсан. Би тухайн үед ойлгохдоо дээрх эд зүйлсийг Англиас ирсэн илгээмж дотор байсан байх гэж бодож байна. ...дээрх цагаан өнгийн туузан картуудыг Г.Э- надад өгсөн. Тус картуудаар хэзээнээс эхлэн АТМ-д уншуулж гүйлгээ хийсэн талаар мэдэхгүй байна. Миний санаж байгаагаар 06-р сарын 12-ны өдөр анх надад карт өгч би ATM дээр уншуулж мөнгө авсан санагдаж байна. ...Хамгийн сүүлд 2018 оны 06-р сарын 19-ний өдөр 12 цаг 30 минутын үед Үйлчилгээний төвийн гадаа байдаг “” банкны ATM дээр би цагаан өнгийн туузан картыг нь уншуулж 200.000 төгрөг гаргаж аваад, бид хоёр такси барих гэж зам дээр зогсож байгаад цагдаа нарт баригдсан. ...ихэнх картуудаас нь мөнгө авч болохгүй байсан. ...Г.Э- өөрөө  банкинд уншуул гэж зааж өгч байсан....” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 70-73)

“...Би...“” банкны ATM зэрэг нийт 3 ATM дээр ойролцоогоор 10 орчим туузан карт уншуулсан санагдаж байна. Тухайн үед би Г.Э--тэй хамт явж ATM дээр уншуулдаг байсан. ...Миний хувьд өөр банкны ATM дээр дээрх картуудыг уншуулж үзээгүй. ....АТМ-аас авсан мөнгөө хувийн хэрэгцээндээ л зарцуулж идэж уусан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 167-170),

- Улсын иргэн Г.Э- мөрдөн байцаалтад өгсөн: “....Намайг Монголд ирэхэд манай найз М.А- онгоцны буудал дээр ирж тосож авсан. ...Монголд ирсний дараа хоолонд орох, шоудаж наргиж цэнгээд мөнгөө дууссан. Тэгээд би  Улсад байгаа найз руугаа хандаж “мөнгө явуулаач, мөнгө дуусчихлаа” гэж хэлэхэд манай найзууд “зээлэх мөнгө байхгүй” гэж хэлсэн. Тэгсэн манай д байдаг найз  /Стан Гёорге/ надтай холбогдож “би хүнээс сонсож байсан юм, ВВМ нэртэй хялбар аргаар мөнгө олох боломжтой аплейкшн байдаг гэсэн, чи холбогдож үзээч" гэж хэлсэн. Тэгэхлээр нь би ВВМ нэртэй аплейкшнийг татаж аван, яг одоо санахгүй байна “$$$-11-11...” иймэрхүү нэртэй хүнтэй нь холбогдож мөнгө хэрэгтэй байгаа талаараа хэлтэл, надтай харьцаж байсан хаягнаас “би чамд туузан карт, мэдээлэл суулгадаг төхөөрөмж болон гадаадын банкны картуудын мэдээлэл, нууц дугаарыг нь явуулъя, чи тухайн гадаадын банкны картын мэдээллийг тухайн туузан картад суулган ATM дээр уншуулж амжилттай болсон тохиолдолд надад 1 мэдээлэл тутам 25 ам доллар буцааж явуулна шүү” гэж хэлсэн. ...Би тухайн хүнд өөрийнхөө амьдарч байгаа М.А-ын Монгол Улсад байх гэрийн хаягийг хэлж өгсөн. М.А-ын гэрийн хаягаар L илгээмжээр дээрх цагаан өнгийн туузан картууд, виза карт уншигч төхөөрөмж зэргүүд нь ирсэн, тэгэхдээ яг хэзээ ирсэн талаар нь хэлж мэдэхгүй байна. ...Яг хэдэн сарын хэдний өдрөөс хэдэн сарын хэдний өдрийн хооронд дээрх хуурамч төлбөрийн карт буюу цахим картыг ашиглаж АТМ-аас мөнгө авснаа бол одоо санахгүй байна. Тухайн үед ATM дээр дээрх картуудыг уншуулахад ихэнх нь болохгүй байсан. ...Тухайн үед М.А- бид хоёр хамт явж АТМ-аас мөнгө гаргаж авч байсан. ....М.А- бид хоёр хуурамч төлбөрийн карт ашиглан АТМ-аас гаргаж авсан мөнгөө бүгдийг нь үрээгүй, ихэвчлэн хоол унд идэх, бааранд орж шоудах зэргээр үрсэн...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 171-175),

“...Миний хувьд үнэхээр хуурамч цахим карт ашиглаж дээрх гэмт хэргийг үйлдсэн нь үнэн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн  40-41) зэрэг нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч шүүгдэгч М.Ж-, Г.Э- нар цахим карт хуурамчаар үйлдэгдсэнийг мэдсээр байж хадгалсан, улмаар тухайн картуудыг ашигласан болох нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн тэдний мэдүүлэг, банкны хуулга, Монголбанкны шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтаар тогтоогдсон байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг, мөн шүүгдэгч нар нь тухайн хуурамч картуудыг ашиглаж “” банкны АТМ-с 78 удаагийн үйлдлээр 6.250.000 төгрөг авсан байгаа нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж үзэв.

Шүүгдэгч Г.Э- нь цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан үйлдлээ хүлээн зөвшөөрч хулгайн гэмт хэргийг хүлээн зөвшөөрөхгүй гэх утга агуулга бүхий мэдүүлгийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өгсөн.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно.” гэж хуульчилсан. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хэлбэрийн бүрэлдэхүүнтэй буюу тухайн гэмт хэргийн шинж болгон заасан “цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан” үйлдэл хийснээр төгс үйлдэгддэг. Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан гэмт хэрэг нь материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг буюу хохирол учирснаар төгс үйлдэгддэг. Иймд  шүүгдэгч Г.Э--ний цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт түүний бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг оруулан тооцох хууль зүйн үндэслэлгүй.

Шүүгдэгч М.А-ын хувьд тухайн картуудыг хуурамч гэдгийг мэдээгүй гэх утга агуулга бүхий мэдүүлгийг гаргах хэдий ч тухайн цагаан өнгийн туузан ямар нэгэн бичиглэлгүй картууд нь Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа банкны картуудын стандарт шаардлага хангахгүй нөгөө талаар Олон Улсад ч тийм картыг АТМ-ээр ашиглах боломжгүй. Мөн энэ талаар гарсан шинжээчийн дүгнэлт “...Хуурамч гэдэг шинжийг бэлдэц дээр карт гаргагч, хамтран гаргагчийн нэр, картын таних тэмдэг /лого/, эсхүл олон улсын картын байгууллагын таних тэмдэг, карт эзэмшигчийн нэр /байгууллагын нэр, картын хүчинтэй хугацаа, карт гаргагчийн хаяг, холбоо барих утас, факсын дугаар, цахим шуудангийн хаяг/ зэрэг мэдээллүүд бүгд хэвлэгдээгүй хоосон цагаан карт байгаа дээрээс дүгнэв...” гэх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 119-123) зэргээр түүний мэдүүлэг үгүйсгэгдэж байна. Мөн тэрээр би “ банк”-ны АТМ-с Г.Э--ний хэлсний дагуу карт уншуулж мөнгө авч байсан гэх хэдий ч “” банкны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гаргаж өгсөн баримтад “...2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр....КА000951 дугаартай АТМ-д 03 цаг 59 минутад 4220 5200 0809 4701 дугаартай карт, КА000952 дугаартай АТМ-д 03 цаг 59 минутад 5345 3408 8554 8019 дугаартай карт...”-р гүйлгээ хийх оролдлого хийгдсэнээс дүгнэж үзвэл нэг цаг хугацаанд нэг хүн хоёр АТМ машинд хандаж гүйлгээ хийх боломжгүй юм. Тиймээс тэдний өмгөөлөгчийн М.А-ын үйлдлийг хэрэгсэхгүй болгох, шүүгдэгч Г.Э--ний Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэх дүгнэлт хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй.

Харин улсын яллагчаас шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт, шүүгдэгч Г.Э--д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байгааг зөвтгөн шийдвэрлэх боломжтой гэж үзэв. Учир нь шүүгдэгч нар нь нэгэнт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дахь хэсэгт заасан “Бүлэглэн гүйцэтгэх” гэх шинжийг өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хийж Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан байхад тэдний үйлдлийг нарийвчлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн гүйцэтгэгч” гэж, мөн хуулийн 3.5 дугаар зүйлд заасан “гэмт хэргийн хамжигч” гэж ялган дүгнэх үндэслэлгүй. Мөн яллах дүгнэлтэд хэрхэн яаж ямар байдлаар “гүйцэтгэсэн”, “хамжсан”, гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанар, хэр хэмжээг тодорхойлоогүй байна.

Тиймээс улсын яллагчийн дүгнэлтийг зөвтгөж шүүгдэгч М.Ж-, Г.Э- нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

            Энэ гэмт хэргийн улмаас “ банк”-д 6.250.000 төгрөгний хохирол учирсан байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нараас 2.016.470 төгрөг хурааж авсныг хохиролд тооцож, үлдэх хохирол болох 4.233.530 төгрөгийн шүүгдэгч нар нь гэм буруугийн шүүх хуралдаан завсарласан хугацаанд төлж барагдуулсан байна. Иймд шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзэх үндэслэлтэй.

 

II. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Улсын яллагчаас шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах,

- Шүүгдэгч Г.Э--г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.Ж-д оногдуулсан 1 жил 1 сарын хорих ял дээр 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 1 сарын хугацаагаар тогтоох , Г.Э--д оногдуулсан 1 жил 2 сарын хорих ял дээр 2 жил 2 сарын хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жил 4 сарын хугацаагаар тогтоох. Тэдний биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, тэдний баривчлагдсан 2 хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлд зааснаар эдлэх ялд нь оруулан тооцож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлсийг устгуулах дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч:  М.Ж-, Г.Э- нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн”, мөн хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” зэрэг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тэднийг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

 

Шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн тэдний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч М.Ж-, Г.Э- нарын хувьд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар “гэмт хэрэг үйлдсэний дараа учруулсан хохирлыг нөхөн төлсөн” байгааг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба тэдэнд мөн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Улсын яллагчаас М.Ж-, Г.Э- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” гэж, шүүгдэгч нарын өмгөөлөгч 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, мөн хэсгийн 1.6 дахь заалтад зааснаар “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцох дүгнэлтийг гаргасан хэдий ч тухайн нөхцөл байдлууд нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна. Өөрөөр хэлбэл тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэдэг нь М.Ж-, Г.Э- нарын хувьд урьдаас бодож төлөвлөөгүй нөхцөл байдлаас болж гэмт хэрэг үйлдсэн байхыг ойлгох бөгөөд хэрэгт авагдсан баримтаар дээрх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Мөн “нөхцөл байдлыг буруугаар төсөөлж андуурсны улмаас гэмт хэрэг үйлдсэн”  гэх ойлголт нь гэмт хэрэг үйлдэгч этгээд нь өөрийн хийсэн үйлдэл, эс үйлдэхүйг Эрүүгийн хуульд нэрлэн заасан гэмт хэрэг биш хэмээн ойлгож хийсэн байхыг шаардана. Гэтэл хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгч нар нь хамтран нийтэд илэрхий хуурамч цахим карт ашиглаж үйлдэл хийж байгааг нөхцөл байдлыг андуурсан гэж үзэхгүй. Тиймээс улсын яллагч, шүүгдэгч нарын өмгөөлөгч нарын эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар мэтгэлцсэн мэтгэлцээн хууль зүйн үндэслэлгүй. Нөгөө талаар шүүгдэгч нарын өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдал болон шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан  “хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэх дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.

Учир нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан хоёр...гэмт хэргийг санаатай үйлдсэн...бол энэ зүйлийн 1 дэх хэсэг хамаарахгүй.” гэж заасан байна. Тодруулбал шүүгдэгч нарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 зүйлд заасан “Хулгайлах”, 18.7 дугаар зүйлд заасан “Мөнгөн тэмдэгт, үнэт цаас, төлбөр тооцооны хэрэгсэл хуурамчаар бэлтгэх, ашиглах” гэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гэм буруугийн шууд санаатай” хэлбэрээр үйлдэгддэг. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 2 гэмт хэрэг үйлдэж шүүхээс гэм буруутайд тооцсон учир тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэглэх үндэслэлгүй.

Иймд Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг үндэслэн гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийн хувийн байдал болон эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын талаар гаргасан дүгнэлтийг хөнгөрүүлж шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах.

Шүүгдэгч Г.Э--ний хувьд урьд энэ төрлийн гэмт хэрэгт шийтгэгдэж байсан хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.

Шүүхээс шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлд заасан хорих ялыг хэд хэдэн гэмт хэрэгт оногдуулж шийдвэрлэсэн тул мөн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг тогтоох нь зүйтэй. Тиймээс шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 2 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Г.Э--д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх хорих ялыг 3 жилийн хугацаагаар тогтоож, тэдний биечлэн эдлэх хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв. 

Шүүгдэгч М.Ж-, Г.Э- нар нь 2018 оны 6 дугаар сарын 19-ний (1 дүгээр хавтаст хэргийн 46-49) өдрөөс 21-ний (1 дүгээр хавтаст хэргийн 91) өдрийг хүртэл баривчлагдсан 2 (хоёр) хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар тэдний эдлэх ялд оруулан тооцож, ялаас ч, тэдэнд авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх (1 дүгээр хавтаст хэргийн 94, 98), болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Хураан авсан, ...эд мөрийн баримтыг шийдвэрлэх” талаар хуульчилсан.

Иймд Эрүүгийн 00000000000 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн

1. Соронзон туузан картын мэдээлэл уншиж, бичих боломжтой 10х17см хар өнгийн хайрцагтай “Deftun MSR X6” гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн usb залгууртай 1 ширхэг төхөөрөмж, 9х12см бор өнгийн хайрцагтай Model: MIMI3008 1701091851 гэсэн дугаартай хар өнгийн usb залгууртай 1 ширхэг төхөөрөмж зэргийг хэрэгцээний дагуу Монголбанкд шилжүүлэх,

2. “АТМ-ээс мөнгө авч буй хяналтын камерийн бичлэг гэсэн хайрцагтай TDK Life on Record DVD+R DOUBLELAYER 8x SPEED I 8.5GB гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээх,

3. 9х21.5 см цагаан өнгийн хайрцагтай 1-241 хүртэл дугаарласан 8.5х5.5 см цагаан өнгийн, хар соронзон тууз бүхий карт, “” нэртэй тамхины хайрцагтай 242-262 хүртэл дугаарласан, “Maralboro” нэртэй тамхины хайрцагтай 263-284 хүртэл дугаарласан, “Maralboro” нэртэй тамхины хайрцагтай буйдан доороос гэсэн бичиглэлтэй 285-299 хүртэл дугаарласан, “Caster Red 5” нэртэй тамхины хайрцагтай 300-321 хүртэл дугаарласан, 8.5х5.5 см цагаан өнгийн, хар соронзон тууз бүхий карт, 8.5х5 см хэмжээтэй дөрвөлжин тооны шугамтай дэвтрийн цаасан дээр 24-28 гэж, 1-17 гэж, 6-23 гэж тус тус дугаарлан бичсэн 3 ширхэг цаас, 4х9 см хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээр 1-17, 41-53, 54-67, 18-47 карт гэж тус тус бичсэн 4 ширхэг цаас, “” нэртэй тамхины хоосон хайрцаг 1 ширхэг, AIRMARKET-н суудал захиалгын ажилтны нэрийн хуудас 1 ширхэг, 16х29 см хэмжээтэй бор өнгийн +17000 гэсэн бичиглэлтэй хайрцаг, TOUROPA гэсэн бичиглэл бүхий А-4 хэмжээтэй 3 хуудас нислэгийн тийз, хавтас, тасалбар зэргийг устгаж,

4. Шүүгдэгч Г.Э--ийн Raiffesen BANK 4389 5530 0327 0270 гэсэн дугаартай GAVRILA FLORIN VISA Debit гэсэн бичиглэлтэй 322 гэж  дугаарласан чиптэй, туузан карт 1 ширхэг, Raiffesen BANK 4389 5530 0327 0270 гэсэн дугаартай GAVRILA FLORIN Master Card гэсэн бичиглэлтэй 323 гэж дугаарласан чиптэй, туузан карт 1 ширхэг зэргийг түүнд буцаан олгож шийдвэрлэв. 

Мөн хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын хувийн бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4, 36.12, 36.13 дугаар зүйлийн 3, 4, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М.Ж-а, Улсын иргэн Г.Э- нарыг бүлэглэн

- Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан,

- Цахим карт хуурамчаар үйлдсэнийг мэдсээр байж хадгалсан, ашигласан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч М.А-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 (зургаа) сарын хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих,

- Шүүгдэгч Г.Э--ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 (нэг) жилийн хугацаагаар хорих,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар

- Шүүгдэгч М.Ж-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 2 (хоёр) жил 6 (зургаа) сарын хугацаагаар,

- Шүүгдэгч Г.Э--д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ял дээр мөн хуулийн тусгай ангийн 18.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жилийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний нийт эдлэх хорих ялыг 3 (гурав) жилийн хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-, Г.Э- нарын биечлэн эдлэх хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Ж-, Г.Э- нарын 2018 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 21-ний өдрийг хүртэл баривчлагдсан 2 (хоёр) хоногийг тэдний эдлэх ялд оруулан тооцож, эдлэх ялаас сугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн соронзон туузан картын мэдээлэл уншиж, бичих боломжтой 10х17см хар өнгийн хайрцагтай “Deftun MSR X6” гэсэн бичиглэлтэй хар саарал өнгийн usb залгууртай 1 ширхэг төхөөрөмж,  9х12см бор өнгийн хайрцагтай Model: MIMI3008 1701091851 гэсэн дугаартай хар өнгийн usb залгууртай 1 ширхэг төхөөрөмж зэргийг хэрэгцээний дагуу Монголбанкд шилжүүлж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон Эрүүгийн 00000000000 дугаартай хэргийн эд мөрийн баримт болох “АТМ-ээс мөнгө авч буй хяналтын камерийн бичлэг гэсэн хайрцагтай TDK Life on Record DVD+R DOUBLELAYER 8x SPEED I 8.5GB гэсэн бичиглэл бүхий саарал өнгийн CD-ийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч нараас хураан авсан 2.016.470 (хоёр сая арван зургаан мянга дөрвөн зуун дал) төгрөгийг хохиролд тооцуулахаар “” банканд шилжүүлж,

- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэргийн газрын үзлэгээр хураагдсан 9х21.5 см цагаан өнгийн хайрцагтай 1-241 хүртэл дугаарласан 8.5х5.5 см цагаан өнгийн, хар соронзон тууз бүхий карт, “” нэртэй тамхины хайрцагтай 242-262 хүртэл дугаарласан, “Maralboro” нэртэй тамхины хайрцагтай 263-284 хүртэл дугаарласан, “Maralboro” нэртэй тамхины хайрцагтай буйдан доороос гэсэн бичиглэлтэй 285-299 хүртэл дугаарласан, “Caster Red 5” нэртэй тамхины хайрцагтай 300-321 хүртэл дугаарласан 8.5х5.5 см цагаан өнгийн, хар соронзон тууз бүхий карт, 8.5х5 см хэмжээтэй дөрвөлжин тооны шугамтай дэвтрийн цаасан дээр 24-28 гэж, 1-17 гэж, 6-23 гэж тус тус дугаарлан бичсэн 3 ширхэг цаас, 4х9 см хэмжээтэй цагаан өнгийн цаасан дээр 1-17, 41-53, 54-67, 18-47 карт гэж тус тус бичсэн 4 ширхэг цаас, “” нэртэй тамхины хоосон хайрцаг 1 ширхэг, AIRMARKET-н суудал захиалгын ажилтны нэрийн хуудас 1 ширхэг, 16х29 см хэмжээтэй бор өнгийн +17000 гэсэн бичиглэлтэй хайрцаг, TOUROPA гэсэн бичиглэл бүхий А-4 хэмжээтэй 3 хуудас нислэгийн тийз, хавтас, тасалбар зэргийг устгаж,

- Шүүгдэгч Г.Э--ийн Raiffesen BANK 4389 5530 0327 0270 гэсэн дугаартай GAVRILA FLORIN VISA Debit гэсэн бичиглэлтэй 322 гэж  дугаарласан чиптэй, туузан карт 1 ширхэг, Raiffesen BANK 4389 5530 0327 0270 гэсэн дугаартай GAVRILA FLORIN Master Card гэсэн бичиглэлтэй 323 гэж дугаарласан чиптэй, туузан карт 1 ширхэг зэргийг түүнд буцаан олгосугай.

7. Хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд М.Ж-, Г.Э- нарт авсан хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ болон хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдний эдлэх ялыг 2019 оны 3 дугаар сарын 06-ны өдрөөс эхлэн тоолсугай.

10. Шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

11. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Г.МӨНХЗУЛ